 |
|
 |
|
Өнгөө нэмж, үүдээ нээсэн Манжуур хот |
|
|
 |
|
 |
Өнгөө нэмж, үүдээ нээсэн Манжуур хот
2014-12-29Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй 
хотуудын нэг Манжуур. Энэ л хотын үүх түүхийг сөхөж ярьвал чамгүй урт цаг хугацаа хэрэгтэй болно. Эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байсан энэ нутаг Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болсон түүхтэй. Харин 1896 онд Хятад-Оросын гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуурыг холбосон төмөр зам 1901 онд ашиглалтад орсноор Манжуур өртөөг байгуулж байсан аж. Өдгөө Манжуур хот нь нийтдээ 732 хавтгай дөрвөлжин километр нутагтай 300,000 гаруй мянга гаруй хүн амтай. Хүн ам цөөтэй ч гэсэн энэ хот БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хуурай боомт газар. Зуу гаруй жилийн түүхтэй энэ хот сүүлийн үед хурдтай хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн 20 тэрбум, Үл хөдлөх хөрөнгө оруулалт 15 тэрбум, Орон нутгийн төсвийн орлого нь л гэхэд 2,12 тэрбум юаниар хэмжигдэж байна. Тус боомтын бараа эргэлт л гэхэл 70 сая тонноор хэмжигдэж байгаа аж. Зөвхөн энэ хотод 930 гадаад худалдааны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. ӨМӨЗО-ы Орос дахь импорт, экспортын бүтээгдэхүүний 80 хувь нь энэ боомтоор дамждаг бөгөөд Орос, Монгол, Япон, Солонгос, Тайвань зэрэг 40 гаруй улстай эдийн засаг, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Түүхэнд “Евро-Азийг холбосон гол худалдааны зам” , “Азийн цонх” хэмээн нэрлэгдсэн Манжуур хот Хятадын хамгийн том хуурай замын боомт гэдэг нь дээрх хэдхэн тооноос харагдана. Гэхдээ тус хотынхон хилийн боомтоо сахиж, тэндээс орлого орж ирэхийг хүлээж гараа хумхин зүгээр суухыг хүсэхгүй байна. Хойд талаараа Оростой, баруун талаараа Монгол улстай хил залгаа оршиж байгаа учраас газар зүйн давуу байдлаа ашиглан Манжуурыг аялал жуулчлалын бүс нутаг болгохыг хичээн, хөрөнгө мөнгө ч их зарцуулж байгаа аж.
Оросуудын халаасыг гүвдэг Орос хүүхэлдэй
Үнэхээр Манжуур очингуут орос нутагт хөл тавьсан мэт сэтгэгдэл төрөх нь бий. Эртний орос ардын үлгэрүүд бүхий зурагтай ном уншиж байгаа мэт нэг л өвөрмөц. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй орос загвар бүхий байшингууд... Тод хээ, угалз бүхий интерьер засал, орос дуу хөгжим... Энэ хотын өнгө төрхийг илтгэх байшин барилгуудад оросын соёл, зан заншлыг нэвт шингээж өгөхийг эрмэлздэг. Тиймээс байшин барилгуудын гэрэлтүүлэг, чимэглэл тун сайн. Манжуур хот шөнөдөө яг л үлгэрийн орон мэт тансаг харагдана. Худалдаа наймааны гол бүс нутаг болох Манжуур үслэг эдлэл, арьсан гутлаараа алдартай. Бас нэг сонирхолтой наймаа нь матрушка хэмээх орос модон тоглоом. Оросууд өөрсдийнхөө үндэсний энэ тоглоомыг үнэ хайрлахгүй худалдаж авдаг аж.
