 |
|
 |
|
“Кировын хэрэг” нь Монголд “Лхүмбийн хэрэг”-ийг явуулахад үлгэр жишээ өгсөн бололтой |
|
|
 |
|
 |
“Кировын хэрэг” нь Монголд “Лхүмбийн хэрэг”-ийг явуулахад үлгэр жишээ өгсөн бололтой
2014-11-08БНМАУ-ын нам, төр, цэрэг болон олон нийтийн зүтгэлтнүүдийг ЗХУ-д хилсээр хэлмэгдүүлсэн нь... 
Нэг. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеийн шүүн таслах үйл ажиллагааны механизм (XX зууны 30-40-өөд оны үеийн ЗХУ-ын жишээн дээр)... Энэхүү номыг юуны өмнө одоогийн нөхцөлд залгамжлагч улс болох ОХУ, орос үндэстэн хийгээд одоогийн төрд нь буруу санасандаа бичсэн бус гэдгийг хэлэх хэрэгтэй билээ. Учир нь түүхийн цаг хугацаа, орон зай, үйл явдлыг бодитойгоор үнэн зөвөөр тогтооход түүх архивын баримт материалууд багагүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэхүү түүх архивын материалыг ОХУ-ын улс төрийн хэлмэгдэгсдийг “Мемориал” нийгэмлэгийн судалгаа, судлаач эрдэмтдийн судалгаан дээр түшиглэн бичлээ. Зөвлөлт Холбоот Улсад улс төрийн хэлмэгдсэн Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн ОХУ-ын ФСБ буюу Холбооны Аюулаас Хамгаалах Байгууллагын Төв Архивт хадгалагдаж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсад хүлээлгэн өгөөгүй байгаа зарим түүхэн баримт болох хавтаст хэргүүдийн товч, холбогдох архивын баримтуудаас энэхүү номонд дурьдахыг зорилоо. ОХУ-д улс төрийн талаар хилс хэрэгт хэлмэгдсэн БНМАУ-ын нам, төр, засгийн удирдагчид, улс төр, цэрэг, олон нийтийн зүтгэлтнүүд, төрийн албан хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн үзэж, тэдний нэр төрийг сэргээх нэгэн үзүүрт сэтгэлээр ОХУ-дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн судалгааны байгууллага хийгээд улс төрийн хэлмэгдэгсдийн “Меомориал" байгууллагын шугамаар гаргасан судалгааны зарим баримт сэлт дээр судалгаа хийж зарим нэгэн түүх архивын баримт дүгнэлтээс дурдсу. Америкийн Нэгдсэн Улсын СороСын Нээлттэй Нийгэм Сангийн санхүүжилтийн дор хийгдэж буй ОХУ-ын улс төрийн хэлмэгдэл судлалын “Мемориал” нийгэмлэгийн эрдэмтэн судлаачдын онцлон тэмдэглэснээр “нийтлэгдэж буй түүхэн баримт сэлт дэхи бидний тайлбар нь мэдэгдэхүйц нэмэлт болон тодотгол шаардагдаж буй нь гарцаагүй буй за” гэсэнтэй санал нэг болой. Энэ талаар буюу ЗХУ (ЗСБН-ХОУ) -д уламжлалт найрсаг харьцаатай шууд холбоотой. Гэсэн хэдий ч өнөөдөр ОХУ-д ч энэ талаар гол гол түүхэн баримт сэлт олон түмэнд төдийгүй, мөн гадаадын эрдэмтэн судлаачид, олон нийтэд зарим талаар ил тод чөлөөтэй болж буй. ОХУ-ын эрдэмтэн судлаачдын тэмдэглэснээр: “Хэрвээ ЗХУКН”-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны эдгээр нэрсийн жагсаалтуудтай ажиллаж асан хандлага, үндсэн