УДАМ ЗАЛГАХ ХҮҮ
2018-06-22Цайлган сэтгэлтэй Монголчууд маань хүний нутагт гарч ажил хийгээд хичнээн ч жилийг үдэв дээ, бусдад муу юм хийхгүй гэж ариун цагаан хөдөлмөрөөрөө гүрийж авсан хэдэн төгрөгөө ар гэрлүүгээ гуйвуулахдаа хамгийн баяртай байдаг тэдний хувьд цагаан сар болохоор ижий ааваа санан гэгэлзэж, гэртээ нэг харьчихаад ирэх юмсан гэж интернэтээр монгол дуутай клип үзэн сэтгэлээ тайтгаруулж сууна. Тэдний л нэг нь Баярбат хэмээх ид хийж бүтээх насан дээрээ яваа сайхан монгол аавын хүү дөрвөн жилийн өмнө Солонгос хэмээх улс амьтны үлгэр домог шиг ярьдаг диваажин мэт газар руу явлаа хэмээн найз нөхдөөрөө дайлуулж, сүр дуулиантай явж байжээ. Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрч тэрээр харийн нутагт олон намрыг үдэж, энэ жилийн цагаан сараар өмнө нь авч үзээгүй чөлөөгөө ганц удаа нүүр бардам аваад эх нутагтаа нэг очиж ээждээ нэг бараагаа харуулж, аяганд дэвтээж өгсөн ааруул, өрөм цөрмийг нь хүлхэж нэг сууя даа хэмээн бодов. Тэгээд нэгэн өдөр сонгос захирлаасаа чөлөө гуйхаар орлоо. Гэвч түүнд чөлөө өгөхгүй, энэ жил ажил их, захиалга овоорчихоод байхад юуны чинь чөлөө, болохгүй ээ гээд харь хэлээр шулганан хавьтуулсангүй гэнэ. Толгой дундуураа тоосгоор цохиулсан юм шиг болсон түүний сэтгэлийг харь улсын хүйтэн гудамжинд хэн ч анзаарах сөхөөгүй ажиллацгаана. Гэвч Баяраа өөрийн сэтгэлийн дуудлагыг дагаж, ямар ч байсан явна гэж шийджээ. Ингээд тэрээр ажлаасаа чөлөө ч авсангүй гэрээнийх нь хугацаа ч дуусаагүй болохоор эргээд ирж болно биз хэмээн бодож, юм хумаа баглан сэтгэлийн гэгээн хойморт нь хүүхэд байхдаа тоглож өссөн Дулаан хайрханаа дүнхийн эх нутгаа зорин нислээ. Өсөж төрсөн Дорноговь аймгийн Сайхандулаан сумандаа буун эргэн тойрноо хараачлан зогсоход үүн шиг жаргал энэ хорвоо дээр үгүй мэт санагдан нутгийнхаа шороог сөгдөн байж имрээд, салхиар нь цээж дүүрэн амьсгалаад “Хүү нь ирлээ...” гэж дотороо битүүхэндээ залбирлаа. Сургууль амарчихсан байгаа болохоор дүү нь ахыгаа тосохоор хөтөлгөө тэмээтэй иржээ. Өөрийг нь явахад дөнгөж төрөөд нялх байсан хар хүрэн ботго одоо бүр тэнгэрт тулсан сайхан ат болжээ. Баяраа тэмээнийхээ хар хүрэн зогдорыг илэн ижийнхээ гараар томсон бурантгаас атган алсыг ширтэн жонжуулж явахад юм юм л бодогдох аж. Тэрээр дүүтэйгээ хууч хөөрөн хол ойрын сонин сайхныг ярилцан явахдаа зөвхөн ээжийгээ л бодож байлаа. Хөөрхий эх нь түрүү жил эцгийг нь өвчнөөр өөд болоход түүнийг ирж чадахгүй гэхэд юу гэж бодсон бол гэж тэрээр эмзэглэнэ. Айлын том хүү байж аавыгаа хүндээр өвдөөд хүүгээ хүлээсээр байгаад үхэх гэж байхад арчаатайхан эр хүн байсан бол амжиж ирээд л уулзах байсан даа гэж өөрийгөө буруутгана. Тэр үед өнөө л захиралдаа учир байдлаа хэлж, аавынхаа ажил явдалд оролцоод ирье гэж хэчнээн удаа гуйлаа даа, гэвч бас л зөвшөөрөөгүй. Эргээд бодоход түүн шиг харамсал хүний амьдралд байхгүй юм шиг түүнд санагдаж зүрх сэтгэл нь байнга хөндүүр явж ирсэн учир энэ удаад ядаж л ээжийгээ амьд байхад нь ирж уулзъя гэж шийдэн ийнхүү зориглон ирсэн нь энэ юм. Гэрийнхэн нь түүнийг хөл хөөртэй угтан авч, -Овоо доо... муу хүүд минь дарга нь энэ жил чөлөө өгч гэнэ, муу хэлэлтгүй сайн хүн юмаа гэж ээж нь орсон гарсан хүмүүст сайрхана даа хэмээн бодож амжив. Сумаасаа бараг л ганцаараа шахуу тодрон, хөдөө малын бэлчирээс салж үзээгүй хүү харь нутгийг зорин амжилт бүтээл гаргаад ийнхүү олон жилийн дараа хүндтэй ирж байгаад ус нутгийн хүүхнүүд нүд унагах нь байтугай эрчүүл ч сэм атаархах нь дамжиггүй. Баярбат багийн сурлага сайтай, сэргэлэн цовоо хүүхэд байсан болохоор солонгос хэлний шалгалтанд богино хугацаанд шаргуу бэлдэн түүртэлгүй тэнцэж чадсан нь түүний бас нэгэн бахархал нь. Одоо түүний сэтгэлд ээжийнх нь дараа хүндтэй байр эзлэх хүн бол хар багаасаа тоглож өсссөн Гэрэлмаа хэмээх бүсгүй. Түүний хөөрхөн алаг нүд, инээмсэглэсэн царай нь нүдэнд нь харагдахад бушуухан шиг түүнтэйгээ уулзах юмсан, ямаршуухан сайхан хүүхэн болсон бол... гэх бодол цээжнийх нь цаана зүрхийг нь бөмбөрдөхөд улам ч хурдан жонжууллаа. Түүнийг ирэхийг хүлээн ээж нь дуран тавин, хөтөл даваад нэг юм бөртийх бүрийд хүү минь ирлээ, цайгаа чанаарай...гэж хөөрцөглөхөд гэрийнхэн нь ч мөн адил тогтож сууж чадахгүй өндөлзөх аж. Баярбат ээжтэйгээ золгон, эцгийн эзгүйд ханхайж хоцорсон хоосон зайг дүүргэн хойморт суухад ээж нь хүүдээ гарынхаа цайг аягалан барилаа. Намхан буурал ижийнхээ чанасан цайг хоёр гардан авахдаа санчиганд нь буурал суусныг олж хараад дотроосоо нурах шиг болов. Хэдийдээ муу ээж минь ингэж их хөгширчихөв дөө, дөнгөж л 50 хүрч байгаа залуу хүн шүү дээ. Хөөрхий... аавыг минь нас барснаас хойш л ингэж хурдан өтөлчихлөө дөө, хүн гэдэг санааны амьтан аж хэмээн бодов. Холоос ирсэн хүнийг хол ойрын бодлууд салахгүй ээрдэг гэдэг үнэн бололтой. Тэрээр хэд хоног гэртээ байхдаа бодсон санасан олон ч юмаа амжуулж, төв орж цагаан сарын бэлтгэлийг нь ч бүрэн базааж өглөө. Ээж нь хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа нь илт. Зөрсөн, өнгөрсөн хүн болгон руу миний хүү ирсэн гэх шиг сэтгэл дүүрэн бардам харах нь саяхан л загнаж зандарч шилбүүр тасхийлгэн тугалын хойноос гүй гэж байсан зан нь хаашаа алга болчихсон юм бол гэх бодол ч зурсхийн орж ирнэ. Ингээд тэд хэвийн боов, буузны гурил, тавгийн чихэр, ах дүү хамаатан садныхаа гар дээр тавих хэдэн хайрцаг бэлэг аваад буцахаар болов. Удтал санаж байсан Гэрэлмаатайгаа л уулзчих юмсан гэж бодож явсан болохоор тэднийхийг зорив. Гэрэлмаа Баярааг ирсэн гэж дуулсан ч өөрөө ирэхгүй байхад би яаж гүйж очих билээ, улс амьтан ч юу гэх юм билээ гэж намба заан суугааг нь Баярбат ч гадарласан болохоор ийнхүү гэрийнх нь босгыг даван гэргий болох түүнийхээ царайг харахаар яваад очиход ичиж сандарсан бүсгүй бушуухан дээлээ өмсөн буурлын ёсыг даган золгоцгоов. Хархан нүд нь багийнх шигээ дэрвэлзсэн, хайрын харц нь яг л хэвээрээ тунаран байх түүнийгээ харсандаа сэтгэл нь ханан тэд элдвийг ярилцан шөнө дөл болтол сууцгаав. Гэрэлмаа сургууль соёлд орж чадаагүй болохоор ах эгч хоёртоо туслан мал хуйг нь харахад туслан цуг амьдарч байгаа аж. Тэрээр хэн нэгэнтэй гэрлээгүй, зөвхөн түүнийг л үнэнчээр хүлээсээр өдий хүрсэн гэдгийг нь Баяраа дуулаад хязгааргүй их баярлажээ. Тэр шөнө ах эгч хоёр нь төв яваад эзгүй байсан болохоор Баяраа тэднийд хоноод явахаар боллоо. Хоёр биенээ санасан хосууд гар гараасаа атгалцан хайрын үгсээ солилцон суухад тэнгэрийн одод тооноор мишээн, тэргэл саран хотыг гэрэлтүүлэн үлгэр адил нам гүмхэн байв. Маргааш эрт Баяраа, Гэрэлмаатайгаа эхнэр нөхөр шиг эртлэн босож хөдөөний ажилд шамдан орлоо. Гэрэлмаа хэдэн тэжээвэр ишиг хургандаа өвс тавьж өгч дараа нь бас бяруу тугалаа ч мартсангүй бүгдийг нь хооллож дуусаад сараандаа орж үхрийнхээ баасыг цэвэрлэв. Баяраа хэдхэн хоногийн өмнө л солонгосчуудын өмнө бөхөлзөн, химийн хортой арьсны үйлдвэрт хамгийн хүнд хүчир ажлыг нь хийж, эрүүл мэндээрээ хохирч зогссон бол өнөөдөр малын хашаанд хайртай хүнтэйгээ үхрийн баас арилгаад цан хүүрэг татуулан зогсож байгаа нь хамаагүй жаргалтай байв. Тэд хамтдаа арилгасан баасаа тэвшинд хийн хоёр талаас нь өргөн аваачиж асгаад ажлаа дуусган гэрт орлоо. Өнөөдөр хажуу айл нь хонь хариулах ээлжтэй тул Гэрэлмаа Баярааг даган гэрлүү нь явахаар боллоо. Ээж нь шинэ сар болох гээд түмэн завгүй байгаа учир ойр зуурын ажилд нь тус болъё хэмээн Гэрэлмаа боджээ. Тэгээд ч энэ нь Баяраатай байх сайхан боломж байлаа. Хос залуус голын хөлдсөн мөсөн дээгүүр морьтойгоо болгоомжлон гаруут цас бударган давхиулав. Хэд хоногийн дараа цагаансарын шинийн нэгэн болж, айл хотлоороо золгох цаг ирлээ. Баярбат өглөө эртлэн босож, эрэгтэй дүүтэйгээ хойд талын хадат энгэрийн овоон дээр гарч идээ цагаа өргөж, ирэх жилийнхээ ажил үйлсийг нутгийнхаа уул усанд даатгаад хөх тэнгэртээ сүслэн залбирч, хөрст газартаа гурвантаа мөргөөд буун ирлээ. Цэнхэр хадаг өврөөсөө гаргаж ирэн гол модонд уяад нэг их амьсгаа аван уулан дээрээс өсөж төрсөн нутгаа нэг сайн харж авлаа. Эх нутгийнх нь дов толгод нь ч мөн адил хүүгээ харах гэсэн шиг өндөлзөн буй мэт санагдахад буцаад очиход захирал маань юу гэх бол доо гэсэн бодол төрж, хөнгөхөн гунигтай уулнаас буулаа. Үеийн нөхөд нь түүнийг ирснийг дуулсан болохоор үерийн ус шиг цутган орж ирж, ээжтэй нь золгонгоо цугтаа айл хунараар оръё гэж түүнийг шалав. Тэрээр найзуудтайгаа уулзаагүй удсан болохоор хамтдаа айл хэсэхэд дургүйцэх шалтгаан байснгүй. Залуус олон айлаар бууж, ууж идэж явсаар нэлээд согтоцгоожээ. Баярбат тэднээс салан ганцаараа харанхуй шөнө гэрлүүгээ явж байгаад нэг жалганд морь нь үргэн унаж орхилоо. Аз болж гэрийнхээ ойр ирээд унасан болохоор хоточ банхар нь гүйж ирэн хуцаж чимээ өгснөөр дүү нь ирж түүнийг гэрт нь орууллаа. Тэрээр нэлээд их уусан учир маргааш нь босож чадахгүй орондоо хэвтсээр байв. Шартчихаж дээ гэж ээж нь гурил