Тиймээс ч Манжуурт дэлхийд цор ганц модон хүүхэлдэйн хотхонг байгуулжээ. Энэхүү хотхоны голд таван давхар матрушка хэлбэртэй байшин байна. Түүний эргэн тойронд 100 гаруй том, жижиг матрушка. Энэ олон матрушка зүгээр нэг үзмэр төдий бус. Матрушка хэлбэртэй жижигхэн байшингуудад бэлэг дурсгалын дэлгүүр, түргэн хоолыны цэгүүд ажиллана. Оросууд өөрсдийнхөө үндэсний тоглоом болох матрушкан хотхоныг Манжуурт үзэж, матрушка хэлбэртэй байшинд орж хоол идэж, зарим нь буудалд нь бууж, матрушкагаа худалдан авч, өмнө нь зургаа авахуулаад буцах нь жирийн үзэгдэл. Ер нь л энд ирсэн хүн бүр матрушкан хотхон руу заавал очдог аж. Аялал жуулчлал ид өрнөдөг 7-8-р сард Манжуурт зочид буудал олдохгүй сандаргаж, хүүхэлдэйн хотхон хөл тавих зайгүй шахам болдог гэнэ. Тиймээс өргөтгөл хийж зочид буудал, зоогийн газар бүхий 20 гаруй давхар өндөр байшинг шинээр барьж байна. Мэдээж энэ байшин бас л матрушка хэлбэртэй байх юм. Матрушка хэлбэртэй энэ том байшин ирэх онд ашиглалтанд орж, модон хүүхэлдэй хэлбэртэй, дэлхийн хамгийн том байшинг Манжуурт байгуулсан тухай мэдээллийг дэлхий нийтэд цацахаар тэд битүүхэндээ бэлтгэж сууна. Матрушкан хотхонтой хаяа дэрлээд Оросын алдартай том хөшөө дурсгалын жижиг хувилбаруудыг урлажээ. Гагарины хөшөөнөөс эхлээд агуу Петрийн хөшөө, Волгорадын хөшөөг ч эндээс үзэх боломжтой. Орос Манжуурын хилийн боомт 24 цагаар ажиллаж, өдөр болгон орос руу онгоц, галт тэрэг явж, бас өдөрт зорчигч тээврийн 16 автобус орос, манжуурын хооронд хөлхөж байдаг. Тиймээс энд орос хоолны газар, орос барааны дэлгүүр, орос зочид буудал, орос дууны Karaoke, орос тайчигч охид хүртэл бий. Манжуурт орос хэл дээр бичигдсэн реклам чимэглэл хаа сайгүй гялалзаж, Оросоор “Тавтай морил”, “Манай бараа хямдарсан”, “100-80 рублийн сайн чанартай бараа зарж байна” гэсэн үгс дэлгүүр болгоны үүднээс сонсогдоно. Ямар ч дэлгүүрт ороход худалдагч нь тантай “Здравствуйте” хэмээн мэндлэсээр угтаж авна. Хариуд нь оросоор мэндлэвэл чихэнд наалдац муутай, аялга ихтэй ч гэсэн оросоор ярьж, бараагаа рекламдаад л байх болно. Харин Монгол гэдгээ хэлбэл Өвөрмонголчууд инээд алдаад л угтана. Гэхдээ Монголчууд Манжуурт харьцангуй цөөн ирдэг аж. Учир нь Дорнодын Чойбалсангаас Манжуур хүрэхийн тулд өдөржин машинаар давхих хэрэг гарна. Сүүлийн үед Улаанбаатараас Хүннү айр компани Манжуур руу шууд нислэг хийж байгаа ч онгоцны билет ховор, бас дээр нь өндөр үнэтэй, тохь тух муутай. Манжуурын цас, мөсний баярт оролцсон, бас гоо бүсгүйн тэмцээн үзэхээр ирсэн олон монголчууд нутаг буцахын тулд гурав дамжиж нисэхээс өөр аргагүй байдалд хүрч бухимдаж байсан.
Манжуурын Янаг амрагийн арал...
