 |
|
 |
|
Ц.Туваан: Газар, тариалангийн салбарыг цаашид шинэ бодлогоор хөгжүүлэхээр зэхэж байна |
|
|
 |
|
 |
Ц.Туваан: Газар, тариалангийн салбарыг цаашид шинэ бодлогоор хөгжүүлэхээр зэхэж байна
2014-11-05 ҮХАА-н дэд сайд Ц.Туваантай ярилцлаа. Намрын их ажлын дараа аяга цай уунгаа хөөрөлдсөн минь энэ. -Намрын их ажлын дараа та бид хоёр уулзаж байна. Энэ жил Монгол Улс хэчнээн тонн ургац хурааж авсан талаар ярилцлагаа эхэлье? -Энэ жил налгар сайхан намар болж байна. Тариаланчид, ногоочид маань энэ цаг мөчид ургацаа хурааж дууслаа. Энэ жил бид 439 мянган тонн улаан буудай хурааж авах урьдчилсан бланс гарсан байсан. Үүнийгээ давуулан биелүүлж, 465 мянган тонн улаан буудай хурааж чадлаа. Энэ бол сүүлийн 20 гаруй жил гаргаагүй өндөр амжилт. Үүнээс гадна энэ жилийн улаанбуудайн чанар сайн байлаа. Өөрөөр хэлбэл, 1987, 1988 оноос хойш таваарын буюу гурилын үйлдвэрт шууд тэнцэх ийм өндөр ургац хураагаагүй байсан. Бусад таримлын хувьд ч ялгаагүй. Тухайлбал, 160-аад мянган тонн төмс, 104-105 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан таатай мэдээтэй та бүхэнтэй уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Бид өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд анхны тариалалтаа Хөвсгөл аймгийн Тариалан сумаас эхлүүлж байсан бол тэр цагаас хойш манай тариаланчид, ногоочид, ҮХААЯ, аймгуудын Хөдөө аж ахуйн газрынхан хамтран ажилласны үндсэн дээр энэ сайхан амжилтыг үзүүллээ. -Энэ жил “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д хэчнээн тонн улаан буудай нөөцөлсөн бэ? -ҮХААЯ-ы дэргэдэх энэ сан нэрнээсээ үйл ажиллагааных нь чиглэл тодорхой. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас дөрвөн төрлийн дэмжлэгийг үзүүлдэг. Тодруулбал, хавар тариалалт эхлэх үед болон зун уриншийн үед шатахууны 50 хувийн дэмжлэг, ургамал хамгааллын бодисыг 20 хувийн урьдчилгаатай олгодог. Эдгээрээс хамгийн чухал дэмжлэг бол 20 хувийн урьдчилгаатай үрийн улаанбуудайг тариаланчиддаа олгодог явдал юм. Харин үлдсэн урьдчилгаанаас бусад төлбөрөө тариаланчдаас улаан буудай хэлбэрээр эргүүлэн авдаг. Ингэхдээ бид үүнээс илүү хэмжээний улаанбуудай худалдаж авах боломж муутай. Учир нь төсвийн зүгээс мөн сангийн дотоод эх үүсвэрээр худалдаж авах боломж байдаг. Гэхдээ энэ дэмжлэгүүд маань тариаланчдад нэлээд дэм болдог юм. Энэ жил бид сандаа авах улаанбуудайн үнийг эрт зарласан. Тодруулбал, энэ жил улаанбуудайн тонн тутмыг нь 460 мянган төгрөгөөр худалдаж авахаар зарласан. Харин энэ намар сайдын тушаал дахин гаргуулж, улаанбуудайн тонн тутмыг нь 550 мянган төгрөгөөр төлбөртөө тооцож худалдаж авлаа. Үнийн тухайд зах зээлийн үнэд хамгийн ойртсон боломжийн болсон гэж бодож байгаа. Энэ худалдаж авсан буудайгаа сан хадгалж байгаад гурилын үйлдвэрүүдийн нөөц дуусах үеэр буюу хаврын улиралд хуваарилалт хийж, өгдөг. Өнгөрсөн хавар 20 гаруй мянган тонн улаан буудайг үйлдвэрүүдэд өгсөн. Тухайн үед үйлдвэрүүдийн улаанбуудайн нөөц дууссан байсан. Харин энэ жил харьцангуй амжилттай 26-27 мянган тонн улаанбуудайг нөөцөлчихөөд байна. -Ургац хураалт дуусаагүй байхад 7000 тонн улаанбуудай импортолсон нь энэ намрын халуун сэдвүүдийн нэг байлаа. Яг юу болоод өнгөрсөн талаар тодорхой мэдээлэл өгөөч? -Тариаланчидтайгаа хавраас эхлээд хамтарч ажилласан. Үнээ эрт зарласан. Үүнийг манай тариаланчид нэлээд нааштай хүлээж авсан. Зун ч таатай сайхан байлаа, энэ нь улаанбуудайн чанарт ч эерэгээр нөлөөлсөн. Гагцхүү улаанбуудайн үнийн асуудал дээр бага зэрэг үл ойлголцол үүсгэсэн. Мэдээж тариаланчид буудайгаа аль болох өндөр үнээр борлуулахыг хичээдэг. Харин үйлдвэрлэгчид хэт өндөр үнээр буудай худалдаж авбал эргээд гурилын үнэд нөлөөлөх магадлалтай. Тиймээс бидний дунд яриа, хэлэлцээр байсан. Гэхдээ эцсийн дүндээ бид хэл амаа ололцож, ойлголцож, зөв шийдвэр гаргаж чадсан. Харин улаанбуудайн импортын тухайд гэвэл жил бүр тодорхой хэмжээний буудай импортоор орж ирдэг. Улаанбуудай хуулиараа стратегийн хүнсэнд ордог учраас импорт, экспортын асуудал бол Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр квот нь тогтоогддог. Энэ квотын хүрээнд компаниуд 49 мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрлийг авсан байсан. Цаг үе нь улаанбуудайн борлуулалттай давхцсан. Үүнээс гадна шулуухан хэлэхэд манай улаанбуудайн чанар, цавуулаг зарим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тэнцдэггүй. Тухайлбал, бялуу, нарийн боовны гурилд тэнцдэггүй гэсэн үг. Тиймээс ч сайн чанарын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд өндөр цавуулагтай улаанбуудайг импортолж хольж, тээрэмддэг юм. Үүнээс гадна спиртийн үйлдвэрүүдэд хэрэгцээт улаанбуудайгаа гаднаас аваач ээ, дотоодын хэрэгцээний буудайнаас битгий хороогооч гэдэг саналыг тавьсан байсан. Энэ дагуу спиртийн үйлдвэрүүд гаднаас улаанбуудай авахаар болсон байсан юм. Манай тариаланчид импортын улаанбуудайг эсэргүүцсэн, улмаар бид компаниудтайгаа ярилцаад квотыг зогсоосон. -Чанар, цавуулгийн асуудалтай тариаланчид санал нийлдэггүй юм билээ. Тухайлбал, “Гацуурт” компани өөрийн тариалдаг улаанбуудайн тус бүр 20 дээжийг ОХУ, БНСУ руу шинжилгээнд явуулахад 23-аас дээш хувийн цавуулагтай байсан гэсэн. Тэр ч бүү хэл хатуу улаанбуудай нь 32 хувийн цавуулагтай байсан гэж байсан шүү дээ? -Дотоодын хэрэгцээгээ бид 100 хувь хангаж байгаа нь үнэн. Гэхдээ манайханд нэг ойлголтын зөрүү байдаг. Манайхан улаанбуудайг тухайн жилдээ хэрэглээд л дуусах юм шиг санадаг. Гэтэл тийм биш. Улаанбуудайг 3-4 жил чанарыг нь алдахгүй хадгалж болдог. Тиймээс стратегийн хүнсэнд ордог учраас бид зайлшгүй нөөцтэй байх ёстой. Түүнээс биш улаанбуудайн илүүдэл үүснэ гэж байхгүй. Таны хэлсэн хатуу улаанбуудайг гурилд чанар