 |
|
 |
|
“Чингис хаан” одонгоор шагнуулсан Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг |
|
|
 |
|
 |
“Чингис хаан” одонгоор шагнуулсан Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг
2015-11-12"Чингис хаан” одон гардуулах ёслолд СГЗ, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг 
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга аа!
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа!
Улсын Их хурлын эрхэм гишүүд, Засгийн Газрын гишүүд ээ!
Эрхэм үзэг нэгт уран зохиолчид оо!
Эрхэм хүндэт зочид оо!
Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.
Хүмүүн төрөлхтний буурал түүхэнд Монгол түмний буй болгосон үлэмж их өв уламжлал, эрдэм соёл, үнэт зүйлс он цагийн тоосон дунд нэгэн үе бүдэгшээд, өнөө үед дахин тодрон гэрэлтэх түүхэн хувь тохиожээ. Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялгийг агуулсанаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ? хэмээн Дэлхий бидний зүг чих тавьж, ажааран ширтэж эхэллээ. Дэлхийн тайзнаа монгол дуурийн дуучид шагшигдаж, морин хуураа залсан ардын урлагийнхан өрнө дорныг бахархуулж, ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг монгол хүн ахиулж, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийн сураг сонсогдож, монгол тамирчид ч од нь гийсээр байна. Санаандгүй давхцал гэж бодохгүй байна. Монголчуудын оюуны энэхүү сэргэлт нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний анхаарлын төвд орж ирлээ.
“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан нэгэн хосгүй гайхамшигт дурсгалын тухай та бид сайн мэдэх билээ. Эзэн Чингис хаан Хорезмын аян дайнаас эх нутагтаа буцах замд 1224 онд Бух Сочигай хэмээх газарт цэнгэл наадам дэглэх үеэр Есүнхэ мэргэн 335 алд газар дах байг мэргэн оносон тухайд чулуунд гэрэлтүүлэн сийлсэн энэ бичээс түүхийн онцгой зөн совинг шивнэдэг юм. Дайнд баатарласан үйл явдлыг бус, цэнгэл наадам; өнөөгийн хэллэгээр бол соёлын үйл явдлын гэрч болсон энэ бичээс монгол хүний эрч хүч, хурд, цэц мэргэн байхын бэлгэдэл, холыг зөгнөсөн илгээмж буй заа. Их эзэн хаан маань энэхүү бичээсийг гэгээн оюунаараа таалж, холч мэлмийгээрээ болгоож, халуун мутраараа илж тэмтэрч байсан болов уу хэмээн бодогдох бүрийд өвгө дээдэсийнхээ зөн билигтэй нь холбогддог юм.
Түүхийн алтан агшин, дээдсийн оюун санааны эрчисийг агуулж байдаг учраас л хойч үеийнхэн нь өв соёлоо нандигнан хамгаалж, үеийн үед уламжлуулан дамжуулахын учир утга бүрддэг билээ.
Миний бие Дарьгангын хээр талд төрж, Алтан-Овоо, Шилийн Богд тэргүүт эртний домогт уулсын эрчимтэй тал нутгийн дөрвөн улиралд аян нүүдэлд агсагдаж, мал сүргийн захад хүн хүлэг болсноороо бахархдаг юм аа. Бидний үед айл гэрийн бурхан шүтээн ил байгаагүй. Хойморт Алтан-Овооны чулуу, аавын морин хуур хоёр л байдаг сан. Ингэж би нэгэн ширхэг чулуунд ч нутаг ус, эх орон минь бүтнээрээ багтаж болдгийг их л багадаа мэдэрсээн. Аавын морин хуурын аялгуу намайг зөөлөн намуун уянганд дуртай болгож, улмаар яруу найргийн минь хэм хэмнэлийг хөглөсөн юм. Ээжийн ярьдаг үлгэрүүд, нутгийн өвгөдийн домог хууч ертөнцийг ер бусаар дүрслэн, ургуулан бодоход сургаж, ардын цэцэн цэлмэг үгс шүлэг зохиолын минь хэлийг уян налархай болгож өгсөн юм. Ингээд би зөөлөн намуун уянгын дуучин болох замыг эх орныхоо хээр талаас сурсан юмаа. Хурга тугал хариулж, худгаас мал хунараа усалж явахад өнө эртний хүмүүсийн шүтлэгийн хүрэл онго, сумын гилбэр их олддог сон. Холын бэлчээр отор нүүдлийн замд хүн чулуун хөрөг таарна. Уяан дээр Дарьганга мөнгөн эмээлийн, гэрт ороод мөнгөн аяганы хээ чимэглэлийг шохоорон харсаар би бээр өчүүхэн багаасаа өөрийн эрхгүй, үл тасалдан үргэлжлэх үндэснийхээ соёлоор тэтгэгдэн, уран бүтээлийн минь эх ундарга монгол язгуураасаа үндэслэж эхэлсэн гэж боддог юмаа.
