Баабар: Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ
Баабар: Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ
2018-07-16 Ойрдууд
(МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)
Ойрд гэсэн нэр (Oirat) анхлан 1202 онд үзэгдсэн байдаг. Уг онд Найманы вангийн дүү Буйраг, Мэргидийн тэргүүн Тогтайбэх, Ойрдын тэргүүн Хутугбэх нар хавсран Чингис хааныг цэрэглэн дайрсан боловч чадалгүй гэдрэг буцжээ. Дараа жил нь Хангайн нуруунд дахин тулалдсан боловч ялагдсан. 1208 онд Чингис хаан Эрчис мөрөн зүг цэрэглэхэд Ойрдын Хутугбэх цэрэг гарган тусалж итгэлийг олсон байна.[i] Ойрдууд Шишгэд гол болон өнөөгийн Тувагийн нутаг дахь Енисей мөрний эхээр амьдардаг байжээ. Рашид ад-Диний өгүүлснээр ойрдуудын хэл нь монгол боловч аялга нь баахан зөрөөтэй аж.[ii]
Чингисийн үед байсан 40 түмнээс Юань гүрний дараа Баруун гарын гурав, Зүүн гарын гурван түмэн үлдсэн ба үүний гадна Ойрдын Дөрвөн түмэн байлаа. Иймээс чухамдаа зургаан түмэн монгол, дөрвөн түмэн ойрд гэх үг гарсан ба мөн хуучин заншлаар бүх Монголыг Ойрдын хамтаар дөчин дөрвөн хоёр гэх ч бий. Монголчууд ерөнхийдөө хоёр хуваагджээ. Баруун Монгол нь дөрвөн түмэн ойрд, эсвэл товчоор дөрвөн ойрд гэсэн нэртэй болов.
Ойрд гэсэн нэрийн гарал эдүгээ болтол тодорхой биш. Ойн иргэд, ойн ард гэснээс гаралтай гэж нэг хэсэг нь батлахад нөгөө хэсэг нь ойр төрөл гэдгээс гэж мэтгэдэг. Хятад хэлэнд “р” авиа байдаггүй учраас “өөлд” гэсэн нэршил үүссэн (Olot people) ба тэндээс орос хэлээр “олёт” гэх болжээ. Өдгөө өөлд гэж Зүүнгарын хамгийн хүчирхэг аймаг нь болох цорос овгийнхны удмыг нэрлэх ба Монголд 15 мянга орчим, Хятадын Хөлөнбуйр болон Шиньжаанд цөөн хэдэн мянган өөлдүүд бий. Одоо Ойрд гэсэн ерөнхий нэрийн дор захчин (33 мянга), торгууд (10 мянга), мянгад (7 мянга), баяд (50 мянга), дөрвөд (67 мянга), өөлд зэрэг угсаатны бүлгүүд Монгол улсад амьдран суугаа.[iii] Үүнээс гадна 170 мянган халимаг Орост, 150 мянган торгууд Хятадад буй нь мөн ойрдууд юм.
Чингисийн үед ойрдууд Байгал нуурын баруугаар их хөвчид амьдардаг байжээ. Тэд малчин нүүдэлчин биш харин хөвчийн ангаар амь зуулгаа хангадаг байв. Персийн сурвалжид ойрд нарын тухай бичихдээ:
Бусад монголчууд эсгий гэрт амьдарч мал малладаг байхад тэд балар хөвчид зөвхөн ан хийж амьдрах ба малчин нүүдэлчдийн амьдралаас эрс тэс ялгаатай. Тэдэнд ангийн арьсаар хучсан шовгор урцнаас өөр сууц үгүй. Өвөл болохоор тэд цасан дундуур тэнүүчлэн, гартаа барьсан саваагаар цас хатган урагшилж ан хоморго үйлдэнэ.[iv]
Хэдийгээр ойн анч ойрдууд талын нүүдэлчдэд аюул учруулж барахгүй боловч тусалж чадах байлаа. Хутугбэк хүн ардаа дагуулан шинээр тодорч буй талын их баатарт дагаар оржээ.
