 |
|
 |
|
МИНИЙ НАЙЗЫГ БӨХИЙН БААСТ ГЭДЭГ |
|
|
 |
|
 |
МИНИЙ НАЙЗЫГ БӨХИЙН БААСТ ГЭДЭГ
2018-09-10Тэр 97 нас хүрээд долоон сар болж байна. Харин би 31-тэй. Найз маань ихэвчлэн өглөө эрт над руу өөрөө залгачихаад  “Байна уу, хэн бэ. Март уу. Аан, найзаа над руу залгахгүй яагаав. Их зантай болсон хэрэг л дээ. Чих дуулахгүй байна аа. Завтай бол манайд хүрээд ирээрэй. Чамд үзүүлбэл их зүгээр нэг материал олсон юм. 14:00 цагаас өмнө ирвэл сайн байна. Зааза, юу ч сонсогдохгүй байна” гээд утсаа салгачихна. Ингэж залгавал би түүнтэй утсаар яриагүй, очиж уулзалгүй удсан гэсэн үг. Удсан ч гэж дээ, сар заримдаа сараас хэд хоног илүү гарсны дохио. Утсаар ярихдаа харилцан ярилцвал нэг их удаагүй ч тэр надад хэлэх нэг шинэ санаа олчихоод дуудаж буй хэрэг. Тэр бол Монгол түмний хайртай хүү Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Бааст.

66 насаар ах найз минь үргэлж л бусдад шинэ санаа хэлж, илүү ихийг хийх даалгавар өгнө. Нэг удаа “Би хэдэн ном гаргаснаас биш амьдралыг ёстой дэмий шахуу өнгөрүүлжээ. Одоо надад маш цөөн хүнээс бусдад гаргах нэг минут ч байхгүй. Үлдсэн цаг хугацаатай уралдаж, санаанд байгаа жаахан зүйлээ бичиж, тэмдэглэж авахыг л хичээж байна. Даанч гар минь эрхгүй сарвайгаад үзгээ шидчихээд байх юм. Гараа амрах зуурт би юу хийж байх вэ гэж их бодлоо. Тэгээд олсон шүү. Хоёулаа хамт нэг нэг ном хоёр талд бичье. Их амархаан, чи санаа зоволтгүй. Өдөрт нэг л зүйл бич. Жилийн 365 хоногт 365 хуудас юм гарна. Түүнийгээ ном болгоё. Хэвлүүлэх шаардлага гарвал хэвлүүлье. Өнөөдрөөс эхэлнэ шүү, энийг хэлэх гэж чамайг дуудсан юм. Миний бичих хамгийн эхний зүйл маань найзын тухай” гэж билээ. Энэ санаагаа Лев Толстойгоос олсон гэдгээ хэлэхдээ “Ингээд хорвоод зөвхөн чи бид хоёрын бичих хоёрхон хувь ном өнөөдрөөс эхлэх нь байна шүү” гэж үүрэгжүүлсэн билээ. Тэр өдөр “Та үе үе найзуудтайгаа уулзана биз” гэсэнд жижигхэн цагаан гараараа нүдний шилээ ширээ рүү авч шидээд “Уулзмаар л байна. Даанч бараг бүгд шахуу намайг ирэхийг дээр хүлээж суугаа. Тэнд тэд цуглачихаад сайхан байгаа биз. Ганц шил юм задалчихаад л намайг “Энэ яасан уддаг юм” гэцгээж суугаа биз. Заримдаа их ганцаардах юм аа. Цаг нь ирэхээр би ээжийг загнана гэж бодож байгаа. “Хүүгээ энэ уйтгартай, хатуу орчлонд үлдээчихээд ирж авахгүй ийм удаан мартаад байхдаа яахав дээ” гэж загнана. Би ээжийн тухай нэг тууж бичиж байгаа. Гар нооргоо чамд үзүүлэх үү. Тэнд бий, одоохон. Их бодлоо. Орчлонд ээж байхад бүх юм байдаг юм байна. Хэрэглээний элдэв шалдав зүйлээр дутаагүй ч бүх л юм дутуу оргиод байдаг юм байна. Зуслан