 |
|
 |
|
Хараачлах үнэний бараа буюу Ч.Түвшиний “Эдип хаан” |
|
|
 |
|
 |
Хараачлах үнэний бараа буюу Ч.Түвшиний “Эдип хаан”
2014-12-16“...Өнөөдөр төрснөө чи мэднэ  Мөн өнөөдөртөө үхнэ...”
/Софокл “Эдип хаан”/
Уламжлалт-сэтгэхүйн урлаг буюу “томьёо”-нууд
Тайзны дээд хэсгээс гэрийн гурван тооно дүүжилжээ. Гэхдээ ханалах маягаар босоогоор нь тойруулан дүүжилсэн байдал зүг зүг хараачлан байх шиг төрөгдлийг оргиох боловч тооно бүрээс сулдаа унжих уяа дээснүүд эгнэх нь хугархай унийг ч зэрвэс сануулах сонирхолтой нөхцлийг хамтатган мэдрүүлнэ. Яг үүний дор Эдип хааны хэлтгий гэлтэй дугариг сэнтий байрлах аж. Энэ бол эртний Грекийн эмгэнэлт жүжгийн зохиолч Софоклын “Эдип хаан” жүжиг буюу УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин тайзнаа эдүгээчлэн сүлж амилуулсан “Эдип хаан”-ны тавилтын эхэн зураг. Софокл “Эдип хаан”-аа Эдипийн тухай домгоос сэдэвлэн өрнүүлсэн байдагчлан Ч.Түвшин найруулагч мөн монгол ахуй, уламжлалт хэлбэрт шингээн “домоглох”-ыг зорьсоныг эдүгээ бас таних хэрэгтэй болов. Болов гэсний учир орчин цагийн урлагт зохиолч, найруулагч, жүжигчнээс гадна үзэгч, уншигч, сонсогч гэсэн дөрөв дэх томоохон уран бүтээлчид нэмэгдэх болжээ. Өөрөөр хэлбэл зохиолчоос бичвэрт буусан нэгэн томьёо, бичвэрээс найруулагчид шилжсэн нөгөө томьёо, найруулагчаас үзэгчдэд тавьсан давхар томьёоны харилцан шүтэлцээнд зохиол утгынхаа гүнийг шинэ тутам нээсээр, нээлгэсээр л байна. Энэ томьёог хамгийн хүртээмжтэй дамжуулан нэвтрүүлэх арга болбоос домог зүйн сэтгэлгээ, уугаль загварын/архетип/ эдүгээчилсэн уран сайхны нийлэмж болохыг урлаг, уран зохиолын туурвил зүй, судлал шинжлэл эрчимтэйгээр харуулсаар буйг “Эдип хаан”-ны шинэ тавилт өвөрмөцөөр тусгажээ. Тайзан дээрх тайз буюу орон зайг метафорчилсон ньҮндэснийхээ ахуй уламжлалд уусгасан шинж төрх монгол угсаатныг санагдуулах дүрүүдийн хувцас, гэрийн тооно, унь, хана, багана, тулга, тогоо зэрэг зураг дүрслэлийн хэллэгтэй дүр бүрээс харагдана. Монгол хувцастай Эдип хаан(Ц.Цэрэнболд) гарч ирэхэд үзэгчдэд бяцхан гайхшрал төрж мэдэх ч Фив хотынхны үймээн самууны хэсэгт жүжигчид гэрийн ханыг нэг нэгээр барин хааны сэнтийн урдуур хойгуур хөрөөдөх мэтээр түргэн гүйлдэцгээх нь аргагүй нэгийг бодуулж байлаа. Жүжгийн эхэн хэсэг угаас Эдип хааныг дайрах эмгэнэлт явдлын салхи сэвэлзэж буй гэгэлзээнт үе юм. Түүнчлэн найруулагчийн бас нэг онцлууштай шийдэл бол өнгөний метафор, ялгарлууд. Энэ тухай театр судлаач Д.