|
|
|
|
Байтаг богд: Эрлэгийн данснаас эргэж ирсэн нь |
|
|
|
|
|
Байтаг богд: Эрлэгийн данснаас эргэж ирсэн нь
2018-06-08*** Гэнэтхэн баруун чихэн дээр нь шахам винтов тасхийв. Холгүй сайр өгсөн яваа хятад цэргүүдийг ажиглан ард нь нуугдсан ганганы ирмэг дээрх тогоон чинээ хөх чулуунд сум тусаж, улин исгэрээд, чулууны хэлтэрхийнүүд шанааг нь хорстол үсэрсэнд Баасанжав хар зөнгөөрөө ганганы ирмэгийг халхлан сэрийх дэрсний унги руу атиран эвхэрчээ. Отоонд орж, бүслэгдчихжээ гэсэн түгшүүрт бодол тархи толгойд нь сум мэт харвахад, шазуураа зууж, дахин буудахаас нь өмнө амжиж дайснаа олж харахаар хөрвөөж эргэв. Тэр завсраа бүсэндэх гар бөмбөгөө мулталж амжсан байлаа. Зүгээр хэвтэж байгаад хар хятадад баригдчих шиг золгүй явдал үгүй. Амьдаараа баригдвал чухам юу болдгыг мэдэхийн дээдээр мэднэ. Уруул, хэлийг нь огтчиж, төмсөгийг нь сугалж, өвчүү, духан дээр нь ясыг нь язайж гартал хурц хутганы үзүүрээр таван хошууг ангайлган сийлж, хөл гарынх нь үзүүрээс амийг нь тасран тасартал нэг нэгээр зугуухан хэрчиж хаях бол энүүхэнд. Тиймээс л энэ мэт тагнуул, эргүүлд явах бүрдээ нэг гар бөмбөгийг байнга бэлэн бүсэндээ тусгайд нь бэхэлж, бас сумныхаа дайзанд ямагт нэг сумыг зөрүүлж дүрэх билээ. Улангассан үедээ сумаа дуустал буудчихдаг тул нэг сумыг тийнхүү эсрэг нь харуулан дайзлаад эцсийн мөч ирэхэд өөртөө зориулахаар хадгалдаг нь тагнуулчдын заавал мөрдөн дагах учиртай журам юм. Ер үүрэг гүйцэтгэхээр мордох бүрд Тагнуул сумангийн орлогч, ахмад Нэхийтийн заавал шалгадаг зүйлсийн нэг нь тэрхүү өөртөө зориулах ганц сум байв.
Буун дуу яг дэргэд нь шахам гарсан тул анхандаа дайсныг бүр ард нь тулаад ирсэн гэж боджээ. Араас нь шууд тулгаад буудчихалгүй, шанааг нь хайруулан чулуу буудсан нь олзлох гэснээс зайлахгүй. Гэвч ард нь ганган дотор сандарч мэгдсэн өөрийнх нь хоёр цэргээс өөр хэн ч байсангүй, ганганы цаад ирмэг дээр ч, тэртээд сөрвөлзөх хадан хошууны ирмэгт ч дайсан үзэгдсэнгүй. Юмжав яг дэргэд нь шахам, өнөөх тогоон чинээ хөх чулууны нөгөө талд хэвтэж, Мэдрээ түүний цаана ганганы оёорт сууж байсан юм. Юмжавын нүд нь хий дэмий мэлрээд, амаа хагас ангайлган, буугаа тас атгаад хөшчихсөн байх ажээ. Буу атгасан гар нь үл ялиг чичигнэнэ. Харин Мэдрээ Юмжав руу гайхаж, түгшсэн харцаар харж байв. Юмжавын винтовны амнаас хүхэр ханхална. Тэрхэн зуурт Юмжавыг гал алдчихжээ гэдгийг мэдэв. Юутай ч дайсан отож байгаад араас нь гэнэт бүчин авсангүй, гар бөмбөгийнхөө гогцоог мултлаад элгээрээ дарж унах хэрэгцээ гарахгүй нь. Гэвч тайвшрах юм огтхон ч үгүй байв. Буу нэгэнт дуугардагаа дуугарч, сайр өгсөн явсан дайснуудад өөрсдийгөө хаана байгааг илчилж орхижээ. Тэд хэдийнэ шуугилдаад эхэлчихсэн байв. Очиж очиж ийм эгзэгтэй мөчид гал алдаж байдаг нь эрүү өөдөө буудахаас, урваж бууж өгөхөөс ялгалгүй хэрэг. Хэрэв хурц шийдмэг нэгэн байсан бол үүнийх нь төлөө Юмжавыг газар дээр нь нам буудчих байсан биз. Гэвч одоо хэрхэх тухай бодож суудаг мөч биш байлаа. Хожим амьд мэнд эргэж очвол үүнтэй ял хэлцэж болно.