дээр хэд хоног ээжийгээ үгүйлж, их бодлоо. Тэгээд бичиж эхэлсэн хэрэг. Ээждээ зориулсан хамгийн том бүтээл нь тэр болох учраас би маш чамбай, их сайн бичих ёстой гээд хэд дахин ноороглож байгаа юм. Санаагаар бас болохгүй юм аа, ээж эзгүй болоод ч тэр үү нэг л дутуу санагдахыг яана. Тэрийг бичиж дуусгачихаад л ээждээ очно. “Танд зориулж үүнийг бичсэн, уншаад үз дээ” гэж хэлэх гэж байгаа юм. Ижийдээ хоосон очилтой биш. Бэлэг, сэлтийг манай ээж тоох ч үгүй. Ижий минь намайг их багад нас барсан. Сэтгэл хэлтгий үед, жаахан архи уугаад уярчихсан сууж байхад дүр нь их тод харагдана. Бусад үед царай зүс нь санагдахгүй...Тэгж оччихоод хэдэн муусайн найз дээрээ очно доо. Намайг очихоор их баярлах байх. Бараг би очоод л үерхэж явсан найзууд минь бүрэн бүтэн болох байх” гээд санаа алдаад гар ноорогоо авчрахаар өндийлөө. “Дэмий юм асуучихлаа” гэж амандаа бувтнахад утсаар юу ч сонсдоггүй хүн маань “100 шахаж яваа хүн энэ зэргийн юманд сэтгэлээр унана гэж байхгүй. Цоозоотойгоо сүүлийн үед уулзаж чадсангүй. Хэдхэн жилийн өмнө бол миний үеийн болоод надаас арай дүүмэд хэдэн нөхөр байшингийн буланд уулзаад, тэр энүүхнийг ярьж зогсож байгаад хүүхдүүддээ дуудуулаад харьцгаадаг байлаа. Одоо тэгж зогсох ч хүнгүй шахам, байгаа хэд нь гэрээсээ гарч чадахгүй болцгоож, сураг тасарцгааж байх шиг байна. Уг нь үеийнхэн болоод хамт ажиллаж байсан дүү нартайгаа уулзахаар хэдэн өдөртөө сэвхийдэг юм. Даанч гарч, орж чаддаг нь гарын таван хуруунд шахуу болчихоод байна л даа. Түүнээс биш энд тэнд найзууд минь бий л байх” гээд зориудаар дөрвөлжилж хэрчүүлсэн цаасан дээрх гар бичмэлээ авчраад өмнө тавьчихав. Өмнө ирэхэд сонсголын аппаратны зай дуусаад утсаар ярьсныг сонсохгүй байгаа тухайгаа ярьж суухад нь нэг зайг нь авсан тул түүнийгээ үзүүлээд яг адил, хэсэг хэрэглэчихээр зай авчирснаа өгөхөд “Өө, энэ насандаа хэрэглэж барахааргүй зайтай хүн шүү дээ, би. Хүүхдүүд бараг ирэх бүртээ авчирч өгдөг юм” гээд нэг хайрцаг нээсэн нь үнэхээр зөндөө шинэ зай байна. “Энэ их сайн зай. Удаан ч хэрэглэнэ, сайн ч сонстоно” гээд шилээ авч зүүнгээ “Миний урьдал болгодог нэг зүйл бол нөхдийнхөө тухай дурсамж, дурдатгал бичих. Нөхрийнхөө тухай бичихэд нөхрөө чөмгөнд нь хүртэл мэддэг байх шаардлагатай. Ер нь нөхдийнхөө талаар бичнэ гэдэг нэг талаар соёл, нөгөө талаар хүний мөстэй холбоотой асуудал шүү” гэлээ. Ээжээ..., ээж минь дээ, ээж минь... Түүний гар бичмэлийг үзэж суутал “Чи нөгөө Түдэвтэй уулзана гэсэн яасан. Жилийн өмнө л тийм юм ярьчихсан явсан” гэж байна. “Чадаагүй л байна. Харин та ойрд таарав