Чингисийн чулууны бичиг бүтээгдсэнээс яг 400 жилийн дараа өөр нэгэн гайхамшиг Монголын хээр талын чулуун элгэнд ассан байна. Монголын эх оронч, яруу найрагч Цогт тайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн арын ууланд гараад ихэд уяран нэгэн шүлэг хайлсныг Эрх хиа тэмдэглэн тогтоож, гурван жилийн дараа буюу 1624 онд Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хар чулуунд сийлсэн нь “Цогтын чулууны бичиг” хэмээн алдаршжээ. Цээжнээс ундарсан цэцэн билгийг хад чулуундаа хадгалуулаад, бичиг соёлынхоо тиг зурлагын гайхамшигийг илтгэн цоолборлож, хээрийн салхины үлээлтээр шүлэг нь хөг аялгуу орон эгшиглэдэг ийм дурсгал дэлхийд ганцхан буй. Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар бүтээх санааг бодож олоод хойч ирээдүйнхэндээ илгээсэн өвгө дээдсийнхээ холч мэргэн билиг оюуны ийм эх ундаргыг асгаж цалгиалгүй бас ширгээлгүй арвижуулан цогцлоож авч явахын эрхэмийг өв соёл минь өөрөө сануулдаг юм.
Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтээсэн соёлын дурсгалууд эх орны өргөн уудамд тархан нутагшиж, ан гөрөөс шувуу жигүүртэн, уул ус, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж оршдог оо. Монголчууд уул усаа амь сүнстэй хэмээн дээдлэн хүндэтгэж, хүнчилэн харьцаж ирсэн нь учиртай. Уул болгон оройдоо мэлмийтэй, эх орны бүх уулс бие биеэ харж байдаг. Дов болгон дотооддоо зүрх сэтгэлтэй, нутгийн бүх дов толгод биднийг ажиглан ширтэж байдаг. Сансар хорвоо, од эрхис хийгээд гараг дэлхий, хүмүүн амьтан бүгд ертөнцийн нэг л хуулийн дотор шүтэлцэн оршдог билээ.
XIX зууны сүүлчээр говь нутагт аж төрж байсан ерөөлч Гэлэгбалсангийн тухай олон домог бий. 1890-ээд оны сүүлчээр хошуу нутаг ихэд гандсан үед залан Цэдэнсамбуутай зөвшилцөн “Тэнгэрээс хур бороо гуйх ерөөл” хэмээх найраг бичиж бэлдээд нутгийн овоон дээр ширгэсэн булгийн эхэнд ард олныг цуглуулан, цагаан эсгий дээр сөхөрч суусаар тэнгэрт хандаж дуудсан гэдэг. Тэгтэл удалгүй гангийн униартай тэнгэрт үүл хуралдаж бороо орж ган тайлжээ. Өгүүлэгчийн сэтгэлээс ундарсан эрчимт үгсийн үелзлэл нь газар дэлхийд хадгалагдаж буй байгалийн эрчимтэй ижил хэм хэмнэлд зохилдож, олон хүний хүсэл сэтгэлийн догдлолоор тэтгэгдэн хур бороо орсон гэж ойлгож болно. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм. XIX зууны суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Данзанравжаа
Бие гэвч бие биш
Гэгээн хоосон солонго
Үг гэвч үг биш
