Shangri-La-гийн нууц
2018-09-08Shangri-La-гийн бүх төсөл урсгалаараа амжилттай хэрэгждэг гэвэл худал хэлсэн болно
Малайз гаралтай тэрбумтан Роберт Куок саяхан хэвлүүлсэн дуртгалынхаа нэг бүлгийг өөрийн байгуулсан Shangri-La Hotels & Resorts групптээ зориулжээ. Тэрбээр 1968 онд Сингапурын Орчард гудамжны хэсэгхэн газрыг худалдан авах гэрээний 10 хувийг эзэмшсэнээр хожим анхны Shangri-La -г сүндэрлүүлсэн түүхтэй. Өдгөө 94 настай, түүхий эдийн туршлагатай худалдаачин Куок тансаг зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээг ашигтай бизнес хэмээн харжээ. Үүгээрээ тэрбээр дэлхий дахинд бизнесийн өөр нэгэн цонх нээж өгсөн юм.  Зочид буудал гэлтгүй бүх салбарын бизнест ажилтан сонгон шалгаруулахад ур чадвар, үнэнч байдал, ачаалал даах чадвар гэсэн гурван үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй. Энэ гурвын аль нэг үзүүлэлт үгүй бол тэр хүнийг март. Зочид буудал байгуулах явцад түүний жинхэнэ үнэ цэнийг унатал зардлаа танаж үл болно. Сайн чанарын гантиг чулуу, сайн чанарын мод, чадварлаг барилгачин гэх мэт бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Хятадын эртний хэлц үгэнд “чанараа бууруул, барилгын материалаа тана” гэсэн байдаг. Хэрэв та ингэх бол хамрынхаа үзүүрээс огтолж буйгаас ялгаагүй хэрэг болно. Тухайлбал, хөгжиж буй зарим орны цементийн стандарт харьцангуй доогуур байдаг.
Shangri-La зочид буудлууд таван одтой зочид буудлын шаардлагад нийцэхүйц ухаалаг тохижилттой болохоос хэт чамин эсвэл гялгар биш.
Мэдээж та үүнийг хэрэглэхийг хүсэхгүй. Мөнгө хэмнэе гэвэл өртөг өсгөдөг үргүй зардлаас зайлсхийх хэрэгтэй. Сайн ажилтан хөлслөхгүй бол танаас хумслах, эсвэл гаднын гэрээлэгч нартай хамсаж хөрөнгө шамшигдуулах магадлалтай. Ийм зүйл байнга тохиолддог. Хэрэв та дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжинд 800 өрөөтэй зочид буудал байгуулсан бол өндөр ачаалалтай байх бүрэн бололцоотой бөгөөд санал болгож буй үйлчилгээндээ тохирсон ямар ч үнэ нэхэмжилж болно. Яг л загасчинтай адил. Сүрэг загас угтан авах урсгал хаана байна вэ?
Та зочид буудлаа сүрэг загас угтах хамгийн өндөр магадлалтай газарт л байгуулах хэрэгтэй. Ямар ч урсгалгүй тогтуун далайд загасчлах хэрэггүй шүү дээ. Учир нь тэнд загас байхгүй. Хэт өндөр үнэ нэхэмжилж заншсан зочид буудлууд надад таалагддаггүй. Харин Shangri-La-д нэр хүнд, стандартаас гадна урт хугацааны зорилго бий. Бид жил бүр ашигтай ажиллахыг хүсдэг, үнэхээр ашиг олдог ч басхүү үйлчлүүлэгчдэдээ дарамт, шахалт үзүүлэхийг хүсдэггүй. Би тэднийг манай хаалгаар аз жаргалтай, сэтгэл хангалуун гараасай гэж хүсдэг. Гэвч ширүүн өрсөлдөөний улмаас тааламжтай үнэ тогтоох боломжгүй учир бусад зочид буудал, тэр дундаа сүлжээнийхээ зочид буудлуудынхаа өмнөөс харамсаж явдаг.
Хөгжиж буй орнуудад найз нөхөд, танил талаа түшиглэх явдал түгээмэл. Хэрэв танил тал нь Ерөнхий сайд эсвэл Ерөнхийлөгчийн суудалд заларвал мөнгөтэй болох завшаан олдоно. Тэдгээр дүр эсгэгчдийн нэг хүсэл бол тансаг зэрэглэлийн зочид буудал барих. Улмаар мөнгийг ус шиг урсгаж, угаалгын өрөөг алтан цоргоор чимэх мэтийн зүйлд зарцуулна. Хэнд ч хэрэггүй үйлдэл. Тэд үүндээ миний зарцуулдгаас хоёр, гурав дахин их зардал гаргадаг. Shangri-La зочид буудлууд таван одтой зочид буудлын шаардлагад нийцэхүйц ухаалаг тохижилттой болохоос хэт чамин эсвэл гялгар биш. Би мөрөөдлийн цайз бүтээдэггүй. Shangri-La-ийн гол онцлог бол эзэд нь өөрсдөө удирдлагаа атгадаг. Би мэргэжлийн менежерүүдийг үгүйсгэх гэсэнгүй.