Жонатан Свифтийн Гулливерийн аялал зохиолд зэргэлдээ хоёр арлынхан өндгийг мохоо талаас нь хагалах уу, хурц талаас нь уу гэдэг дээр маргалдан дайн хийсэн тухай гардагв.[v] Үүнтэй адил нүүдэлчид хоорондоо далим л гарвал муудалцахад бэлэн байдаг. Японы эрдэмтэн Мияваки Жунко Халх-Ойрдын муудалцааны анхлан шалтгааныг ингэж тайлбарласан байдаг: 1394 онд сууринд суусан Элбэг хаан ойрдын Хохай тайвангийн ятгалгаар Хархүчлүг хунтайжийн үзэсгэлэнт эхнэр Зунждунгоог булаан авчээ. Тэгэхдээ нөхрийг нь алсан байна. Хүүхэн өшөө авахын тулд Хохайд архи өгч согтоогоод өөрийг нь хүчирхийлсэн болгож их хаанд матжээ. Хохайг хаантан алсан төдийгүй хүүг нь болон өөр нэг ойрд хүн болох Угчхашахын бас цаазалж. Энэ нь Монгол, Ойрд хоёрын арцалдах эхний шалтаг болсон гэх. Муудалцаан улам даамжирсаар Эсэн тайшийн үед ойрдууд Хубилайн удмыг таслахдаа хүрсэн гэнэ.[vi]
Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ. Юань гүрний үеэс эхлэн муудалцаж, Юанийн дараагаас бүр ширүүссээр Манж Чин гүрний эрхшээлд орох хүртэл үргэлжилсэн юм. Ихэнх тохиолдолд ойрдууд зүүн Монгол руу довтолдог, зүүн монголчууд эргүүлж цохидог, хөөдөг дараалалтай байв. Гол шалтгаан нь малын билчээрийн төлөөх дайн юм. Ойрдууд эртнээс Алтай болон Соёоны нуруугаар нутаглаж ирсэн. Тэнд мод ургамал тарчиг, хад асга ихтэй шовх залуу уулстай. Ийм газар олон малд хүрэлцэх билчээр хомс, байгаль цаг уур ч илүү ширүүн догшин. Ийм болохоор ойрдуудын амьдрал зүүн монголчуудаа бодвол илүү зүдүү байжээ. Гэтэл Хэнтий, Хангай, Хянганы нуруугаар нутаглах зүүн монголчуудад билчээр хангалттай. Тэдэнд илүү нам дор газрын өргөн уудам уулс, тал, говь заяажээ. Цаг уур илүү тааламжтай, малын билчээр тэнүүн учир мал сүрэг амархан өсч үрждэг болохоор илүү чинээлэг амьдралтай.
Ид зөрчилдөөний үеэр ойрдууд довтолгооны “Дөрвөн ойрд” хэмээх холбоо байгуулсан бол талын монголчууд “Халх” хэмээх хамгаалалтын фронт шинээр сөргүүлэн буй болгосон гэлтэй. Зарим эрдэмтний баталж буйгаар цорос, хошуут, торгууд гэсэн гурван аймаг дээр ХVI зууны үед дөрвөд аймаг нэмэгдээд Дөрвөн ойрдын холбоо үүссэн ч гэдэг. Чингисийн шууд удмын монголчууд болох халх болон цахарууд түүхийн ихэнх хугацаанд нэгдсэн удирдлагатай байсан бол ойрдууд дотроо тийм хэлхээгүй байжээ. Иймээс дөрвөн ойрд гэдэг нь биенээсээ хамааралгүй дөрвөн гишүүний холбоо юм. Гэхдээ ихэнх түүхийн баримтаас үзэхэд дөрвөн ойрдод цорос, хошууд, торгууд, бас хойдууд байсан ба дөрвөдүүд хожим энэ холбоонд нэгджээ.
