| 
  		   
    		|  |  |  |  
    		|  | 
  			   
		     | Д.Доржготов: Хөрсний доройтол 2-3 дахин нэмэгдсэн |  |  |  
           |  |  |  |  
  		    
			
			 | 
			    Д.Доржготов: Хөрсний доройтол 2-3 дахин нэмэгдсэн  
			 
2018-09-20ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан   медалийг Монгол Улсаас анх удаа, Ази тивээс энэ шагналыг хүртсэн хоёр дахь хүн, академич Д.Доржготовыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа. –Дэлхийн нэр хүндтэй шагналыг монгол хүн анх удаа хүртлээ. Танд баяр хүргэе? -Баярлалаа. –Энэ шагналыг газар зүйн шинжлэх ухаанд нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэнд хоёр жилд нэг удаа олгодог гэж сонссон. Түүхийг нь манай уншигчдад хэлж өгөөч? -Анх 1946 оноос эхлэн олгосон байдаг юм билээ. Түүнээс өмнө мөнгөн медаль, тусгай шагнал олгож байсан. Алтан медаль олгох болсноор, түүнийг хүртсэн анхны хүн нь Монголд ажиллаж байсан Оросын эрдэмтэн, газарзүйч Э.М.Мурзаев гуай юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30-аад хүнд олгосон байдаг. Гол нь Төв Ази, Монгол Улс, манай хөрш зэргэлдээ орнуудад судалгаа хийсэн эрдэмтдэд өгдөг шагнал юм. Миний өмнө энэ шагналыг хүртсэн хүн бол БНХАУ-ын хөрс судлалын эрдэмтэн байсан. –Монголчууд таныг “Монгол орны үндэсний атлас”-ыг хийснээр сайн мэддэг. Бас “Монгол орны үндэсний нэвтэрхий толь” байна. Гэхдээ та хөрс судлалын чиглэлээр ихэнх бүтээлээ хийсэн байх аа? -Би хөрс судлаач хүн. Гол ажил маань хөрсний чиглэлээр, хөрсний ангилал, үржил шим, нөөц, чанар гээд олон хэсгээр судалгаа хийсэн. Оросуудтай нэлээд олон жил хамтарч ажилласан. 1970 оноос хойш Монгол-Оросын геологийн экспедиц гэж байсан, одоо ч бий. Сүүлийн 50 –аад жил тэдний бүрэлдэхүүнд орж, хөрс судлалын чиглэлээр хийсэн ажлаа орос, монгол хэлээр ном болгож хэвлүүлсэн. Хоёр дахь ажил маань зайлшгүй шаардлагаар Монгол орны газарзүйн чиглэлээр хийсэн судалгаанууд юм. Монгол орны үндэсний атласыг хийхэд гар бие оролцсон. Тэрийг хийхэд би залуу ч байж, гол ачаа үүрэлцэж явлаа. Дараа нь 2008-2009 онд мөн Монгол орны үндэсний атласыг хэвлүүлэхэд ерөнхий редактороор ажилласан. “Монгол орны үндэсний нэвтэрхий толь”-ийн гурван ботийг гаргахад гар бие оролцсон. Сүүлд Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын сав газрын экологийн атласыг хийхэд Монголын талаас оролцож, зөвхөн хөрс судлалын гэлтгүй газарзүйн чиглэлээр ажилласан. Тухайн үед би ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм. Мөн Хятад улс, ӨМӨЗО-ны эрдэмтэн, судлаачид “Монгол судлалын нэвтэрхий толь” гэж том ном хийхэд газарзүйн боть дээр хамтарч ажилласан. –Анх эхэлж байсан замаа өнөөдөр эргээд харж байхад Монгол орны газарзүй, хөрсний бүтэцэд ямар өөрчлөлт харагдаж байна? – Би энэ салбарт ажиллаад 56 жил болж байна. 