 |
|
 |
|
С.Зоригыг алагдлаа гэж сонссон хүн бүр "Манайхан өөрсдөө дотроосоо нухчихлаа даа” гэж бодсон |
|
|
 |
|
 |
С.Зоригыг алагдлаа гэж сонссон хүн бүр "Манайхан өөрсдөө дотроосоо нухчихлаа даа” гэж бодсон
2014-10-29 “Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. -С.Зориг бусдын гарт амь насаа алдсан энэ өдрийг жил болгон хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж өнгөрүүлдэг. Түүний дотнын анд, хамтран зүтгэгч байсан хүний хувьд энэ өдөр танд юу бодогддог вэ? -Ухаарлын, харамслын, гашуудлын өдөр тохиож байна. Харамсалтай. Яагаад гэвэл, уг балмад хэрэг илрэлгүй 15 жил өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийв. Хэргийг илрүүлэхийн төлөө төр, засаг, хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажилласан бэ, хэргийг илрүүлэхгүй удсанаар нийгмийн ёс суртахуун, гэмт хэргийн гаралтад ямар сөрөг нөлөө үзүүлэв. Энэ талаас ихээхэн хар сүүдэртэй хэрэг гэж үздэг. Зөвхөн сайд Зориг, улс төрийн зүтгэлтэн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг ч биш, иргэн Зоригийн амь насыг хөнөөгөөд 15 жилийн хугацаанд алуурчид нь олдохгүй, зохих шийтгэлээ хүлээхгүй байгаа нь өнөөдөр Монголын иргэн хэнд ч ямар ч зүйл тохиолдож болно гэсэн маш том дохио юм. Иймд асуудлыг өргөн утгаар авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр ард түмний амьдрал ядуурч, үнэ өсч байна, дээрээс нь ёс суртахууны төвшин буурч хүмүүжлийн доголдол, ялзрал шийдвэр гаргадаг улс төрийн хүрээллээсээ эхлээд дунд сургуулийн хүүхдүүдэд халдсан. Гэмт хэргийн тоо, гаралт улам залуужиж, зэрлэгшсэн. Монголын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй, бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь зэрлэгээр хөнөөх, хүнийг мөчилж, тамлан зовоож алах зэрэг хэргүүд гарч байна. Хуулийн нэр томъёог махчилж хэлэх юм бол, гэмт хэрэг улам чанаржаад улс орны хөгжлөөс илүү гэмт хэргээр дэлхийн стандартад хүрэх гэж байна. Бидний огт мэдэхгүй, гадаадын киноноос үзсэн гэмт хэргүүд Монголд гарч эхэлсэн. Гэтэл улс орны хөгжил хоцрогдоод байдаг. Ийм байхад захын хүн “Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлээгүй байж ядарсан Дулмаа, Дорж нарт цагдаагийнхан туслах нь хаашаа юм” гэж бодно. Энэ нь өөрөө гэмт хэрэг үйлдэх, үйлдэх санаатай байгаа хүмүүст маш том хүчин зүйл болоод байна. Тиймээс үүнд сэтгэл дундуур байдаг. С.Зоригийн амь насаа алдсан хэргийг анхнаас нь улстөржүүлэхдээ гол бус нийгэмд дохио өгөх утгаар нь авч үзэх ёстой байсан. Би энэ тухай олон удаа ярьсан. Харамсалтай нь тухайн үед намайг буруутгаж, тэрийг ч хардлаа, энийг ч хардлаа, улстөржүүлсэн гэж нэр хоч өгсөн. Гэтэл эцэстээ надтай адил байр суурьтай байсан хүмүүсийн зөв байсан нь илэрч гарч ирж байгаа. Нийгмийг цочроосон тэр том хэрэгт ач холбогдол өгсөн бол өнөөдөр бидний амьдрал харьцангуй гэрэл гэгээтэй, нийгэм ч хонгилын үзүүрт гэрэлтэй байх байсан болов уу. Өнөөдөр 1998 оны аравдугаар сарын 2-ныг дурсахаас илүү тэр хэргийн илрэхгүй байгаа сөрөг үр дагаврыг маш том эмгэнэл гэж харж байна. -Монголын улс төрийн түүхээс харахад аравдугаар сар болгон ямар нэгэн онцлох асуудалтайгаар өрнөж ирсэн байдаг. Одоо ч тийм байна. Тэгэхээр 1998 оны энэ өдөр тухайн үеийн улс төрийн гал тогоонд ил далд чухам юу болж байсан юм бэ? -Зориг маань харамсалтайгаар амь насаа алдсанаас хойш даруй 16 жил өнгөрлөө. Би түүнийг манай босс гэж дууддаг байсан юм, түүгээрээ нэрлэж ярья даа. Түүнийг байхгүй болсон энэ хугацаанд яг тэр 1998 оны нөхцөл байдал байтугай, С.