Гэхдээ бид эздийн шаардлага, зорилго болоод менежментийн багийн зорилгын нарийн ялгааг гаргасан. Тиймээс би эртнээс зочид буудал бүрт бодлогын хэрэгжилт шалгах хороо байгуулсан. Тус хороонд буудлын ерөнхий менежер болон эзэмшигч талын нэг, хоёр хүн багтдаг. Хэрвээ ажил үүргээ зөв гүйцэтгэвэл менежмент болонэзэмшигч тал хоёул зөвхөн зочид буудлыг сайжруулахын төлөө хамтран ажиллах юм... Би Сингапур дахь Shangri-Laийн ТУЗ-ийн хурал дээр байнга хэлдэг зүйлээ энд хэлэхийг хүсэж байна. “Бид гурван зүйлийг дараах дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Зочид буудлын ажилтнууддаа санаа тавих, зочдоо халамжлах, хувьцаа эзэмшигчдээ анхаарах”.
Яагаад зочдоо нэн тэргүүнд тавихгүй байгаагийн шалтгааныг товчхон тайлбарлая. Эзэмшигчийн хувьд бид ажилтнуудаа урамшуулах, өөрсдийгөө харамч, хувиа хичээсэн эзэд биш гэдгээ харуулах үүднээс тэднийг зүй ёсоор анхаарч халамжлах үүрэгтэй. Эзэн, дарга гэсэн захирангуй байр сууринаасбус, харин байгууллагын ёс зүйн дагуу ажилчдадаа хүнлэг энэрэнгүй хандаж үлгэр жишээ үзүүлснээр тэднийг урамшуулж, зочид гийчид, харилцагчдад дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх урам зориг өгдөг. Хэрэв бүхнийг ухаалгаар гүйцэтгэж чадвал хувьцаа эзэмшигчдэдээ өндөр ашиг өгч чадна. Shangri-La-гийн бүх төсөл урсгалаараа амжилттай хэрэгждэг гэвэл худал хэлсэн болно. Дөрвөн жишээ дурдахад Бангкок дахь эхний төсөл амжилттай хэрэгжсэн бол Токиогийн төсөл огт хэрэгжээгүй. Сөүл дэх төслийн хувь заяа үнэхээр таагүй эргэсэн. харин үүний дараа Мьянмарын төсөлд цаг хугацаа шаардагдсан билээ.
ТАЙЛАНД
Би Бангкокт зочид буудал барихыг хүссэн юм. 1970-аад оны сүүлчээр эртний танил Анг Тун Чю маань автобусны төв буудлын ойролцоо хэсэгхэн газрыг надад санал болгосон юм. Тухайн үед Тайланд улс аль хэдийнэ 45 сая гаруй хүн амтай болон байв. Харин Бангкок бол автобусаар бүх чиглэлд хүрэх нийтийн тээврийн төв билээ. Тиймээс Бангкокийн автобусны буудал асар том цогцолбор байсан, одоо ч байгаа. Би тун Чюгийн хамт газар үзэхээр очсон юм. Улмаар элсэн чихэр үйлдвэрлэгч, хуучны танил, талийгаач Сури асдаторныг дуудаж, өнөөх газрын дуудлага худалдаанд хамт оролцов. Би Сурид өөрийг нь хэчнээн их хүндэлдэг болоод энэ газрыг авахыг ямар их хүсч байгаагаа хэлээд хувь эзэмшигчээр нэгдэх санал тавилаа. Сури бол миний мэдэх хамгийн мундаг Тайланд бизнесмэнүүдийн нэг.
 Миний хүслийг сонсоод тэр “Роберт, би Бангкокийг алган дээр тавьсан мэт мэднэ. Тэнд зочид буудал бүү барь. Утаа униар ихтэй, чимээтэй газар, яг л там гэсэн үг. Яагаад заавал тэнд гэж? тэнд чинь гурван од хүрэх ч зочид буудал барих боломжгүй” гэж хэллээ. Харин намайг “Тэгээд хаана барих вэ?” гэж асуухад Сури одоогийн Shangri-La зочид буудал сүндэрлэж буй Чао Фраяа голын эрэг дээрх газрыг танилцуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Тиймээс заримдаа төслийн тал дээр эргэлзээ төрвөл өөрөөсөө илүү ухаалаг хүнтэй зөвлөлдөж, хамтран ажиллахыг санал болгох дээрх аргыг ашигладаг болсон. Хэрвээ надад “Энэ чинь бүтэхгүй” гэж хэлбэл бүтэхгүй л гэсэн үг. Эцэст нь чи бусдын нүдээр зөв гарцыг олж харах болно.
