 |
|
 |
|
"Шинэ жилийн бэлэг" баримтат өгүүллэг |
|
|
 |
|
 |
"Шинэ жилийн бэлэг" баримтат өгүүллэг
2014-12-30Багадаа би дэндүү жаргалтай өсч, аав ээжийнхээ ариун хайрыг огтхон ч анзаардаггүй байж дээ. Анзааралгүй  өнгөрөөсөн тэр хайр, эцгийн гэрээс гарсан хойно дутна гэж даанчиг санасангүй явлаа. Тэр намар би найман нас хүрч Баруунбүрэнгийн бага сургуульд Надмид эгчийнхээ хамт орсон юмдаг. Намартаа гэрээсээ мориор явсаар, ес эхэлж өвлийн жин хүйтэн болоход аргагүй дотуур байранд суух болов. Байранд дөнгөж ороод л би гэртээ харих хоногоо тоолж эхэлсэн юмдаг. Тэр өвөл ажаа, ижий (Би аав ээжийгээ ингэж авгайлдаг) хоёр маань хэдэн малаа дагаж Шувуутын голын дунд бие хавиар хойд Нарстад өвөлжиж байлаа. Өвөл гэдэг эх байгалийн эзэн хаан өөрийн албандаа сууж өдөр улам богиносч, нар хаяалбараасаа дөнгөж цухайснаа ханын элгээс доош буухгүй байсаар буцахад гэгээ тасарч үдэш залгана. Энэ үеэр хорвоод хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог ч залгуулаад өдөр буудайн чинээ уртассаар шинэ жил болно. Удалгүй хаврын урь даган өвөл гэдэг их хүчтний цасан хөнжлийг нь хуулан, цан хүүргийг нь нимгэлэхэд хамаг амьтны зоо тэнийж урин дулаан улирлыг хамтад нь дагуулан ирдэг юм даа. Гэртээ харихыг хүсч хүлээсэн өдөр ашгүй дөхөж, орой нь сургууль шинэ жилийн сүлд модны баяраа тэмдэглээд маргааш өвлийн амралт эхлэх болчихжээ. Дотуур байрныхны ар гэрээс аав ээж нь сургуулийн гал тогоонд өгөх мах, сүү идээ цэгээгээ ганзаглан, хүүхдүүддээ унах дуртай морьдынх нь дэлийг засан бяцхан шоохуу эмээлтэй нь хөтлөн ирж бөөн баяр болцгоож зарим хүүхэд аав ээжийгээ хараад л мэлмэртлээ уйлж байх юм. Гэрээ санаад уйлдаг энэ бяцхан жаалуудад онцлог бас зүйл бий. Хөдөөгийн хүүхдүүд хэлд орохоос өмнө хоолоо өөрөө идэж сурдаг, хөлд орохоос өмнө хүлгийн нуруунд гардаг, хөл нүцгэн гүйцгээж хоолой өвдөхөөс хол, ааруул өрөм идсэнээр шүд нь эрүүл, сэргэлэн цовоо өсдөг юм даа. Иймээс сургуульд орсон хүүхэд аль хэдийнээ морь унаж хурга, тугалдаа явж сурчихсан байдаг юм. Амьдрал, ахуй орчин нь ийм л байж. Би манай гэрээс хэн ирж надад ямар морь авчрах бол гэсээр, хөтөлгөө морьтой ажаа минь хөтлийн замаар хэзээ гарч ирэхийг Гэзэгийн шилийн онийг сэтэртэл ширтэвч бараа ч алга. Үдийн хоолонд тогооч эмэгтэй Банзрагч гуай ховор тохиох тоймий бууз, сүүтэй цай, мөсөн чихэр өгч дараа нь сургуулийн сүлд модны наадам эхлэн өнгө өнгийн цацаг чимэг, цасан ширхэг, тоглоом, зураг эрээлжлэн цагаан хөвөнгөөр чимэглэж оройд нь улаан таван хошуу хатгаад мөчрөөс нь олон янзын цаасан бөмбөлөг зүүж хажууд лаа асаасан ногоон гацуураас ойн үнэр хан хийнэ. Янз бүрийн амьтны баг өмссөн хүүхдүүдийн дунд, өвлийн өвгөн Рэнцэн багш, арван хоёр жил, цасан охидоо дагуулан ирж хөл хөгжөөн, шуугиан наргиантай байлаа. Сундуйжав багш хамгийн түрүүнд онц сурлагатан манай ангийн Хайнзансамбуу, миний эгч Надмид бусад онц сурлагатны нэрсийг дуудан Тасран захирал сүлд модны дэргэд онц суралгатны хэмээн бүр том ууттай бэлэг гардуулан Дорж багш баян