 |
|
 |
|
Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа: "Женко" гэдэг компаниас би бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байгаа |
|
|
 |
|
 |
Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа: "Женко" гэдэг компаниас би бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байгаа
2014-12-17УИХ-ын гишүүн,сайд, Х.Баттулгын гэргий дизайнер Ц.Энхтуяагийн ярилцлагыг хүргэж байна.  - Монголын хувцас загвар дэлхийн стандартад хүрэх хэмжээнд өрсөлдөөнгүй, дизайнерууд ихэвчлэн амьдралаас хол тасархай загвар зохиодгоос Монголчууд өөрсдийнхөө дизайнерын хувцсаар гоёж чаддаггүй гэх шүүмжлэлүүд хаа сайгүй тэнэж явдаг. Та үүнд ямар байр сууринаас ханддаг вэ? -Бид дэлхийн стандартыг гүйцэхгүй байгаа нь үнэн л дээ. Хувцас загварын түүх гээд яривал ерөнхийдөө үндэсний хувцсаа нийтээрээ хэрэглэж ирсэн түүхтэй улс орон бол манайх. Нөхцөл, шаардлага нь байгаагүй болохоор европ хувцасны хэрэглээ хожим дэлгэрсэн шүү дээ. Европ хувцас нарийн технологитой байдаг. Тэгэхээр тэднээс сайн суралцах л хэрэгтэй байна -Тэгвэл Монголын хувцас загвар өнөөдөр ямар түвшинд ирчихээд байна вэ. Таны нүдээр алдаа дутагдал нь юу байна? -Та надаар хэн нэгнийг шүүмжлүүлэх л гээд байнаа даа /инээв/. Бүгд л чадлынхаа хэрээр хөгжиж, дэвших гэж хөдөлмөрлөж, тэмүүлж байна. Хөдөлмөрлөж байгаа олон хүмүүсийн хүсэл, тэмүүллийн урмыг хугалж болохгүй биз дээ. Харин үйлдвэрлэгчид маань илүү нарийн технологи судалж хэрэглэдэг болоосой, илүү чанартай зүйл хийгээсэй. "Гоёл" наадамд ороцогчид маань материал муутай, чанаргүй, дизайнгүй загварыг өөрийнхөө мэдрэмжээр хийдэггүй байгаасай гэж боддог. Муу материалыг гоё болгож харагдуулах нь бидний мэргэжлийн нэг онцлог шүү дээ. Тиймээс өөрийн боломжоор янз бүрийн материал сонгосон байж болно. Гэхдээ тэрийгээ гоё юм шиг харагдуулах авьяасаа ашиглаасай. Тэрнээс биш би шүүмжлэлийг урьтал болгомооргүй байна. Үндэсний хувцсаар дагнадаг загвар зохион бүтээгчдийн хувьд тэдний бүтээл их сайн хөгжиж байгаа нь харагддаг. Хэний ч өмнө нүүр бардам сайхан хувцаснууд байх нь элбэг. Харин монгол хумүүсийн хувцас хэрэглэх соёлын тухайд ярих юм бол бид аль болох даруухан энгийн, боломжийн үнэтэй хувцсаар гоёх нь илүү зохимжтой гэж зөвлөмөөр байдаг. Яагаад гэвэл, бид чинь одоохондоо буурай оронд амьдарч байна шүү дээ. Гэтэл хэт зохимжгүй, хэтэрхий гоёж гангалаад гудамжаар явж байгаа хүмүүс олон харагддаг. Яг үдэшлэг, баярт оролцох гэж байгаа мэт. Ихэнх нь хэт өндөр өсгийн дээр тогтож ядаад ядарчихсан явж харагддаг. Тэр чинь ядахад л эмэгтэй хүний эрүүл мэндэд халтай сонголт шүү дээ. Ер нь Монголчууд бид гадуур хувцаслалтдаа л илүү их ач холбогдол өгдөг нь дутагдалтай тал нь юм уу гэж боддог. -Нууц биш бол та "13-р зуун" загварын коллекцдоо хэр их мөнгө зарцуулсан бэ? -Мөнгө зарцуулалгүй яахав. Сайн торго гэхэд л нэг метр нь