- Эцгийгээн... хэмээн Баасанжав тэсэж чадалгүй зүхээд, дээш өндийж, дэрс яран сайрын зүг харав.
Явган цэргүүдийг даган гэлдэрч явсан морьтой хасгуудын хоёр нь урт суран ташуур савчсаар эргэн давхиж явав. Бодвоос цэргийн ангид хэл хүргэх биз. Үлдсэн хоёр хасаг нь явгалчихсан, сайрын хонхор хотгор, хад чулуу бүхнийг эрэн тарцгааж буй хятад цэргүүдтэй хамт бужигнаж байв. Хорь гаруй, магад гуч ч байж мэдэхээр ажээ. Мөрөвчтэй суран бүстэй хятад цэргийн өндөр хүзүүтэй дарга сөөнгө хоолойгоор бачимдан хашгичиж, тэдний байгаа ганганы зүг гар буугаа гозолзуулан чичилнэ. Дайсан энэ ганга руу ирж заавал шалгаж таарна. Тиймээс тэднийг тайвширчих болов уу хэмээн найдаж, эндээ нам хөдлөлгүй хэвтэх нь голио азаа туршихаас ялгаагүй. Ганга дээшээ өгсөөд төд холгүй мухар болчихсоныг түрүүн ийш бууж ирэхдээ Баасанжав анзаарсан юм. Харин ганга доошоогоо дайсны зүг эргэж, тэрхүү сайртай нийлэх ажээ. Янсангийн морьдоо хараад үлдсэн хунх нь арын тэрхүү хадан хошууг тойроод бий билээ. Эргэлзэн гайхах юм огтгүй, Баасанжав нөгөө хоёроо “Галлаад” гэж аяархан боловч шийдмэг командлаад винтовныхоо замгыг даран, өнөөх гар буугаа чичсээр буй даргыг онилон гохоо мултлав. Энэ хязгаар нутагт дайсантай дөрвийн дөрвөн жилийн турш хойно урдаа орон хөөцөлдөж, эрэгчин эмэгчнээ үзэлцсээр хал үзэж туршлагажаад, ийм мөчид сандарч тэвдэх нь бараг үгүй болчихсон ч сайтар шагайсангүйгээс үү, эсвэл нүдрүү нь урсах хөлснөөс ч болсон уу, оносонгүй. Дайсан 100 гаруй алхамын зайд байлаа. Түүний буун дууг залган Мэдрээгийн ППШ автоматын дуу жигдхэн түжигнэж, сайраар нэг бужигнаж байсан хятад цэргүүдийн үүгээр түүгээр цагаан шороо манаруулан бужигнуулж гарав. Баасанжав хоёр дахь удаагаа сайтар онилон буудав. Автоматын дуунаар хашгирахаа болиод буруу талд нь байсан бөөн тэсэг рүү тонголзон гүйж явсан хятад дарга цээжээ эргүүлэн, гараа эвгүй доёгонуулсаар, тэсгэн дээгүүр нуруугаараа эргэн тээрч уналаа.