1962 оноос өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Энэ хугацаанд олон судалгаа хийгдсэн. Монгол орны хувьд хөрсний чиглэлээр судлагдаагүй газар нутаг бараг байхгүй. Ихэнх аймаг, сумдад судалгаа хийгдсэн. Ганц Монгол орон ч биш, аль ч улс оронд байгаль орчны өөрчлөлт их гарсан. Жамаараа өөрчлөгдөж байгаа нь ч байна, техник технологийн дэвшил, уул уурхай, газар тариалангийн нөлөө их байна. Манай орны хувьд хүн ам цөөн, ажил үйлдвэр хүчтэй хөгжөөгүй. Гэсэн ч сүүлийн үед өөрчлөлт их гарч байна. Малын тоо толгой хэд дахин өссөн, 1990-ээд онд 20 гаруй сая толгой малтай байсан шүү дээ. Өнөөдөр тэрийг хэдийг нугалсан. Дээр нь олон зуун уул уурхайн хайгуул, олборлолтын компани бий болсон. Газар идэгдэж, эвдэрч байгаа нь ч их. Автозам газрыг маш их сүйтгэж байна. Хөдөө машингүй айл алга. Нэг малчин айл гэхэд ачааны, суудлын хоёр машинтай, 2-3 мотоцикльтой. Малаа машин, мотоциклиор хариулдаг. Үүнээс үүдээд замын сүлжээ бий болчихсон. Айлуудын хооронд, сумын төвийн хооронд гээд энэ хэдэн зуун салаа зам бий боллоо. Хөрсний доройтол, бэлчээрийн доройтол үүнээс үүдэж байна. 1980-аад оны сүүлээр бүх замын талбайг бодож, тооцоо гаргаж байсан юм. Тэр үед 600 орчим мянган га газар байсан. Одоо түүнээс 2-3 дахин өссөн. Тэгэхээр хэдэн арван жилд эдгэрэхгүй ул мөр гарна. Дараа нь тэр замаар үерийн ус урсана, үер бууна, жалга гуу үүснэ. Хажуугаар дахиад шинэ зам бий болно. Энд зохицуулалт алга. Энэ бүхэн хөрсний бохирдол, бэлчээрийн доройтол гэх мэт санаа зовоосон асуудал болоод байна. –Хөрсний өөрчлөлт яах аргагүй санаа зовоосон асуудал болоод байна. Төрийн бодлогод тусгах ямар санал танд байна? -Хөрсний өөрчлөлт сүүлийн 10 жилд маш хурдацтай явж байна. Цаашаа ямар түвшинд хүрэх нь вэ гэдэгт судалгаа хийж байна. Удахгүй урьдчилсан дүн гарна. Манай залуучууд үйлдвэр, аж ахуйн төвүүд, Улаанбаатар хот, Дархан,Эрдэнэт зэрэг газарт хөрсний бохирдлын судалгаа хийж байгаа. Мөн хөдөө орон нутгийн автозам дагуу судалгаа явуулж байна. Өдөр, шөнөгүй машин тэрэг хөлхөлдөж, замын хоёр хажуу руу утаа цацаж хөрс, орчныг бохирдуулж байна. Утаанд хар тугалга, кадми зэрэг хүнд металл их хэмжээгээр агуулагддаг.Энэ тийм ч аюултай байдалд хүрээгүй. Гэхдээ судлах ёстой. Уул уурхайн бүс нутаг дахь хөрсний эвдрэлийн асуудал сүүлийн үед санаа зовоож байна. Гуу,жалга болтол ухсан нүх, уул овоо шиг шороог дараа нь яах билээ. Тэр газрыг яаж эдгээж, сэргээх вэ. Доор нь байгаа баялгийг 2-10 жил ухаж авчихаад, дараа нь тэр чигээр хаях уу, булах уу. Энд одоогоор чиглэсэн бодлого харагдахгүй байгаа нь харамсалтай. –Бусад улс оронд хөрсний нөхөн сэргээлтийг яаж хийдэг юм бол? -Англи,Германд олборлолт хийсэн газруудаа бүгдийг булаад тэгшилчихээгүй юм билээ. Засч тэгшлээд, хонхор газруудад нь хиймэл нуур бий болгож загас үржүүлдэг, усан сан байгуулж спортын чиглэлээр цогцолбор нээсэн байдаг. Зарим