алгадан бантан хийж өгч хүүгээ дулаан хучлагаар хучин хэвтүүлэхэд учиргүй хөлс нь гаран бие нь тавирсан бололтой зөөлөн хурхиран унтаж орхив. Тэгээд хотныхоо ноосыг түүн бөгтөлзөж явсаар орж ирэхэд хүү нь ихэд даарсан бололтой аавынхаа сэгсүүргэн үстэй дээлийг давхарлан нөмөрсөн байдалтай атийн хэвтэж байв. - Ээ.. галдаа аргал нэмэхээ мартчихаж, муу хүү минь бүр даарчихаж... хэмээн эмгэн үглэсээр галдаа аргал хөрзөн нэмж өрдөөд хүүгийнхээ хучлагыг сөхөхөд эрүү өвдгөө нийлүүлэх шахам атиралдан хүү нь хэдийн бурхан болсон байлаа. -Хөөрхий минь... их өвдсөн болоод тэгж их биеэ хураасан байж л дээ гэж ээж нь дараа нь Гэрэлмаад уйлан хайлан ярьж суув. Нөхөрөө алдаад сэтгэлийн зовлон нь нимгэрч амжаагүй байхад нь ганц итгэл найдвар болсон хүү нь ингээд хүний нутагт хар ажил хийж биегүй болоод ирсэнд ерөөсөө итгэж өгөхгүй байв. Тэгээд юунаас болов гэдгийг мэдэхээр хамаг мөнгөө гарган хотод ирж задлан хийлгүүлэхэд бүр ч их цочирдон хариу аван тэр дороо ухаан алдан унав. Хүүгийнх нь элэг уушги.. гээд дотор бүх эрхтэн нь химийн хорт бодисонд хордож, авах юмгүй болсон байна гэсэн дүгнэлт гарчээ. Хорингуравхан настай хонгорхон сэвлэгтэй, цоо эрүүл хүү нь харийн нутагт ар гэртээ мөнгө явуулах гэж эрүүл мэндээ барьцаалан хэдэн халтар төгрөг олж байсныг хөөрхий эх нь яахан мэдэх билээ. Бусдаас дутуугүй цагаансар хийх гэж элбэг хангалуун идээ будаа бэлдэхээс өөр юм бодохгүй том хүүгээ дагуулан зээлийн газраар явж байснаа бодохоор цээж нь харанхуйлан гашуун нулимс хоолойд нь зангирна. Шинжилгээний хариуг сонссод, “би чинь юу хийчих нь энэ вэ...” гэж өөрийгөө зүхсээр нутаг буцлаа. Хүүгийнхээ амийг хэнээс нэхэх вэ, тэр харьд байгаа үйлдвэрийн эзнээс үү, аль эсвэл төр засгаасуу, хэнд ч гэлээ түүний үг хаданд хашгирсан цуурай мэт сонсогдоно гэдгийг мэдэж байсан учир юу ч дуугаралгүй хүүгийн алтан шарилыг тэвэрсээр аавынх нь дэргэд аваачин оршууллаа. Буцах замдаа хань нь болно гэж хөөрч догдолж байсан золгүй бүсгүйн нулимсыг арчин өгч, сэтгэлийг тайтгаруулан явав. Эргээд санахнээ хүү нь үхнэ гэдгээ мэдсэн юм шиг сүүлийн өдрүүдэд нэг л өөр байсныг саналаа. Тэрээр шалмагхан орж гаран ээждээ түлээ түлшийг нь бэлдэж өгөн яг л хол явах гэж байгаа хүн шиг бүх юмыг нь нямбайлан засаж сэлбэн, урьд нь гаргаж байгаагүй зангаа гаргаж байхад гадаад яваад ажил хийгээд хүү минь овоо юм сурч дээ л гэж бахархан бодож байв. Бас дүүдээ сургаал айлдан ахынхаа эзгүйд ээжийгээ сайн харж хандаж байгаарай, одоо чи л айлын том хүү болон энэ гэр оронг авч явна шүү дээ гэж хэлж байсныг нь саналаа. Тэгж хэлэхэд нь хүүгээ буцаад Солонгос явах болохоор л дүүдээ тэгж хэлж байна гээд нэг их тоогоогүй өнгөрсөнсөн. Бас дэлгүүр орон ээждээ дээлийн өнгө авч өгөнгөө, -Ээжээ та үүгээр дээл хийж өмсвөл ямар сайхан харагдах бол, даанч хүү нь харж чадахгүй нь дээ гэж хоолойгоо зангируулан хэлэхэд нь мэдэх байсан юм. Тэр үед тэнэг би, -Өө янзын сайхан зохино