Батсайхан “Сонгодог жүжгийн ноён оргил өөд тэмүүлсээр...” шүүмждээ “Зураачид жүжгийн хувцас болон тайз заслыг ерөнхийдөө саарал өнгөөр хийн хоор, олны хэсгийг тааран саарал хувцсаар шийдсэн бөгөөд найруулагчийн санааг дагасан байна. Ингэснээр олон саарал дотроос жүжигчинг тоглолтоор гаргаж товойлгох зорилгыг найруулагч тавьжээ” гэжээ. Энэ бол тайзан дээр тайз цогцлох орон зайг(Английн найруулагч, театрын онолч П.Брук “The empty space”(”Хоосон орон зай” орч. Н.Пүрэвдагва) номдоо чухам ийм л өвөрмөц хэрнэ энгүүн орон зай, “пауз”-ын тухай бичсэн байсан даа) өнгөөр метафорчилсон ба жүжгийн төгсгөлд улаан өнгөний “дагнаасаар” зохиолын утгыг гүнзгийрүүлсэн талаар жич өгүүлнэ. Софоклын шинэчлэл Ч.Түвшинийхтэй тэврэлдсэн ньСофокл нэгэнтээ “Би хүмүүс ямар байх ёстойг дүрсэлдэг. Харин Еврипид хүмүүс ямар байгааг дүрслэн хэлдэг” гэжээ. Тухайн үед эмгэнэлт жүжгийг төрөөс зохион байгуулж, томоохон баярын үеэр дэлгэн үзүүлдэг байсан нь төрийн үзэл санаа, тусгал сэлтийг нийгэм лүгээ жишин харуулах зорилгыг дам агуулдаг байж. Гэвч Софоклын хүн ямар байх ёстойг бичдэг нь тэнгэрийн дор(төр-ард түмний гагнаас) гэх утгаар биш аанай л ”Чи хэний ч хүү байлаа гэсэн эцгийгээ алж, эхтэйгээ гэрлэх тавилантай” хэмээсээр атал тэнгэртэй(Аполлон) тэрсэлдэн сөрж, эцэсдээ заяа төөргийн шимшрэм үнэнд эмгэнэлтэйгээр төгсөж байгаа ч өөрөө өөртөө үнэнийг нээснээр нь Эдипийг мөнөөх тэнгэрээсээ буулгаж ирсэн байдаг билээ. Үүнийг жүжгийн төгсгөл дэх: “...Аймшигтай хэрэг үйлдсэн чи Нүдээ яах гэж сохлоо вэ Бурхан тэг гэж айлтгаа юу? гэхэд Эдип: -Аполлоны зарлиг энэ Аполлоны шийдвэр энэ Миний зовлонг дүгнэн өгөв...” хэмээн хүний мөн чанар, амьдрал нийгмийн утга учрын тухай Аполлоноос дээгүүр өөрийн үнэнийг танин барьсанаа адран хэлж буйгаас тодорхой. Энэ санааг гярхай ажиглаж, урнаар шийдсэн найруулагчийн ур жүжгийн V үзэгдэлд илэрнэ. Хөмөрсөн хагархай тогоон дээр гарч Аполлон тэнгэрээс аврал, асуулга эрэх Эдипийн гуйлт хөмөрсөн тэнгэр дээр зогсож буй мэт, хойших хэргийн учгийг тээсэн мэт ёгт бэлгэдэлт зураг үзэгчдэд бууж байв. “Бусдаас онцгойрон товойж гарах гэсэн хүсэл эрмэлзэл зураач хүний хувьд хамгийн өндөр дээд, хамгийн гүн гүнзгий өдөөгч сэдэл биш хэдий ч огт байхгүй байна гэж бараг байдаггүй. Энэ бүх онцлог, ялгаатай шинж чанаруудыг мөшгин шинжлэх явдал бол өнгөрсөн үеийн урлагийг ойлгож авах хамгийн энгийн арга зам юм. Уран сайхны чиг хандлагууд байнга өөрчлөгдөж байсан явдал урлагийн бүтээл болгон дуурайн дагах юм уу? эсэргүүцэн сөрөх байдлаар өмнөх бүтээлүүдтэй холбогдож байдгийг харуулахыг эрмэлзсэн нь миний энэ номын гол санаа, ноён нуруу болсон билээ” хэмээн Э.