Хятад цэргүүд тэдний байгаа газар луу таамгаар чиглүүлэн эмх замбараагүй галлаж байв. Гэнэтийн ийм тулсан тохиолдолд хятад цэргүүд хэзээ ямагт бууныхаа овоо харааг бүү хэл бөгс хошуу хоёрыг нь ч ялгамгүй шахам болтлоо бажигдан сандардаг билээ. Тиймээс гэнэтийн буудлаганд цочсон дээр нь улам сандаргаж орхиод сэгээ авахаас нь өмнө гурвуул ганганаасаа гарч, хадан хошуу тойрч амжих ёстой байв. Юмжав өнөөх хөх чулууны араас өндийгөөд буудаж, түүний цаана эрэм авсан Мэдрээ ганганаас цээжин биеэрээ ил гарчихсан автоматаараа хоёр тийш сэгсрэн шүршинэ. Баасанжав угсруулаад гурав буудаж, хүхээгэн дэх сумаа шавхачихаад, “Байлдагчид дагаад гүйгээд” хэмээн хашгирсаар ганганаас үсрэн гарч, арын хадан хошууг чиглэн бөгтөгнөн гүйлээ. Хошуу хүртэл 100-аад алхам. Гэвч дайсныхаа овоо хараан дор 100 алхам гэдэг огтхон ч ойр биш, зарим үед бүр ертөнцийн нөгөө хязгаарт хүрэх мэт хол байх нь бий. Хятад цэргүүд хэсэгтээ л сандарцгаачихаад тэднийг яг онилж буудах нь бараг үгүй. Гагцхүү тэнэсэн сум л бүү оночихоосой билээ. Хэрвээ бурхан гэж буй аваас залбирах зүйл тэр л байлаа.
Баасанжав эргэж харсангүй, араасаа нөгөө хоёроо гүйж яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байв. Хошуу тойртол ядахад өчүүхэн ч хад чулуу, хонхор судаг үгүй цав цагаан юм. Үүрээр ийш ирэхдээ Баасанжав хошуун дээр дайсныг отох ямар ч боломжгүй байсан тул замд ойртож, тэр ганганд очиж нуугдсан билээ. Гэтэл замаар үд өнгөртөл нэг ч цэрэг явж өнгөрсөнгүй байгаад гэнэтхэн хорь гучуулаа гарч ирсэн нь тэр. Хэрвээ тэднийг чимээгүй өнгөрөөчихсөн бол магадгүй орой болтол хэд гурваараа явж таараад, амьд хэл барьчих ч байсан юм билүү. Гэхдээ одоо энэ тухай бодохын ч хэрэггүй болжээ, гагцхүү өөрсдөө баригдчихалгүй, суманд оногдчихолгүй бушуухан зайлж амжих хэрэгтэй. Тэр доошоо давхиж одсон хоёр хасаг удалгүй цэргийн ангиас морьт салаа дагуулаад ирнэ. Гэгээн цагаан өдөр гэзэг даран мөшгих дайснаас тийм ч амархан мултарчихгүй. Гэхдээ л өдий хүртэл Баасанжавт ямагт аз дайрч, яаж ийгээд л мултарсаар байжээ.
Тэнэмэл сум үүгээр түүгээр нь улин исгэрэх авч өөрийг нь онохгүй л байв. Харин өмнөх хадан хошууг нь бол найдвартай онож буй бололтой, хаданд хангинан тусаж, улин ойх чимээ гарна. Гүйсээр хадан хошууны үзүүрт байх хагархай үхэр чулууны ардуур үсрэн орж амжлаа. Чулууг нуруугаараа налан, нүүрлүүгээ урсан орж ирэх хөлсөө гарынхаа араар шудраад, буугаа сумлахаар замгаа татах үед Юмжав гүйж ирэв.
- Мэдрээ...?
Юмжав хариу хэлэхийн оронд толгойгоо сэгсрэв. Баасанжав эргэж чулуун дээгүүр өнгийж харвал Мэдрээ ганганаас нааш, газрын дунд хэрд гулдайн хэвтэж байлаа. Нам буудуулчихсан мэт хөдөлгөөнгүй. Даргагүй болсон хятад цэргүүд тэднийг элдэж хөөсөнгүй, харин шаагилдсан хэвээр эмх замбараагүй галласаар л байв.
- Байлдагч Юмжав, дайсныг сөгөө өгөлгүй тасралтгүй галлаж, намайг галаар хамгаал гэж хэлээд Баасанжав босон ухасхийв.