сайжруулагчаар ашигладаг. Өндөр цавуулагтай, арай багахан ургац авдаг юм, хатуу улаанбуудайнаас. Тэгэхээр үйлдвэрүүд хатуу улаанбуудайг л импортоор авдаг байхгүй юу. Эрэлтдээ тааруулаад дотоодын улаанбуудайтай хольж тээрэмддэг тогтолцоо байгаа юм. Энэ нь улаанбуудайн борлуулалттай давхацсан нь нэлээд бухимдал үүсгэсэн. Бид импортыг зогсоосон. -Үйлдвэрлэгч, тариаланчдын дундуур төр орох нь хамгийн буруу алхам гэх яриаг бишгүй сонсч байлаа. Гурилын үнийг хүчээр барих шаардлага байна уу? -Хэрэглэгч, нийлүүлэгч хоёрын уулзвар дээр ҮХААЯ зогсч байдаг. Тухайлбал, махны үнэ бага байвал малчид бидэнд хандана, харин өсвөл иргэд гомдол мэдүүлдэг. Улаанбуудайн дээр мөн адилхан. Гурилын үнэ өсвөл хүний торонд орох гурилын хэмжээ багасна. Стратегийн хүнсэнд хамаардаг, улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас заавал төрийн зохицуулалт хэрэгтэй. Түүнээс гадна гурилын үнийн савлагаа инфляцид нөлөөлдөг. Тиймээс ч үүнд зохицуулалт хийх хэрэгтэй. Манай яамны бодлого бол аль болох тогтвортой үнэтэй байхад чиглэж байна. -Өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт ажиллах үеэр тариаланчид “Атрын III” аяныг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэцгээж байсан. Хэдийгээр улс төрийн өөр хүчин эхлүүлсэн ажил боловч хамгийн цаг үеэ олсон зөв шийдэл байсан гэж тэд үздэг юм билээ? -“Атрын III” аяныг огт үгүйсгэж болохгүй. Энэ аян газар тариалангийн салбарт өгөөжөө өгсөн гэдэгтэй маргах аргагүй. Бидний хувьд энэ аяныг цаашид түүчээлж, тариаланчид руугаа чиглэсэн бодлого гаргахаар төлөвлөж байна. Ирэх оноос эхлээд төрөөс газар тариалангийн салбарт баримтлах шинэ бодлогыг бид УИХ-аар батлуулж, ажиллана. Өөрөөр хэлбэл, тариаланчид болон ногоочид руугаа чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр бэлдээд явж байна. Энэ салбарын хамгийн чухал зүйл юу байна вэ гэхээр газар, техник эцэст нь ямар технологиор үр тариагаа тариалах вэ гэдэг асуудал байдаг. Тэгэхээр тариаланчид маань хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох тэг элдэншүүлэх рүү орохыг тэмүүлж байна. Үүний тулд техникийн шинэчлэлийн асуудал маш чухал. Орчин үеийн техникүүд маш өндөр үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн нэг сет буюу анжис, трактор, комбайн зэрэг тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй байдаг. Тиймээс өндөр үнэтэй техникүүдийг урт хугацааны зээлээр авах боломжийг тариаланчиддаа олгох саналыг хүргүүлсэн. Энэ бүтэх байх гэж бодож байгаа. Мөн Газрын тухай багц хуульд саналаа оруулсан, Тариалангийн тухай хуулиа шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ хуулиуд УИХ-аар батлагдвал илүү их өгөөжтэй алхам болно гэж үзэж байгаа. -Хуулиа шинэчилнэ гэлээ. Тэгэхээр ямар, ямар заалтуудыг нэмж тусгасан бэ? -Тариалангийн тухай хууль мөрдөгдөөд нэлээд олон жил болж байна. Тэгэхээр