Х.Гомбрих алдарт “Урлагийн түүх” номдоо бичсэнийг энд дурьдууштай болов уу! Өдгөө дагах, сөрөх гэсэн энэ хоёр чигийг хамтатган нийлэгшүүлж уламжлалт сэтгэхүйн шинэ хэлбэрийн эрэлд “хатацгаасныг” найруулагч Ч.Түвшиний уламжлал-шинэчлэл, анх(өнгөрсөн)-энх(одоо)-мөнх(ирээдүй) цагийн орчилд (бүхний дээр байх гурван тооно) зохиолын өгүүлэмж, дүр, дүрслэлийн орчин нөхцлөө утгажуулан сүлж найруулсантай ташин ойлгож байна. “Эдип хаан”-ы чинад утга болон Софоклын кодТеатрын урлаг гэдэг жүжигчин, хөгжимчин, гэрэлтүүлэгч, тайз засалч, зураач, дуулаач, найруулагч зэрэг олон бүтээлчийн ураар амилдаг. Одоо эдгээр хүчин зүйлсийн хамаарлаас илүүтэй зохиол-текстийн мөн чанар, найруулгын илэрхийллийн хүрээг задалж ярья. “Эдип хаан” жүжгийг хүн өөрт оногдсон заяа тавилан, хувь төөргөөс хүн хэзээд зайлж чаддаггүй, харин ч түүнээ хүлээх хариуцлагатай, шударга, чин зоригтой хүн байх ёстой гэсэн утга санааг онцолсон түгээмэл илэрхийллийн тиг байдаг. Гэтэл доорх хэсгийг дахин уншаад үзнэ үү! “...Хүмүүс, хүмүүс, ертөнцөд амьдрагсад Амь зууна гэдэг зэрэглээ биш үү? Аз жаргалтай хэн золгосон бэ? Заяа надад олдлоо гэж Бодож амжив уу, үгүй юү Алга болдог биш үү тэр Эдип хааны хувь тавилан Надад их юм сургасан биш үү “Хорвоод азтай хүн” гэж Ер нь байхгүй байна биш үү?..” гэж найрал дуучдын “амьдаараа үхсэн” Эдипийн тухай хайлан өгүүлэлдэхээсарай л өөр санааны тиг, чиг тэмтрэгднэ бус уу? “Заяа надад олдлоо гэж бодож амжив уу, үгүй юү? Алга болдог биш үү тэр” гэсэн ноцтой үгс надад, “Жар хүрч ухаан ороод Жаран нэгтэй үхэх” хэмээсэн монгол ардын зүйр цэцэг үгийг эрхгүй санагдуулсан. Амьдралын мөн чанарыг ухааарах нь үнэн хэрэгтээ үхэл хэмээгчийг ухаарч байгаа ухаарал бөгөөд үүнийг ухаарсан цагт амьдрал жинхэнэ амьдрал болж агуулгаждаг гэсэн монголчуудын язгуур гүн ухаан харагдаж байна. Үхэл-ухаарал хоёрыг эцсийн мөчдөө л хүн давхцалд нь ойлгодог, гүйцэд ч ойлголгүй дуусдаг тухай энэ үүтгэл санаа хожмын олон зохиолд туссаныг тоочоод баршгүй. “Өнөөдөр төрснөө чи мэднэ,мөн өнөөдөртөө үхнэ” гэх төлөгч Тересийн(П.Цэрэндагва) битүү үг ч үүнд хамаатай. Эдип өөрийгөө яллаж шийтгэснийхээ дараа алс цөлж өгөхийг хүсэхэд хадам дүү Креонт( Д.