Харин энэ удаад тэр тонголзсонгүй, яавал ч яаг гэсэн мэт эгцээрээ гүйлээ. Түрүүлгээ харан унасан Мэдрээг эргүүлбэл зузаан уруул нь мэдрэлгүй дорвойн унжаад, хөөсөрсөн цус бултайжээ. Баруун хөх махных нь доохнуур цус нэвчин гарсан байв. Сум уушгаар нь нэвт туссан бололтой. Гэвч нэг муухан амьсгаатай байлаа. Аяархан ёолов. Мэдрээгийн магазингүй болсон ППШ автоматыг нь винтовтойгоо давхралдуулан үүрээд, цэрэг бүснээс дээш шахан өргөж, шархдаагүй талын гарыг нь мөрөн дээгүүрээ давуулаад, цээжийг нь мөрлөөд урагш зүтгэв. Ясархаг дэнхэгэр Мэдрээ шавилхан биетэй Баасанжавын хаа хаагуур нь илүү гарч, хоёр тийш холбирон уначих гээд тун амаргүй байсан ч ийм цагт хүнээс өөрт хэзээ ч нь баймгүй хүч, тэвчээр гарах нь бий. Төдөлгүй Мэдрээгийн шархнаас гарах цус түүний баруун талыг нилэнхүйд нь нойт оргиулж эхэллээ. Хошуун дээр байх хар чулууны ард аваачаад шархыг нь боож, цусыг нь тогтоохгүй бол болохгүй болжээ. Хэдий 50 гаруйхан алхам ч дэндүү хол байлаа. Өнөөх үхэр хадны дээгүүр Юмжавын цэрэг малгайн орой шоволзон, морин цэргийн оготор винтовны гол төмөр үе үе цухалзах нь тэр лавтай дайсны зүг буудсаар буйг илтгэнэ. Буун дуу пижигнэж байвч, чухам аль талаас, хаанаас хааш нь илүү буудаад байгааг ялгах аргагүй.
Одоо удах тусам дайсан мэгдэл сандралаасаа бага багаар гарч, илүү оночтой буудах болно. Сум онох магадлал эрс өсөж, түрүүчийнхээсээ илүү аюултай болсон атал хурд нь өмнөхөөсөө хоёр, магадгүй гурав дахин удаан байв. Хөлс нь нүүр лүү нь бөнжигнөн урсаж, амьсгал нь бөглөрөөд, тамир нь барагдаж буй мэт болоход дахиад л одоо сум тэднийг оновол ч онохоос, өөр яая гэх билээ гэсэн нэг тийм эвлэрэнгүй сулрал дотор нь бий болж буйг мэдрэв. Байтаг Богд, Хавтаг Байтаг, Гашуун, Хөх Өндөр, Элгэн –Ус, Элст мянганы уулс говийг хэжин хил зөрчигчидтэй хөөцөлдөн буудалцаж, алс Мичингийн уулс, Ананд баар, Хар-Усны говиудыг туулан тагнуулд олонтаа мордож, үүрэг гүйцэтгэж явсан энэ хэдэн жилд ийм хоолойд хутга тулгачихсан мэт хүнд байдалд хэдэн ч удаа орж байсан, гэвч эцсийн мөчид хамаг тамир тэнхээ нь алдраад, боломж нь шавхраад, одоо яавал ч яаг хэмээн эвлэрэх хэрээр харин ч эсрэгээрээ сум түүнийг тойроод байх шиг, үхэл түүнийг олохгүй зөрөөд өнгөрчих шиг болдгийг хожмоо анзаарч, гайхазнан, бас тэр хэрээрээ нэлээд хэнэггүй болдог ч дотроо бол ингэж огтоос болохгүй, амьд гарахыг аль болох хичээж, эцсээ шавхан зүтгэх ёстой гэдгийг сайтар мэдэж, тэгээд ч байдгаа шавхсаар л байжээ. Энэ удаад ч Баасанжав мөн адил байв.
Мэдрээтэй хамт өмнө нь хоёр ч удаа дайсны ар талд үүрэг гүйцэтгэжээ. Нэгд нь бүр хасаг хувцас өмсөж, хасаг эмээл тохоод Чингэл тохой өнгөртөл арван хэдэн хоног явсан юм. Ханхигар Мэдрээ бол энгийн цагт хамт байхад баахан хэг ёг яхир ярдаг, гөжүүд зантай, хүний эв ая олох дургүй, таарамж муутай, үргэлжийн хөмсгөө зангидаж, өчүүхэн зүйлд ч өөнтөглөн яхирлаж, дөнгөсгүй л заставын хэн нэгэнтэй, тогооч, агтны ардтай хүртэл муудалцчихсан байх ч харин дайсны ар талд бол эрэмгий, ямар ч үед нөхрөө хаяад явчихааргүй, эцсээ тултал үзэхээс огтхон ч хулчиймгүй чанар илэрхий анзаарагддаг ажээ. Тиймээс энэ өөрийнх нь хувьд сүүлчийнх нь болох тагнуулын үүрэгт Мэдрээг авч явахдаа дуртай байж билээ. Сүүлчийнх гэдэг нь нэгхэн сарын дараа, 7 сар гаргаад тэр цэргээс халагдах байсан ба Сумангийнх нь дарга дуудаж, “Нөхөр бага дарга Баасанжав. Байтагийн өвөрт, Орон булаг, Өвөр Улиастайн ам орчим дайсны үлэмжхэн хөдөлгөөн илэрсэн мэдээ авав. Баг авч яваад амьд хэл олзлон авчир. Халагдахынхаа өмнө сүүлчийн удаа нэг амьд хэл аваад ир дээ” гэсэн юм. Мөн “Одоо заставт байгаа цэргүүдээс сонгож авч яваарай. Олон бол дайсанд хялбар мэдэгдэх, тиймээс аль болох цөөн хүчээр...” гэж анхааруулан захижээ.