ихэнхдээ арван хэдэн мянган төгрөгийн үнэтэй. Оёдолчид ч чимхлүүр ажлыг гүйцэтгэх гэж багагүи хугацаа зарсан. Эртний монгол хатдын толгойн чимэг гэж нүсэр юм байдаг байж. Тэр утгаараа толгойн чимэг гэхэд цэвэр мөнгө, 999 сорьцтой алтаар бүрж хийсэн байх жишээтэй. Нэгэнт хийж байгаагийнх үлдэцтэй юм гэдэг утгаараа урлагийн бүтээлийн хэмжээнд загвар хийц, ур дархыг нь гүйцэтгэсэн. Эрт дээр үеийн өмсөж, эдэлж байсан хувцаснууд ямар байсныг зөвхөн олдвороос л бодитоор харах боломжтой. Тийм ч учраас олдворууд дээр түшиглэж дизайнаа гаргасан. Магадгүй, хэдэн зуун жилийн дараа 21-р зууны Улаанбаатарчууд ийм юм хэрэглэж байсан юм байна гээд ухаад гаргаад ирэхэд Монгол үндэсний гэх хийц, загвар тэнд байх ёстой гэж бодсон хэрэг. Тийм байдлаар толгойн чимэг, жижигхэн ээмэг дээр хүртэл нарийн тогтож ажилласан. Тэр утгаараа яалт ч үгүй үнэтэй загварууд. -Манай дизайнерууд үндэсний загвараар их "занималддаг". Харж байхад бие биенээсээ ялгараад байх юм бага байдаг. Ер нь үндэсний загварын тухайд юун дээр илүү анхаарах ёстой вэ? -Үндэсний загвараар сайн "занималдах" хэрэгтэй. Монгол дизайнеруудын бусдаас ялгарах онцлог юм чинь. Өөрөөр дэлхийн ч юм уу олон улсын хувцас загварын ертөнцөд нэвтрэх гарц багавтар. Ер нь ямар ч загварууд хоорондоо материал, деталиараа л ялгагддаг. Сүйдтэй авангард л биш бол. Тэр утгараа европ загварууд ч бие биенээсээ ялгараад байх юм бага байдаг шүү дээ. Харин үндэсний хувцасны загвар дээр миний баримталдаг зарчим байдаг. Яг л Монгол хүний донж, хэв маягт сайхан зохицохоор, мөн чанарыг нь илтгэсэн монгол классик буюу монгол сонгодог загвартай байх. Жишээлэхэд, монгол ардын дуу шиг л ялгарч байх онцлогтой байх хэрэгтэй байна. Өвөрмонгол, Хятад тал руугаа хэлбийсэн, илүүдсэн марзан деталь, өнгө хослолоос зайлсхийхгүй бол сүүлийн үед нэг тиймэрхүү загвар зонхилоод байгаа нь таатай санагддаггүй. Ази царайгаа бид бусад Азийн үндэстнээс хувцсаараа л ялгаруулна биз дээ. Тэгэхээр бид Монгол загвараа монголоороо арай өөрөөр урлаж, хятад, манж загвараас ялгармаар байна л даа. Ялангуяа, урлагийнхан үүн дээр илүү анхаарч хувцаслаасай гэж боддог. Ноолуур гэхэд л итали, хятад гээд толгой цохиж байна. Тэднээс ялгарах гарц нь үндэсний деталь, хээ, загвар. -Та уг нь зураасан зургийн мэргэжилтэй хүн. Та мэргэжлээрээ ажиллаж байсан уу? Дизайнерын хувьд амжилтынхаа нууцаасаа хуваалцаач? -Олон жил дагнан хөдөлмөрлөсөн дизайнеруудын дэргэд бага хугацаанд ажилласан болохоор өөрийгөө голж, аль болох даруухан байхыг хүсч байна. Миний мэргэжил театрын тайз чимэглэлийн зураач шүү дээ. Мэргэжлээрээ Дуурийн театрт ажиллаж, амьдарч байх хугацаандаа бид олон арван дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлийг амилуулж, тухайн жүжгийн үйл явдал нь ямар орон зай, цагхугацаанд болж байсан, тэр бүхнийг байшин барилга, тавилга, эд хогшил, хувцас