 |
|
 |
|
Б.Найдалаа: МАН, АН, тэдний 76 гишүүнээр Монгол Улс дутахгүй |
|
|
 |
|
 |
Б.Найдалаа: МАН, АН, тэдний 76 гишүүнээр Монгол Улс дутахгүй
2018-10-04“Комментатор” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат “ХҮН” намын дарга Б.Найдалаатай нийгэм, улс төрийн сэдвээр хөөрөлдсөнийг толилуулья. 
–ХҮН нам сүүлийн хоёр жил чимээгүй байлаа. Энэ хооронд эрх баригч нам солигдлоо. Амьдрал дээшилсэнгүй. Хавар эмч сувилагч нар суулт хийсэн бол намар багш нар ажил хаясан. ХҮН нам энэ бүхэнд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Тулгамдсан асуудал их байна. Асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь Монгол Улсын өнөөгийн дүр төрх гэж харж байна.
Багш нарын жагсаал, тэмцэл нь Монголын төрд гарсан улс төрийн намууд Монгол хүнээ гээж, боловсролыг уландаа гишгэсний илрэл. 2007 онд монгол хүний дундаж цалин 246 мянган төгрөг байсан. Багшийнх 252 мянган төгрөг буюу ялимгүй өндөр байсан. Тэгвэл өнөөдөр монголчуудын дундаж цалин 949 мянган төгрөг. Төрийн албан хаагчийнх 739 мянган төг. Багш нарынх 656 мянган төгрөг. Ингээд харьцуулаад үз дээ. Монгол багшийн үнэлгээ хамгаас дор. Багш нараа дундаж орлоготой иргэдээс доогуур тавьчихаад хүүхдээ мундаг хүн болгохыг, боловсролыг дэмжихийг шаардах нь утгагүй явдал. Хачирхалтай нь, Монгол Улсын эдийн засаг сүүлийн 10 жилд хамгийн өндөр, өсөлттэй, мөнгөтэй байлаа. Гэтэл жагстал нь багш, эмч нарынхаа тэсвэр тэвчээрийг барсан. Энэ бол бодлогогүй төрийн алдаа.
–Шүүмжлэх амархан, хийх хэцүү л гэдэг. ХҮН нам 2016 оны сонгуулийн өмнөхөн анх ил гарч ирсэн. Төсөөлье. 2016 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам ялчихсан байж гэж бодъё. Нам чинь төрийн эрхэнд гарч, та Хүрэлсүхийн оронд ерөнхий сайд болчихсон байна гэж саная. Тэгвэл Та юуг нь хийгээд, юуг нь хийхгүй байх байсан бэ?
-Улс орны хөгжил ярих гэж байгаа бол хамгийн түрүүнд улс төрийн лидерүүд, улс төрийн намууд Монгол Улсын хөгжлийн төлөө нэгдэх хэрэгтэй. Намууд үзэл баримтлалын хувьд өөр өөр ч, эцсийн дүнд Монгол Улсыг хөгжүүлэх, нөгөө багш, эмч нарын цалинг нэмэх, хүүхдээ боловсролтой иргэн болгох, 15-20 жилийн дараа өөдлөн хөгжчихсөн, улс шиг улсад амьдрах гэсэн үзэл баримтлал дээрээ нэгдсэн байх ёстой юм. Улстөрийн лидерийн, улстөрийн намын үүрэг бол зөвхөн сонгуулиар эрх мэдэл авахын төлөө өрсөлдөхөөс гадна өрсөлдөгч намынхантайгаа үндэсний зөвшилцөл хийх үндсэн үүрэгтэй байх ёстой. Үүнийг хийж чадаагүй ерөнхий сайд бол зүгээр нэг байдаг л өрсөлдөгч , бие биенийхээ жижиг алдааг хайсан сөрөг хүчин төдий. Манайхны ээлжилж улстөр гэж тоглоод байгаа байдал ийм өчүүхэн, жижиг хэмжээний л төвшинд өрнөж байна.