хэсэгт мод тарьж, тэгшилсэн газар дээр гольфын талбай бий болгох зэргээр ашигладаг. Бартаат замын уралдаан хийдэг газар хүртэл бий болгосон байгаа юм. Заавал буцааж булах шаардлагагүй, булаад ч тэрийг дүүргэх элс шороог хаанаас авч зөөх билээ. Хэдэн мянган тонноор нь ухаад авчихсан юм чинь, яаж тэрийг дүүргэх вэ. Тиймээс тэр байдлаар нь жаахан засаад эргэж ашигладаг, тэр нь ч сонирхолтой шийдэл санаагаар баяжуулсан өвөрмөц цогцолбор болдог нь ажиглагдсан. Өвлийн улиралд бол спортын чиглэлээр ашиглах бүрэн боломжтой юм билээ. Аялал жуулчлал хөгжүүлсэн нь ч байна, замыг нь засч жижиг байшингууд бариад. Манайд ч гэсэн тийм байдлаар ашиглаж болох юм байна гэж би бодож байсан. Гэвч төрийн зүгээс ч, хувийн хэвшлүүдийн талаас ч бодлого алга. –Бид нийслэлийн хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн гэж ярьж, бичдэг. Бодитой судалгаа байна уу? -Яг тэр чиглэлээр бид нэлээд судалгаа хийсэн. Улаанбаатарт 1980-аад оны сүүлчээс өнөөдрийг хүртэл ямар байна гэдгийг дээж авч судлаад ирсэн. Нэг их түгшүүр зарлах нь хаашаа юм, тодорхой хэмжээнд асуудал бий. Гол эх үүсвэр нь нянгийн бохирдол. Халдварт өвчин, гэдэсний савханцар гэх мэт хурдан тардаг нянгууд нэлээн ноцтой хэмжээнд байгаа. Химийн бохирдол бас ч гэж гайгүй. Хар тугалга, хромын хувь бас ч гайгүй. Гол нь ил бие засах газрууд, нянгийн асуудал хүндрэлтэй байгаа. Цэвэрлэх, ариутгах ажлыг шат дараатай хийх хэрэгтэй. Том улс орнуудад тэрийг цэвэрлээд буцаагаад ашигладаг. Бүр хамгийн үнэтэй, хамгийн сайн бордоо болгодог. Манайд гэр хорооллын тарчихсан айл өрхүүдээс тэрийг нэгтгэж авах боломжгүй. Төвлөрсөн хаягдал усны газрыг бол эргүүлээд ашиглаж болдог юм байна. Гадны том хотуудын дэргэд хүлэмжийн аж ахуй байдаг нь тийм учиртай. Хаягдал усаа ариутгаад, тэгэхдээ микробиологийн ариутгал хийж бордоо болгочихож байна шүү дээ. Манай улс ч гэсэн бодмоор юм билээ. Ер нь бол ийм техник, технологийн шийдэл, дэвшилд хүрэхгүй бол бид бохиртойгоо зууралдаад л байна гэсэн үг. Гаднаас хэчнээн мөнгөөр бордоо худалдаж авахын оронд бохироо шийдээд, цэвэрлэх, бордоо хийх аргыг нэвтрүүлвэл ашигтай. –Ер нь манай улс эрдэмтдийнхээ шинэ нээлтүүд, судалгааг хэр шинжлэх ухаанчаар ашиглаж эргэлтэд оруулдаг юм бэ? -Хөдөө аж ахуйн хүрээлэнгүүд, ХААИС-ийн харъяа газар тариалангийн хүрээлэн, хөрсний болон химийн лабораториуд судалгаа хийж байгаа. Гол нь газар тариалангийн чиглэлээр бордоо хийх, хөрс боловсруулах талаар олон ажил хийж байгаа юм билээ. Ялангуяа Дарханы хүрээлэнгийнхэн судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Энд ч гэсэн газрын бүртгэл, үнэлгээ, газар төлөвлөлт-ашиглалтын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс зөндөө бий. Боломжийн үзүүлэлт гаргасан нь цөөнгүй. Өмнө нь газрыг анжисаар эргүүлж хагалдаг байсан, тэр нь хавар сул шороо хийсээд