|
|
|
|
Өнгөө нэмж, үүдээ нээсэн Манжуур хот |
|
|
|
|
|
Өнгөө нэмж, үүдээ нээсэн Манжуур хот
2014-12-29Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хотуудын нэг Манжуур. Энэ л хотын үүх түүхийг сөхөж ярьвал чамгүй урт цаг хугацаа хэрэгтэй болно. Эрт дээр үеэс Дунху, Хүннү, Сяньби, Кидан, Зүрчид, Монгол зэрэг янз бүрийн үндэстэн, овог аймгууд нутаглаж байсан энэ нутаг Манж Чин улсын эхэн үеэс Орос, Хятадын хилийн зааг болсон түүхтэй. Харин 1896 онд Хятад-Оросын гэрээний дагуу баригдсан, Сибирь, Манжуурыг холбосон төмөр зам 1901 онд ашиглалтад орсноор Манжуур өртөөг байгуулж байсан аж. Өдгөө Манжуур хот нь нийтдээ 732 хавтгай дөрвөлжин километр нутагтай 300,000 гаруй мянга гаруй хүн амтай. Хүн ам цөөтэй ч гэсэн энэ хот БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хуурай боомт газар. Зуу гаруй жилийн түүхтэй энэ хот сүүлийн үед хурдтай хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн 20 тэрбум, Үл хөдлөх хөрөнгө оруулалт 15 тэрбум, Орон нутгийн төсвийн орлого нь л гэхэд 2,12 тэрбум юаниар хэмжигдэж байна. Тус боомтын бараа эргэлт л гэхэл 70 сая тонноор хэмжигдэж байгаа аж. Зөвхөн энэ хотод 930 гадаад худалдааны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. ӨМӨЗО-ы Орос дахь импорт, экспортын бүтээгдэхүүний 80 хувь нь энэ боомтоор дамждаг бөгөөд Орос, Монгол, Япон, Солонгос, Тайвань зэрэг 40 гаруй улстай эдийн засаг, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Түүхэнд “Евро-Азийг холбосон гол худалдааны зам” , “Азийн цонх” хэмээн нэрлэгдсэн Манжуур хот Хятадын хамгийн том хуурай замын боомт гэдэг нь дээрх хэдхэн тооноос харагдана. Гэхдээ тус хотынхон хилийн боомтоо сахиж, тэндээс орлого орж ирэхийг хүлээж гараа хумхин зүгээр суухыг хүсэхгүй байна. Хойд талаараа Оростой, баруун талаараа Монгол улстай хил залгаа оршиж байгаа учраас газар зүйн давуу байдлаа ашиглан Манжуурыг аялал жуулчлалын бүс нутаг болгохыг хичээн, хөрөнгө мөнгө ч их зарцуулж байгаа аж.
