|
|
|
|
МИНИЙ АМЬДРАЛЫН СҮҮЛЧИЙН ӨГЛӨӨ |
|
|
|
|
|
МИНИЙ АМЬДРАЛЫН СҮҮЛЧИЙН ӨГЛӨӨ
2018-07-04Харгис хэрцгий балмад этгээдүүдийн гарт халуун амиа алдсан 13 настай бяцхан охинд зориулж яруу найрагч, зохиолч
А.Пүрэвмаа “Миний амьдралын сүүлчийн өглөө” гэсэн зохиол бичсэн нь олон хүний сэтгэл санааг үймрүүлж, уйлуулаад байна. Олон ч хүн цахим сүлжээгээр дамжуулан шэйрлэж, ичих нүүргүй эмзэглэх сэтгэлгүй алуурчдыг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байгаа харагдана.
Ингээд өр өмөлж, сэтгэл сэмлэтэл бичсэн зохиолыг уншигч танд хүргэж байна.
“Миний амьдралын сүүлчийн өглөө”
“Би та бүхэнд амьд байсан үеийнхээ тухай ярих гэж буй гунигт сахиусан тэнгэр байнаа. Одоо би өдөр болгон амьдралынхаа сүүлчийн өглөөгөөр өглөөг угтаж сүүлчийн амьсгалаа татсан тэр мөчид далавчаа хумьдаг. Өдөр болгон гэр бүлээ сэтгэл зүрхээрээ хоосрон үгүйрч, нулимстай нүдээр зургийг минь ширтэн чимээгүйхэн сууцгаахыг хардаг золгүй сахиусан тэнгэр байнаа. Ээж, аав минь уйлахаа болих цагт л би гуниглахгүй болж байх ёстой газар луугаа очиж эргэн бяцхан охин болж төрөх өдрөө хүлээнэ. Даанч энэ хүмүүс миний аав, ээжийг бүр ч их уйлуулж зовоох учир би хэзээ ч тэднийг орхин нисэж чадахгүй юм даа. Тэдний уйлан гаслах чимээ зүрхийг минь зүсэвч түүнээс илүүтэйгээр хөөрхөн дүүгийн минь намайг нэхсэн гомдолтой харц зургийг минь ширтэн “Аниа” гэж шивнэх нь бүр ч хэцүү. Ээжийн өврөөс илүүтэй миний өвөрт унтах гэж ирдэг, булбарай гараараа тэврэн хацар шүлтсэн үнсдэг нойтон хошуу нь өмнө нь зул асаасан зургийг минь үнсэх гэж байгаад хөөрхөн хошуугаа түлчих юм. Уйлахдаа ааваа, ээжээ гэж биш “аниа” гэж гэр дүүрэн орилоход тэд бүр ч их тавгүйтэх нь өрөвдөлтэй. Өмнө нь би айлын хүүхдүүдийг их өхөөрдөж тоглодог байлаа. Харин ээж надад өөрийн өмч болох дүү төрүүлж өгснөөс хойш би бүр их завгүй, бүр илүү том болов. Дүүдээ шүд угаах, аяга хураах, хувцсаа эвхэх, хүнтэй зөв мэндлэх, аав ээждээ удирдлага, сонин дөхүүлэх, эгчийгээ гэрээ цэвэрлэж байхад томоотой байх гээд бүхнийг зааж өгдөг. Бас дуу дуулж өгнө. Хамтдаа дуулна. Дуулдаг хүн, дуунд дуртай хүн их уяхан сэтгэлтэй, хүнлэг нэгэн болдог гэж багш минь хэлдэг. Миний дүү намайг дуулахад шагнал медалиудыг минь зүүж дагаад л орилчихно. Ёстой инээдтэй. Аав нэг удаа дүүгээ чи хэрхэн яаж хүмүүжүүлснээр яг тийм л хүн болно гэхэд нь дүүгээ энэ дэлхийн хамгийн ухаантай, тусархаг, энэрэнгүй зөөлөн эр хүн болгоноо гэж шийдэж билээ. Тэгэхийн тул өөрөө үлгэр жишээ, сайн эгч байх ёстойг ойлгосон. Миний гэр бүлийн аз жаргалтай, хөгжилтэй, инээд дүүрэн өдрүүд үргэлжилсээр байтал...
