 |
|
 |
|
Миний нээсэн япон бүсгүйчүүд |
|
|
 |
|
 |
Миний нээсэн япон бүсгүйчүүд
2014-11-11Арлын Японд арван жил эрхэлж амьдарсны эцэст эх орондоо эргэж ирээд жил тойрох нь. Эрхэлж амьдарсан 

Арлын Японд арван жил эрхэлж амьдарсны эцэст эх орондоо эргэж ирээд жил тойрох нь. Эрхэлж амьдарсан минь уянгын халил биш үнэн түүх юм. Их сургуульд бол япон оюутнууд өөрсдөө хичнээн цаг хичээлийн хажуугаар нойроо хасан хөдөлмөрлөж төлдөг байр, сургалт бүх зүйлийг ард олных нь татвараас авч төлүүлээд эрх дураараа суралцдаг тэтгэлэгт оюутан байлаа. Дэлхийд хүндтэй сургуулийн шошгыг нь зүүж явахад олонхи япончууд хүндэтгэж, биширч харьцахаас бус ямар нэгэн гадуурхал, ялгаварлал хэзээ ч гаргаж байсангүй. Төгсөөд ч сайхан хамт олонтой, хариуцлагатай ажил хийж хэдэн оныг үдсэний эцэст элэг зүрхнээс уяатай энхрий монгол нутгаа тэмцсэн билээ. Үүнийг сонсоод тэр өндөр хөгжилтэй оронд тэр тусмаа өөрсдөөс нь ч давуу эрхтэй эрхэлж явсан юм бол шороотой, түгжрэлтэй, хэрүүлтэй, стресттэй монголдоо ирээд хэцүү байгаа биз дээ гэх хүн олон гарч мэднэ. Харин ч үгүй!

Зургийн тайлбар: Энэ зургийн талаар автор бид хоёрын хооронд дараах яриа яриа өрнөсөн юм. Автор: За тэр гуталны зураг бол пиг хүнтэй оройн харих цахилгаан тэрэгнээс буутал шинэ гуталны цэцэг алга болсон байсан хэмээх түүхэн зураг аа. Цахим өртөө сайтын нийтлэгч миний бие: Тэгэхээр энэ гуталын зураг түүхэн зураг гэхээр ямар нэгэн он энэ тэртэй холбоотой юм биш бээз? Жишээ нь төдөн онд, тэнд, тийм тохиолоор нийтлэгдсэн зураг гэдэг ч юм уу? Автор: Хошигносон юм аа, наад гутал чинь миний л гутал. Ажил тарж яваад унацаныг нь мэдэхгүй гараад ирсэн чинь нэг япон пиг хүнтэй цахилгаан тэрэгэн дотроос зүтгэсээр байж гарт атгуулаад буцаад орсон. Өөрөө л гар утсаараа авсан юм.
Бидний хооронд ийм яриа өрнөсөн юм. Зураг ч, яриа ч анхандаа ач холбогдолгүй мэт боловч нэг талаас япон орны амьдралын хэв маяг, нөгөө талаас япон хүний бусад хүмүүсийн төлөө санаа тавьдаг зан араншингийн талаар төсөөлөл өгч байгаа нэгэн баримт санагдсан тул зургийг бидний хоорондын энэ яриатай нь хамт бас нийтлэчихэе гэсэн бодол төрсөн юм. - Нийтлэгч
Бас нэг тайлбар: Зарим үг, өгүүлбэрийг өнгөөр будсан нь уг өгүүллийг анх уншихдаа сэтгэгдлээ тэмдэглэж өөртөө зориулан хийсэн миний хувийн ажил байсан боловч энд арилгалгүй хэвээр нь үлдээв. - Цахим өртөө сайтын нийтлэгч
Бидний монгол бүсгүйчүүд хичнээн төгөлдөр сайхан нутаг, тэгш эрхт нийгэмд, хичнээн эрх танхил амьдарч байна вэ? Мэдээж орон нутаг дахь эмэгтэйчүүдийн боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл, өрх толгойлсон бага орлоготой эмэгтэйчүүд зэрэг олон асуудал шийдлээ хүлээж буй. Гэхдээ эдгээр асуудал шууд эмэгтэйчүүдэд хандсан соёлын шинж чанаргүй, олонхи нь ядуурал, эрэгтэйчүүдийн боловсрол, бүтцийн өөрчлөлт зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс үүдсэн дам хэв шинжтэй. Энэ удаа нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөнөөс ялгаж харахын тулд дундаж орлоготой монгол эмэгтэйн өдөр тутмыг японыхтой харьцуулж үзье. Бүхэл бүтэн хоёр орны сая сая бүсгүйчүүдийн амьдрал, карьерийн нийтлэг хэв маягийг тодорхойлох амаргүй ч жирийн япон бүсгүйгээс жирийн монгол бүсгүй нь эрх танхил, дураараа хэв маягтай амьдарч, ажилладаг нь хөдөлбөргүй үнэн билээ.