Заставт шинэ цэрэг хараахан ирээгүй, халагдах цэргүүдийн зарим нь отрядын төв рүү явчихсан, улирч тушаал дэвших цэргүүд ч бас отрядын төв рүү шинэ цэрэг авахаар явчихсан, хүн хүч нэн сул байж таараад, ердөө л 9 цэрэг жагсажээ. Заставт үүрэг гүйцэтгэх чадвартай хүч нь энэ. Бага дарга Баасанжав тэднээс хамгийн түрүүнд Мэдрээг дуудсан юм. Мэдрээ амь өрссөн даалгаварт хамгийн түрүүнд өөрийг нь дуудсанд ер тэгэх л ёстой мэт урагш нэг алхажээ. Дуртай байгаа, эсвэл дургүйцэж буй нь огт анзаарагдсангүй. Түүний дараа Юмжав нүдэнд нь өртжээ. Юмжав шинэ цэрэг биш, хоёр жил орчим Уушгийн болон Хавтагийн заставт алба хаасан. Баасанжавын хувьд түүнтэй хамт дайсны ар талд үүрэг гүйцэтгэж явсангүй, харин Булган голын эхэнд дүрвэж орж ирсэн хасаг иргэдийн толгойлогчдийг хамгаалан хүргэж өгөхөд хамт явалцсан билээ. Нүдээрээ зальжин инээсэн, хурдан шалмаг, нимгэн шар зүстэй Юмжав нь Мэрдээтэй харьцуулах аргагүй алив зүйлийн ая эвийг олохдоо гаргуун нэгэн. Хэдий нэрийг нь дуудсанд шовосхийн урагш гарсан ч арай өөр хүн сонгочихож болсонгүй юу даа гэж гоморхож буй мэт харц нь баахан түгшүүртэй, аньсагаа байн байн цавчлан байсныг харин Баасанжав хожим эргэн санасан юм.
Элгэн-Усны заставт хамт байсан хөнгөн пулемётчин Тангад бол харин яг дайсны ар талд үүрэг гүйцэтгэхэд тохирсон, хал үзсэн сүрхий эр билээ. Энгийн цагт удаан лазандуу мэт ч эрслэх үед түүн шиг улайрган зоримог нь ховор. Түүнтэй хамт 47 оны зун, Нарийн, Бүдүүн Харгайтын зууралдсан хатуу ширүүн тулалдааныг хүн хэцүүг мөр зэрэгцэн зүтгэж туулсан юм. Гэвч яг морддогийн шөнө дунд Отрядын төвөөс учир битүүлэг шалтгаанаар Сумангийн даргын хамт наводчих Тангадыг дуудан аваад явчихжээ. Үүрээр мордох байсан тул Тангадын орны хүн авах боломж гарсангүй, харин дөрвүүлээ таван морьтой, таван хүний хүнстэйгээ морджээ. Сэлгээ морь, бас нөөц хүнс хэзээд хэрэг болж мэднэ, арга ядахад хил орчимд орхиод эргэж ирэхдээ хүч тамираа сэлбэнэ.
Тавдах нь Янсан байв. Түүнийг яагаад сонгосноо ер мэдэхгүй, заставын агтанд дээр голдуу байсан тэр моринд сайн. Магадгүй түүнээс нь болсон ч байж мэднэ. Ер дайсны гүн ар талд явахад моринд сайны хэрэг нэг бус гардаг ажээ.