Зориг гэж хэн байсныг мэдэхгүй бүхэл бүтэн үе гарч ирж эрийн цээнд хүрлээ. Одоогийн 18-20 настай хүүхдүүд 1990-ээд оны түүхийг мэдэхгүй. Миний 21 настай хүү ч мэдэхгүй. Боссыг нас барахад манай хүү зургаан настай байсан учраас үйл явдлыг яаж санах вэ. Уг нь бол өөрийг нь өхөөрдөж, тоглож, тоглоом чихэр өгч явсан хүмүүсийн нэг. Гэтэл миний хүү түүний тухай мэдэхгүй, ээжийн дарга байсан гэдэг утгаар миний ярианаас л мэднэ. Гэтэл ангийнхан, найз нөхөд, үеийнхэн нь тэр хүний Монголын түүхэнд ямар гавьяа байгуулсныг бүр ч мэдэхгүй. С.Зориг анх 1989 онд тухайн үеийн социалист нийгэм, социалист тогтолцоо нурж байхад нийгэм судлаач, улс төр судлаачийн хувьд анхаарч, судалж байлаа. Тэр үеийн улс төр судлаачид шинжлэх ухаан, коммунист онолоор төгсдөг байсан юм. Бид ижил мэргэжилтэй, багш хүмүүс. Тиймээс тэр үед ямар нэгэн хүчирхийлэлгүй, ардчилсан тогтолцоо руу тайван замаар шилжихэд үнэхээр гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол С.Зориг. Өнөөдөр тэр алга. Ардчиллын баатар гэж ардчиллыг өмчлөх, лидер удирдагч, гэж өөрийгөө цоллогчид гарч ирээд байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тухайн үеийн түүхийг сайн мэдэхгүй, түүхийн гэрч болоогүй залууст хандаж хэлэхэд, яагаад Монгол Улс өөрчлөгдөх ёстой вэ. Яагаад дэлхийн нийтийн жишгээр ардчиллыг хийх ёстой вэ гэсэн үзэл суртлын гол суурийг тавьсан хэдэн хүн байдаг. Ахмадуудаас одоо амьд сэрүүн нь П.Нэргүй доктор, Г.Бошигт гуай байна. Залуусаас хамгийн бэлтгэлтэй, зоригтой байсан нь тэр үед С.Зориг байсан. Энд би Э.Бат-Үүлийн, Ц.Элбэгдоржийн ардчилалд оруулсан хувь нэмрийг үгүйсгэхгүй. Аливаад тухайн хүний суурь мэдлэг, тархины суурь гэж бий, барилгаар бол суурьтай нь адил зүйл их чухал энэ үүднээс С.Зориг асар том үүрэг гүйцэтгэсэн. 1998 онд Ардчилсан холбоо эвсэл одоогоор бол АН засгийн эрхэнд байсан. Энэ эвслийн анхны Ерөнхий сайд нь М.Энхсайхан, 1998 оны дөрөвдүгээр сард түүний Засгийн газар огцорсон, АН дотроосоо огцруулсан. Ингээд Ц.Элбэгдорж тэргүүтэй Засгийн газар гарсан. Дэд бүтцийн яамыг нь С.Зориг ахалж байлаа. Гэтэл 1998 оны долдугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч шинэ Ерөнхий сайд томилогдож чадахгүй байсан учраас үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Үүрэг гүйцэтгэгч засагтайгаар явж байтал аравдугаар сарын 2-ны үйл явдал болсон. -Яагаад шинэ Ерөнхий сайд томилогдож чадахгүй байсан юм бэ? -Тухайн үед Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй заавал зөвшилцөж Ерөнхий сайдаа томилдог, төрийн тэргүүн Н.Багабанди байсан. Ардчилсан холбоо эвслээс хэд хэдэн хүнийг дэвшүүлсэн, Да.