 |
|
 |
|
Г.Галбадрах: Хариуцлагатай уул уурхай хүнээ нэгд тавьдаг... |
|
|
 |
|
 |
Г.Галбадрах: Хариуцлагатай уул уурхай хүнээ нэгд тавьдаг...
2018-09-14Мэргэжил бүхэн сайхан гэж нэг сайхан хэлц үг бий. Улс орны маань эдийн засгийн салбарыг нэгэн жарнаар тогтохгүй хугацаанд “ширлэх” уул уурхайн салбарт залуу насны амьдралаа зориулсан Монгол Улсын Гавьяат, ахмад уурхайчин Г.Галбадрахтай уулзаж ярилцлаа.  Тэрбээр Увс аймгийн хар Тарвагатай, Өмнөговь аймгийн Таван толгой, Төв аймгийн Төгрөг нуур, Алтайн хүдэр Таян нурууны уурхайн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
-Уул уурхай гэхээр нэг их мөнгө гэж хардаг болж. Ахмад уурхайчнаас асуухгүй өнгөрч болохгүй байх. Өвгөдөөс өвлүүлсэн баялгаар улс орон маань дэлхийн энд яригдаж байна. Гэвч онооноос илүү алдаа их байх шиг, энэ салбарт?
-Би олон уурхайд ажиллаж байсан хүн. Очсон газар болгоныхоо ажлыг “босгодог” байснаараа бахархдаг. Ажил хийж байхдаа ашиг хонжоо харж яваагүй ээ. Одоо бодох нь ээ, хувьцаа энэ тэр сонирхож байгаагүйдээ хааяа нэг харамсах ч гэх үү, сэтгэгдэл төрдөг л юм. Харамсах сэтгэгдэл төрдгийн учиг, ажиллаж амьдарч явсан уурхайнуудынхаа талаар таагүй мэдээлэл, мэдэхгүй улсын ярианаас болж хий шуугиж байхыг хараад эмзэглэдгээс л ихэвчлэн болох юм. Товчхондоо мэддэг зүйлийн маань талаар мэдэхгүй улс мэдэмхийрч буйг гаднаас нь хараад бухимддаг.
-Та орон нутгийн олны нэрлэж заншснаар орон нутгийн Тавантолгойн уурхайн даргаар хэдэн оны үед ажиллаж байсан юм бэ?
-Би 1981-1986 он хүртэл Тавантолгойн уурхайн даргаар ажилласан хүн. Тавантолгойг одоо орон нутгийнх гээд байдагт дургүй. Би энэ уурхайдаа хайртай учраас эцэг, эх уурхай гэж боддог. Хүмүүс жижиг Тавантолгой, орон нутгийн гэж жижигрүүлж хүний тархинд нэг юм хийгээд байна. Тавантолгой 60 жилийн ойгоо хийх гэж буй “эх” уурхай. Нарийн яривал эцэг уурхай... Монгол хүний жудгаар бодсон ч эцэг уурхай руугаа ингэж элдвээр давшлах нь зохисгүй харагддаг. Лиценз нэртэй цаасаар хувааж авчихаад, миний талбай руу, чиний талбай руу орчихлоо гэж хэрэлдээд байх нь муухай санагддаг. Үнэндээ миний хувьд уурхай руу очилгүй олон жил болсон учраас яг юу болж байгааг мэдэхгүй. Олонхийн адил хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна. Тэгээд уурхайчин, тэнд ажиллаж байсан хүний хувьд, за хуучин Тавантолгойн хил хязгаар байжээ, тэрийг нь тойруулаад баахан компаниуд лиценз нэрээр авчихаж гэсэн л ойлголттой явдаг. Лиценз нэрээр авсан нь ч, эх Тавантолгой ч ялгаагүй ард түмний өмч. Харин эцэг, эх Тавантолгой жаахан нүүрс гаргаад, Өмнөговийнхоо ард түмэнд өгөөд байна. Ашгийг нь 400 хэдэн тэрбум гэж мэдээллэж байгаагаас харахад, ашигтай ажиллаж байна. Ашгаа ард түмэнд тарааж, улсдаа жишиг болохуйц татвар төлөөд байна. Тэгвэл нөгөө бусад Тавантолгойнууд нь юу тараачихсан юм бэ, хэнд юу өгчихсөн юм бэ. Бодоод үз л дээ. Иргэн бүрт хувь хүртээж, 1072 хувьцаа өгнө гээд л байсан. Иргэдэд ашиг өгөх болохоор өнөө хувьцааных нь үнэ 325 төгрөг болчихдог. Гэтэл эх Тавантолгойн нэгж хувьцааны үнэ ес, арван мянган төгрөг болсон гэх мэдээ гардаг. Сонин санагдаад байдаг юм. Дашрамд хэлчихэд би олон уурхайн даргаар ажилласан ч гэсэн Тавантолгойн уурхайн нэг ч хувьцаа байхгүй. Баянтээгийн уурхайн даргаар ажиллаж л байсан. Бас л нэг ч хувьцаа байхгүй. Хувьцааны ач холбогдолыг ч нарийн сайн мэдэхгүй юм. Хааяа тэр үед нь авчихгүй яав гэх бодол төрдөг л юм, юуг нь нуухав. Тавантолгойн хувьцааг сонирхоод харж л байсан. 98-100 төгрөг гэж байсан санагдана. Миний харамсах сэтгэл тэр. Өөрийн хувиас...
