|
|
|
|
Үнэт цаас гаргаж ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү |
|
|
|
|
|
Үнэт цаас гаргаж ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү
2018-11-02Өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсанчлан УИХ дахь ардчилсан намын бүлгийн гишүүд ажил хаяж, чуулганы танхимыг орхин гарлаа. Тэд энэ өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанд суусангүй. Харин танхимын баруун дээд хэсэг дэх тэдний суудлыг “Төсвийн алдагдал, долоон их наядын өрийг хэн хариуцах вэ”, “Аллагатай, авлигатай, хулгайтай Засгийн газар огцор”, “Ард түмэн үнэ, валютын ханшийн өсөлтөд дарлуулан цөхөрч байна”... гэх мэт бичиг бүхий лоозон өдөржин орлов. УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааныг орхин гарч буй шалтгаанаа “Манай бүлгээс 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол УИХ дахь ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаануудад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Үүнд, өчигдөр арваннэгдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын даргаас хуралдааны дэгийн тухай хуулийг баримталж, хуралдаандаа орох нь зүйтэй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг болтол ямар ч хариу бидэнд өгөөгүй учраас асуудал улам даамжрах шинжиндээ орж байна. Тиймээс бид дараах шаардлагыг дахин тавих шаардлагатай боллоо. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг бид дахин шаардаж байна хоёрдугаарт, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн шударга ёс, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниудад зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Гуравдугаарт, энэ бүхнээс болж алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг уих, Засгийн газар яаралтай зохион байгуулахыг шаардаж байна гэсэн юм.
МУУ МЭДЭЭ ДУУЛГАЯ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖ САЙЖРАХГҮЙ
Барилга, хот байгуулалтын сайдын хэлснээр яг өнөөдрийн байдлаар 30 хувийн урьдчилгаагаа төлөөд орон сууц худалдан авах боломжтой 33 мянган иргэн байна. Гэвч тэдэнд дуулгах муу мэдээ байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг улсын төсөвт хумьж, зээлийн хүртээмж сайжрахгүй нь. Учир нь Засгийн газар ирэх онд ч гэсэн санхүүжилтийн эх үүсвэрээ энэ оны түвшинд барина. Тодруулбал, энэ онд Засгийн газрын санхүүжилт 120 тэрбум байсан бол 2019 оны төсөвт 115 тэрбум төгрөг байхаар суулгажээ.
ОУВС ирэх жилээс ЗГ-т ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэх чиглэл өгсөн
Харин арилжааны банкууд энэ онд эргэн төлөлт, эх үүсвэрээрээ 250 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргасан байна. Гэвч арилжааны банкуудын хувьд барилгын компаниудад өгсөн зээлийн чанарын асуудал “толгойны өвчин” болсон. Энэ оны наймдугаар сарын байдлаар банкны системийн хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн барилгын санхүүжилтийн зээл олгогдоод буй. Түүнээс гадна энэ жилийн баталсан төсвөөс 60 тэрбум төгрөгийг сангийн яам олгоогүй байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан бухимдангуй дуулгалаа. Мөн Монголбанк он дуустал хэчнээн төгрөгийн санхүүжилтийг ипотект оруулах боломжтойг тодруулахад ноён Н.Баяртсайхан хариулсангүй. Эцэст нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхийн тулд үнэт цаас гаргах боломж байна уу? хэмээн Барилга, хот байгуулалтын сайд СЗХ-ноос тодруулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Үнэт цаас гарга гэсэн чиглэлийг Монголбанкинд манай Байнгын хорооноос өгч байгаа” гэв.
Харин СЗХ-ны дарга С.Даваасүрэн үнэт цаас гаргах боломжтой гэв. Монголын ипотекийн корпораци хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байгаа гэдгийг тодотголоо. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ипотекийнзээлийн асуудлыг төв банк бие даан шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг хэлж байв. ОУВС 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэх чиглэл өгсөн аж. Тэрбээр “Монголбанк эдийн засгийн бодит нөхцөл байдлыг тооцож үзээд дэлхийн банктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажиллаж байна. Монголбанк арилжааны банкны зээлийн хүү 21 хувьтай байсныг 17.8 хувьд хүргэж, цаашид ч бууруулах талаар ажиллаж байгаа” гэсэн юм. Мөн Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай байгаа бөгөөд холбогдох хуульд Засгийн газар өрийн бичиг, үнэт цаас гаргаж алдагдлыг хаадаг ганцхан зохицуулалттай. гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүнд, Засгийн газарт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх үүднээс Монголбанк үйл ажиллагааны ашгаас энэ жил 400 тэрбум төгрөгийн өрийг нь барагдуулжээ.