уу” гэсэнд “Би “Их дэлгүүр” орох бүртээ л хүлээж хэсэг зогсдог юм. Эсвэл цагийн хуваариа өөрчлөөд өөр цагт хүнсээ цуглуулчихаад байж мэднэ. Уг нь бид “Их дэлгүүр”-ийн хүнсний тасагт таарч, хэсэг зуур юм хуучилдаг юм. Ойрын хэдэн сар таарсангүй. Тэр маань бас над шиг ганцаардал дунд амьдарч яваа. Би өөрийгөө Түдэвтэй харьцуулах ч юу байх вэ. Түдэв бол Монголын төдийгүй дэлхийн хүн шүү дээ. Төр засаг, Зохиолчдын хороо, нам, залуу нас, оюун санааныхаа охь шимийг өгсөн бүх газар, одоогийн удирдлагууд нь намайг мартаж болно, тэртэй тэргүй 100 хүрч яваа надаар яах вэ гэж боддог биз. Тэгэхэд надаас 14 насаар дүү, оюун санааны хувьд цэл залуугаараа, сэхээтнүүдийн шимтэн уншдаг “Дал” сониныг тасралтгүй гаргасаар байгаа, өнөөгийн өөрсдийнх нь хашиж буй албыг ийм зэрэгт хүргэхийн төлөө бүхнээ зориулан зүтгэсэн энэ хүнийг ингэж ганцаардуулж, орхиж боломгүй л санагддаг юм. Манай хоёрын гэр ойрхон л доо. Хааяа бичиж суугаад “Өдийд бид хоёрын л ширээ гэрэлтэй байж, бид хоёрын л гар бичиж суугаа ч байж мэднэ” гэж боддог юм. Залуу хүн юм болохоор надаас илүү хурдтай бичиж байгаа байх л даа. Хэрвээ манайд бүх зүйл зүй ёсныхоо дагуу байдагсан бол өдийд Түдэв маань төр, түмнийхээ хайр ивээлд жаргаж суух ёстой. Түүний болоод бусад суутныхаа далбаанд би ч мөн жаргах байлаа. Даанч тийм биш юм. Цагийн сайханд, Засаг төртэй байхад бидэнд олгосон хуучин байрныхаа мухарт л хорвоогийн өдөр хоногуудыг өнгөрүүлж байна шүү дээ. Гэхдээ бидний хэн хэн нь хэнээр ч өрөвдүүлж суухаар улс биш л дээ. Өрөвдүүлээд байх шаардлага, завгүй амьдарч байна. Зүгээр хэлж байгаа юм” гэлээ. Ярианыхаа сэдвийг өөрчлөх санаатай “Өдрийн бараг 10 цагийг ширээнийхээ ард яс сууж өнгөрүүлдэг, ширээний чийдэнгээрээ хамаг цахилгаан гүйлгэчихдэг хүнийг уйдаж сууна гэж хэн санах билээ дээ” гэтэл “Биднийг өшөө олон цаг ажиллуулж, оюун, тархины минь шим, шүүс, тос, охийг нь ном болгоод, бидэнтэй огт үг сольж, танилцалгүй номыг минь уншиж, судлаад бидний тухай танимхайран ярьж амьдрахыг л энэ цагийн залуус гэнэ дээ” гэж байна. Тэгснээ “Хоёулаа энэ яриагаа түр завсарлая. Намын сонинд ярилцлага өгч байгаа юм шиг санагдчихлаа. Цай уулгалгүй баахан бурчихлаа” гээд кофе, цай боллоо. “Та өдөрт хэчнээн аяга кофе ууж байна вэ. Би танаас ярилцлага аваагүй шүү дээ” гэсэнд “Кофе уумаар санагдах бүртээ л ууна, 1950-аад оноос хойш ууж байгаа юм шүү. Дуртай юмаа тоолж хүртэх шаардлага юу байна. Бидний энэ яриа хэзээ нэгэн цагт чамайг зүгээр суулгахгүй. Чи бичиж л таарна, харж л байгаарай. Тэгээд ч сэтгүүлч, тэр тусмаа эмэгтэйчүүд иймэрхүү