|
|
|
|
Арьс ширний үйлдвэрүүд Туул гол руу хаягдлаа цутгасаар байна |
|
|
|
|
|
Арьс ширний үйлдвэрүүд Туул гол руу хаягдлаа цутгасаар байна
2014-11-12Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт ”Туул голын усыг унданд хэрэглэх боломжгүй болсон” талаар мэдээлэл хийсэн билээ. Уг мэдээлэлд Туул голын бохирдол нийслэл хотын баруун захад байх Төв цэвэрлэх байгууламжаас цааш буюу Сонгины гүүрнээс цааш маш их бохирдолтой, дээгүүрээ бага хэмжээний бохирдолтой“ хэмээн дурьдсан байсан. “ММ-ийн сурвалжлах баг энэ асуудлыг хөндлөө. Арьс ширний үйлдвэрүүд Туул гол руу хаягдлаа цутгасаар байна Бид “асуудалтай” байж болох эхний газраараа Зайсан орчмын орон сууцны хороолол, тэр дундаа Хавай таун хэмээх “асуудалтай” газар, хуучин Арьс ширний үйлдвэрийн орчмыг сонгосон юм. Энэ газрыг сонгож авсан нь ч учиртай. Жилийн өмнө “Хавай таун” гэх сүржин нэртэй ч орон сууцны ганц барилгад сурвалжлагаар очиход бохирын цооног нь халиад урдхан талд нь ухаад орхисон барилгын суурь руу орж, ойр орчимд нь хүн байж суухын эцэсгүй байдалтай байсан юм. Хоёр сарын өмнө “Хавай таун”-ын орчимд бохир ус Туул гол руу шахаж байна” гэсэн мэдээлэл зураг хөрөгтэйгөө цахим ертөнцөд шуугиан тарьсан. Албаны эх сурвалж “Туул гол руу бохир асгаагүй. Барилгын ажилтай холбоотойгоор хөрсний усыг шавхан асгаж байгаа. Тэр хавийн хөрс нь хар шороо, нүүрсний нунтаг хогтой, мөн насосоор соруулж байгаа болохоор булингартай харагдаж байна” гэсэн тайлбарыг өгсөн байсан юм. Биднийг очиход “Хавай таун”-ы урд байсан бохироор дүүрсэн байсан суурин дээр байшин баригджээ. Барилга барихын тулд бохирыг зайлуулах ёстой, гэхдээ барьж эхлэхээсээ өмнө ингэдэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. ;;Гэтэл ойр хавьд нь “гишгэх ч газаргүй” болтлоо барилгажсан Хавай тауны хажууд хэд хоногийн турш хөрсний ус шавхаж байсан нь хачин. Хууль журмаараа бол хөрсний ус шавхахад ч гэсэн холбогдох байгууллагаар дүгнэлт хийлгэж, зөвшөөрөл авч байж хийх ёстой байдаг. Гэвч Туулын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дүрэм журмыг үл тоодог гэнэ. Ингээд бид голоо уруудлаа. Замдаа гол руу орсон бохирын цооног хайж явсан нь мэдээж. Далан дагуу 100 орчим метр яваад л “Туул гол. 50 метр онцгой хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн бичиг бүхий пайз хадсан шон тааралдана. Далан дээгүүр том оврын ачааны машин, бетон зуурмагийн машинууд байсхийгээд зөрөх. Том машин олон жил явснаас нарийн нунтаг шороо нь ил гарч, явган явахын аргагүй болжээ. Уг нь Онцгой хамгаалалтын бүсээс гадагшаа энгийн хамгаалалтын бүс гэж бас бий. Энэ талаар Усны тухай хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл Зайсан орчмын гял цал болсон таун хауснууд Туул голтой хаяа дэрлэжээ. Далантайгаа шууд залгачих юм. Сонгуулийн дараа, нийслэлийн