Mobile хувилбар
www.BOLOD.mn
Fact.mn | Miss.mn | Ord.mn | Choibalsan.mn |

Архив ангилал
ДЭЛГҮҮР ХУДАЛДААНЫ ТӨВ
» ДАА ХҮРЭЭ (126101)
» ДҮНЖИНГАРАВ ХТ (110270)
» Гранд плаза (103550)
» Боса (70849)
» БӨМБӨГӨР ХТ (98978)
» Замбала (84922)
» Метромолл (88311)
» Миний дэлгүүр (104264)
» Эвридэй (77781)
» Чансаа гутлын дэлгүүр (100618)
» Хар Хорин зах (83602)
» Хүчит Шонхор ХТ (90602)
» ТОСА ХТ (71964)
» Скай их дэлгүүр (66335)
» Сандэй плаза (83236)
» Нарантуул ОУХТ (92804)
» НАРАН ИХ ДЭЛГҮҮР (77697)
» НОМИН (85494)
» АЗ ХҮҮХДИЙН ИХ ДЭЛГҮҮР (68258)
» Оргил худалдааны төв (74231)
» Next Center (154760)
» E-mart (42313)
» БСБ (49206)
» БАРС ХТ (64914)
» UB MART (70366)
ДҮҮРЭГ ХОРОО
» Баянгол дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар (30970)
» БАГАНУУР (88325)
» ЧИНГЭЛТЭЙ (69652)
» ХАН УУЛ (81269)
» СҮХБААТАР (72010)
» НАЛАЙХ (71989)
» БАГАХАНГАЙ (63629)
» БАЯНГОЛ (78026)
» БАЯНЗҮРХ (89714)
» СОНГИНОХАЙРХАН (77284)
БАЙГУУЛЛАГА
» ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ (63482)
» ГААЛЬ (90155)
» Барилгын хөгжлийн төв (18445)
» Засгийн газрын авто бааз ТӨҮГ (17876)
» ЗАМЫН ЦАГДАА (98031)
» ИНЕГ-МИАТ (102153)
» ММСУХ- Морин спорт (47512)
» Монголын Дарцын холбоо (62301)
» Монголын Залуучуудын Холбоо (96385)
» Монголын Үндэсний Бөхийн Холбоо (68141)
» МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ (94544)
» МСНЭ (59731)
» МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХОРОО (72354)
» МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО (73257)
» МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ (89072)
» МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО (84649)
» МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО (73252)
» МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР (51600)
» МҮЭХ (68860)
» МҮХАҮТ (61284)
» МҮСХНХ (28079)
» МҮОНРТ (70723)
» Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (60172)
» ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ОУБ (46648)
» ШШГЕГ (65341)
» ШҮҮХ ПРОКУРОР (84917)
» Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (87368)
» ЧИНГИС ХААНЫ ДЭЛХИЙН АКАДЕМИ (56174)
» Чөлөөт Бүс (62673)
» ЦЕГ (97320)
» Цахилгаан тээвэр (62912)
» ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ (69363)
» Цөмийн энергийн газар (66163)
» Хил хамгаалах ерөнхий газар (29945)
» Харилцаа Холбооны зохицуулах хороо (63801)
» ХХЕГ (58178)
» ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ (64182)
» УБЦТС TЭЦ-4, 3 (84296)
» УМБГ (60610)
» Улсын мєрдєн байцаах газар (59817)
» УРЛАГ- УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР (62935)
» УРЛАГ- УДБЭТ (61343)
» Ус сувгийн удирдах газар (27952)
» ТАГНУУЛ (96682)
» ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР (79440)
» ТӨМӨР ЗАМ (106846)
» Тээврийн төлөвлөлтийн хэлтэс (58185)
» Санхүүгийн зохицуулах хороо (29335)
» СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО (66854)
» Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв (41192)
» НИТХ (50402)
» Нийгмийн даатгал (62951)
» Нийслэлийн ЗДТГ (26998)
» Нийслэлийн газрын алба (30217)
» Нийслэлийн агаарын чанарын алба (57332)
» Нийслэлийн статистикийн газар (27733)
» НАББҮХ (55073)
» НҮБ (55927)
» Авлигатай Тэмцэх Газар (91107)
» Авто тээврийн газар (71854)
» ОБЕГ (73261)
» Оюуны өмчийн газар (24610)
» Үндэсний Дата Төв (54177)
» ҮТЕГ (55260)
» ҮНДЭСНИЙ НОМЫН САН (57902)
БАРИЛГА
» Гангар инвест (56617)
» ГАЗАР ХАШАА (83366)
» ГАНДИРС (42413)
» ГАНГАР ИНВЕСТ (62608)
» Барилгын материал (55161)
» БАЯСАХ ТРЕЙД (44457)
» БАРИЛГА-САЙН МЭДЭЭ (63019)
» БАРИЛГА-ҮНЭ ХАНШ (112008)
» БАРИЛГА (97776)
» ЖИГҮҮР ГРАНД (72393)
» ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД (43642)
» МУУ МЭДЭЭ (74461)
» ЭКО КОНСТРАКШН (66340)
» ШИНЭ БАЙР (80413)
» ЦАСТ ИМПЕКС (58840)
» УЛААНБААТАР ӨРГӨӨ (41509)
» Тахилт өндөр уул (55940)
» АЛТАЙ КОНСТРАКШН (69712)
» АВЗАГА ТРЕЙД (62636)
» Пума констракшн (58671)
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН
» БҮТЭЭГДЭХҮҮН-АРХИ (86748)
» СЭЖИГТЭЙ БАРАА (79449)
БАНК САНХҮҮ
» ДААТГАЛ (55308)
» ГОЛОМТ (74056)
» ББСБ (54845)
» БАНК САНХҮҮ (84519)
» БАНК (61488)
» МУУ МЭДЭЭ (64903)
» МОНГОЛ ДААТГАЛ (53357)
» МОНГОЛ БАНК (90536)
» МОНГОЛ ШУУДАН (53963)
» ЭРЭЛ (55784)
» ЧИНГИС ХААН (53609)
» ХЗХ (58137)
» ХХБ (59486)
» ХАДГАЛАМЖ (60801)
» ХАС (57049)
» ХААН (73132)
» ХӨГЖЛИЙН БАНК (77192)
» УЛААНБААТАР БАНК (59277)
» ТРАНС (54532)
» ТӨРИЙН БАНК -ЗООС (75691)
» Тээвэр хөгжлийн банк (54309)
» САЙН МЭДЭЭ (56690)
» НАЙМАН ШАРГА (70872)
» АНОД (66464)
» ПРАЙМ ДААТГАЛ (39017)
» КАПИТРОН (54279)
» КАПИТАЛ (56513)
» ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (56147)
» ҮНЭ ХАНШ (71500)
БААР РЕСТОРАН ЦАЙНЫ ГАЗАР
» Дреам (54494)
» БААР- ДОРГИО (67761)
» Бусад (56423)
» ЗОЧИД БУУДАЛ (67701)
» Жура ресторан (52296)
» МЕТРОПОЛИС (44524)
» ЧАПЛИН РЕСТОРАН (40107)
» Цайны газар- БЭЭЖИН НУГАС (39592)
» Цайны газар- ХААН БУУЗ (40276)
» СТЕЛЛА (47935)
» СТРИНГС КЛУБ (39900)
» СӨҮЛ РЕСТОРАН (52342)
» АМРИТА (42120)
» The Bull (48157)
» RIVER SOUND (50195)
» Loving hut (47269)
» HOLLYWOOD (49832)
» САУН МАССАЖ (61334)
» SS клуб (52056)
ЗӨВЛӨГӨӨ
» БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ (615003)
» ЗУРХАЙ (1250693)
» ЗАР (854154)
» ЗӨВЛӨГӨӨ (1524039)
» ИРГЭНИЙ ЭРХ (62208)
» МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ (82854)
» ХИЧЭЭЛ СУРГАЛТ (90183)
» ХУУЛЬ (820946)
» ХООЛНЫ ЖОР (256692)
» СЕКС ЗӨВЛӨГӨӨ (113081)
» СУРГАМЖ (57572)
» СОНЖОО (128397)
» Сэтгэл зүй (719790)
» РЕКЛАМ БАЙРЛУУЛАХ (40562)
» ПИ АР (72565)
» РЕКЛАМ (88257)
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
» ЛАВЛАХ (62304)
» Дартс (50468)
» ГЭМТ ХЭРЭГ (243016)
» ГАДААД МЭДЭЭ (2015910)
» ВИДЕО МЭДЭЭ (1026039)
» БИЗНЕС МЭДЭЭ (693268)
» Их хуралдай (70856)
» МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ (565683)
» МЭДЭЭ АЙМААР (173462)
» МЭДЭЭ ҮНЭ ХАНШ (119355)
» ЦУНАМИ (50102)
» Цөмийн хаягдал (51532)
» ХҮНИЙ ХӨГЖИЛ САН (72958)
» ХҮНС (51843)
» ФАКС МЭДЭЭ (54605)
» ФОТО МЭДЭЭ (1159208)
» УРЛАГ (1570900)
» ТЕХНОЛОГИ (1164034)
» ТВ МЭДЭЭ (66868)
» ТАНИН МЭДЭХҮЙ (95854)
» ТОДРУУЛГА (79882)
» СЕКС (1213063)
» СЭРЭМЖЛҮҮЛЭГ (75726)
» СУДАЛГАА (707612)
» СОНИН ХАЧИН (325073)
» СПОРТ (1599743)
» СКАНДАЛ (78786)
» НИЙТЛЭЛ (278476)
» НОЦТОЙ МЭДЭЭ (439434)
» Өвөр Монголын мэдээ (59815)
» NEWS /Russia/ (57694)
» NEWS /English/ (54859)
» NEWS /China/ (71272)
ЯРИЛЦЛАГА
» БИЗНЕС (1057741)
» УЛС ТӨР (1063132)
» УРЛАГ (1061720)
» СПОРТ (1056081)
» НИЙГЭМ (1060071)
ЯАМ
» ГАДААД ХЭРГИЙН ЯАМ (64668)
» Барилга хот байгуулалтын яам (34331)
» БСШУЯ (91166)
» БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ (67753)
» БОАЖЯ (56256)
» Зам, тээврийн хөгжлийн яам (52317)
» ЯАМ (52390)
» ЭМЯ (74294)
» ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ (50757)
» Цахим хөгжил, харилцаа холбооны яам (13111)
» ХХААХҮЯ (51768)
» ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ (47443)
» Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (55197)
» УУЯ (37407)
» Соёлын яам (12161)
» САНГИЙН ЯАМ (48971)
» ХЗДХЯ (46494)
ЭРҮҮЛ МЭНД
» ЙОНСЕЙ эмнэлэг (58811)
» ГЯЛС ТӨВ (44579)
» ГАРЬД МАГНАЙ эмнэлэг (52699)
» МОНОС (55892)
» Мөнх-Үйлстэн (48002)
» ЯТТ 103 (51024)
» ЭМДЕГ (14426)
» ЭМИЙН САН (70404)
» ЭМНЭЛЭГ-АЧТАН (52295)
» ЭМНЭЛЭГ (84555)
» ЭМ БЭЛДМЭЛ (63989)
» ЭХ НЯЛХАС (58173)
» ЭРYYЛ МЭНД (140046)
» ЭРҮҮЛ МЭНД ЗӨВЛӨГӨӨ (168715)
» Шинжлэх ухаан (49500)
» Халдварт Өвчин Судлалын ҮТ (54271)
» ХАВДАР СУДЛАЛ (52927)
» УЛАМЖЛАЛТ АНАГААХ (46903)
» УЛААН ТУУЗ эмнэлэг (53417)
» СЭТГЭШГҮЙ эмнэлэг (48868)
» СОНГОДО эмнэлэг (57937)
» ЁН МЭЛМИЙ эмнэлэг (43380)
ШИНЭ НОМ
» ШИНЭ НОМ (921651)
» НОМ (64816)
Шинэ 8 ангилал
» Ярилцах цаг (15083)
» Энтертаймент (226735)
ШАР МЭДЭЭ
» ШАР МЭДЭЭ (1196017)
ХҮМҮҮС
» Д.Дагвадорж /сумоч/ (80662)
» Д.Сумьяабазар /бөх/ (62735)
» ГАДААД ХҮМҮҮС (90378)
» БОЛОД.М Утга зохиол (71115)
» БОЛОД.М Нийтлэл (70610)
» ИЛТГЭЛҮҮД (60397)
» ИРГЭДИЙН ЗАХИДАЛ (899134)
» ЯРИЛЦЛАГА (1487961)
» Ц.Мянганбаяр (65400)
» ХҮМҮҮС-ТҮҮХ НАМТАР (176650)
» ХҮМҮҮС (1233962)
» ХҮНИЙ АМЬДРАЛ (128096)
» ТӨРИЙН ХУТГУУР (86258)
» Тэр хэн бэ? нэвтрүүлэг (24390)
» СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС (120504)
» С.Жавхлан /дуучин/ (68224)
» ОДДЫН АМЬДРАЛ (1167088)
УЛС ТӨРЧ
» Лу.Болд (54013)
» Л.Гантөмөр /АН/ (54747)
» Л.Гансүх АН (52926)
» Л.Гүндалай АН (57167)
» Д.Лүндээжанцан /МАН/ (52321)
» Д.Дондог (48398)
» Д.Дорлигжав /АН/ (53792)
» Д.Дамба-Очир (52814)