механизмуудын талаар харьцангуй ойлгомжтой байгаа бол (ялангуяа “их харгислалын” цаг үед-зох.) аюулаас хамгаалах байгууллагад эдгээр нэрсийн жагсаалт хэрхэн бий болсон тухай зарчмууд, нэрсийн жагсаалт болон хавтаст хэрэг шүүхийн байгууллагуудад шилжиж байсан цаашдын арга замууд нь тэр бүр тодорхой бус хэвээр байсаар байна. Оросын судлаачдын тэмдэглэснээр “эцэст нь бидний ... хувьд авч үзэх асуудал бол нэрсийн жагсаалт дахь мөр бүрийн (фамилия - овог, отчество - эцгийн нэр, ИМЯ - өөрийн нэрийн) ар талд тодорхой “хувь хүний”-хувь заяа байгаа гэдгийг онцлон үзэж, огтхон ч мартаж болохгүй билээ. Зарим нэг хувь хүмүүсийн талаар нэмэлт мэдээллийг бид Оросын янз бүрийн бүс нутгууд дахь “Книга памяти жертв полити-ческих репрессий" номноос олж болох ч, мөн “Кто руководил НКВД” номноос мөн адил олж болох юм. 1934 оны 12 дугаар сарын 1-ний хуулиар ялыг давж заалдах байдлыг үл зөвшөөрч байсан бөгөөд өршөөлийн тухай өргөдлийг ч хүлээж авах ёсгүй байжээ. Ийм хэргүүдэд оноосон цаазаар авах ялын төлөвлөгөөг тэр даруй гүйцэтгэж байсан. Хэрэг шийдвэрлэх шинэ хэм хэмжээнүүд нь улс төрийн хэрэгт оноох цаазаар авах ялыг илүү дутуу зүйлгүй, гадна талдаа шүүх үйл ажиллагааны дүр төрхийг хадгалан харагдуулахуйц байдлаар дүр эсгэн, түргэн хугацаанд гүйцэтгэх бололцоог олгож байсан байх юм. “1934 оны 12 дугаар сарын 1-ний хуулийг практик амьдрал дээр эхлээд хэрэгжүүлж хэрэглэх явдал нь тохиолдлын шинж чанартай байсан бөгөөд ялангуяа ихэвчлэн зарим тусгай, онцгой том сүр дуулиантай хэргүүдтэй холбогдож байлаа.” “...Тухайлбал, шинэ ёсжурамыг хэрэгжүүлж эхэлсэн жишээ бол, Леонид Николаев буюу С.М. Кировыг алсан гэх хэрэгтнүүдэд 1934 оны 12 дугаар сард, мөн түүнчилэн 1935 оны 7 дугаар сарын 27-нд ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн хаалттайгаар явагдсан “Кремлийн хэрэг” гэгдэх хэргийн шүүх хурлын үеэр анх удаагаа хэрэглэж ирсэч байх юм. “Кировын хэрэг” нь Монголд “Лхүмбийн хэрэг” “ийг явуулахад үлгэр жишээ болж өгсөн бололтой. Энэ хэргийн дараа удалгүй 1934 онд “Лхүмбийн хэрэг” сүр дуулиантайхан хэрэгжиж эхэлсэн бус уу? Уг хэргийг гол захиалагч нь дотоод, гадаадад нэгэн зэрэг байсан гэлтэй. Юуны өмнө гадаад улс төрийн түгшүүртэй нөхцөл байдал болсон “Японы империализм”-ын аюул занал ч бодитой оршиж байсан нь энэ хэргийн захиалагчдад аятай нөхцөл бололцоог олгож өгсөн юм. Ер нь иймэрхүү хэргийг зохион байгуулах талаараа гаршсан НКВД-гийнхэн Монгол хувилбарыг нь тэр дор нь өөрийн Монгол дахь мэргэжил нэгтнүүддээ сургасан гэлтэй. "Хялбарчилсан ёс журмыг” анх удаагаа бүр илүү-өргөн хүрээнд хэрэглэх оролдлого 1936 оны намар анх удаагаа Ягодагийн 8 