энэ хуулийг цаг үетэйгээ уялдуулж, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тухайлбал, сүүлийн 50 гаруй жил ашиглаж буй хөрсний асуудал байна. Энэ хөрсийг бордохгүй, тариалангийн сэлгэлтийг оновчтой зөв хийж явахгүй бол үржил, шим алдагдаж байгаа. Улмаар улаанбуудайн чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Тэгэхээр хөрс рүү чиглэсэн асуудлыг хуульд тусгах шаардлага үүсч байна. Үүнээс гадна тариаланчид газраа түр эзэмших зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, газар нь төрийн өмч хэрнээ тарьсан тариа нь тухайн хүний хувийн өмч, бизнес байдаг. Үүнийг хууль эрхзүйн хүрээнд зөв зохицуулж өгөхгүй бол цаашид энэ байдлаар үргэлжилж болохгүй нь. Бүрмөсөн өмчилдөггүй юм гэхэд тариалангийн талбайг удаан хугацаанд эзэмшдэг болчихвол тухайн газар эзэмшиж буй тариаланч зоригтой хөрөнгө оруулалт хийх гэх мэт асуудал хөндөгдөж байгаа юм. Ер нь сүүлийн үед манай тариаланчдын ярьж байгаа нэг асуудал бол хөрсний үржил, шим буюу хөрс хамгаалах асуудлыг хүртэл хуульчлах зайлшгүй шаардлага тулгарсан. -Малчид, тариаланчдын харилцааг зохицуулах асуудлыг хуульд багтаасан уу? -Маш хурц асуудал бол энэ мөн. Тэгэхээр Монгол Улсын хувьд Төв аймгийн хойд сумд, Дархан-Уул, Сэлэнгэ, Булганы зарим суманд л улаанбуудай тариалж байгаа. Тэгэхээр дээрх аймгуудыг газар тариалангийн эрчимжсэн бүс нутаг болгож өгөөч гэсэн саналыг тавьсан. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй л байх боломжтой юм. Тухайлбал, малын хөлийн татвар авах зэргээр зохицуулж болох юм гэсэн санал байгаа. Тээхээр мал бүхий иргэд болон тариаланчдын харилцааг хуулийн хүрээнд л зохицуулах учиртай. Энэ санал маань хуульд тусгагдах байх гэж бодож байна. Тэгэхгүй бол нэг нь тарьдаг эргээд нөгөө нь сүйтгэдэг байж болохгүй. Тариаланчид тэг болон цомхотгосон элдэншүүлэх шинэ технологи руу орох гэхээр үүнд нь малчид саад учруулж байгааг ч дурьдах хэрэгтэй. Тариагаа хурааж дуусав уу үгүй юу талбай руу нь мал орчихдог. Улмаар тариан талбайг нь дагтаршуулах зэрэг хүндрэл тулгарч байна. Үүнээс гадна орон нутгийн удирдлагуудад эрх мэдлийг нь хуульчилж олгох хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нь өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд захирамж гаргаж байна л даа. Гэвч тухайн Засаг даргын захирамж эрхзүйн чадамжийн хувьд учир дутагдалтай байгаа юм. Тиймээс заавал энэ асуудлыг хуульчлах шаардлага тулгараад байна даа. Хуульчилснаар илүү үр дүнд хүрэх гаргалгаа харагдаж байгаа юм. -Малчид, тариаланчдын хөдөлмөрийг эн тэнцүү үнэлэхгүй байна гэх шүүмжлэл байдаг. Таны хувьд? -Төв суурин газрынхан малчдыг даварсан мэтээр ярьдаг л даа. Зуд болохоор өвс, тэжээл авдаг хэрнээ махаа үнэтэй нийлүүлдэг, улсад ямар ч татвар төлдөггүй гэх зэргээр. Миний хувьд өөр бодолтой байдаг. Мал гэдэг маань өөрөө жижигрүүлсэн