Амьдрал ийн үргэлжилнэ:

Зургийн тайлбар: өглөө эрт пиг хүнтэй метронд чихэгдээд хаалганд наалдсан бүсгүйг метроны гадна талаас нь авсан зураг гэнэ. http://karapaia.livedoor.biz/archives/51794996.html
Ажил дээр: Бүтэн цагийн ажил хийдэг япон бүсгүй өглөө эртлэн босож пиг хүнтэй метрондоо суугаад ажилдаа ирнэ. Буудлаас хол амьдардаг бол зарим нь өндөр өсгийт, шилэн тиркотойгоо өртөө хүртэл дугуйдна. Нийтийн тээвэртэй харьцуулахад такси маш үнэтэйн дээр, дийлэнх япончууд хэрэглээгээ сайн хянаж зохицуулдаг тул нарнаар ч, борооноор ч хөлсөө урсгаад, зоонтикоо нэг гараараа бариад л дугуйдна. Хол амьдардаг хүн бол хоёр талдаа өглөө орой хоёр гурван цаг метронд зогсоогоороо зорчих ч энүүхэнд. Гадаад төрх, хувцаслалтад ч нарийн нямбай удирдлага хэрэгтэй. Шилбээрээ тиркогүй байх, хэт тод задгай хувцаслах, их будах зэрэг бизнес төрхийн алдаа гаргаж болохгүй. Хуучинсаг компани бол ажилдаа ирээд кофе хийх, утасны дуудлага авах гэх мэт аахар шаахар ажилд бүсгүйчүүд гүйнэ. Ажил ихтэй компанийн карьер бүсгүйчүүд бол орой, шөнө дүл болтол ажилдаг соёлоо дагаж ажиллаад сүүлийн метрондоо гүйж суугаад харьмагц, оройтож харьдаг соёлоо тусган бүтээгдсэн “арчих төдийд будаг арилгах” зориулалттай Биоре салфеткаар нүүрээ цэвэрлээд унтах бөлгөө. Ийм хэмнэлтэй харьцуулахад монголын карьер бүсгүйчүүд маань зарим нь өөрийн унаагаар ажилдаа ирж, харьцангуй эрт ажлаа дуусгаж тараад хувийн амьдралдаа цагаа зарцуулах боломжтой. Заримдаа ажлаа тараад үзвэр үзэж, гоо сайханд орчихно. Ажил амьдралын тэнцвэрээ хадгалах боломжтойн дээр эх хүнийг хүндлэн дээдэлдэг уламжлалтай монголын бүсгүйчүүдэд карьер юм уу гэр бүлийн аль нэгийг сонгох айхавтар ацан шалаа барагтай бол тулгарахгүй. Тэгж их ажилладаг, цэцэрлэг хүрэлцээгүй Тоокёод бол хүнтэй суусан бүсгүйчүүдийн 70% нь төдийг хүртэл хөгжүүлж ирсэн карьертээ цэг тавьж гэртээ суух, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх замыг сонгохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Ийм том салаа замд ирдэг учраас бүсгүйчүүд хүүхэд гаргахаас зайлсхийх болж, төрөлтийн хувь огцом багассан нь япон нийгмийн толгойны өвчин болсон асуудал болсоор удаж буй.