Ялангуяа, Төр, Засгийн эрхийг барьж буй Ерөнхий сайдын түвшний, Ерөнхийлөгчийн түвшний улстөрчид бол нэгдүгээрт, хөгжлийн том хараагаа тодотгож, хоёрдугаарт, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бусад улстөрчидтэй хэрхэн яаж эвлэх вэ гэдгээ л тунгаах, шийдэх учиртай. Энэ л эрх барьж буй намын дарга, ерөнхий сайд хүний хийх эхний алхам, үндсэн үүрэг. Гаднаас зээл мөнгө босгох, зам гүүр барих, ийм тийм хийн хоолой барих нь дараагийн асуудал. Эхний буюу, улс төрийн лидерүүдийн зөвшилцлийг хийж чадахгүй, дотооддоо эвлэж чадахгүй байж гадаад ертөнцтэй эвлээд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зээл авна гэж байгаа нь шулуухан хэлэхэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх том аюул.
–Монголын улстөрийн гажуудлын илрэл ард иргэдийн амьдрал ахуйгаар илэрч байна. Монголын нэг сая хүн нэн ядуу бүлэгт багтсан. Монголын баялгийг хүн амын гуравхан хувь эзэмшиж байна гэсэн статистик үзүүлэлт гарсан. Ард иргэд төр засагтаа итгэх итгэл алдарсан. Энэ туйлдаа хүрч байсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Монголын улстөрийн түүхэнд нэгэн шинэ өнгө төрх гарч ирсэн. Тэр шинэ өнгө төрхийг харуулсан нам бол ХҮН нам болж харагдаж байсан л даа. Богино хугацаанд боловч олны санал асуулгаар нилээн өндөр хувь эзэлж байсан. Их сонин үзэгдэл болох нь гэж харж байтал сарниад алга болсон?
-Үүнд хариулахдаа улс төрийн нам гэдгээс эхэлье. Улс төрийн нам гэдэг өнөөгийн ойлголт нь нам ажиллуулж байгаа хоёр гурван том намын байж байгаа байдал , хийж байгаа зүйлээс тэс өөр зүйл. Намыг нийтээрээ буруу ойлгосон. Бүр 100 хувь буруу ойлгосон шүү. Өнөөдрийн улс төрийн намыг авч үзье. Энэ том намууд бол коммунист намын суурь юм. Коммунист нам бол хагас цэрэгжсэн байдалтай, гишүүдээ олон болгож байгаад хувьсгал хийж, засгийг аваад нийгмийг хүчирхийлж байж байгуулна гэсэн үзэл баримтлал номлолтой. Тэгэхээр манай хуучин буюу Ардын нам яг энэ суурин дээр байгуулагдсан нам юм. Энэ арга барил нь өнөөгийн МАН -д одоо ч анзаарагддаг. Түүнийг нь Ардчилсан нам бас өвччихсөн. Хатуу гишүүнчлэлтэй,тэдэндээ хариуцлага тооцдог, өөр нам руу орохыг урвагч гэж үздэг. Ийм жижигхэн үзэлтэй, тулаанч байлдаанч , хувьсгалт маягийн дүртэй. МАХН ч мөн адил тэрийг дагаж явна. Бүтэц нь өөрөө буруу болчихоод байгаа юм. Ийм намын хандлага яадаг гэхээр аливаа юмыг хүчээр дарахыг оролддог. Буу бариад хувьсгал хийхгүй ч гэсэн, ажиглагдана, анзаарагдана. Ямар нэгэн юмыг хоролдог ч юм уу , дайрдаг ч юм уу, арга барил нь ерөөсөө тийм. Намын энэ арга барилыг устгах хэрэгтэй юм. Тэгэхээр би хоёрхон зүйл хэлье. Нэгдүгээрт, тус улс төрийн нам улс төрийг яаж авч явах юм. Хоёрдугаарт, нийгмийн асуудлыг хэрхэн хэрхэн шийдэх гэж байна вэ? гэдэг талаар бодлого, төлөвлөгөөтэй байх учиртай. Манай улс төрийн намуудад тийм зүйл байна, тэгж байна уу гэж асууя. Үгүй л гэдэг хариулт гарна. Сонгогчдын сэтгэлийг татах, таалагдах тийм санааг хайгаад байдаг. Яавал таалагдах, яаж санал авах гэдэгт л толгойгоо гашилгадаг. Хоёрдугаарт, бодлогыг хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй тууштай дагаад