мини үйлдвэр. Мах, ноолуур, арьс, шир зэрэг үнэт түүхий эдийг өгдөг мини үйлдвэр юм. Тэр үйлдвэрийг эрхэлж байгаа хүн нь малчин. Тэр хүн хаврын хавсрага, өвлийн хүйтэн, зуны халуун, намрын хүйтэн бороог үл ажран аж ахуй, үйлдвэрээ эрхэлж, тэндээсээ бий болгосон бүтээгдэхүүнээр ард түмний хэрэгцээг хангадаг. Малчны хөдөлмөр бол хүнд. Хэн бүхэн малчин болж чадахгүй. Нөгөөтэйгүүр тариаланчид маань хоёр жил хөдөлмөрлөж байж нэг удаа ургац авдаг. Зун бороо орохгүй байх вий, намар хяруунд цохиулчих вий, тариа, буудайны минь болц ямар байгаа бол гэх зэргээр үргэлж санаа зовниж байдаг. Тэгэхээр мал, газар тариалан бол аль аль нь ялгаагүй өндөр эрсдэлтэй бизнес. Энэ эрсдлээс айхгүйгээр хөдөлмөрлөж байгаа малчид, тариаланчдынхаа үйл ажиллагааг төр үргэлж ямар нэгэн байдлаар дэмжиж ажиллах ёстой. Манай яамны бодлого бол хэрхэн бага талбайгаас өндөр ургац авах вэ, яаж нэг малаас өндөр ашиг, хүртэх вэ гэдэг рүү явж байна. -Газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэр ийм байдал ажиглагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Сэлэнгийн уугуул иргэд хэдэн жилийн турш тариаланчдын хөдөлмөрийг хүндлээд, бие биетэйгээ харилцан зөвшилцөөд амьдраад болоод байж. Гэтэл бусад аймгуудаас нүүдэллэж ирсэн малчид, тариаланчдын хооронд нэлээд асуудал үүсдэг гэж байсан? -Ер нь бол Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын иргэн хаана ч амьдрах эрхтэй. Гэхдээ Сэлэнгэ аймгийн хэмжээнд малын тоо толгой өмнөх тогтолцооны үеэс даруй 2.5 дахин нэмэгдчихээд байна. Учир нь Сэлэнгэ аймгийн нутаг бол үржил, шимтэй хөрстэй, байгаль, цаг уурын хувьд ч таатай нөхцөлтэй. Тиймээс сүүлийн жилүүдэд баруун аймгаас ирэх малчдын хөлд Сэлэнгэ аймаг дарагдсан. Эргээд энэ нь хөрсний үржил шимд сөргөөр нөлөөлж байгаа юм. Таны хэлж байгаа үнэн. Сэлэнгийн уугуул иргэдийн ухамсар, ёсзүй бол тариалчдынхаа хөдөлмөрийг үнэлэх, хүндлэх, харилцан зохицох. Харин бусад аймаг, орон нутгаас нүүж ирсэн малчид маань хараахан ийм сэтгэхүйтэй болж амжихгүй байгаа юм. Тэдний мал тариалалт болон ургац хураалтын ажилд саад учруулж байна. Тэгэхээр үүнийг зайлшгүй хуулиар зохицуулах шаардлага тулгараад байгаа юм. -Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж олон жил ярьлаа. Гэхдээ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд бид бэлэн үү? -Мэдээж цаг хугацаа шаардагдах асуудал. Бэлчээрийн мал аж ахуйг эрлийзжүүлж, тухайн үүлдэр угсааг сайжруулах замаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Түүнээс биш бид тэр бүр өндөр үнэтэй мах, сүүний чиглэлийн үнээ, бухыг худалдаж авч чадахгүй. Тэгэхдээ энэ асуудлыг ҮХААЯ төрөөс мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогод тусгаж байна. Ямар хэлбэрээр гэхээр эрчимжсэн мал аж ахуйн бүх шаардлагыг хангаж, жилийн дөрвөн улирал нядалгаа хийж, хомсдол үүсдэг улиралд