2014 оны улс төрийн онцлох үйл явдал
2014 оны улс төрийн онцлох үйл явдал
2014-12-30 2014 он улс төрийн хувьд олон чухал, онцлох үйл явдлаар дүүрэн жил байлаа. Ардчилсан нам засгийг хоёр дахь жилдээ унагааж, намынхаа удирдлагуудыг сольж, шинэ Засгийн газрыг байгууллаа. Ерөнхийлөгчийн хувьд түүхэн айлчлалыг хүлээн авч, томоохон шийдвэрүүдэд гэрээ хэлцэл байгуулж, хөрш гурван орны Төрийн тэргүүн нар анх удаа уулзалдаж, дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан гээд онцлог үйл явдал өрнөсөн юм. Харин парламентын хувьд УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний албыг хашихгүй байх тухай маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилсэн.
Сөрөг хүчин Ардын намынхан “давхар дээл”-гүй байх ёстойг уриалан жагсаал цуглааныг хүртэл зохион байгуулсан ч үр дүн авчраагүй юм. Ингээд 2014 оны онцлох улс төрийн үйл явдлыг тоймлон хүргэе.
“Давхар дээл”-ний маргаан
2014 оны дөрөвдүгээр сар. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсний дагуу хэлэлцсэн юм. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний албан тушаалыг хашихгүй байх тухай заалтыг тусгасан. Үүнийг сөрөг хүчин болох Ардын намынхан дэмжиж, Шинэчлэлийн Засгийн газар сайд нарынхаа “давхар дээл”-ийг тайлах ёстой гэж үзэх болсон. Үүнийгээ ч илэрхийлж, жагсаал цуглаан хийж, давхар албан тушаал хашиж байгаа сайд нарыг УИХ-ын гишүүний ажил, аль эсвэл Засгийн газрын гишүүнийх нь ажлыг хийлгэх шаардлагыг тавилаа. Энэхүү жагсаалын үеэр Ардын намын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гээд тус намын удирдлагууд “Эдийн засгийн хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Ажлаа дийлж хийж чадахгүй байгаа гишүүд Засгийн газрын сайдын суудалтайгаа зууралдах шаардлагагүй” хэмээн хэлцгээж байв. УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Харин Ерөнхийлөгчийн зүгээс мөн л давхар албан тушаал хашдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Эрх барьж байгаа Ардчилсан намын хувьд одоо үйлчилж байгаа хуулиар давхар албан тушаал хашихыг үгүйсгээгүй, иймд хуулийн дагуу асуудалд хандана гэх ганц тайлбарыг л хийсээр ирсэн юм. Энэ зарчимыг барьсаар 2015 онтой золгож байна.
Хоёр хөршийн Төрийн тэргүүн нар айлчиллаа
Өнгөрч буй 2014 он түүхэн айлчлалын жил байлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин нар хэдэн хоногийн зөрүүтэйгээр манай улсад айлчлал хийсэн явдал юм. Тэдний Монгол Улсад хийсэн айлчлал хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин дэлхий дахин дахь манай улсын нэр хүндийг өргөсөн гэхэд болно. БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргийн хамт наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн. Түүний айлчлалын хүрээнд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг талууд тогтоосон нь гол онцлог байлаа. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг “Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх” гэж тодорхойлсон байгаа юм. Мөн “Талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй, тийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдаг улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг” онцолсон. Энэ бол БНХАУ-ын даргын айлчлалын үеэр хөндөгдсөн гол асуудал юм. Энэхүү харилцааг дагаад 30 гаруй гэрээ, хэлэлцээр хийгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан. Урд хөрш БНХАУ-ын хувьд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд тааламжтай нөхцөлөөр нийлүүлэх, тэргүүн ээлжинд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг татваргүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, дэмжихээ илэрхийлсэн. Үүнээс гадна далайн боомт, төмөр замын шинэ гарцууд, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, хөнгөлөлт зэргийг айлчлалын үеэр шийдвэрлүүлж чадсан. Түүний хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү төрийн айлчлалаар томоохон асуудлуудыг шийдвэрлэж чадсан, түүхэн айлчлал болсноороо онцлог.