Халимагт торгууд, хойдууд, дөрвөд, хошууд ястан гаралтай ойрдууд амьдардаг. Тэдний хоорондын антропологийн ялгааг олохоор Чебоксаров (1935), Левин, Трофимова нар (1937), Ашилова (1976) антропометрийн судалгаа тус тус хийсэн байдаг. 1997 онд Оросын Шинжлэх ухааны академиас мөн ийм зорилготойгоор халимаг хүмүүст генетик судалгаа явуулжээ. Тэд зарим генетик маркерийн уургийн системийн аллелийн давтамжийг зэрэгцүүлэн гаргаж ирэх популяцийн генетик судалгаа хийсэн юм. Ийм төрлийн судалгааг Европын бүх үндэстнүүдэд хийснээр гарал үүсэл, хэн нь хэнтэйгээ холилдсон болох, нүүдэл суудлын хандлагыг тодорхойлсон.[vii] Тэр судалгааны хүрээнд Европын монголчуудыг бас хамааруулсан ажгуу. Судалгааны дүнг харьцуулан дүн шинжилгээ хийж болно. Торгуудууд нь Чингис хааны хамгаалалтанд явж байсан хишигтэн цэргүүдийн удам аж. Тэд хорчин угсаатнаас салан нүүж ойрд угсаатанд хамрах болсон аж. Тэдний гений давтамж нь нийт монголчууд, түүний дотор халх, буриад хүмүүсийнхтэй таарч байв. Хошууд, хойтууд ч мөн адил үр дүн үзүүлсэн байна. Харин дөрвөдүүдийн генийн давтамж нь түрэг хүмүүсийнхтэй таарсан байна.[viii]
Мөнх нүүж явдаг, газартай холбогдох шүтэлцээ нь сул монголчуудын тодорхой овог, отог, ястныг тэнд эндээс гаралтай гэж мэтгэх нь утга учраар бага юм. Тухайн бүлэг тодорхой газар орчмоор, тодорхой хугацаанд нутаглан нүүх боловч тун элбэг үзэгдэл болох дайн байлдаан, байгалийн гамшгаас болон хэдэн зуун километр, магадгүй заримдаа хэдэн мянгаар тоологдох километр хол нүүн холдож өөр газар овог, отог, аймгаараа нутаглана. Магадгүй Ойрдын олон отог, овог Сибирийн ойгоос ирсэн байж болох боловч мөн олон нь Хөх нуур, Байдрагаас нүүн иржээ. Эдүгээ Увс нуурын баруун эргээр амьдрах дөрвөд нар ХVII зуунд Зайсан нуурын орчмоос Хөх нуур руу нүүдэллэсэн ба тэндээ зуун жил амьдарсны дараанаас зарим нь Далай нуур руу, зарим нь Увс нуур руу дахин нүүдэллэсэн аж. Зарим нь торгууд нарыг даган Ижил мөрөн нүүсэн, Одоо ч Халимагт нэлээд дөрвөд бий. Өнөөгийн буриадын ч олон отог Хөх нуур, Долон нуур зэргээс умар тийш нүүн Байгал орчимд ирж нутагшсан гэдэг.
