Зүүн Европын Балканы хойгт орших энэ улс 4,284,889 иргэдтэй ажээ. Тус улсын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичийг хамгийн тачаангуй Ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг. ОХУ-д зохион байгуулагдсан ДАШТ-д VIP суудлаас бус үзэгчдийн суудлаас багаа дэмжсэн нь ямар энгийн хүн гэдгийг нь тодорхойлж байна хэмээн хэвлэлүүд онцолжээ. 

Өчигдөр ширүүн тэмцэл дунд болж өнгөрсөн ДАШТ-ын аварга шалгаруулах тулаанд Хорватын баг Францын багт хожигдож хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ч энэ бол тус улсын хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх онцгой амжилт юм. Тоглолтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг хүлээн авч өөрийн биеэр баяр хүргэж цэцэг бэлэглэжээ.

- Колинда Грабар Китарович 1968 оны 4 сарын 29-нд төрсөн

- 2003-2005 онд Хорватын Европын интеграцийн сайд, Гадаад харилцааны сайд

- 2005-2008 АНУ-ын Хорватын элчин сайд

- 2008-2011 НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслах 

- 2011-2014 НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга 

- 2015 оны 2-р сарын 19-ний өдрөөс хойш Хорватын Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

www.Seen.mn