|
|
|
|
Ли Куан Ю: Хэрэв Сингапур газрын баялагтай байсан бол өнөөдрийнх шиг хөгжихгүй байсан |
|
|
|
|
|
Ли Куан Ю: Хэрэв Сингапур газрын баялагтай байсан бол өнөөдрийнх шиг хөгжихгүй байсан
2014-11-25
-Хүмүүсээ хөгжингүй орны иргэд шиг бодож сэтгэдэг болгох хамгийн хэцүү-
Сингапурын домог болсон удирдагч, 30 гаруй жил Засгийн газраа удирдсан, ард олондоо улсаа үндэслэн байгуулсан эцэг хэмээн хүндлэгддэг Ли Куан Югийн ярилцлагыг хүргэж байна. Бараг оргүй хоосноос Азийн бар болтлоо хөгжсөн улс орныг улаан гараараар босгосон хүний хувьд түүний хэлсэн үг бүр сургамжтай, санаа авууштай учир олон үг үл нуршин ярилцлагаа хүргэе.
-Юуны өмнө бид тантай Сингапурын гайхамшигтай үсрэнгүй хөгжлийн тухай ярилцмаар байна. Мөн Хятад, Зүүн өмнөд Ази, Япон, АНУ-ын ирээдүйн улс төрийн нөхцөл байдлын талаар ямар дүн шинжилгээ хийж байгаа талаар сонирхмоор байна? -Сингапурыг ойлгохын тулд манай улс хэрхэн байж боломгүй, итгэмээргүй нөхцөл байдлаас үүсч байгуулагдсаныг мэдэх хэрэгтэй. Үнэндээ Сингапур гэж улс байхааргүй байсан юм. Бидэнд бааз суурь гэж байсангүй, газар нутаг, орон зай гэж байгаагүй. Бидэнд ердөө Азийн хамгийн өмнөд хэсэг Энэтхэгийн далайг Номхон далайтай холбосон далайн гарц бүхий жижиг арал л байсан. Бид гэнэтхэн л улсаа өөрсдөө авч явах ёстой болсон /1965 онд Малайзаас салсны дараа/ Өөрсдийгөө хамгаалах ёстой болсон. Ямар ч ар тал, дотоодын муж тойрог, усан боомтын эдийн засгийн бүсийн нөлөөллийн бүсгүй жижигхэн газар нутаг амьжиргаагаа залгуулах ёстой болсон. Өөрсдийн гэсэн Гадаад хэргийн яам байгуулах ёстой болсон. Цэрэг арми, агаарын зэвсэгт хүчин, командлалын систем гээд бүхнийг өөрсдөө бүтээж бий болгох ёстой болсон. Тэгээд бид эндээс амьд мэнд үлдэж чадсан уу. Энэ асуулт одоо хүртэл хариулт нэхэж байна. Бид ийм нөхцөлд 40 гаруй жил амьдарч чадлаа. Дахиад 40 жил амьдарч чадах уу. Энэ зөвхөн дэлхий нийтийн нөхцөл байдлаас л хамаарна. Ганц биднээс биш. Хэрэв олон улсын хууль дүрэм гэж байгаагүй бол том загас нь жижгийгээ, жижиг нь сам хорхойгоо барьж идээд бид өнөөдөр оршин тогтнохгүй байх байсан биз. Манай зэвсэгт хүчин гадны халдлага дайралтыг хоёр, гурван долоо хоног л эсэргүүцэн, тогтоож чадна. Харин бүслэгдвэл... Бид зүгээр л тураад үхчихнэ. Тэгэхээр олон улсын хууль дүрэм, нөхцөл байдлаас хамаарна. Мэдээж эдийн засгийн хөгжил дэвшил чухал үүрэгтэй.