мах, сүүгээр хангах ийм хэлбэр рүү орох зорилт тавьж байгаа. Мэдээж нэг өдөр бэлчээрээс эрчимжсэн мал аж ахуй руу орчихож чадахгүй. Шат дараалалтай зохион байгуулах нь зүйн хэрэг. Хэдийгээр Монгол Улсын малын тоо толгой өссөн боловч нэгжээс гарах ашиг шим нь төдийлөн нэмэгдэхгүй байгаад асуудлын гол нь оршиж байгаа юм. Тиймээс ч нэгжээс гарах ашиг, шимийг нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол зөвхөн бэлчээрийн даац биш олон зүйлд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, 1000 малаас авах ашиг шимийг эрчимжүүлээд 500-аас авдаг болохыг л тооноос чанарт гээд байгаа юм шүү дээ. Бодлого бол энэ чиглэлд явж байгаа. Гэхдээ эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх таатай нөхцөл, боломжтой бүс нутаг гэж байна. Түүнээс биш монгол орон даяараа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж хомс. Тухайлбал, говьд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж харьцангуй тааруу. Зардлын хувьд ч тэр. Эрчимжүүлнэ гэдэг маань малаа тэжээнэ гэсэн үг. Тэгэхээр тэжээл хаана тариалж байна, малчдад ойр байх тусмаа л сайн. Дарханд тарьсан тэжээлийг говь руу хүргэхийн тулд тээвэрлэлтээс эхлээд өндөр зардал гарна. Тэгэхээр боломжийн хийгээд зардлын хувьд бүсчлэхээс өөр аргагүй. -Малын тоо толгой гэснээс махны үнийн асуудал байна. Монгол Улс 50 сая малтай хэрнээ өндөр үнэтэй мах идэж байна гэх шүүмжлэл төв суурин газрынхны амнаас гарах болсон. Нөгөөтэйгүүр энэ жил хэчнээн тонн мах нөөцөлсөн бэ? -Малын тоотой холбоотой мэдээлэл хэлэхэд энэ жил мөн л түүхэндээ байгаагүй хамгийн олон сая төл хүлээж авсан. Тодруулбал, 16.7 сая хүлээж авсан байгаа. Энэ жилийн хүлээж авсан төлтэйгөө нийлээд Монгол Улс 61 сая толгой малтай боллоо. Үүнээс 10 саяыг нь энэ жилийн махны хэрэгцээг хангах зорилгоор нядалгаа хийнэ. Улмаар 51 сая толгой мал энэ жил өвөлжих мэдээлэл байна. Тэгэхээр малын тоо толгойны хувьд өссөн. Гэхдээ махны үнийн хувьд би төв суурин газрын иргэдтэй санал нийлдэггүй. Учир нь экологийн цэвэр, дэлхийн хаана ч байхгүй амттай махыг боломжийн үнээр идэж байгаа гэж үздэг. Яагаад гэхээр махыг бий болгож байгаа малчны хөдөлмөртэй харьцуулахад боломжийн үнэ гэж хэлээд байгаа юм. Малчид эргээд малаа зарж, борлуулж байж орлогоо бүрдүүлдэг. Тэгэхээр өнөөгийн зах зээлийн үнэ бол тийм ч өндөр биш. Нөгөөтэйгүүр нөөцийн махны үнэ хэт өндөр байвал бага орлоготой иргэд махаа худалдаж авч чадахгүйд хүрнэ. Мөн махны хомсдол үүсдэг улиралд тогтвортой, жигд үнээр зах зээлд нийлүүлэх зорилгоор нөөцийн махыг бэлтгээд гурван жил болж байна. Тиймээс 14 мянган тонн махыг жил бүр нөөцөлж хавар цагаан сарын үеэс наадам хүртэл борлуулдаг. Нөөцийн махны үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд барихад нөлөөлдөг гэж үзэж байгаа. Сонирхолтой баримт хэлэхэд Монгол Улсын хувьд инфляци өсөх суурь хоёр