ЗГМ: ТОДРУУЛГА
Ц.Мөнх-Оргил: Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахаа больж байгаа
Өчигдрөөс эхлэн бүртгэлийн багц хууль үйлчилж эхэлсэн. Энэ хуулиар иргэд ямар үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авах боломж бүрдсэн талаар тус хуулийг боловсруулсан Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилоос тодруулсан юм.
-Бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэллээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авахад гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлэхгүй юу?
-Энэ хуулиар иргэд бүртгэлийн үйлчилгээг дараалалгүй, цахим хэлбэрээр авах, хувийн өмч хөрөнгө мэдээллийг хамгаалдаг байх олон асуудал тусгагдсан. Тухайлбал, төрсний, гэрлэсний, гадаад паспортын, гэрлэлт цуцлуулсны зэрэг иргэний арав, хуулийн этгээдийн хоёр төрлийн үйлчилгээг улс даяар харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байна. Сэлэнгийн оюутан иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд заавал нутгаасаа очиж авдаг байсан бол өнөөдөр аль ч дүүргийн бүртгэлийн байгууллагаас авах боломжтой гэсэн үг. Мөн УБЕГ-т хадгалагдаж байгаа нийт мэдээллийн 90 гаруй хувь нь иргэдэд нээлттэй боллоо. Өмнө нь ямар төрлийн мэдээлэл нээлттэй, аль нь хаалттай, юу нь хязгаартай гаргах талаар хуульд тусгаагүй байснаас бүх мэдээлэл хаалттай байсан. Харин өнөөдрөөс хурууны хээний өгөгдөл, гэрчийг хамгаалах заалтууд, мөн хуулиар хамгаалсан зарим цэрэг зэвсгийн, тусгай хэрэгцээ, ундны устай холбоотой гэх мэт үл хөдлөх хөрөнгүүдийн мэдээлэл хаалттай байна. Бусад нь нээлттэй байх юм.
-Тэгэхээр төрийн байгууллагууд өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй гэсэн үг үү?
-Тийм. Өөрөөр хэлбэл, төрсний лавлагаа авах гэхээр төрсний гэрчилгээгээ аваад ир, гэрлэлтийн баталгаагаа үзүүл гээд иргэдийг чирэгдүүлдэг байсан. Харин өнөөдөр иргэний үнэмлэх дээр үндэслэж эсвэл хурууны хээг нь уншуулаад тухайн иргэний шаардлагатай мэдээллийг сангаас татаж авдаг болсон. Мөн төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээгээс бусад олон төрлийн гэрчилгээ хүчингүй болно. Харин лавлагаа өгч болно. Үүнд нэг хүндрэлтэй зүйл байгаа нь Монголын татварын системээс бусад байгууллагууд энэ хуулийг ашиглах бүрэн хэмжээний системд холбогдож чадаагүй байна. Бид өнгөрсөн долоо хоногт төрийн бүх байгууллагын удирдлагуудаас энэ талаар тодруулахад зөвхөн татварын байгууллага л дээрх зүйлүүдийг түргэн шуурхай ашиглаж чадахаар байна. Бусад байгууллагын тухайд программ хангамж нь хоорондоо уялддаггүй, эсвэл хүчин чадал нь дутуу байгаа. Тиймээс ирэх хоёр жилд энэ асуудлыг шийдэх ажлыг эхлүүлж байна.
-Иргэний үнэмлэх дээрх чипэнд яг ямар мэдээллүүд байгаа юм бэ?
-Өнөөдрийн байдлаар маш цөөхөн мэдээлэл байгаа. Хурууны хээ, чээж зураг, төрсөн он сар өдөр, эцэг эхийн нэр. Өөр мэдээлэл байхгүй. Харин өнөөдрөөс хэрэгжиж байгаа шинэ хуулиар тэр чипэнд яг ямар мэдээллүүдийг оруулахыг бүртгэлийн байгууллага, Засгийн газар тухай бүр шийдээд, нэмээд явж байх юм. Дараагийн долоо хоногт Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээд оршин суух хаягаас эхлээд мэдээллийг нь нэмэх юм. Тэр тусмаа тухайн хүнд яаралтай хэрэг болдог эрүүл мэндийн онцлох мэдээллүүдийг нэмээч гэж байгаа. Тухайлбал, цусны бүлэг. аль болох олон мэдээллийг чип агуулах ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Гэхдээ бүх иргэний үнэмлэхийг солино гэсэн үг биш. шинээр олгож байгаа иргэний үнэмлэх тутамд нэмээд явах юм. Харин тухайн иргэн өөрийн хүсэлтээр энэ мэдээллүүдийг чипэнд нэмүүлж болно.
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ |
Үнэт цаас гаргаж ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үү |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|