шинэ удирдлага “Туул голын орчимд барилга бариулахгүй” хэмээн мэдэгдэж, хэд хэдэн барилгыг “нураана” гэж байсан билээ. Гэвч ажил хэрэг болсонгүй. Туул голын эргээр барилгажилт явагдсаар байна. Эдгээр орон сууцнууд нь бүгд гаднаа хогийн цэгтэй байхаар зохион байгуулагдсан байдаг. Байшин болгон нь гаднаа хашаатай, хашаагүй нь хогийн цэгтэй. Зундаа хогны ялзарч, өмхийрсөн үнэр үнэртдэгээс болоод гадаа суухаас ч хэцүү байдаг тухай оршин суугчид нь ярих юм билээ. Орон сууцны конторууд хүлээж авахаас татгалздаг учраас ихэнх нь эзэнгүй мэт орхигдсон байдгаас үүдэн энэ хавьд Усны тухай хуулийн эрүүл ахуйн бүсийн талаарх заалт мөрдөгдөхгүй байна. Дээр дурьдсан “Хавай таун”-ы хогийн цэг л гэхэд Туул голын далантай яг залгаа байх жишээтэй. Ер нь тэр хавийн “таун” хэмээх томдсон нэртэй байшингуудын тоогоор ил хогийн цэг байгаа гэж ойлгочих. Хог юм чинь элдэв мэрэгч амьтан байж таарна. Зун болохоор тэр хавийн гэлтгүй хотын бүх борооны ус Туул гол руу цутгадаг гэж бодохоор харамсмаар. Далан дагаж явах аргагүй болсон учир голынхоо салаа руу орлоо. Хавай тауны орчимд таарсан нутгийн эр “Бохир асгаж байгаа бол салаа руу л асгаж байгаа, их голоо дагаад нэмэргүй” гэж хэлснийг ч санаж, цаашид салаагаа дагахаар шийдэв. Салаа гэдэг нь голын хатсан сайр мэт боловч, хайрга чулуу биш, малын өтөг бууц гэмээр, имэрч үзэхэд нуугиран бутрах шар өнгөтэй зүйлээс тогтжээ. Маш сийрэг, зүйрлүүлж хэлбэл, уушгин чулуу, хөөс шиг бүтэцтэй учраас чангахад гишгэхэд амархан цөмөрч орох юм. Ямар ч байсан байгалийнх биш, ямар нэг бохирт агуулагдаж байгаад тунан тогтсон гэмээр ажээ. Энэ бодлыг батлах мэт өмхий үнэр үе, үе үнэртэх боловч цооног, ил ус харагдахгүй л байлаа. Гэвч Хавай таунаас баруун тийш хагас км орчим яваад амжилтад хүрч, эхний хоолойгоо оллоо. Ус гоожиж барьсан юм байхгүй, гэхдээ үе, үе ашиглагддаг болох нь илэрхий. Бид сүүлд Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С.Сүхбатаас энэ талаар тодруулахад “Суваг гаргачихсан л байгаа бол ашигладаг гэсэн үг л дээ. Байнга биш ч гэсэн бидэнд мэдэгдэлгүй урсгадаг байх магадлалтай” гэсэн билээ. Цооног олж урамшсан бид цааш явсаар холгүйхэн дахин нэг цооног олов. Хуурай сайр үргэлжилж байснаасаа ус гэнэт газар доороосоо гэмээр гараад ирсэн юм. Учрыг магадлахаар ойр хавьд “үзлэг” хийж байгаад газар доор байгуулсан байгууламжийн орой болох нь тодорхой харагдах газраас 40 орчим см цухуйсан цооногийг олов. Туул голын далан дотор, салааных нь доор байгууламж барьчихсан байдаг юм байна. Хоолойн амсарт нүүрээ наан үнэртвэл санаа дагаад тэр ч юм уу өмхий байх аж. Чухам энэ байгууламжаас хэдхэн метрийн цаана ус газар доороос гарч ирэн цааш урсч байсан билээ. Ингээд бид хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ойролцоо ирсэн байв. Хуучнаар арьс