-Нэгэнт яриа маань уул уурхайн салбартай холбоотой учраас лавлах юм бас байна. Тухайлбал уулын ажлын төлөвлөгөөгүйгээр зургаан жил үйл ажиллагаа явуулсан гэж УИХ-ын гишүүн мэдэгдэл хийлээ. Байж болох асуудал уу?
-Тийм юм хаа ч байхгүй. Уулын ажлын төлөвлөгөөгүйгээр уурхай зургаа долоон жил үйл ажиллагаа явуулна гэж дэлхийд ч байхгүй шүү. Хэрвээ үнэхээр тийм юм бол салбарын яамтай нь ярь. Хэдийгээр энэ цагт яамны сайдын албыг улс төрийн албан тушаал гэх болсон ч тэрний доор мэргэжлийн хүн ажиллаж л байгаа... Жил болгон уулын ажлын төлөвлөгөө баталж байж тухайн уурхай үйл ажиллагаа явуулдаг журамтай атал яагаад төлөвлөгөөгүйгээр зургаа, долоон жил ажиллуулсан юм бэ. Хаахгүй, зогсоочихгүй яасан юм бэ. Ямар ч үндэслэлгүй зүйл ярьж, шуугиан тариад нийгэм нь тэр чигээрээ нэг жижигхэн орон нутгийн Тавантолгой дээр овоолж хаяад байдаг. Яагаад тэр яамны хүмүүсийг шалгахгүй байгаа юм бэ. Шалгах ёстой биз дээ. Ашиг сонирхол байна уу гэж... Үнэндээ нэг жил ч уулын ажлын төлөвлөгөөгүй явах эрх байхгүй. Хаах ёстой. Зогсоох ёстой. Гэтэл тав зургаан жил явсан гээд байдаг... Дахиад хэлэхэд, тэр явуулсан хүн нь хэн юм бэ. Яагаад тэр үед явуулсан юм бэ. Тэрэнтэй нь “ноцолдох” хэрэгтэй, тийм биз дээ. Айлын хашаатай хонийг нь зүгээр хотлож, бэлчээрлэж явахад нь аваад байж болохгүйтэй агаар нэг ш дээ. Хонь ачаад явчихлаа гээд хэрүүл шуугиан болно биз. Аан, аваад явчихдаг юм гээд суугаад байдаг малчин байх уу даа. Угаасаа уулын ажлын төлөвлөгөөгүйгээр уурхай үйл ажиллагаа явуулдаг гэдэг шиг “үлгэр” байхгүй.
-Тэрнээс гадна бас нүүрсний хулгай гэж шуугиад байгаа?