Харин дараагийн онцлох айлчлал бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан явдал юм. Түүний энэхүү айлчлал Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойтой давхацснаараа онцлог байлаа. Нэг өдрийн хугацаатай ОХУ-ын Ерөнхийлөг В.В.Путины айлчлалын үеэр манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан. Энэ ч үүднээсээ хоёр улсын харилцан визгүй зорчоод эхэлчихсэн байгаа. Мөн УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудаа тохирч чадсан гэдгийг тодотгосон. Түүнчлэн төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг байгуулахаар ярилцсан юм. Үүнээс гадна хоёр орны худалдааны тэнцвэрт харьцаа хэт зөрүүтэй байгаад анхаарал хандуулж, хоёр улсын худалдааны нөхцөлийг нэн тааламжтай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх. Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх саналыг ч гаргаад авсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Путинайлчлалын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын тавьж байгаа саналуудыг цааш нь судалж үзэх болно гэснээс биш БНХАУ шиг тодорхой асуудлыг төдийлөн шийдвэрлээгүй юм. Ийнхүү хоёр улсын Төрийн тэргүүн манай улсад түүхэн айлчлал хийлээ.
Гурван улсын Төрийн тэргүүн нар уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар есдүгээр сарын 11-нд Душанбе хотноо Кохи Сомон ордонд анх удаагаа уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хөрш гурван орны Төрийн тэргүүн нар уулзаж, гурван талын уулзалтыг тогтмолжуулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа. Манай улсын зүгээс тавьсан асуудлуудын нэг нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх. Мөн Орос, Хятад улстай хамгийн урт хилээр хиллэдгийн хувьд манай гурван улсын хооронд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна гэж үзэж байна. Ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой ярилцах асуудал байгааг дурьдсан. Хоёрдугаарт, Монгол Улсын газарзүйн байршлын өөрийнх нь онцлог нь БНХАУ, ОХУ хооронд бүхлээрээ оршдог цорын ганц дамжин өнгөрөх орон юм. Гуравдугаарт, Монгол Улс өөрийгөө ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдьартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг. Иймэээс энэ гурван улсад дээд хэмжээний уулзалт хийх шалтгаан бий гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байлаа. ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин гурван талын уулзалтын үеэр “Бидний хэтийн төлөвтэй хамтын ажиллагааны тухайд гэвэл УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно. Бид бас Торгон замын төслийн тухай сайн мэдэж байгаа. Түүнийг Оросын бусад төсөлтэй уялдуулж бодож болох юм. Мөн Талын зам төсөл байна” гэсэн. Харин БНХАУ-ын дарга Си Зиньпин “Хятадын тал Торгоны замын эдийн засгийн бүс гэсэн санаачилга гаргасан. Үүнд, Орос, Монгол хоёр тал нааштай хандсан. Хятадын торгон замын эдийн засгийн бүс болоэ Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулахаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцсон. Мөн Монголын талаас санаачилсан Талын зам төсөлтэй уялдуулах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй тохиролцсон. Гурван улсын хоорондын төмөр зам, автозам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь чухал. Гурван улсын хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэх, мөн гурван улсыг холбох төмөр замын шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно” гэдгийг онцолж байв. Гурван улсын Төрийн тэргүүн нар Тажикстаны Душанбе хотод уулзаж, гурван улсыг холбох дэд бүтцийн асуудлыг түлхүү хөндөн ярилцсан түүхэн уулзалт боллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэв
Төрийн өндөрлөгүүдийн айлчлалын үеэр дотоод улс төр нэлээд ширүүн байсан. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн энэ үед шинэчлэлийн Засгийн газар дорвитой ажил хийхгүй байна гэх шүүмжлэлийг сөрөг хүчнийхнээс сонсож байлаа. Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч, үр дүн өгсөнгүй гэж Ардын намынхан үзэж байлаа. “Эзэн-100” хөтөлбөр бизнесийн орчныг сайжруулах, эдийн засагт учирч буй бэрхшээлийг даван туулах ажлуудыг эхлүүлсэн. Мөн 579 төслийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихсангаар дамжуулж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь бизнес эрхлэгчдэд боломж олгосон гэдгийг хэлж байгаа юм.Сөрөг хүчнийхэн гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилээс 63 хувиар буурсан. 2012 онтой харьцуулахад хоёр дахин уначихлаа. Монгол Улсын гол бизнесийн чиглэлийн салбарууд идэвхжиж өгөхгүй байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх дотооддоо төлбөрийн тэнцлийн балансыг хангах, төсвийн орлого зарлагын тэнцвэржилтийг хангах, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх гэсэн боловч үр дүнд хүрээгүй гэж дүгнэсэн.Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засаг сайжирна, хий хоосон улс төргүй бол эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бий” гэж Ардын намынхны шүүмжлэлийн хариу болгож хэлж байв. Гэвч өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сэргэсэнгүй. Энэ ч утгаараа “Эзэн-100” хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэж хэлэхэд хэцүү.
