 |
|
 |
|
Үзэл сурталын үзгэн дороос түүх мэндэлсэн түүх |
|
|
 |
|
 |
Үзэл сурталын үзгэн дороос түүх мэндэлсэн түүх
2015-01-08Оршил буюу нууц хэлэлцээр  1948 оны 12 дугаар сард БНМАУ-ын Шинжлэх Ухааны хүрээлэн /ШУХ/, ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн /ШУА/ хооронд нэгэн хэлэлцээр байгуулагджээ. Энэ хэлэлцээр нь 1991 оныг хүртэл, “нууц” гэсэн тэмдэглэгээтэй хадгалагдаж байгаад ил болсон юм. Хэлэлцээр нь монгол, орос хэл дэр хийгдсэн төсөв, төлөвлөгөө гэсэн хоёр хавсралттай, БНМАУ-ын талаас ШУХ-ийн дарга Б.Жаргалсайхан, ЗСБНХУ-ын талаас ШУА-ийн ерөнхийлөгч академич С.И Вавилов нар гарын үсэг зурсан олон зүйл заалт бүхий байлаа. Хэлэлцээр ёсоор таван жилийн хугацаанд хоёр тал “БНМАУ-ын түүх” гэсэн 30 хэвлэлийн хуудастай нэг боть, 140 гаруй хэвлэлийн хуудастай 3 боть цуврал бүтээлүүд бэлтгэн гаргахаар төлөвлөжээ. Тухайн үеийн баримт сэлтийг харж байхад түүхийн нэгэн ботийг сурах бичиг маягийн хэлбэртэйгээр, харин гурван боть түүхийг академик бүтээл болгон гаргахаар бэлтгэж байсан бололтой. Энд бидний анхаарлаа хандуулах хамгийн гол асуудал нь түүх бичих бүрэлдэхүүн, тэдний түүхэн үеүдийг хариуцан бичих хувиарлалт юм. Хэлэлцээрийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын түүхийн эртний ба дундад зууны үе, манжийн эзэмшил, автономит монголын үеийн ангиудыг СССР-ийн ШУА-ийн институдуудээс бичих ба БНМАУ-ын орчин үеийн түүхийн ангийг БНМАУ-ын ШУХ-ийн түүхчдээс СССР-ийн ШУА-ийн зөвөлгөө тусламжтайгаар бичнэ” гэж шулуухан заажээ. Монголчуудын түүхийг бичих, монголын түүхчдийг удирдан чиглүүлэх үүрэг бүхий зөвлөлтийн түүхчдийн бүрэлдэхүүнийг авч үзье. ЗХУ-ын түүхчдийн ямар бүрэлдэхүүн ирэх талаар ШУХ-ийн дарга Б.Жаргалсайхан, Ерөнхий сайд Х.Чойбалсанд хүргүүлсэн танилцуулгандаа тодорхой дурьджээ. Академич Козиноор толгойлуулан байгуулсан эл ажлын хэсэгт СССР-ийн ШУА-ийн шинжилгээний 5 том байгууллага, зөвлөлтийн түүхийн нэрт эрдэмтэн академич Греков, Майский нарын 50 гаруй хүн оролцжээ. Тэд Монгол Улсын түүхийг 4 том ангид хуваан бичихээр төлөвлөжээ. Үүнд: -Чингисээс өмнөх үеийн нэгдүгээр ангийг профессор Толстов, профессор Киселев, -Дундад зууны түүхийн хоёрдугаар ангийг академич Козин, сурвалжлагч гишүүн Якубовский -Манж ба автономитын үеийн гуравдугаар ангийг академич Майскийгаар толгойлуулсан тус тусын зохиолчдын группийг баталсан байна. -БНМАУ-ын шинэ үеийн дөрөвдүгээр ангийг профессор Устюжанинов Харин түүх зохиоход оролцох монголын талын комисс 1948 оны 7 сарын 17-ны өдрийн БНМАУ-ын СНЗ ба МАХН-ын ТХ-ны 200/35 тоот тогтоолоор батлагдсан нь цаг хугацааны хувьд их сонирхол татаж, эргэлзээ таамаглал төрүүлнэ. Уг хамтарсан тогтоол нь “Монгол Улсын түүхийг зохиох комиссыг байгуулах тухай”, гээд нэгдүгээр заалт нь Монгол улсын түүхийг “зохиолгох” комиссыг доор дурьдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай гээд комиссын даргад н.