Бид улсаа байгуулж байхдаа хөршүүдээсээ ялгарах шаардлагатай болсон. Яг ижилхэн соёл уламжлалтай, адилхан үйлдвэрлэл эрхэлдэг, нэг л зах зээлтэй. Ийм нөхцөлд яаж амьдрах вэ. Улс орныг нэгтгэн барьж байдаг нэг хэлтэй үндэстэн, нэгдсэн соёл уламжлал бидэнд байсангүй. Хятад, Энэтхэг, Пакистан, Бангладешаас ирсэн цагаачид манай хүн амыг бүрдүүлдэг. Бидэнд байсан ганц давуу тал нь улсаа хожуу байгуулж, бусдын алдаанаас сургамж авах боломж байсан. Цейлоны туршлагаас үндэстэн ястнуудын зөрчил тэмцэл, хэлний ялгаа бэрхшээл, шашны мөргөлдөөн юунд хүргэдгийг харсан. Тиймээс улсаа байгуулахын тулд бид үндэстэн бүрийн соёлыг хадгална гэх мэтийн бүх романтик санааг хойш нь тавиад бодит байдалтай нүүр тулан ажиллах л үлдсэн.
-Сингапурыг хөгжүүлсэн загварт таны хувийн зан чанар их нөлөөлсөн болов уу гэж боддог? -Үгүй. Бидэнтэй тулгарсан нөхцөл байдлаас л урган гарсан загвар. Америкт очихдоо тэд хэрхэн үйлдвэрлэлийн боломжоо экспортолж байгааг би харсан юм. Тэгээд энийг Сингапурт хэрэгжүүлээд үзье гэж шийдсэн. Гуравдагч орнуудын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах баянбүрд нь болъё, үндэстэн дамнасан томоохон корпорацууд ирээд үйлдвэрээ байгуулдаг, ажил хэргээ явуулаад зогсохгүй эндээс Зүүн Ази хэмээх бүс нутагтай харилцдаг болгоё гэж зорьсон. Тэгэхээр тэднийг татахын тулд юу хийх ёстой вэ. Дээд зэргийн дэд бүтэцтэй байх хэрэгтэй. Тэгээд үүнийг юугаараа барьж байгуулах болж байна. Бид өөрсдийнхөө санд хуримтлуулсан хөрөнгө, Дэлхийн банкнаас зээлсэн мөнгөөрөө дэд бүтцээ байгуулсан. Гэхдээ энэ ажлын хамгийн хэцүү нь хүмүүсийнхээ бодол санааг өөрчлөх л байсан. Хүмүүсээ хөгжингүй орны иргэд шиг бодож сэтгэдэг дадал хэвшилтэй болгох хамгийн хэцүү ажил байв. Тэгээд бид том аян өрнүүлсэн. "Хэрэв та нар үүнийг л хийж чадахгүй юм бол ажилгүй болно шүү. Гадаадаас ирсэн хүмүүст яг л эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр Сингапурыг өөрчлөх ёстой. Хэрэв тэд энд тавтай тухтай, сэтгэл амар байж чадвал, энд бизнесээ хийнэ. Тэгсэн цагт та нар ажилтай болно. Тэгсэн цагт та нар орон байртай, эмнэлэг, сургуультай болно" гэж хэлсэн. Гэхдээ энэ процесс маш удаан үргэлжилсэн.
-Сингапурын хөгжлийн загвар бусад оронд тохирох болов уу? -Хэрэв бид газрын тос, байгалийн хийн нөөцтэй байсан бол Сингапур өнөөдрийнх шиг хөгжих байсан гэж та бодож байна уу. Үгүй. Хэрэв бид ашигт малтмалын нөөцтэй байсан бол манай хүмүүсийн хандлага, хүсэл тэмүүлэл огт өөр байх байсан. Бидэнд газрын тос, газ байгаагүй учраас, бидэнд юу ч байхгүй гэдгийг сайн мэдэж байсан учраас л хичээж ажиллахаас өөр аргагүй болсон юм. Сингапур бол ямар ч үзэл сурталгүй орон. Үзэл сурталд автаж суухын оронд ажил хийдэг газар. Энэ ажил хэрэг болж чадах уу. Хийгээд л үзье. Хэрэв болж байвал сайн л байна, үргэлжлүүлье. Болохгүй бол энийг орхиод өөр нэгийг туршаад үзье гэдэг хүмүүс. Бид үзэл сурталд автаж суудаггүй. Түүхчид, доктор горилж байгаа оюутнууд л үзэл сурталд анхаардаг юм байгаа биз. Би бол онол, номлолыг огтхон ч сонирхдоггүй.