Очирын гүн эгшиглэн... хэмээн шүлэглэснийг энгийн утгаар нь харахад хүний бие мөнх бус, солонго мэт замхарна. Харин үг бол очир эрдэнэ мэт бат бөх, утга санаагаа илэрхийлэн үл эвдрэн оршино гэжээ. Бидний өвгө дээдэс үгийн үнэ цэнэ, хүч чадал, совин билгийг өнө эртнээс сайтар мэдэж “амны бэлгээс ашдын билиг” хэмээн; үг гэгч хэлэгдсэнээсээ хойш утга санаагаа хэзээ ч үл алдан үргэлжилнэ гэж сургажээ. “Агт алдвал барьж болно. Ам алдвал барьж болохгүй” билээ. Иймээс үг хэлнэ гэдэг; үгээр ном соёл, судар шастир, уран зохиол бүтээнэ гэдэг бол маш том хариуцлага. Хэлсэн үг бүхэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг. Бидний өвгө дээдэс бэлгэгүй үг, хов жив, бусармаг хэл яриаг “амны бузар, үгийн алдас” хэмээн цээрлэдэг билээ. Өнөөдөр мэдээллийн уудам орон зай дотор элдэв гаж буруу цээртэй үг хэллэгүүд явган хов жив, атхаг хар санаа агуулсан гүтгэлэг харлуулалын бичвэрүүд тэнэж явах болжээ. Ийм үг хэллэгүүд нь өөрөөсөө хар бараан муу эрчим ялгаруулж, нийгмийн оюун санааг хорлоод, улмаар буртаглагдсан орон зайн хэрээр байгалийн гамшиг, өвчин турхан болж илэрдэг, тэр үр дагавар нь муу амлагчийн үйлийн үрийг бас нөхцөлдүүлж байдагтай өнөөгийн шинжлэх ухааны мэргэд санал нэгдэж байна.
Монголын шинэ үеийн уран зохиолыг түүчээлэгчийн нэгэн С.Буяннэмэх “Нэгэн дусал яруу үг мянган лантай таацна” гэж бичсэн нь чухам сайн үг ямар их үнэ цэнтэйг дуун өгүүлжээ. Мөн монголын өөр нэг шүлэгч Б.Хишигбат
Хүмүүн утга уянгыг ойлгож чадваас
Хөлчин чөтгөр хувилгааныг айлгаж чадмуйяа хэмээн XIX зуунд шүлэглэсэн нь, түүнтэй нэгэн цаг үеийн суут зохиолч Ф.Достоевский тэргүүтний “Ертөнцийг гоо сайхан аварна” гэсэнтэй эн дүйцэх үг ажээ.
“Монголын нууц товчоон”- д “Хатгалдааны түрүүнд үгс буй” гэж байдаг. Хүмүүсийн харилцаанд ч, овог аймаг хэсэг бүлгийн дунд ч, улс гүрнүүдийн хооронд ч үгсээр харгалдан зөрчилдөх нь самуун дажинд хүрдэг шүү” хэмээн алтан ургийн дээдэс маань сайтар сануулсан байх юм. Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм. Дээрх олныг дурдахдаа би нэг зүйлийг; тухайлбал үгийн увидас шидийг эзэмшигч, эзэмдэгч зохиолчийн үг өнөөгийн ертөнцөд ямар чухал болохыг онцлох гэсэн юмаа. Зохиолч яруу найрагч хүн эх хэлнийхээ үгсийн эрдэнэсийн сан хөмрөгийг барьж, түүнийг улам арвижуулан, үндэснийхээ үнэт зүйлийг хадгалагч, илэрхийлэгч нийгмийн оюуны санааны хөтөч нь байдаг түүхэн хувь тавилантай. Эртний Грекэд яруу найрагч нарт дипломат эрх олгож, дайн сөргөлдөөнийг эвлэрүүлэгч элч болгон илгээдэг байсан гэдэг. Монголын ихэс хаад сөргөлдөгчдөд хандах үгсээ шүлэглэн элчид цээжлүүлж “дуу бариулруун” хэмээн илгээгээд зэвсгийн хүчээс илүүтэй үгийн чадлаар ялалт олныг байгуулсан гэдэг билээ. “Монголын нууц товчоо” - г туурвисан бичээчид нь зохиолч яруу найрагчид байсан гэдэгт үл эргэлзэнэ.
Өнөөдөр зарим хэл мөхөж, зарим үндэстэн уусан алга болж байна. Азаар бидний аялгуу сайхан монгол хэл байгаллаг, увдислаг, язгуур эрчим долгионоо алдалгүй өнөөдөртэй золгосон байна. Гэвч даяаршилын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс ч зохиолч бидэнд үндэснийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлсээ авч үлдэхэд өмнөх бүх цаг үеэс илүүтэй түүхэн хариуцлага оногдож байна.