» Д.Дэмбэрэл /МАН/ (57748)
» Д.Ганхуяг (52480)
» Д.Балдан-Очир (53652)
» Д.Батбаяр /АН/ сумоч (65753)
» Д.Бат-Эрдэнэ /Ажнай/ (53009)
» Д.Зоригт /МАН/ (61257)
» Д.Зоригт /АН/ (49850)
» Д.Загджав МАН (53225)
» Д.Идэвхтэн /МАН/ (50087)
» Д.Энхбат /Ногоон нам/ (60835)
» Д.Эрдэнэ-Бат /АН/ (50833)
» Д.Хаянхярваа (54359)
» Д.Тэрбишдагва (56795)
» Д.Нямхүү (51288)
» Д.Амарбаясгалан /МАН/ (46807)
» Д.Арвин (52323)
» Д.Одбаяр /МАН/ (50433)
» Д.Одхүү АН (49874)
» Д.Очирбат (51138)
» Д.Оюунхорол /МАН/ (53784)
» Г.Батхүү АН (58455)
» Г.БАЯРСАЙХАН (55499)
» Г.Занданшатар /МАН/ (54633)
» Г.Мөнхбаяр (54245)
» Г.Шийлэгдамба МАН (51209)
» Г.Уянга (56020)
» Бадмаанямбуу. Бат-Эрдэнэ /МАН/ (73393)
» Баабар (52741)
» Батж.Батбаяр /АН/ (57145)
» Б.Баттулга (46957)
» Б.Жаргалсайхан /БНН/ (67366)
» Б.Чойжилсүрэн (62416)
» Б.Наранхүү АН (49589)
» Б.Нямтайшир (51365)
» З.Энхболд (58219)
» З.Алтай (55278)
» Ж.Батзандан (53937)
» Ж.Батсуурь (52282)
» Ж.Бат-Эрдэнэ (52492)
» Ж.Мөнхбат /МАН/ (54086)
» Ж.Энхбаяр (57291)
» Ж.Цолмон /ЭМЯ/ (57733)
» Ж.Сүхбаатар /МАН/ (52000)
» М.Зоригт / ИЗН/ (56027)
» М.Энхболд МАН (58020)
» М.Энхсайхан (55941)
» М.Сономпил (46607)
» Я.Батсуурь (47888)
» Э.Батүүл (79209)
» Э.Мөнх-Очир (50453)
» Ш.Сайхансамбуу (61775)
» Ч.Хүрэлбаатар (53729)
» Ч.Улаан (54996)
» Ч.Сайханбилэг (59369)
» Ц.Даваасүрэн (54065)
» Ц.Дашдорж (50051)
» Ц.Батбаяр /МАН/ (55627)
» Ц.БАЯРСАЙХАН (51423)
» Ц.Жанлав МАН Дорнод (40982)
» Ц.Мөнх-Оргил /МАН/ (55862)
» Ц.Элбэгдорж АН (83154)
» Ц.Шинэбаяр (53592)
» Ц.Шаравдорж /МАН/ (49693)
» Ц.Цэнгэл (51296)
» Ц.Сэдванчиг (49684)
» Ц.Нямдорж МАН (66288)
» Ц. Оюунгэрэл (63994)
» Х.Болорчулуун (48818)
» Х.Бадамсүрэн (48872)
» Х.Баттулга АН (65886)
» Х.БАДАМСҮРЭН (49233)
» Х.Жекей (49646)
» Х.Тэмүүжин /АН/ (82966)
» Х.Наранхүү (52281)
» УЛС ТӨРЧ (78432)
» У.Барсболд /МАН/ (50174)
» У.Хүрэлсүх МАН (56499)
» Т.Ганди (59683)
» Т.Бадамжунай /МАН/ (56428)
» Т.Энхтайван (46172)
» Сү.Батболд (58320)
» Су.Батболд МАН (55378)
» С.Ламбаа /АН/ (54920)
» С.Дэмбэрэл /ТАНХИМ/ (53691)
» С.Ганбаатар (54541)
» С.Баяр МАН (69626)
» С.БАЯРЦОГТ /АН/ (66980)
» С.Бямбацогт (56775)
» С.Эрдэнэ АН (59793)
» С.Оюун (55355)
» Р.Гончигдорж (59300)
» Р.Содхүү (53428)
» Р.Раш (53189)
» Р.Амаржаргал /АН/ (58037)
» Н.Ганбямба (51719)
» Н.Болормаа (53576)
» Н.Батбаяр /АН/ фортуна (65074)
» Н.Баяртсайхан (48923)
» Н.Энхбаяр (89836)
» Н.ЭНХБОЛД (53693)
» Н.Удвал МАХН (53933)
» Н.Номтойбаяр МАН (64927)
» Н.Алтанхуяг АН (66829)
» А.Мөнхбат МЗХ (48819)
» А.Тлейхан (47049)
» Ё.ОТГОНБАЯР (60201)
» О.Магнай (52785)
» О.Чулуунбилэг /АН/ (46169)
» О.Чулуунбат (52027)
» П.Алтангэрэл АН (53919)
» Ө.Энхтүвшин МАН (52914)
» Ч.Ганхуяг (54816)
УЛС ТӨР
» ЕРӨНХИЙЛӨГЧ (86433)
» ЕРӨНХИЙ САЙД (81455)
» Гал үндэстэн (50241)
» БХЯ Цэрэг (48153)
» ЗАСГИЙН ГАЗАР (90035)
» ЗАСАГ ДАРГА (48177)
» ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН (57576)
» МАХН /new/ (54196)
» МҮАН нам (46352)
» ЭЛЧИН (50797)
» УЛС ТӨР (1818971)
» УИХ-дарга (66194)
» УИХ (77019)
» Төлбөртэй (30740)
» Тєрийн ордон (51703)
» Нам- Монголын консерватив нам (35710)
» НАМЗХ /МАСЗХ/ (49431)
» НАМОХ /МАСОХ/ (46992)
» НАМ-ИРГЭНИЙ ЗОРИГ (51234)
» НАМ-НН (46141)
» НАМ- АРДЧИЛСАН НАМ (98503)
» НАМ - МАН (71072)
» НАМ (86025)
» ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭС (48732)
» Өргөдлийн байнгын хороо (31368)
УУЛ УУРХАЙ
» ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР (53515)
» ДОРНОТ УРАНЫ ОРД (49698)
» ГАШУУН СУХАЙТ (47427)
» ГАЦУУРТ ХХК (54920)
» БАГАНУУР УУРХАЙ (56235)
» БАГАНУУР (48322)
» БОРОО ГОУЛД (57433)
» БОРОО ОРД (46666)
» БҮРЭН ХААН ОРД (38290)
» МАРДАЙ (54923)
» МАК /МОНГОЛ АЛТ/ (59105)
» МОНГОЛРОСЦВЕТМЕТ (51643)
» МОНГОЛ ГАЗАР (48015)
» МОНГОЛ 999 (46359)
» ЭМЭЭЛТ МАЙНЗ (40563)
» Энержи ресурс (52469)
» ЭРДЭНЭТ (79304)
» ЭРДЭНЭС МЖЛ (47329)
» ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ (76760)
» ШИВЭЭ ОВОО ОРД (57222)
» Чалко (44373)
» ЦАЙРТ МИНЕРАЛ (38401)
» ЦАГААН СУВАРГА (48068)
» ХАН РЕСОРСЕЗ Инк (49971)
» ХӨШӨӨТИЙН УУРХАЙ (131970)
» УУЛ УУРХАЙ (111572)
» УРАН (50999)
» Тавантолгой Түлш ХХК (29316)
» Тавантолгой төмөр зам (24416)
» ТАВАНТОЛГОЙ (87639)
» ТӨМӨРТЭЙН ОВОО (53197)
» ТӨМӨРТЭЙН ОРД (53062)
» РИО ТИНТО (55883)
» НИНЖА (51228)
» Нийтлэлч Болормаа (32748)
» НАРИЙН СУХАЙТ (45138)
» АЙВЕНХОУ МАЙНЗ (48159)
» АЛТАНДОРНОД МОНГОЛ (69043)
» АДУУНЧУЛУУН ХК (47810)
» АЖНАЙ (51550)
» АШИГТ МАЛТМАЛ (52774)
» Арева “Кожеговь” (45485)
» ОЛОН ОВООТ (53093)
» ОЮУТОЛГОЙ (124768)
» ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ (69541)
» ПОЛО РЕСОУРСЕС (35522)
УРАН ЗОХИОЛ
» ДУУНЫ ҮГ (92591)
» ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ (81938)
» ШИНЭ ДУУ (77128)
» ШҮЛЭГ (171003)
» ХАЙРЫН ЗАХИДАЛ (58068)
» ХYYХДИЙН ЗОХИОЛ (60717)
» УТГА ЗОХИОЛ (70588)
» ТЭМДЭГЛЭЛ (68598)
» ТҮҮХ (88019)
» АФОРИЗМ (118737)
» АРДЫН УРАН ЗОХИОЛ (62423)
» ОНИГОО (997869)
» ОНЬСОГО (65104)
» ӨГҮҮЛЛЭГ (1170051)
СОНГУУЛЬ
» СОНГУУЛЬ (99825)
НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ
» БАЙГАЛ ОРЧИН (113531)
» БАЯР НААДАМ (110990)
» ЭДИЙН ЗАСАГ-ДЭЛХИЙ (68892)
» ЭДИЙН ЗАСАГ (1671741)
» ШИНЖЛЭХ УХААН (64032)
» ШАШИН (1216377)
» ХУВЬЦАА (54411)
» УЛААНБААТАР ХОТ (141333)
» ТАТВАР (53069)
» НИЙГЭМ (1638966)
» ОЮУТАН (70612)
» ОРОН НУТАГ (88905)
АЙМАГ
» Дорноговь (63860)
» ДУНДГОВЬ (76493)
» ДАРХАН УУЛ (95968)
» ДОРНОД (80093)
» Говьсүмбэр (55196)
» ГОВЬ-АЛТАЙ (85162)
» Баян-Өлгий (69791)
» БУЛГАН (73567)
» БАЯНХОНГОР (86008)
» ЗАВХАН (70029)
» ЭРДЭНЭТ (58820)
» ХЭНТИЙ ӨНДӨРХААН (84809)
» ХОВД (74863)
» ХӨВСГӨЛ (91037)
» Увс (84103)
» ТӨВ (57773)
» СЭЛЭНГЭ (72817)
» АРХАНГАЙ (63657)
» ОРХОН (63257)
» ӨМНӨГОВЬ (85767)
» Өвөрхангай (71972)
» СҮХБААТАР (68881)
АГЕНТЛАГ
» Мал эмнэлгийн ерөнхий газар (13056)
КОМПАНИ
» Дацан трейд (53192)
» ДЭВШИЛ (37355)
» ДАШВААНЖИЛ (53970)
» ДОНШИН (50439)
» ГОВЬ (54330)
» ГОЁО (41356)
» Витафит (53529)
» Витсамо Фрутт Жүүс ХХК (60282)
» Вагнер Ази (56779)
» ВОЯАЖ (40068)
» БИШРЭЛТ (50523)
» БИТ ХЭВЛЭХ (36680)
» Боорчи (58230)
» БУЯН ХОЛДИНГ (42230)
» БАМБУУШ (37347)
» БYТЭЭГДЭХYYН-КОКА КОЛА (39029)
» Бөхбат (54492)
» БӨXӨГ (36243)
» Зиг Заг (38204)
» ЖЕМ (56859)
» ЖИ МОБАЙЛ (65203)
» Жигүүр гранд (74536)
» ЖУУЛЧИН (37123)
» ЖАСТ ОЙЛ ШТС (61173)
» ИММО ТРЕЙД ХХ (51423)
» Имарт (21745)
» Изинис Эйрвэйс (56836)
» Их-Өвөр (62811)
» МИГ даатгал (50517)
» Монгол газар (63939)
» Монгол Шилтгээн ХК (55366)
» Монгол тамхи СО ХХК (62201)
» Мон-ад (52276)
» Мон Эн Ко (71680)
» Макс групп (64503)
» МЦХ, МОНГОЛ ШУУДАН (54225)
» МАХ ИМПЕКС (60954)
» МАК (69983)
» МОБИКОМ (84373)
» МОНДАВС ХХК (42688)
» МОНГОЛ МАХ ЭКСПО (39978)
» МОНФРЭШ (56684)
» МОНСУДАР (35856)
» МОНРОУД (49971)
» МОННИС (56060)
» МОН УРАН (68634)
» Мөнхийн үсэг (52527)
» ЮНИТЕЛ (77632)
» ЭДМОН (40276)
» ЭРЭЛ ХХК (52924)
» ШУНХЛАЙ ШТС (56560)
» Хамо (49094)
» Хаан хүнс хк (54942)
» ХОС ГАРЬД ХХК (41622)
» Хүннү-Эйр (53111)
» УЛУСНЭТ (36952)
» УЛААНБААТАР ПРИНТ (36869)
» УРЛАХ ЭРДЭМ ХЭВЛЭХ (38492)
» ТЭСО (20152)
» ТАЛХ ЧИХЭР (61828)
» ТАВАН БОГД (51496)
» Тэнгэр даатгал (51283)
» Тэнүүн-Огоо (51250)
» СББ (52438)
» Синчи-Ойл (64529)
» Саун- ТҮНДЭМҮН (43379)
» СЭЖИГТЭЙ БАЙГУУЛЛАГА (79841)
» СОДМОНГОЛ ШТС (70778)
» СОЁМБО ХЭВЛЭХ (40527)
» СКАЙТЕЛ (55943)
» СҮҮ ХК (62814)
» НОМИН ХОЛДИНГ (60701)
» АЛЕЙСК ИМПЕКС- Алейка гурил (43493)
» АЛТАЙ КАШМЕР (44290)
» АЛТАН ТАРИА (62131)
» АДМОН (37353)
» Алко групп (50599)
» Алтай Констракшн (53307)
» Алтай хүдэр (52242)
» АЭРОМОНГОЛИА ХХК (54815)
» АТАР ӨРГӨӨ (61145)
» АСА групп (49940)
» АПУ (65576)
» ОБ КАПИТАЛ (37377)
» ПЕТРОВИС НИК ШТС- (76691)
» КОМПАНИУД (60242)
» UFC (69293)
» Prophecy resource (61068)
» ӨГӨӨЖ (53359)
» Ospring (38078)
» MАГНАЙ ТРЕЙД ШТС (62073)
» MILL HOUSE-АТАР ГУРИЛ (45883)
» MCS (84407)
BOLOD STUDIO
» Иргэний үг (11557)
» МАНАЙД ИРЭЭРЭЙ НЭВТРҮҮЛЭГ (15760)
» Хүүхдийн ертөнц (18166)
» Фото сурвалжлага (12637)
» Таны мэдлэгт | Animation (15045)
» Нийгмийн төрх - Хуулийн зөвлөгөө (15172)
» Нийгмийн төрх (13494)
» Асуудлыг тодруулъя (15889)
» Онцлох хүмүүс (12864)
» Оточ - Эмчийн зөвлөгөө подкаст (12667)
» Контентууд (12754)
» Petrichor /Гэгээлэг нийгмийн үнэр/ (15055)
» LIVE (16901)
» Expert podcast (13703)
» Bolod Studio | Ярилцлага (15463)
» Bolod Studio | Реклам (15046)
» Bolod Studio | Онцлох нийтлэл (14257)
» Bolod News (20630)
» 7 хоногийн тойм (20793)
» "Тэр хэн бэ?" ярилцлагын нэвтрүүлэг (16927)
» "Нутаг нэг" подкаст (14752)
   