Баттөмөр) “Бурхан тэнгэрээс яахыг асуувал зүгээр болов уу?” гэхэд, “Над шиг булай амьтныг Цаазалж хороо гэж бурхан Бурхан зарлиг буулгасан нь гарцаагүй” гэсэн өөрийн оршихуйг өөртөө хүлээх чадвартай хүчирхэг хүний дүр, үзэл санаа ялгардаг. Товчхондоо Эдип бол-Эдипэд хүрэх зам, Эдипийн оршихуй-Эдип өөрөө, Ертөнц(Аполлон) абсурд, хаос-хүн(Эдип) л утга учиртай хэмээх Кьеркегор, Шопенгуар, Ницще тэргүүтнээс эхтэй XX зууны Сартр, Камю, Хайдеггер нарын экзистенциализм руу ч даялах суут бүтээл юм. Ийм “хувьсгалт” амьсгал урлагт нэвчихэд Афины ардчилалын дэвшилтэд нөлөө (хэдий боол эзэмшигдийн хувьд ч) байсныг судлаачид олонтаа тэмдэглэсэн. “Тайзан дээр харагдах үзэмж талаас нь найруулагч харж болохгүй. Зохиолд, мөр хооронд хэлэгдэхгүй орхигдоод байгаа далд давхар санааг илэрхийлэх л зорилготой” хэмээн тайз, дэлгэцийн урлагийн онолч, нэрт найруулагч В.Э.Мейерхольд цохон үлдээжээ. Эртний Грект театрыг “Насанд хүрэгчдийн сургууль” гэж маш өндөрт үнэлдэг байв. Найруулагч Ч.Түвшин ч түгээмэл илэрхийллийн хэвээс хальж, “цаашлах”-ыг эрмэлзсэнээ “насанд хүрсэн” сайхан шийдлүүдээрээ үзэгчдэд өгсөөр байв. Эдип бол Эдипид хүрэх замТайзнаа гогцоорч орооцолдсон уяагаар хэлхэлдсэн том тооно зугуухан бууж ирнэ. Голоос нь улаан “хадаг”(нөмрөг) дүүжлээстэй. Энэ бол жүжгийн төгсгөлийн зураг. Эгээ л Софокл Эдипээ Аполлон тэнгэрээс “буулган” дүрсэлсэнийг алсыг хараачлах дээд гурван тооононоос ялгаруулан ингэж үзүүлэв. Үртэйгээ ханилж үр төрүүлснээ мэдсэн хатан Иокаста(С.Сарантуяа) тоононы хажууд амиа егүүтгэнэ. “Эцгээ ал, эхээ ох” гэх аймшигт хараалын биелэл болсон гунигт тавилангийн эзэн Эдип үүнийг мэдээд мөнөөх улаан нөмрөгийг авч зогцсыг бүтээнэ. Энэ эгшинд дээрээс том нүд тайзнаа улаан алаглан унжиж ирснийг Эдип жадаар сох хатгахад цөцгий нэлийтэл асгарч буй хэсэг жүжгийн оргил шийдэл. Улмаар цусанд бялдсан улаан нүүртэй Эдип үзэгчдийн дундуур өчил өчин хотоосоо үүрд явснаар энэ улаан өнгөний дагнаас(зам) эцэс болох ажээ. Сүүлд бууж ирсэн тооно Эдипийн үнэнийг төлөөлөл мэт. Тэнгэр дээдсийн үгийг биелэх ёсгүй гэж ухааран зугтсаар атал эвлэршгүй тамд унаж байгаа чинь эмгэнэл юм уу? инээдэм юм уу? Амьдрал гэгч энэ юм уу? аяглал гэгч амьдрал юм уу?.. Цор үнэн гэвэл Эдип бол Эдипт хүрэх зам гэдгийг ухаарч буйг улаан өнгөний замаар найруулагч “заав”, “заав”, “заав”... Энд Софоклын жүжгийн эмгэнэлт санаа найруулагчийн шийдлээр оршихуйн утга болон зурайж байна.