хуураа хангинуулж байхад мөн ч сайхан байлаа. Дараа нь онц сураагүй ч бусад мань мэтийнхэнд бас бэлэг өгсөн юм даг. Надад өгснийг үзвээс мөсөн чихэр, алим, лийр гээд л тэр үедээ л гоё, гоё амттан байж билээ. Алим лийр нь тэс хөлдүү, тас хар ч хүйтэн усанд байлгаж гэсгээгээд идэхэд мөн ч амттай байдагсан. Үүнээс өмнө би шинэ жил гэдгийг мэддэггүй, ийм сайхан юм үзэх байтугай төсөөлж ч байсангүй. Миний анхны шинэ жил намайг балчир насны минь хамт нэг хэвийн орчноос ховхлон урд өмнө хэзээ ч үзэж байгаагүй чамин гоё баяр, үлгэрийн ертөнцөд хүргэж хамгаас тод сэтгэгдэл төрүүлсэн нь өнөөг хүртэл санаанаас минь ер гардаггүй юм. Тэр шөнө би яаж маргааш болгоно доо гээд л орондоо орсноо л санах атал өглөө болчихсон байж билээ. Бид өглөөнөөс эхлэн эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгт бэлдэж Дамдиндорж багш концерт зарлан ахлах ангийн Сод-Эрдэнэ, Бүрэнжаргал, Цэвээн, Цэгмид, Нямбуу, Гийдэр, Цэрэнбалжир, Дарь, Ира гээд олон ах эгч нар морин хуур, мандолин, баян хуур, шанз, хуучир, лимбэ хөгжмийн найралд Маш дэлгэр хангай минь Мал сүргээр дүүрэн Малчин олон монголчууд Жаргал цэнгэлээр дүүрэн ... дуугаар эхлэв. Дараа нь хүүхдүүд дуу, шүлэг, шог гараа бүхий үзвэр эхэлж нэгдүгээр ангийнхан юу сурснаа эцэг эхчүүддээ үзүүлэхэд би сургуульд заалгасан “Эхийн ач”-аа Надмид эгчийнхээ мандолин хөгжимд овоо аятайхан эхлээд ”Үрэл гэдэг модоороо” …гээд нэг бадгийг дуулчихаад “Нарс гэдэг модоороо наадмыг минь сийлсэн аав минь ээ” гээд дуулж байтал хүмүүсийн дунд ажаа маань ирчихсэн над руу хошуугаа цорвойлгон сууж байгааг харангуут л нулимс мэлмэрч, хоолой зангираад төгсгөлд нь бүр гацах шахаад арай гэж дуусгахад хүмүүс харин бөөн инээдэм болцгоон алга ташицгааж билээ. Би хар хурдаар гүйн ирж ажаадаа үнсүүлэхэд нөгөөх уйлж байсан жаалууд намайг шоолох мэт жоготой нь аргагүй харцгааж уу. Хүүхдүүд аав ээжийгээ хараад л мэлмэрч байна хэмээн шоолж байсан миний бие өөрөө ингэж балгаа тарьж билээ. Дараа нь “Учиртай гурван толгой” жүжгээс томчууд Мэгзэм эгч, Махгал, Шагдар гуай нар дуулж, энэ жүжигт гардаг Нансалмаа Балган ноёны бүсэн дэх хутгыг сугалан аваад “Хэрэв ээ надад халдах юм бол амиа би хорлоно шүү. Таны гараас өмнө миний хутга амжина шүү” гэж дуулдаг хэсэг дээр Нансалмаад тоглосон Мэгзэм эгч маань Балган ноёны хутгыг нь сугалах гэтэл байдаггүй, Балган ноёнд тоглосон онин Шагдар гуай хутгаа зүүхээ мартсанаа сая мэдэж ихэд сандрав. Гэтэл ашгүй тайзны араас ноёны хутгыг нь авчирч зүүж өгөхөд Нансалмаа сая тэр хутгыг сугалан авч “Хэрвээ надад халдах юм бол...