Ерөнхийлөгчийн хэлсэн үг бүрэн эхээрээ

Ерөнхийлөгчийн хэлсэн үг бүрэн эхээрээ
2015-01-09

-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн УИХ, Ард түмэндээ хандаж хэлсэн үг-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо.

Шинэ он гараад удаагүй байна. 2015 оны ажлын анхны бүтэн долоо хоног үргэлжилж байна. Иймээс эхлээд өнгөрсөн жилийн тухай товч дүгнэе. Манай малчид нэгдэл хувьчлагдсанаас хойш мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө. Тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа.

Манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Үүнд эдийн засгийн агшилт, хөрөнгө оруулалтын бууралт нөлөөлсөн тал бий. Гэвч бид дотооддоо илүүтэй хийж бүтээж үйлдвэрлэж эхэллээ. Эдийн засгийн хямралт байдлыг сөрж, Монголдоо хийж, бүтээж үйлдвэрлэж болох юм байна гэсэн итгэл манай иргэд, бизнес эрхлэгчдэд бий болж байна. Энэ бол их сайн мэдээ. Баялгаа боловсруулалгүй гаргавал хямралд бүтэн өртдөг, хагас боловсруулаад зарвал хагас хямардаг, бүрэн боловсруулж чадвал хямралд бага өртдөг, харин өөрсдөө үйлдвэрлэж бүтээж өөрийн болон бусдын хэрэгцээг хангаж чадвал хөгжил ирдэгийг бидний явж ирсэн зам, сургамж бэлээхэн нотолж байна.

Гадаад бодлогын орчинд ч бид өнгөрсөн онд ахиц амжилттай байлаа. Хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа идэвхжиж сэргэх бодитой эхлэл тавигдлаа. Манай хоёр хөршийн төрийн тэргүүн тус бүрийн айлчлалаар тал талын харилцаанд хүлээгдэж байсан олон асуудлыг дээд түвшинд хэлэлцэж ойлголцож, бас шийдвэрлэж чадлаа. Мөн олон асуудлыг цаашид шийдвэрлэх эхлэл тавигдлаа. Айлчлалын үр дүнг баталгаажуулж хийх ажил их байгааг энд бас сануулъя.

Зөвхөн хоёр талын бус Монгол Улс, ОХУлс, БНХАУлсын төрийн тэргүүн нарын гурвалсан дээд түвшний уулзалт манай орны санаачлагаар анх удаа 2014 онд боллоо. Энэхүү өндөр дээд түвшний уулзалт цаашдаа тогтмолжино. Мөн хэлэлцэж, шийдвэрлэх асуудлын хүрээ, агуулга тодорхойлогдож гурвалсан болон талуудын хооронд яриа хэлэлцээ, уулзалтууд ид явагдаж байна. Энэ бол Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах, гурван талын зайлшгүй оролцоотой шийдвэрлэх асуудлаа тодорхойлж, ахиц дэвшилд хүрэх ховор боломж юм.

Өнгөрсөн онд хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг эх орондоо амжилттай хүлээн авсан манай улс ирэх жил 2016 онд хоёр тивийн, тодруулж хэлбэл Ази, Европын төр засгийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтыг хүлээн авах бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн манай гуравдагч хөршүүдийн харилцаа, хамтын ажиллагаанд ахиц дэвшил арвин байлаа. Анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хийгдэж, хоёр талын асуудлууд шийдэгдэж, зарим гэрээ, хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа. Улс орныхоо нэрийг сайнаар гаргах эрхэм үйлсэд хичээн зүтгэсэн нийт дипломатууд, ажлын хэсэг, албаны хүмүүст энэ хүндэт индрээс талархал илэрхийлье.

Манай иргэн бүрийн амжилт бол Монголчуудын нийтлэг ололт юм. Хүмүүс ажил амьдралдаа ахиц дэвшил гаргахын төлөө цаг нартай уралдан зүтгэсээр байна. Хамгийн гол нь хүн бүр хувь заяандаа эзэн болж ажлаа сайн хийж чадвал энэ л манай орны өөдлөн дэвжихийн суурь болж чадна. Монгол улс хөгжинө дэвжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд нийт иргэддээ өнгөрсөн онд олсон ололт амжилтаа улам бататгаж, дөнгөж түүхээ бичиж эхэлж байгаа шинэ 2015 ондоо хийж бүтээх үйлс нь улам өөдрөг байхыг УИХ-ын энэ хүндэт танхимаас, энд хуран чуулсан шийдвэр гаргагчдын нэрийн өмнөөс хүсэн ерөөж баяр хүргэе.

Байгаль, цаг уур, улс төр, эдийн засаг, санхүү мөнгөний хүндрэл бэрхшээлийг сөрж “Бид чадна” гэж итгэл өвөрлөн зүтгэж бахархам амжилтад хүрсэн малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчид, нийт бүтээлч иргэддээ дахин дахин энэ танхимаас халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе!