Оросуудын халаасыг гүвдэг Орос хүүхэлдэй
Үнэхээр Манжуур очингуут орос нутагт хөл тавьсан мэт сэтгэгдэл төрөх нь бий. Эртний орос ардын үлгэрүүд бүхий зурагтай ном уншиж байгаа мэт нэг л өвөрмөц. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй орос загвар бүхий байшингууд... Тод хээ, угалз бүхий интерьер засал, орос дуу хөгжим... Энэ хотын өнгө төрхийг илтгэх байшин барилгуудад оросын соёл, зан заншлыг нэвт шингээж өгөхийг эрмэлздэг. Тиймээс байшин барилгуудын гэрэлтүүлэг, чимэглэл тун сайн. Манжуур хот шөнөдөө яг л үлгэрийн орон мэт тансаг харагдана. Худалдаа наймааны гол бүс нутаг болох Манжуур үслэг эдлэл, арьсан гутлаараа алдартай. Бас нэг сонирхолтой наймаа нь матрушка хэмээх орос модон тоглоом. Оросууд өөрсдийнхөө үндэсний энэ тоглоомыг үнэ хайрлахгүй худалдаж авдаг аж. Тиймээс ч Манжуурт дэлхийд цор ганц модон хүүхэлдэйн хотхонг байгуулжээ. Энэхүү хотхоны голд таван давхар матрушка хэлбэртэй байшин байна. Түүний эргэн тойронд 100 гаруй том, жижиг матрушка. Энэ олон матрушка зүгээр нэг үзмэр төдий бус. Матрушка хэлбэртэй жижигхэн байшингуудад бэлэг дурсгалын дэлгүүр, түргэн хоолыны цэгүүд ажиллана. Оросууд өөрсдийнхөө үндэсний тоглоом болох матрушкан хотхоныг Манжуурт үзэж, матрушка хэлбэртэй байшинд орж хоол идэж, зарим нь буудалд нь бууж, матрушкагаа худалдан авч, өмнө нь зургаа авахуулаад буцах нь жирийн үзэгдэл. Ер нь л энд ирсэн хүн бүр матрушкан хотхон руу заавал очдог аж. Аялал жуулчлал ид өрнөдөг 7-8-р сард Манжуурт зочид буудал олдохгүй сандаргаж, хүүхэлдэйн хотхон хөл тавих зайгүй шахам болдог гэнэ. Тиймээс өргөтгөл хийж зочид буудал, зоогийн газар бүхий 20 гаруй давхар өндөр байшинг шинээр барьж байна. Мэдээж энэ байшин бас л матрушка хэлбэртэй байх юм. Матрушка хэлбэртэй энэ том байшин ирэх онд ашиглалтанд орж, модон хүүхэлдэй хэлбэртэй, дэлхийн хамгийн том байшинг Манжуурт байгуулсан тухай мэдээллийг дэлхий нийтэд цацахаар тэд битүүхэндээ бэлтгэж сууна. Матрушкан хотхонтой хаяа дэрлээд Оросын алдартай том хөшөө дурсгалын жижиг хувилбаруудыг урлажээ. Гагарины хөшөөнөөс эхлээд агуу Петрийн хөшөө, Волгорадын хөшөөг ч эндээс үзэх боломжтой. Орос Манжуурын хилийн боомт 24 цагаар ажиллаж, өдөр болгон орос руу онгоц, галт тэрэг явж, бас өдөрт зорчигч тээврийн 16 автобус орос, манжуурын хооронд хөлхөж байдаг. Тиймээс энд орос хоолны газар, орос барааны дэлгүүр, орос зочид буудал, орос дууны Karaoke, орос тайчигч охид хүртэл бий. Манжуурт орос хэл дээр бичигдсэн реклам чимэглэл хаа сайгүй гялалзаж, Оросоор “Тавтай морил”, “Манай бараа хямдарсан”, “100-80 рублийн сайн чанартай бараа зарж байна” гэсэн үгс дэлгүүр болгоны үүднээс сонсогдоно. Ямар ч дэлгүүрт ороход худалдагч нь тантай “Здравствуйте” хэмээн мэндлэсээр угтаж авна. Хариуд нь оросоор мэндлэвэл чихэнд наалдац муутай, аялга ихтэй ч гэсэн оросоор ярьж, бараагаа рекламдаад л байх болно. Харин Монгол гэдгээ хэлбэл Өвөрмонголчууд инээд алдаад л угтана. Гэхдээ Монголчууд Манжуурт харьцангуй цөөн ирдэг аж. Учир нь Дорнодын Чойбалсангаас Манжуур хүрэхийн тулд өдөржин машинаар давхих хэрэг гарна. Сүүлийн үед Улаанбаатараас Хүннү айр компани Манжуур руу шууд нислэг хийж байгаа ч онгоцны билет ховор, бас дээр нь өндөр үнэтэй, тохь тух муутай. Манжуурын цас, мөсний баярт оролцсон, бас гоо бүсгүйн тэмцээн үзэхээр ирсэн олон монголчууд нутаг буцахын тулд гурав дамжиж нисэхээс өөр аргагүй байдалд хүрч бухимдаж байсан.