Бид миний амьдралын сүүлчийн өглөө ердийнхөөрөө сэрэхэд аав, ээж ажилдаа явсан байв. Бид хоёр цайгаа уугаад, гэрээ цэвэрлэж дараа нь өдөржин дүүтэйгээ дуулж, тоглож гүйсээр худаг хаах цагийг ч анзаарсангүй. Бид үргэлж хамт усанд явдаг. Худаг дээр ангийн охидтой тааралдсан чинь бүгд хичээлийн бэлтгэлээ хангасан ийм ч юм авсан тийм ч юм авсан гээд бөөн яриа өрнөлөө. Энэ жил би гэнэт их өсөж, бас нэлээн таргалсан тул шинэ дүрэмт хувцас авах нь тодорхой. Бас биеийн тамир хувцас ч барьж таардаг болсон гээд хэрэг алга. Тэд надад ямар цүнх авснаа утаснаасаа зургийг үзүүлж адилхан цүнх авахгүй байхаар тохиролцоод саллаа. Удалгүй ээж утасдаж “Дүүгээ эмээдээ үлдээгээд хүрээд ир ээж нь энд гоё цүнх харсан. Таалагдвал миний охин авах уу” гэлээ. Би ч бөөн баяр. Тэгэлгүй яахав хайрт ээж минь, мэдрэмжтэй, ухаалаг шүү та минь гэсээр дэвхцэх нь холгүй баярлаж дүүгээ тэврэн үнслээ.
Дүүгээ эмээгийнд оруулж өгөөд гарах гэтэл дүү минь бие засна гэж орилов. Тэр бөгсөө арчиж сураагүй ба заавал надаар арчуулж, бие засаж дуустлаа нь хажуудаа байлгадаг. Бас дуул дуул гэж шаардахыг нь яана. Тайзан дээр дуулж, алга ташуулж, цэцгийн баглаа, алтан медаль авдаг би гагцхүү дүүдээ бууж өгч бие засаад сууж байхад нь аргагүй шахалтаар дуулж өгөхдөө инээд ч хүрэх ч шиг уур шиг.
Эмээгээс бие засаж дуустал нь хажууд нь байж дараа нь арчаад өгөөрэй би явлаа гэхэд дүү гараас атгаад явуулахгүй гэж уйлав. Хичнээн тайлбарласан ч ойлгох шинжгүй уйлахад нь уур хүрлээ. Уг нь “Эгч нь удахгүй ирнэ” гэхэд “Заа” гээд үлддэг дүү минь тэс өөр ааш гаргаж уйлахад нь эмээ бид хоёр гайхав. Гэтэл эмээ “За яв яв” гэсээр дүүг тэврээд авахад би ч гарч гүйлээ. Булан эргэтэл гудамжинд дүүгийн уйлах нь сонсогдоход нэг л таагүй санагдаж жаахан зав гаргадаг байж уу гэж бодоод эргээд гүйх гэтэл хөрш айлын Амраа ах тааралдав. Амраа ахыг манай гудамжныхан их сахилгагүй гэж ярьдаг ч надтай тааралдах бүртээ элдэв хөгжилтэй юм яриад үргэлж инээлгэдэг. Амраа ах утсаараа нэг яриулчих гэхээр нь утсаа өглөө. Гэтэл чи их сайн хүүхэд, тэрүүхэн тэнд нэг газар манай найзын бие нь өвдөөд хэвтэж байгаа тэр ээж рүүгээ утсаар ярих гэсэн чинь бидэнд харин утас байдаггүй. Хамт очоод утсаараа нэг яриулчих гэхэд нь яарч байгаагаа уг нь хэлсэн л дээ. Амраа ах утсыг минь халааслаад цааш явахад нь аргагүй дагаж яг ямар өвчтэй, яагаад ээж нь хол байгааг асуулаа. Бүхнийг сонсоод түүний найзыг их өрөвдсөн. Би өөрөө ээжээсээ хол нэг ч удаа байж үзээгүй болохоор төсөөлөхөд бэрх байв. Амраа ах “Чи сайн охин. Тэр найзад минь тусалчих” гэхэд нь би хэрхэн татгалзах билээ.