яриа олон удаа давтагдахаар бичиж байж санаагаа амраадаг юм. Та нарыгаа ч нэг муу юм мэдээд байгаа юм аа” гэсэн билээ. Өнөөдөр түүнийхээр болж байгаа бололтой. Түүнтэй анх “Өдрийн сонин”-ы арын машины зогсоол хавьд таараад хэдийгээр намайг танихгүй ч, зохиол бүтээлээр нь сайн танил учраас гүйж очоод “Сайн байна уу, Бааст гуай” гэснээр анх биечлэн танилцсан билээ. Гурван жил гаруйн өмнө юм уу даа, яг ийм намрын өдөр байсан. Мэнд асуусанд “Хэн бэ, чи” гэж байна. Нэрээ хэлтэл “Аан, тийн чи чинь нөгөө ургамал өмөөрч бичсэн хүүхэд мөн үү. Эсвэл адилхан нэртэй хүн үү” гэж байна. “Мөн мөн, та уншсан юм уу” гэтэл “Уншсан, уншсан. Надад чи утасны дугаараа өгнө өө. Би одоо ажилтай явна. Тэгж байгаад чам руу ярина. Ярих юм ч бий дээ” гэснээр бид танилцаж байв. Хэд хоногийн дараа холбогдож, анх гэрт нь очиход хэдэн том дэвтэр ширээн дээр зэхсэн байж билээ. Цай цүй болсныхоо дараа нөгөөдүүлээ надад сонирхуулсан нь дандаа миний сонинд бичсэн зүйлсийг хайчилбар болгоод дэвтрийн хуудаснаа ар өвөргүй наажээ. Энэ тухайгаа “Ганц чинийх ч биш, хэвлэлээр гарсан сайн сайхан, гэрэл гэгээтэй нийтлэл, мэдээ, сайхан зургуудыг бүгдийг нь ингэж наадаг юм. Хэн гэдэг сэтгүүлч юу хийдэг вэ гэдгийг архивлаж байгаа хэрэг л дээ. Бичих юманд сүүлд хэрэг болдог юм. Бас хөгжилтэй ажил” гэсэн билээ. Энэ нь түүнийг сэтгүүлчдийн хэн нь хэн бэ гэдгийг барагтайхан гадарлачихна гэдгийн илэрхийлэл байсан тул “Одоо ч бас сайн автор олон биш болчихсон л доо. Таны залууд гялалзсан сэтгүүлчид олон байсан биз” гэж яриа өдсөнд “Ярих юм биш. Та нартай харьцуулах ч юм биш. Цаг үе нь өөр ч хөдөлмөрч хийгээд сэтгэлгээний тал дээр 80-аад оныхон бол бриллиант байлаа шүү дээ. Зохиолчид ч ялгаагүй” гэснээр бидний анхны албаныдуу асуулт хариулт өндөрлөж байлаа. Энэ ярианы дараа “Би амьтан, ургамлын талаар багагүй юм бичсэн. Цөөнгүйг нь нэлээд гадарладаг. Чинийхийг ч уншсан” гэсэн тул хожим нь би түүний “Алаг бух”, “Дамдины зам”, “Доголон чоно”, Хөвчийн саарал”, “Сүүлчийн хулан” зэрэг өгүүллэгийг зориуд уншсан билээ. Амьтны нууцлаг амьдралын тухай мэт боловч үйлийн үрийг амьтнаар, амьтны амийг хороогсдоор давхар харуулахыг, байгаль, ан амьтдаа хайрлах ухааныг тэр энэ төрлийн өгүүллэгүүдээрээ илэрхийлжээ. Энэ тухай нь өөр нэгэн уулзалтын үеэр ам нээхэд “Хэн ч юуг ч байгаагаар нь биччихэж дөнгөх биз. Зохиолчид тийм биш учраас л зохиолч юм шүү дээ” гэсэн товчхон хариулт сонсов. Үүнтэй нь зэрэгцүүлээд “Та намайг мэндэлсэн жил “Хоёр дусал нулимс” гэсэн номоо хэвлүүлж, “Хус нарс хоёр” гэсэн туужаа бичсэн байна лээ” гэсэнд “Өө, чи чинь тийм нусгай амьтан бил үү. Зохиолчид дундаас над шиг өндөр насалж, бас над шиг олон ном хэвлүүлсэн хүн тун цөөхөн дөө. Түдэв ботиороо, би номоороо толгой цохино. Чамтай чацуу номноос чинь өмнө хэчнээнийг хэвлүүлчихсэн байсан юм бэ ээ, 1942 онд анхны ном маань хуучин монгол бичгээр хэвлэгдсэн юм шүү дээ” хэмээлээ. ...