хэрэглэл бүхнээр нь илэрхийлэхийн тулд ер юу л хэрэгтэйг нь бодит мэт зурж, бүтээх нь бидний үүрэг байлаа. Тэр ч байтугай сайн, муу дүрд ааш, араншинд нь тохируулж жүжигчнээ хувцаслана шүү дээ. Тийм болохоор хувцасны дизайнераар ажиллах нь надад хүнд хүчир, хол хөндий хөдөлмөр биш л дээ. Хамгийн том уран бүтээл маань "Ромео Жульета" бүжгийн жүжиг гэж болно. Би ерөнхий зураачаар ажиллаж, бүх зүйлийг өөрийн удирдлага дор хийж, гүйцэтгэсэн. Надад өөрт хамгийн таалагдаж байсан ажил бол хувцас, тайзны ажил байлаа. Нэг гоё дурсамж ярихад Дуурийн театрын зураач, багш Гунгаасүх маань бидэнд баахан сараачаад орхисон эскизээ авчраад энийг зураад бэлэн болго гээд орхичихоод явчихна. Чимэдээ ах бид нар энэ нь яг яаж байх юм бол гэж өөрсдөө судалж зурах үе гарна. Тэгээд хэзээ нэг ерөнхий зураач болчихоод энийг зураад бэлэн болго гээд гараад явчихдаг болох бол гэж хоорондоо ярилцдаг байж билээ. Тэрэн шиг би одоо эсгүүрчиндээ нэг ийм юм байх юм, хийгээрэй гэж хэлчихээд гарч явдаг болсон. Сараачсан зургаа шүү. - Хоёулаа баахан загвар, дизайн ярилаа. Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ингэхэд хатагтай Ц.Энхтуяг бид хувь хүн талаас нь их бага мэддэг. Таны бага нас хаана өнгөрсөн, ямархуу охин байсан гээд дурсамжаасаа сөхөөч? -Бага нас Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн. Улаанбаатарын төв цэгийн хүүхэд. Одоогийн "Улаанбаатар" зочид буудлын арын цагаан байшинд би төрсөн. Тэрнээс хойш үндсэндээ Сүхбаатар дүүргээ тойрч амьдарсаар өссөн. Бага нас мэдээж хамгийн аз жаргалтай үе. Хүүхдийн парк, Элдэв-Очирын кино театр, Хүүхдийн ордон, гэр гэсэн маршрутаар зам мөр гартал явсан үе бол бага нас маань. Өөртэйгээ чацуу шахам өндөртэй явдаг кукла, бас болоогүй мама гэж хэлнэ. Жинхэнээсээ оёдог оёдлын машин, жижигхэн халдаг индүү, гараараа эргүүлж угаадаг угаалгын машин, баян хуур, аман хуур, хөөлөөрөө жийгээд явдаг улаан машин, цагаан морь гээд хамаг л гоё бодит тоглоомоор тоглодог байлаа. Одоо эргээд бодоход ээж, аав маань бид нарын хүмүүжилд тоглоомоор дамжиж хүрэхийг их хичээдэг бас эрхлүүлдэг байжээ. Хүүхдийн сэтгэхүй, амьдралд хандах хандлага, хүмүүжил нь тоглож өссөн тоглоомноос нь шалтгаалдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр бүхэн надад танин мэдэхүй, гоо сайхны мэдрэмж өгсөн байх л даа. Одоо надад баян хуур хөгжим маань байгаа. Нэг гэм нь хөггүй болчихсон. -Магадгүй тэндээс таны урлаг, дизайнд дурлах зам эхэлсэн байх. Мэдээж зурдаг хүүхэд байсан уу? -Ямар ч байсан их мөрөөдөмтгий хүүхэд байсан юм даг. Тав, зургаатайгаасаа л зурж эхэлсэн. Эмэгтэй хүн, ялангуяа Япон, Энэтхэг, эхнэр дээлтэй эмэгтэй хүн их зурна. Ленин багшийг бас их зурдаг байсан юм аа. Сахалтай, хүүхэд шиг хөөрхөн царайтай санагдаад /инээв/. Манай аав их зураг авдаг хүн байсан юм. Угаасан зургийг нь бас дуурайлгаж зурна. Аавын минь хэрэглэж байсан зургийн аппарат одоо ч надад байгаа. Хамгийн үнэтэй, эрхэм эд маань тэр. Бас их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Биднийг бага байхад монгол, орос хоёр л суваг гардаг байлаа. Оросын сувгаар дандаа балет.