шалтгаанд мах, гурилын үнэ ордог. Тэгэхээр намар нь 4000 байсан мах хавар нь 10 мянган төгрөгт хүрээд байвал энэ үнийн савлагаа инфляцид их нөлөөлдөг юм билээ. Тиймээс энэ асуудлыг харьцангуй хэл, ам багатайгаар сүүлийн гурван жилийн турш мах нөөцлөх замаар зохицуулж ирсэн. Цаашдаа ч гэсэн энэ ажил хийгдэнэ. -Махаа боломжийн үнээр идэж байна гэж та хэллээ. Гэхдээ малчид, хэрэглэгчидийн дундуур ченжүүд оролцож, махны үнийг хөөрөгддөг тухай ярьдаг шүү дээ? -Дэлхийн туршлагаас харахаар жижиглэн болон бөөний худалдааны хооронд ямар нэгэн байдлаар заавал зөрүү байдаг. Байх ч ёстой. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Матад суманд байгаа үхрийн мах тээвэр, ложистикийн тогтолцоо байхгүйгээр Улаанбаатарын зах зээлд нийлүүлэгдэж чадахгүй. Энэ үйл ажиллагааг бидний ченж гэж нэрлээд байгаа хүмүүс хийж байгаа юм. Тэгэхээр бурууг 100 хувь тэдэнд өгөхгүй. Мэдээж ямар ч зүйлд сервис үйлчилгээний хөлс гэж байдаг шүү дээ. Гэхдээ хэт үнэ нэмэгдэх, монополь байдлаар нийлүүлэлт багассан үед үнэ нэмэх нь буруу. Тиймээс үүнийг зохицуулахын тулд төрөөс хийж болох хамгийн том алхам бол тээвэрлэлт буюу замын асуудал. Үүнээс гадна хөдөө аж ахуйн биржээр амьд мал арилжаалах асуудлыг оруулаад өгвөл зөрүү багасна. Түүнээс биш зөрүү арилна гэж байхгүй. -Хоёр хөрш рүүгээ Монгол Улс мах экспортлохоор боллоо шүү дээ? -Энэ оны найм, есдүгээр сард хөрш орнуудын төрийн тэргүүнүүд манай улсад айлчиллаа. Мөн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлаад ирлээ. Энэ айлчлалуудын үеэр манай салбараас яригдсан гол асуудал бол махны экспорт. Дээд төвшинд бол мах экспортолно гэдгээ ярьчихлаа. ОХУ руу бод, БНХАУ руу богийн мах экспортлох зах зээлийн боломж байгаа. Тэгэхээр хил давна гэдэг маань олон улсын стандарт, шаардлагад нийцэх шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудалд бид анхаарч, ажиллах ёстой. ҮХААЯ-ы зүгээс ажлын хэсгүүд байгуулаад, малын эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Одоо гарч байгаа тодорхой хэмжээний экспортын махны хэмжээг нэмэгдүүлж, 2016 оноос жилдээ 100 хүртэлх мянган тонн махыг экспортлох төлөвлөгөөтэй байна. Харин жилийн дөрвөн улиралд нядалгаа хийхийн тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Тэгэхгүй бол бэлчээрийн мал намар таргалдаг, хүйтрэхээр нядалдаг улирлын чанартай зүйл. -Экспортод саад учруулж буй хамгийн том шалтгаан бол мал, амьтны гоц халдварт өвчин. Тиймээс шүлхий, боомын голомтыг устгах боломжийг эрэлхийлсэн үү? -А зэрэглэлийн худалдааны хорио, цээр тогтоодог мал, амьтны гоц халдварт өвчний нэг бол шүлхий. Тэгэхээр шүлхий байгалийн голомтот өвчин учраас бүрэн устгахад хэцүү. Тухайлбал, зээрэнд гэхэд л шүлхийн вирус тээгддэг, хөрсөнд ч гэсэн байж л байдаг учраас бүрэн устгана гэхэд хэцүү. Малын шилжилт хөдөлгөөнийг бид тухай бүрт хянаж чадахгүй