Гэрт: Ажлын ачаалал ихээс гадна гэр ахуйн ажлын хувьд
ч өндөр шаардлагатай соёл, уламжлал бүхий тул гэр бүл, карьерийг зэрэгцүүлэхэд ярвигтай. Эрүүл, тэнцвэртэй хоолтой, дэлхийд хамгийн урт насалдаг үндэстнийг бүтээсэн эзэгтэй нар өглөө эртлэн 5 цагт босож шинэхэн будаа агшааж, мисо шөлөө чанаад өглөөний хоол бэлдэнэ. Хүүхдүүдийнхээ өдрийн хоолонд өнгө ногоо нь алагласан бэнто бэлдэж өгнө. Цэцэрлэгийн зугаалгын хоол гэж хүнсний биш урлагийн гэмээр бяцхан өрсөлдөөн ээжүүдийн дунд өрнөж, далайн байцааг жижиг жижиг хайчилж нүд чих хийх цаг хүртэл гаргана. Ангийнхаа япон охинд ээжээрээ бэнто бэлдүүлж үзээгүй гэтэл итгэж өгөхгүй, ухаж ойлгохгүй байх жишээтэй. Хүүхдийн шүдний цооролтгүй орон болж чадсан нь ч хүүхдийн шүдийг яаж угаах ёстойг яг ёсчлон биелүүлдэг ээжүүдийн гавьяа. Тэд мөн Азидаа угаалгын бодисны хэрэглээгээрээ тэргүүлдэг, эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдалд хэтийдсэн гэмээр ач холбогдол өгдөг улс. Эрчүүд нь харихаа мэдэхгүй ажиллах тул тэр хэрээрээ маш нягт нямбай гэрийн угаалга, тордлогоо бүсгүйчүүдийн ажил болно. Хүүхдүүдээ жоохон том болоод ирэхээр цагийн ажил хийж, гэрийн төсөвтөө нэмэрлэнэ. 30 хэм давсан чийгтэй халуунаар ч унадаг дугуйныхаа урд сагсанд нэг үрээ, ард сагсанд бас нэг үрээ хамгаалалтын малгайтай суулгаад мөнөөхөн эрүүл хоолныхоо нарийн ногоо, материалыг цуглуулахаар дугуйдаад гүрийж явах ээжтэй олон таарна. Гэтэл бидний монгол ээжийн хүүхдүүд өглөө талх боорцогхон идээд сургууль цэцэрлэгтээ явцгаадаг. Чамбай эзэгтэй нар мэдээж бий ч, ерөнхийдөө өглөө эртлэн босож гэр бүлээ халуун хоолтой угтах зэрэг босго өндөр соёл манайд хараахан бүрдээгүй. Өдгөө өөрийн гэсэн унаа унаад, нөхөр нь жолоогоо барьж эхнэр нь хүүхдээ хөхүүлсэн шиг сууж яваа өрх их олширчээ. Тоокёод мөн “төвөг удахгүй байх” зарчим хамаатан саданд ч үйлчлэх тул бидэн шиг ажиллах, шоудахдаа аав ээжийн тусламжид сэтгэл амар найдах аргагүй. Миний нэг найз охин 2 ойтой хүүтэйгээ аав ээжийндээ түр буцаад, гэр бүл цуцлуулах шүүх үргэлжилж байхад ээж нь – Би өөрийн амьдралтай, хүүхэд хараад сууж чадахгүй гэснээр яаралтай ажил, байраа олж нүүхэд хүрэх жишээтэй. Найзан дундаа, харьцангуй ямбалаг өрхийн эзэгтэй бид гэрийнхэнтэйгээ зэрэг шахуу босоод хамтдаа ажилдаа гарч, нийгмийн амьдралд ч идэвхитэй оролцоо хийх илүү бололцоотой. Хоюулаа ажилладаг гэр бүлд нөхөр нь хуучинсаг сэтгэлгээтэй бол эхнэр, ээж хүний ачаалал яах аргагүй ихэсдэг. Ийм гэр бүлийн ачааллыг дааж яваа бүсгүйчүүд цөөнгүй байж таараа ч ямартай ч бид гэр бүл, карьерийн аль нэгийг сонгох хэцүү салаа замд орхигдоогүй.