дараа, Ежовыг ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссараар томилогдсоны дараахан болсон байна. “Нөхөр Ежов болон Вышинский нараас Троцкий - Зиновьевийн хувьсгалын эсэргүү террорист байгуулагын идэвхитэй орол-цогчид болох нийт 585 хүнийг шүүн цээрлүүлэх арга хэмжээний тухай саналыг зөвшөөрөн санал нийлж байгаа” талаархи асуудлыг шийдвэрлэжээ. (Жинхэнэ эх дээрээ “Зөвшөөрсөн. Каганович, Молотов, Постышев, Андреев, Ворошилов, Ежов” хэмээн гарын үсгээ зурцгаажээ. Зох.). Үүнд хоёр зүйл дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Нэгд, иймэрхүү шийдвэр нь анх удаагаа Ул Төрийн Товчооны хуралдааны протоколын хуулбар маягаар хэлбэржээгүй /албан ёсны болгоогүй-зох./ байсан бөгөөд иймэрхүү протоколуудыг нэгэн адилаар реквизитгүй (протоколын № / өдрийн хуралдаанаар авч хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд /№/ өдрийн хурал-даанаар авч хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд /№/ дугаарлаж оруулаагүй байсан ажээ) Хоёрдугаарт, энэхүү тогтоолд яригдах асуудал нь хэргийг шүүн хэлэлцэх “хялбаршуулсан ёс журмыг" баталгаажуулах тухай асуудал ч бус, харин “шүүн цээрлүүлэх арга хэмжээний тухай буюу өөрөөр хэлбэл яг шийтгэлийн талаархи асуудал болж байжээ. Иймэрхүү маягаар Ежовын анхны оролдлогоор л нэрсийн жагсаалтыг нэг бүрчлэн хэлэлцүүлэх журмыг баримтлах процедурыг илүү дутуу хэлбэрдэлгүй, хүндрүүлэлгүйгээр, “шулуухан дардан” болгосон байв. Үүнээс хойш намын дээд удирдлагын шудрага шүүхийг хэрэгжүүлэх хамгийн их хэрэглэгдэх ял шийтгэлийн цорын ганц зөв хэм хэмжээ ямар байсан бэ? Гэвэл чухам Улс Төрийн Товчоо буудан алах ял шийтгэлийг илүүд үзэж байлаа. Анхны нэрсийн жагсаалтаас, оросын судлаачдын үзэж байгаагаар бол, цаг хугацааг нь тодорхойлоогүй хоёр хэсэг бусад баримт олдсоноос, 1937 оны ерөнхий нэрсийн жагсаалтад хавсаргасан байсан (Т.5. Л.373-375-ыг) бөгөөд нэрсийн жагсаалтанд цаг хугацааг нь тодорхойлоогүй 1937 онд хамаарах нэгдсэн жагсаалт байлаа. Эдгээрийн эхнийхэд 114 хүний нэрс байсан бөгөөд тэднийг Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн явуулын хуралдаанаар 1936 оны 10 дугаар сарын 10-11 -ний өдрүүдэд Ленинград хотноо шийтгэсэн байх юм. Мөн хоёр дахь нь 33 хүнийг шийтгэсэн байх бөгөөд эдгээрээс 29-ийг нь Москва хотноо 1936 оны 10 дугаар сарын 8-нд буудан алжээ. 