Монголын бүх цагийн уран зохиолын үнэт эрдэнэсүүд; аман зохиолын шүр сувд болох хос уянга, ертөнцийн гурав, их хөлгөн туульсууд, “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” тэргүүт үндэсний сонгодогууд, Чойжи-Одсэр, Данзанравжаа, В.Инжаннаши, Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ болон тэдний цаг үеийн, залгамж үеийн нэр бүхий олон зохиолч яруу найрагчдын бүтээлийг хүн төрөлхтний уран зохиолын эрдэнэсийн сангийн өргөөнд залахын төлөө бид ажиллах ёстой.
Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!
Өнөөдөр надад хүртээж буй эрхэм дээд “Чингис хаан” одонгийн утга учрыг би үүнтэй холбон ойлгож байна.
Эзэн Богд Чингис хаанаасаа эхлээд эгэл жирийн иргэд хүртлээ яруу найраг, цэцэн билгийг бүтээгч, тээгч, хэрэглэгч болсон Монголын ард түмний Төр нь хүчирхэг, хэл соёл нь тунгалаг, түмэн олон нь амгалан арвин байх болтугай!
2015.11.12
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
|
“Чингис хаан” одонгоор шагнуулсан Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Өмнөд Солонгост томоохон хэмжээний НҮХ үүсэх тохиолдол НЭМЭГДЖЭЭ 16:09 Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ.
|
Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ. »»
|
|
“ТҮЦ дотор хөнгөнөөр бие засаж ундааны саванд хадгалсан зөрчил илэрч байсан” 13:42 Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ.
|
Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ. »»
|
|
Өнөөдрөөс есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ 11:55 Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион
|
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион »»
|
|
Хиймэл оюун ухааны хөгжлийг саатуулах оролдлого БҮТЭХГҮЙ гэв 11:43 “Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм.
|
“Хиймэл оюун ухааны хөгжил нь тогтоон барих аргагүй урсгал бөгөөд түүнийг саатуулах оролдлого нь бүтэшгүй зүйл юм. »»
|
|
4447 хүн донор болох хүсэлтээ өгсөн байна 11:39 Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ.
|
Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ. »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлнэ 11:39 Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм.
|
Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм. »»
|
|
17 настай эрэгтэй "ус ууя" хэмээн гэрт нь ороод найман настай охиныг хүчирхийлэхийг завджээ 11:38 Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна.
|
Сонгинохайрхан дүүрэгт найман настай хүүхэд 17 настай эрэгтэй хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна. »»
|
|
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 7 хоног үргэлжилнэ 11:34 Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж.
|
Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж. »»
|
|
CS2: Chinggis Warriors түүх бүтээж, ирэх Мэйжорт 2 монгол баг өрсөлдөнө 11:33 “CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа.
|
“CS2”-н дэлхийн аварга хэлж болохуйц Мэйжор тэмцээнд дахин нэг монгол баг оролцохоор боллоо. Дөнгөж сая “Chinggis Warriors” болон “Eruption” гэсэн хоёр монгол багийн тоглолт өндөрлөж, “Chinggis Warriors” 2:1 гэсэн харьцаатайгаар хожиж, Мэйжорын эрхээ авлаа. »»
|
|
Азийн CS-н цаг одоо л ирж байна 11:24 "CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж.
|
"CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж. »»
|
|
ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХ 09:41 Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын
|
Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын »»
|
|
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ” ФОРУМ БОЛЛОО 09:39 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) »»
|
|
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “20 МИНУТЫН ХОТ” КОНЦЕПЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ, БҮСЧИЛСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА 09:37 Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан
|
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дах Монгол Ардын Намын бүлгийн ажлын албанаас санаачлан »»
|
|
Улсаас 34.4 тэрбумын татаас авсан клиникийн газрыг дуудлагаар худалдана 09:37 Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий.
|
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. »»
|
|
ТҮЦ-үүдийг ачилтын төлбөрөө төлж журмын хашаанаас авна 09:36 Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна.