*** Баасанжав үхэр хар чулууны ард яаж ийгээд ирж чадав. Сум энэ удаад тэднийг дахиад тойрчээ. Мэдрээг газарт хэвтүүлэхдээ зөөлхөн тавих гэсэн боловч тамирдсанаас ч тэр байж мэднэ, чанга унагачихав. Мэдрээгийн завж, цээжнээс хөөсөрсөн цус бургилсаар байлаа. Юмжав одоо яахав гэсэн айдас түгшүүр дүүрэн харцаар асуув.
- Байлдагч Юмжав. Шарх боотол дайсныг тогтоож бай.
Юмжав үг дуугүй замгаа дарсаар эргэж, хадан дээгүүр винтовныхоо амыг дөнгөж цухуйлгаад гохоо дарчихав. Ер хараалж, онилж буй шинжгүй ажээ. Баасанжав Мэдрээгийн цэрэг цамцны баруун ханцуйг нь оёосоор нь ханз татан салгаж аваад, нарийн цуулж, боолт бэлтгэв. Уг нь морьдын ганзаглаанд шархны боолт яваа ч тэр хүртэл дахиад авч явах нь цус алдсаар буй Мэдрээг шулуухан алчихтай адил хэрэг болно. Товчийг нь мулт татан цээжийг нь яраад, хажууханд нь ургасан луулийн толгойноос атган авч амандаа хэд зажилсан болоод цамцан доогуур, шархан дээр нь ар өвөргүй тавьж, ханцуйгаар бэлдсэн боолтоороо гаднаас нь чангалан боов. Тэгээд чулууны дээгүүр буугаа олилзуулан буудсаар байгаа Юмжавыг дуудан, морьд нь буй битүү далин хальстай хадан мухар өөд Мэдрээгийн хоёр талаас сугадан дамжлаад, хөлийг нь газарт чирсээр гүйцгээлээ. Эргэж ч харсангүй. Хятад цэргүүд удалгүй араас нь гүйлдэн ил гарч ирээд буудахаас нь өмнө морьдондоо хүрэх хэрэгтэй. Нэг хурам гэдэг амь авч одоход ч, сумнаас зугтан мултрахад ч дэндүү хангалттай байдаг юм.
Гэнэтийн буудалцаанд гайхаж балмагдсан Янсан хэдийнэ морьдоо мордоход бэлэн болгоод, өмнөөс нь тосчээ. Мэдрээг Янсанд дүүрүүлэн, хоёр сул морио Юмжавт хөтлүүлэн, хадан мухараас ухасхийн гарч, хажуугийн хуудас өгсөн дэргүүлэв. Энэ завсраа харин дайсныг эргэж харжээ. Хятад цэргүүдийн түрүүч өнөөх хадан үзүүрийн үхэр чулууны дэргэд ирж, явган суугаад буудаж байв. Харин сайрын адаг өөд хорь орчим морьтон өгсүүлэн явж байлаа. Тэднээс л урьдаж Улиастайн голын эхрүү давчих хэрэгтэй. Тэгвэл аврагдана. Гэвч нэг нь шархтай хүн дүүрээстэй, бас амаргүй. Өмнө талд нь алсад Байтагийн ноён оргил Алтан овоо, түүний хоёр талд Дүнхэгэр, Хөшөөтийн оргилууд чандмалан хөхрөөд, “Бушуу наашаа, Бушуу наашаа” хэмээх далдаж байх шиг байлаа.
(Баримтат уран сайхны туужаас хэсэглэв) Б.Наминчимэд |
Байтаг богд: Эрлэгийн данснаас эргэж ирсэн нь |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” гэсэн мессэж Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм 16:54 Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан
|
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан »»
|
|
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 13:37 Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж
|
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж »»
|
|
"ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ" төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна 12:58 Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
|
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр “ДУЛААН БАЙШИН, ТУХТАЙ АМЬДРАЛ” төслийг хэрэгжүүлэх гэж байна. »»
|
|
Н.Энхбаяр: Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна 09:48 Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
|
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. »»
|
|
"Жокер" киноны үргэлжлэлийг "Хамгийн муу кино" гэжээ 09:38 "Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан
|
"Joker: Folie à Deux" кинонд Arkham Asylum-ийн хамгаалагчийн дүрд тоглосон инээдмийн жүжигчин Тим Диллон саяхан »»
|
|
С.Шаарийбуу: Охины минь хэрэгт Монголын улстөрч, нэр бүхий хүмүүс оролцсон 09:35 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
|
"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. »»
|
|
"Гадаргын уснаас хүний өтгөнөөс гарч ирдэг 4 төрлийн гэдэсний савханцар нян илэрсэн" 09:31 Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг
|
Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шинжилгээний тайланг »»
|
|
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна 09:23 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
|
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. »»
|
|
Хогийн цэгт хаягдсан 142 ширхэг “төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авчээ 13:00 Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний
|
Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний »»
|
|
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа 12:55 2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын
|
2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын »»
|
|
Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ 12:49 Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы
|
Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы »»
|
|
Dota2-ын шигшээ багуудын ДАШТ-д Монголын баг 4-т орлоо 11:21 #Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа.