ширний үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд хаягдал усаа шууд Туул голд нийлүүлэхээ больсон гэж мэдэгддэг билээ. Төв цэвэрлэх байгууламжийн удирдлага бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа шалтгаанаа “Арьс ширний үйлдвэрүүдээс ирсэн хаягдал ус”-тай холбон тайлбарладаг, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон ч “Туул гол руу хаягдлаа шууд цутгахаа больсон” гэсэн мэдэгдлийг байнга хийдэг зэргээс үүдээд “Арьс ширний үйлдвэрүүдийн хэлсэн нь үнэн юм байна” гэсэн ойлголт нийгэмд төрөөд байсан. НМХГ-аас хамгийн сүүлд гаргасан дүгнэлтэд ч “Сонгины гүүрээс доошхи голын усны бохирдол тавдугаар зэргийн буюу эрс бохирдолтой, дээд хэсгээр буюу Сонгины гүүрээс дээш бага бохирдолтой” гэсэн байсан. Гэвч үнэндээ дээд хэсгээр ч маш их бохирдолтой байна. Бид арьс ширний үйлдвэрийн орчимд очоод хаягдал усаа хашаанаасаа шууд Туул гол руу урсгаж байгаа харамсалтай дүр зургийг олж харсан билээ. Арьс ширний үйлдвэрлэл манай экспортыг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг нь үнэн. Төрөөс ч энэ салбарыг тодорхой хэмжээгээр дэмжиж, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулж байгаа. Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага ч “Манай салбар сэргэн мандалтынхаа гараан дээр ирээд байна” гэсэн бардам мэдэгдэл хийдэг. Гэвч ачир дээрээ хэдэн ногоон олохын төлөө байгаль эхээ хайр найргүй сүйтгэж байгаа гашуун үнэнийг олж мэдэв. Төрөөс Арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах бодлого аримталж, ажил хийж эхлээд байгаа. Нийслэлээс алс баригдаж буй уг цоцолборын ажил 60 хувьтай явагдаж байгаа юм билээ. Гэвч “Удахгүй нүүх юм чинь” гэж байгаа юм шиг ханджээ. Төв цэвэрлэх байгууламжийн зүгээс хаягдал усныхаа бохирдлын хэмжээг тодорхой хэмжээнд барих шаардлагыг арьс ширний үйлдвэрүүдэд тавьдаг, тиймээс шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл дэндүү их бохирдсон усаа Туул гол руу шахаж алдаа гаргадаг аж. Бид энэ талаар Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С.Сүхбатад энэ талаар дуулгахад тэрбээр эхэндээ “Шавхаргын ус байх аа даа. Хаягдлаа яг Туул гол руу шууд цутгаж байгаа газар бол нэг ч байхгүй. Барилгын ажил хийж байгаа компаниуд хөрсний ус шавхах явдал гардаг. Энэ ажлаа зохих журмын дагуу хийх ёстой ч худгайгаар хийх тохиолдол гардаг” гэсэн тайлбарыг өгсөн ч зураг илгээсний дараа “Арьс ширний үйлдвэрээс урсч гарч байгаа нь үнэхээр ноцтой зураг байна. Үе, үе хулгайгаар урсгаж байгаа бололтой. Арьс ширний үйлдвэрлэгчдийн холбооны захирал Т.Баярсайхан саяхан Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа “Туул гол руу бохироо хаяж байгаа нэг ч үйлдвэр байхгүй” гэж яриад байсан. Гэтэл үгүй байж” хэмээсэн юм. Тэрбээр мэдээллийн мөрөөр арга хэмжээ авна гэдгээ бидэнд мэдэгдсэн юм.