Шарав, орлогч даргад н.Майдар, гишүүдэд н.Ширэндэв, н.Жаргалсайхан хариуцлагатай нарийн бичгийн даргад н.Нацагдорж нарыг тус тус баталсан байна. Тогтоолд Ерөнхий сайд Х.Чойбалсан, НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар гарын үсэг зуржээ. Дургүйд хүчгүйн үлгэр Монголын өөрт ногдсон түүхийн үеийг бичихээр Монголын түүхчид 1948 оны 7 дугаар сард хуралдаж, бичих бүрэлдэхүүнээ сонгож бичих ажлын хуваарь хийжээ. Хуралд Шарав, Ширэндэв, Жаргалсайхан, Нацагдорж зөвлөлтийн эрдэмтэн Устюжанинов нар оролцсон байна. н.Устюжаниновын оролцоог хасвал монголын түүхчид 1920-1932 оны хоорондох түүх буюу ердөө 12 жилийн түүхийг бичих ажил л манай түүхчдэд оногдсон байна. Профессор Устюжанинов 1948 оны 7 сарын 17-ны өдөр дээрх нэр бүхий түүхчдэд хариуцсан үеэ бичиж дуусгах тун бачуу хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, 1920-1924 оныг дуусталх үеийг бичих Нацагдоржийн зохиолын хэмжээ 3 хэвлэлийн хуудас илүү, зохиолыг 1948 оны 10 сарын 1-ний өдөр тушаах, 1924-1926 оныг дуустлах үеийг бичих Ширэндэв 1 хэвлэлийн хуудас бичиж 1948 оны 09 сарын 15-нд тушаах, 1926-1932 оны үеийг бичих Төмөрбаатар, Ширэндэв нар 1,5 хэвлэлийн хуудас бичиж, 1948 оны 10 сарын 15 нд тушаах, 1932-1940 оны үеийг бичих Цэдэн, профессор Устюжаниновтай хамт 2 хэвлэлийн хуудас бичиж 1948 оны 09 сарын 15-нд тушаахаар төлөвлөж явцын тухай эрдэм шинжилгээний удирдагчид байнга илтгэж байхыг үүрэгдсэн байна. Тэдний аль нь ч энэ хугацаанд төлөвлөсөн зүйлээ бичиж өгч чадаагүй юм  1946 оны зун Монголын түүх зохиохоор томилогдсон ЗХУ-ын ШУА-ийн комиссын орлогч дарга Киселев, мөн комиссын эрдэмтэн нарийн бичгийн дарга профессор Устюжанинов нараар удирдуулсан 10-аад хүний бүрэлдэхүүнтэй археологи этнографийн шинжилгээний анги, ШУА-ийн харъяа палентлогийн институтээс гарсан палентлогийн экспедицийн удирдагч шинжлэх ухааны гавъяат ажилтан доктор, профессор Орлов, доктор профессор Горомов нарын зэрэг 3 хүмүүс, ЗХУ-ын ШУА-аас томилогдсон хөдөө аж ахуйн нэгдсэн экспедицийн мал ба ургамалын шинжилгээний отрядуудын 20 гаруй хүмүүс монголд бөөнөөрөө иржээ. Тэдний суух сууц,хэрэглэгдэх уналага хөсөг, хоол хүнс, хээрийн шинжилгээний эрэлт хайлт хийх хүмүүсийн орон тоо, зардал зэрэг бүх хүч хөрөнгийг монголын тал хариуцжээ. Ер нь түүх зохиохтой холбогдон гарах бүх зардлыг 2 талын хэлэлцээрийн дагуу монголын тал хариуцсан байна. Энэ бол дайны дараах эдийн засгийн хүнд хэцүү цагт монголчуудад нэлээд хүнд туссан ачаа байсан нь ойлгомжтой юм. Гэвч төлөвлөснөөр ажил явсангүй. 