|
#Dota2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд "Cadis" дасгалжуулагчтай Монголын баг дөрөвдүгээр байр эзэлж 10,000$ авлаа. »»
|
|
Хутга шидэлтийн тамирчин Б.Амарбаясгалан дэлхийн аваргаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ 10:12 Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга
|
Беларусын нийслэл Минск хотноо арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах спортын хутга »»
|
|
Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно 10:12 УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг
|
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Microsoft робот техник, хиймэл оюуны лабораторио Японд нээжээ 21:06 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Технологийн салбарт тэргүүлэгч Америкийн “Microsoft” компани робот »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах захирамж гарчээ 15:22 Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав"
|
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" »»
|
|
"4 хүртэлх насны хүүхдүүд уушгины хатгаагаар өвчилж байна" 13:58 ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл:
|
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл: »»
|
|
Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу? 13:54 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.
|
2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна. »»
|
|
“Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон хүүг цахим тоглоомын газраас олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ 12:09 Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад
|
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад »»
|
|
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААН БАЙНА 11:00 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. »»
|
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ 10:42 Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ.
|
Г.Жамц мөнгөн медаль авснаар ДАШТ-нээс 4 дэх медиалаа хүртлээ. »»
|
|
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 10:39 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх »»
|
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэнийг баривчилж албадан гаргажээ 10:36 Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар,
|
Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, »»
|
|
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв 18:30 10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.
|
10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна. »»
|
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв 18:27 Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна.
|
Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт нөхөрлөлийг зузаатгахын төлөө Хятад Монголын харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа Хятад улсын элчин сайдын яам, Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв Хэнань мужийн Шаолинь үшүгийн ордон зэргээс хамтран зохион байгуулсан “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ёслол буюу “Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн” үзүүлэх тоглолт 11 сарын 04-ий орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. »»
|
|
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо 18:24 “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо.
|
“Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Хятад улсын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аянд” цуврал номыг танилцуулах ёслол болон ном хандивлах ажиллагаа 11 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсын театрын музейд боллоо. »»
|
|
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв 18:00 “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
|
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав. »»
|
|
Майк Тайсон: Энэ миний сүүлийн тулаан биш 13:10 Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа.
|
Домогт боксчин 58 настай Майк Тайсон, 27 настай Жэйк Полтой тулалдаж, 78:74 харьцаагаар Жэйк Пол ялалт байгууллаа. »»
|
|
Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорно 13:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Ослын улмаас гурван хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ 12:40 Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж,
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуравдугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ 12:29 Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
|
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ. »»
|
|
Байгаль, дэлхий гэх лаборатори, тэнд хийгдсэн туршилтууд, гайхалтай үр дүн 11:21 Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ.
|
Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. »»
|
|
Цас орсны улмаас дараах замууд мөстөж халтиргаа үүсчээ 14:28 Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил
|
Энэ сарын 14-ны өдөр орсон цасны улмаас зам даваа халтиргаа гулгаа үүсчээ. Тодруулбал, Өлгий- Цагааннуур улсын хил »»
|
|
ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа 12:43 Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
|
Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна 19:54 Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт
|
Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт »»
|
|
Ангараг дээр ус байгааг тогтоожээ 13:54 ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар
|
ЛОНДОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /phys.org/. Олон улсын эрдэмтдийн баг "Лафайет" солирыг судалснаар »»
|
|
Зэсийн ханш буурчээ 11:56 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс
|
Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах зээлд тогтворгүй байдал үүсэж, томоохон зэс »»
|
|
Дэлхийн аварга Ц.Раднаагийн тухай баримтат киноны нээлт боллоо 11:51 Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо.