Манжуур эртний арслан зааны өлгий нутаг. Энэ нутгийн хөрсөн дороос хэдэн сая жилийн настай арслан зааны соёо, яс зэрэг ховор үзмэрүүд олддог. Тиймээс Манжуур арслан зааны том хөшөө барьжээ. Яг үүнтэй зэрэгцээд “Янаг амрагын арал” гэсэн сүртэй нэртэй хөшөө дурсгалын газрыг байгуулсан байх юм. Тэврэлдэж суугаа залуу хосуудын баримал... Ойролцоогоор гурван давхар байшингийн хэмжээтэй энэхүү хөшөөний цаахан талд хуримын 10 жил, 20 жил, 30 жил, 40 жилийг билэгдсэн том чулуун баримлууд бас бий. Сүүлийн үед хятад залуучууд бал сарын аялал их хийдэг, хуримын ойгоо тэмдэглэдэг болсон учраас тэдэнд зориулж зориуд ийм баримлуудыг барьсан гэнэ. Хуримаа хийсэн хосууд бал сарын аялалаараа Манжуурт ирсэн бол хамт амьдарсныхаа 10,20,30,40 жилийнхээ ойг мөн л энд ирж тэмдэглэх учиртай гэнэ. Аялал жуулчлалын тасралтгүй үргэлжлэх бодлого гэж үүнийг л хэлдэг бололтой.
Хамгийн олон дэмжигчтэй миссүүд
Тус хот 300 гаруй мянган хүн амтай ч өнгөрсөн жил л гэхэд таван сая жуулчин хүлээж авчээ. Энэ таван сая жуулчны 4,5 орчим сая нь дотоодын жуулчид бөгөөд зуны аялал жуулчлал маш сайн хөгжсөн газар. Тиймээс тэд гадны жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зарцуулж, том, том арга хэмжээг зохион байгуулдаг. Манжуурын нэрийг олон улсад гаргадаг брэнд гэж нэрлэж болохуйц том арга хэмжээнүүдийн нэг нь Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн. Энэ жил 11 дэхь удаагаа зохион байгуулж байгаа Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор Оросоос 28, Монголоос 15, Хятадаас 15-н гоо бүсгүй иржээ. Анх “Цасан гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн нэртэй зохион байгуулагдаж байсан энэ тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж, хятад орос, монголчуудын анхаарлыг татах болсоор багагүй удаж байна. Энэ тэмцээнд түрүүлсэн тэргүүн мисс гоо бүсгүйн батламж, эрдэнийн шигтгээт титэм, 80,000 юань гардаж авдаг. Ер нь л Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монголчууд хэдийнээс өнгөлсөөр иржээ. Нийтдээ 11 удаа зохиогдож байгаа энэхүү тэмцээний таван тэргүүн миссийн титмийг Монголчууд хүртсэн байх юм. Энэ жилийн миссийн тэмцээнд ч Монгол охид өнгөлөг жавхаалаг, үзэсгэлэн гоо гэдгээ батлаж, тэргүүн миссээр Намширын Ану тодорлоо. Монголоос 15 охин Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, долоон охин 80,000-5000 юанийн шагналыг хүртсэн юм. Арав гаруй хоног үргэлжилсэн миссийн тэмцээний зохион байгуулалт сайн, басхүү тайзны гэрэлтүүлэг хөгжим гээд бүх зүйл тун содон. Уг нь энэхүү миссийн тэмцээнд хятадыг төлөөлж оролцох бүсгүйчүүдийг шалгаруулахын тулд Да Лянь хотод том миссийн тэмцээн зохион байгуулж, зүүн хойд, баруун хойд, умардын бүсээс 15 охиныг сонгож авсан гэнэ. Гэвч Манжуурын Олон Улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр хятадууд Монгол бүсгүйчүүдийг хамгийн их дэмжиж байлаа. Үнэхээр ч Монгол бүсгүйчүүд алхаа гишгээ тайзны соёл, биеэ авч яваа байдал, хувцаслалт зэргээрээ бусад орны бүсгүйчүүдээс илт давуу гэдгээ харуулж байлаа.