хэмээн дуулсаар дуусгаж билээ. Шог гараанд ах дүү Сүхбаатар Лувсандорж нар алиалагч болж урт алаг цаасан дурангаар ийш тийш харж элдэв хөгтөй явдлыг элэглэхэд хүмүүс хөгжиж инээлдсээр шинэ жилийн үдэшлэг өндөрлөж, гадаа гарваас ажаа маань надад хурдан шаргыг, өөрөө уургач шаатан хээр морио унаж ирсэн нь манай адууны манлай, хоёр сайхан хүлэг морьд жаргах нарны туяанд хазаар даран дүүхэлзэх нь үлгэрт гардаг тэнгэрийн хүлэг газарт буув уу л гэлтэй. Нутгийн таних айлд хонохоор явах замд ажаагийн унасан шаатан хээр мухар алдын дайтай яргай ташуур даялах төдийд ухас ухас хийн тэмүүлж, хурдан шаргын алга халууцтал дугтран, дөрвөн туурайгаа шагалзуулан үелзэх задгай суман хатираа, туг сүүлний үзүүрт босох хөр цасны чахирах чимээ, хацар даргиан үлээх хээрийн салхинд хийморь сэргэн бушуухан гэртээ л харимаар санагдаж байлаа. Би энэ тухай ажаадаа хэлвээс “Өглөө явъя одоо харанхуй болчихно” гэж байнаа. Гэсэнч би бушуухан гэртээ харих чин хүсэлдээ хөтлөгдөн харъя хэмээн ятгасаар ажаа маань зөвшөөрч харих замдаа нөгөөх айлын гадаа буутал өндөөр гэгчийн хунгарласан цасны нөмөрт шургааган хашаатай ганцхан бор гэр байлаа. Гадаа нь хураалттай хэдэн түлээ, жижиг модон саравчнаас өөр юмгүй, моринд тавих өвс байтугай уяаны шон ч алга, үзтэл малгүй айл болох нь илт. Бид хоёр морьдоо хашаанаас уячихаад ортол миний багад манайхтай айл саахалт байсан Дугарын Цэнджав гуайнх аж. Цэнджав гуай залуудаа цэрэгт яваад өрөөсөн хөлөө гэмтээж тэр нь эдгэхгүй байсаар ужгирч бүр болохоо байхаар нь тайруулчихсан гэж цэрэгт цуг явсан хүмүүс ярьцгаадаг юм. Тайруулчихсан ч гэждээ өөрөө тайрчихсан юм гэнэлээ. Цэргээс өрөөсөн хөлтөй болж нутагтаа ирээд өөртөө модон хөл хийж түүн дээрээ дажгүй явдаг, бүр морь унадаг ч хазгар Цэнджав хочтой болчихсон юм даа. Мань хүн галын хайч, хутга шөвөгнөөс эхлээд эмээл хазаарын тоног, мөнгөн аяга, бүр алтан шүд хүртэл хийдэг айхтар уран бас хазаар, ногт, чөдөр маш сайхан зангидаж, эмээл төхөөрдөг болохоор сумын артельд дархнаар, эхнэр Дуламсүрэн нь үйлэнд их уран хүн тул оёдолчноор орсон юмсанж. Дуламсүрэн гуай бидэнд цай аягалж гаднаас хөлдүү банш, хормойлон авчраад тогоонд буцалж буй шөлөнд болгоод дээр нь адууны тарган умс, давсалсан халиар тавиад -За Найдан гуай та хоол ид. Хүүдээ банш өг, хэмээхэд Ажаа маань урагш дөхөн сууж, хутгаа хуйнаас нь гарган -Хүйтэнд энэ чинь л… гээд адууны тарган умс руу заахад Цэнджав гуай -Тарган умснаас ташуухан огтлоод дээр нь давсанд дарсан халиар тавиад үмхэхэд ч нэг ая бий дээ гэснээ эхнэртээ -Алив тэрийг... хэмээн арагш дохиход Дуламсүрэн гуай орны хөндийгөөс цагаан эсгий бүрхүүрээс ваартай нэрмэл архи гарган дээр нь шар тос дусааж халаав. Би банш идэж, ажаа маань адууны тарган умснаас огтлон давсанд дарсан халиар тавьж үмэхээд хоёр жавжаар наалдсан тосыг алгаараа шударч суулаа. Цэнджав гуай шүүгээнээсээ хоёр мөнгөн аяга гарган нударганыхаа омгоор арчиж нэрмэл архиар дүүргэн өөрөө нэгийг нь авч нөгөөг нь ажаад барив. Ажаа маань нударгаа засан, шар сахлаа имрэн хоёр гардан авч сэржим өргөөд, шар тос дааварласан халуун архийг нэг балгаад -Гал шиг халуун идээ байна. Мөн ч чамгүй сайн гарсан байна шүү хэмээн гэрийн эзэгтэйг магтаад нутгийн сонин, адуу мал, цас хүйтний тухай яриа өрнөхөд би тэдний яриа хэзээ дуусахыг л хүлээж ядан байв. Цэнджав гуай ногоон пийсүү соруултай богино гаансаар ажаатай тамхилан үнсийг нь модон хөл дээрээ тог тог тогшсоноо ваартай нэрмэл рүү