Дахин хэлэхэд “Эдипийн тооно” бууж ирсэн, “нөгөө гурав”(яахав) үлдсэн. Сонгодог зохиол Эдип хаан = (Зөрчил+Шийдэл) НайруулагчХарин зохиолын эцсийн цэг үлэмжхэн дутмаг хийгдсэн. Найруулагч Софоклын жүжгийн ерөнхий үйл явдлыг хэвээр нь тавьсан боловч оновчтой хураангуйллуудыг хийжээ. Жишээ нь: Зохиолын баатар болон үзэгчидтэй хандан ярилцаж тохиолдох явдлын ёр совин, өлзий учралыг өгүүлэх найрал дуучдын бүхэл дүрийг хааны шадар цэргүүд, түшмэл, ордны туслагч, зарц эмэгтэй зэрэг дүрүүдээр хөнгөлөсөн нь олон талыг харуулах хүртээмжтэй болсон. Гэвч төгсгөл дэх: “Фив нутгийн олон түмэн минь ээ Энэ хэрэг та нарт сургаалтай Эдип гэгчийг та нар мэднэ Бидний зовлонгийн оньсыг нээж Сүртэй аюулаас аварсан Мэргэн ухаант хүн билээ... Гэтэл гэтлэшгүй зовлонгийн далайд Аймшигт ёроолгүй нүхэнд Гэв гэнэтхэн унав биш үү? Ингэхлээр ертөнцийн хүн бүр туж Хойших өдрөө бодох хэрэгтэй Зовлон гамшиг гэдгээс Нас туйл болтлоо Эдлэж үзээгүй л болвол Сая азтай, хувьтай юм гэж Хүнийг нэрлэж болдог юм байна” хэмээх үгийг Креонт гараа өргөн үзэгчдэд хандаж(магадгүй үзэгчид рүү харахгүй хэлэх байсан...)“улиг” болсон сургааль, “гэнэхэн” төгсгөл мэтээр ойлгогдоор сулбагар тавьжээ(Ихэвчлэн ингэж өнгөц хуулан тавьдаг л даа). Анхааралтай ахин дахин унших бүр улам гүн эргэцүүлэлд автуулж, энгийн асуултын маягтай орхиц биш болохыг та анзаарч байна уу? “Зовлон гамшиг гэдгээс нас туйл болтлоо эдлэж үзээгүй л болвол сая азтай, хувьтай юм гэж хүнийг нэрлэж болдог юм байна” гэсний цаана хичнээн мэргэн байлаа ч зовлон гамшиг эдэлдэггүй хүн, азтай хувьтай хүн гэж угаас байдаггүй тухай хэлснийг бодолцох учиртай байсан. Зөрчлийг хэрхэн, гэхдээ төгс шийдсэнд сонгодог зохиолын нууц оршдог мэт. Тиймээс ч “Зөрчил бол амьдралын гоо сайхныг танин мэдүүлэх яруу элемент” хэмээн Оросын нэрт шүүмжлэгч В.Г.Белинский хэлсэн бизээ. Эдипийн нүдээ хатгуураар хатгаж сохлодгийг томоос том нүд унагааж, жадаар сүлбүүлсэнээр найруулагч Ч.Түвшин зөрчлийн байгаа оносон. Нүднээ тусах бүхэн үзэгдэл төдий зүйл болох тухай, хүн өөрөө өөртөө л үнэн байдаг, байх ёстой тухай, оршихуй гэгч хүн өөрөө л болох тухай, оройн дээд тооонот ганц үнэн гэж гурван цагийн хараас дунд хүмүний амьдралд хүртэгддэг(үгүй) тухай, хараачлах үнэний бараа-зовлон(үхэл) л болох тухайЭдип өөрөөрөө үлгэрлээд, үнэ(Н)лээд одохдоо бас л хоосон орон зай үлдээлээ. Үлдээх ч ёстой. Хэзээнээс ч монгол түмэн “Барайж торойж байдаг зэрэглээ нэг хоосон” хэмээн хэлэлцсээр ирсэн мөртөөн зэрэглээгээ буй гэдэгт бат итгэдэг ажаам. *** Найруулагчын “домоглол”-ыг би мөн ингэж “домоглон” тайллаа. Код буруу байхыг ч үгүйсгэхгүй билээ л...
2014.11.11
Х.Чойдогжамц /СУИС/
|
| Хараачлах үнэний бараа буюу Ч.Түвшиний “Эдип хаан” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|