“Та найзуудынхаа тухай биччихсэн үү, өнөөх номондоо” гэсээр нэг өдөр явж очлоо. Тэгсэн “Чамайг бодвол би найз нөхөд, ажлын хамт олон гээд дурсах ёстой хүмүүсээ чадах хэрээрээ дурсаад биччихсэн хүн шүү. Чамд бичсэн дурсамж бараг л байхгүй дээ. Аягүйтүүл чи чадахгүй мунгинаж байгаа биз” гээд инээд алдангаа, “Энийг хар” хэмээн өнөөх өдөрт нэг л зүйлийн тухай жижигхээн бичих номынхоо хуруу орчим зузаан хуудсыг харуулж байна. “Өө, та нэг хуудаст нэг л юм бичихгүй хэд хэдэн хуудаст нэг юмаа сунжруулаад биччихсэн юм биш үү” гэтэл “Над тийм заль байхгүй. Бичье гэвэл тэрүүгээр нэг ийм цаас байна. Тэдэн дээрээ биччихнэ шүү дээ. Хэлсэндээ л байгаа. Чинийхийг үзье” гэх нь тэр. “Авчраагүй ээ, гэрт бий” гэсэн чинь “Чам шиг залуу яваагүй биш. Чи санахаараа хэдийг явуулчихаад л өдөр бүр бичиж чадахгүй л яваа биз” гээд дахиад инээж гарав. “Бааст гуай, би харин таны сайн найзуудынхаа тухай хэрхэн ярихыг, ямар дурсамж дэлгэхийг сонсдог юм уу гэж бодож ирлээ л дээ” гэсэнд “Ингэж байгаад чи миний тухай сониндоо бичиж алах нь дээ. Гэхдээ чамайг бичвэл над сайхан байна. Сурвалжлагч гэх хүүхдүүд ирээд “За, өвөө та хаана, хэдэн онд төрсөн билээ” гэхээр юу ч яримааргүй оргиод, “Хүүхээ, чих дуулахгүй нь ээ. Дараа ирээрэй, айн айн” гэчихдэг юм” гээд тэрүүгээр нэг инээд болов. Тэрбээр “Амьдралын, амины, ажлын гээд надад сайхан найз олоон. Уран зохиолын амьдрал намайг хорвоогийн хамгийн эмзэг торгон мэдрэмжтэй, хамгийн гэгээн тунгалаг сэтгэлтэй, үргэлж бүгдийн өмнө сэтгэдэг Д.Намдаг, Ц.Уламбаяр, Д.Сэнгээ, Ч.Чимиа, Ч.Ойдов, Д.Тарва, Ч.Лхамсүрэн, Ч.Лодойдамба, Л.Ванган, доошоо Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров гээд зуу зуун сайхан хүмүүстэй учруулжээ. С.Удвал, Э.Оюун хоёртойгоо насан турш уран бүтээлийн холбоотон, андууд байлаа.Өөрийгөө би их азтайд тооцдог. Намайг зарим хүн “Монголын утга зохиолын хоёр зууны амьд гэрч” гэж бичсэн байна лээ. Үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ миний хувьд учирсан хүмүүсийнхээ тухай мэдэж байгаагаа түүнийгээ бичиж үлдээх л жинхэнэ амьд гэрч гэж хэлэгдэх зүйл юм даа. Тиймээс л би “Дуртгал, дурсамж, бодол, эргэцүүлэл” гэсэн дурсамжийн хоёр боть ном гаргасан хэрэг. Нэгдүгээр ботийг нь хэвлэлтэд