-Сингапурын төрийн тогтолцооны онцлогоос үүдсэн өнөөгийн мэдээллийн харьцангуй хаалттай байдал нь шүүмжлэл хүлээхэд хүргэж байгаа. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ? -Манай хүн амын 20 хувьд нь тийм хязгаарлалт, хорио саад байхгүй байгаа. Өндөр боловсролтой 20 хувьд. Гадаадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн тэр хэсэг дэлхийтэй нийттэй харилцдаг, хилийн чанадад найз нөхөдтэй, дуртай үедээ гадаад руу нисдэг хүмүүс. Өнөөдөр Сингапурын хүн амын тал хувь нь хилийн чанад руу агаараар зорчиж байна. Тэгэхээр Сингапур бол хаалттай нийгэм биш. Гэхдээ бидэнд улс орныхоо зүрх нь болсон хүмүүстэй тулж ажиллах шаардлага бий. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байгааг гэнэт олж харсан, өөрсдийн нийгэмд эзлэх байр суурийг ойлгож эхэлсэн, дундаж амьдралтай хүмүүстэйгээ ажиллах шаардлага. Бид прагматик хүмүүс. Хэрэв амьд үлдье гэж байгаа бол зах зээлээ нээлттэй байлгах ёстой. Би казинод таатай ханддаггүй. Гэхдээ дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Хэрэв Лас Вегас шиг нэгдсэн амралтын бүсгүй бол бид ялагдах гээд байсан. Тиймээс хийгээд үзье. Оролдоод үзье. Гэхдээ аюулгүй, гэмт хэргийн бүлэглэл, биеэ үнэлэгчид, мөнгө угаагчидгүйгээр хийгээд үзье гэж шийдсэн.
-Сүүлийн үед Сингапурын эрх баригчид улсаа илүү нээлттэй болгож, орчин үеийн мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх талаар их ярьдаг болсон байна. -Тийм ээ, дэлхий хаашаа чиглэж байна бид тийшээ явахаас өөр арга байхгүй. Орчин үеийн дэлхийн ертөнцийн нэг хэсэг болж чадахгүй бол бид дуусна. Хуучны загасчны тосгон байсан үе рүүгээ очно.
-Гэхдээ таны, таны дараагийн үеийн эрх баригчдын ухаалаг бодлогын ачаар Сингапур өнөөдөр олон улсын хөрөнгө оруулалтыг өөртөө төвлөрүүлсэн, урт удаан хугацаанд хамтран ажиллах түншүүдтэй, мөнгө, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг байнга хангаж байх сувгаа нээчихсэн орон болсон шүү дээ? -/Инээв/ Та буруу ойлгосон байна. Бид тэдэнд эрсдэлгүй, аюулгүй, тогтвортой байдал, алс ирээдүйгээ тооцоолох боломж олгосон учраас л тэд энд байгаа юм. Хэрэв бидний санал болгодог аюулгүй байдал, ирээдүйгээ харах нөхцөл нь үгүй болчихвол манайхыг чиглэсэн хөрөнгийн урсгал шууд зогсоно.