Манжуурын Янаг амрагийн арал...
Манжуур эртний арслан зааны өлгий нутаг. Энэ нутгийн хөрсөн дороос хэдэн сая жилийн настай арслан зааны соёо, яс зэрэг ховор үзмэрүүд олддог. Тиймээс Манжуур арслан зааны том хөшөө барьжээ. Яг үүнтэй зэрэгцээд “Янаг амрагын арал” гэсэн сүртэй нэртэй хөшөө дурсгалын газрыг байгуулсан байх юм. Тэврэлдэж суугаа залуу хосуудын баримал... Ойролцоогоор гурван давхар байшингийн хэмжээтэй энэхүү хөшөөний цаахан талд хуримын 10 жил, 20 жил, 30 жил, 40 жилийг билэгдсэн том чулуун баримлууд бас бий. Сүүлийн үед хятад залуучууд бал сарын аялал их хийдэг, хуримын ойгоо тэмдэглэдэг болсон учраас тэдэнд зориулж зориуд ийм баримлуудыг барьсан гэнэ. Хуримаа хийсэн хосууд бал сарын аялалаараа Манжуурт ирсэн бол хамт амьдарсныхаа 10,20,30,40 жилийнхээ ойг мөн л энд ирж тэмдэглэх учиртай гэнэ. Аялал жуулчлалын тасралтгүй үргэлжлэх бодлого гэж үүнийг л хэлдэг бололтой.
Хамгийн олон дэмжигчтэй миссүүд
Тус хот 300 гаруй мянган хүн амтай ч өнгөрсөн жил л гэхэд таван сая жуулчин хүлээж авчээ. Энэ таван сая жуулчны 4,5 орчим сая нь дотоодын жуулчид бөгөөд зуны аялал жуулчлал маш сайн хөгжсөн газар. Тиймээс тэд гадны жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө зарцуулж, том, том арга хэмжээг зохион байгуулдаг. Манжуурын нэрийг олон улсад гаргадаг брэнд гэж нэрлэж болохуйц том арга хэмжээнүүдийн нэг нь Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн. Энэ жил 11 дэхь удаагаа зохион байгуулж байгаа Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор Оросоос 28, Монголоос 15, Хятадаас 15-н гоо бүсгүй иржээ. Анх “Цасан гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн нэртэй зохион байгуулагдаж байсан энэ тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж, хятад орос, монголчуудын анхаарлыг татах болсоор багагүй удаж байна. Энэ тэмцээнд түрүүлсэн тэргүүн мисс гоо бүсгүйн батламж, эрдэнийн шигтгээт титэм, 80,000 юань гардаж авдаг. Ер нь л Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монголчууд хэдийнээс өнгөлсөөр иржээ. Нийтдээ 11 удаа зохиогдож байгаа энэхүү тэмцээний таван тэргүүн миссийн титмийг Монголчууд хүртсэн байх юм. Энэ жилийн миссийн тэмцээнд ч Монгол охид өнгөлөг жавхаалаг, үзэсгэлэн гоо гэдгээ батлаж, тэргүүн миссээр Намширын Ану тодорлоо. Монголоос 15 охин Манжуурын Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, долоон охин 80,000-5000 юанийн шагналыг хүртсэн юм. Арав гаруй хоног үргэлжилсэн миссийн тэмцээний зохион байгуулалт сайн, басхүү тайзны гэрэлтүүлэг хөгжим гээд бүх зүйл тун содон. Уг нь энэхүү миссийн тэмцээнд хятадыг төлөөлж оролцох бүсгүйчүүдийг шалгаруулахын тулд Да Лянь хотод том миссийн тэмцээн зохион байгуулж, зүүн хойд, баруун хойд, умардын бүсээс 15 охиныг сонгож авсан гэнэ. Гэвч Манжуурын Олон Улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр хятадууд Монгол бүсгүйчүүдийг хамгийн их дэмжиж байлаа. Үнэхээр ч Монгол бүсгүйчүүд алхаа гишгээ тайзны соёл, биеэ авч яваа байдал, хувцаслалт зэргээрээ бусад орны бүсгүйчүүдээс илт давуу гэдгээ харуулж байлаа.