Эрхэм гишүүд ээ,

Эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ. Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хичнээн хялбар бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа бид нэг болж байна. Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвддөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй. Бид бүгд үүнд дүгнэлт хийх ёстой. Учир нь ийм хандлага бол Монголыг мохоох хандлага. Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй. Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол улс хохирдог юм. Тэр хохирлын төлбөрийг Монгол хүн бүр төлдөг юм.

Асуудлыг шийдсэний хариуцлага, буруу зөвийг хэзээ ч нэхэж болно. Учир нь тэр байгаа. Харин асуудлыг шийдүүлээгүйн хариуцлагыг яах вэ. Учир нь тэр боломж, цаг хугацаа алдагдсан, байхгүй болсон. Энэ тухай ярих хэрэгтэй, хариуцлага нэхэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний улс бүтээгч, хариуцлагатай улс болно. Бүтээлч, хариуцлагатай чанарыг дэмждэг нийгмийн зөв хандлага бүрдэнэ. Бид алдсан цаг хугацаанаасаа, алдсан боломжоосоо сургамж авч байна гэсэн үг.

УИХ-ын ээлжит сонгууль болж, Та бүхэн тангарагаа өргөж байсан нь саяхны мэт санагдаж байна. Энэ бол цагийг бид ачаалж чадаагүй, хурдан өнгөрөөсний илрэл. Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав! Хичнээн их бүтээн байгуулалт, боломжийг алдаваа! Цаг хугацаа бол манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал хөрөнгө оруулалт. Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй бидэнд тусаж байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдралаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж, алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ! Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг. Эдийн засаг бол сонгуулийн амлалтаар, хоосон уриа, цээжээ дэлдэлтээр биш мөнгөөр, бодит хохирол, төлбөрөөр хэмжигддэг. Энэ бол том сануулга, том сургамж. Бид алдаагаа давтахгүй байх ёстой. Бид давтахгүй биш, хууль тогтоомжоор, үйл ажлаараа засах ёстой.

Бид хувь улс төрчийн болон бүлэглэлийн тоглолт, балмад үйл ажиллагааг амжилт, ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой. Манай зовлонгийн ихэнх нь дотроосоо үүсэлтэй байгаа. Бид аль нэг улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа. Хохиролыг хэн яаж тооцох дээр их, бага гэж маргаж магадгүй. Манай улсын эдийн засгийн албан ёсны мэдээнд тулгуурлаад харахад ийм л харагдаж байна. Алдагдсан боломж, цаг хугацаа, үнэгүйдсэн хөрөнгө, хохирсон иргэд, зугатсан хөрөнгийг харахад дээрхи тоог би ханатай гэж бодож байгаа. Улсаа, Монголоо хохироож болохгүй. Ийм зүйлд хязгаар хэмжээ байх ёстой. Энэ бол бидний авах ёстой сургамж.

Монголчууд бидэнд, Та бидний түүх гарцаагүй нэг үнэн сургамж үлдээсэн. Үүнийг бид бүгд мэднэ. Бид эвдрэлцсэн үедээ уруудаж доройтож байсан. Харин бид эвэлсэн үедээ сэргэж урагшилж байсан. Бид их гүрнээс буурай улс болтлоо бууж үзсэн. Өнөөгийн бидэнд түүх, цаг хугацаа маань бүтээх, шийдэх дээр нэгдэхээс өөр сонголтыг үлдээсэнгүй. Та бидний амьдарч буй орчин эмзэг, байршил өвөрмөц, тоо цөөн байна. Үүнийг би хэлэхгүй юм бол хэн хэлэх юм бэ! Үүнийг та бид хоорондоо хэлэлцэж ярилцахгүй юм бол хэн бидний өмнөөс хэлэлцэж, шийдвэрлэх юм бэ!

Улсын Их Хурлын гишүүд бол Монголын их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Та бүхний гаргаж байгаа шийдвэрээр Монголыг төсөөлдөг. Их Хурал, Засгийн газрын гишүүний хэлж буй үг, хийж буй үйлдлээр дамжуулж манай улсыг хүмүүс тольддог. Улсаа төлөөлж шийдвэр гаргах эрх бол чухал эрх. Тэр тусмаа манай Үндсэн хуулиар хууль тогтоох эрх бол зөвхөн Улсын Их Хуралд л байдаг ганцхан хувь эрх. Монголын хувь заяаг шийдэлцэх эрх бол ховор эрх. Монголд ийм эрхтэй хүн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчөө нэмээд зуу хүрэхгүй. Ийм эрхтэй төрийн албан хаагч бол зөвхөн улс орны дээд эрх ашигт үйлчлэх ёстой. Тэр бол ард түмний нийтлэг эрх ашиг. Би Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг Монгол Улсын хөгжиж дэвжих эрх ашиг гэж хардаг. Бидний бүх үйлдэл, үйл ажиллагаа Монголын хөгжил дэвшлийг урагшлуулахад чиглэх ёстой.

Хоёр хоногийн өмнө би манай үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж хоосон ярьдагаа зогсоо гэж байна. Тийм бодлого байгаа бол хуульчлаад өгөөч гэж байна. Юуг яаж дэмжихээ тодорхой болгооч гэцгээж байна. Улс төрчдийн ааш араншинг дагаж савж унасаар байгаад сэнсэрч дууслаа гэж ярьж байна. Бүтээгчдэд, хувийн хэвшилд хандах хандлагаа төр өөрчлөөч гэж тэд хэлж байна. Хувийн хэвшлийг хонь гэж хардагаа болио, төр өөрөө чоно шиг аашилдагаа болио гэж ярьцгааж байна. Манай дарга нар тууз хайчлахдаа дуртай. Харин бүтээгчдийн хаалгыг хүлсэн хүлээсээ давхар хайчилж хаяач гэж шаардаж байна. Тэд төрийн үйлчилгээг өрийн үйлчилгээ болсон, хүлээс цоож болсон гэж шүүмжилж байна. Төрийн эрх мэдэлд шургалсан бизнес хийгчид биднийг талцуулахаа зогсоогооч гэж байна. Бидэнд бусдын төр биш өөрийн төр хүндрэл учруулж байна гэж ярьж байна.

Бид цаг нартай уралддаг. Харин улс төрчидтэй цаг уралддаг байж магадгүй. Бидний алтан цаг, боломж, орлого ашгийг хүнд суртлын галаар битгий шатаагаач. Хийж бүтээх бол хэцүү. Үүн дээр төрийн хэцүүг бүү нэмээч гэцгээж байна. Татварын бодлогоо уян хатан болгооч. Тийм эрх боломжоор Засгийн газар, орон нутгийн хурлыг хангаж өгөөч. Монголдоо хийж чадаж байгаа бараа үйлчилгээг л манай төр худалдаж аваач. Шалгаруулалтаа дотоодын үйлдвэрлэгчдийн дунд л явуул. Гадны ижил төрлийн бараа үйлчилгээг тендерт оролцуулахыг хориглооч гэж байна.

Ноос, ноолуур, арьс шир боловсруулаад дотоодын үйлдвэрт өгөхөөр татвартай. Гадагш гаргахаар татваргүй болчихдог гаж тогтолцоо байна. Үүнийгээ хурдан засаач гэж байна. Яам, албан газартаа ажлаа мэддэг, бизнесийг ойлгодог дэмждэг мэргэжлийн хүн ажиллуулаач. Яам байгуулснаар асуудал шийдэхгүй. Бодлогодоо, хандлагадаа өөрчлөлт гаргаач гэж дахин дахин хэлж байна. Энэ утаа, бохирдол чинь хүний эрүүл мэндэд аюул тариад зогсохгүй, Монголын өрсөлдөх чадварыг хойш татаж байна. Хурдан шийдээч гэж байна.

Төрөөс бүтээгчдээ дэмжих гэж байгаа бол бидэнтэй ирж уулзаач. Бидний хийж байгаатай, хүндрэл зовлонтой биечлэн танилцаач гэж хэлж байна. Өрийн тааз гэж худал юмаа өөрчлөөч. Өр чинь таазаа цоолчихлоо. Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болсон. Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ гэж байна. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна. Өөр боломжуудыг нээгээч. Сайд нартаа шалгуур тавиач. Ядаж салбартаа хувийн бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг сайд, даргаар ажиллуулж өгөөч гэж байна.

Би зөвхөн тэдний ярианаас Та бүхний анхааралд цөөн хэдэн санааг хүргэлээ. Надтай уулзсан үйлдвэрлэгчдийн төлөөллийг би эх орончид гэж харж байгаа. Татвар төлөгчид бол өнөөгийн нөхцөлд хамгийн эх оронч хүмүүс. Тэдний татварт төлсөн мөнгийг бид ахмадууддаа тэтгэвэр болгож олгодог. Тэднээс авсан мөнгийг манай төрийнхөн багш, эмч нартаа цалин чинь энэ байна гэж дамжуулж өгдөг. Тэр мөнгөөр хил манаж байгаа цэргийнхээ хоол хүнсийг дөхүүлдэг. Цагдаагаа хувцасладаг. Тэдний мөнгөөр та бид, төрийнхөн бүгдээрээ цалинждаг. Энэ танхимын дулаан, халуун, цахилгааныг ч тэдний мөнгөөр төлж байгаа. Монголын төрийг татвар төлөгчид тэжээдэг. Энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа төсвийн тодотгол ч тэр хүмүүсийн төлсөн мөнгийг яаж хуваах тухайд л юм.

Бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л төр, төрийн байгууллага, төрийн албан тушаалтан оршихуйн ёс зүйтэй болдогийг мартаж болохгүй. Юм хийх бүтээх гэсэн иргэдээ Монголын төр хамгаалах ёстой. Явж явж үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь Монголд хожоотой. Бүтээж хийх гэсэн хүмүүсийг мохоодог тэдний  аранга нь болсон, тийм аргыг ажил амьдралынхаа хэвшил болгосон этгээдүүдэд бид үгээ хэлж чаддаг байх ёстой. Монголын төр бүтээгчдээ өмөөрөхөөс ичих ёсгүй. Тэдний бүтээж бий болгох үйлсэд саад учруулдаг хүнд сурталтан, дарга, сайд гишүүн ичихгүй бол би ичихгүй. Би үйлдвэрлэгчдээ, бүтээгчдээ, юм хийж бүтээхийн төлөө яваа иргэдээ цаашид ч өмөөрнө. Тэд ч “Та биднийг дэмжээд өгөөч, цааш хэлээд өгөөч, биднийг хамгаалаач” гэж надад хэлдэг юм.

Би Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрыг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжих гэж байгуулагдсан гэж харж байгаа. Тэдний өмнө тулгамдаж ирсэн хүнд, хэцүү асуудлыг шийдвэрлэхэд туслах нь энэ Засгийн гол зорилго гэж ойлгож байгаа. Иймээс ч энэ Засгийн газар Аж үйлдвэрийн яам гэж тусад нь яам байгуулсан, хариуцсан сайд томилуулсан гэж үзэж байгаа. Хамгийн гол нь энэ яам Монголын үйлдвэрлэгчдэд тушаа болох ёсгүй. Түлхээс дэмжлэг, өмөг түшиг нь болох ёстой. Би ч үүнд хувиа нэмэрлэж үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг удахгүй гаргах болно. Монгол Улс цаашдаа үйлдвэрлэл тойрсон асуудлаар хэрэлдэж талцдаг биш харин үйлдвэрлэлийг дэмжсэн нэгдсэн бодлого, хууль, үйл ажиллагаатай болно гэдэгт итгэж байгаа. Үйлдвэржилт Монголын хөгжлийн өнгийг тодорхойлох болно. Бүгдээрээ тамын тогооноосоо гаръя. Бүтээгч үндэстэн болъё. Хариуцлагатай улс болъё. Монгол Монголоо дэмжье. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж хамтарч ажиллая гэж би та бүхэнд уриалж байна.