гаансныхаа толгойгоор дохин, хоноод явахыг сануулахад ажаа маань над руу харцаа дэвсэвч би хариуд нь үнэгэн лоовуузаа буцааж өмсөв. Ажаа тэднийд авчирсан сүү идээгээ, би шинэ жилийн бэлэгнээсээ нэг чихэр авч бурханд нь өргөөд Цэнджав дархныхаас гарахад хэдийнээ бүрий нөмөрсөн ч сар өндөрт гарсан тул цагаан цас мөнгөн өнгөө олж шинэ оны өмнөх үдшийг улам ч өнгөлөг болгожихуй. Ажаа миний үнэгэн лоовуузыг минь бүчилж, жилбэнгийн боолтоороо миний хормойг даруулж өгөөд мордоцгоолоо. Сойгдож шавхарсан хөх өвсний морьд хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны зузааныг тоосон шинжгүй хазаар даран хатируулана. Тэнгэрт зургаан мичид гялалзан, цэвэр тунгалаг агаар сэнгэнэх сэвэлзүүр салхины савслагад цасан хөнжилд хучигдсан хөдөө тал хавирган сарны гэрэлд солонгорон орчин тойрон дахь юм өдөр мэт цэлийх өвлийн үдэш харихаар давхиж явах нь гэрээ санасан надад ямаршүү сайхан байсныг хэлэхэд үг дутах буйзаа. Бид хоёр ергүүлсээр Нарангийн хөндийг туулан Эрдэнэ толгойн ар шилд хүрч явтал морьд маань хамраа тачигнуулан хулмалзаж, үргэж соотгоноод нэг л бишээ. Явсаар толгойн арын жалгад хагас саахалт хэртэй дөхөж очивоос гэнэт тэр судгаас дөрвөн чоно гарч хойтох Хөшиг уул өөд зугтацгаалаа. Морьтой монгол эр чонотой тааралдаад хөөхгүй байх нь үгүй тул ажаа маань “Хоёул хөөе” гээд миний үгийг ч сонссонгүй морио гуядахад уургач шаатан хээр сурсан зангаараа хуй салхи мэт довтлон чоно ууланд хүрэх замыг хөндлөнгөөс амдан хаахаар хар эрчээр дайрлаа. Би ажаагаа даган ухасхийтэл нөгөөх гайхлууд урагш улам улайран хошуурч байснаа гурав нь гэнэт зог тусан ар хударгаар эргэж, түрүүнд явсан нэг том чоно тэр чигээр ургаш дайрдаг байгаа. Би ч мөн тэр чигээрээ уулын бэлээр даялан харайлгатал хурдан шарга яах ийхийн зуурт нөгөөх азарган чонын зэргэд очвоос, ажаа маань уул өөд битгий гаргаарай гэж араас хашгирсаар үлдлээ. Ажаа олон санаагүй хамгийн том тэр чоныг сонгож бусдыг нь орхисон бололтой. Хөшиг хэмээх сархинаг мэт салбархай энэ ууланд чоно байтугай мал ороод олддоггүй газар. Нөгөөх гайхал ийш тийш садааран бултахад надаас илүү миний унасан шарга маань өөрөө цаад талаар нь хашсаар хэдхэн харайлгаад элгээ хүртлэх цасан дунд гэдсээ чирэм цатгалан чоныг хааш нь ч гаргахгүй ноёлох тул би чанга чанга хашгирсаар бэлээс доош буулган элдэж Нарангийн хөндий тийш эргүүлэв. Надаас тийм том дуу яаж гарсныг төлөөлөхөд бэрх. Гэхдээ л хоолой зангираад байсан ч хашгирсаар л байлаа. Ажаа маань уул өөд мацааж хурц гараат мориныхоо торгон ирийг нь мохоохгүй буцах замыг нь отож үлдсэн аж. Нөгөөх хээрийн амьтан доош бууж ирэнгүүт бэлийн доод биеэс ажаа сүртэй чангаар хашгирч бүдүүн яргай ташуураа далайн, хурц гараат шаатан хээрийн дөрвөн туурайн нижигнээн хамраас нь садрах уур, сарны гэрлээс цасанд буух хээр морины аймшигт хар сүүдэр нөмрөхөд хүч сүр нь шалчийж, хулхи сахил нь буусан амьтан ойртож буй аюулаас мултрах арга зам бэдэрч хоёр тийш солибон хөр цасан доогуур шурах мэт сүүлээ хавчин идэж залгиснаа дээш доош