Төв цэвэрлэх байгууламж бохирыг 88-93 хувь цэвэршүүлдэг нь худлаа
Бидний дараагийн очсон газар Төв цэвэрлэх байгууламж. Нийслэлээс гарсан бүх л бохирыг ариутган шүүх үүрэгтэй энэ байгууламж ажлаа дийлэхээ болиод уджээ. Улаанбаатарыг 500 мянган хүнтэй байхаар бодож төлөвлөхдөө цэвэрлэх байгууламжийг ч дээрх тооцоогоор хийсэн гэдэг. Гэвч нийслэлийн хүн ам 2.5 дахин нэмэгдсэн, химийн хортой бодис ашигладаг эх үүсвэрүүд ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн үед усаа цэвэршүүлж чадахаа больжээ. 100 хувь цвэрэшүүлэх ёстой байсан бохир усыг одоогоор 88-93 хувь хүртэл цэвэршүүлээд Туул гол руу урсгадаг болсон гэнэ. Гэвч албаныхан л тэгж хэлдэг болохоос үнэн хэрэгтээ 50 хувь ч хүрэхгүй байгаа аж. Одоо л ийм болчихсон ч юм биш, дээр үед ч 70 орчим хувь цэвэршүүлдэг байжээ. Тухайн үед бохирын хэмжээ бага байсан учраас тийм байж. Харин одоо зөвхөн нэг станц дээр нь 70-80 мянган м3, нөгөө дээр нь 120-150 мянган м3 бохир ус ирдэг болсон учир /стандарт хүчин чадлаас нь 3 дахин их/ ачааллаа дийлэхээ больж, зөвхөн биологийн цэвэрлэгээ хийгээд механик цэвэрлэгээ хийж чадахгүй байгаа гэнэ. Яг одоогийн байдлаар 40 гаруй хувьтай л цэвэршүүлж байгаа юм байна. Туул гол бол нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр. Нийслэлээс хойшоо Төв аймгийн Алтанбулаг хүртэл хүн мал ундаалдаг. Ийм байхад 88-93 хувь цэвэршүүлдэг гэсэн хоосон пи ар хийж эрсдэл үүсгэх хэрэг байна уу. Мэргэжлийн хяналт сая Сонгины гүүрнээс дооших хэсгээс ямар ч байдлаар хэрэглэж болохгүй гэж дүгнэлт гаргасан нь сайн хэрэг. Магадгүй энэ дүгнэлт нь 88-93 худлаа тоо гэдгийг баталж байх шиг байна. Нэгэнт НМХГ-аас “Туул голын Төв цэвэрлэх байгууламжаас дооших хэсгийн усыг унданд байтугай ахуйн зориулалтаар ч ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан учир ус ямар байгааг зөвхөн зургаар үзүүлээд, энэ байгууламжийн бас нэг “аюул” болсон үнэрний асуудлыг хөндөж байна. Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлээс ирсэн бохир уснаас лагийг шүүж авдаг, шүүж авсан лагаа гадаа байгалийн аргаар хатаагаад ачдаг хуучирсан технологитой. Тиймээс зуны улиралд энэхүү лаг нь салхины дагуу үнэртэж ойр орчиноо аюулд учруулж байдаг аж. Үнэр гэдэг бол бактери. Бохирын үнэр буюу бактери хүний уушгинд ороод өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Бид Төв цэвэрлэх байгууламжийн чанх хойд талд байх Хүнс трейдийн 48 айлын байрны иргэдээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхсон юм. Тус байрны иргэн н.Раднаа “Хортойгоор нөлөөлж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа ажилчдыг хортой нөхцөлд ажилладаг гээд хорыг нь тайлах гэж өдөр бүр нормын сүү өгдөг биз дээ. Гэтэл тэр үнэр наашаа орж ирж байна гэдэг чинь эндхийн иргэд бас хортой нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Гэхдээ энэ наад захын хэрэг. Удахгүй хот тэр даяараа төв цэвэрлэх байгууламжаас гарсан өмхий үнэрт хордоно. Яг энд ирж үзээгүй болохоор хотын төвийнхөн мэддэггүй байхгүй юу. Тэрнээс биш 3-4 дүгээр хорооллын эцэст ч үнэртдэг. “Баячуудын” гэж нэрлээд байдаг Зайсангийн гоё хауснуудын ихэнх нь төвийн шугаманд холбогдоогүй. Машинаар зөөж Туул гол руу асгадаг. Өрөвдмөөр шүү дээ. Ер нь энэ байдлаараа Улаанбаатар сүйрэхэд бэлэн байна” гэж ярив. Иргэдийн ярианаас Төв цэвэрлэх байгууламжийн үнэр сүүлийн хэдэн жилд улам нэмэгдсэн гэнэ. Бүгд л өмнө нь хаяа л нэг үнэртдэг байсан бол одоо бараг л өглөө болгон үнэртэх болсон талаар ярих аж. Энэ нь салхины чигтэй илүү хамаатай гэмээр боловч, үнэр улам хурц болж байгаа гэдэг нь асуудал юм. Иргэн н.