хөлбөмбөг, хоккей гарна. Би хөл бөмбөг тоглохсон, балетчин болохсон гэж мөрөөддөг охин байсан. Тэгэхээр үзэж харж байгаа зүйл хүүхдэд их нөлөөлдөг гэж үнэн байгаа биз. Тэгээд би хөлбөмбөг тоглосон ш дээ /инээв/. Сургуулийнхаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог байсан юм. Сэтгэлээс одоо ч гардаггүй тод гоё дурсамж гэвэл намайг зургаан настай байхад аав маань балетчны пачк хийж өгсөн нь ёстой мартахын аргагүй. Хүүхдийн ордон манай гэртэй ойрхон байсан болохоор би сонгодог бүжгийн ангийг нь төгссөн юм. Балетчин болох мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа нь тэр. Тэгээд ч театртай сэтгэл ойр байдаг байх аа. -Мэргэжлийн зураач, тайзны дизайнер хүн гэр орноо стиль, донжтой тохижуулахыг ёстой үзүүлж өгнө биз? -Дизайн бол амьдрал дээр алхам тутам юм бүхэн дээр хэрэглэгдэж байдаг зүйл. Өчүүхэн жижигхэн зүйл дээр хүртэл дизайн цаг. Амьдрах орчин тав тухтай бас сонирхолтой байх ёстой. Энэ бүхэн дээр би өөрийн мэдрэмжээр ханддаг. Үүнд мэргэжил маань нөлөөлдөг шүү. Хамгийн тухтай орчин бол гэр, ажил байх ёстой. Үүнийг хүмүүс мөрддөг болоод байгаа нь сайн хэрэг. -Таныг дизайнер гэхээс гадна шаггүй сайн бизнесмэн гэдгээр чинь мэдэх юм... -Тэгж ярьж болохгүй шүү. Наадах чинь сэтгүүлч хүний үг байна. -Та хэтэрхий даруухан байгаа юм биш үү. Дизайнер гэхэд томдоно л гэх юм. Одоо тэгсэн чинь бизнесмэн гэж болохгүй гээд л. Яагаад? -Яахав ээ, амьдралаа одоо эргүүлээд дүгнэхэд би юу ч хийгээгүй гэж хэлэхгүй. Би хийсэн. Би хийлцсэн. Хийгээгүй юм шиг, оролцоогүй юм шигээр бодох үе надад байсан. Тэгтэл одоо хүмүүсийг харж байхад өчүүхэн жижиг юманд оролцчихоод өөрийгөө ямар ихээр овойлгож, товойлгодог болчихсон юм бэ. Ямар ч байсан би залхуурч суугаагүй. Цаг үргэлж хөдөлмөрлөж байсан. Одоо эргээд бодоход дэндүү хөдөлмөрч байсан юм билээ. Хүүхдээ төрүүлээд хажуугаар нь бизнесээс хийлцээд бүгдийг нь амжуулж явсан. Тэр он жилүүдэд залхуурах эрхгүйгээр хөдөлж, хөдөлмөрлөж байсан. Бүхэл бүтэн нийгэм өөрчлөгдөж, социализмаас ардчилсан систем рүү, зах зээл рүү шилжихэд тэр талаар ямар ч мэдлэг, туршлагагүй хүмүүс яаж байсан бз гэвэл юугаа ч хайрлахгүй зогсолтгүй хөдөлмөрлөх л ганц сонголт байсан. Тэгээд аажмаар зах зээл гэж юу байдаг и, ардчилал гэж ямар амттай, өөрөө хөдөлмөрлөхөд ямар үр дүн гардгийг амсаж эхэлсэн. -Тэгээд та яагаад би дизайнер биш бас бизнесмэн гэх нь надад зохимжгүй гээд байгаа юм бэ? -Би бас их зальтай юм шиг байгаа юм аа. Дундуур нь яваад байсан байна. Жишээлбэл, бизнесийн тэр алтан үед би зжилласан уу, ажилласан. Дизайнер мөн үү, мөн. Гэхдээ бас биш. Хийчихэж