1949 онд хэвлэгдэн гарах ёстой “БНМАУ-ын түүх” нэгэн боть 1951 оны төгсгөл хүртэл сураггүй л байлаа. 1951 оны 9 дүгээр сарын 21-нд БХК(б)Н-ын ТХ-ны шинжлэх ухаан ба их дээд сургуулийн хэлтсийн секторын эрхлэгч А.Митин “БНМАУ-ын түүх” гар бичмэлийн тухай гэсэн нэгэн албан тоотыг БХК(б)Н-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Г.Маленковт хүргүүлжээ. Уг тоотод, “БНМАУ-ын түүх” нэгэн ботийг зохиох комисс нэг ботийн чанаргүй гар бичмэл ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Тэргүүлэгчид, эх зохиогч хамт олонд даалгасан ажилд хайнга хандсаныг сануулж БНМАУ-ын түүхийн номыг бичиж дуусгах хэд хэдэн арга хэмжээг төлөвлөсөн. Гар бичмэл дахь алдаатай баримтуудыг өдгөө засч болно. ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд уг нэг ботийг өргөн хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Номын дахин боловсруулсан эхийг мөн БНМАУ-ын ШУХ-д явуулах болно. Гар бичмэлийн эцсийн хувилбарыг 1952 оны 1 дүгээр улиралд хэвлэлд өгөхийг санал болгосон” хэмээн дурьдсан байна. Харамсалтай нь миний гар дээр энэ бүтээлийн бүлэг, зүйлийг редакцын зүгээс хүлээн авсан, хэлэлцүүлэг зохион байгуулсан, санал шүүмжлэл гарсан, сонин хэвлэлд хэсэгчилэн тавьсан гэх мэт зүйл алга. Монголын архивын миний үзсэн сан хөмрөгт л лав таарсангүй. Магад би олж үзээгүй байж болно. Гэхдээ л номын төлөвлөгөөнд дурдсан бүлэг ангиудын бичвэрийн төсөл дээр монголд л лав ямар нэгэн хэлэлцүүлэг шүүмж болж байсангүй гэж хэлэхэд хилс ташаа болохгүй болов уу. Дээрхи А.Митиний, Г.Маленковт явуулсан тоотоос харвал ЗХУ-ын ШУА-ийн дорно дахины судлалын хүрээлэнд л хэлэлцүүлэг явуулах үүрэг өгөгдсөн бололтой. Тэндхийн архивт харин энэ тухай баримт байж болох юм. Нөгөөтэйгүүр монголын түүхчид өөрийнхөө түүхийн тун багахан үеийн түүхийг бие даан бичихээр томилогджээ. Тэгэхлээр их зөвлөлтийн агуу эрдэмтэдийн марксист ленинст онол сургааль дээр үндэслэн бичсэн монголын түүхийн бичвэрийг монголд хэлэлцэн, шүүмжлье гэж зүрхлэх хэн байх билээ. ШУХ-ийн түүхийн кабинетын ажлын төлөвлөгөөнд ч энэ асуудал огт байхгүй байгаа юм. Ерөөс түүх бичих хэлэлцээр нь ч нууцын зэрэглэлтэй байсан нь энэ тухай олон таамаг дэвшүүлээд эрэгцүүлж бодоод байх шаардлагагагүй мэт. Ямартай ч монголын түүхийг зөвлөлтийн нэрт түүхчид хоёр жилийн дотор социализмын үзэл санаанд нийцүүлэн өөрчилж чадсангүй. Бүрэн түүхийн 3 боть бүр сураггүй болов. Энэ хооронд нь монголын дарангуйлагч Х.Чойбалсан, ЗХУ-ын дарангуйлан захирагч И.Сталин нар ч ертөнцөөс жилийн зайтай халин одов. Тэдэнд марксист-ленинст үзэл санааны дагуу бичигдсэн монголын түүхийг унших “хувь дутав”. 1949 онд хэвлэгдэн гарах ёстой “БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиол дуншиж дуншсаар 1954 оны 7 дугаар сард нэг юм орос, монгол хэлээр тус бүр 10,000 ширхэг хэвлэгдэв. МАХН-ын XII их хурал дээр дарга нөхөр Ю.