Дулмаа “Манайх энд олон жил болж байна. Өмнө нь гайгүй байсан, сүүлийн үед арай их үнэртэж байна. Өглөө нялх хүүхэд шуухад салхилуулах болдог. Гэтэл өглөөгүүр урдаасаа салхилж таарах юм” гэсэн юм. Туул голын бохирдолд ч, ойр орчмынхоо иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ч хүндрэл учруулдаг Төв цэвэрлэх байгууламж гэж нэг ийм газар байна. Төр засаг энэ газрыг нүүлгэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах цаг болжээ. Удирдлагууд нь ч гэсэн 88-93 гэж “үлгэрийн” тоо ярилгүй үнэнээ хэлж, даруйхан арга хэмжээ авахуулах цаг болсон байна.
Монголын мэдээ Х.Батсайхан |
Арьс ширний үйлдвэрүүд Туул гол руу хаягдлаа цутгасаар байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ 22:25 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар,
|
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, »»
|
|
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 22:09
|
|
|
"Буриад-Монголчуудын нэгдсэн чуулган" амжилттай болж өндөрлөв 20:14 Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв.
|
Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв. »»
|
|
"Шил" ажиллагааны хэрэгжилтийн талаар САНАЛАА АВЧ байна 19:16
|
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээнэ 18:48 Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ.
|
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. »»
|
|
Тэмцээний үеэр “бөмбөг алдлаа" гэж сурагчаа зодсон багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ 18:41 Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ
|
Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ »»
|
|
Гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлж, хүчиндсэн 38 хүнд холбогдох, долоон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ 18:40 Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан.
|
Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. »»
|
|
Насанд хүрээгүй 3 охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан "Н"-д эрүүгийн хэрэг үүсгэжээ 18:36 Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт \2024.04.22-2024.04.28\ 35.978 хэрэгт
|
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт \2024.04.22-2024.04.28\ 35.978 хэрэгт »»
|
|
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна 18:26 Японы дотоодын аялал жуулчлалын хамгийн таатай үеүүдийн нэг болох "Алтан долоо хоног" эхлэхтэй зэрэгцэн иенийн ханш суларч байгаа нь тус улсын иргэдэд төдийгүй
|
Японы дотоодын аялал жуулчлалын хамгийн таатай үеүүдийн нэг болох "Алтан долоо хоног" эхлэхтэй зэрэгцэн иенийн ханш суларч байгаа нь тус улсын иргэдэд төдийгүй »»
|
|
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа 18:26 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
|
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд »»
|
|
Бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн ₮98 саяыг шилжүүлэн авсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ 13:13 Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан.
|
Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 12:37 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг »»
|
|
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа 11:54 Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв.
|
Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд Эрдэнэт ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс олгоно 11:52 2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.