Ганболдыг долоон удаа дэвшүүлэхэд долоон удаа буцаасан. Э.Бат-Үүл, Р.Амаржаргалыг дэвшүүлсэн. Тэр болгоныг хүлээж аваагүй. Тэр үед С.Зориг нам дотроо өөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай, дотооддоо АН-ын бодлогыг шүүмжилдэг, тэр үеийн МАХН-ынхантай сайн түншийн харилцаатай байсан. Ийм шинэ улс төрийн үзэл баримтлалыг төрүүлэх гэж байсан эгзэгтэй цаг мөч байлаа, тэр үе. Нийгмийн шаардлага, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байсан. Нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулах Ардчилсан холбоо эвслийн хурал аравдугаар сарын 1-нд болох байснаа хойшилтол маргааш нь С.Зориг бусдын гарт амь насаа алдсан. Энэ байдлаас үзэхэд ганц би ч биш, хэний ч толгойд хүссэн хүсээгүй орж ирэх хардлага улс төрийн нөхцөл байдлаас боллоо гэх нь ойлгомжтой. Хожим хэргийг илрүүлэхэд хоёр зүйл ажиглагдсан. Тэр явдлын дараа над руу нэлээд чихэж үзсэн, АН-ынхан өөрсдөө тэр шүү дээ. Гэхдээ би баталгаатай хэлж чадна. Хамгийн түрүүнд С.Зориг алагдлаа гэсэн мэдээг сонсоод ардчиллынхны толгойд орж ирсэн эхний бодол юу байсныг. Бүдүүлэг хэллэгээр, үнэнээр нь хэлэхэд “Манайхан өөрсдөө дотроосоо нухчихлаа даа” гэж бүгд бодсон. -Тэр талаар ямар нотолгоо байна? -Хамгийн том нотолгоо нь Э.Бат-Үүл тэр үйл явдлаас нэг хоногийн дараа “Би хариуцлагатайгаар энэ аллагад МАХН хамаагүй гэж мэдэгдэж байна” гээд телевизээр хэлчихсэн шүү дээ. Тэр үнэн. Нөгөө нам буюу өрсөлдөгч МАХН-ынхныг хэн ч хардаагүй. Хамгийн түрүүнд бүх хүнд төрсөн бодол миний хэлсэн “Манайхан дотроосоо нухчихлаа даа” гэдэг. 15 жилийн дараа харж байхад тухайн үеийн “Цэнхэр лагерь” буюу манай ардчиллынхан сэтгэлзүйн гурван үе шатыг өнгөрөөсөн. Эхнийх нь цочрол байсан. Энэ үед бүгд дотроосоо бие биеэ хардсан. Илрэл нь Э.Бат-Үүлийн мэдэгдэл. Хоёрдугаар үе шат нь идэвхтэй хардалтын үе шат буюу өрсөлдөгч фракциуд МҮДН-ынхан уу, Элбэгээгийн фракц уу, Социал демократууд уу гэхчлэн бие биеэ хардсан. Үүний илрэл нь одоо Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Билэгт гашуудлын цуглаан дээр “Энэ аллагын ард М.Энхсайхан, До.Ганболд, тухайн үеийн “Элсний 13” байгаа” гэж чангаар хашгирч зарласан. Энэ оргил цэг байсан, бүгд болсон явдал. Ингэж бие биеэ баахан хардсаны эцэст нэлээд сүүлд шокоос гарсан. 2000 онд Ардчилсан холбоо эвсэл навсайтал ялагдлаа. Гуравдугаар шатанд юу болов гэвэл, шокноос гарсан хүмүүс нэг зүйлийг бодож эхэлсэн. Ялангуяа 2000 оны сонгуулиар МАХН дийлэнх олонхи болж, ганц Ж.Наранцацрал АН-ын өмнөөс суудал авчирсан. Тэр ялагдлын дараа АН-ынхан бид одоо ялагдаж байгаа юм чинь, үнэхээр С.Зоригоо өөрсдөө дотроосоо алсан бол түүхийн хөрснөөс арчигдах юм байна гэсэн улс төрийн айдас үүссэн. Түүнээс үүдэн хэрэг битгий илрээсэй гэх юм уу, эсвэл хэрэг илрүүлэлтийн явцыг өөр чигт хандуулах улс төрийн сонирхол бүрдсэн. Энэ нь өнгөрсөн 15 жилийн түүхэнд хамгийн том гай боллоо. Үнэхээр улс төрийн аллага байж, аль нэг бүлэглэл, фракц нь гараад ирэх юм бол нийтдээ, намдаа ч гэдэг юм уу сүүдэр тусна гэсэн энэ айдас хэргийг илрүүлэлгүй удааж 10 гаруй жил боллоо. Аймшигт хэргийг бодитоор