төвөгтэй. Тэгвэл тэрийг больж газрыг хавж хагалдаг болсон. Энэ нь хөрсний эвдрэлийг багасгаж байна. –Та сүүлийн үед ямар чиглэлээр судалгаа хийж байна? -ШУА-ийн гишүүний хувьд Газарзүй-геэкологийн хүрээлэндээ ажиллахын зэрэгцээ МУИС-д багшилж байна. Ингэхдээ өдөр болгон хичээл заах биш хааяа лекц уншина, докторуудад хичээл заана. Эрдмийн шавь нар гэвэл цөөнгүй. Ер нь Монголын хөрс судлал, газарзүй, газар зохион байгуулалтын чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын ихэнх нь миний шавь нар бий. –Эцэст нь асуухад, Улаанбаатар хотноо чуулсан Монгол-Орос,Хятадын “Тинк Танк-2018” форумд та оролцсон. Энэ талаарх таны бодлыг сонирхож болох уу? -Дөрөв дэх удаагийн хурлыг манай улс зохион байгуулж, МУИС-ын номын санд эрдэмтэн судлаачид хоёр өдөр чууллаа. Өмнөх хоёр ч удаагийн хуралд нь би оролцож байсан. Энэ удаа гурван улсын хооронд байгуулах эдийн засгийн коридор байгуулах, харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Энд нэгдүгээрт, төмөр замын сүлжээ, хоёрдугаарт авто замын дэд бүтэц бий болгох, гуравдугаарт эрчим хүчний дэд бүтэц байгуулах асуудлыг голчлон ярилаа. Гурван орны хэмжээнд хийн хоолойг Монголоор дамжуулах ч юм уу, дэд бүтэцээ бий болгож байгаад дараа нь хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар анхаарч байна. Манай орны хувьд төв хэсгээр Улаанбаатар төмар замыг түшиглэх, хоёрдугаарт Дорнод бүсэд ийм зам байж болох, гуравдугаарт Ховдын хязгаар хавьд дэд бүтэц хөгжүүлэх талаар ярьж байна. Одоогоор аль нэг хэсгийг сонгож авсан юм алга, судалгааны түвшинд явж байгаа. Үр ашгийг тооцохоос өгсүүлээд олон асуудал бий. Энд аль нэг тал, эсвэл хоёр талын ашиг гэхгүй, гурван улс эрх ашиг нийлж байж асуудлаа шийднэ. Судалгаа хэрэгтэй, төсөл боловсруулах, үр дүнг тооцох гээд асуудал их бий. Оросын эрдэмтэд энэ хуралд тун сонирхолтой илтгэл тавьж байна лээ, тухайлбал “Бизнесийн загвар улс болъё” гэж. Ганц биш хэд хэдэн загвар боловсруулж, түүн дээрээ ярилцъя, судалгаа хийе гэж байна. Оросын талын удирдагч, академич Б.В.Базаров тун сонирхолтой санаанууд хэлсэн. Манай ОХУ олон арван жилийн турш дандаа баруун тийшээ харж, Европ руу чиглэсэн харилцаа холбоог хөгжүүлсэн. Зүүн тал,Сибир,Алс Дорнод орхигдонгуй байгаа гэж байна. Хятадууд мөн цаашаа далай тэнгис рүүгээ олон улсын харилцаа, далайн зам, далайн тээврийг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлснээр наашаа сул анхаарсан. Үүнийгээ болъё, бүгд нүүр, нүрээ харж, Монголыг дэмжсэн коридор байгуулъя гэж тэр хүн хэлж байна лээ. Үүнээс үзэхэд эрдэмтдийн байр суурь, тооцоо судалгаа цаашид гурван улсын хөгжлийн бодлогод гол түлхүүр болно. Энэ зорилгын үүднээс Тинк Танк-2018 олон улсын хурал, чуулганыг зохион байгуулдаг. Үр дүнгээ ч өгөх байх гэж найдаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ч.ҮЛ-ОЛДОХ |  
 