явах чадвартай боловсон хүчинг нийгмээс сонгон шалгаруулж төрийн албанд, засагт оруулах шаардлагатай байна. Ийм хоёрхон үндсэн үүрэг байгаа юм. Энэ хоёр үүргийг эрх барьж байгаа хоёр гуравхан нам хийж чадалгүй ирлээ. Ард түмэн тэнэг биш үүнийг мэдэрч , ажиглаж байгаа. Тухайн үед, сонгуулийн өмнө, манайх шиг улс төрийн, ийм маягийн шинэ хүчний эрэлт хэрэгцээ байсан. Тэр орон зайн дээр л ХҮН нам гарч ирсэн. Бидэнд юу байсан гэхээр улс орныг хөгжүүлэх тодорхой алсын хараатай зарчмууд байсан, одоо ч байгаа. Түүнийгээ хөгжүүлсээр явж байна. Бидэнд боловсон хүчин ч байсан. Манай намын онцлог бол улстөрд явж байгаагүй шинэ хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг үзэлтэй, боловсролтой, ажлын туршлагатай, залуудахгүй, яг идэр насны залуучууд байсан, одоо ч байгаа. Монгол үндэстэн монголын нийгэм өөрөө хүсч байгаа болохоор дэмжсэн юм. Гуравдагч хүчин хэмээн олон намууд пиар хийж элдвээр зөндөө оролдсон.
–Тухайн үед ХҮН намыг захиалгатай нам гэж байсан. МАН-ын дарга М.Энхболд оролцжээ, Ардчилсан намын дарга З.Энхболд ч хамааралтай юм байна . Энэ хүмүүсийн гар хөл болох нь гэж байсан. Хэрвээ ялагдах юм бол өөрсдийн бэлдсэн энэ сувгаараа эрх мэдлээ хадгалах нь гэсэн таамаг яриа ,хардалт дэлгэрсэн. Одоо ч энэ яриа замхраагүй?
-Ийм яриа үнэхээр их байсан. Олон хүний хамааралтай нам, олон халааснаас санхүүжиж байна, тэрний хөрөнгө оруулалттай, ийм тийм нам гээд л ярьсан, бичсэн. Одоо ч гэсэн ярьсаар л, үнэмшсээр л, асуусаар л байгаа хүмүүс маш их байна. Үнэнийг хэлэхэд хэн нэгний хатгаасаар бид бий болоогүй, ажиллаа ч үгүй. Бүх зүйлээ бид өөрсдөө зуун хувь санаачилсан. Тиймээс тэр олон залуучууд итгэж нэгдсэн юм. Тэр залуус хэн нэгний халаасанд орчих тийм хүмүүс огт биш. Хоёр намын зүгээс ямар нэгэн явуулга явуулсан байж магадгүй ч, бид тэр бүхэнд буруугаа тохоод зүгээр суугаагүй. Ийм л бүхнийг чөдөрлөсөн намын бүтэц Монголн нийгэмд бат бөх оршин тогтнож байгаа нөхцөлд бид өөрсдийгөө ч, намаа ч хамгаална. Олны итгэл байгаа цагт бид энэ бүхнийг давж гарах үүрэгтэй. Та санаж байгаа бол сонгуулийн өмнөхөн манай нам дээр маргаан гарч байсан шүү дээ, удирдлагын. Тэр маргааныг шийдвэрлэх хоёр арга тухайн үед байсан. Эхнийх нь, маргаан гаргаж байгаа талтай эвлэрээд, одоогийн улстөрийн аргаар тохирч наймаалцахыг хүмүүс зөвлөж байсан. Тохирчихооч гээд л…улстөр ийм л байдаг. Та нар шууд л УИХ гишүүн болчихооч гэж байсан. Энэ бол эхний хувилбар. Бид нар нухацтай бодож байгаад “үгүй” гэж шийдсэн. Яагаад гэвэл ХҮН нам олон хүний итгэлийг хураасан байсан. Хүмүүс одоогийн байгаа намаас өөр нам, өөр зарчмыг хүсэж байсан. Иргэд үүнийг л хүсч дэмжиж байсан болохоос зүгээр л нэг гуравдагч хүчнийг дэмжээгүй юм. Бид тухайн үедээ өөрсдөдөө хохиролтой ч, хоёрдахь замыг сонгосон. Иргэд, дэмжигчидээ бид хүндэлж, тэдэнтэйгээ хамт үлдсэн. Үнэхээр бид намаараа сонгуульд орж чадаагүй. Увайгүй, дүрмээ зөрчсөн хүмүүстэй хатуу тэмцсээр байгаад бид хамтдаа унасан ч, намаа цэврээр нь авч гарсан. Зүйрлэвэл олны итгэл зүтгэлээр аятайхан онгоц бүтээчихсэн чинь жолоодлого удирдлагыг маань булаацалдсан хэрэг юм.