|
Дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаагийн тухай “Цагаан зээрийн янзага” баримтат киноны нээлт өчигдөр /2024.11.13/ боллоо. »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
Завсарлах цаг 11:47 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо
|
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудын өдрийн ажлын цаг нь 8 цаг байх ёстой бөгөөд долоо »»
|
|
Жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна 11:46 Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад
|
Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “Хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад »»
|
|
Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс 11:44 Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.
|
Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм. »»
|
|
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна 11:39 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. »»
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамаарч мкв нь 2 сая төгрөгийн зөрүүтэй байна 11:33 Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн.
|
Барилга орон сууцны үнэ эрчимтэй өсч буй. Тухайлбал, Covid-19 цар тахлын үеэр хил гааль хаасан нь барилгын материалын үнийг нэмсэн. »»
|
|
45 хоногийн багш бэлдэх дамжаа 1,053,000 төгрөгийн үнэтэй байна 11:31 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий.
|
2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудад 1674 багшийн орон тоо дутуу байна гэх судалгаа бий. »»
|
|
Хамгийн том шүрэн хадыг олжээ 11:25 СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн
|
СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн »»
|
|
|
С.Лавров: Оросын нутагт ATACMS-аар цохилт өгсөн нь дайныг өргөжүүлэх гэсний дохио 17:31 МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт
|
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины Зэвсэгт хүчин ATACMS пуужингаар Брянск мужид цохилт »»
|
|
Дональд Трамп цагаачдыг Америкаас гаргахын тулд Онцгой дэглэм тогтооно 10:09 АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
|
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах »»
|
|
Дайныг зогсоох Трампын амлалт биелэх магадлал 19:20 Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би
|
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос-Украины дайныг ердөө 24-хөн цагийн дотор зогсооно, энэ бол тун амархан, би »»
|
|
Галт зэвсгийн халдлага гарч, 2 хүн нас баржээ 12:52 Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна.
|
Нью Орлеансд Ням гаригт болсон парадын үеэр галт зэвсгийн халдлага гарч, хоёр хүн нас барж, арван хүнд шархадсан байна. »»
|
|
Энэтхэгт дуунаас хурдан пуужинг амжилттай туршжээ 12:42 ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт
|
ШИНЭ ДЕЛИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /DW/. Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт »»
|
|
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ 12:37 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт »»
|
|
Трамп дахин сонгогдсоноор Хятад, Тайваньтай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ 12:30 БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трампад мэндчилгээ дэвшүүлэхдээ »»
|
|
Meta-г 798 сая еврогоор торгоно 11:50 БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай »»
|
|
2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно 10:40 Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм.
|
Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ. Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. »»
|
|
БНХАУ-д цугларсан хүмүүс руу жолооч машинтай орсны улмаас 35 хүн амь үрэгджээ 10:37 БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны
|
БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Жухай хотод байрладаг спортын төвд нэгэн жолооч машинтайгаа цугларсан хүмүүс рүү орсны »»
|
|
Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ 14:43 Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
|
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ. »»
|
|
Ш.Ишиба Японы Ерөнхий сайдаар дахин томилогджээ 12:31 ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий
|
ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы парламент даваа гарагт Шигэрү Ишибаг 103 дахь Ерөнхий »»
|
|
Японы Засгийн газрын сайд нар өнөөдөр огцрох өргөдлөө өгчээ 19:19 Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал
|
Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал »»
|
|
Австралийн далайд хөлөг онгоцноос унасан иргэнийг 19 цагийн дараа амьд мэнд олжээ 11:35 Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ.
|
Австралийн эргийн ойролцоо ачаа тээврийн хөлөг онгоцноос унаж далайд 19 цаг болсон эрийг загасчид олж аварчээ. »»
|
|
Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө 13:15 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд »»
|
|
Камала Харрис: Ардчиллын гол зарчим нь сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх 09:40 АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон.
|
АНУ-ын Ерөнхийлөгч сонгууль энэ сарын 5-ны өдөр болж, 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдсон. »»
|
|
Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй 09:26 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
|
Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. »»
|
|
Улс орнуудын удирдагчид Трампад баяр хүргэж байна 09:00 ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд
|
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд »»
|
|
Дональд Трамп: Бурхан миний амийг аварсан нь шалтгаантай байж 22:46 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд
|
2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлаа. Энэ сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд »»
|
|
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа 17:32 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн
|
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн »»
|
|
|
|