-268 мянга, 340, 390 мянган тонн нүүрс хулгайлчихлаа, аваад явчихлаа. Тэр нь дор хаяж 60 тэрбум төгрөгний хөрөнгө. Ард түмний хөрөнгийг хулгайлж аваачаад гаргачихлаа л гэх юм. Хулгайлсныг нь, хэн хулгайлсныг нь хэн нотлох юм бэ. Ямар шүүхээр тогтоолгосон юм бэ... Энэ нэг асуудал. Тэгвэл яагаад хулгайч гэж орилоод байна вэ? Энэ өөрөө их сонин асуудал. Жишээлбэл 280 мянган тонн нүүрс хулгайлсан гээд бодъё. Орчин цагт нэг ачихдаа 100 тонны даацтай машинаар ачдаг болсон гэж яриад байгаа. Тэгвэл 2800 машин нүүрсийг яг яаж хулгайлах вэ. Зүгээр бод л доо. Дүүрч 20, 200 машин нүүрсийг хулгайлчихдаг юм байж гэж бодъё. 100 тонноор гэхээр нэгдүгээр ангийн хүүхэд 2800 машин нүүрсийг хулгайлж ачаад, луйвардаад Хятадын хил рүү гаргаж гээд бодоод олчихно. Ингэхэд тэр машинууд нь сансараар нисээд байна уу... Нөгөөтэйгүүр хятадууд чанга улс. Тэгж оруулах аргатай байна уу. Эс бөгөөс олон улсын тийм мундаг хулгай хийдэг арга чарга байна уу? Сонин санагдаад байгаа юм, надад. Их сонин сэтгэхүй байхгүй юу. Үнэн бол ингэж хулгай хийж болдог гээд олон улсад жишээ болгомоор байна. Монголд дэлхийд байхгүй хулгай гарлаа гээд.../инээв/ Сонин, Амьдралгүй зүйл л яриад байгаа юм даа. Хулгайлсан нүүрс нь 60 тэрбумын үнэ хүрнэ. Тэр мөнгөөр өчнөөн цэцэрлэг, төчнөөн сургууль барина энэ тэр гээд л яриад байна. Би телевизээр сонссон юмаа л ярьж байна. Гэтэл тэр нүүрсийг чинь гаргахад хөрс хуулалт хийнэ. Нүүрсээ гаргахын тулд гурваас дөрөв дахин их хөрс хуулж, тэрийгээ ачиж зайлуулж байж нүүрсэндээ хүрнэ. Тэрний зардал гэж нэг юм гарнаа даа. Гэтэл шууд нэг тонн нүүрс 30 доллар гэж үржүүлээд л 60 тэрбум төгрөг яриад байдаг. Ядаж зардлыг нь хасаад бодоосой. Авдранд байсан алт хулгайлж, банкинд байсан валютыг офшор луу гаргаж байгаа биш. Газрын гадаргуу дээр овоолчихсон нүүрсийг шууд ачаад гаргах бол нэг тонн нүүрсийг тэр мөнгөөр нь үржүүлээд тодорхой тоо хэлж болно. Гэтэл нүүрсийг ухаж гаргаад, тээвэрлэж зөөгөөд, хүнд цалин хөлсийг нь өгөөд бөөн зардал гаргана. Татвар төлнө. Тэрний ард ашиг нь гарна. Бодит үнэн энэ. Уул уурхайн ажлыг амар хялбар гэж харж болохгүй. Би бол энэ бүх дуулиан шуугианыг зүгээр л тархи угаалт явуулж байна гэж ойлгодог. Мэдэхгүй хүн 60 тэрбум хүрэх нүүрс хуссан гэж сонсоод яаж ямар аргаар яаж гэдгээс илүүтэй пөөх ямар их нүүрс хулгайлчихсан юм бэ гэж уулга алдана. Хулгайлах боломжгүй юмыг хулгайлсан гээд байхаар мэргэжлийн, мэдэх хүний хувьд ядаж зардал чирэгдлийг нь хасаж бодож болдоггүй л юм байх даа гэж бодмоглох юм. /инээв/
-Дээр нь бас гарал үүслийн бичиггүй хилээр гаргасан ч гэж ярьсан шүү дээ?