Цэдэнбал “...БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиогдсон явдал бол манай түүхийн шинжлэх ухааны томоохон амжилт мөн бөгөөд манай орон дахь марксист-ленинст түүх судлалын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой юм” хэмээн айлдсанаар монголд марксист түүх судлал мэндэлсэнийг тунхаглав. Монгол түүхчид “Марксист-Ленинист” болсон нь Энэ түүх марксист-ленинст-станилист онол арга зүй гэдэг нь эхэн үедээ монголын түүхчдийг их л будилж тэвдэхэд хүргэсэн юм. 1911, 1921 оны хувьсгалын дараа монголчууд түүхээ бичих талаар ихээхэн анхааран ажиллаж олон ч бүтээл туурвил туурвисан билээ. Тэр болгоныг дурдах аргагүй ч 1934 онд анхдугаар үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулж 3 боть “Монголын товч түүх” ном хэвлүүлснийг энд зориуд тэмдэглэмээр санагдаж байна. Энэ бол ямар нэг “измгүй” монголын түүхч эрдэмтэд, бичгийн мэргэдийн бие даасан бүтээл билээ. Эдгээр бүтээлийг 1954 онд гарсан “БНМАУ-ын түүх” нэгэн ботиос хойш марксист бус хэмээн ад шоо үзэх болсон юм. Мөн 1930 оноос эхлэн МАХН-ын түүхийг бичих шийдвэр гарч бичих бүрэлдэхүүн, редакцийн комиссыг ч томилж байв. Ийн байтал ЗХУ-д 1930-аад оны дунд үеэс социализмын үзэл санаанд бүх шинжлэх ухааны онол арга зүйг холбох үзэл суртал хүчээ авч үүний салхи шуурганд монголын түүх өртөж хараар будуулж эхэлсэн юм. Хэдийгээр албан түүх биш ч гэлээ та бидний сайн мэдэх В.Яны “Чингис хаан”, “Бат хаан”, “Сүн далайн хөвөө тийш” гурамсан романыг энд нэрлэж болно. Энэ уран зохиол Сталины шагнал хүртэж, хэдэн арван удаа олон мянган хувиар хэвлэгдээд байсны цаад учир нь Чингис хааныг муулаад, монголчуудын байлдан дагууллыг буруушаан гутаагаад байсандаа ч биш сайн талын баатар нь ядуу ард олон, төлөөлөл нь оросын ард түмэн, муу талын баатар нь эзлэн түрэмгийлэгч, язгуур угсаатан харгис хэрцгийчүүд төлөөлөл нь монголчууд болж байсантай л холбоотой болов уу. Энэ нь социалист үзэл сурталтай яв цав нийцэж байж. Гэтэл Монголын түүхчид юуг марксист гэж ойлгох, юуг марксист бус гэж ойлгох талаар барьц алдахад зөвлөлтийн эрдэмтэн сургагч нар нь түүхийн аль ч үеийн түүхийг бичихдээ дарлагч, дарлагчдагчийн зөрчил бол ангийн тэмцлийн уг асуудал юм гэдэг зарчмыг барьж ажиллавал сая марксист түүхч болж байгаа юм гэдгийг заан зөвлөжээ.  Нэрт түүхч, манжич Л.Дэндэвийн “Дундад үеийн түүх” бүтээлийг бид хэдэн жилийн өмнө крилл үсэгт анх буулган нийтэд хүргэсэн билээ. Энэ бүтээлээс нь Л.Дэндэв гуай марксист түүхч болох гэж хичнээн их зовж зүдэрсэн нь харагддаг. Түүний бүтээлийн сүүлчийн бүлгүүд нь өмнөх бүлгүүдээсээ тэс өөр бөгөөд феодалыг хараах гэж үйл тамаа эдэлсэн нь илт. Тиймээс өөрөө ч энэ бүтээлээ хэвлүүлэх гэж нэг их хичээлгүй орхисон бололтой. Мөн нэрт түүхч Х.