Эрхэм нөхөд өө,

Би жил гаруйн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаачлага дэвшүүлсэн. Манай эрхэм гишүүд, нам эвслийн бүлэг, бие даагчид ялгаагүй бүгд тэр санаачлагыг дэмжиж хэрэгжүүлэхээ илэрхийлсэн. Иргэд, олон нийт, төрийн албаныхан, бизнес, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны салбарынханаас эхлээд олон байгууллага, иргэд энэ санаачлагад нэгдсэн. Энэ санаачлагыг хэрэгжүүлэх үйл явц олон газар үргэлжилсээр байна.

Би тэр санаачлагыг өрнүүлж хэлэлцүүлж байхдаа хоёр үндсэн асуудалд олны анхаарлыг хандуулахыг хичээсэн. Нэг. Эдийн засгаа яаж өсгөх вэ? Хоёр. Төрөө яаж засах вэ? Би энэ хоёр асуудлын түлхүүрийг олсон гэж бодож байгаа. Нэг. Эдийн засгаа өөд татахын тулд эхлээд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Хоёр. Төрөө засахын тулд эхлээд бид төрд хариуцлагыг авч ирэх хэрэгтэй. Шийдэл мэдээжийн, энгийн сонсогдож байгаа байх. Гэвч үйл явц амаргүй байх болно. Амаргүй ч байгаа.

Би сая үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийн талаар цухас ярилаа. Энд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна. Харин би өнөөдөр төрд хамгийн чухал байгаа, гэхдээ хамгийн их дутагдаж байгаа тэр сэдвийг хөндөхийг хичээнэ. Тэр асуудлыг төр түмний анхааралд авч ирэхийн төлөө хойшид ч хатамжлан зүтгэнэ. Тэр сэдэв бол хариуцлага. Монголын төрд одоогоор хамгийн дутагдаж байгаа, хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйл бол хариуцлага. Монгол улсад аливаа соёл иргэншилт нийгэмд байдаг бүх л юм байна. Харин нэг л зүйл үгүйлэгдэж байна. Тэр бол дахиад л хариуцлага. Монгол Улс нэр төртэй орон байя гэвэл хариуцлагатай улс болох ёстой. Бурханаа бүтээгээд шүншгийг нь хаяж болохгүй. Гэрээ бариад галаа мартаж болохгүй.

Манай ард түмэн Улсын Их Хуралд, Ерөнхийлөгчид, Засгийн газарт бүхнээ өгсөн. Манай иргэд сонгогчид өөрт нь хадгалагддаг төрийн эрх барих дээд эрх мэдлээ Та бидэнд өгсөн. Тэр хууль тогтоох, төсөв мөнгийг нь шийдэх, тэр бүү хэл баялгийг нь захиран зарцуулах эрхийг. Тэр том эрх мэдэлтнүүдийг холоос хайх хэрэггүй. Тэд бүгд энэ танхимд байна. Зарим нь хурлаа тасалсан ч сандал нь, шийдвэр гаргалцдаг товчлуур нь нэртэйгээ байна.

Төрд итгэхгүй байна. Төрд итгэх ард түмний итгэл бага байна гэж зарим шийдвэр гаргагчид гомдоллодог. Төрд гэдэг нь дам утгаар “өөрт нь” итгэхгүй байна гэж хэлж байгаа юм. Энэ үнэн. Гашуун ч үнэнийг хүлээн зөвшөөрье. Ерөнхийлөгчид итгэх хүмүүсийн итгэл муу байгаа. Их Хуралд итгэх итгэл тааруу байгаа. Засгийн газарт итгэх итгэл тийм өндөр биш байгаа. Та бидний ажил нэг иймэрхүү л байгаа.

Би та бүхэнд, өөртөө ч нэг зүйл сануулах гэж байна. Бүгдээрээ үүнийг өглөө бүр санаж явъя. “Сонгогдлоо” гэсэн үг сонсоод ард түмэндээ баярласан тэр мөчөө бүү март. Тэр шөнө дөлөөр ард түмэндээ илэрхийлж байсан баяр талархлаа, тэр сонгуулийн өдрийн маргааш өглөө босоод “түмнийхээ төлөө зүтгэнэ” гэсэн тэр андгайгаа бүү март. Сонгуулийн үеийн амлалтаа, сонгуульд ялаад хэлж ярьж байсан үгээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа өдөр бүрийн тоогоор санаж яв.

Сонгуулийн үеэр, эрхэм гишүүдээ, хаана Монгол хүн зовно, би тэнд байна гэж та бид яриагүй гэж үү! Монголд хаана хариуцлага шударга ёс дутна би тэнд байна, би түүнийг шийдүүлэхийн төлөө зүтгэнэ, ажиллана гэж Та бид амлаагүй билүү! Гэтэл албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна. Өөрт нь албан тушаал өгсөнгүй, нам, бүлэг фракцад нь сайд ноогдсонгүй, бүр сүүлдээ дэд сайд, төрийн нарийн гэж хэрэлдээд бүхэл бүтэн Улсын Их Хурлын хуралдааныг хэдэн цаг, өдрөөр зогсоож байна. Гэтэл хариуцлагын ширээ өнчин, ардын зовлон хөсөр хаягдсан хэвээр л байна. Хүмүүс бүгдийг харж байгаа. Хүмүүс нэг юманд үнэн голоосоо дургуй байдаг. Итгэсэн сонгосон хүнийх нь үг үйлдэл хоёр зөрөхөд тэд үнэхээр бухимддаг.

Их Хурал хариуцлага, шийдэл шаардсан асуудлыг нэг өдрөөр хойшлуулахад Монголын хөгжил нэг алхамаар саардаг. Иргэдийн амьдралд ирэх дарамт улам нэмэгддэг. Гэр бүлээ тэжээх гэсэн хүнийг зовлон нь нойрон дунд нь сэрээж байна. Шөнөөр босгож байна. Олон хүн өнөөдөр балга тос, атга гурил, хэрчим мах, тал талх, ширхэг эмний төлөө өдөр шөнө, ажил амралтаа ялгахгүй зүтгэж байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан айлынхан ажил таслах нь байтугай, ажил нэмж олж хийх гэж гүйлдэж байна. Хүмүүс амьдралдаа урьд өмнө байгаагүйгээр хариуцлагатай хандаж байна. Гэтэл төр яаж байна. Тэдний “эрхэм” төлөөлөл хурлаасаа хэдэн цаг хоцордогийг, ажилдаа яаж ханддагийг сонгогчид андахаа байжээ. Их Хурлын гишүүд салхинд гарч яваа амрагчид шиг байж болохгүй. Чөлөөлт цаг гарахаар хуралдаа ирдэг юм шиг зан гаргаж болохгүй. Ийм гишүүн олон биш байх. Гэхдээ “муугийн уршиг олонхид” гэж үгтэй. Энэ байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй.

Их Хуралд хамгийн тулгамдаж байгаа асуудал гэхээр ихэнх нь “ирц” гэж хариулж байна. Гэтэл ард иргэдэд бол ажил амьдралын асуудал чухал байна. Улс оронд бол, би хэлсэн, хариуцлагын асуудал. Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм бишээ. Монголын ард түмэн баялаггүйдээ ядарч байгаа юм бишээ. Манай дарга нарт эрх мэдэл дутагдсанаас асуудал шийдэхгүй байгаа юм бишээ. Бидэнд хариуцлага дутсанаас ийм байгаа юм. Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо. Хариуцлагагүй төр бол удирдлагагүй онгоцтой адилхан. Удирдлага нь ажиллахгүй онгоцоор иргэдээ тээж яваа нисгэгч гээд өөрсдийгөө төсөөлөөд үз. Одоо ухаарах цаг болсон. Одоо зогсоё. Одоо болно. Үүнээс цааш хязгаар байхгүй. Одоо хариуцлагатай улс больё. Харин энэ ажлыг толгойноосоо, дээрээсээ, төрөөсөө эхэлж хийе. Үүнийг Их Хурал хийж чадна. Би чадна. Засаг ч чадна. Манай иргэд ч чадна. Бид чадна. Хийцгээе бүгдээрээ.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн хяналт хүмүүсийн дунд эхэлчилхсэн байна. “Тэр байгууллага, тэр дарга хуулиар хийх ёстой ажлаа хийхгүй” байна гэсэн яриа гарч  байна. Их Хурал мөнгөний зарцуулалтаа төдийгүй ирцээ шилэн болгох хэрэгтэй. Засаг төр, бүх албан тушаалтнууд шийдвэрээ шилэн болгох хэрэгтэй. Шүүхийн шийдвэр шилэн болоод удаж байгаа. Цаашдаа төрийн хяналт шалгалтыг шилэн болгоё. Хэн юу шалгав, юу илрүүлэв, үр дагавар нь юу байв гээд хянагч шалгагч, байцаагч нэг бүрийн удирдамж нь, шийтгэл сануулга нь, торгууль нь, авсан өгсөн нь, нэхсэн шаардсан нь бүгд шилэн болох ёстой. Үйлдвэрлэгчид гаалийг, татварыг шилэн болгоё. Нэмээд улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтийг шилэн болго гэж шаардаж байна.

Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг оройгоос нь татдаг. Надаас эхлээд төсвөө таная. Ерөнхийлөгчийн, гишүүний, сайдын төсөв яаж тэлсэн, яаж хассан тийм хэмжээгээр бусдаас тэгэж шаардая. Би Ерөнхий сайдад хэлсэн. Наад сайд дарга нарынхаа ажлын өрөөнд хэмжээ тогтоож өг гэж. Ингэж чадвал зарим яамны ажилтнууд сайдынхаа өрөөнд багтах байх. Засаг дарга нарынхаа өрөөнд тамгын газар нь шингэчих байх шүү. Тэр сайд, дарга нарт ноогдох өрөөний зай талбайг манай урд хөршид тогтоосон шиг, дунджаар 16 м⊃2; гэж тооцвол. Энэ албан тушаал, сандал суудал тойрсон тансаглалаа эхлээд хасах хэрэгтэй. Засаг нь чадахгүй бол хурал нь хас, хурал нь чадахгүй бол засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул.

Үйлчилгээг тусад нь гаргах, түрээс болгох, хувийнхнаар хийлгэх яасан бэ! Яамдыг аж ахуйн ажлаас, тендерээс, барилга барих, засах, зам тавих ажлаас чөлөөлөх яасан бэ. Улс төр, мөнгө хоёрыг салгах юу болсон бэ? Мөнгө төсөвгүй болоод хаалгаа барьсан яам, төрийн байгууллага гэж би сонсоогүй. Харин аж ахуйн нэгжүүд олон зуугаараа хаалгаа барьж, аргагүйн эрхэнд ажилчдаа олноор нь халж байна гэх яриа тасрахгүй байна. Төсөв нь дутаад цалингаа, албаны нэмэгдлээ авч чадахгүй яваа гишүүн, сайд, дарга байна гэж та бүхэн сонссон уу! Нэг бол тэр сайдын, тэр гишүүний компани дампуурлаа гэж та сонссон уу!