-Монгол чинь тусгаар тогтносон улс шүү дээ. Яагаад гарал үүслийн бичиггүй юмыг гаалиар гаргачихдаг юм бэ. Тэр үед хэн байцаагч, хэн гаалийн дарга байсан юм бэ. Тав зургаан жил 2800, 340 мянган тонноор ярих юм бол 3400 машин гарал үүслийн бичиггүй нүүрсийг гаргачихдаг нь яаж байгаа юм бэ. Тэр үед ажиллаж байсан байцаагчидн ь юугаа хийж байсан юм бэ. Яагаад ядаж нэг нь гарал үүслийн бичиггүй юм байна гээд хаалт хийгээгүй юм бэ. Ямар учиртай юм бэ. 60 тэрбум... Ний нуугүй хэлэхэд манайд нэг юм гараад ирэхээр л зэрэгцээд өөр шуугиан тариад сарниулдаг болчихсон. 60 тэрбумаар албан тушаал наймаалцсан гэх асуудал бичлэг, нотолгоотой гараад ирсэн чинь зэрэгцээд л 60 тэрбум төгрөгийн нүүрсний хулгай гарч гээд шуугиад эхэлсэн. Нэг ажил хаялт зарлахаар нөгөө талд нь огт өөр зүйл ярьж, наадах чинь худлаа, минийх зөв гээд хасах нэмэх цэнэг шиг юм болгоод алга болчихдог. Албан тушаалын 60 тэрбумтай зэрэгцээд Тавантолгойн 60 тэрбум гээд шуугиад уналаа. Хүмүүс юун адилхан 60 тэрбум бэ гээд толгой нь эргэчихдэг. Нэг ийм аргаар л аливаа асуудлыг сарниах анхаарлын төвөөс гаргах ажиллагаа яваад байдаг болж. Жишээ нь намайг Тавантолгойн уурхайн даргаар 1981 онд очиход дөрөвдүгээр пластнаас 200-30 метрийн хажууд гэр хороолол нь, 800-гаад метрийн зайд тосгон нь байсан юм. Яг орд дээрээ гэсэн үг шүү дээ. Тэгээд би уурхайн тосгоныг хойшоо найман км-ийн зайтай нүүлгэсэн. Одоо ч уг суурин дээрээ байгаа. Нүүлгэхэд асар их хэл ам болж, онцгой байдал зарлаж байж билээ. Тэр үед чинь хятадууд ороод ирнэ гэж айлгадаг байлаа... Хятадууд ороод ирвэл яах вэ, иргэний хамгаалалтын шугмаар яаж хурдан нүүлгэх вэ гээд бөөн юм болсон. Иргэний хамгааллын дарга нь Наранхүү гэж хүн байсан. Тэгж л иргэний хамгаалалтын шугмаар 72 цагийн онцгой байдал зарлаж, Цогт-Цэций сумын цэргийн ангитай хамтарч эгээ л дайн болж байгаа аятай сүйд болж байж нүүлгэсэн. Нэг айлд 10 цэрэг хуваарилаад, юмыг нь ачина. Тэр үеийн айл одоогийнх шиг их юмгүй. Сайн л бол нэг муу үүдний амбаар байх. Тэгж байж л одоогийн байгаа суурин дээр буусан. Одоо дөрөвдүгээр платын цаахан зургаа долоон км-ийн цаана овоолготой. Тухайн үед бид Дундговь, Өмнөговь, Дорноговиос гадна хотын III цахилгаан станц руу нүүрс өгдөг байсан юм. Нэг муу ямбий краз бас нэг шанагатай... Дийлэхээ байгаад яаманд хүсэлт гаргаж, дөрөв, найман км-ийн цаана овоолготой байлаа гээд ялгаа ялга. 20, 30 жил болсон ч хүрэхгүй юм байна гээд овоолгоо наашлуулж, дөрвөн км дээр тогтсон. Атал одоо тэр овоолгыг ачаад газрыг нь ухаад нүүрсийг нь ухаад авчихсан. Тэгээд одоо яах вэ. Тухайн үед буруу тооцоолсон гээд надтай хариуцлага тооцох уу. Тухайн үед нүүлгэн шилжүүлсэн уурхайчдын тосгоныг өнөөдөр нүүлгэх тухай яригдаж байна. 