–Монголын улстөрийн намуудыг харахад зүй тогтлоороо хөгжиж буй нь цөөхөн. Голдуу л нэг хүний мэдэлд байх жишиг бий болжээ. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намаас жинхэнэ нам утгаараа оршин тогтнож буй хэдхэн нам байх шиг. Тэдэн дундаас жин багатай ч Б.Цогтгэрэл даргатай МҮАН-ыг зөв зохисын дагуу явж байгаа нам гэж хардаг. Хамтын шийдвэрээр дарга цэргээ сольдог талаас нь онцолж байна. Янз бүрээр хэлэгдэж байдаг ч гэсэн МАН, АН-ын хувьд даргаа сольдог. Энэ талаасаа хувийн чанар агуулсан дээрхи олон намаас ялгардаг ч бас асуудалгүй биш. Фракц бүлгүүдэд асар их хуваагдсан энэ хоёр намыг сонгомол утгаар нь нам гэж харахад төвөгтэй. ХҮН намын хувьд ярихад энэ бүхэнд хутгалдаагүй байж болох нам гэж сондгойрч харагдаж байна гэж хэлж болох байх?
-Дахиад хэлье. Улстөрийн нам гэж юу гэхээр хоёрхон зүйл хийх ёстой. Нэг нь хөгжлийн бодлого концепци, нөгөөх нь том үзэл баримтлал байх ёстой. Тэр нь манай улс төрийн намуудад байна уу. Байхгүй. Тухайлбал Ардын нам юу бодож байгааг би мэдэхгүй байна. Тухайн үедээ л шийддэг. Тэр үеийнх нь сайд нь л шийддэг. Ардчилсан нам ч гэсэн яг яах гэж байгаа нь таагдашгүй явж ирсэн. Нийгмийн асуудлыг хэрхэн шийдэхээ одоо болтол тодорхойлоогүй. Тиймээс ч асуудлыг шийдэж ирээгүй. Ардын нам ч адилхан. МАХН яахыг бас мэдэхгүй. Гэх мэтчилэн бусад нь яахыг бид мэдэхгүй. Ийм намыг хэн хүрээлж, хэн очих вэ. Өөрийнх нь дагалдагчид, өөрийнх нь ажилчид л очно. Иймэрхүү байдлаас таны хэлсэн хувийн нам үүсч байгаа юм.
–Том намууд ээлжлээд сүүлийн 28 жил Монгол төрийн эрхийг барьж, жолоог атгалаа. Сүүлдээ фракц, фракцаараа Монгол Улсын салбарыг “хувьчлаад “ авчихлаа?