1393 онд үхсэн Мөнхтөмөр хэмээгч ойрд ноёны гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Элбэг хааныг үхсэний дараа Монголын хаанд захирагдахгүйгээ зарласан байна. Ингээд Монгол орон үндсэн хоёр хэсэгт хуваагджээ. Газарзүйн байршлын хувьд Ойрдынх илүү ашигтай байлаа. Учир нь, баруун тийш худалдааны гол замтай ойрхон, үүнээсээ болж Хятадын хойгуур хийх худалдааны замыг дангаар эзэгнэхийн тулд Халхтай байнга дайтаж байлаа. Мин династийн хятадууд үүнийг нь дорхноо өлгөн авч ойрдуудад янз бүрээр туслах болжээ. 1409 онд Эзэн хаан Юнлэ (Yongle) ойрдын гурван толгойлогчдод цол хэргэм шагнаж, үнэт бэлэг гардуулсан байна. Ойрдууд Халхыг учиргүй цохин хүчирхэгжээд ирэхээр нь хятадууд эргээд Халхыг дэмжин 1413-1414 онд өөрийн цэргийг илгээн Халхтай хүч хавсарч Ойрдыг цохижээ. Халх-Ойрдын зөрчил ч энэ үеэс эхтэй, хятадууд ч ээлжилж бие биенд нь туслан монголчуудын хүчийг нь туйлдуулдаг аргаа энэ үеэс олон жил хэрэглэсэн юм.
1418 онд Тогоон тайш хэмээх ер бусын эр зоригтой, ухаалаг ноён Ойрдыг удирдлаа. Тэрээр Монголыг нэгтгэх зорилго тавин Зүүн Монголын тархай бутархай ноёдыг ээлж дараалан цохисоор бүх Монголыг нэгтгээд Тайсуныг хаан ширээнд залан өөрөө шадар сайд буюу тайши нь болжээ. Түүнийг үхсэний дараа хүү Эсэн тайши эцгийнхээ үйл хэргийг залгамжилсан төдийгүй Монголын үе үеийн хаадын хамгийн гол зорилго болох Хятадыг эзлэх дайнд морджээ. Тэрээр нэгэн удаагийн тулалдаанд Хятадын Эзэн хаан Ин Зун-г (Emperor Yingzong) олзолж авсан гэдэг. Хааныг хятадуудад ашигтайгаар наймаалцах гэтэл цаадуул нь Эзэн хааны дүүг шинэ хаан болгочихоод Ин Зун-г буцааж авах хүсэлгүй тул эцэст нь зүгээр буцаажээ.[ix]
Гэтэл Эсэн засгийн эрхийн төлөө Тайсун хаантай муудалцсан тул бушуухан Хятадтай сайдаад юун түрүүн дотоод асуудлаа зохицуулах боллоо. Зөрчил юунд байв гэхээр Тайсун хааны дараа Монголын хаан ширээг хэн залгамжлах вэ гэдэг дээр маргасан хэрэг. Тайсуны нэг эхнэр нь Эсэнгийн эгч, өөрөөр хэлбэл ойрд хатан. Хатнаас гарсан хүүг Тайсун угсаа залгамжлагч гэсэнгүй, өөр хатны хүүг нэрлэжээ. Тулалдаанд Тайсун хаан ялагдаж, зугтаж яваад хорлогдсон гэх. 1451 онд Тайсун алагдсаны дараа Эсэн Чингисийн угсааны бүх язгууртнуудыг алж зөвхөн ойрд гаралтай эмэгтэйчүүдийг үлдээв. Ингэж Хубилайн удмыг таслаад өөрийгөө бүх Монголын хаанаар зарлав.[x]Манжуураас Шиньжаан хүртэл, Байгал далайгаас Цагаан хэрэм хүртэл монголчуудын өлгий нутгийг Эсэн ийнхүү нэгтгэж чадлаа. Эсэн тайш Монголын хаадын удмыг таслахдаа Тайсун хааны дүү Агваржин, түүний хүү Хархүчүг нарыг ч хороожээ. Хархүчүг жононгийн төрсөн хүү Баянмөнх жонон Могиластан руу зугтан амь гарчээ. Хубилайн удмыхнаас үлдсэн ганц хүн болох Баянмөнх жононгийн төрсөн үр нялх Батмөнхийг говьд айлд нуусан. Хожим 1487 онд түүнийг 7 настайд нь сууринд суулгаж Даян хаан хэмээх цолыг хүртээжээ.