-Та төр барьж байхдаа улсаа барууны маягийн ардчиллаас хол байлгаж ирсэн. Энэ авторитар тогтолцоог ирээдүйд ч хадгалах хэрэгтэй гэж боддог уу? -Яагаад би ардчиллын эсрэг байсан гэж. Британичууд Сингапурт ирэхдээ бидэнд ардчиллыг өгөөгүй шүү дээ, тэднийг явахаас өмнөх үеийг эс тооцвол. Гэхдээ тэдний тогтоосон дүрэм дээр үндэслээд чөлөөт нийгэм байгуулах аргагүй байсан юм. Харин өөрийнхөө нөхцөл байдалд тохируулаад өөрчлөх шаардлага тулгарсан. Манайх шиг олон үндэстэн ястныг багтаасан улсад эдийн засаг, нийгмийн сонирхлоороо саналаа өгдөггүй юм. Үндэс угсаа, шашнаа бодож саналаа өгнө. Малайзчууд муслим шашинтнуудаа дэмжиж, энэтхэгчүүд энэтхэгчүүдийнхээ төлөө саналаа өгч, хятадууд хятадуудынхаа төлөө зогсох байсан. Тэгээд хүн амын дийлэнх нь хятадууд болохоор парламентад тэд олонх болоод байнгын маргаан мэтгэлцээн, сөргөлдөөн үүсэх байсан. Тийм учраас бид өөрсдийн нөхцөл байдалд тохируулсан засаглалын тогтолцоотой болсон юм.
-Гэхдээ энэ нь Сингапурыг нэг намтай улс болгосон. Тийм ч учраас Сингапурыг "Лигийн гэр бүлийн компани" гэх шүүмжлэгчид ч байдаг. Таны хүү Ерөнхий сайд, бэр чинь Хөгжлийн агентлагийн захирал... -Миний бас нэг хүү Сингапур Телекомын захирал, миний охин Неврологийн үндэсний институтын тэргүүн... Манай улс өөрөө дөрөвхөн сая хүнтэй жижиг нийгэм. Гэхдээ хамгийн авьяас чадвартай хүмүүсээ удирдах албан тушаалд тавьдаг олон нийтийн систем. Хэрэв Лигийн гэр бүл төрөл саднаа л албан тушаалд тавьдаг бурангуй нийгмийн жишээ байсан бол манай систем тэр дороо нурах байсан. Харин ч би Ерөнхий сайд байгаагүй бол миний хүү бүр олон жилийн өмнө Ерөнхий сайд болох байсан юм. Гэр бүлийнхээ хэн нэгнийг хийж чадахгүй ажил, албан тушаалд тавих нь өөрөө миний хүсэл сонирхлын эсрэг юм. Хэрэв тийм зүйл болвол Сингапурт гамшиг болно. Тийм зүйлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй.
-Та бол улсаа олон арван жилийн турш амжилттай удирдсан хүн. Хятадын улам бүр өсөн нэмэгдэж буй нөлөөнөөс эмээж, Сингапурын ирээдүйд санаа зовдог уу? -Ден Сяаопин 1978 оны арваннэгдүгээр сард Бангкок, Куала Лумпур, Сингапурт айлчилсан юм. Өөрсдөөс нь хөгжлөөр хоцорсон гурван хотод очино гэж төсөөлж байсан тэрээр орчин үеийн хөгжиж буй хотыг хараад шоконд орсон байх гэж би боддог. Тэндээс л будааны төмөр аяга буюу коммунизм үр дүнгээ өгөхгүй гэдгийг тэр ухаарсан байх. Арванхоёрдугаар сарын сүүлчээр нээлттэй бодлого барихаа тэр зарласан. Худалдааны чөлөөт бүс үүсгэж, түүнийгээ өргөжүүлж, Дэлхийн худалдааны бүсэд элсч, Хятад тэр чигээрээ худалдааны чөлөөт бүс болсон.