Манжуурт амилсан үлгэрийн орон
Манжуур аялал жуулчлалын хот. Тус хот 2013 онд л гэхэд л гадаадын жуулчдаас 288 сая ам.доллар олж, нийт орлого нь дөрвөн тэрбум 390 сая юаньд хүрчээ. Гэхдээ л тэд олдог орлогоо улам нэмэхийг хүсэж байна. “Орос, Монгол Хятад гурван улсын соёлыг багтаасан, хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгийг улам илүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.Тиймээс Манжуур хотын захиргаа олон улсын анхаарлыг татсан долоон том бүтээгдэхүүн гаргахаар чармайж байна” хэмээн бидэнд ярьж байсан. Тэрний нэг нь Олон улсын цас мөсний баяр. Гадаадын жуулчдыг татах зорилготой энэ баярт Манжуур хот эртнээс бэлтгэж эхэлдэг аж. Гаднаас ирэх зочдод зориулан онгоцны буудал, төмөр замын буудал, томоохон зочид буудлын өмнө том, том цасан байгууламж барьж, өнгө өнгийн гэрлээр чимэглэжээ. Манжуурын ногоон паркад 20000 кубметр цас, 8000 кубметр мөс ашиглан Мөсөн хотхоныг барьж байгуулахын тулд 48 хүн сар гаруй ажилласан гэж танилцуулж байсан юм. Үнэндээ үлгэрийн орон л ийм байдаг болов уу гэмээр том том мөсөн байгууламжуудыг босгожээ.Өнгө алагласан том хэрмэн хаалганы үүдэнд тэмээ унасан буриадууд зочдыг угтаж авч байсан юм. Тал нутгийн торгоны замыг билэгдэж энэ удаа цас мөснийхөө баярын нээлтэнд тэмээчдийг урьсан нь энэ гэнэ. Мөсөн хотхоны голд цасаар урласан Чингэс хааны сүрлэг хөшөө заларчээ. Тэнд Монгол цаатны модон урцнаас эхлээд таван хошуу малын дүрс, үзэсгэлэн гоо Монгол бүсгүйг тун ч чамин урласан нь өөрийн эрхгүй хараа булааж байсан. Цас, мөсөн урлалыг өнгө өнгийн гэрэлтүүлэг, чимэглэлтэй хослуулж чадсан нь үнэхээр гайхалтай. Аварга том цас, мөсөн байгууламжуудыг барихдаа орос, хятад, монгол гэсэн гурван сэдэвт хувааж, зохиомжоо гаргажээ. Энд хогийн савнаас эхлээд нийтийн бие засах газрыг хүртэл цас мөсөөр урласан байсан. Мөн мөсөн дээр Хятадын уламжлалт завины уралдааныг зохион байгуулж, хятад, орос, монгол гурван улсын хүүхдүүдийн дунд хокейн олон улсын тэмцээнийг зохион байгуулсан юм.