ЯПОН
1980-аад оны эхээр Малайзын Nissin Sugar элсэн чихрийн үйлдвэрийн хамтрагч маань Токиогийн далайн эрэг дээр Shangri-La зочид буудал барих санал тавив. Odaiba гэрэлт цамхгийн дэргэдэх тэр газар ууган хүү Бьюд маань ихэд таалагдсаныг сонсоод би өөрийн биеэр танилцахаар токио руу явлаа. Хотоос алслагдмал, Токиогийн Disneyland хүрэх замын дунд байрлах уг газарт эргэлзээ төрж, Японы архитектор шибатаг дуудаж санал бодлыг нь асуухад “Куок-сан, та яагаад заавал ийм үед зочид буудал барих гээд байгаа юм бэ? Токиод үүсээд буй үнийн хөөсрөлт, инфляцаас шалтгаалан барилгын ажилчид өндөр шаардлага тавих болсон.
Өнөөдөр Япон ажилчин дэлхийн хамгийн үнэтэй боловсон хүчинд тооцогдож байна. Нэр хүндтэй ямар ч барилгын компани хямд өртгөөр барилга барих боломжгүй болсон. Та одоо зочид буудал баривал хэзээ ч ашиг олохгүй” гэж шулуухан хэллээ. Түүний яриаг хагас цаг гаруй анхааралтай сонссоны эцэст би хүүтэйгээ ярилцаад энэ төслийг цуцалсан юм. Энэ бүхнийг эргэн дүгнэхэд, 1990-ээд онд Японы хэчнээн олон компани нэр төрөө хадгалахын төлөө “халуун ус руу үсэрснийг” ойлгож ядах зүйлгүй.
ӨМНӨД СОЛОНГОС
Миний дурдаж буй жишээнүүдээс хамгийн түвэгтэй нь 1988 оны Сөүлийн олимпийн өмнө Өмнөд Солонгост хэрэгжүүлэх байсан төсөл юм. Уг төслийг зуучилж өгсөн Шибата бол Куала Лумпур, Бангкок, Коулун, Сингапур, Бээжин хотын Shangri-La зочид буудлын архитектурын ажлыг хариуцсан хүн. Нэг өдөр Шибата над руу залгаж, Солонгос Япон гаралтай Квак Ю Жи хэмээх хүн Сөүл хотын төвд зочид буудал хамтран байгуулах хүсэлтэй байгааг дуулгалаа.
Накаяама хэмээх Япон нэртэй Квак гэгч нь Японы доогуур зэрэглэлийн энтертайнмент болох слот-машин, пачинкогийн ачаар хөрөнгөжсөн хүн байв. Шибатагийн санал болгосон хүн учир би түүнд итгэсэн. Накаяама надтай уулзахаар хонконгод ирсэн юм. Японоор муухан ярьдаг тул Шибата түүний яриаг Японоос Англи хэл рүү орчуулж өгсөн юм. Бид 50:50 хувь хамтран эзэмшихээр тохиролцсон бөгөөд энэ нь түүнд давуу эрх олгохгүй гэж тооцсон юм. Мэдээж би 51 хувь эзэмшихийг хүссэн ч энэ нь ёс зүйгүй явдал болно. Энэ төслийн төлөө би Солонгос руу 10 гаруй удаа очсон.