савируулан харайлгавч нэгэнт газар хороохоо больчихож дээ зайлуул. Би ч ажаагийнхаа араас дагаж давхисаар л байлаа. Уургач шаатан хээрийн дөрвөн туурай, морины бэрэвхий татах хунгар цасны цойг ховх ховх татан пижигнүүлж элдсээр сурсан зангаараа хоёр чихээ хулмайлган хүзүүгээ сунгасаар боохойн хажуугаар оронгуутаа л ажаагийн ташуур барьсан гарт нь налж өглөө. “Уургач морь” хэмээх шаатан хээрийн маань сурсан эрдэм, үнэхээр бахдам, монгол морины гайхамшиг гэдэг чухам л энэ юмдаа. Үхлийн тавиланд шурж явсан боохой эцсийн аргаа хэрэглэн цасан дундаас дээш үсрэн хурц цагаан соёогоо морины цээжинд хүргэн алдахад зөвхөн энэ мөчийг л отож далайсан ажаагийн маань тарнын яргай ташуур тархинд нь пид хийн буусан хэрэг. Тарнын яргай гэж маш шигүү ширхэгтэй, салаа багатай тэгш ургадаг мод тул монголчууд түүгээр ташуур хийдэг бөлгөө. Би ажаатайгаа хамт явсан болоод ч тэр үү, чононоос ер айгаагүй, тэгээд ч “монгол хүний хүч, хийморь морин дээрээ” гэж сайн морьтой эрийн хүч зориг нь аяндаа оргилдог увидастай ажгуу. Цасан дунд үхлүүт унасан хангайн сүрлэг амьтны биеэс уур савсах нь сарны гэрэлд тодхон. Ажаа морин дээрээсээ толгойд нь дахин нэг буулгаад мориноосоо ногтоо мултлаж аваад нам унасан түүний хөл, амыг нь сайтар хүлээд шуудайд хийж амыг боож дэрсэн дотор орхичихоод нөгөөдүүлийнх нь хойноос мөрдөв. Бид тэдний мөрөөр уул давуулж хайгаад юу ч олсонгүй нэгэнт орой болсон тул аваа тэнд нь орхиод маргааш өглөө эрт ирэхээр болов. Хөшгийн хөтөл дээр ажаа маань мориноосоо бууж миний олмыг чангалаад цантсан нударгаа шамлан өвлийн шөнийн жаварт жиндсэн хацрыг минь халуун алгандаа дулаацуулж өглөө. Бид цааш дэв дээр гартал Лувсангомбо гуайн хар бух дэв уруудаж явсныг хажуу дахь Бичигтийн өвөлжөөнд нь аваачив. Бид хоёр од мичид тогоо өнгийж байхад гаднаа ирэхэд гэрийн тооноор гэрэл тусч яндангаас утаа суунаглан Хүдэр нохой маань тэртээ холоос чимээ өгч угтав. Ажаа бид хоёр дулаан өвөлжөөндөө мориндоо тохом татаж, өвс тавиад эмээлээ тэвэрч дөрөөгөө хангинуулсаар гэртээ их л урамтай орцгоож билээ. Оронгуут л урдаас аргалын цогонд пүн хийсэн халуун гэртээ ижий минь биднийг угтав. Би ижийдээ үнсүүлээд уйлсангүй аавтайгаа чоно хөөж авласан том эр шиг байхыг хичээн тэр тухайгаа бахархан ярьж дуусаагүй байхад харин ижий маань намайг ямар сурсныг сонирхов. Харин би тэр үед энэ тухай дурсахыг ч хүссэнгүй. “Өглөө эрт босч чононд явна, унтлаа” гээд буруу хараад хэвтчихсэн юм. Үнэндээ бол би онц биш тааруухан л сурчихсан хүн л дээ. Ажаадаа өглөө намайг заавал сэрээж цуг авч явахыг сануулж, бас чоно үзнэ гэхээс нойр хүрэхгүй хэвтэж байснаа, энэ өдөрт тохиосон олон сонин үйл явдалд бүр бялуурч, хөрзөнгийн цог араас төөнөхөд дуг нойронд нам дарагджээ. Шөнө зүүдлээд нөгөөх чоно өвлийн өвгөний өгсөн бэлгийг минь зуучихаад тавьдаггүй яг алдахын даваан дээр ажаа маань намайг сэрээж би нүдээ нээнгүүт цаасан ууттай бэлгээ тэмтэрч үзээд сая тайвширч яаран бослоо. Бид хоёр ижийгийнхээ чанасан өтгөн шаргал цайнд өрөмтөй