-Том нам чинь олон жижиг фракцын нэгдэл гэсэн үг. Хүннүгийн үед байсан аймгуудын холбоо чинь улс ч биш, юу ч биш байсан. Ийм нам засгийн эрхэнд гарахад юу ч шийдэж чаддаггүй. Тэгэхээр иргэд сонгогчид улс төрийн намаас нөгөө л бодлогыг шаардах хэрэгтэй. Сонгуулийн өмнө улс төрийн намууд засгийн бүтэц, тэнд хэн хэн сайдаар ажиллах, ямар бодлого хэрэгжүүлэхээ ил тод болгох цаг болсон.
2020 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам үүнийг тодорхой болгож, саналаа дэвшүүлнэ. Намын үзэл баримтлал маань тодорхой болсон. Удахгүй товхимол болгоод оршил дүгнэлттэй нь хэвлүүлнэ. Хоёр үе шаттай нь гаргаж тавина. Үзэл баримтлал тодорхой байна. Хоёрдугаарт, Монгол Улсыг яаж хөгжүүлэхээ салбар салбараар нь тодорхой болгоно. Жишээлбэл, багш нарын цалинг хэрхэн нэмэх тухай тодорхой төлөвлөгөөг боловсруулсан байх ёстой. Ерөнхий сайд, боловсролын сайд, уул уурхайн сайд, гадаад харилцааны сайд, сангийн сайдад хэн хэнийг дэвшүүлж буйгаа 2020 оны сонгуулиар ил зарлана. Нэр дэвшиж буй хүн заавал манай намын гишүүн хүн байх албагүй. Тэр сайдад нэр дэвшиж буй хүн аль намд харьяалагддаг, юу хийх нь тодорхой байх ёстой. Дээрх үзэл баримтлал зарчмыг нь хүлээн зөвшөөрч Монгол Улсын төлөө зүтгэж чадахаар мэдлэг боловсролтой чадалтай хүн хэн байна, тийм л хүнийг бид олж шигшиж дэвшүүлнэ. Энэ бол улстөрийн намын үндсэн зорилго.
–Сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн гуравдагч хүчний тухайд нэг шүүмжлэл сүүдэр мэт дагадаг. Өөрийн боловсон хүчингүй, эхний хоёр хүнийг нэрлэчихээд цааш явдаггүй гэдэг. Ийм нам улс орныг авч явж чадахгүй гэх юм байна гээд л. Ийм хорыг цацдаг. Таны ярьж байгаа зүйл арай өөр байх шиг байна. ХҮН нам сонгуульд ялалт байгууллаа гэхэд өргөн хүрээний асуудлыг харж үзэх нь. Кадрын хомсдлын асуудал үүсэхгүй нь гэж ойлгогдлоо. Чадварлаг хүмүүсийг авч сонгож, сонгуулийн өмнө дэвшүүлэх юм байна, тийм үү?
-Нэг зүйлийг онцлон хэлэхэд боловсон хүчин байж болно. Гэхдээ тэр хүмүүс салангад дур зоргоороо, тус тусдаа ажиллах ёсгүй юм. Үзэл баримтлал, концепци ,төлөвлөгөөг маш сайн боловсруулж, тухайлбал Боловсролын сайд болох хүн бол боловсролын салбарыг ингэж хөгжүүлнэ, багш нарын цалин үнэлэмжийг ингэж нэмэх ёстой гэдгээ зөвшөөрч, бид нартай хамтарч үзэл баримтлал, төлөвлөгөөгөө хамтран боловсруулсан тэр хүн л сайд болох ёстой. Түүнээс биш энэ хүн мундаг хүн байгаа юм гээд шал өөр үзэл бодолтой хүнийг томилох юм бол дахиад л эв нэгдэл алдагдана. Концепци, зарчим нь нэгтгэнэ. Өнөөдөр Монголын нөхцөлд хүмүүс яагаад нэгдэхгүй, дарга нар яагаад нэгдэхгүй байна гэхээр тэднийг нэг цул болгосон нэгдсэн ойлголт, концепци алга байна. Тиймээс дур дураараа, мэдлэгийнхээ хэмжээгээр, хөнжлийнхөө хэрээр том мөнгө эргэлдүүлэхийг хүсдэг. Энэ бол буруу зүйл юм.