Дөрөв, тав дахь удаагийн айлчлалын дараа би хүү Бьюгээ төлөөлөгчөөр томилж, гурван долоо хоног тутамд нэг удаа төсөл рүү илгээж байв. Гэвч манай хамтрагч Квак биднээр жинхэнэ наадах шиг болж, зөвхөн угаалгын өрөөний дизайныг шийдэхийн тулд 5-6 цагийн турш маргалддаг байлаа. Тэр баахан цаасан дээр зураглал сараачиж байгаад хэсэг хормын дараа базаж хаяад дахиад л шинээр зурна. Арайхийн өдрийн хоолны цаг болж хэсэг завсарлаад ирэхэд эдгээр үйлдлээ ахиад л давтана. Эхэндээ би түүнийг бусдаас онцгой хүн юм хэмээн бодож, үйлдэл бүрийг нь хүлээн зөвшөөрч байсан. Гэвч нэг өдөр тэсэлгүй “Та чинь шибатаг архитектороор томилоогүй билүү?” гэж асуулаа. “Ёстой үгүй” хэмээн түүнийг хариулахад бүх зүйл хөмрөх шиг болсон. Үнэн хэрэгтээ тэр хүн Шибатагаас өөрийг нь надтай танилцуулж өгөхийг гуйсан байв. Үүнийхээ төлөө тэр хүн Шибатагийн өмнө хариуцлага үүрэх ёстой байтал тайван гэгч нь надаас “Шибатаг заавал ажиллуулах хэрэг байна уу?” гэж асуусан юм. Шибата бол зочид буудлын чиглэлээр мэргэшсэн, түүнийгээ баталсан архитектор хүн. тэр нөхөр дотроо ямар далд санаа агуулав?
Магадгүй тэр Шибатаг өөртөө үнэгүй ажиллуулах “хор найруулсан” байж болох юм. Тэр хүн ийм замаар амьдрал туулсаар өдий зэрэгт хүрсэн байж болно. Түүнд үнэгүй ажиллахад бэлэн Солонгос архитекторууд байсан ч байж магадгүй. Харин бидний зарчим бол “Хэрэв чанартай үйлчилгээ хүсвэл тэр хэмжээгээр нь төл”. Шибата бол олон зочид буудал дээр надтай хамтарсан хүн. Эцэстээ би ийм байдлаар цааш үргэлжлүүлж чадахгүйгээ мэдсэн.
Бүтэн хоёр жилийг ямар ч үр дүнгүй үрсэн байв. 1988 оны олимпоос өмнө амжиж, эхний 200-300 өрөөг (700 өрөөтэй байх ёстой) бэлэн болгохоор яаравчлуулж байхад төсөл сунжирсаар... иймд би Шибатагаар дамжуулан “Бид цаашид ингэж ажиллаж болохгүй. Ноён Накаяама, тантай ярилцах гэж олон удаа оролдсоны эцэст бид энэ байдлаараа хаа ч хүрэхгүй юм байна гэдгээ ойлголоо. Энэ мөчөөс эхлэн би төслөөс гарахаар шийдлээ” гэж хэлүүлтэл Квакийн царай хувьсхийж “Та нар тэгж чадахгүй” гэж бувтнав. Би түүнд “Мэдээж чадна. Харин ч удаан тэслээ” гэж шулуухан хэлсэн. Харин тэр намайг төслөөс гаргахгүй хэмээн гүрийсээр байв. “Шибата-сан, бид гэрээг гарын үсэг зурж баталгаажуулсныг чи мэднэ. Газар компанийн мэдэлд байгаа. Харин компанийн 50 хувийг тэр, 50 хувийг би эзэмшиж байна.
Өдийг хүртэл би ноён Накаяамаг хүндэлж, түүнийг 100 хувийн эзэмшигч мэт харьцаж ирсэн ч энэ мөчөөс эхлэн би түүний дүрмээр тоглоно. Сүүлийн хоёр жил хагас тэр надад яаж хандсан тэр ёсоор нь хариу барина” хэмээн Шибатаг түүнд орчуулж өгөхийг хүссэн юм. Накаяамагийн тэвдсэн байхыг хараад би Шибатад “Юу гээч, би буцах онгоцны билетээ аль хэдийнэ авчихсан. Надад одоо 10 хүрэхгүй минут байна. Түүнд өөр хэлэх зүйл алга. Баяртай Шибата-сан” гэж хэлчихээд гар барин Сөүлийн нисэх онгоцны буудал руу яарлаа. Хэдэн өдрийн дараа Шибата Токиогоос над руу залгав. Накаяама миний шаардлагыг зөвшөөрсөн боловч валют арилжаанаас олсон ашгийн тал хувийг авмаар байгаагаа уламжилжээ. Би ч үүнийг нь зөвшөөрсөн. Хэрэв миний оронд өөр бизнесмэн байсан бол аль хэдийнэ зарга үүсгэчихсэн байх биз. “Хэрэв чамд асуудлаас гарах боломж нь байгаа бол гар. Амьдрал дардан байдаггүй. Ингэж л миний Сөүл дэх төсөл дуусгавар болсон юм. Харин өдгөө өнөөх талбай дээр томоос том оффис сүндэрлэж байна.