Бид явж байтал нэг найз нь дэлгүүрээс гарч ирлээ. Амраа ахын сайн найз гэв. Бид цаашаа өвчтэй найзынхан тухай ярилцсаар байгаа газар нь ирэхэд Амраа ах манай найз ээжтэйгээ удаан яриагүй болохоор бараг арван минут ярина байх чамд тийм нэгж бий юу гэлээ. Аав, ээж минь хүнд хэрэгтэй үед нь заавал тусалж бай гэж сургасан тул би нэгжээ харамласангүй. Гэхдээ найз нь эмнэлэгт биш буудалд байгаа гэхэд нь гайхсан ч өмнө нь миний таамгаар бол буудалд ядарсан хүмүүс, нойр нь хүрсэн хүмүүс орж унтдаг гэх ойлголттой байсан тул юу ч бодсонгүй. Харин Амраа ахыг архи авахад нь найздаа ундаа авахгүй юмуу гэлээ. Тэд надад өвчтэй хүнд архи сайн. Өвчнийг нь дардаг л гэсэн. Миний өмнө нь үзсэн кинон дээр нэг өвөө орой бүр өвдөхдөө ясанд сайн гээд нэг архи ууж байхыг харсан болохоор бас л тоосонгүй. Харин ч бүхнийг ойлгож өрөвдөж тус болох гэж буйдаа би үнэхээр баяртай бас өөрийгөө баатарлагаар төсөөлөв.
Харин буудлын өрөөнд ороход хэн ч байсангүй. Өвчтэй найз чинь хаана байгаа юм бэ гэсээр эргэн хартал нүдэнд оч маналзаад тархи дүүрээд явчихсан. Би газар уналаа. Нэг нь дээгүүр алхаж “орон дээр гаргачих” гэх нь сонсогдсон. Нэг мэдэхэд миний амруу гашуун юм хийж би хахаж цацаж сэргэх гэж хичээв. Ээж хүлээж байгаа гэж эсэргүүцэх оролдовч яаж ч чадаагүй. Миний утас ширээн дээр байсан, тийшээ гараа сунгах гэтэл Амраа ахын найз нь цохих гээд далайх нь харагдсан удалгүй хамар, уруул халуу шатаад хүзүү дагаад шингэн юм урссан. Цус байх. Би дуугарах гэтэл Жавхаа гэж дуудсан ах аман дээр дарахад надад амьсгалахад хэцүү болж аль чадлаараа тийчгэнэхэд нэг нь доогуур миний өмдийг тайлах гэж оролдсон. Амраа ахын нүд миний таньдаг нүд биш тэс өөр аймшигтай харц, ёжтой инээмсэглэл тодров. Би айсан. Өмнө нь намайг инээлгэж хөгжилтэй зүйл ярьж явдаг ах биш араатан юмуу, аймшгийн кинон дээр гардаг муу хүн шиг болчихсон. Тэгээд “онгон байх ёстой” гэхэд нь нөгөө ах “одоохон мэдчихнэ” гэж ярьцгаалаа. Би амьсгалж чадахгүй байсаар сүүлдээ эсэргүүцэх тэнхэл ч тасрав. Алс хол хуур, ятгын эгшиг эгшиглэсэн. Энэ бол миний дуу дуулдаг эгшиг. Намайг дуулахад эмээ, ээжийн минь нүдэнд баярын нулимс дүүрч, аав аяархан алгаа ташиж суудагсан.