-Хятадын энэ амжилт Сингапурт аюултай юу? -Хятадын өөрчлөлт шилжилтийг бид эхнээс нь л ажиглаж байсан. Манайхан Хятадын өөрчлөлтийг хараад "Аймаар юмаа" гэж хэлдэг. Тэд үнэхээр хурдан суралцаж байна. Хятадад хөдөлмөрийн хөлс бага учраас Шанхай, Сужоу зэрэг Хятадын хотуудад манайхан бизнес эрхэлдэг. Харин хятадууд гурван жилийн дотор үйлдвэрийнхээ бүх ажлыг ягштал сурчихаад "Би одоо бүгдийг нь хийж чадаж байна. Надад ижил хэмжээний цалин өг" гэж шаарддаг болсон. Тэгэхээр тэдний хийж чадах юмыг хийх биш, харин хийж чадахгүй тэр зүйлээр бид түрүүлж хөдлөх хэрэгтэй болж байна.
-Жишээлбэл? -Жишээлбэл, хууль дүрэм, оюуны өмч, үйлдвэрлэлийн аюулгүй байдлаар бид Хятадаас давуу. Хятадад энэ бүхнийг бий болгож, хөгжүүлэхэд 20-30 жил хэрэгтэй. Бид одоо оюуны өмчийн хамгаалал шаардсан био анагаах ухаан, эмийн үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулж байна. Эмийн үйлдвэрлэлд патентгүйгээр нэг ч алхам урагшлахгүй. Харин ийм боломжийг нь Хятад биш, Сингапур олгож чадна.
-Гэхдээ хятадууд ч бас хөгжиж байгаа шүү дээ. Тэд IBM-ийн нэг хэсгийг худалдаа авчихлаа. -Тэд суралцаж байгаа. Америкийн компаниудын өсч дэвжих аргаас нь суралцаж байна. Хэрэв компьютерийн зах зээлд Хятадын шинэ брэнд гаргана гэвэл хэдэн арван жил хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа учраас IBM-ийг худалдан авч, энэ брэндийн нэрийг нь хямд зардлаар ашиглаж байна.
-Тэгвэл Хятадаас барууныхан ч бас эмээх хэрэгтэй болох нь ээ? -Айна гэдэг тэнэг хэрэг. Болох юм болдгоороо л болно. 50 жилийн дараа гэхэд Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн орнууд өндөр технологиороо дэлхийд тэргүүлэгчид болсон байна. Тэд өндөр технологийн судалгаа хөгжилд асар их анхаарч байна. Хятад сансрын хөтөлбөртэй боллоо. Тэгээд саран дээр хүнээ буулгана гэж байна. Хэн ч тэдэнд энэ технологийг зараагүй шүү дээ. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ айх хэрэггүй. Барууны орнууд олон ч салбарт тэргүүлж байна, энэ байр сууриа хэдэн арван жилээр алдахгүй. Жишээлбэл, Германыг эм хангамжийн чиглэлээр гүйцэж түрүүлэх орон удаан хугацаанд гарахгүй л болов уу.
-Хятадын эрх баригчид энхтайвны замаар хүчирхэгжинэ гэдэг. Та үүнд итгэж байна уу? -Тийм ээ, итгэдэг. Коммунист системээс зах зээлийн тогтолцоо руу шилжиж, бусад улс орныг гүйцэж түрүүлэхэд 30-40, магадгүй 50 жил тогтвортой, тайван байх хэрэгтэй гэдгээ тэд тооцсон байх. Герман, Японы алдаанаас суралцсан байх.
-Хятад тэдний алдааг давтахгүйн тулд юу хийх ёстой вэ? -Хятадууд "Энэ миний орон зай, одоо чи гар" гэж шахаж шаардахгүй. Тэд зөвхөн худалдаагаараа л түрнэ. АНУ Өмнөд Америк руу хандахад Хятад ч бас тэднийг дагаад тийшээ зүглэсэн. Одоо Бразиль Массачусетсийнх шиг том газар нутагт Хятадад зориулан буурцаг тарьж байна. АНУ Судан, Венесуэлиэс газрын тос авахад Хятад ч бас дагаад л тийшээ орсон. Венесуэль Америкт дургүй учраас Хятадтай зузаан түншилж байна. Хятад эрх мэдлийн төлөө цэрэг армийн хүчээр уралдахгүй. Харин эдийн засгаараа л өрсөлдөнө.