өгч суухдаа дурсах сайхан хүмүүсээ дурсчихсан, санаж бодож, эргэлзэж, тээнэгэлзэж байсан бүхнээ бичээд, хамж шиж ном болгоод, сэтгэл санаанд нэг л их зай гарчих шиг болсон. Тэгсэн тэр бодол санаа минь тэрхэн үедээ л ёстой баярласан хэрээ бархирахын үлгэр байсан. Тэмдэглэлийн зузаан, нимгэн дэвтрүүд, элдэв юм бичсэн цааснуудаа үзэж байтал дараагийнхыг нь бичих хэмжээний баримт, материал хангалттай байсан учраас хоёрдугаархыг хэвлүүлсэн дээ. Ингээд барагцаалчихлаа гэтэл ахиад санаанд ганц нэг юм орж ирээд л байна” гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, тэр өмнөхийн л адил бэлэн хоол аман дээр минь авчралгүй унших ёстой хоёр номын нэр хэлж өгөөд үерхэл нөхөрлөлийнхөө талаарх яриаг завсарлуулж байгаа хэрэг. Ийн ярьж сууснаа “Би удахгүй амралтандаа явлаа. 14 хоног алга болох минь. Энд суухаар чамаас эхлээд хүн тасрахгүй. Тэндээ очиж хэд хэдэн юм бичихээр төлөвлөөд яарч сууна” гэв. Тэрбээр дурсамж, дуртгалуудаа ихэвчлэн Сонгино, Сөгнөгөр, Сэлбэ, Ойн булаг, Санзай, Сүүж уул, Ар Жанчивлин, Баянбуурал амралтад бичсэн байдаг. Энэ тухайгаа “Эдгээр амралтын газар бол миний уран бүтээлийн орд харшууд. Ардын жүжигчин Э.Оюун бид хоёр хорин жил амралтад хамт явсан. Хоёул явахаар бие биедээ дэмтэй. Орос хэл дээр ном уншихдаа ойлгохгүй бол Оюун руугаа гүйнэ. Ингэж амрах бүртээ би уран бүтээл хийсэн. Харин Оюун маань бараг бүтээл хийгээгүй. Дандаа бусдын орчуулсан кино зохиол, жүжгийг редакторлана. Орчуулсан хүмүүс нь өөдтэй юм хийхгүй. Бүгдийг шинээр бичин махаа идээд суучихна. Ингэж бусдын зарц болсоор амьдралаа дуусгасан.Удвал ч гэсэн. Өөр гэрэл гэгээтэй улсад төрсөн бол гарын нарийн бичиг, хэвлэлийн төлөөлөгч, эмч, тогооч, оёдолчин, үсчин гээд юм юмтай л байхаар хүн. Гэтэл тэр сайхан хүн бүх юмаа дан өөрийн гараар, хар биеэр зүтгэж хийсээр олигтой баярлаж, жаргасангүй.Тувт зүтгэсээр байгаад л өнгөрсөн. Бид хүнийхээ сайхныг өнгөрсөн хойно нь л ухаарах юм. Энэ нь улсад ч их гарз, уран бүтээл хийдэг сайхан хүмүүстээ ч гарз болсон” хэмээн санаашрав.“Яагаад заавал амралтын газар байхдаа дурсамж, дуртгалуудаа бичсэн юм бэ” гэхэд “Аливаа зүйлийг хийхэд сэтгэлзүйн бэлтгэл маш чухал. Амралтын газар гэдэг нэр нь өөрөө бэлтгэл юм уу даа. Дээр нь байгалийн сайханд ахуйн элдэв шалдаваас чөлөөлөгдчихөөд сууна гэдэг чинь том өгөгдөл. Түүнээс биш амралтын газар гэдэг чинь хугацаа, хэмжээтэй олдсон амьдралаа үрэн таран хийж найрлаж, унтахын нэр биш шүү дээ, хүүхээд” гэв ээ. Энэ мэтээр бид хэр олон зүйлийн тухай ярьсан юм бүү мэд. Зарим үед бүүр “Чи одоо манайхаас гарч