Та нар минь ирээд намайгаа аваач дээ. Ааваа, миний хүчтэй ааваа энэ ах нарыг надаас холдуулаач гэж аврал эрлээ. Нэг сэрэхэд хамаг бие шархирч өвдөж хэвлий тэсэхийн аргагүй өвдсөн. Энэ дэлхийд ийм өвдөлт байдаг гэж үү. Тэд нар инээлдэж “цусыг нь арчаач” гэж Амраа ахын дуу гарахад хаалга онгойв. Би орилох гэж хичээсэн ч хоолой маш их хөндүүртэй тул дуугарч чадсангүй. Миний хийж чадах хүч хурууны үзүүрээ хөдөлгөх. Цонхны цаана орой болж шонгийн гэрэл асжээ. Нэг нүд минь сохорсон бололтой нээгдэхгүй юу ч харж чадахгүй байлаа. Бас нэг ах ирсэн байсныг би яаж мэдсэн бэ гэвэл тэр ах намайг үнсэж миний дээр гарч дахин намайг өвтгөж эхлэхэд. Тэдэнд бүх зүйл хөгжилтэй санагдаж үргэлж инээлдээд л байх юм. Бүсэлхийнээс доош хэвлий давсаг гээд тэсэхийн аргагүй их өвдсөн. Би болиоч гэж зөвхөн уйлж буй нулимсаараа л хэлж чадсан. Гэтэл тэр ах бүр их өвтгөсөн. Дүүгээ үнсдэг уруулыг дээр минь хүртэл үнсэж амруу шүлсээ хийсэн. Би дараа нь яаж дүүгээ үнсэх юм бэ гэж бодсон. Тэр гурав гурвуулаа намайг адилхан өвтгөсөн. Эцэс төгсгөлгүй их өвдөлт, ээлжлээд ээлжлээд л өвтгөөд л байх юм. Дүүгээ бие засуулаад өмдийг нь татаж өгөөд явдаг байж дээ гэж их харамссан. Араас уйлаад үлдсэн дүү минь цонх руу хараад орой болсон атал ирээгүй надад уурлах болов уу. Ээж намайг хүлээж ядаад гэртээ харьсан болов уу гэж харамсав.
Гэтэл миний утас дуугарсан. Ээж залгаж байна. Аав ирж байна. Баярласан би гараа тэр зүгрүү сунгах гэтэл нэг нь тархи руу цохиж үүнээс хойш би түнэр харанхуйд төөрсөн. Гэхдээ амьсгалж зүрхнийхээ цохилтыг тэртээ тэнд чагналаа. Яаж ийм их өвдсөн биетэй хичээлдээ явах билээ. 9 сарын 1 хүртэл миний өвдөлт зүгээр болбол сонгож авсан гоё цүнхээ үүрээд явна даа. Ангийнхандаа шинэ сурсан англи дуугаа дуулж өгнө. Өглөө л хурдан болоосой гэж залбирсан ч миний амьдралд дахиж өглөө айлчлан ирэх тэр ах нараас шалтгаална гэж үү.
Шөнө дунд байсан байх. Арай гэж нүдээ нээгээд хажуу тийш харлаа. Нэг нь намайг тэвэрчихсэн, нөгөө хоёр нь эсрэг талын орон дээр хурхираад их амгалан тайван унтаж байв. Ширээн дээр утас байсан хэвээрээ. Энэ л миний зугтах ганц боломж гээд өндийх гэтэл би чадаагүй. Хуруу минь ч хөдлөхгүй болсон байв. Үүр цайх хүртэл би нулимсаараа тусламж дуудлаа. Амьсгал авах гэтэл хамар эвгүй дуугарч намайг тэвэрч унтсан ахыг сэрээчхэв. Чихээ аманд наахад би үхтлээ айсан. Тэгээд амьсгалахгүй гэж түгжсэн. Дараа нь зүрхэнд гараа тавихад би яаж зүрхээ цохилуулахгүй байлгаж чадах билээ. Тэгээд миний амьд байгаа нь баригдсан. Орон дээр зогсож байгаад хөлөөрөө ходоод гэдэс рүү дэвсэхэд миний сүүлчийн нулимс дуслаа. Миний амьд байгаа нь тэр ахын уурыг их хүргэсэн бололтой. Аймшигтай улангассан нүдийг нь би харахаас айж нүдээ аньж эцэст нь сүүлчийн амьсгалаа татсан. Зүрх ч гэсэн өвдсөндөө болоод цохилохоо болив. Чив чимээгүй болсон. Би ингээд л үхчихсэн юм.