чадна. Миний гарын дорхи ажил. Та ингэхэд ямар нэг зүйлийг барьж аваад, надад нэг тодорхойлолт, нэр өгөх гээд байх шиг байна л даа. Ямар ч байсан "Женко" гэдэг компанийн хамтран зүтгэгч нь, хамтран ажиллагч нь. Ард нь байсан хүн гэвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Тийм ч учраас би өнөөдөр бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байгаа. Ямар ч байсан залхуу байгаагүйг минь Тулга маань мэддэг. Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бас л яггүй "ажил" шүү дээ, тийм ээ. Би хүүхдүүдээ төрүүлж, өсгөөд хажуугаар нь хийж болох боломжтой бүхнийг хийж байсан. Монгол эмэгтэйчүүд гэх үү, ер нь Ази эмэгтэйчүүд нөхөр нь илүү сайн ажиллаасай, илүү амжилтай байгаасай гэж хүсдэг хүмүүс. Бид тэдний л нэг. Жишээлбэл, энэ минийх шүү гэж тасалж аваад, би үүнийг авна шүү гэсэн зорилготойгоор би амьдарч байгаагүй. Одоо ч тийм бодол миний толгойд орж ирдэггүй. Энэ бүхэнд миний оролцоо байсан нь үнэн, байгаа нь ч үнэн. Тэгээд л би өнөөдөр амар, амгалан амьдарч чадаж байна. Төр засаг миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж гэдэг шиг ардчилал миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж өдий зэрэгтэй амьдарч явна. Тийм ч учраас ардчилалд баярлаж явдаг. Намайг ажиллаж, хөдөлмөрлөх боломж олгосонд нь талархахаас өөр аргагүй. -Эмэгтэй хүнд карьер хөөх эсвэл гэр бүлээ гэх хоёр сонголт байдаг гэж ярих хүмүүс бий. Таны сонголт карьер байсан уу? -Намайг үнэлээд, чи энэ ажлыг хийж чадна гэж итгэл үзүүлэх юм бол би маш шударга, зарчимч ажиллаж чадна. Би амьдралд хийх юмаа хийчихсэн. Хүмүүсийн хэлдгээр улсад хийдгээ хийчихсэн. Мэдээж хүний амьдралд, хийж бүтээхэд оргил гэж байхгүй. Яг одоо карьер хөөх ч юм уу эсвэл их хөрөнгө эзэмшээд, удирдаад толгойгоо зовоогоод явахыг хүсэхгүй байна. Зүгээр л өөрийн тааваараа юу хүссэнээ хийж, намуухан, өөрөө өөртөө кайфтай амьдрахыг хүсч байна. Хэн нэгний дарга болоод, нэг их хөрөнгө зэмшээд явах сонирхол алга. Тэр чинь дааж давшгүй хүнд ачаа шүү дээ. Тэгж ядармааргүй байна. Одоохондоо жаахан залхуурмаар байна. Амгалан тайван, намуухан жаргалтай амьдармаар байна. Магадгүй хувцас дизайн дээрээ түлхүү ажиллах ч юм уу, тааваараа л ажиллана даа. -Таниас ярилцлага авъя гэхэд намайг хүмүүс танихгүй байх нь амар байдаг юм гэж та багагүй цааргалсан. Олны танил хүний гэргий байх тээртэй юу? Та цухалддаг уу? -Үгүй, цухалддаггүй. Намайг тэр болгон таниад байдаг ч биш. Хүн амьтанд танигдаад, харагдаад яваад байх тийм сонирхол надад байдаггүй ээ. Нийтийн ярьдгаар би ямар од биш. Тэд чинь өөр. Од шиг байх дуртай хүмүүс бас өөр шүү дээ. Сонинд ярилцлага өгөөд, хүмүүст танигдаад явах дургүй. Тааваараа чимээгүйхэн л байх дуртай. -Таны зиндааны эмэгтэйчүүд фирм, брэндийн хувцсаар гоёх нь элбэг. Тэгээд ч дизайнер бүсгүи хувцас сонголтондоо нэлээд чамбай ханддаг байх? -За