Пэрлээ гуай нэгэн боть түүх гарсны дараахан “Орос зөвлөлтийн эрдэмтэн нараас монгол орныг түүх-археологийн талаар судалсан тухай гэсэн 20 шахам хуудас өгүүлэл бичсэн нь архивын сан хөмрөгт хадгалагдаж буй. Тэрбээр энэ өгүүлэлдээ орос, зөвлөлтийн түүхчдийн монголын түүхийн талаар бичсэн бүтээлүүдийг бүхэлд нь тоймлохдоо ихэд эерүүлэн үнэлж бичсэн байдаг. Магадгүй бичүүлсэн ч байж болно. Тийм ч учраас бичвэр нь баахан бялдуу, хуурай магтаал ихтэй нь ажиглагдана. Х.Пэрлээ бээр “17-р зууны эхнээс монгол, орос хоёр айл хөрш орших болсон ба улс төр, эдийн засаг, соёлын талаар харилцдаг болсон гэх буюу монголын ард түмэн манжийн түрэмгийлэн эзлэгч ба монголын феодалын дарлал мөлжлөгийг эсэргүүцэн өөрийн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн,... оросын эрдэмтэн нараас монголын түүхийг судалсан ажлууд нь тэр үеийн барууневропын хөрөнгөтөнүүдийн монголыг түүхийн талаар судласан ажлаас хавьгүй давуу, тэргүүний байдалтай байсан,... монголын өнгөрүүлсэн түүхийг судла х ажлын шинэ үеийн түүхийг академич Владимирцов “Монголчуудын нийгмийн байгуулал, нүүдлийн феодализм” гэдэг их буйртай зохиол бичсэн. Владимирцов монголын түүхийг маркс-ленинийн методологийн үндэс дээр боловсруулахын эхийг анх үүсгэж урьдах идеалист байрнаас монголын түүхийг үзэх үзлээсээ татгалзан байсан цаг үедээ энэхүү том зохиолоо бичсэн юм,... Грум-гржмайло... монголын түүхийг идеалист үзлийн үүднээс үзсэн боловч... түүхийн асар их материал баримтуудыг хураамжлан бичсэн юм,... монгол улс байгуулагдах үед ангийн тэмцэл ба монголын 13-р зууны үеийн нийгэмд овгийн байгууллын үлдэгдэл асар их зууралдан байсан,... сүүлийн үед ЗХУ-д монголын түүхийн талаар гүйцэтгэсэн олон ажлын дотроос хамгийн том нь монголын дээд сургуулиудад үзэх "БНМАУ-ын түүх" нэгэн боть зохиолыг монголын үндэсний эрдэмтэн нартай хамтран зохиосон явдал юм” гэх мэтээр бичжээ. Х.Пэрлээ гуай марксист түүхч болж буй нь энэ бололтой. Харин нэгэн ботийн дараахан буюу 1955 онд эрдэмтэн Ц.Пунцагноров гуайн бичсэн “Монголын автономитын үеийн түүх” нэгэн сэдэвт бүтээл бол монголын бараг анхны марксист-ленинст онол арга зүй баримтлан бичсэн түүхийн бүтээл. Ц.Пунцагноров удиртгалдаа “Империализмын үндэстэн ба колонийн асуудлын тухай, улс ба хувьсгалын тухай Ленин, Сталины сургааль нь монголын автономит засгийн үеийг шинжлэн судлах онолын үндэс болж байна” хэмээн дурьдаад энэ зохиол нь ардын хувьсгалын урьдчилсан нөхцөлүүдийг судлахыг эрмэлзсэн зохиогчийн анхны оролдлого гэсэн юм. Уг бүтээлийн хоёрдугаар бүлгийн тавдугаар зүйл нь “Сайн ноён хаан Петербургт томилогдон