Бид яам, албан газар биш аж ахуйн нэгж хаалгаа барихад илүүтэй санаа зовох ёстой. Уялдаа холбоогоор авч үзвэл нэг татвар төлөгч хаалгаа баривал, нэг төрийн байгууллага хаалгаа баримаар юм. Төрийн байгууллага байгаа учраас аж ахуйн нэгж байгаа биш, харин тэдний төлсөн татвар байгаа учраас төрийн тэр нэгж оршиж байгаа юм. Тиймээс хэчнээн шахаад ч гарах шүүсгүй болсон аж ахуйн нэгжийг биш, харин хэмжээ хязгаар нь хэтэрсэн тансаглал, зардлыг нь төрөөс олж шахбал, хасбал мөнгө төсөв хэмнэгдэнэ.

Эрхэм гишүүдээ.

Төр лүү очих ардын зам хүний итгэлээр хучаастай байдаг гэж ярьдаг. Итгэл амархан сэргэдэг зүйл. Тэр тусмаа төрдөө итгэх ардын итгэл.  Төр нь төр шиг байх юм бол хүмүүсийн итгэл сэргээд л ирнэ. Төр ард түмний итгэл эргээд л бэхжинэ. Би энэ бүхнийг гурван эшээс хамаарна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гурван “Ш” үсгээр эхэлсэн үгнээс. Шийдвэр, шийтгэл, шүүр. Би сүүлээс нь санаагаа товч тайлбарлая. Шүүрээр би төрийн үйлчилгээг төлөөлүүлж байгаа юм. Төрийн үйлчилгээ аливаа газрын үйлчлэгчийнх шиг хөнгөн шуурхай, ойлгомжтой, иргэдийн итгэл сэтгэлд нийцтэй байх ёстой. Үйлчилгээ цоож шиг байж болохгүй. Тэр тусмаа төрийн үйлчилгээ нь мөнгөөр онгойдог цоож шиг байж болохгүй. Иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог тийм үйлчилгээнд төр мөнгө төсөвлөх хэрэггүй. Төсөвгүй учраас тийм ёс бус үйлчилгээ, алба өөрөө л алга болно.

Хоёрт нь: Шийтгэл гэдэг үгээр би хариуцлагыг төлөөлүүлж хэлж байгаа юм. Иргэдийн бухимдлын ихэнх нь мөнгөнөөс гэхээс илүүтэй шийтгэл хүлээх этгээд шийтгэлгүй яваад байгаагаас үүддэг. Гэртээ бухимдаж байгаа иргэнийг төлөөлж  сонгосон гишүүн нь хурлынхаа танхимд хариуцлага алдсан этгээдэд уураа гаргаж байх учиртай. Ард түмний төлөөлөгч ард түмнийг төлөөлж албан тушаалтнаас хариуцлага асуух, шаардах, түүнийг тооцох эрхтэй. Би энэ дутагдаж байгаа харилцааг зохицуулахад чиглэсэн “Нийтийн сонсгол”-ын хууль санаачлаад Их Хуралд өргөн барьсан. Энэ хууль бол ардчиллыг ажиллуулах хууль. Учир нь ардчилалын амин сүнс бол хариуцлага. Энэ хуулиар ард түмний элч нар албан тушаалтнаас хариуцлага асуух юм. Энэ хуулиар та бүхэн төсвийн зарцуулалтыг асуух эрхтэй. Хуулийн хэрэгжилтийг асуух эрхтэй. Томилгоог ч сонсох эрхтэй. Байгалиа ч, иргэдээ ч өмөөрч өмнөөс нь хариуцлага ярих эрхтэй. Мөрдөн шалгах ч эрхтэй. Тийм арга хэрэгсэлээ гартаа, мэдэлдээ авцгаа, эрхэм гишүүдээ, хурлын төлөөлөгчидөө.

Улсын хэмжээний асуулга хариуцлагыг Улсын Их Хурал ярьдаг, аймгийн хурал нь аймагтаа, дүүрэг нийслэлийнх нь Улаанбаатартаа, сумынх нь сумандаа ярьдаг, тооцдог болно. Дуудсан, дурын албан тушаалтнаасаа, бүр тодруулбал өөрөөсөө бусад, ажил алба хариуцсан хүмүүсээр “Би зөвхөн үнэнийг хэлнэ” гэж тангараг өргүүлж байгаад хариуцлага асуух ярих эрх Та нарт байгаа. “Нийтийн сонсголын хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн дотор төдөн сайд, дарга, нэжгээд өндөр албан тушаалтан хариуцлага хүлээлээ, сануулга авлаа, ард түмний төлөөлөгчдөөр загнууллаа, байцаагдлаа” гэсэн мэдээ гарвал би Монгол Улс хариуцлагатай улс болж байна гэж ойлгох болно.

Хариуцлага асуух, сонсох бол Монголын төрийн уламжлал. Хариуцлагыг асуух ёстой эзэд нь асууж чаддаг, бас тооцож чаддаг байхдаа Монголын төр хүчтэй байсан. Ерөөс тийм төр нэр хүндтэй, түмэн олныхоо итгэлийг хүлээсэн байдаг. Өнөөдөр манай парламент албан тушаалтнаас тухайн цагт нь хариуцлага асууж тооцож чадахгүй байгаа учраас, тэр бүрэн эрхээ бүрэн хэрэглэхгүй байгаа учраас нэр хүнд нь унаад байгаа юм. Хүмүүс төрөөс хариуцлага, мөнгө хоёр дээр хатуу, ил тод, тайлагнаж тооцож хандахыг л хамгийн их хүсэж байна. Бидний улсын зорилго бол ардчилал, зах зээл гэсэн хоёр үгэнд байгаа юм бишээ. Монголын туйлын зорилго бол Монгол хүн эрхтэй, Монгол төр хариуцлагатай байхад оршино. Иймээс Нийтийн сонсголын хуулийг цаг алдалгүй баталж хэрэгжүүлэх боломжоор хангахыг эрхэм гишүүд Та бүхнээс би хүсэж байна.

Дараагийн миний УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа хууль Иргэний оролцооны тухай болон зарим дагалдаж гарах хуулийн төсөл юм. Иргэдийнхээ оролцоогүйгээр бид иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилтоо хангаж чадахгүй. Иргэдийнхээ эрх үүрэг, хийх ажил, оролцоог бид тодорхой хуульчлах ёстой. Монголын хүч бол манай ард түмний хүч юм. Монголын зам бол албан тушаалтанд их эрх ямба эдлүүлэхэд биш, харин иргэддээ эдлэх ёстой эрхийг нь хуульчлан эдлүүлэхэд оршино. Иргэдийнхээ оролцоо, идэвхийг дэмждэг, урамшуулдаг төр л иргэний, ардчилсан, ард түмний төр гэж нэрлүүлэх, үнэлэгдэх эрхтэй болдог. Манай орны хувьд иргэний оролцоо бол зөвхөн ардчиллын агуулгатай асуудал биш. Монгол Улсын аюулгүй, тусгаар, бүрэн эрхт байдал, сайн сайхан, хөгжил дэвшил нь эргээд иргэдийнхээ эрх оролцоогоор хангагддаг, түүнтэй  салшгүй холбоотой байдгаараа онцлогтой юм. Үүнд л манай ард түмний түүхэн, шинэ сонголтын мөн чанар, ач холбогдол оршиж байгаа юм.

Манай иргэд өөрсдөө оролцвол, хүсвэл ямар ч хүндрэлийг байгаа суугаа газраа шийдэж чадна. Орон нутгийн хөгжлийн сангийн сум, баг, хороо, дүүрэгтээ ноогдсон буурай хөрөнгийг иргэд яаж хувиарлаж зарцуулж, хянаж байгааг, юу бүтээж хийж байгааг та бүхэн мэднэ. Тэр мөнгө нь цаг хугацаандаа, хуулийн дагуу бүрэн очдог бол хүмүүс бүр ихийг хийж чадна. Харин орон нутгийн хөгжлий сангийн мөнгийг одоо энэ хэлэлцэж буй төсвийн тодотголоор бүү хасаарай. Иргэн бүрт, байгаа суугаа газар нь тулгамдаж байгаа бүх асуудлыг энэ танхим руу чирэх хэрэггүй. Түүнийг шийдэх боломжийг нь, эрхийг нь, санхүүжилтийг нь иргэддээ өгчих. Хүмүүс асуудлаа өөрсдөө шийдээд л явна. Үүнийг л төрийн мэргэн бодлого гэж байгаа юм. Иргэн хүнд ололт нь, хувь нь хүртдэг бодлогыг зөв бодлого гэдэг юм. Аливаа амжилт  хүндээ хүрч байж л ололт болдог.

Эрхэм гишүүдээ, ард иргэдээ!

Миний дараагийн ярих сэдэв бол  төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтантай ямар тохиолдолд, яаж хариуцлага тооцох тухай асуудал юм. Манай хуулинд дарга, албан тушаалтанг яаж сонгох, томилохыг тодорхой заасан байдаг. Харин тэдэнтэй яаж хариуцлага тооцох, хариуцлага гэж яг ямар утга агуулгатай, хэм хэмжээтэй, зөрчвөл ямар үр дагавартай харилцаа болохыг тодорхойлсон бие даасан хууль тогтоомжгүй явж ирлээ. Иймээс би “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай” хуулийн төсөл санаачлаад өргөн мэдүүлэхэд бэлэн болгож байна.

Тэнгэр оройгоосоо цоорвол цэлмэдэг. Төр дээрээсээ хариуцлагатай байвал зөв болдог. Манай өндөр албан тушаалтнууд “хариуцлага” гэж чанга ярьдаг. Харин өөрсдөө түүнээс зугтаадаг. Одоо энэ ажлыг үг яриа биш үйл хэрэг болгоё. Хуулиа батлая. Хэрэгжүүлье. Асуудал гарвал улам сайжруулаад, чамбайруулаад явъя. Хариуцлагыг өөрсдөөсөө эхэлье. Албан тушаалтан нь хариуцлага хүлээдэг нийгэмд л шударга ёс тогтдог. Хуулийг дарга, сайд, гишүүн, ерөнхийлөгч, төлөөлөгч ялгаагүй бүгд ягштал биелүүлдэг байх ёстой. “Хууль яаахав” гэдэг ойлголтыг бид эхлээд энэ улс төрөөс халах ёстой. Тийм ойлголттой хүн улс төр, төрийн ямар ч албанд ойртох учиргүй.

Би энд шинэ юм яриагүй. Хариуцлага, шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх бол миний ч ард түмэндээ өгсөн амлалт, эрхэм гишүүн таны ч сонгуулийн үеэр ярьж явсан гол сэдэв. Шударга ёс бол сонгуулиар яриад орхидог сэдэв биш. Албан тушаалтай байхдаа л шударга бай. Улс төрчийн улсын шалгалт бол авилгатай тэмцэх, шударга байх, хууль хэрэгжүүлэх гэсэн гурван шалгуураас бүрддэг. Шалгалтандаа  унавал ажлаа өгөх хэрэгтэй. Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг. Ярьсанаа хийж хэрэгжүүлэхээс эхэлдэг. Та бидний хувьд бол хариуцлагын тухай багц хуулийг баталж, тэр тогтолцоог бий болгож, ажилуулахаас эхэлнэ.