МЬЯНМАР
1993 онд миний дунд хүү Иан, Kuok Singapore-ийн бие бүрэлдэхүүний хамт Сингапурын Засгийн газрын төлөөлөгчдийг дагалдан Мьянмар руу айлчлал хийсэн юм. Энэ үед Мьянмар улс дэлхий дахинд үүд хаалгаа дөнгөж нээгээд байсан билээ. Хүү маань эргэж ирээд Мьянмарын хөгжилд хувь нэмэр оруулж, гэр бүлийнхээ зүгээс хөрөнгө оруулах туйлын хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Миний хувьд Мьянмарыг будааны худалдаагаар мэдэх боловч үнэндээ тэр улсад 1960 оноос хойш хөл тавиагүй байлаа. Мьянмар олон арван жилийн турш цэргийн дэглэмтэй улс байсан учир эдийн засаг нь зогсонги байв. Бид Янгон руу удаа дараа төлөөлөгчөө илгээсний дүнд бирм бизнесмэнтэй холбоо тогтоож чадсан юм. Тэрбээр бидэнд хотын төвийн хэд хэдэн газарт хөрөнгө оруулахад тусалсан билээ. 1994 онд бид орон сууц, зочид буудлын зориулалттай хэд хэдэн барилга барьж эхэлсэн бөгөөд 1996 онд 80 сая ам.долларын төсвөөр Traders зочид буудлыг барьсан. Гэсэн хэдий ч барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь урт хугацааны туршид өөдөлсөнгүй.
Зочид буудлын үйл ажиллагаа доголдож, ямар ч ашиг олоогүй юм. Үүнээс гадна бид эхлүүлж байсан орон сууцны хоёр барилгыг дуусгаж чадалгүй орхисон. Гэвч би Мьянмарыг хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхийг зөнгөөрөө мэдэрч, энэ улсаас салж чадаагүй юм. 2011 оны дөрөвдүгээр сард Тейн Сейн Засгийн эрхэнд гарснаар Мьянмар орон улс төр, эдийн засгийн хувьд тогтворжиж, нээлттэй бодлого баримтлах болов. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын үсрэнгүй хөгжлийн ачаар 2014 онд нэрээ Shangri-La болгон өөрчилсөн Янгон дахь Traders зочид буудал өдгөө өндөр ачаалалтай ажиллаж буй. 1997 онд дуусгалгүй үлдээсэн хоёр барилгаа дуусгаж, 2013 онд 240 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Саяхан бид Shangri-La зочид буудлынхаа ойролцоо 23 давхар оффис барих ажил эхлүүлсэн бол ашиглалтад орсон орон сууцуудынхаа хажууд ирэх 3-4 жилийн хугацаанд дахин нэг Shangri-La-г сүндэрлүүлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн бид Wilmar International компаниар дамжуулан Янгоноос гадна бүс нутгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахаар идэвхийлэн ажиллаж байна.
Засгийн газрын мэдээ |
| Shangri-La-гийн нууц |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав 10:24 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин »»
|
|
“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа 10:21 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн »»
|
|
Монголын нүүрсний экспорт ба өрсөлдөх чадварт бодит байдлын үнэлгээ хийх боломж алга уу?! 10:20 Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх
|
Монгол Улс нүүрсний экспортын чиглэлээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж байгаа ч нүүрсний өрсөлдөх »»
|
|
11 яам, 3 агентлагийн удирдах албан тушаалтнуудтай санал солилцох уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар зохион байгууллаа 10:16 Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас
|
Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын хүрээнд Засгийн газраас »»
|
|
Х.Нямбаатар: "ДЦС-5" төсөл 658 сая ам.долларын санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл шийдэх боломжтой 10:15 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн »»
|
|
И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ 10:15 НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа
|
НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 5 /Kazinform/. SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа »»
|
|
"Гадаадын банк” Монголд давуу тал уу, далд эрсдэл үү? 10:11 ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн
|
ХААН банк, Хөгжлийн банк зэрэг нь Монголд бүртгэлтэй боловч өмчлөл, хөрөнгө оруулалтын бүтэц нь гадаадын санхүүгийн »»
|
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжааллаа 10:09 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн »»
|
|
Алба хаагчид барилгын тэсвэржилт, хүчитгэлийн чиглэлээр мэдлэг, ойлголтоо дээшлүүлэв 10:04 Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн
|
Онцгой байдлын байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын хүрээнд газар хөдлөлтийн »»
|
|
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас »»
|
|
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
|
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм, »»
|
|
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
|
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. »»
|
|
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын »»
|
|
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. »»
|
|
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
|
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг »»
|
|
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
|
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. »»
|
|
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
|
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа. »»
|
|
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ 09:15 ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ
|
ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулган нээгдлээ »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|