30-40-н жилийн дараа... Одоо би тэр тосгоныг нүүлгэснээрээ буруутан болох уу. Өнөөдөр тэр тосгоны ойролцоо өнөөх олон хуваагдсан Тавантолгойнууд чинь овоолгоо хийгээд л явж байна. Гайхмаар... Яагаад энэ талаас нь харж ярьдаггүй юм бэ. Тэнд хүн амьдарч байна. 30-40 жил болчихсон эцэг уурхай нь байж байна. Тэр юу ч биш, “чепуха” юу. Нэг хүн гарч ирж орилоод л хамаг асуудлыг самраад хаячихдаг. Энэ маягаараа бол нөхөр Галбадрах, 40-өөд жилийн өмнө нүүлгэхдээ дутуу нүүлгэсэн одоо ахиж нүүлгэх зардлыг гаргуул гэх юм байна л даа. Тэр үед ганц муу краз, нэг шанагатай л уурхай байсан юм. Одоогийнх шиг 100 тонноор нь ачдаг машины тухай мөрөөдөж ч байгаагүй. Хөндлөнгөөс бас ч гэж мэргэжлийн хүн, уг уурхайн нөхцөл байдлыг мэддэг хүний хувьд харахад ийм л юм яригдаад байгаа юм. Уг нь уурхайн асуудлыг жаахан хүнлэг талаас нь, уян хатан байдлаар харж, хандах ёстой. Нөгөөтэйгүүр уул уурхай гэдэг шинжлэх ухаан... Уул уурхай гэхээр эксватороор ороод ухаж, тэсэлж аваад ачаад зарчихдаг, товчхондоо хэн дуртай нь хийчихдэг зүйл шиг ойлгоод байх шиг. Тийм биш ээ. Уул уурхай бол шинжлэх ухаан. Дэлхийд уул уурхайн шинжлэх ухаан гэж байна, цаана чинь. Уул уурхайд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Нэг дээр нэмэх нь хоёр тэнцүү гурав гэдэгтэй адилхан... Яагаад уулын ажлын төлөвлөгөө хийдэг юм бэ, тэгвэл... Шинжлэх ухааны үндэстэйгээр тэр уулын проектыг хийчихээд тэрнийхээ дагуу явдаг юм. Тэрнээс биш, хэн дуртай нь мөргөцгийг цөмлөж аваад л ачаад явчихдаг юм биш. Ер нь тэгээд эсрэг тэсрэг хоёр улс, хилийн маргаан будилаан гаргаад байгаа биш. Улс төржиж болохгүй. Бүгдээрээ нэг орд дээр байна. Бүр нарийн ярих юм бол энэ ордыг бүхлээр нь нэг ТЭЗҮ хийгээд энэ хэсгийг та нар, энийг нь бид гэж хуваагаад маргаангүй ажиллах ёстой. Лиценз гэж цаасаар бүхэл ордыг хэд хуваачихаад маргаад байдаг. Дунд нь хөрс, нүүрс үлдэнэ. Томоор нь ТЭЗҮ-г нь хийчихээд хувааж болно шүү дээ. Угаасаа технологи нь тийм юм. Улс, яаманд том бодлого зангиддаг, том улс байдаг юм бол томоор нь харж бассейнаар ТЭЗҮ-г нь хийчихээд энэ хөрсийг нь чи хуулаад нүүрсээ ав энийг чи гэж зохицуулах ёстой. Тэнд маркшейдэр байна. Маркшейдэргүй уурхай гэж байхгүй. Хичнээн хөрс хуулж, нүүрс гаргав гэж сар бүхэн хэмжилт хийж цаасан дээр байгаа юмыг газар дээр буулгаж байдаг. Сар бүхэн... Жилд ганц биш шүү. Уул уурхайн ажил явагдах зарчим энэ. Гэтэл уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан ч гэх шиг... Шинжлэх ухааны үндэслэлгүй, байж боломгүй, болгож ч болохгүй зүйлийг л бодит мэт шаагих юм даа.
-Мэдэхгүй хүн бол эргэлзэхээр л юм сонсогдох юм байна шүү дээ?