Зургийн тайлбар: Валентинээр шоклад аваад худлаа боловч гайхаж баярласан дүр үзүүлж бгаа япон коллеги. http://okini.calamel.jp/?eid=52
Амралт, баяр ёслолоор. Японд бол валентины баяраар гэхэд бүсгүйчүүд шоколад бэлдэж залуудаа өгнө. Тэр байтугай ажлынхаа бүх эрэгтэйчүүдэд “хүндэтгэлийн шоколад” гээчийг бэлдэж ирээд тойрч явж амсуулна. Харин монголд бол харахад охидууд нь нэг нэг сарнай атгачихсан, “даам гараад” явж байх нь олонтоо нүдэнд тусна. Дээр нь нэмээд мартын 8, эх үрсийн баяр, төрсөн өдөр. Ажлынхаа бүсгүйчүүдийг баярлуулах гэж өдөржин шивнэлдэж, бэлдэж, цэцэг вино идээ будаагаар баярлуулдаг романтик жентельмэнүүд өөр ямар оронд байна вэ? Өөр ямар орны залуус эгнэж зогсоод дэлхий ээж тандаа... гээд эмэгтэйчүүддээ зориулж хоор дуулах сэтгэл гаргах вэ? Ажилдаа ороод удаагүй байхад ажлын залуу маань найз охиныхоо төрсөн өдрөөр цайны цагаар торт, бэлэг, цэцэг авч гүйгээд л нэлээн тэвдүү нэг өдрийг өнгөрөөж байна. Тэгээд нэхэн анзаарваас арван жилд найз охиндоо тийн хөл алдан гүйж байсан япон залуу нэгийг ч хараагүй юм. Эрчүүд ядруухан явахад хаа газар адаглаад гудамжинд бүдүүлэгтэх зэргээр эмэгтэйчүүд дам хохирогч болж, элдэв асуудал олширдог. Чадуухан явахдаа харин эмэгтэй хүнд хэрхэн хандах нь улс орон бүр ялгаатай. Монгол эрчүүд маань энэ талаар бол эмэгтэй хүнийг хүндлэх, хүндлэлээ илэрхийлэх, баярлуулах тийм ч амаргүй, ховор чадварыг эзэмшсэн дэвшилтэт соёлтой нь бидний аз юм.
Бизнесийн талбарт:
Албан тушаал, карьер дэвшлийн хувьд ч монгол эмэгтэйчүүд япон бүсгүйчүүдээс хол давуу байр суурьтай. Хэдийгээр дэвшил гарч өөрчлөгдөж ирж буй ч Япон улс эмэгтэйчүүдийн карьер хөгжлийн түвшнээр хөгжсөн орнууд дундаа сүүл мушгиж явна. Харвардын Бизнес Шүүмжээс хийсэн судалгаагаар 500 глобал корпорацийг харьцуулахад АНУ-д бизнесийн дээд түвшний удирдлагын 20%, Их Британид 16%-ийг, Хятадад 9%-ийг бүсгүйчүүд эзэлж байхад Япон 1% хүрэхтэй үгүйтэй. Миний бие бизнес консалтинг компанид шалгалт өгөх гээд хаалга таттал дан хар костюмтай эрчүүд ирийтэл сууж байгааг хараад цочиж байснаа санадаг юм. Консалтинг үйлчилгээ голдуу дээд түвшний удирдлагатай ажиллах агаад өөрийн багийн баахан харчууд дээр япон компанийн удирдах багийн ахимаг насны эрчүүдийг нэмсэн баахан эсрэг хүйстнүүд дунд нугасны муухай дэгдээхий шиг юм сууж байдаг сан. Харин Монголдоо ирээд нэг жил ажилласан хугацаанд удирдах шатны эрчүүдээс илүү эмэгтэйчүүдтэй уулзаж, хамтран ажиллалаа. Надаас ч залуухан, хоёр юм уу түүнээс ч олон хүүхдээ гаргачихсан, баг байгууллага, бизнес удирддаг “барибари” [1] бүсгүйчүүдтэй олон таарч, соёлын ялгаа, бизнес дэх бүсгүйчүүдийн оролцооны ялгааг тод мэдэрч явна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан олон улсын хүйсийн ялгааны тухай 2013 оны репортод эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, боломжийн индексээр манай улс алдарт Норвегийг л урдаа оруулж өнгөлсөн байв. Нийт бизнесийн 36% эмэгтэй захиралтай, 52% эзэмшилдээ эмэгтэй гишүүнтэй. Браво!