Манжуур хотод Улаанбаатарын соёлын төв нээгдэнэ
Манжуурын Олон улсын цас мөсний баяр зүгээр нэг баяр, наадам төдий бус басхүү хамтын ажиллагаагаа өргөтгөх томоохон арга хэмжээнүүд энд зохиогдож, гэрээ хэлэлцээр хийгдэж, уулзалт ярилцлагууд болдог гэдгээрээ давуу талтай. Гурван улсын аялал жуулчлал, худалдаа арилжаа, соёл урлагын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон уулзалт болж, Манжуур хот зочдын хөлд дарагддаг. Энэ удаа “Монгол, Хятад, Орос гурван улсын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хөгжил” сэдэвтэй томоохон уулзалтыг Өвөрмонголын аялал жуулчлалын газар, Манжуур хотын ардын засгийн газар хамтран зохион байгууллаа. Тэд Торгоны зам, Цайны зам, Евро-Азийн төмөр зам, Талын зам зэрэг том төслүүдтэй уялдуулан Манжуур хот гурван улсыг холбосон гүүр болох зорилготой байгаа учраас хамтын ажилагаагаа шинэчлэх, хамтарсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах хүсэлтэй байгаагаа ярьж байсан юм. Мөн Нийслэлийн Соёл урлагын газрынхан энэ жил Манжуурын Олон улсын миссийн тэмцээнд Монголоос оролцох бүсгүйчүүдийг шалгаруулж, Манжуурын талтай хамтран ажиллаж, бүхий л ажилд гар бие оролцжээ. Энэ үеэр Нийслэлийн соел урлагын газрын дарга Б.Батцэнгэл Манжуурт Нийслэлийн соёлын төвийг байгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжилсан бөгөөд Манжуурын намын хорооны дэд дарга байр гаргаж өгөхөөр амлаж байсан юм. Мөн Манжуурт Орос, Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Өнгөө нэмж, үүд хаалгаа нээж, гурван улсын аялал жуулчлалын бүс нутаг болох зорилготой байгаа Манжуурын засаг захиргаа гурван улсын сэтгүүлчдийг ч мөн хамтран ажиллахыг уриалж, хотын дарга нь өөрийн биеэр сэтгүүлч нарын уулзалтанд хүрэлцэн иржээ. Хэдий хил залгаа оршдог ч гэсэн гурван улсын сэтгүүчид анх удаагаа хамтран ажиллах талаар нэг ширээний ард сууж ярилцсан нь энэ. Өвөрмонголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дарга Баянжаргал тэргүүтэй хятадын олон сэтгүүлчид, мөн Улаан-Үдийн телевиз радиогийнхан, Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчид энэ уулзалтанд оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн багийг ахлаж явсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид энэ үеэр “Орос, Монгол, Хятад гурван улсын сэтгүүлчдийн уулзалтыг ирэх онд Хөлөнбуйр аймагт зохион байгуулах санал дэвшүүлж байлаа.
shudarga.mn |
Өнгөө нэмж, үүдээ нээсэн Манжуур хот |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ 15:16 Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм.
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм. »»
|
|
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэллээ 13:43 Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны »»
|
|
Одон орны ховор үзэгдэл тохионо 20:55 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг,
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг, »»
|
|
"Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуулийг өргөн барина" 16:47 Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ХААИС-ийн багш, оюутнууд Дархан руу шилжих боломжгүй гэжээ 16:43 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. »»
|
|
Хойд Солонгос шинэ пуужингаа туршив 16:30 Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв.
|
Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. »»
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав 16:09 Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм.
|
Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм. »»
|
|
Зуунд нэг тохиох "Аз" сүүлт одыг 80 мянган жилийн дараа анх удаа дэлхийгээс харах боломжтой болжээ 15:09 Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ.
|
Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ. »»
|
|
Автобусаар 1000 төгрөгөөр зорчих туршилт хийнэ 14:05 Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн
|
Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн »»
|
|
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Засаг дарга нарт үүрэг болгожээ 14:02 Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.
|
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. »»
|
|
Хугацаандаа бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянгаар торгоно 13:40 Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ.
|
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. »»
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
"Элэгний" Ж.Хатанбаатараас буцаан авах байрыг СХД-ийн хүүхдийн эмнэлэг болгоно 13:24 СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын
|
СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12:58 Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар
|
Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар »»
|
|
НИТХ-ын сонгуульд 1172 нэр дэвшигч 18.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12:22 Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя.
|
Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя. »»
|
|
2 эмэгтэйн амийг хөнөөсөн "Д"-ийн хэргийг прокурорт буцаажээ 11:53 Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр,
|
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, »»
|
|
Ах, дүүс Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цувралаас медаль хүртлээ 11:28 Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн
|
Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн »»
|
|
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүлшиж ялимгүй цас орно 11:16 Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй.