зиндаа гэж яриад байхаар брэнд надад байхгүй. Өнөөдөр Монголд зиндаа гэж ярих боломж байхгүй шүү дээ. Хүмүүс өөрсдийгөө л дугаарлаж, зиндаархаад байгаа болохоос. Зиндаархаад хэрэггүй биз дээ. Миний хувьд би эгэл жирийн хүн. Бүр жирийн байхыг хүсдэг. Залуугаасаа сайн хөдөлмөрлөснийх арай гайгүй амьдарч байгаа. Монгол хүн болгон сайн амьдрах эрхтэй, ёстой. Таны асуултад хариулахад би брэндийн хувцсаар тэр болгон гоёдоггүй. Хувцсны шүүгээнд миний байнга өмсдөг цөөхөөн хэдэн хувцас байдаг. Би төдөн долларын костюм, тийм брэнд, фирм гэж хөөцөлдөх дургүй. Ийм ядуу оронд амьдарч байж үнэтэй хувцас өмсөөд хэнд гайхуулах гэж явна гэж? Надад миний биеийн порпорцид зохисон, харахад эвтэйхэн үнэтэй биш хувцас байх нь чухал. Ер нь гоё хувцаслалт гэж үүнийг хэлдэг шүү дээ. Хүмүүс эхээс төрөхдөө өөр, өөрийн онцлог порпорцтой төрдөг. Тэр онцлогоо мэдэрч, сул талаа нууж, гоё хэсгээ тодруулсан хувцас л өмсөх хэрэгтэй. Хааяа үнэ нь хямдарчихсан байвал л харин брэндийн хувцсыг тоогоод авчихдаг юм. Тэрнээс дагнадаггүй. Тэр их үнэтэй хувцаснуудыг шүүгээндээ өлгөчихөөд яах юм. Би ихэнхдээ энгийн чөлөөт загвараар хувцаслдааг. Биед тухтай байдаг юм. Гайгүй сайн чанарын арьсан гутал бол харин авчихдаг. -Тэгвэл хэрвээ бурхан таньд өөрчлөгдөх боломж олговол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ? -Юугаа ч өөрчлөхгүй ээ. Байгаагаараа байх нь илүү дээр. Тhanк уоu Соd гээд явуулчихъя /инээв/. Амьдрал сайхан байна ш дээ. Өөрчлөөд байх юм алга. -Таны бодлоор эмэгтэй хүний төгс нас хэд бол… Лав л саяын "Гоёл"-оор дизайнер Н.Соёлмаа "40 насанд амьдрал эхэлдэг" нэртэй загварын коллекци үзүүлсэн. Тэр үнэн болов уу? -Коллекцийн нэрийн хувьд гоё нэр байгаа биз дээ. Ялгарч чадсан. Түүн шиг 40 наснаас хүн өөрийн амьдралынхаа чанараар ялгарч харагдаж чаддаг юм шиг ээ. Ер нь харж байхад угаасаа 40-өөд наснаас илүү их амьдралыг тунгаах туршлагатай болдог, амьдралын мөн чанарыг таньдаг юм уу даа. Тэр утгаараа амьдралд илүү бодитой хандаж байгаагаараа энэ үг гараа биз. Ер нь цаг хугацаа, амьдрал хүнийг их юманд сургадаг болохоор үнэн үг шиг санагдана. -Та хөгшрөхөөс айдаг уу? -Айдаггүй ээ. Байгалийн жам шүү дээ. Дээр нь бурхан надад том хишиг заяачихсан. Оворгүй. -Тэгвэл таны гоо сайхны нууц гэж юу байна аа. Оворгүй байгаагийнхаа нууцаас хуваалцаач. Жишээлбэл, та гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? -Байгалийн хишиг гээд нууцаа хэлээд байхад /инээв/. Ямарваа юмыг хөнгөн хүлээж аваад мартах юмаа мартаж, стрессгүй амьдрах чухал. Сэтгэлийн тайван байдал гэдэг хөгшрөхгүй байх нэг үндэс. Зүрх сэтгэлээрээ удаан ядраад ирэхээр хурдан хөгширдөг. Хар муу санаагүй, хэт их шуналгүй, аливааг гэгээлгээр болно, бүтнэ гэсэн сэтгэлээр харж, бусдыг хайрлаж чадвал хүн хөгшрөлтийн асуудлаар нэг их толгой өвтгөөд байхгүй ээ. Бүтээгдэхүүний хувьд нэг их онцлог, өвөрмөц