|
Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. »»
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө 09:30 Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын
|
Өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын »»
|
|
Наадмын нээлтийг 360 градус буюу стадионд байгаа бүх үзэгчдэд хүртээмжтэй байдлаар төлөвлөнө 09:25 Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114,
|
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, »»
|
|
ТҮЦ эрхлэгчдэд хотын төвөөс бусад 20 байршилд газар санал болгожээ 09:13 Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав.
|
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн, ул суурийг цэвэрлэжээ. Үүнд нийслэлийн иргэд талархалтай хандав. »»
|
|
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна 09:12 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт
|
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт »»
|
|
Сэлбэ шиг газраа чөлөөлүүлж нөхөн олговор авах хүсэлтэй иргэн олон байна 19:00 Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих
|
Сэлбэ хот орон сууцжуулах төслөөр 10063 айлын орон сууц барина. Эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих »»
|
|
Тав хоногийн дараа "Дүнжингаравын дэлбэрэлт"-ийн шүүх хурал болно 16:39 Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно.
|
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг тав хоногийн дараа болно. »»
|
|
И-баримт: Сугалаанд хожсон иргэдийн урамшуулал хэвийн олгогдоно 16:09 НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.
|
НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон. »»
|
|
Л.Гантөмөр: Евразийн түр гэрээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татна 16:06 Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
|
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээлэл өглөө. »»
|
|
"iShowSpeed"-д "The MongolZ" багийн өмсгөлийг бэлэглэжээ 15:56 Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй.
|
Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй. »»
|
|
Хятадын залуу авьяастан Ян Хансен NBA-ийн драфтад нэрээ өглөө 15:55 Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж.
|
Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж. »»
|
|
Дэлхийн хамгийн үнэтэй одон 15:44 Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах
|
Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах »»
|
|
Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам шинэ гаргасан номдоо өөрийнх нь хойд дүр Хятадын гадна чөлөөт ертөнцөд төрнө гэжээ 15:41 Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур,
|
Далай багш хойд дүрээ Хятадаас гадуур төрнө гэж анх удаа хэлж буй нь энэ юм. Өмнө нь зөвхөн Төвөдөөс гадуур, »»
|
|
Нэг баримтын найман орон таарч, 5-30 сая төгрөг авах нэг азтан шалгарав 15:39 Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн
|
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Алтны үнэ 3324.50 ам.долларт хүрлээ 14:56 Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.
|
Долларын ханш суларч, АНУ-Хятадын худалдаанд хурцадмал байдал даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай актив худалдан авахад хүргэж, үүнээс үүдэн нэг унц алтны үнэ 3300 ам.доллар давж шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. »»
|
|
Каннын кино наадмаар монголын дөрвөн уран бүтээл нээлтээ хийнэ 14:47 Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ.
|
Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ. »»
|
|
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно 14:46 Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.
|
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. »»
|
|
Монголд төрсөн Тува филармонийн дуучныг тагнуул хийсэн гэж Москвад баривчилжээ 14:45 Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ.
|
Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин 31 настай Т.Цэцэндэлгэр тагнуул хийсэн хэргээр Москва хотод баривчлагдсан талаар “Mediazona” сайт мэдээлжээ. Тувагийн соёлын өвийн сайтад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн байна. Түүнийг чанга дэглэмтэй Лефорто шоронд саатуулжээ. »»
|
|
ХСҮТ-д хэвтсэн иргэний сахиур тамхи татсанаар гал гарсан байна 14:25 Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна.
|
Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн жорлонд 4-р сарын 14-ний даваа гарагийн 07.50 цагт гал гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан тул ямар нэг эрсдэл гараагүй байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт хазуулсан 5 хүн эмчлүүлж байна 12:30 ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
|
ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 үйлчлэгч байгаагаас 5 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа 12:17 Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа.
|
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот үзэл баримтлал"-ын төслийг танилцууллаа. »»
|
|
Хятад улсад хүүхэд бүрд хиймэл оюун ухааны хичээл орно 12:15 БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ.
|
БНХАУ-ын Бээжин хотын бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүүхэд бүрд хиймэл оюун ухаан хичээл оруулахаар болжээ. »»
|
|
Эрчүүд ээ, урт наслахын төлөө хичээцгээе 11:48 Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна.
|
Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. »»
|
|
Элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн гаралтай нэгдлийг илрүүлэв 11:41 Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна.