Н.Энхбаяр эх орондоо ирэв
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр аравдугаар сарын 10-ны үдэш Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэрээр БНСУ-д жил гаруйн хугацаанд эмчлүүлээд эх орондоо түр хугацаагаар ирээд байсан нь энэ. Албан тушаалын хэрэгт холбогдож, ял авч, хоригдож, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдмагцаа БНСУ-ыг Н.Энхбаяр зорьсон. Харин МАХН нь сонгуульд суудал авч, Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг байгуулсан. Өнгөрч буй энэ оны улс төрийн нөхцөл байдал, шийдвэрүүд түүний чихэнд хүрэхгүйгээр өнгөрч байсан удаагүй. МАХН-ын гишүүд түүнийг эргэж очиж, ингэхдээулс төрд юу болж байгааг хэлдэг байлаа. Харин тэрээр өөрийн биеэр эх орондоо ирснээс хойш Монголын улс төр хөдөлгөөнд орсон гэхэд хилсдэхгүй. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд эх орныхоо салхийг амсаж, амарч байгаад буцна, улс төрд оролцохгүй гэж байсан ч, тэр тэгсэнгүй. Монголдоо 10 гаруй хонох хугацаанд Ардчилсан намтай хамтарч, түүнийг явсны дараа Засгийн газар огцорлоо. Энэ бол Н.Энхбаярын ирснийг онцлох чухал үйл явдал юм.
АН, МАХН хамтран ажиллах гэрээ байгуулав
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд удаагүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзсан. Тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэд хэдэн удаа уулзсны дараагаар Ардчилсан нам, МАХН хамтран ажиллах гэрээг байгууллаа. Тэдний хамтран ажиллах гэрээний гол агуулга нь бие биеийнхээ эрх ашгийг хөндөхгүй, хэн нэг албан тушаалтныг нь огцруулах асуудлыг ярихад дэмжихгүй,ирэх сонгуулийн үеэр хамтарч ажиллах, ингэж хамтрахдаа урт хугацааны буюу 2024 он хүртэл үргэлжилнэ гэсэн гэрээнд гарын үсэг зурж орхилоо. АН, МАХН-ын байгуулсан энэ гэрээ АН-ын гишүүдийн дургүйцлийг хүргэж, нам дотор нь намын дарга Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хөндөж эхэллээ. Энэ асуудал хөндөж эхэлмэгц АН, МАХН-ын дарга нар дахин хэвлэлийн өмнө гарч, “Энэ гэрээ бол гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж байгаа юм биш. Удирдах байгууллагуудаараа хэлэлцэж байж шийдвэрлэнэ” гэж анх ярьснаасаа буцав. АН-ын ҮЗХ-ны хурлаар уг гэрээг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэснээр тэдний хамтарч ажиллах гэрээ дуусгавар болсон юм.
Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо
АН, МАХН-ын хамтарч ажиллах гэрээнээс болж маргалдах үед УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн +УИХ-ын гишүүн Ж.Батзандан+УИХ-ын дэд дарга Л.Цог нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьчихсан байв. Сөрөг хүчний гишүүд өмнө нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөж байсан ч, чадаагүй. Танхимынх нь сайд нарыг сугалан огцруулахыг оролдсон ч дийлээгүй. Харин энэ удаа яах бол гэдэг хүлээлт бий болчихсон байв. Тэдэнд боломж харагдаж байсан нь юу гэвэл АН-ынхан өөрсдөө Н.Алтанхуягаа унагах зорилготой байсан явдал юм. Үүнд мэдээж МАХН-тай байгуулсан гэрээ Н.Алтанхуягийг унагах томоохон “тоглолт” байлаа. Түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд АН-ын Шонхор фракцийнхан хуралдаа суусангүй. Энэ бол Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуягийн танхимыг огцруулах хангалттай үндэслэл болж, тэрээр арваннэгдүгээр сарын 5-ны өдөр огцорлоо.Тэрээр Ерөнхий сайдын албаа өгөөд зогсохгүй, намын даргаа УИХ-ын дарга З.Энхболдод шилжүүлэн өглөө. Намаа удирдаж сонгуульд ялалт авчирсан, нэр нөлөө бүхий Алтангадас фракцийг удирддаг түүний эрх мэдэл Ерөнхий сайдаас огцорсны дараагаар дуусгавар боллоо. Харин хэзээ дахин ирэхийг нь цаг хугацаа харуулах биз ээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдлаа
Ардчилсан нам доторх улс төрийн “тоглоом” Н.Алтанхуягийн танхимыг унагаж, дараагийн танхимыг бүрдүүлэх аянд мордсон юм. АН-ын ҮЗХ-ны хурлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар нэр дэвшсэн. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг сайд болгох сонирхолтой байсан ч, түүнийг олонхи нь дэмжихгүй байлаа. Харин Р.Амаржаргалын хувьд “болж байна” гэдгийг сөрөг хүчнийхэн хүртэл ярьж байв. Гэхдээ Ч.Сайханбилэгийн хувьд Н.Алтанхуягийн дэмжлэгээс илүү УИХ-ын дарга З.Энхболдтой зөвшилцөх нь ашигтай хувилбар байсан. Иймдээ ч тэр ҮЗХ-ны хурлаар дэмжлэг авч, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд боллоо. Ерөнхий сайдаар томилогдсныхоо дараагаар тэрээр чуулганы танхимын индэр дээрээс “Эдийн засаг хүндэрчихсэн байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Миний хийх ажил бол нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг байх болно. Эргэж сэргээхийн тулд хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргана” гэлээ. Түүний энэ үг өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ярьж хэлж байснаас огт өөр байлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд 1.6 жилийн хугацаа л бий. Энэ хугацаанд эдийн засгийг хөл дээр нь босгож, ард түмний амьдралыг дээшлүүлэх их ажил байгаа.