Эсэн улам цаашилж энэ үед Эрчис мөрнөөс Тэнгэр уул хүртэл, Бэркүлээс Балхаш хүртэл нутагт тогтнож байсан Моголистан улсыг байнга довтолж ихэд зовоов. Зөвхөн 1418-1429 онд Моголистан ойрдуудтай 61 удаа байлдаж ганц удаад нь ялж үзжээ.[xi] Эсэн хаан өөрийн үед Моголистаныг байнга довтолж байтал 1455 онд бослого гаргагчдад алагдлаа. Ингээд Монгол орон дахиад л биендээ үл захирагдах том толгой ноёдын дунд хуваагдан бутрах нь тэр.
[i] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-82
[ii] Рашид ад-Дин Сборник летописей (Москва 1952)
[iii] Хүн ам орон сууцны тооллого 2010
[iv] Juvani Ata Malik The History of the World Conquieror
[v] Swift Jonathan Gulliver`s Travel (Dover Publication, Inc)
[vi] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014)
[vii] Jean Manco Ancestral Journeys: The Peopling of Eorope from the Venturers to the Viking (Thames&Hudson, 2013)
[viii] Генетическая структура европейских ойратских групп по локусам ABO, RH, HP, TF, GC, ACP1, PGM1, ESD, GLO1, SOD-A ( Проблемы этнической истории и культуры тюрко-монгольских народов. Сборник научных трудов. Вып. I. Элиста: КИГИ РАН, 2009.) с. 146-183.
[ix] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97
[x] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-97
[xi] Бартольд.В.В. Двенадцать лекции по истории тюрских народов Средней Азии (Соч. Том Y, Москва 1968)
Баабар
Баабар: Халх-ойрдын зөрчилдөөн буюу баруун, зүүн монголчуудын тэмцэл тулалдаан дөрвөн зуун жил үргэлжилжээ
Bolod.mn
Сэтгэгдэл (2)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин БААВАР ЧИ МУУ САРМАГЧИНГИЙН БӨГС, ЗА? 2018-07-19 | 20:26:03 | 202.9.42.8 |
Зочин Энэ гадны ********ны нохой хэзээ түүх мэддэг болсон юм. Могилстан улс гэж хэзээ ч байгаагүй. Ардчил******** гэж хэд орилоод сангийн сайд болж хувьдаа хэвлэлийн компанитай болсон тарваган хүн иргэдийн тархи угаах гэж ородож байна даа. 2018-07-16 | 23:17:24 | 202.9.41.72 |
"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн нээлт боллоо 14:46 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
»»
2025 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 21,6 хувиар өсжээ 14:30 Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
Прокурорын байгууллагаас 2025 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан авлига, мансууруулах эм,
»»
Дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа 14:28 Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.
»»
“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна 14:23 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын
»»
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна 13:00 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 169 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
»»
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд 12:33 Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг Нийслэлийн Засаг
»»
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо 11:34 -Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
-Үндэсний баялгийн санд 2025 оны байдлаар 6.7 их наяд төгрөг төвлөрч, энэ оны эцэст 9.6 их наяд төгрөгт хүрэхээр байна.
»»
Сар шинийн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлыг хэлэлцжээ 09:38 НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн баярын бэлтгэл ажилтай
»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
»»
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана 09:24 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
»»
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
»»
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
»»
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
»»
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
»»
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
»»
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
»»
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
»»
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
»»
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
»»
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
»»
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
»»
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
»»
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
»»
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
»»
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
»»
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
»»
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
»»
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
»»
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
»»
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
»»
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
»»
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
»»
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
»»
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
»»
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
»»
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
»»
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
»»
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
»»
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
»»
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
»»
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
»»
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
»»
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
»»
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
»»
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
»»
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
»»
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
»»
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
»»
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
»»
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
»»
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
»»
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
»»
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
»»
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
»»
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
»»
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
»»
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/ . ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
»»
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
»»
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
»»
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
»»
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
»»
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
»»
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
»»
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
»»
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
»»
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
»»
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
»»
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
»»
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
»»
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57