|
Хятад улс элэгний хорт хавдрын өсөлтийг зогсоох байгалийн чанартай нэгдлүүдийг тодорхойлж чадсан байна. »»
|
|
Хүний шүдийг анх удаа лабораторийн нөхцөлд ургуулжээ 11:32 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг
|
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг »»
|
|
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд 22:07 Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад дахь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэвтрэн маш их өргөн ашиглагдаж байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Ван Линжүнь 01-р сарын 13-нд Хятадын 2024 оны импорт, экспортын нөхцөл байдлын талаар 2024 онд Хятадын бие даасан брэндүүд гадаадад үй олон шүтэн бишрэгчдийн таашаалд нийцэж, Хятадын экспортод эзлэх хувь нь өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр нэмэгдэж, 21.8 хувийг эзлэх болж, Хятадын үйлдвэрлэсэн брэндүүд дэлхийн бүх газар нутагт Хятадын брэндийг алдаршуулж байна гэж танилцууллаа.
Хятадын үйлдлийн камерууд хилийн чанад дахь нийтийн сүлжээнд "ноёрхож" байна
|
|
“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна 22:05 "Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол?
|
"Орон нутгийн онцлог" чиглэлээр сайн ажиллах, ойн аж ахуйг хөгжүүлэх , хөдөө орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тариаг холбож тариаланчдыг дайчлах, тариаланчдын орлогын сувгийг тэлэх... Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулгын талаар иргэд юу гэж үзэж байгаа бол? »»
|
|
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ 22:02 Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна.
|
Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна. »»
|
|
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая 21:59 2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ.
|
2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ. »»
|
|
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай 21:56 Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Юньнань мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын үүлэн нутаг Юньнанийг танилцуулж байна.
|
Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Юньнань мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын үүлэн нутаг Юньнанийг танилцуулж байна. »»
|
|
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна 21:54 Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг санал болгожээ. "Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулна", "Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ", "Олон талт, хоёр талт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" зэрэг цуврал арга хэмжээнүүд нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн ахиулах эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс улам бүр нээлттэй байх болно гэж хоёр хуралд оролцсон төлөөлөгчид болон гишүүд санал нэгдлээ.
|
Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг санал болгожээ. "Гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулна", "Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ", "Олон талт, хоёр талт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ" зэрэг цуврал арга хэмжээнүүд нь Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлэн ахиулах эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Энэ жил Хятад улс улам бүр нээлттэй байх болно гэж хоёр хуралд оролцсон төлөөлөгчид болон гишүүд санал нэгдлээ. »»
|
|
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ 21:45 Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, "Бүс ба Зам"-ын чанартай хамтарсан бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна.
|
Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 03-р сарын 23-нд Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевичийг зорив. Тухайн өдрийн байдлаар Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн нийт 90 мянга гаруй галт тэрэг Шиньжяны Хоргос, Алаг уулын ам төмөр замын боомтоор дамжин өнгөрч, "Бүс ба Зам"-ын чанартай хамтарсан бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна. »»
|
|
|
Өмнөд Солонгост томоохон хэмжээний НҮХ үүсэх тохиолдол НЭМЭГДЖЭЭ 16:09 Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ.
|
Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байршилд нүх үүссэн нь аюулгүй байдлын хувьд асуудал дагуулж эхэлжээ. »»
|
|
Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална 09:35 Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ
|
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ »»
|
|
Трамп: Ирэх долоо хоногт Украинтай хийх ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурна 09:24 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээг ирэх долоо хоногт баталгаажуулна гэдгийг мэдэгдлээ. »»
|
|
АНУ-ын шүүгч Трампын албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэсэн байх магадлалтай гэж үзжээ 14:58 АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ.
|
АНУ-ын дүүргийн шүүгч Жеймс Боасберг Доналд Трампын захиргаа цагаачдыг албадан гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг дагаагүйгээрээ шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэрэгт буруутгагдаж магадгүй гэж үзжээ. Гуравдугаар сарын 15-нд Боасберг Венесуэлийн гэмт бүлэглэлийн гишүүд байж магадгүй гэх цагаачдыг албадан гаргахгүй байх тушаал гаргасан юм. Тэгвэл Боасберг лхагва гарагт /2025.04.16/ Трампын захиргаа өөрийнх нь тушаалыг санаатайгаар үл тоомсорлосон тул тэднийг шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутгаж болох үндэслэл олсон гэжээ. »»
|
|
Эрдэмтэд харь гарагт организм байж магадгүйг харуулсан баримт илрүүлжээ 14:57 Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
|
Эрдэмтэд Жеймс Уэбб телескопыг ашиглан зөвхөн биологийн процессоос үүсдэг бодисыг харь гарагийн агаар мандлаас илрүүлжээ. Энэ нь харийн организм байж магадгүйг илтгэсэн баримтууд дундаас хамгийн хүчтэй нь байж магадгүй гэж судлаачид үзэж байна. »»
|
|
Мьянмар 4900 хоригдлыг өршөөлөөр суллав 14:19 Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
|
Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон. »»
|
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролджээ 12:55 Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм.