оо, ээж нь дээл хийж өмсөхөөрөө хүүдээ зургаа авахуулаад явуулнаа гэж хэлж байснаа бодохоор өнөөх эх хүний зөн совин гэгч нь хааччихсан байсан юм бол гэж өөрийгөө зүхэн сэтгэл нь өмрөн зам зуураа Гэрэлмаад ярьж явахад тэр ч бас өөрт нь бөгж авчирч өгснийг үзүүлээд, -Надтай гэрлээч гээд тэр орой энэ бөгжийг өгсөн юм. Тэгээд дараа нь хэрэггүй ч өгөв үү дээ гэсэн шиг алив бөгжийг минь буцаагаад өгчих өө, би чамд наад бөгжийг чинь өгөх эрхгүй хүн гэж хачин юм ярихад нь би уурлаж, -Ганц бөгж өгчихөөд юун сүртэй юм бэ, чи харамсаад байгаа юмуу, би чамайг сэвгүй ариун сэтгэлээр олон жил хүлээсэн юм шүү, гэтэл чи ганц бөгж өгчихөж чадахгүй байгаа юм уу гэж хатуу үг хаяхад минь тэрээр яагаад ч юм намайг тэврэн учиргүй ихэр татан уйлсансан. Би бүр сандраад яагаа вэ, юу болоо вэ гэж шалгаахад, -За яахав миний хайрыг санаж яваарай...гэснээс өөр юм хэлээгүй. Гэтэл би тэрнийг буруугаар бодож буцаж яваад ирэхгүй гэж байгаа юм байна л даа гэж битүүхэндээ гомдож явсныг минь яана гэж хоолой нь зангирахад - Миний хүү хүний дээд хүн байсан юм шүү, зайлуул нутагтаа л очиж л ясаа тавья гэж бодож л дээ. Дэлгүүр хоршоогоор явж байхад л -Юу хэрэгтэй байна ээжээ, хүү нь бүгдийг нь аваад өгье гэж байн байн хэлээд байхад нь л мэдэх байсан юм гэж тэнхэл нь барагдсан эх цааш гишгэж чадахгүй, -Хүү минь ижийгээ уучлаарай гэж газарт сөхрөн унахад нь Гэрэлмаа түшин авав. Хоног өдөр өнгөрч Гэрэлмаагийн гэдэс томорсоор байлаа. Тэрээр Баяраатай хоносон тэр шөнө хэвлийдээ түүний үрийг тээжээ. Тэрээр олны хэл амнаас айн эцэггүй хүүхэд төрүүлэх үү, яах уу гэж эргэлзэн байхад нь Баяраагийн ээж түүнийг нэг өдөр хараад зөнгөөрөө мэдрэн маш их баярлан дахин хүү нь амилаад босоод ирэх шиг л санагджээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр хүүгээ удам залгах үр ч үгүй өнгөрлөө дөө гэж харамсан гашуудаж явсан бол түүнийг хараад л буурал тэргүүнт эхийн сэтгэлд нар мандах шиг болж, амьдралдаа үзсэн хоёр ч гашуун хагацал зовлонгийн дараа бурхан түүнтэй дүйцэхүйц бэлгээ илгээжээ хэмээн залбирч Гэрэлмааг ятгаж эхлэв. Охин минь хүүгээ гарга, ижий нь өсгөе, миний охин юунд ч санаа зовж, сэтгэл хоёрдох хэрэггүй гэж хэлжээ. Гэрэлмаа ч хүүгээ алдсан эхийн сэтгэлийг дэвтээж, хүүгээ төрүүлэхээр болж арван сарын дараа аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан хөөрхөн хүү гарлаа. Тэр бяцхан амьтан аавын хүү биш гээд хэлчихвий гэсэн шиг баруун хөмсгөн дээрх мэнгийг нь хүртэл өвчсөн юм шиг дуурайжээ. Цовоо сэргэлэн хүү өдөр ирэх тусам аавтайгаа адилхан болж, энэ хорвоо дээр Баярбат гэж хүн амьдарч байсан юм шүү гэсэн шиг өсөхөд хоёр эхийн сэтгэл тайтгарч, амирлах ажээ. Хорвоо гэдэг нэг нь явж байхад нөгөө нь үйлийг нь гүйцээхээр төрж байдаг ажээ... О.ӨНӨРЦЭЦЭГ |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ 12:29 Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ. »»
|
|
