Одоог хүртэл Монгол Улсын тэргүүн хатагтайн байр суурь тодорхой болоогүй байгаа. Гэхдээ түүний хамгийн сүүлийн эхнэр буюу хоёр дахь эхнэр хэмээн яригдсаар байгаа одоогийн эхнэр нь орос хүн байдаг бөгөөд Анжелика Даваины гэж хүн байдаг. 

Гэхдээ жинхэнэ нэрийг нь Олеся гэдэг. Олеся нэгэнтээ ойр тойрныхон нь түүнийг “Анжелика” гэж дуудах нь илүү хялбар байдаг тухай ам нээж байсан. Хэдийгээр Олеся орос эмэгтэй ч Оросын иргэн биш аж. Түүнийг Хэнтий аймгаас ирсэн орос хүн гэдгийг зарим эх сурвалжууд хэлдэг. Ямартай ч, Женкогийн Орос эхнэр түүнд дөрвөн хүү төрүүлж өгсөн байдаг бөгөөд хоёр, хоёроороо ихэр гэгддэг. Женко Орос эхнэр болон түүнээс гарсан хүүхдүүдээ олны нүднээс ихэд нуудгаас болоод тэр үү тэдний талаарх мэдээлэл, зураг тун хомс, бараг байдаггүй юм.

Ямар сайндаа Олесягийн овог одоог хүртэл тодорхойгүй байдаг. Гэхдээ Женкогийн урилгаар Хятадын алдарт жүжигчин Жэки Чан манай оронд зочлох үеэр түүнтэй хамт авахуулсан ихрүүдийнх нь зураг байдаг юм. Харин энэ удаад Соронз сэтгүүлийн шинэ дугаар Монгол Улсын төрийн тэргүүний нууцлаг эхнэрийн зургийг оруулсан гэнэ шүү. 

Dorgio.mn

"Соронз” сэтгүүл 193 дахь дугаартаа Ерөнхийлөгч Х.Баттулгын орос эхнэрийг гэр бүлийнх нь хамт анх удаа албан ёсоор танилцуулж байна. Монгол төдийгүй олон улсын ч анхаарал татсан ерөнхийлөгч Х.Баттулгын орос эхнэр Анжелика Даваины тансаг амьдралын нууц зөвхөн “Соронз” сэтгүүлд нийтлэгдлээ хэмээн бичсэн байв.