-Мэдэхгүй хүн, хүний хэлснээр ажил хийх хэцүү. Улс төрийн албан тушаал гээд салбарын сайдаар мэргэжлийн бус хүн тавьчихдаг. Ажлаа авангуут нэг нөхөр ирж нэг юм хэлнэ, нөгөөх нь огт өөрийг ярина. Өөрөө мэдэхгүй хүн аль нэг талыг нь бариад л шийдвэр гаргана. Харин мэргэжлийн хүн байвал хоёр, гурван хүний хэлснийг олон талаас нь бодоод дундаас нь нэг юм гаргана. Эрүүл мэндийн сайдаар сэтгүүлч мэргэжилтэй хүнийг томилчихдог. Тэр хүн сайн, ухаантай, мундаг зохион байгуулагч байж болно. Гэхдээ л эрүүл мэндийн салбарын асуудалд мухардана. Зөвлөх авна. Товчхондоо хүний толгойгоор дүгнэж байж шийдвэр гаргана. Тэр хүний буруу биш... Мэргэжлийн бус учраас. Хэрвээ мэргэжлийн эмч байх юм бол ногоотой шөлийг нь ууж, номыг нь үзсэн учраас гаргах дүгнэлт огт өөр л гарна. Сүүлийн үед улс төрийн албан тушаал гээд нэг ийм балай юм хийдэг хэвшил болчихлоо. Улс төрийн албан тушаал байж бололгүй л яахав. Хамгийн гол нь мэргэжлийн хүн л томилчих хэрэгтэй юм байгаа юм. Тэгж гэмээнэ нь улс оронд ч хэрэгтэй. Тэгэхгүй нам, улс төр, энэ тэрний хүн гэдгээсээ салахгүй зууралдсаар байгаад нэг мэдэхэд цөмрөөд бүгдээрээ унана. Мөнгөтэй нь ч, офшортой нь ч унана. 20-30-н жил ярилаа, юу ч олж авч чадсангүй. Өнөөдөр жижиг Тавантолгой дээр “үзээд” л байна. Жаахан баримжаатай ярих хэрэгтэй. Хэтэрхий хөөрч байгаад хэрэгт орох бий вий. Санжжав гээд миний нэг яруу найрагч найз байсан юм. Ардын жүжигчин Түмэндэмбэрэлтэй сууж байсан. Хөдөө хонь хариулж явсан хүүхдийг эхнэрээ болгож авчирсан. Түмэндэмбэрэл ч сайхан дуулна. Хотод ирээд Москва, Прагад ч дуулсан. Тэр үед “Хун” гэж шүлэг бичсэн юм. Москва, Прагийн тэнгэрт нисэж явнаа хун шувуу, цэгээ мэдэхгүй хөөрчихөөд цагаа болохоор ойчив оо гэж... Бодоод байх нь ээ, хүн бас нэг баримжаатай нисэхгүй бол... гэж бодогдоод байдаг юм... Тэтгэвэртээ гарсан ч ажиллаж амьдарч байсан уурхайн асуудал хөндөгдөхөөр анзаарч чагнаж л суудаг юм байна. Ажиллаж байсан учраас илүү мэднэ. Уурхайн плас гэдэг чинь 13 давхар таваг тавьсан юм шиг давхарга байдаг юм. 70-80 км үргэлжилнэ. Тийм том бассейн байхгүй юу. Сонирхуулахад, Тавантолгой чинь монгол инженерүүдийн хийсэн хамгийн анхны том хайгуул. Хайгуул хийх үе би тэнд уурхайн даргаар ажиллаж таарсан юм. Сэдрагчаа геологийн дарга байсан. Хамгийн гүн өрөмдөж, хамгийн сайн хийгээд тэр үед эдийн засгийн эргэлтэнд оруулъя гээд Социалист хамтын нөхөрлөлийн орнуудад тайлагнасан. П.Очирбат, Ч.Хурц яамны сайд байсан. Гэтэл Социалист хамтын нөхөрлөлийн орнууд монголчуудын хийсэн хайгуулыг хүлээн зөвшөөрөхгүй гээд “дээрэлхсэн”. Тэгээд оросын Геологийн яамны нөөцийн сайд нь өөрөө хүрч ирж үзэж хараад Оросын геологийн яамны шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий нийт, нөхөрлөлийн орнууд ч хүлээн зөвшөөрсөн. Түүнээс биш MCS ч хийсэн юм биш. Зарим улсууд худлаа ярьдаг юм билээ. Хийсэн ч юу байхав сүүлд нь өөрчилсөн юм байгаа биз. Үнэн түүх нь энэ. Эцэст нь хэлэхэд, ах нь яагаад Тавантолгойн IPO