-Гэхдээ Хятадыг цэрэг армигүйгээр төсөөлнө гэж үү? -Олон жилийн өмнө би Хятадын тэнгисийн цэргийн хүчнийг бий болгосон Лиу гэдэг хүнтэй уулзаж байсан юм. Түүнийг усан онгоц барьж сургахаар Мао өөрөө Ленинград руу явуулсан гэдэг. Би түүнд "Оросууд маш бүдүүн баараг зэвсэг үйлдвэрлэдэг" гэж хэлэхэд "Та буруу бодож байна. Тэд Америкийнхтай эн тэнцүү, нэгдүгээр зэрэглэлийн зэвсэг үйлдвэрлэдэг" гэж хэлж билээ. Оросын алдаа бол цэрэг армидаа хэтэрхий өндөр зардал гаргасан атлаа иргэний технологио хөгжүүлээгүй орхичихсонд байгаа юм. Тийм ч учраас эдийн засаг нь нэг хэсэг унасан. Хятадын удирдагчид үүнээс сургамж авсан байх. Хэрэв Америктай зэвсэглэлээр өрсөлдвөл ялагдах болно. Чи өөрөө л дампуурна. Тиймээс 40, 50 жил чимээгүйхэн шиг толгойгоо бөхийлгөөд явж байсан нь дээр. Гэхдээ 15-20 жилийн дараа энэ улсын дараа үеийн удирдагчид хүч чадалдаа эрдэж мэдэх л юм. Удирдагчдын санаа бодлыг мэдэж болно. Гэхдээ бодит байдал дээр хүн ардынх нь бодол санаа ямар байх нь бас нэг асуудал. Одоо хятадуудыг коммунист үзэл суртлаар барьж тогтоохооргүй болсон. Харин түүний оронд эх оронч, үндэсний үзэл тэднийг илүүтэй хөтөлж байна. Японы эсрэг хийж байгаа жагсаал цуглааныг хар л даа.
-Цэрэг армиа орчин үеийн болгон шинэчлэхэд Хятад хэдэн тэрбумаар нь зарцуулж байгааг та юу гэж тайлбарлах вэ? -Тэр шинэчлэл гэдэг нь далайд дусал төдий л юм. Тэдний гол зорилго бол хэрэв Америк Тайваний асуудалд оролцоод эхэлвэл тэдэнд учруулж чадах хор хөнөөлийг л нэмэгдүүлэх явдал. Түүнээс Америкийг ялах нь тэдний зорилго биш. Тэгж чадах ч үгүй. Ялагдана гэдгээ мэдэж байгаа. Тиймээс хэрэв Америк дотоод асуудалд нь оролцвол тэдний амсах гарз хохирол их байх болно гэдгийг ойлгуулах нь тэдний зорилго.
-Тийм гэж үү. Хятад салан тусгаарлахын эсрэг хууль батлаад л, цөмийн бөмбөгөө ашиглана гэж сүрдүүлсэн нь саяхан шүү дээ? -Энэ бол Хятад олон улсын тавцан дахь байр сууриа батлан харуулах гэсэн л үйлдэл. Хэрэв Тайвань тусгаар тогтнолоо зарлахад Бээжингийн зүгээс ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй бол тэгээд л дуусаа. Тэд зүгээр л цаасан бар болж хувирна. Тийм ч учраас салан тусгаарлахын эсрэг хууль батлаад тайваньчуудад, америкчуудад, япончуудад "Бид тулалдахыг хүсэхгүй байна. Гэхдээ хэрэв та нар Тайваньд тусгаар тогтнох боломж олговол бид тулалдах болно" гэдгээ сануулж буй хэрэг.