Манжуурт амилсан үлгэрийн орон
Манжуур аялал жуулчлалын хот. Тус хот 2013 онд л гэхэд л гадаадын жуулчдаас 288 сая ам.доллар олж, нийт орлого нь дөрвөн тэрбум 390 сая юаньд хүрчээ. Гэхдээ л тэд олдог орлогоо улам нэмэхийг хүсэж байна. “Орос, Монгол Хятад гурван улсын соёлыг багтаасан, хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгийг улам илүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.Тиймээс Манжуур хотын захиргаа олон улсын анхаарлыг татсан долоон том бүтээгдэхүүн гаргахаар чармайж байна” хэмээн бидэнд ярьж байсан. Тэрний нэг нь Олон улсын цас мөсний баяр. Гадаадын жуулчдыг татах зорилготой энэ баярт Манжуур хот эртнээс бэлтгэж эхэлдэг аж. Гаднаас ирэх зочдод зориулан онгоцны буудал, төмөр замын буудал, томоохон зочид буудлын өмнө том, том цасан байгууламж барьж, өнгө өнгийн гэрлээр чимэглэжээ.  Манжуурын ногоон паркад 20000 кубметр цас, 8000 кубметр мөс ашиглан Мөсөн хотхоныг барьж байгуулахын тулд 48 хүн сар гаруй ажилласан гэж танилцуулж байсан юм. Үнэндээ үлгэрийн орон л ийм байдаг болов уу гэмээр том том мөсөн байгууламжуудыг босгожээ.Өнгө алагласан том хэрмэн хаалганы үүдэнд тэмээ унасан буриадууд зочдыг угтаж авч байсан юм.  Тал нутгийн торгоны замыг билэгдэж энэ удаа цас мөснийхөө баярын нээлтэнд тэмээчдийг урьсан нь энэ гэнэ. Мөсөн хотхоны голд цасаар урласан Чингэс хааны сүрлэг хөшөө заларчээ. Тэнд Монгол цаатны модон урцнаас эхлээд таван хошуу малын дүрс, үзэсгэлэн гоо Монгол бүсгүйг тун ч чамин урласан нь өөрийн эрхгүй хараа булааж байсан. Цас, мөсөн урлалыг өнгө өнгийн гэрэлтүүлэг, чимэглэлтэй хослуулж чадсан нь үнэхээр гайхалтай. Аварга том цас, мөсөн байгууламжуудыг барихдаа орос, хятад, монгол гэсэн гурван сэдэвт хувааж, зохиомжоо гаргажээ. Энд хогийн савнаас эхлээд нийтийн бие засах газрыг хүртэл цас мөсөөр урласан байсан. Мөн мөсөн дээр Хятадын уламжлалт завины уралдааныг зохион байгуулж, хятад, орос, монгол гурван улсын хүүхдүүдийн дунд хокейн олон улсын тэмцээнийг зохион байгуулсан юм.
Манжуур хотод Улаанбаатарын соёлын төв нээгдэнэ
Манжуурын Олон улсын цас мөсний баяр зүгээр нэг баяр, наадам төдий бус басхүү хамтын ажиллагаагаа өргөтгөх томоохон арга хэмжээнүүд энд зохиогдож, гэрээ хэлэлцээр хийгдэж, уулзалт ярилцлагууд болдог гэдгээрээ давуу талтай. Гурван улсын аялал жуулчлал, худалдаа арилжаа, соёл урлагын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон уулзалт болж, Манжуур хот зочдын хөлд дарагддаг. Энэ удаа “Монгол, Хятад, Орос гурван улсын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хөгжил” сэдэвтэй томоохон уулзалтыг Өвөрмонголын аялал жуулчлалын газар, Манжуур хотын ардын засгийн газар хамтран зохион байгууллаа. Тэд Торгоны зам, Цайны зам, Евро-Азийн төмөр зам, Талын зам зэрэг том төслүүдтэй уялдуулан Манжуур хот гурван улсыг холбосон гүүр болох зорилготой байгаа учраас хамтын ажилагаагаа шинэчлэх, хамтарсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах хүсэлтэй байгаагаа ярьж байсан юм. Мөн Нийслэлийн Соёл урлагын газрынхан энэ жил Манжуурын Олон улсын миссийн тэмцээнд Монголоос оролцох бүсгүйчүүдийг шалгаруулж, Манжуурын талтай хамтран ажиллаж, бүхий л ажилд гар бие оролцжээ. Энэ үеэр Нийслэлийн соел урлагын газрын дарга Б.Батцэнгэл Манжуурт Нийслэлийн соёлын төвийг байгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжилсан бөгөөд Манжуурын намын хорооны дэд дарга байр гаргаж өгөхөөр амлаж байсан юм. Мөн Манжуурт Орос, Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Өнгөө нэмж, үүд хаалгаа нээж, гурван улсын аялал жуулчлалын бүс нутаг болох зорилготой байгаа Манжуурын засаг захиргаа гурван улсын сэтгүүлчдийг ч мөн хамтран ажиллахыг уриалж, хотын дарга нь өөрийн биеэр сэтгүүлч нарын уулзалтанд хүрэлцэн иржээ. Хэдий хил залгаа оршдог ч гэсэн гурван улсын сэтгүүчид анх удаагаа хамтран ажиллах талаар нэг ширээний ард сууж ярилцсан нь энэ. Өвөрмонголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дарга Баянжаргал тэргүүтэй хятадын олон сэтгүүлчид, мөн Улаан-Үдийн телевиз радиогийнхан, Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчид энэ уулзалтанд оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн багийг ахлаж явсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид энэ үеэр “Орос, Монгол, Хятад гурван улсын сэтгүүлчдийн уулзалтыг ирэх онд Хөлөнбуйр аймагт зохион байгуулах санал дэвшүүлж байлаа.