Байгаль, дэлхий гэх лаборатори, тэнд хийгдсэн туршилтууд, гайхалтай үр дүн 11:21 Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ.
|
Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. »»
|
|
Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ 14:28 Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил
|
Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил »»
|
|
ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа 12:43 Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна 19:54 Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт
|
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт »»
|
|
Ангараг дээр ус байгааг тогтоожээ 13:54 ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар
|
ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар »»
|
|
Зэсийн ханш буурчээ 11:56 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс
|
Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс »»
|
|
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт боллоо 11:51 Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо.
|
Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо. »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
Завсарлах цаг 11:47 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо
|
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо »»
|
|
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна 11:46 Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад
|
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад »»
|
|
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс 11:44 Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.
|
Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм. »»
|
|
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна 11:39 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. »»
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамаарч мкв нь 2 сая төгрөгийн зөрүүтэй байна 11:33 Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн.
|
Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. »»
|
|
45 хоногийн багш бэлдэх дамжаа 1,053,000 төгрөгийн үнэтэй байна 11:31 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
|
2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. »»
|
|
Хамгийн том шүрэн хадыг олжээ 11:25 СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн
|
СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн »»
|
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
Улс орнуудын удирдагчид Трампад баяр хүргэж байна 09:00 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд »»
|
|
Дональд Трамп: Бурхан миний амийг аварсан нь шалтгаантай байж 22:46 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд
|
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд »»
|
|
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа 17:32 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн
|
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн »»
|
|
|
|