шар будаа хийж уугаад гэрээсээ гарч мордон хээр орхисон чоноо хайсаар мөрөө харахад шөнө морины хурдаар байтугай өдөр явахад аймаар харагдсан шүү. Нөгөөх дөрвөн чоно нэг шүдлэн бяруунаас араг яс, эвэр туруу, энээ тэрээхнийг үлдээж зугатах замдаа огиулж гаргасан нь том том мах, алгын чинээ шир үстэйгээ байж билээ. Чоно аюул тулгарахад асар богино хугацаанд биеэ ингэж хөнгөлдөг ба өлсгөлөн бэлтрэгээ хооллохдоо ч ходоодныхоо мухраас аль байгаагаа амархан гаргаж чаддаг амьтан юм. Үүний тулд архинд шартсан хүн шиг амандаа хуруугаа хийх шаардлагагүй, ходооны булчингаа агшааж чаддаг амьтан гэж ажаа маань ярьдаг байлаа. Нөгөөх хэсэг дэрснийхээ хажууд ирэхэд өчигдөр шөнө чонотой зэрэгцэн налж өгсөн шаатан хээр маань үргэж, хамраа тачигнуулаад ойртох юм биш. Морьдоо тушиж орхичихоод хоёул явганаар боохойд ойртвоос хийсэн шуудай нь алга болчихсон нөгөөх чонын бүх биеэс нь уур савсаж байлаа. Харваас үл мэдэг амьсгалж байх шиг. Би сандран -Ажаа, ажаа чоно амьд байна, гэхэд ажаа маань ердөө ч тоосон шинжгүй -Ажаа нь өчигдөр дутуу үлдээчихсэн юм гээд инээхэд би бүр гайхан -Яагаад? гэвээс -Яахав, өвчихөд гэсгүүн байхгүй юу гэснээ, цасан дээрх мөрийг үзсэнээ нөгөө гурав нь үүгээр ирж гээд шуудайн тасархай энд тэнд байхыг зааж саяхан л эндээс хөдөлсөн байна гэлээ. Ажаа Хөшиг уул өөд хэсэг харж зогссоноо гутлынхаа түрийнээс гаансаа гарган тамхиа нэрэх нь үү гэтэл чонын амыг хүлсэн ногтны үзүүрийг дагуулан нөгөөх амьтны сарьсан хоншоорт нь гаансныхаа толгойгоор нэг ширвээд л зүйл дуусгав. Сая цасан дээр завилан сууж тамхиа нэрж асаагаад гаансныхаа толгойноос дээш огих улаан цогийг эрхий хурууныхаа нүцгэн өндгөөр хээв нэг даран байж хэд хэд шуналтайяа сорон утааг нь хамрынхаа нүхээр олгойдуулсаар дуусгаад гаансныхаа толгойг гутлынхаа уланд түншин үнсийг арилгаад яаралгүй бослоо. Дүн өвлийн тэсгэм хүйтнийг тоосон ч шинжгүй үс нь сагсайсан үзүүрсгэн дээлээ сугалдаргалан цагаан цууямбуу цамцныхаа ханцуйг шамлангуут бүсэн дэх хутгаа сугалан дөрөөнийхөө суранд хэд нийлэв. Тэгээд нөгөөх чоныг хойд хоёр хөлөөс нь эхлэн өвчиж нүцгэрсэн хоёр хөлийг хооронд нь холбон чирсээр мориныхоо дэргэд ирж нүцгэн хөлөөр нь эмээлийнхээ хойд бүүрэгнээс өлгөчихөөд өөрөө мориныхоо толгой талд гарч эгэм рүү нь хөлөөрөө жийн байж хэд сайн дугтраад арьсыг нь шувт татсаар бүр ар шилд нь хүргээд цааш өвчиж дуусгав. Уургач шаатан хээр чонын бараа үнэрээс айн бөмбөлзтөл чичрэн шээс алдавч аав чонын арьснаас дугтрах үед яг морь уургалахад сууж өгдөг шигээ арагш цогнойн суухад сүүлнийх нь үзүүр газар шүргэж бусад үед нь хулмалзан хамраа тачигнуулсаар зогсож байж билээ. Уургач морь эр хүнд ямар тустай байдгийг би тэгэхэд сайн мэдэж авсан юм даа. Монгол хүн чонын авд гарахын өмнө сайн морио барин сойж дараа нь буу шийдмээ агсдаг гэдэг. Иймээс ажаа маань уургач морио унаж ирсэн нь ийм учиртай байжээ. Азарган чонын арьсыг цасан дээр сэгсрэн, эмээлийнхээ араар тохоход, хоёр үзүүр нь хөр цасны цойг шүргэн алдаж байсан шүү. Ажаа маань чоноо өвчиж дуусаад хоёр соёог нь, хоёр шагайтай нь авч бид нэг нэгээр нь хадгалж билээ. “Чонын арьсыг сэгсрэхэд үс нь сэргэдэг, харин түүнийг агнасан эрийн хийморь нь мөн сэргэдэг юм. Ажаа хүү хоёр хийморьтой явж анхныхаа авыг хийлээ. Соёо, шагайг нь нэг нэгээр нь авъя” гэж билээ. -Ажаа ажаа ? -Өөв миний хүү. -Яагаад соёог сугалдаг юм бэ. -Чонын хүч соёондоо, хүний хүч ухаандаа...