-Улс төр, эдийн засгийн хүндийн төв баруунаас зүүн рүү шилжиж байна. Энэ зуунд Ази тив улс төр, эдийн засгийн ноёлох хүч болох нь гэлцэж байна? -Ноёлох хүч гэж хэлмээргүй байна. XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн үед Хятад, Энэтхэг хоёр дэлхийн ДНБ-ий 40 хувийг бүрдүүлж байсан тэр үе рүүгээ эргээд очиж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн тэнцвэр эргэн сэргэж байна. Гэхдээ үүгээр тэд их гүрэн болчихгүй.
-Гэхдээ энэ хоёр улсын эрх баригчид нь "Азийн зуун" болно гэж яриад байгаа шүү дээ? -Тийм ээ, эдийн засгийн хувьд Атлантын далайгаас Номхон далай руу шилжиж байгааг Хятадын боомтууд дахь ачаа эргэлтээс харж болно. Тэр бүх ачаа эргэлт Хятадтай ямар нэг хэмжээгээр холбогдсон байдаг. Харин Энэтхэгийн тухайд дэд бүтэц нь сул хэвээр байгаа. Гэсэн ч тэд өрсөлдөөнд оролцож, зам гүүр, нисэх буудал, боомтууд барьж, үйлдвэрлэлийн төв болохоор үзнэ. Түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгон гаргана. Эх сурвалж: www.assa.mn
|
Ли Куан Ю: Хэрэв Сингапур газрын баялагтай байсан бол өнөөдрийнх шиг хөгжихгүй байсан |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
МҮОНРТ сүүлийн гурван жилд зар сурталчилгааг хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн түгээсэн 13:22 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар »»
|
|
Катарын ард түмний аж амьдрал, ахуй соёлыг толилуулж байна 12:33 Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ.
|
Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ. »»
|
|
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 11:48 Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага
|
Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага »»
|
|
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан автомат хаалтуудыг буулгаж байна 11:42 Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим
|
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим »»
|
|
Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 10:24 УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
|
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Ховдод зарим гол үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулав 10:10 Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна.
|
Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна. »»
|
|
Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй 10:02 Татвар төлөгч та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй.
|
Татвар төлөгч та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй. »»
|
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна 09:27
|
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Тавдугаар сарын 23-нд бүх нийтээр АМАРНА 23:46 Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
|
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. »»
|
|
Хятадад нисгэгчгүй онгоцоор амжилттай ачаа тээвэрлэжээ 18:49 Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ.
|
Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 17:37 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх »»
|
|
Т.Нямжаргалын дебют тулааны тов гарчээ 17:36 Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч
|
Мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC-д тулалдах жимийг гаргасан Д.Батгэрэлийн араас дахин нэг монгол тулаанч »»
|
|
М.Бадарчид унасан Ховдын Б.Баянмөнх 800 сая төгрөг амалсан нь үнэн гэжээ 17:27 Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах
|
Улсын арслан М.Бадарчийн допингийн асуудалтай холбоотой шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, Допингийн давж заалдах »»
|
|
Г.Занданшатар: Эмийн түр хороо богино хугацаанд үр дүнтэй ажилласан 17:23 Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо.
|
Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо. »»
|
|
Богдхан уул, Хийморийн овоонд цугларсан хадаг, туг, дарцгийг цэвэрлэв 17:01 Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай.
|
Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай. »»
|
|
Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан байна 12:13
|
|
|
Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ 11:39 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн
|
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна 11:17 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд
|
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд »»
|
|
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна 10:20 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах)
|
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) »»
|
|
Монголын хоккейн баг Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ 10:18 Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
|
Узбекистаны Ташкент, Самарканд хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. »»
|
|
Шинэ Apple Pencil жинхэнэ харандаатай илүү төстэй болно 08:16 “Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ.