–Улс төрийн нам байгуулж улс төрийн сонгуульд оролцоно гэдэг засгийн эрхийг авах эцсийн зорилго шүү дээ. Хоёр нам( МАН, АН) эрх барьсан олон жил улс орон уруудлаа. Тэд чадахгүй байна гэдгээ энэ он жилүүдэд харууллаа. Иргэд ч харлаа, ханалаа. Тэд улс орны асуудлыг шийдэж чадахгүйг анзаарсан учраас ХҮН нам Монголын Их улс төрд орж ирж байна гэж ойлгож болох уу?
-Тийм.Таны хэлж байгаачлан одоогийн намын хийж чадахгүй байгаа, шийдэж чадахгүй байгаа асуудал , мухардсан байдлаас улс орноо гаргахын тулд энэ хоёр намд нь элсэн ороод намыг нь шинэчлэх асуудлыг бид хөндөөгүй. Шинэ хүн ороод ч шинэчлэгдэхээ нэгэнт өнгөрсөн байна, энэ хоёр нам. Анзаарахад, манай дарга нарын ярих төслийн хэмжээ дандаа томордог. Шав тавиагүй газар, яриагүй төсөл гэж алга. Хандлага нь буруу болохоор бид нарыг, улс орныг улам л өрөнд унагаад байна. Түүнээс ч хүнд асуудал тосож байна. Энэ бол тусгаар тогтнол алдагдахад ойртсон. Том зээл, бүтэхгүй төсөл, бүтэхгүй амлалт нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна.
–Нөхөн сонгуулийн давалгаагаар ХҮН нам иргэж ирснээ зарлалаа гэж дүгнэж байна. Хэвлэлд бичсэнээр, эрх баригч МАН-ын захиалгаар нөхөн сонгууль эхний удаад хойшиллоо. Алсдаа болохгүй гэдэг нь тодорхой боллоо. Энэ нь ХҮН нам болон бусад намуудыг нөхөн сонгуульд оролцох эрхийг хаасан үйлдэл боллоо. Цаад утгаараа ард нийтийн санал аль нам дээр очиж байна гэдгийг тандуулахгүй нь гэсэн улстөр судлаачдын таамаг байна?
-Нөхөн сонгуулийн эргэн тойрон дахь асуудал бол Монголын улстөр ямар түвшинд бохирдсон, жижигхэн сонирхолоороо том зүйлийг үл хэрэгсэж чаддаг болсны тод томруун жишээ. Нөхөн сонгууль болдгоороо болж, Хэнтий аймгийн сонгогчид төлөөллөө төрд бий болгож, үндсэн хууль бусад хуулийн дагуу явагдах л ёстой. Гэтэл улстөрийн нэг намын нэг бүлэглэлийн жижигхэн сонирхол юунд хүргэж байгааг бид бодитойгоор харж байна. Сонгогчдын сонгох эрхийг ч давхар зөрчлөө. Хамгийн том зүйл нь Монгол Улсад өнөөдөр үндсэн хуулинд заасан төрийн механизм ажиллахгүй байгааг бид харж байна л даа. Нэг намын улс төрийн өчүүхэн сонирхол, захиалгаар төрийн аппаратыг гацааж чадна гэдэг бол дампуурал.
–Эрх барьж байгаа нам бүх шийдвэрийг өөртөө зориулсан хэлбэрээр гаргаж чадаж байна, ажиглаад байхад?
-Үүний шалтгаан нь намын толгойд үзэл баримтлал, бодлого байхгүйд оршино. Эрэмбэлсэн эрх ашиг гэж алга. Үүнийгээ тодорхойлоогүй цагт намын дарга хэн болно, аль фракц хүч түрнэ, тэр фракци, тэр дарга нарын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарна. Тэгэхээр улс орны эрх ашиг хохирох нь жам. Алсын хараа, улсын хөгжил орхигдож, фракцийн болон хувь хүний эрх ашгийг онцгойлж байна.
–Итгэл найдвар гэж бий. Ард түмэн сүүлийн 28 жил найдаж энэ хоёр л намыг сонгосон. АН-д итгэл найдвар алдвал МАН-д, МАН итгэл алдарвал АН-ыг сонгож ирлээ. Одоо юунд найдах вэ?