|
Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. »»
|
|
Өмнөговь аймагт зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Харбин" кино дотоодынхоо бокс оффист 16 өдрийн турш тасралтгүй тэргүүлжээ 10:44 БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм.
|
БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм. »»
|
|
М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ 10:18 Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн
|
Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн »»
|
|
12 жилд нэг удаа тохиох Энэтхэгийн шашны наадам эхэллээ 18:41 Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам,
|
Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам, »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонх угааж байгаад өндрөөс унасан осол гарчээ 17:30 Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ.
|
Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. »»
|
|
Орон нутгийн сурагчдын хичээл ирэх Даваа гарагт эхэлнэ 17:27 Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
|
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
ЦЕГ: Жагсаалын үеэр бүртгэгдсэн хэргүүдийг шалгаж байна 17:14 Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан.
|
Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан. »»
|
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 16:33 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна.
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна. »»
|
|
Өчигдөр гурван автомашин шатсан осол гарчээ 16:02 Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ.
|
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ. »»
|
|
Аав нь охинтойгоо маргалдахдаа бензин шидэж, гал гарсны улмаас бага насны хүүхэд түлэгдэж амиа алджээ 15:14 Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал
|
Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал »»
|
|
Улаанбаатар хотод 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна 14:58 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна.
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна. »»
|
|
Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргана 14:52 Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.
|
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа. »»
|
|
"13 байршлын уулзварыг өргөтгөнө" 14:41 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль,
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль, »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
"НӨАТ-ыг бууруулснаар татвар төлөх иргэн, ААН-ийн тоо нэмэгдэнэ" 13:51 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ.
|
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ. »»
|
|
Лос-Анжелест дэгдсэн түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулсан байгалийн гамшигт тооцогдож байна 13:33 Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ.
|
Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ. »»
|
|
Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 13:12 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ.
|
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ. »»
|
|
Э.Цэндбаатар: Боксын спортод амьдралынхаа 16 жилийг зориулсан 13:08 Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ.
|
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ. »»
|
|
Улсын дугаар авахад авто зам ашигласны төлбөргүй байх ёстой 13:07 Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур
|
Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур »»
|
|
Л.Мөнхбаясгалан: Ард түмэнд дүнгээ тавиулж уначхаад татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэмж авна гэдэг шударга бус 12:52 Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна.
|
Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна. »»
|
|
Ирэх 7 хоногт нутгийн зүүн хэсгээр цас орно 12:39 2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
Дүүжин замын тээвэр нь техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан 216 ширхэг бүхий ган татлагатай байна 12:17 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр
|
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг өгөгдлийн шинжээч, санхүүгийн технологийн инженер тэргүүлэв 10:21 Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Ирээдүйн ажлын байрны тайлан”-г жил бүр гаргаж, хөдөлмөрийн зах зээл дэх ажил
|
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Ирээдүйн ажлын байрны тайлан”-г жил бүр гаргаж, хөдөлмөрийн зах зээл дэх ажил »»
|
|
Боксчин Э.Цэндбаатарын аваргын бүс хамгаалах тулаан Монголд болно 10:19 Мэргэжлийн боксод 11-0 амжилттай яваа Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаан Улаанбаатар хот болно.
|
Мэргэжлийн боксод 11-0 амжилттай яваа Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаан Улаанбаатар хот болно. »»
|
|
Хил дамнасан сэтгэлийн аян 16:56 Эмч Бат-Оршиход түнийг хэвийн дасгал хөдөлгөөн хийж болно гэж хэлэхэд 11 настай хүү баярлан цүнхнээсээ нутгаасаа авчирсан хөргөгчний соронзон наалт, чихэр зэргийг гаргаж үзлэг хийж өгсөн эмчдээ өглөө.
|
|
Холимог тулаанч З.Шинэчагтагыг үрлэн сумтай буу гарган танхайрсан тул 100 мянган төгрөгөөр торгожээ 14:45 Холимог тулаанч З.Шинэчагтага хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайран 100 мянган төгрөгөөр торгуулсан байна.