юм хэрэглээд байдаггүй. Ганцхан нууц байдаг юм, маш сайн чанарын савангаар нүүрээ савандаж цэвэрлэх. Бас хангалттай сайн унтах. Тэр мундаг үнэтэй косметикуудыг нь ямар байдаг юм гээд бүгдийг нь туршиж үзсэн. Үvеs Saunt Laurent, Shiseido, Estee Lauder, Christian Dior, Lancome…Яахав дээ, хоорондоо жаахан жаахан ялгаатай. Тэднээс Үvеs Saunt Laurent, Shiseido хамгийн гайгүй нь байсан. Одоо харин нэг дайчин эгчийнхээ саналаар "Орифлэйм"-ийг хэрэглэж байгаа. Маш сайн чийгшил өгдөг сайн бүтээгдэхүүн юм байна. Үнийн хувьд ч гэсэн хямдавтар. -Сүүлийн үед манайхан махнаас татгалзах, бясалгал хийх зэргээр эрүүл мэнддээ их анхаарах болж. Та жишээлбэл, стрессээ яаж тайлдаг вэ? -Би Монгол хүн. Голцуу үхрийн мах иддэг. Гэхдээ бага иддэг. Бясалгалдах шаардлага ч алга. Стрессдээд байх юм миний хувийн амьдралд алга. Харин ерөнхиидөө бухимдах, стрессдэх зүйл их байнаа. Монгол хүн, Монгол үндэстэн өөрийнхөө эх орон, газар шороон дээр дэндүү ядуу амьдарч байна. Үүнд үнэхээр их санаа зовдог. Монголын ард түмнийг ингэж амьдруулмааргүй байна. Бүгд хөдөлмөрлөөд, тэмцээд сайн, сайхан амьдармаар байна. Ийм цөөхөн ард түмнийг жаахаан зохицуулалт хийгээд, яаралтай шинэчлэл өөрчлөлт хийж сайн, чанартай амьдруулаад өгвөл миний стресс тайлагдах байх даа. Үүнд л их сэтгэл зовж, харамсаж явдаг. -Хайрын тухай таны бодлыг сонирхмоор санагдлаа? -Сайхан хайр байдаг юм, олдвол алдаж болохгүй гэдэг үгийг хэлье дээ. Хайрын тухай хүн болгонд, бүр балчир хүүхэд байхаас нь зааж, бургах юм сан. Хүмүүс бие биенээ хэрхэн хайрлах талаар сургалтын хөтөлбөрт оруулж мөрдөөсэй. Хайр гэхээр зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайраар хязгаарлагдахгүй. Аав, ээж, хамаатан садан, найз нөхдөө хайрлах хайр бүгд энд хамаатай. Найз нөхдийнхөө нөхөрлөлийг хүртэл хамгаалж хайрлалцаагүйгээс болоод зүрхээ урагдтал харамсаж салдаг найзууд ч байдаг. Надад ч гэсэн ийм юм тохиолдож байсан. Бүр эцсийн мөчид салсан ч гэсэн соёлтойгоор хайраа хадгалсаар холдож сурах их чухал юм шиг санагддаг. Туршлагагүй, мэдэхгүйдээ алдсан олон жишээ амьдрал дээр байдаг. Тиймээс хүмүүс хайраа үргэлж тордож, бөөцийлж, хамгаалж сураасай, мэддэг байгаасай гэж боддог оо. -Тэгвэл мөнхийн хайр гэж байдаг болов уу? -Хайр чинь мөнх байдаг шүү дээ. Би лав тэгж боддог. Хэн нэгнийг хайрласанаараа л үүрд үлдэнэ шүү дээ. Робот л биш бол delete-лж болохгүй биз дээ. Харин төгс, төгөлдөр амар сайхандаа жаргадаг уу, үгүй юу гэдэг нь хувь хүний төөрөг байдаг. Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Монголчуудын нүд, сэтгэлийг баясгаж яваа уран бүтээлийн ажилд тань амжилт хүсье!
http://www.shudarga.mn/news/17289.html |
| Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа: "Женко" гэдэг компаниас би бүрэн эрхтэйгээр хувиа хүртээд амьдарч байгаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|