 			
				| Д.Доржготов: Хөрсний доройтол 2-3 дахин нэмэгдсэн |  
			
			 |  |  |  |  
				| Bolod.mn |  
				|  |  
 
   		   
		   
		    | Сэтгэгдэл (0) |  
		    | 
 |  
		    | Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
 |  
		    |  |  |  |  
 |  |  
 
 
 
 
            
            
            
  			 
			 | 
			 
				  		 | "Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »» |  
						  |  |  
				  		 | Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43
 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн  | 
						    УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »» |  
						  |  |  
				  		 | Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40
 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн  | 
						    Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »» |  
						  |  |  
				  		 | “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45
 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд   | 
						    Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд  »» |  
						  |  |  
				  		 | Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55
 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж  | 
						    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »» |  
						  |  |  
				  		 | Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32
 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. | 
						    Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15
 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй  | 
						    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд  хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй »» |  
						  |  |  
				  		 | Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37
 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.  | 
						    Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм. »» |  
						  |  |  
				  		 | УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03
 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны  | 
						    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны »» |  
						  |  |  
				  		 | МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00
 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн  | 
						    МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн »» |  
						  |  |  
				  		 | Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54
 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор  | 
						    Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор »» |  
						  |  |  
				  		 | 12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11
 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.  | 
						    Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. »» |  
						  |  |  
				  		 | “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29
 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл  | 
						    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл »» |  
						  |  |  
				  		 | Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37
 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. | 
						    Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.»» |  
						  |  |  
				  		 | Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11
 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус  | 
						    Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус »» |  
						  |  |  
				  		 | Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33
 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын  | 
						  .jpg)  Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын »» |  
						  |  |  
				  		 | Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32
 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим  | 
						    Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »» |  
						  |  |  
				  		 | Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06
 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ | 
						    Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ»» |  
						  |  |  
				  		 | Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58
 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу  | 
						    Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »» |  
						  |  |  
				  		 | Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43
 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.  | 
						    Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »» |  
						  |  |  
				  		 | Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57
 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн  | 
						    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »» |  
						  |  |  
				  		 | Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36
 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын  | 
						    ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »» |  
						  |  |  
				  		 | 1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59
 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.  | 
						    Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »» |  
						  |  |  
				  		 | Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40
 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр  | 
						    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17
 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.  | 
						    Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »» |  
						  |  |  
				  		 | Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16
 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн  | 
						    Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | “Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39
 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт  | 
						    СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »» |  
						  |  |  
				  		 | “УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26
 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. | 
						    Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.»» |  
						  |  |  
				  		 | Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06
 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал  | 
						    ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »» |  
						  |  |  
				  		 | Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00
 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл  | 
						    Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38
 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн  | 
						    2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »» |  
						  |  |  
				  		 | НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54
 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.  | 
						    НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »» |  
						  |  |  
				  		 | Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03
 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.  | 
						    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01
 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги  | 
						    Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39
 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн  | 
						    Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр  сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43
 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95  | 
						    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »» |  
						  |  |  
				  		 | Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35
 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. | 
						    Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.»» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39
 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. | 
						    Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.»» |  
						  |  |  
				  		 | “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28
 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/  | 
						  .jfif)  “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »» |  
						  |  |  
				  		 | IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36
 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.  | 
						    Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »» |  
						  |  |  
				  		 | Монгол төрийн хямрал 09:24
 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.  | 
						    Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16
 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,  | 
						    Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »» |  
						  |  |  
				  		 | Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01
 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр  | 
						    Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »» |  
						  |  |  
				  		 | Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01
 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд  | 
						    Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »» |  
						  |  |  
				  		 | Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин  | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »» |  
						  |  |  
				  		 | Израилын тал Газад цохилт өгчээ 11:28
 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг  | 
						    ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »» |  
						  |  |  
				  		 | Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01
 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн  | 
						    ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »» |  
						  |  |  
				  		 | Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49
 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. | 
						    Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.»» |  
						  |  |  
				  		 | 92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53
 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч  | 
						    ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41
 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ  | 
						    Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай  холбогдуулан АНУ »» |  
						  |  |  
				  		 | Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31
 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт  | 
						    ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »» |  
						  |  |  
				  		 | Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21
 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын  | 
						    Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »» |  
						  |  |  
				  		 | Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59
 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон  | 
						    Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »» |  
						  |  |  
				  		 | Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37
 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц  | 
						    БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »» |  
						  |  |  
				  		 | Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58
 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг  | 
						    10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »» |  
						  |  |  
				  		 | Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48
 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай  | 
						    ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »» |  
						  |  |  
				  		 | Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00
 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон  | 
						    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »» |  
						  |  |  
				  		 | Warner Bros. компанийг худалдана 15:29
 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн  | 
						    НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07
 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг  | 
						    ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »» |  
						  |  |  
				  		 | Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31
 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр  | 
						    ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »» |  
						  |  |  
				  		 | Такаичи Санаэ Японы анхны  эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21
 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал  | 
						    Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »» |  
						  |  |  
				  		 | Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54
 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. | 
						    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.»» |  
						  |  | 
 |  
            
  			 
			 | 
			 
				  		 | Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42
 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг | 
						    Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг»» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07
 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл  | 
						    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »» |  
						  |  |  
				  		 | ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07
 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн  | 
						    Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »» |  
						  |  |  
				  		 | Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
 |  |  
						  |  |  
				  		 | Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27
 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд | 
						    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд»» |  
						  |  |  
				  		 | Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
 |  |  
						  |  |  
				  		 | Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
 |  |  
						  |  |  
				  		 | ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15
 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө  | 
						    Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
 |  |  
						  |  |  
				  		 | 150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
 |  |  
						  |  |  
				  		 | СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
 |  |  
						  |  |  
				  		 | Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48
 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia | 
						    Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!  #GoMongolia»» |  
						  |  |  
				  		 | Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас  | 
						    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »» |  
						  |  |  
				  		 | Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.  | 
						    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »» |  
						  |  |  
				  		 | Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25
 Төсөл-1 |  |  
						  |  |  
				  		 | Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02
 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал  | 
						    Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »» |  
						  |  |  
				  		 | Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
 |  |  
						  |  |  
				  		 | Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45
 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. | 
						    Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.»» |  
						  |  |  
				  		 | Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
 |  |  
						  |  |  
				  		 | Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35
 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. | 
						    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.»» |  
						  |  | 
 |  
 
  
 
 
 
 
 
  
 
 |