1937 оны 2 дугаар сараас эхлэн Улс Төрийн Товчоо шийтгэгдэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг байнга батлан шийдвэрлэх болсноор, өөрөөр хэлбэл ихэвчлэн буудан алах ял оноосон Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн ялыг батлах болсон ажээ. Ингэхдээ явц нь улам бүр камерийн шинжтэй болжээ. Урьдчилан төлөвлөгдсөн ял шийтгэл бүхий дэс дараалсан нэрсийн жагсаалтыг Сталин өөрөө хийгээд мөн түүний ойр дотны хамтран зүтгэгчид нь хэрэгжүүлдэг байсан. Харин Улс Төрийн Товчоо хэлбэр төдий шийдвэр гаргахаа энэ үеэс эхлэн больж, түүний үүргийг “тийм” аль эсвэл “үгүй" гэх цөөн хэдхэн хүний гарын үсэгтэй цохолт л шийддэг болжээ. Ийнхүү батлагдсан анхны нэрсийн жагсаалт 1937 оны 2 дугаар сарын 27-нд гарсан бөгөөд энэ өдөр нь БХК (б)Н-ын ТХ-н Бүгд Хурал нээгдсэн өдөртэй давхацаж байгаа юм. Дээрхи нэрсийн жагсаалтанд байх 479 хүмүүст бүгдэд нь буудан алж цаазаар авах ял оноожээ. Үүнд ТХ-ны Бүгд Хурлын ширүүн уур амьсгал нөлөөлсөн үү? Аль эсвэл нэрсийн жагсаалтад орсон бүх хүмүүс тэр дор нь нэгэн зэрэг цааш харуулчихсангүй учраас, үлдсэн хүмүүст дараачийн удаа гарсан нэрсийг жагсаалтад нэрс нь дахин орсон байдаг. Ийнхүү, тодорхой хэлбэр бүхий схемд орсон, улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн үйл явц үндсэндээ буй болж уг нэрсийн жагсаалтыг Улс Төрийн Товчооны нэр бүхий хэдэн хүнд НКВД - (Н.И. Ежов) танилцуулдаг байсан бөгөөд түүнийг нь Дээд Шүүхийн Цэргийн Коллегис (В.В. Ульрих) албан ёсны болгож асуудлыг шийдвэрлэдэг байсан бололтой. Энэ процедур нь 1938 оны 9 дүгээр сарыг хүртэл үргэлжилсэн хэмээн хэлж болох юм. Улс Төрийн Товчооны гишүүдэд хүрч танилцдаг байсан нэрсийн жагсаалтыг НКВД-гээс бэлтгэн гаргаж байсан бөгөөд тэр нь төв аппаратын хэлтэс тасгуудад хийгээд, бүс нутгуудын хэлтсүүдийг төвд ирсэн баримт материал дээр үүсэн буй болдог байжээ. Орон нутгаас зарим нэг баривчлагсдыг нэрсийн жагсаалтад оруулах тухай асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байсан нь Дотоод Хэргийн Ардын Комссиарат М.П.Фриновскийн 1937 оны 8 дугаар сарын 7-нд гаргасан шийдвэр заавраас харахад илт харагдана. Өөрөөр хэлбэл орон нутгийн дотоодыг хамгаалахын хэлтэс, тасгуудад баривчлагдсан хүн бүхний талаар тодорхой лавлагаа гаргаж байх, овог, эцгийн нэр, өөрийн нэр, тодорхой удирдамжийн өгөгдхүүн болгох, ялд буруутгагдах шалтаг шалтгааныг гаргах, гэм зэмийг юугаар батлагдаж байгааг тодорхойлох, (гэм буруутан буюу хэрэгтэн энэ бүхнийг ухамсарласан эсэх, үгүй) гэх зэрэг энэ бүх лавлагааг ЗХУ-ын ДХАК-д (НКВД-д) жагсаалтын хэлбэрээр цахилгаанаар илгээх, удирдамж заавар өгсөн зэргээс харж болно. Ийм байдлаар магадгүй, төвийн жагсаалт бүрэлдэн буй болсон гэлтэй. Ямар нэгэн хэрэг мөрддөг асан тасаг, хэлтсүүд эхлээд хэрэгтэний талаар тодорхой лавлагааг гаргах болж, дараа нь энэхүү лавлагаагаа Наркоматын төв аппаратад байгуулагдсан “тусгай бүлэгт”-т дахин боловсруулахаар шилжүүлж өгдөг ёс журам буй болсон байв. Энэхүү групп буюу