гэдэг. Чонын соёо маш хурц байдаг. Иймээс гол зэвсэг нь соёо гэсэн үг. Соёог нь авснаар хүчийг нь өөртөө шингээж буй дом юм. - Ажаа ажаа. -Өөв миний хүү. -Яагаад шагайг нь авдаг юм бэ? -Чоно бол тал нутгийн онгон амьтан. Энэ онгон амьтныг зөвхөн хүн л агнаж чаддаг юм. Гэхдээ хүн болгонд тохиодог ав бас биш, сайн морьтой, аз хийморьтой эр л агнаж чаддаг, азгүй бол таарахгүй, морьгүй бол агнахгүй. Яагаад гэвэл чоно бол долоон голтой амьтан. -Долоон голтой гэж юу гэж байгаа юм бэ? Ажаа. -Долоон шарх даадаг, амь бөхтөй гэж байгаа юм. Иймээс тэр аз хийморь ивээж байхыг бэлэгшээн энэ сүрлэг амьтны хурд хүчийг агуулсан шагай, соёог хоёрыг нь авч явдаг юм гэж билээ. Ажаагийнхаа энэ үгийг би ой тойндоо сэтгэл зүрхэндээ шингээж үлдсэн юмдаа. Үүнээс хойш би олон шинэ жилийг угтаж бас үдсээр өнөөг хүрч мөдхөн мэндлэх шинэ оноо хүлээн барьж болдоггүй бага нас, буцааж болдоггүй анхны шинэ жилээр ажаатайгаа хамт чоно агнаж соёо, шагайг нь бэлгэнд авч байснаа өнөөг хүртэл дурссаар явнам. Тэр үед надад ажаа ижийдээ өөхөнд өлгийдсөн бөөр, өндгөнд өлгийдсөн шар шиг эрхэлсээр аз жаргалтай явснаа анзаарах зав ч, энэ бүхнээ эргэн үгүйлнэ гэж бодох ухаан ч байсангүй. “Чоно агнасан эрийн хийморь сэргэдэг. Ажаа хүү хоёр анхныхаа чоныг авлаа” гэж урам хайрласан тэр үгэнд л бялуурч явлаа. Тэр ав бол ажаа бид хоёрын анхны агаад сүүлчийнх нь байжээ. Хүн бээр бүхий л амьдралдаа аз жаргалтай явах нь үгүй ч харин жаргалтай өдрүүд, цаг, мөч бол бас хааяа тохиодог л юмаа. Ажаа ижийтэйгээ хамт байсан тэр үе бол миний хамгийн аз жаргалтай үе, хамгийн гэгээн бага нас минь байж дээ. Өнөөдөр би ажаагийнхаа нэрийнх нь үсгийг өмнөө тавин дээдэлж өгсөн чонын шагай, соёог нь хадгалж явахад ажаатайгаа хамт хэмээн бодож сэтгэлд өег байдаг юм. Чонын шагай бол бидний тоглож өссөн хонь малынхаас шал өөр, ажиглаад байхад xангил цавчим хаднаас хагарч үлдсэн хэлтэрхий, хар дарсан зүүднээс хальт сэрсэн ертөнц, үлэг эртний галваас үлдэж хоцорсон олдвор ч гэмээр үгээр төсөөлж барамгүй хачин чамин хэлбэртэй. Алсыг зориход алтан шар зам минь өлзийтэй байсан нь ажаагийнхаа өгсөн тэр соёо, шагайны ид шид гэж би дотроо шүтсээр, хамт чоно авласан шинэ жилийн тэр үдэш надад насан туршийн минь дурсамж болон үлдсэн юм даа. Ингэж надад үлдсэн азын цалиг шагай, соёо хоёр тэртээ өвлийн хүйтэн шөнө ажаагийн маань халуун алганаас хацарт минь шингэсэн их илч, өр зүрхийг минь дулаацуулсаар л байдаг юм. Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ |
| "Шинэ жилийн бэлэг" баримтат өгүүллэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана 14:45 Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно.