|
Холимог тулаанч З.Шинэчагтага хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайран 100 мянган төгрөгөөр торгуулсан байна. »»
|
|
Том Хэнкс, Брэдли Купер, Бен Афлек, Пэрис Хилтон. . . дэлхийн хэмжээний оддын үл хөдлөх хөрөнгүүд үнсэн нурам болжээ 14:38 АНУ-ын Лос Анжелес хотод урьд өмнө байгаагүй хамгийн хөнөөлтэй түймэр гарч байна. Хамгийн сүүлийн мэдээллээр таван
|
АНУ-ын Лос Анжелес хотод урьд өмнө байгаагүй хамгийн хөнөөлтэй түймэр гарч байна. Хамгийн сүүлийн мэдээллээр таван »»
|
|
О.Сийлэгмаа: Гэрээний үүргээ биелүүлбэл зээл нь тэтгэлэгт хөвөрч, эргэн төлөхгүй байх хувилбарыг журмын өөрчлөлтөд тусгана 14:36 Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаатай ярилцлаа.
|
Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаатай ярилцлаа. »»
|
|
Ачааны автомашинтай жолооч тулгуур шон мөргөсний улмаас зарим аймагт цахилгаан тасарчээ 12:41 Хөвсгөл аймгийн Хөх хөтөлийн даваан байх 110кВ-ын ЦДАШ-ын тулгуурыг HOWO маркийн ачааны машинтай жолооч
|
Хөвсгөл аймгийн Хөх хөтөлийн даваан байх 110кВ-ын ЦДАШ-ын тулгуурыг HOWO маркийн ачааны машинтай жолооч »»
|
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
АНУ-д Дархан хотын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний газар ШАТЖЭЭ 16:35 АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна. »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
Юн Сог Ёль импичментийн эхний сонсголд оролцохгүй 12:12 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
Лос-Анжелест түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 19:46 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь »»
|
|
Дональд Трампын "дураараа" мэдэгдлүүд ба дэлхий дахиныг хүлээж буй тааварлашгүй 4 жил 15:37 АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга,
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга, »»
|
|
Лос Анжелесын түймрийн үеэр хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 20 хүнийг баривчилжээ 11:11 АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв
|
АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв »»
|
|
Шри Ланка улсын шүүх Исламын шашныг доромжилсон Буддын шашны ламд хорих ял оноожээ 11:10 Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан
|
Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан »»
|
|
2720 он гэхэд Японд 14-с доош насны хүүхэд ганцхан байх болно 15:45 Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн
|
Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн »»
|
|
Ж.Байден: Калифорнийн түүхэн дэх хамгийн сүйтгэлт түймэр дэгдэж байна 11:41 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг »»
|
|
Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхтэй холбоотой Оросын сэтгэлийг ойлгож байна гэж Д.Трамп мэдэгдэв 10:05 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг »»
|
|
Лос-Анжелесийн түймэр 6 мянга гаруй га талбайг хамарчээ 10:51 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн »»
|
|
Юн Сог Ёлийг саатуулах захирамжийг дахин гаргажээ 20:22 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч »»
|
|
Австралид нийт 241 км урттай 16 төлбөртэй авто зам байдаг 11:31 Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ.
|
Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ. »»
|
|
Төвөдөд газар хөдөлсний улмаас 126 хүн амиа алджээ 11:07 ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар
|
ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар »»
|
|
Өмнөдүүд талцаж, хойдууд пуужин харваж, Блинкен айлчилсан Солонгосын өвөл 10:01 Өмнөд Солонгост “хүйтэн” өвөл болж байна. Сөүл хот хунгарласан цасаа “даахгүй” байгаа цаг уурын
|
Өмнөд Солонгост “хүйтэн” өвөл болж байна. Сөүл хот хунгарласан цасаа “даахгүй” байгаа цаг уурын »»
|
|
|
|