-Найдах зүйл бий. Монгол үндэстэн бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй. Өнгөрсөн зууны эхээр л гэхэд Чингисийн Монгол мөхнө гэж Английн хэвлэлд бичиж байсан. Дэлхий нийтээр тэр нийтлэлийг хүлэээн зөвшөөрч байсан. Тэгсэн хэдий ч, өвчинд баригдаж, ядууралд идэгдэж, гаднын колончлолд дарлагдсан Монгол үндэстэн мөхөж, устах аюулаас золоор мултарсан. Хувь заяа нь түшсэн аз хийморьтой ард түмэн. Өнөөдөр бид ядуу ч , тэр үеэс ялгаа байна, бас. Эрүүл саруул 3,2 сая хүн ам байна. Дэлхий даяар суурьшсан мянга мянган монголчууд хилийн чанадад амьдарч байна. Өнгөрсөнийг өгүүлэх их хөлгөн түүх, ирээдүй рүү тэмүүлэх хүсэл эрмэлзлэл байна. Ийм байхад яагаад бид итгэл найдвараа алдана гэж. Өнөөдрийн асуудал, хэдэн дарга нарын авилгалыг том утгаар нь харах юм бол цаг зуурын жижигхэн үзэгдэл. Энэ ялзралыг даван туулна. Ийм эрч хүч, зориг, тэмүүлэл Монголын ард түмэнд бий. Тиймээс миний хувьд санаа зовохгүй байгаа. Яг энэ зөв зүйлийг эхлүүлэхээр тэмүүлж, чин хүслээр ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн үндэсний нам юм. Бид нарт ямар нэгэн жижиг эрх ашиг байхгүй. Бид улс орны төлөөх том зорилгоо улстөрийн жижиг наймаагаар арилжихгүй. Ард олны итгэл. Энэ л хамгийн чухал зүйл. Монгол Улс МАН, АН гэсэн хоёр намаар, энэ хоёр намын удирдлагын бүтцэд ойр байдаг цөөн боловсон хүчин, тэднээс сонгогдсон 76 гишүүнээр дутаагүй. Тэднээс зоригтой салах салья. Тэгэхээр сонголтоо шинэчилье. УИХ-д урьд өмнө сонгогдож байгаагүй гишүүдийг л сонгоод нэг үзье л дээ. Ингэж чадвал нам биш, Монгол Улс, Монголын ард иргэд л хожно.
Ц.Энхбат
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|
| Б.Найдалаа: МАН, АН, тэдний 76 гишүүнээр Монгол Улс дутахгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин online slots real money
real money online casino
online casino real money
online slots real money
casino real money games
2019-08-07 | 03:03:43 | 178.63.3.159 | |
|
|
|
|
|

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа юу хийсэн бэ 17:04 -“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их
|
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их »»
|
|
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа 17:02 “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо.
|
“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо. »»
|
|
Монгол улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор болоо 16:52 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа. »»
|
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан хаагчид “Хиймэл оюун ашиглан ажлын гүйцэтгэлээ нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдлаа 15:28 Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
|
Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. »»
|
|
МАН-ын Их хурал маргааш эхэлнэ 15:24 МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус
|
МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус »»
|
|
160 Мянган тонн нүүрс арилжлаа 15:24 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй 15:19 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. »»
|
|
МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо 15:00 МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
|
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ 13:38 Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг
|
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг »»
|
|
Трансжендэр тамирчдыг олимпын эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхийг хориглоно 12:43 Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн
|
Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн »»
|
|
М.Бямбадорж, Ц.Баасанхүү нар дэлхийн аварга болж, Б.Хүрэлчулуу хүрэл медаль хүртлээ 12:41 АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд
|
АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд »»
|
|
Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа 12:40 Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа.
|
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа. »»
|
|
Оюутолгойн сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан тэргүүтэй 300 хүнийг гэрчээр дууджээ 12:37 Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.