одсон нь” гэсэн гарчигтай. Түүний хаант Орост очсоны шалтгааныг Пунцагноров гуай марксист үүднээс ийн тайлбарлаж байна. “1913 оны сүүлчээр автономит монголын гадаад дотоод улс төрийн байдал туйлын хүндрэв. Феодалын засгийн азар монголын аж ахуйн байдлыг сайжруулж чадсангүй. Ялангуяа санхүүгийн байдал туйлын хүндэрч, улсынсан хоосрон, алба татвар замбараагаа алджээ... Феодалын эрх баригчдын уршгаар Монгол орон, капиталист араатануудын эдийн засгийн боолчлогын гинжээр ороогджээ” Энэ бол тухайн үйл явдалд монголын түүхчийн өгч буй марксист дүгнэлт. Ер нь өрнөж өнгөрсөн үйл явдалд социалист орны марксист-ленинст онолыг судалгааны үндсэн арга зүйгээ болгосон ямарч түүх ч ингэж л бичнэ. Үүнээс өөрөөр бичиж болохгүй. Тэгвэл үндсэрхэх үзэлтэн, баримт тоочигч, идеалист гэсэн нэр хоч зүүж нийгэмдээ адлагдана. Энэ бол системд тохирсон түүх л байхаас бус өөрөөр яагаад ч байж болохгүй үзэл сурталд хавчигдан базагдсан түүх юм. Түүхээ огоорох цагаар... Марксист түүх бичлэгийн арга зүй нь социалист системийн бүх оронд адил. Гэхдээ эш татан авах зохиолууд нь мэдээж тухайн орондоо таарсан байна. 1950 иад оноос хойш бичигдсэн монголын түүхийн бие даасан болон хамтын бүтээлүүд нь 1990-ээд оныг хүртлэх 30 гаруй жил дараахь схемээр бичигдсэн юм. 1/ К.Марксын зохиол 2/ Ф.Энгельсийн зохиол 3/ В.И.Лениний зохиолуудаас, 4/ МАХН-ын их хурал, НТХ-ны бүгд хурал, МАХНамын ТХ-с гаргасан (голчлон үзэл суртлын) шийдвэрүүд 5/ нам засгийн удирдагчдын хэлсэн үг, ном бүтээлүүдээс эшлэл авч өгүүлэн буй сэдэвтэй уялдуулна. Үүний үлгэр жишээ нь өгүүлэн буй 1954 онд орос монгол хэл дээр олон мянган хувь хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх” нэгэн боть түүхийн бүтээл. Монгол нутаг дахь чулуун зэвсгийн үеийн түүхээс эхлэн нэн шинэ үеийн түүх хүртэлх хугацааг хамран бичсэн энэхүү зөвлөлтийн түүхчдийн бүтээл нь үндсэндээ 1990-ээд он хүртэл монголын түүхийн бүтээлүүд хэрхэн бичигдэх ёстой, монголын түүхийн үечлэл түүнд хамрагдах үндсэн сэдвүүдийг аль өнцгөөс харж бичихийг заан өгч хайрцагласан юм. 1990-ээд он хүртэл үргэжилсэн марксист түүх бичлэгийн энэ хайрцагнаас зарим зүйл нь өнөө хэр гараагүй байна гэхэд ташаа болохгүй. Энэ бүтээлийн бүлэг хэсэг бүрт буй монголын түүхэнд хандсан хандлага, дүгнэлт гаргалгааг одоо бид жишин дүгнэхэд цаг хугацаа, цаас хүрэлцэхгүй. Харин үр дагаварыг нь харвал, өнөө хэр бидний монголчуудын тархи толгойн аль нэг нуглаа атираан дотор хадгалаастай, түүхэндээ хандах хандлагаар илрээстэй байна. Тэр илрэл нь “Монголын түүх бол нэг их чухал биш” гэсэн ойлголт хандлага. Үнэхээр “БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиол гарснаар монголчуудад түүхээ үгүйсгэх, түүхэндээ сонирхолгүй болох, хайнга