тусгай бүлэг нь Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагын Ерөнхий Газрын бүртгэл тооцооны хэлтсийн (учетно-регист-рационный-ГУГБ) тусгайлан томиллогдсон албан хаагчилаас бүрэлдсэн байжээ. Эдгээр лавлагааг "тусгай бүлгийнхэн” дотор нь ангилан ялгаж, урьдчилан (баг-цаалж) төлөвлөж байгаа ялын зүйл анги хугацаагаар нь зэрэглэн ангилж дотор нь (1 дүгээр ангилал-буудан алах, 2 дугаар ангилал - 10 жилийн хорих ял, 3 дугаар ангилал-5-8 жил хорих ял гэх зэрэг) хувааж байсан ажээ. Н.М.Шверикийн хэмээн 1960 -аад онд нэрлэгдэх болсон комиссын үзэж байснаар бол “ял шийтгэлийн арга хэмжээний асуудлуудын ЗХУ-ын ДХАК-ын Газар (НКВД), ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн дарга Ульрих болон ЗХУ-ын Прокурорын орлогч Рогинский нарын зүгээс урьдчилан шийдвэрлэж ирсэн бололтой. Бидэнд харамсалтай нь энэхүү үйл ажиллагааны талаар нэмэлт баримт сэлт хараахан байхгүй бөгөөд хэлбэр төдий буюу алба ёсны байгууллага байсщн эх нь ч тодорхойгүй байна. Зөвхөн ганцхан зүйлийг тодорхой хэлж болох нь И.В.Сталинд, аль эрт урьдчилан бэлэн болгож боловсруулсан жагсаалтууд очдог байсан бөгөөд тэр нь яллах зэрэглэлээрээ ялгагдан хуваагдсан хэлмэгдсэн хүний зөвхөн овог, эцгийн нэр, мөн өөрийн нэрийг нь бичсэн байдаг. Ерөнхийдөө, нэрсийн жагсаалт нь, ихэвчлэн өөр хоорондоо нэгэн адил байлаа. Эхний хуудсанд (нүүр хуудсанд) “ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн шүүхээр орсон хүмүүсийн нэрсийн жагсаалт хэмээн бичсэн байдаг ба зарим үед товчхон “Жагсаалт” хэмээх нь ч буй. Хоёр дахь хуудсан дээр нэрсийн жагсаалтад орсон хүмүүсийг өөр дотор нь зэрэглэл болгон хуваан бичсэн блон мөн нутаг дэвсгэрийн харьяалалаар нь ялгаж хуваасан байдаг ажээ. Дараа нь орон нутгаас бүрдүүлж ирсэн нэрсийн жагсаалт үргэлжилдэг бөгөөд нэр бүхэн шинэ хуудаснаас эхэлж зэрэглэлд хуваасан байх буюу 1937 оноос эхлэн 3 дугаарх нь бүрмөсөн арилсан байх юм. 1937 оны хавар болон зуны эхээр бүрдуүлсэн нэрсийн жагсаалтаас эхлээд: “троцкистууд”, “баруунтангууд”, “децистүүд", “брандлеровчууд”, “меньшевикүүд”, “эсерүүд” түүнээс хойшхи нэрсийн жагсаалтуудад “гэмт хэргийн шинж чанар”-аар нь тэгтэлээ ялган салгаж байгаагүй бололтой хэмээн судлаачид дурьдсан байдаг. Гадаадын харьяат нарын хэрэг бүрдүүлэлт өөр байжээ. Тэдний хэрэг ихэвчлэн биеэ даасан бүлэг болон ялгардаг байсан байх бөгөөд амьдарч байсан ЗХУ-ын бүс нутагтаа хамаарч байсан нь тухайлбал, Золбингийн Шижээ, Р.Мэнд, Н.Жамдамба, ...