|
| Өнгөө нэмж, үүдээ нээсэн Манжуур хот |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 17:48 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах зар 17:10 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь
|
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь »»
|
|
Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Холливудад эргэн ирэв 15:53 Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш
|
Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Хөл бөмбөгийн домог К.Роналду тун удахгүй зодог тайлах нь 12:56 Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа
|
Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль наср” клубийн тамирчин Криштиану Роналду мэргэжлийн карьераа »»
|
|
Дорнод аймгийн засаг дарга малчид, иргэдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэл өглөө 12:34 Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн
|
Өнөөдрөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай нөхцөл байдал үүсэж буйтай холбогдуулан аймгийн »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулдаг эсрэг биетийг илрүүлжээ 10:27 БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал
|
БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал »»
|
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, академич, төрийн шагналт Бямбын Ринчений 120 жилийн ой тохиож байна 09:44 “Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах,
|
“Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, »»
|
|
Ж.Чинбүрэн сайд зангиагүй уулзалт хийлээ 09:41 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ
|
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, УИХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙВ »»
|
|
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гэрэлтуяа яагаад Европод ганцаараа явж байгаа тухай тайлбарыг хүргэе 09:37 Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж
|
Манай тамирчин Б.Гэрэлтуяа Өвлийн Олимпын Наадмын эрх авах хамгийн өндөр магадлалтай, өндөр амжилт үзүүлж »»
|
|
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ 09:26 Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж,
|
Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, »»
|
|
Монголын тамирчид Азийн залуучуудын паралимпын наадамд оролцоно 16:27 Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ.
|
Азийн паралимпын хорооны ивээл дор зохион байгуулах “Дубай-2025” Азийн залуучуудын пара наадам АНЭУ-ын Дубай хотод 12 дугаар сарын 7-нд эхэлнэ. »»
|
|
320 Мянган тонн нүүрс арилжлаа 16:04 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс,
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, »»
|
|
ЦЕГ: Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ 14:29 Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан
|
Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан »»
|
|
Угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас түлш худалдахгүй 14:27 Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн
|
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн »»
|
|
IEM Chengdu 2025: “The MongolZ” шигшээ шатанд шалгарлаа 13:09 Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
|
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. »»
|
|
Өглөөний байдлаар дөрвөн аймгийн 26 суманд цас орж байна 12:55 Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна.
|
Өнөө өглөөний буюу /2025.11.06/ 08:00 цагийн байдлаар цас орж байгаа аймаг сумдын мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, дөрвөн аймгийн 26 сумд цас орж байна. »»
|
|
5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ 12:17 Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ.
|
Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Зээлийн батлан даалтын сан 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ 10:49 Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
|
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ. »»
|
|
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаа 10:47 Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр
|
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр »»
|
|
ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10:38 Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн
|
Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн »»
|
|
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон 10:31 Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум,
|
Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, »»
|
|
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо 10:28 Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн
|
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн »»
|
|
Тэсийн голд баавгай орж иржээ 09:43 Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын
|
Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын »»
|
|
Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, борлуулсан байгууллагыг 20 саяар торгожээ 09:41 Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа
|
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|