хайш хандах, өрөөлийг шүтэх, үндэстнээ голох үзэл бат нут суусан юм. Нэг үгээр бол марксист онолын суурь дээр бичигдсэн социалист үзэл суртлын түүх монголд байгаа оносон гэсэн үг. Түүх үзэл сурталжсанаар нийгмийн сэтгэл зүйд айдас, болгоомжлол, хулчгар зан нэлэнхүйдээ тогтож мартагнал газар авсан хэмээн дүгнэхэд сүржигнэл болохгүй байх. Тиймээс ч энэ түүхэн унтаа байдал, түүхээ мартсан монголчуудыг Б.Батбаяр “Бүү март, мартвал сөнөнө” гэсэн бүтээлээрээ сэрээсэн нь худал биш. Хамгийн хор хөнөөлтэй нь монголын түүх бичлэг нэгэн хэв загварт орж, схемээр бичигдэх болсон учраас түүхэн үйл явдлыг системдээ тохируулан дураар гуйвуулан засварлах, анги, намын үүднээс нэгийг дөвийлгөж, нөгөөг гутаах, гол асуудлыг тойрч өнгөрөх нь хавтгайрсан бөгөөд энэ нь нийт хүмүүс, тэр дундаа залууст түүхэндээ хүндэтгэлгүй хандах, түүхээ сонирхохгүй үл тоох үзэл суухад нөлөөлсөн юм. “Монголын түүхтэй ч яалаа, түүхгүй ч яалаа” гэсэн бодол одоо хүртэл байсаар байгаа төдийгүй түүхээ “а” ч мэдэхгүй залуу үеийн бүхэл бүтэн арми бидний ард байж байна. Гэтэл... Нөгөө бидний түүхийг бичсэн “ах” нар одоо бидний түүхийг өөрийн түүхээсээ арчих ажлаа эрчимтэйхэн хийгээд сууж байна. Тэд “БНМАУ-ын түүх” нэгэн ботийн хэмжээнд монголын түүхийг өнөө хэр ойлгож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Өмнөд хөршийнхөн маань бидний өнгөрүүлсэн түүхийг өөрсдийн түүхийн нэг хэсэг гэж үздэг үзлээсээ татгалзаагүй л байна. Саяхан мэндэлсэн Казахстан гэдэг залуу улс дундад үеийн монголын түүхийг өөртөө наах ичгүүргүй оролдлогыг эрээ цээргүй хийж удирдагч болон төр засаг нь мөнгө санхүүгээ харамгүй зарж байна. Гэтэл... Өнөө хэр монголын төр, засаг түүхэндээ хандах хандлагаа бодлогын хэмжээнд боловсруулан гаргаж чадаагүй, юу хийх, хэрхэн хийхээ огт мэдэхгүй дүлий царайлан сууж байна. Өдгөө цагт түүх бичих, судлах, түгээх ажил түүх судалгааны хэдэн байгууллага, бүр цаашилбал хувь хүний сайн дурын хичээл зүтгэлээс ер халихгүй байна. “Ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг. Өнөөгийн монголын түүх судлалын байдал төр засгийн ямар ч хүчтэй дэмжлэггүй янгиа тохсон ямаа шиг л энд тэнд туйлж, ойчиж босож явна. Нэг үгээр хэлбэл төр засагт маань нэгтгэж төвлөрүүлэн зангидаж хайрцагласан бодлого алга байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. “Хайрцаглана” гэдэг ньө мнөх үзэл сурталжилсан түүхийн хайрцаг биш шүү!. Түүхийн бодлогын хайрцаг. Энэ хайрцагт ямар бодлого боловсруулж багтаахад эрдэмтэн мэргэд, ер түүхэндээ элэгтэй хүн бүр оролцож санал бодлоо нэмэрлэх нь чухалтай цаг үед бид амьдарч байна. Түүхч, доктор Д.Өлзийбаатар |
| Үзэл сурталын үзгэн дороос түүх мэндэлсэн түүх |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|