|
2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. »»
|
|
"Coca-Cola", "Pepsi" компаниуд дэлхийн хуванцар хаягдлын гол буруутан 11:41 Philip Morris International, Danone, Nestlé, PepsiCo, Coca-Cola зэрэг компани дэлхийн хуванцар бохирдлын гол буруутнууд
|
Philip Morris International, Danone, Nestlé, PepsiCo, Coca-Cola зэрэг компани дэлхийн хуванцар бохирдлын гол буруутнууд »»
|
|
ОБЕГ: Шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна 11:32 Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
|
Ой хээрийн түймрийн аюултай үед шар өвсөө шатаалгүй, иргэн бүр хариуцлагатай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. »»
|
|
Даян аварга Н.Батсуурь шагналын 28 сая 500 мянган төгрөгөө авчээ 10:45 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон юм. Уг барилдааныг Монголын үндэсний
|
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон юм. Уг барилдааныг Монголын үндэсний »»
|
|
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгаж эхэлжээ 10:44 Энэтхэг бол хоолны амтлагчийн үйлдвэрлэл, хэрэглээ ба экспортоор дэлхийд тэргүүлэгч улс юм. Гэвч Энэтхэгийн хоёр
|
Энэтхэг бол хоолны амтлагчийн үйлдвэрлэл, хэрэглээ ба экспортоор дэлхийд тэргүүлэгч улс юм. Гэвч Энэтхэгийн хоёр »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 10:21 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй гоймон худалдаж байжээ 09:46 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
|
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, »»
|
|
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна 18:48 “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь" төслийн нээлт боллоо 18:09 Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна.
|
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт 2024 оны 4-р сарын 26-ны өдөр болж байна. »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:46 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан" БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ" тоглолт болно 17:14 Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
|
Шинэ зуун Энтертайнментын 25 жилийн ойд зориулсан БҮХ ОДДЫН НЭГДСЭН ШОУ тоглолт 2024 оны 5-р сарын 5-нд UB Palace-ийн концертын их танхимд болно. »»
|
|
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 16:57 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/
|
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ »»
|
|
Тендерийн урилга 16:55 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо 16:09 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад »»
|
|
Оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэв 16:04 Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм.
|
Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 15:45 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:37 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа 12:32 Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
|
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа. »»
|
|
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 12:17 2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
|
2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 12:03 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
|
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. »»
|
|
БНХАУ-д суух элчин сайд Т.Бадралыг эгүүлэн татаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэнэ 11:59 УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
|
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногтоо багтааж шилжүүлнэ гэв 11:47 Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг.
|
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар нь иргэдийн дансанд шилжүүлдэг. »»
|
|
Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна 11:40 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан
|
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав 11:06 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна 11:05 Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж
|
Азийн цээжинд ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж »»
|
|
Энэтхэг: Сонгогчдыг татахын тулд үнэгүй шар айргаар үйлчилж байна 10:03 Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн.
|
Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль энэ сарын 19-нд эхэлсэн. »»
|
|
Вьетнамын шингэн хүнсний томоохон бизнесмэн $40 саяын луйврын хэргээр найман жилийн хорих ял сонсов 09:45 Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ.
|
Вьетнамын шүүх өчигдөр шингэн хүнсний томоохон компанийн эзнийг $40 саяын луйврын хэрэгт буруутгаж, найман жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 22:54 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
ПАРИС 2024: Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулжээ 22:52 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ. »»
|
|
Тендерийн урилга 22:33 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 21:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Б.Оргил-Эрдэнэ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа уучлалт хүсч байна 17:13 Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан.
|
Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. »»
|
|
"Цэцэг" хамтлаг 40-н жилийн дараа дахин тайзнаа 16:59 "Найзуудаа найзуудаа ирээрэй"
|
"Найзуудаа найзуудаа ирээрэй" »»
|
|
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв 16:22 Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.
|
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ. »»
|
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|