Хэрвээ дүүгээ бие засуулж дуустал нь хажууд нь өмнөх шигээ дуу дуулж суусан бол хэдэн хором өнгөрч Амраа ахтай гудмын өнцөгт тааралдах хувь тавилангаас мултрах л байж дээ. Дүү минь зөнгөөрөө намайг явуулахгүй гэж тэгж их уйлсан юм болов уу. Миний дүү эгчийгээ уучлаарай. Хэзээ ч иргэж ирэхгүй эгчийгээ нэхэж уйлснаас дуу сонс, дуул дуул тэгээд энэ дэлхийн хамгийн сайн эр хүн болж охидыг, эмэгтэйчүүдийг муу ах нараас хамгаалагч зоригтон бол. Миний дүү чадна. Битгий уйл даа хонгор дүү минь.
Хүмүүс минь ээ аав, ээжийн минь нулимсыг үзэх гэж хурц үзэг, муухай үгээрээ нэгэнт хоосорсон зүрхийг цус шүүртэл битгий сийчээч ээ. Тэдэнд дүүгийн минь төлөө амьдрах бага ч болов тэнхлийг нь үлдээж өгнө үү гэж амирлаж чадаагүй цусан далавчтай гунигт сахиусан тэнгэр болсон би та бүхнээс гуйж байна. Сөгдөн гуйя. Миний амьдралын сүүлчийн өглөө ээж, аав, дүүгийн минь инээмсэглэлийг үүрд булаасан ч тэд цаашид амьдрах ёстой.
Сахиусан тэнгэр: А.Пүрэвмаа /Бид энх цагт амь үрэгдсэн охидоо мартах ёсгүй. Гэмт этгээдийг өршөөх ёсгүй/
О.Сайхан
|
МИНИЙ АМЬДРАЛЫН СҮҮЛЧИЙН ӨГЛӨӨ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ 12:29 Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ. »»
|
|
Байгаль, дэлхий гэх лаборатори, тэнд хийгдсэн туршилтууд, гайхалтай үр дүн 11:21 Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ.
|
Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. »»
|
|
Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ 14:28 Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил
|
Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил »»
|
|
ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа 12:43 Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна 19:54 Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт
|
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт »»
|
|
Ангараг дээр ус байгааг тогтоожээ 13:54 ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар
|
ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар »»
|
|
Зэсийн ханш буурчээ 11:56 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс
|
Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс »»
|
|
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт боллоо 11:51 Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо.
|
Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо. »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
Завсарлах цаг 11:47 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо
|
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо »»
|
|
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна 11:46 Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад
|
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад »»
|
|
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс 11:44 Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.
|
Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм. »»
|
|
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна 11:39 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. »»
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамаарч мкв нь 2 сая төгрөгийн зөрүүтэй байна 11:33 Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн.
|
Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. »»
|
|
45 хоногийн багш бэлдэх дамжаа 1,053,000 төгрөгийн үнэтэй байна 11:31 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
|
2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. »»
|
|
Хамгийн том шүрэн хадыг олжээ 11:25 СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн
|
СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн »»
|
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
Улс орнуудын удирдагчид Трампад баяр хүргэж байна 09:00 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд »»
|
|
Дональд Трамп: Бурхан миний амийг аварсан нь шалтгаантай байж 22:46 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд
|
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд »»
|
|
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа 17:32 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн
|
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн »»
|
|
|
|