|
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно. »»
|
|
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулахаар тусгажээ 14:44 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ.
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ. »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
ЭМЯ | Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна 13:01 Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн
|
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн »»
|
|
Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ 12:32 Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд
|
Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт 11:20 Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь
|
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь »»
|
|
Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна 11:00 Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
|
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Энэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна »»
|
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 10:55 Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд:
|
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг хүргэж байна. Үүнд: »»
|
|
Галын аюулаас 30 хүнийг эсэн мэнд гаргажээ 10:54 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15)
|
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2025.12.15) »»
|
|
Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ 10:21 Ховор тохиол
|
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө 09:35 Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар
|
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Г.Уянгахишиг: Оюу толгойтой хэлэлцээр хийх хугацааг нэгдүгээр сарын 31 хүртэл сунгачихсан байгаа 09:04 Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа. »»
|
|
О.Наранзул дэлхийн аварга боллоо 08:47 Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах
|
Ой тогтоолтын Дэлхийн Холбооноос зохион байгуулсан “34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах »»
|
|
УИХ-ын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан 2025 оны Намын Онцлох Улстөрчөөр шалгарлаа 08:28 Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон
|
Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон »»
|
|
БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжилно уу 08:25 Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон
|
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдэлд холбогдон »»
|
|
Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 08:24 ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын
|
ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын »»
|
|
Дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 08:21 БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион
|
БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион »»
|
|
Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|