гарах үеэр л яагаад гэнэт ийм янз бүрийн юм яриад, сенсацилаад байдгийг мэдэхгүй. Ямар ч байсан зэрэгцээд л бужигнуулаад унадаг. Би сайн санаж байна. Тавантолгойг гадны компаниудад өгнө, монголчуудад өгөхгүй, авч чадахгүй гээд хэсэг шуугихад монголчууд, бид өөрсдөө тендерт оролцоё гээд хоёрхон хоногийн дотор хоёр тэрбум төгрөг босгож “Монгол 999” гэдэг компани байгуулж байсан. Монголчуудад мөнгө байхгүй ээ, гадныханд өгнө гэж байсан юм шүү. Тэр үед би хүртэл нэг сая төгрөг өгсөн. Үүгээр юу хэлэх гэээд байна вэ гэвэл монголчуудад над шиг сэтгэл байгаа юм. Өөрийнхөө юмыг өөрсдөө авах сэтгэл тэмүүлэл мэдээж боломж ч бас бий. Тэгсэн өнөө тендер чинь таг болчихсон. Монгол 999 нь ч юу болсон юм бэ бүү мэд... Энийг чи судлаарай... Ер нь нэг юм болохоор Тавантолгой дээр нэг юм үүсдэг. Энэ давхцал одоо давтагдаж байна. IPO хийх гэхээр л хулгай зэлгий болоод анхаарал сарниулах ажиллагаа явагдаад эхэлдэг. Өнөөдөр тэнд байгаа бүх овоолгыг зөөх шаардлагатай л байгаа. Бүгдээрээ л нүүрсний ордон дээр байгаа ш дээ. Нүүрсний ордгүй газар хэн овоолго хийсэн юм бэ. Тэгсэн атлаа тэр орд дээр гээд хэрэлдээд байх. Нэг нөхөр баахан лиценз тараасны гор нь энэ. Тэгж яривал MCS, Эрдэнэс Тавантолгой ч ард түмнийх... Ийм л байна. Тэгсэн атлаа тэнд 30, 40 жил болчихсон уурхайчдын тосгон, уурхайчдын гэр бүл, үр хүүхдийн талаар нэг ч дуугарахгүй. Ард түмний төлөө гарсан УИХ-ын гишүүд ч дуугардаггүй. Тавантолгойн тосгон болохоо байлаа гэж дуугарсан төрийн түшээг би л лав сонсоогүй. Улстөрчид, хариуцлагатай уул уурхай гээд яриад байдаг. Хариуцлагатай байх ёстой. Байгалиа нөхөн сэргээх ёстой. Хариуцлагатай уул уурхай гэхээр нөхөн сэргээх тухай л ярьдаг. Гэтэл хариуцлагатай уул уурхай гэдэг бол байгаль болон хүний эрүүл мэндийг нөхөн сэргээх явдал. Энэ хоёр нийлж байж хариуцлагатай уул уурхай болно. Онцгой анхаарах асуудал шүү, энэ. Манайхан нөхөн сэргээнэ гэхээр хүнээ мартчихдаг. Гэтэл хариуцлагатай уул уурхай гэдэг чинь хүнд аюулгүй байх ёстой. Сүүлд нь байгальд хохиролгүй аюулгүй байх хэрэгтэй. Тэгж байж уул уурхай “явна”. Гэтэл бид хүмүүсээ хаячихсан. Хүний эрүүл мэнд хэрхэн хохирч байгааг үл тоодог. Энийг нэг ч хүн ярьдаггүй, дуугардаггүй. Социализмын үед малаа ярьсаар хүнээ хаячихсан гэж баахан хашгирдаг байсан бол одоо ч ялгаа алга. Байгалиа яриад бас л хүнээ хаячихсан. Тэнд хүн үхэж л байна гэдэг ч тоодоггүй. Гадаадад уул уурхайд нэг хүн үхвэл тэр уурхай хаагдана. Хүн үнэтэй капитал. Тэр үнэтэй капиталыг тоохгүй. Өнөөдөр жижигхэн ч бай тэр тосгонд, гурав дахь үеийн уурхайчид ажиллаж байна. Анхаарах асуудал шүү, энэ... |
| Г.Галбадрах: Хариуцлагатай уул уурхай хүнээ нэгд тавьдаг... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ 07:22 Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ.
|
Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлсэн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. »»
|
|
Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|