яваад, тэр дэлгүүр ороод, энэ номыг яг ав. Тэтгэврийн хөгшнөөс мөнгө авбал ав. Унш, хэд хоног дахин дахин уншаарай. Тэгээд нэг уулзамз” гэнэ. Халгаж халгаж дараагийн уулзалт болоход “Дээрийн номноос чинь энэ илүү сайхан юм. Энийг чи авбал ав. Би уншчихсан. Харин тэр номныхоо тэддүгээр хуудас дахь ийм санааг чи үүнтэй уявал сайхан юм болохоор байгаа биз. Зааза, өөрөө мэд” гэнэ. Ийм маягаар найз минь надад дандаа л шинийн хаалга нээж, үүдийг нь онгойлгож өгөхийг хичээдэг билээ. Хэд хоногийн өмнө Төв шуудангийн хажуугаар өнгөрч яваад сар шинийн өмнөхөн нэг очиход “Дөнгөж өнгөрсөн жил шүү дээ, би Төв шуудан руу очиж захидал, зарим өдөр тутмын сонингоо аваад ирэхэд бараг л ядардаггүй байлаа. Тэндээс авсан юмнуудаа гэрт гялс оруулчихаад эргэж гараад Улсын их дэлгүүр орж, хүнсээ цуглуулна. Заримдаа тэгж их тэнэчихээд дахиж гараад энэ урд талын “Батбайгаль”-аас жижиг бялуу аваад ороод ирэхэд цуцдаггүй л байсан юм. Гэтэл өчигдөр би Төв шуудан орох гэж замдаа хэд амарсан гэж санана. 97 нас ч бас нас юм байна аа” гэснээ яриагаа үргэлжлүүлэн “Гэхдээ бас хүн амарч зогсоход их юм олж хардаг юм байна шүү. Нэг чихэр, тамхи зэргийг ширхэглэж зардаг настай эмэгтэй байна. Хажууханд нь нэг тагтаа. Байсхийгээд л өнөөх тагтаа хамаг бараагаа тавьсан жижигхэн хайрцган дээр нь гараад ирэх юм. Юу ч юм тонших юм. Тонших зуурт нь өнөөх эмэгтэй үргээнэ. Тагтаа нь жаахан цаашхан очиж буучихаад л бага багаар нөгөөх рүү чинь дөхсөөр байгаад түрүүчийнх шигээ хайрцган дээр нь гарчихаж байгаа юм. Ахиад л үргээх юм. Тагтаа тэр муу эмэгтэйг мөн дээрэлхэж байгаа юм аа. Баруунаас нь, зүүнээс нь, урдаас нь гээд л. Гэсэн ч нөгөөх нь ямар нэг амьтан хөөж байгаа юм шиг үргээж, хөөж, туухгүй юм. Тагтаа эмэгтэйгээс бага багаар хооллоод л, тэр эмэгтэй хүмүүст юмаа бага багаар зараад л. Гоё харилцаа шүү. Аль аль нь болоод л байгаа юм даа. Хамгийн наанадаж бие биедээ ханьтай байгаа юм. Уйдахгүй шүү дээ, хэн хэн нь” гэснээ “Энэ мэтээр олон дүрийг алдалгүй олж чаддаг юм байна. Яарч яваа хүн бол хажуугаар нь сүнгэнээд л сүнгэнээд л өнгөрчихнө шүү дээ. Тэр тусмаа уран бүтээлч хүн бүх юманд яардаг юм. Дэмий яарч яваад бүгдийн хажуугаар өнгөрчихсөн байвал яана. Найзууд бие биедээ сайхан зүйлсээ хуваалцаж байх хэрэгтэй” гээд инээж зогссон нь зурсхийв. Түүний зүгээр нэг яриа хүртэл аливаа бүхнээс сайн сайхныг хийгээд бичих санаа олж харахын тухай санаа байдаг нь санамсаргүй зүйл биш биз ээ. Тиймээ, миний найзыг Бөхийн Бааст гэдэг.
|
МИНИЙ НАЙЗЫГ БӨХИЙН БААСТ ГЭДЭГ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|