байна, бэлчээрийн мал аж ахуйн хэлбэр нь өвчин тархахад нөлөөлж байгаа юм. Тиймээс эрүүл бүс нутгаас махаа экспортлоод байх боломжтой. -Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ? -Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль батлагдсан. Хуулийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүднээс хөдөө аж ахуйн бирж компанийг байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байна. 410-аад тэрбум төгрөгийн арилжаа өнгөрсөн онд хийгдсэн бол энэ жил 500 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Та бүхэн мэдэж байгаа. Нэг ямаанаас 300 грамм ноолуур гардаг гэж тооцвол Монгол Улс жилдээ 6000 тонн ноолуур авдаг. Үүнээс 3000 тонн нь тайлан, мэдээнд ороод үлдсэн нь дарагдаад өнгөрдөг байсан. Өөрөөр хэлбэл, урд хөршийн зах зээл рүү ямар ч хараа, хяналтгүйгээр урсч байсан гэсэн үг. Тэгвэл хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар далд байсан эдийн засаг ил болсон. Өөрөөр хэлбэл, биржээр арилжаалагдахгүй бол ноолуур экспортод гарах боломжгүй болсон байгаа. Үүнээс гадна улсад татвар, хураамжаа төлөөд явдаг болсон. Энэ жилийн тухайд биржийн арилжаа байгаа учраас ноолуурын үнэ кг тутамдаа 15-20 мянган төгрөгөөр унадаг байдал үгүй болсон. Өмнө нь хэдхэн хятадууд ноолуурыг худалдаж аваад агуулахдаа хадгалж байгаад л хавар болохоор ноолуурын үнэ унадаг байсан шүү дээ. Одоо энэ байдал үгүй болсон. Тэгэхээр бирж бол тодорхой хэмжээгээр малчид төдийгүй улс оронд хэрэгтэй алхам болсон. Цаашид биржийн үйл ажиллагааг тогтворжуулж малын гаралтай түүхий эдийг харьцангуй тогтвортой үнээр, найдвартай нийлүүлэх бодлого баримталж байна. -Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд танд дуулгасан шинэ мэдээлэл, санаа байна уу. Тухайлбал, Монгол Улсад цагаан будаа тариалах боломжгүй юу? -Миний хүлээн зөвшөөрдөггүй зүйл бол салбарын эрдэм, шинжилгээний байгууллагууд маань БШУЯ-нд харьяалагддаг. Хэрэв салбарын эрдэм, шинжилгээний байгууллагуудыг ҮХААЯ-ы харьяа болговол бид захиалгаа өгөөд, илүү нягт уялдаа холбоотой ажиллах боломж бүрдэх юм. Гэхдээ бид нэг салбарынх учраас эрдэмтэдтэйгээ уулзаж, ярилцаж, санал, бодлоо хуваалцдаг. Хамгийн сүүлийн мэдээ гэвэл Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнгийнхэн маань “Дархан-100, 134, 164” гэсэн өндөр ургац өгөх, хурдан болцтой сортыг танилцуулсан. Сүүлийн жилүүдэд энэ сортыг эх орны хөрсөнд тариалж, өндөр ургац авч байгаа. Мал аж ахуйн салбарынхан маань ч гэсэн өндөр ашиг, шимтэй үүлдрийг бий болгосон. Тухайлбал, “Сэлэнгэ”, ноолуурын чиглэлийн Завханы буурал, Ховдын цагаан ямаанууд гэх зэргээр үүлдэр, угсааг тогтмол сайжруулж, байгаагаа бидэнд танилцуулдаг.
Монголын мэдээ Х.Өнөржаргал |
| Ц.Туваан: Газар, тариалангийн салбарыг цаашид шинэ бодлогоор хөгжүүлэхээр зэхэж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|