Хариуцлага, шударга ёс гэдэг нэрийг манай иргэд залхатлаа сонссон. Харин дүрийг нь харалгүй өдий хүрлээ. Одоо бид тэр “хэцүү нэрт” –ийг амилуулж ажиллуулах  цаг болсон. Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгогчдынхоо эрхийг бид хуульчлах ёстой. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна. Ташуур далайхад хашин морь ч шогшдог. “Буцаагаад татна шүү” гэхэд сонгогдсон хүний чих зөөлөрдөг, нүд нь нээгддэг, сонгосон томилсон эзэнтэй гэдгээ тэр хүн мэдэрдэг, хариуцлага байгааг санадаг. Үүнээс шалтгаалаад тэр улс төрийн албан тушаалтны ажилдаа хандах хандлага өөр болдог, сайжирдаг, тэд ажлаа улам үр бүтээлтэй хийхийг хичээдэг. Үүнээс Монгол Улс, Монголын ард түмэн л хожих болно.

Хариуцлага бол өргөн ойлголт. Зөрчлийн цар хэмжээ, тоогоор хүлээх хариуцлагын түвшин, зэрэглэл, тогтдог. Манайханд хариуцлагын хоёр туйл байна. Нэг туйл нь албан тушаалтан сонгогддог, томилогддог. Тэгээд дархлагддаг. Нөгөө туйл нь албан тушаалтанг ажлаас нь буухаар орц, орон, эмнэлэг, шорон хэсүүлж хариуцлага тооцох гэж хөөцөлддөг. Энэ тогтолцооны гажгаас болж албан тушаалтнууд нэг бол эргүү болтлоо сандалтайгаа зууралддаг, нэг бол эрүү яланд очиж унадаг. Гэтэл албан тушаалын хариуцлага гэдэг бол албан тушаалтнаас өөрөөс нь эхэлдэг зүйл. Албан тушаалтан буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх бол хариуцлага мөн. Албан тушаалтныг хууль дуудсан үед яваад очих бол хариуцлага мөн. Ёс зүйн хариуцлага гэж бий. Улс төрийн хариуцлага гэж бий. Торгууль, шийтгэл, сануулга гэж бий. Энэ бүхнийг хуулиар тодорхойлж, таарсан зөрчилд нь тохирсон хариуцлагыг тухай бүрд нь тооцож байх нь л чухал. Ийм юмнаас сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд тойрч зугатах хэрэггүй.

Хариуцлага гэдэг бол хүний нийгэмд л байдаг хэм хэмжээ. Хариуцлагатай хүн ёс зүйтэй байдаг. Ёс зүйтэй хүн хариуцлагатай байдаг. Ёс зүй, хариуцлага гэдэг эрх чөлөөнд байдаг ойлголт. Ардчилсан нийгэмд хэвшсэн зүйл. Нийгмийн дархлаа ёс зүйдээ байдаг. Тэр дархлаа хариуцлага хүлээж байгаа хүмүүсээс бүр их хамаардаг. Ухамсартай төрийн түшээ хүн уучлал гуйхаас, улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээхээс эмээдэггүй. Харин ч түүнийг хүсдэг. Учир нь түүнийг зөрчвөл дараагийн шатан дээр эрүүгийн хариуцлага түүнийг тосдог.

Албан тушаалтны халдашгүй байдал бол түүнийг хариуцлагаас чөлөөлөх хамгаалалт биш. Бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломж юм. Хариуцлагын тухай хуулийн төсөлд энэ асуудлыг ч нарийвчлан зохицууулсан байгаа. Хариуцлага гэдэг бол гадаад орнуудын албан тушаалтанд хамаардаг ойлголт биш. Энэ бол Монголын төрийн гүн ухаан, чимэг нь, амин сүнс нь болсон ойлголт. Монголчууд дэг журам, хууль ёс, хариуцлага гэдгийг дэлхийд мэдрүүлж явсан үндэстэн. Төрийн цэвэр нандин байдал, төрийн хүний явдал суудал ямар байх ёстойг заасан Монголын хууль, түүний хэрэгжилтийг хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололт гэж дүгнэдэг юм. Төрөө цэвэр, журамтай байхыг Монголчууд гэрээ цэвэр хоггүй байхаас илүүд үздэг. “Надаас сайн нь, цэвэр нь, хариуцлагатай нь төрд байх ёстой. Би бол болоогүй” гэж өөрийгөө голдог иргэдтэй улс, бид чинь.

Япон улсад парламентын гишүүн, бас сайд хүн сонгогчдодоо дэвүүр тараагаад огцорч  гэнэ гэсэн мэдээг та нар саяхан л уншсан байх. Тэнд хүн дэвүүр тараагаад огцорч байхад, манай улс төрчид гивлүүртэй юм шиг суугаад л байхуу! Хийсэн машиныг нь унах дуртай дарга нар яавал хүн огцордог, хариуцлага хүлээдэгийг нь гаднаас, тэднээс санаа авч, суралцаж болохгүй гэж үү! Бид хариуцлагыг ярих цаг болсон. “Өрхийг нь тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Улсыг нь тараая гэвэл түшмэдийг нь эрхлүүл” гэж үгтэй юм. Манай түшмэдүүд, өндөр албан тушаалтнууд дэндүү эрх, дэндүү дураараа байгаа. Энэ хуулиудыг бүр ойрын өдрүүдэд батлах хэрэгтэй байгаа юм.

Эрхэм гишүүдээ!

Манай парламентад суудал авсан намын гишүүд Засгийн газарт хамтарч ажил албан тушаал хаших болсныг хүмүүс янз бүрээр л харж байгаа. Хамтраад хэцүү тулгамдсан асуудлыг шийдэх байх гэж нэг хэсэг нь харж байгаа. Нөгөө хэсэг нь  хариуцлага, ёс зүйгүй, хяналтгүй дураараа загнах нь бүр хэтрэх вий гэж болгоомжилж байгаа. Улс төрд ялах дуртай. Албан тушаалт очих дуртай. Ажлаа хийх дургуй. Ийм байж болохгүй. Хариуцлагагүй төр дотроосоо ялзардаг. Төрөө ялзарлаас сэргийлэх ажил бол Та бидний хийх ёстой хамгийн чухал ажил. Энэ ажлаа хамтдаа одоо хийцгээе.

“Мөнгө төсөв дутаж байна, зарим юмыг тэвч” гэж шийдлийн засаг хэлдэг юм байж. Харин “хариуцлагагүй байдлыг тэвч” гэж бидний хэн нь ч хэлэх эрхгүй. Монголд хариуцлага, шударга ёсыг тогтоох ажилд гадаадын олон тэрбумын зээл, хөрөнгө оруулалт хэрэггүй. Бид өөрсдөө хийчих ажил. Харин Монгол Улс хариуцлагатай, албат түшээд, удирдлага нь ёс зүйтэй, хууль, шударга ёс ялгамж үгүй хэрэгждэг орон болчихвол, ийм байдал Монголын сайн сайханд их тустай. Ард түмний амьдралд наалдах наалдац, өгөөж нь нэмэгдэх болно. Нийгмийн харилцаа бүхэлдээ шударга зөв болно.

Хариуцлага бүтэн байх ёстой. Сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийг хэлэлцэж батлах дээр эсэргүүцэх гишүүн энэ танхимаас гарахгүй байх. Учир нь шударга ёсонд суурилсан эв нэгдэл хүчтэй байдаг. Хариуцлагатай төр хүчтэй байдаг. Хууль биелүүлдэг албан тушлаалтан нэр хүндтэй байдаг. Их түүх, соёл уламжлал, шударга ёс ард түмнийг нэгтгэдэг. Улс төржилт, албан тушаалын хэнээрхэл, хариуцлагагүй байдал хүмүүсийг хуваадаг, талцуулдаг. Иймээс бүрэн хариуцлагатай улс болохын тулд бид гэмт хэргийн, зөрчлийн, хуулийн байгууллагуудын болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулиудаа нухацтай хэлэлцэж батлах учиртай. Мөн улс төрийн нам, түүний санхүүжилт, төрийн албаны болон бусад олон арван хууль, багц асуудал байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Эдгээрээс боловсруулалт нь бэлэн болж байгаа Захиргааны ерөнхий хуулийг онцолж хэдэн үг хэлье. “Дээрээ ихэнх нь ил тод, хариуцлагатай болох нь. Харин төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртал, хариуцлагагүй байдал гэж том асуудал бий шүү” гэж саяхан нэг судлаач иргэний танхимд ярьж байсан. Үнэхээр тэнд асуудал байгаа. Түүнийг шийдэхийн тулд бие даасан хуульгүй явж ирсэн төрийн захиргааг хуультай болгох  хэрэгтэй. Энэ хуулинд Засгийн газраас эхлээд төрийн бүх шатны алба, захиргааны харилцаа багтаж байгаа. Монгол Улс захиргааны хэргийг хэлэлцэх бие даасан шүүхээ байгуулсан атлаа захиргааны хуулийг нь баталж өгөөгүй хугацаа алдаад байна. Замын цагдаагаа бий болгочихоод жолооны дүрмийг нь баталж өгөөгүйтэй ижил юм.

Төрийн захиргааны ажил хуулиар тогтоосон хэм хэмжээтэй байх ёстой. Бүртгэл хяналттай байх ёстой. Хариуцлагатай, буух эзэнтэй, буцах хаягтай байх ёстой. Иймгүйгээс Монгол Улсад төрийн захиргааны задрал, завхрал, тэнд дур зоргоороо авирлах байдал төрийн оршин байх аюулгүй байдалд нөлөөлөх хүртлээ даамжирч байгаа. Албан тушаалтнууд хувийн сонирхлоор шийдвэр тушаал гаргадаг, түүнийгээ нууцалдаг, устгадаг. Хариуцлагаас зугатдаг. Нэгдсэн бүртгэлгүй, ажил албаа хүлээлцэх хууль журамгүй явж ирлээ. Тэнд ажиллаад тэтгэмжээ нэхэхээс биш, “тойрох хуудас” зуруулах хуучны ёс ч алга болсон.

Хариуцлага хаана алга байна төрийн захиргааны шатанд л бүрэн алга байна. Төрийн албаны үйл ажиллагаа, шийдвэрээс хуудас цаас ч дутах ёсгүй. Хэрэв зөрчил гарвал мөнгөөр үнэлж хохирлыг тооцдог байх, түүнийг нь тэтгэмж цалинтай нь холбох хэрэгтэй. Захиргааны хариуцлага тооцох ёстой. Бүр хүндэрвэл эрүүгийн хариуцлагад татагдана. Дээхэн үед томилолтоос 10 төгрөг дутаасан, бичиг баримтын хадгалалт, хамгаалалт зөрчсөн хүн цалингаасаа төлдөг, бас арга хэмжээ авагддаг байсан тухай манай ахмадууд ярьдаг.