Нэрин-Марын Насан-Тогтох, (НЭРИМ-МАРУ НАСЫН-ТОХТОХО), Нэрэндоо Чимитдоржийн (НЕРЕН-ДО-ЧИМИТ-ДОРЖИ), Доржийн Пүрвээ (ПУРБО-ДОРЖИ), Пэлжидмаагийн Балжинням (ПИЛЬЖИД-МАГИН БАЛЬЖИНИМА), Цэвэг Долгоржавын (ЦЫБИК-ДОЛГОР-ЖАБ), Сүрэнгийн Цэнд (ЦЕНДЕ-СУРУН), Цэндуевын Сосоржав (ЦЕНДУЕВ-СОСОРЖАП), Мөнхөө-Гомбожавын (МУНКО-ГОМБОЖАБИН), Луузангийн Сэрээтэр (СЕРЕТР ЛУЗИН), цэрэнжавын Лувсанпунцаг (ЦЫРЕН-ЖАВОН ЛУБСАН-ДОНОЙ), Дэлгийн Галсанпунцаг (ДЕЛИК ГАПСАН ПУНЦУК), Дэжидосор (ДЫЖИД-ОСОР / ДЕДИД-ОСОР/), Цэвэгийн Долгоржав (ЦЫБИК-ДОЛГОРЖАБ), Санжийн Довчин (ДОВЧИН САНЖИ), Сүрэнгийн Готов (ГОТОБ-СУРУН), Гомпил Даншийцоодол (ГАМПЫЛ-ДАНШИ-ЦОДОЛ), Гэндэнгийн Жамсран (ГЕНДЫН-ЖАМСАРАН), Галиндэв Сайрын (ГАЛИНДЫП-САЙРЫ), Чимгээ Бордух (ЧИМИК-БОРДУХО), Баясгалангийн Жамц (Чжамцо Баясхалан), Санжийн Базарханд (САНЖИ БАЗАРХАНДА), Бадрахын Намжил (БАДАРХИН НАМЖИЛ), Амар-Агданбуугийн (АМОР-АГДАГБУГИН), Бандийн Ванчинхүү (ВАНЧЕНХУ-БАНДЫ), Цагааны Готов (ГОТОБ-ЦАГАН), Өлзийтийн Бадрах (УЛЬЗУЙТО-БАДАР-ХО), Гүнжитийн Найдан (ГУНЖИТ-НАЙДАН), Гүрраг-чаагийн Нэрин Өрөг (ГУР АРАКЧА НАРЕН ОРОГ), Дамбын ГОТОВ (ДАМБА-ГОТОБИН), Дамбын Цэнд (ДАМБА-ЦЕНДЕ), Дамбын Чимид (ДАМБА-ЦИМИДИН), Бутачийн (Пэлжидийн) Гэндэн нарын зэрэг хүмүүс нь бүгд Москва дахь бүх нутгийн хэрэг бүргэлд хамаарагдаж байжээ. Учир нь тэд бүгд “Лхүмбэ” болон “Гэндэн-Дэмидийн" гэгдэх улс төрийн зохиомол хилс хэрэгт холбогдуулан Гэндэн, Намсрай нараас ЗХУ-д хэрэг тулган улс тө-рийн цөллөгт илгээсэн юм. Тийм учраас Москвад амьдарч байснаараа “Москва дахь-центр-хэрэгт холбогдон 1937 оноо эхлэн баригджээ. Тухайлбал, тэдний талаар тусгай хуудсан дээр харьцангуй дэлгэрэнгүй лавлагаа гаргаж байсан ба түүнд нь тухайн иргэний харьяалал, төрсөн он сар өдөр, төрсөн улс орон, газар нутаг, ЗХУ-д амьдарч байсан цаг хугацаа, хийж гүйцэтгэж байсан ажил алба, түүнийг ялласан шалтгаан болон өөрийн гэм бурууг хүлээсэн болон эс хүлээсэн зэргийг тодотгож өгсөн байдаг байлаа. Нэрсийн жагсаалтад хугацааг нь хэрхэн бичиж байсан талаар тогтож өгүүлье. Зөвхөн 1937 оны эхний хагаст бүрэлдсэн нэрсийн жагсаалтуудад л цаг хугацааг зөвхөн хавтсан дээр нь тов тодорхой бүрэн бичиж байсан ба хожим хугацаа өнгөрөх бүр зөвхөн он сарыг нь тэмдэглэх болж, мөн энэхүү хугацааг нь гараараа бичдэг байжээ. Бичгийн машинаар бичсэн нь хараахан тааралдаагүй. Бичгийн машинаар 1937 оны 4 дүгээр сар хэмээн бичээд дараа сарыг нь дарсан байх бөгөөд 22/VII хэмээн гараараа зассан байх ажээ. Хоёр жагсаалт нь цаг хугацаа, хавтасны нэр хаяг ч үгүй байх ажээ. Өмнө дурьдсанчлан энэхүү жагсаалт 1936 оны 10 дугаар сарын хавтаст хэргийн хэсэг бусаг үлдэц байсан ажээ. Үргэлжлэл бий. Эх сурвалж: "Хөх толбо" сонин
|
| “Кировын хэрэг” нь Монголд “Лхүмбийн хэрэг”-ийг явуулахад үлгэр жишээ өгсөн бололтой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|