|
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн. »»
|
|
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ 12:06 Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд
|
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд »»
|
|
Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 11:52 Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн,
|
Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, »»
|
|
"Сүүлчийн нүүдэлчид" дэлхийд Монголыг шинээр нээлээ 11:43 Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн
|
Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн »»
|
|
Чуулган: "Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг хэлэлцэв 11:40 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн »»
|
|
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа 17:46 Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа.
|
Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа. »»
|
|
Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллана 15:57 “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын
|
“Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын »»
|
|
Туркэд онгоц осолдож, зорчиж явсан бүх цэрэг амиа алджээ 14:24 Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ.
|
Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ. »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Squid Game киноны жүжигчин О Ён Суг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс цагаатгажээ 09:55 Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд
|
Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд »»
|
|
Ц.Оюунгэрэл: Харанхуй шийдвэрийн харгайгаар Улаанбаатар усгүй болох эрсдэл ойрхон байна 09:53 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга,
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга, »»
|
|
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй 09:51 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
|
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. »»
|
|
ОХУ-ын засгийн газар анх удаагаа юанийн бонд гаргахаар болжээ 09:46 Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ.
|
Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ. »»
|
|
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна 09:42 Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна.
|
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. »»
|
|
2026 оны Монгол улсын нэгдсэн төсөв батлагдлаа 09:38 2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа.
|
2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа. »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа 17:54 Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам
|
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам »»
|
|
Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна 17:46 Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд
|
Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд »»
|
|
Бараа материал нийлүүлэх үнийн санал авах урилга 16:03 Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна.
|
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна. »»
|
|
#ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ 15:51 Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна.
|
Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна. »»
|
|
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа 15:39 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа. »»
|
|
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн болж байна 15:28 Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
|
Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ 15:13 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. »»
|
|
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ 14:06 Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна.
|
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. »»
|
|
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа 13:55 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа. »»
|
|
"Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна 13:01 Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
|
Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Хандаа бол багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс… 11:07 Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь…
|
Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь… »»
|
|
ХХОАТ-аас чөлөөлөгдөхийн тулд гурван хүүхэдтэй байх шалгууртай 11:03 Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж,
|
Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, »»
|
|
Ахмад жүдочид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 13 медаль хүртлээ 10:57 Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид
|
Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Х.Булгантуяа чөлөөлөгдөж, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилно 10:13 Өнөөдрийн чуулганаар,
|
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар Монгол хүн томилох санал тавилаа 09:43 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал »»
|
|
Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ 09:42 Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах
|
Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах »»
|
|
Дэлхийгээс тойрог зам хүртэл квант холбоо үүсгэж болохыг нотолжээ 09:40 СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу
|
СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу »»
|
|
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа 17:47 Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
|
Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: »»
|
|
Барилгын машин ашиглалтын нэг цагийн үнэ шинэчлэгдэн батлагдлаа 16:49 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа.
|
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа. »»
|
|
|
Украины дайны талаарх Европын нийгэм, улс төрийн хандлага 13:32 Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
|
Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Оросын хатуу байр суурины улмаас Украин хэлэлцээгээ зогсоосон гэв 11:57 Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
|
Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ. »»
|
|
Пакистаны нийслэлд амиа золиослогч этгээд халдлага үйлджээ 19:00 ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
|
ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
Энэ бол дэлхийн дроны анхдугаар дайн! 10:05 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн »»
|
|
Делид авто машин дэлбэрчээ 12:05 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар »»
|
|
Трамп Украйны мөргөлдөөнийг “дэлхийн гуравдугаар дайн” болохоос сэргийлсэн гэжээ 11:43 АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин »»
|
|
Израил улс Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өглөө 12:56 Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
|
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ. »»
|
|
Зеленский баруунаас санхүүгийн дэмжлэг авахын тулд “жүжгийн эффект” ашиглаж байна гэв 12:54 ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины
|
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины »»
|
|
“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав 12:50 Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
|
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд »»
|
|
Японы Ерөнхий сайд өөрийн болон бусад сайд нарын цалинг бууруулна гэж ээ 11:04 Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар
|
Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар »»
|
|
Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ 10:57 ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж
|
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж »»
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|