Ардчилсан нийгэм бол хуульгүй нийгэм биш. Харин албан тушаалтны алхаа гишгээ бүрийг хүртэл хуулиар тогтоосон хариуцлага тооцдог нийгэм. Ардчилал бол хэлбэрэлтгүй хэрэгждэг хууль, хэм хэмжээ, хариуцлага, хатуу сахилга бат, өндөр ёс зүй юм. Шинэчлэлийн хэцүү нь шинийг хийхэд биш, хуучнаасаа салахад байдаг. Хариуцлагагүй байдлаа эрх чөлөөтэй холбож болохгүй. Энэ бол хүн төрөлхтний олон үеийг өнгөрөөсөн, одоо шийдэл гаргалгаа нь олдсон асуудал. Ардчилалтай улс авилгатай, ёс зүйгүй, хариуцлагагүй байдаг юм биш. Харин ардчилал өөрөө тийм муу зүйлийг улс орны амьдралаас шахаж гаргадаг тогтолцоо юм.

Манай иргэд, залуус “Төрийн алба хэцүү болсон. Хатуу болсон. Тэнд илүү дутуу мөнгө байхгүй. Нэг л буруу гишгэвэл нэрээ алдана, баларна. Тэндээс хол явъя” гэж ярьж байвал би Монголын төрд зөв соёл тогтож байна гэж бодно. Төрийн алба бол иргэн хүний хувьд ухамсартай сонголт байх ёстой. Улс төр бол хэцүү. Их нарийн шинжлэх ухаан. Ялангуяа төрийн захиргааны алба нарийн мэргэжил, мэргэшил шаарддаг ажил. Улс төрд мөнгө байхгүй. Хариуцлага байгаа. Үүнийг Та бид хуулиар л тогтоож хэвшүүлэх ёстой.

Манай нийгмийн давуу тал бол нээлттэй байдал. Бид алдаагаа харж болдог, ярьж болдог, засаж болдог тогтолцоог сонгосон. Харин ч эрт сонгосондоо, үүндээ үнэнч байгаадаа алдаатай, оноотой өдий дайтай яваа юм. Монголчууд сортоотой хүмүүс. Зөв зүйлийг олж харж чаддаг, түүнд хурдан суралцдаг хүмүүс. Монголыг энэ замаас нь хазайлгахад хэцүү. Хүмүүс дуу хоолойгоо боолгохыг, хувь заяагаа бусдаар шийдүүлэхийг хүсэхгүй. Муу ч гэсэн хэнээр удирдуулах эрхээ бусдад шилжүүлэхийг хүсэхгүй. Зовж олсоноо, эргүүлж авсан эрхээ алдахыг хүсэхгүй.

Сайн соёл, сайн үнэлэмж бол нийтийнх байдаг. Үнэт зүйлтэй хүн, нийгэм үнэ цэнтэй байдаг. Ардчилсан нийгэмд ганц хүн соёлыг бүтээх, гайхамшигийг цогцлоох боломжгүй. Манайхан ч “ганц хүн гал болдоггүй” гэж ярьдаг. Төрийн сайн соёл, олны сайн уламжлал бол цагийг эзэгнэн оршдог юм. Хувийн онцгойрсон тоглолт нээлттэй нийгэмд хувь хүнтэйгээ л дуусдаг. Нийгмээрээ бүтээсэн, нийтээрээ олсон ололтыг нээлттэй нийгмийн үнэт зүйлд тооцдог юм.

Өнөөдөр Та ямар гишүүн, сайд дарга байгаа нь, эсвэл бидний хэн нь ямар эрх ямба эдэлж байгаа нь түүхэнд сонин биш. Түүх тийм юмыг тоодоггүй юм. Зүгээр л арчаад өнгөрдөг. Харин удирдагч манлайлагч хүнээс үлддэг өв бол нийтийн эрх ашиг, хөгжил дэвшилд нийцсэн сайн хууль, тогтолцоо, сайн соёл, сайн үлгэр дууриалал юм. Төрийн хүн нуруутай байх ёстой. Их боддог байх ёстой. Дотогшоо ярьдаг байх ёстой. Түүнээс биш мэдрэлийн түвшинд үзүүлж байгаа хариу үйлдлээ бодлого гэж, мундаг юм хэллээ гэж андуурч болохгүй. Тэр бол зөвхөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх төдий юм. Тийм үгийг хэлэхгүй нь дээр байдаг.

Эрхэм гишүүдээ!

Улстөрчид сонгуулийн үед ард түмнээ боддог, бусад үед өөрсдийгөө боддог байж болохгүй. Хаврын өдрүүд жилээ даадаг гэж ярьдаг. Энэ Улсын Их Хурал, Засгийн газарт маш бага хугацаа үлдлээ. Үндсэндээ хоёр хавар, нэг урт намар л үлдлээ. Шийдэх асуудал ямар их байгааг Та нар харж байгаа байх. Шийдэх асуудал дэндүү их, хугацаа дэндүү бага байгаа учраас Та бүхнийг би Шийдлийн Засгийн газрыг хамтарч байгууллаа гэж ойлгож байна. Түүнээс биш зүгээр албан тушаалд очиж, нэгнийхээ хашаанд хургаа таргалуулах гэж нийлээгүй гэж бодож байгаа.

Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд бусдын хатгаас, дарамт, саналаар нийлсэн эр эм хоёр шиг ааш гаргаад байж болохгүй. Сэтгэлээсээ улс орныхоо хүндрэлтэй асуудал, ард иргэдийн зовлонд хандах ёстой. Ажил хэрэгч байх хэрэгтэй. Энэ Засагт хамтарсан хамтын ажиллагаа их үнэтэй. Зорьсоноо, хийх ёстойгоо хийж чадахгүй бол дахиад намууд хүнд бэрхийг сөрж хамтрахад, тэгээд ард иргэдээсээ дэмжлэг авахад хэцүү болно. Нийгэм, улс төр, эдийн засгийн үр дагавартай байх болно. Та нар хийж, шийдэж, шийдүүлж чадахгүй бол нүүр тулж байгаа Монголын хүндрэл бэрхшээл улам нэмэгдэх болно.

Та бид нийлээд зүтгэхэд олон асуудлыг шийдэж чадна гэж би итгэж байна. Би Та нарт итгэж байна. Та нар надад итгэ. Би зүтгэнээ. Хамтраад зүтгэе. Монгол Улс хариуцлагатай, бүтээгч улс болох ёстой. Би энэ Их Хурлын эрхэм гишүүдийг Монголын улс төрийн олон жилийн хариуцлагагүй байдалд сүүлчийн цэг тавьсан анхны гишүүд байж чадна гэж итгэж байна. Тийм хууль, тийм шийдвэрийг цогцоор нь гаргасан манай эхний парламентчид болоорой гэж Та бүхнээс хүсэж байна.

Сайн сайхан ойрхон байдаг, муу муухайгаас салж болдог гэдэгт би итгэдэг. Та бүхнийг улс орноо эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс гаргаж, уруудал бууралтыг зогсоож, бас ололт амжилт, хөгжлийн урт удаан суурийг Засгийн газартайгаа хамтраад тавьж чадна, тийм шийдвэрүүдийг гаргаж чадна гэдэгт би итгэж байна. Монголын бүтээгч, үйлдвэрлэгчид Та бүхэнд хандаад “эрхэм гишүүн ээ, баярлалаа” гэж хэлэх тийм урмын үгийг сонсох шийдвэрүүдийг хэцүү ч байсан Та нар гаргаж чадна гэж итгэж байна. Чадах уу! Чадах уу!

Тэгвэл дагаад хэл. Чадна. Монгол Улс бүтээгч, хариуцлагатай улс болно. Бид чадна. Баярлалаа Та бүхэнд.

2015 оны 1 дүгээр сарын 9

Эх сурвалж: www.president.mn

Ерөнхийлөгчийн хэлсэн үг бүрэн эхээрээ
Bolod.mn

Сэтгэгдэл (0)

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
17:23

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.

»»
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ
16:49

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

»»
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ
15:58

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл 

Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо
15:54

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 

Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна
15:47

СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт 

Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна

СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт 

»»
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ
14:11

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн 

Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн 

»»
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
13:50

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.

ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна
13:48

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх 

Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ
12:51

БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын 

Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ

БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын 

»»
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
12:19

С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье!
12:13

Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй 

Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье!

Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй 

»»
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
12:05

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны 

21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо
19:07

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 

21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. 

»»
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
18:36

Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн 

»»
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив
18:33

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн 

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ
15:48

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг 

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг 

»»
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна
14:23

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө 

Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө 

»»
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна
13:16

Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад 

Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна

Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад 

»»
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ
13:02

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг 

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг 

»»
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо
13:00

2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, 

Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо

2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, 

»»
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна
13:00

 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос 

Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос 

»»
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа
12:59

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон 

Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон 

»»
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ
12:46

Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга 

Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ

Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга 

»»
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй
12:44

БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд 

Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй

БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд 

»»
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу
18:00

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон 

ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ
17:48

Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу 

Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна
17:30

Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар 

Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна

Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар 

»»
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ
17:22

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож 

Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож 

»»
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
10:23

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн 

»»
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
10:21

1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт

»»
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
10:20

Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч 

Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч 

»»
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна
10:13

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан 

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан 

»»
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа
10:10

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав
10:04

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн 

»»
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ
09:54

Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн 

Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ

Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн 

»»
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна
09:51

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа 

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа 

»»
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
16:44

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, 

Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой
16:42

Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас 

Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой

Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас 

»»
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо
16:42

“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны 

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны 

»»
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ
16:40

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах 

Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах 

»»
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна
13:04

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг 

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг 

»»
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
10:39

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
10:24

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний 

»»
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд
10:21

2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. 

Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-

2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. 

»»
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон
10:21

Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл 

О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон

Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл 

»»
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов
10:18

“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн 

Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов

“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн 

»»
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ
09:29

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.

Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.

»»
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө
16:37

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг 

Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ
15:37

Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан 

Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ

Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан 

»»
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв
15:24

Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.

Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв

Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.

»»
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна
15:47

СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт 

Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна

СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт 

»»
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ
14:11

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн 

Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн 

»»
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ
12:51

БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын 

Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ

БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын 

»»
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна
12:47

Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж 

Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ
13:21

БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй 

Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ

БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй 

»»
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ
15:37

Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан 

Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ

Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан 

»»
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ
14:38

Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо 

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо 

»»
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ
12:00

КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал 

Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ

КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал 

»»
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө
09:50

Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины 

Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө

Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины 

»»
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ
09:27

Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. 

Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ

Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. 

»»
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт
09:21

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ 

Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ 

»»
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо
15:26

Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн 

Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо

Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн 

»»
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо
15:22

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг 

Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг 

»»
Болгарын засгийн газар огцорчээ
12:18

СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд 

Болгарын засгийн газар огцорчээ

СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд 

»»
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ
09:09

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг 

Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг 

»»
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо
14:41

СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу 

Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо

СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу 

»»
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв
13:52

КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн 

Украинд сонгууль явуулахад бэлэн гэв

КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн 

»»
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв
09:47

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.

Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.

»»
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно
11:35

Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн 

Трампын зурсан

Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн 

»»
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна
11:27

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг 

Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг 

»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
14:42

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ
18:07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
12:07

Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн 

Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа
14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
18:27

Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд

Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү?
21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна
11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ
17:15

Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө 

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр
11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ
18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа
18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа
13:48

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!

#GoMongolia

Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна
10:57

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
17:57

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ
23:25

Төсөл-1

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ

Төсөл-1

»»
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ
22:02

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ

Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал 

»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу?
20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ
14:45

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай
20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ
14:35

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

»»

bolod.mn logo
RSS Feeds | Холбоо барих | Маркетингийн алба |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2024 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: "Онлайн Хүрээ" ХХК