|
“Apple” компани гурав дахь үеийн Apple Pencil стилус гаргахаар ажиллаж байгаа тухай Блүмберг агентлаг дамжуулжээ. »»
|
|
Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ 22:44 Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.
|
Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. »»
|
|
Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэн зорчих эрхийг нь хязгаарлав 22:43 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна.
|
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. »»
|
|
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална 22:40 Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. »»
|
|
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана 22:26 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Шар өвс шатаасан хоёр иргэнийг нэг зуун нэгжээр торгожээ 22:24 Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд
|
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд »»
|
|
Т.Чимгээ хохиролдоо 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа, Хуулийн дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай гэв 22:22 УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар
|
УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар »»
|
|
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй 22:11 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна.
|
Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс нутгаас илүү хурдацтай нэмэгдэхэд хүргэж байна. »»
|
|
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнгийн талаар эмийн Түр хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө 18:51 Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Монголчууддаа гээгдсэн Монгол 18:34 “Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана.
|
“Сургуулиа төгсөөд, 1-2 жил мэргэжлээрээ ажиллана. Тэр зуур CV-гээ сайжрууж, хэлний түвшингээ ахиулж, мөнгө ч хураана. »»
|
|
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя 18:25 Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа.
|
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан Чан-Ань Арван хоёр цагийн гудамжтай танилцлаа. »»
|
|
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа 17:40 “Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж.
|
“Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч улс орнууд хөдөө аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, гүйлгээ зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжиж, дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хангалт хэрэгцээний гинжийн аюулгйү байдал ба тогтвортой байдлыг хамтдаа хамгалж байгаа аж. Хүсэл тэмүүллээр баялхсан газар тариалаг, хөдөө аж аухйн үйлдвэр зэрэг нь олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан дүр төрхийг харуулж байгаа аж. »»
|
|
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ 16:29 Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав.
|
Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас Хятадад буцааж өгсөн Хятадаас алдагдсан соёлын дурсгалт 38 урлагийн бүтээлийг хүлээн авав. »»
|
|
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм 16:10 Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна .
|
Германы канцлер Шольц 14-ний өдөр:
- Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн "устөрөгчийн" технологийн салбарын хамтын ажиллагаанд гүн сэтгэгдэл төрж, Герман, Хятадын найрсаг солилцоог үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна . »»
|
|
Энэ сарын 3-нд сэтгүүлч нар жагсана 15:01 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ.
|
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тавдугаар сарын 3-нд "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" жагсаалыг зохион байгуулах тухай мэдээллээ. »»
|
|
Хууль бусаар 1,3 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан бүлэг этгээдийг илрүүлжээ 14:58 Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл
|
Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны дөрөвдүгээр улирлаас 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд үйл »»
|
|
Өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 14:50 Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа.
|
Өнөөдөр болон маргааш /2024.05.01, 2024.05.02/ хийх засварын хуваарийг танилцууллаа. »»
|
|
Импортын цементийн татварыг таван хувь болгон буурууллаа 14:48 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
|
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар: »»
|
|
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ 14:45 Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг
|
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
200 тэрбум төгрөгийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахаар боллоо 14:38 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
|
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Жолооны үнэмлэх нь хэвлэгдээгүй ч И-Монголиад мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой 14:22 Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв
|
Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв »»
|
|
Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв 14:18 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 14:16 Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
|
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. »»
|
|
Бямба гарагт эхлэх ЦЭРЭГ татлагын байршил 14:16 Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.
|
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. »»
|
|
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ 14:12 Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй
|
Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй »»
|
|
Эминем "The Death of Slim Shady" нэртэй шинэ цомог гаргаснаа зарлалаа 14:08 Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж
|
Рэппер Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс III Мэтерс) 12 дахь студийн цомгоо "The Death of Slim Shady" нэрээр гаргаж »»
|
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|