МАН Засгийн газарт хамтарлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа байгуулахдаа Ардын намынхныг урилаа. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчин байсаар ирсэн. Цаашид Засгийн газарт хамтарч орох нь тэдний хувьд зохимжгүй харагдах хэдий ч улс орноо бодвол засагт хамтрах сонголт МАН-ынханд бий гэж тэд ярьцгааж байлаа.Ийнхүү МАН-ынхан Засгийн газарт хамтарч орсон нь улс төрийн томоохон хүчний хувьд онцлох шийдвэр гаргасан юм. Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэхдээ улс төрд суудалтай бүх, нам, эвсэлтэй хамтарсан. Магадгүй энэ нь түүнийг эдийн засгийн хүндрэлээс давах чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлнө гэж үзсэн байж мэднэ. Энэ шийдвэр нь хэр чухал байсан бэ гэдгийг түүнийг гаргасан шийдвэр, үр дүнгээс харагдах юм.
Ц.Гэрэл
zaluu.com
2014 оны улс төрийн онцлох үйл явдал
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна 18:48 “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Х урлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Х урлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
»»
Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" төслийн нээлт боллоо 18:09 Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:46 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан" БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ" тоглолт болно 17:14 Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
»»
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 16:57 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
»»
Тендерийн урилга 16:55 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо 16:09 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
»»
Оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэв 16:04 Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 15:45 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:37 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа 12:32 Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
»»
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 12:17 2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 12:03 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
БНХАУ-д суух элчин сайд Т.Бадралыг эгүүлэн татаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэнэ 11:59 УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
»»
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
»»
НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногтоо багтааж шилжүүлнэ гэв 11:47 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
»»
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 11:40 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
»»
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
»»
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав 11:06 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
»»
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна 11:05 Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
»»
Энэтхэг: Сонгогчдыг татахын тулд үнэгүй шар айргаар үйлчилж байна 10:03 Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
»»
Вьетнамын шингэн хүнсний томоохон бизнесмэн $40 саяын луйврын хэргээр найман жилийн хорих ял сонсов 09:45 Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 22:54 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
ПАРИС 2024: Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулжээ 22:52 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
»»
Тендерийн урилга 22:33 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 21:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Б.Оргил-Эрдэнэ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсч байна 17:13 Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
»»
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа 16:59 "Найзуудаа найзуудаа ирээрэй"
"Найзуудаа найзуудаа ирээрэй"
»»
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв 16:22 Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 14:21 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав 14:00 НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:54 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл 13:17 Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11:58 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
»»
Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог 11:51 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас барсан ба ээж нь ухаан ороогүй байна 11:37 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
»»
Одон орончид Дэлхийн вангийн гадаргуу дээрх асар том "зүрхний" нууцыг тайлжээ 11:22 Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
»»
АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв 11:19 АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
»»
Төв аймагт 11 настай хүү айлын морь хөлсөлж унахдаа чирэгдэж, амь насаа алджээ 11:02 Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
»»
ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв 10:42 Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
»»
ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ 10:09 Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10:07 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
»»
Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хаана 09:49 Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:41 Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
»»
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»