Зургийн тайлбар: Хоёр хүүхдээ суулгаад хөдлөх гэж буй ээж
http://tanukicycle.blog75.fc2.com/blog-entry-665.html
Энэхүү тэмдэглэлд хувь хүний туршлага, үзэл бодлын өнцгөөс харсан тал бийг үгүйсгэхгүй ч дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй нэг орны бүсгүйчүүдийн зүгээс харахад атаархам жентельмэн соёл, эмэгтэй хүнийг эрх тэгш хүндэтгэн үзэж эрхлүүлдэг сэтгэлгээний суурь хөрстэй нийгэмд монгол бүсгүйчүүд бид ажиллаж амьдарч байна. Ийм хөрсөн дээр зогсоод өөрийгөө улам хөгжүүлэх, боломжийг бүрэн ашиглах, эрчүүддээ талархаж харилцан хөгжих, бусад орны бүсгүйчүүдийн сайн зан чанараас нийлэгжүүлэн шингээж авах, хөвгүүдээ чадварлаг, соёлтой жентельмэн болгон өсгөх зэрэгт хичээж үр хүүхэд, хойч үедээ үлгэр дууриалтай, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн арми болж чадвал аралын Япон төдийгүй Норвеги, Финлянд зэрэг эмэгтэйчүүдэд ээлтэйгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орнуудтай ч эн зэрэгцэх боломж бидэнд бүрэн бий. Хайр дааж хариуцлагатай ажиллаж, улам хөгжье, монголын сайхан бүсгүйчүүд ээ!
Б. Болор-Эрдэнэ ( Twitter account: @bolushka )
[1] Эрч хүчтэй, цоглог байдлыг илэрхийлсэн япон үг
Энэ нийтлэл нь "Форбес Монголиа" сэтгүүлийн энэ оны 8-р сарын дугаарын "Хүчирхэг эмэгтэйчүүд" буланд нийтлэгдсэн өгүүлэл болно - Нийтлэгч.
|
| Миний нээсэн япон бүсгүйчүүд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Гарчиг маш буруу байна. Монголин нэг эмэгтэй Япон бүсгүйчуудийг нээсэн болж таарах гээд байна. Чи нээгээгүй шуу дээ,
2014-11-12 | 09:47:12 | 137.186.58.107 | |
Зочин Гарчиг маш буруу байна. Монголин нэг эмэгтэй Япон бүсгүйчуудийг нээсэн болж таарах гээд байна. Чи нээгээгүй шуу дээ,
2014-11-12 | 09:47:11 | 137.186.58.107 | |
Зочин энэ уламжл******** эзэн чингисийн үеэс эхтэй манай үндэстний онцлог гэхэд болно нийт айл өрхийн эдийн засгийн эрхийг голдуу эмэгтэйчүүд нь хува********цдагв
2014-11-11 | 13:56:25 | 202.126.89.211 | |
|
|
|
|
|

Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|