|
Кени улсаас олон мянган аварга шоргоолж хууль бусаар гаргах гэж оролдсон дөрвөн этгээд баривчлагдсан байна. Тус улсын зэрлэг ан амьтдын агентлаг (KWS) мэдэгдсэнээр тэд Европ болон Азийн зах дээр шоргоолжнуудыг зарахаар төлөвлөж байсан аж. Хэрэгтнүүдийг зэрлэг ан амьтан хууль бусаар худалдсан хэргээр ял оноох юм. »»
|
|
Дидди: Би буруугүй 12:45 Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв.
|
Шон Комбсын хэрэг дээр дахин хоёр хэрэг нэмэгдэв. »»
|
|
Вучич Ялалтын парадад оролцох эсэхээс Сербийн ирээдүй хамаарна 11:39 Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм.
|
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Оросыг зорьвол Европын холбоонд элсэх боломжоо үгүй хийнэ гэдгийг эвслийн зүгээс анхаарууллаа. Вучичыг парадад оролцох гадаадын зочдын нэг байгаад зогсохгүй Серби улс цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа гэдгийг Оросын төрийн хэвлэл саяхан баталсан юм. »»
|
|
Юн Сог Ёльд холбогдох хэргийн эхний шүүх хурал эхэлжээ 11:11 СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд
|
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Yonhap/. Бослого үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаж буй Өмнөд »»
|
|
БНСУ-ын таван байгууллагын хамтарсан баривчилгаа 77 хоног үргэлжилнэ 10:26 БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй.
|
БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах 5 жилийн 2023-2027 төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. »»
|
|
Хятадад хүчтэй салхилж буй тул 50 кг-аас бага жинтэй хүмүүс хийсэж магадгүй гэж анхааруулжээ 13:41 Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан
|
Бээжин болон Хятадын хойд хэсэгт өчигдөр хүчтэй шуурга дэгджээ. Зарим төрийн мэдээллийн агентлагуудаар баасан »»
|
|
Өмнөд Солонгост метроны байгууламж нуржээ 13:36 Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж,
|
Өмнөд Солонгосын Кёнги мужийн Гванмён хотод өнөөдөр /2025.04.11/ 15:17 цагийн орчимд метроны байгууламж нурж, »»
|
|
“Prada” групп “Versace” брэндийг худалдан авлаа 12:49 Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ.
|
Өнгөрсөн гуравдугаар сард Донателла Версаче төрөлх брэндийнхээ бүтээлч захирлын суудлаас бууж байгаагаа зарласан билээ. »»
|
|
Их Британид бага оврын онгоц осолдсон ч зорчигчид амьд үлджээ 11:52 Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан
|
Английн өмнөд эрэгт байрлах Уайт арал дахь амралтын газарт бага оврын нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд байсан »»
|
|
“Харилцан татвар”-аа цуцлахыг АНУ-д уриалжээ 10:32 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг
|
БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /Xinhua/. Америкийн тал “харилцан татвар ногдуулах” буруу практикийг »»
|
|
Нэг сая цагаачийг АНУ-аас албадан гаргана 09:23 Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь
|
Д.Трампын засаг захиргаа засгийн эрхэнд гарсан эхний жилдээ 1 сая орчим тооны хууль бус цагаачдыг нутагт нь »»
|
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 9.1 хувиар өсжээ 12:02 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
|
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. »»
|
|
АНУ болон Хятадын “ХУДАЛДАА”-ны дайн улам хурцдав 10:56 АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна.
|
АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил урьд байгаагүйгээр хурцдаж байна. »»
|
|
Доналд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг 125 хувь болгож нэмлээ 09:14 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр өглөө Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг »»
|
|
|


|