харахад хамгийн том хүчин зүйл болж байгаа саад бол энэ. -Хэргийг мөрдөн шалгах явцад олон хүн мэдүүлэг өгсөн ч, сүүлд нь хэлсэн ярьснаасаа буцсан гэдэг хэр бодитой вэ? -Хэрэг гарсан эхний хоёр жилд улс төрч хүн амиа алдсан учраас олон хүн мэдүүлэг өгсөн. Би ч албан ёсны мэдүүлэг өгч явсан. Гэтэл мэдүүлгээсээ буцсан, “Би тийм юм яриагүй” гэж мэлзсэн хүн олон гарсан. Энэ юуны илрэл вэ гэвэл, хэргийг илрүүлэх сонирхлыг бүх шатанд бууруулсан. Дээд төвшинд, УИХ болон засаглалын бусад төвшинд тэр хэргийг илрүүлэх сонирхолгүй байхад цагдаа, хуулийнхан юу гэж ажиллах вэ дээ. АН-ынхан өөрсдөө мэдэж байгаа атлаа арьсаа хамгаалж илэрчих юм бол хэцүүдэх нь гээд ухарсан. Тэр үеийн МАХН-ынхан ч хэрэг илрүүлэх ажилд олигтой хандаагүй. Хэргийг битгий илрээсэй гэж, илрүүлэхгүй байхад хувийн тоглолтоо маш их хийсэн хүн бол Ц.Нямдорж. Цагдаа, тагнуулын байгууллага тус тусдаа ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь бид буюу С.Зоригийн фракцийнхны шахалтаар УИХ-д ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг байгуулахын эсрэг байсан хүн нь мөн л Ц.Нямдорж. “Эрүүгийн хэрэгт парламентад ажлын хэсэг байгуулдаггүй” гэж олон юм ярьж эсэргүүцсэн. Гэтэл тэр хэрэгт парламентын хяналтын зөвлөл байгуулах шийдвэр зөв байсан юм шүү. Тиймээс би Ц.Нямдоржийг гайхдаг бас харддаг. Гэхдээ 2000-2004 оны хувьд хэрэг илрүүлэх ажил харьцангуй тогтвортой байсан. Тэр үед парламентын хяналтын зөвлөлийг тухайн үеийн УИХ дахь Ардчилсан холбоо эвслийн гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн 1985 онд Дарханд гэртээ амарч байхдаа бусдын гарт учир битүүлгээр амиа алдсан Төмөр-Очир агсны хүү Т.Эрдэнэбилэг ахалж байсан юм. Гэтэл С.Зоригийн амиа алдсан хэрэгт Дарханд Төмөр-очир агсны амиа алдсан хэрэг дээр ажиллаж байсан, сүүлд Германаас баригдаж ирээд амиа алдсан Энхбатын тухай олон зүйлийг ярих болсон Л.Санжаасүрэн хурандаа ажиллаж байсан. Төмөр-Очир агсны хэрэг илрээгүй, С.Зоригийн хэрэг ч илэрсэнгүй. Эхний буюу Төмөр-Очир агсны амийг егүүтгэсэн тэр хэрэг илрэхгүй байснаар ямар үр дагавартай вэ гэвэл одоо болтол тухайн үеийн НАХЯ, тагнуулын газар, социалист систем, ОХУ хардалтын хар толботой үлдсэн. Энэ ардчиллынхны хэлдэг, илрүүлнэ гэж ярьдаг нэг брэнд нь байсан. Илрүүлж чадна гэж үзэж, бишгүй хөөцөлдсөн. С.Зориг маань Төмөр-Очир гуайн амиа алдсан хэргийн учиг тайлагдах ёстой гэсэн байр суурьт хатуу зогсдог хүмүүсийн нэг байсан. Талийгаачийг амьд сэрүүн байхад 1992 оноос хойш Т.Эрдэнэбилэг бид хэд хамтдаа аавынх нь амиа алдсан тэр хэргийн зангилааг тайлах гэж зүтгэж, олон ч хүнтэй уулзсан. Тэр дотор Л.Санжаасүрэн хурандаа байсан юм. Бид Дарханд очиж, тэр хэрэгт оросууд үнэхээр холбоотой юу, НАХЯ холбоотой юу гээд албан болон албан бусаар уулзалт, ярилцлагууд хийж байлаа. -2000-2004 онд хэрэг илрүүлэх ажил тогтвортой явагдсан гэлээ. Тодруулахгүй юу? -Засгийн эрхийг МАХН барьж, Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Харьцангуй тогтвортой ажилласан гэж буй нь ямар учиртай вэ гэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр хоёр чухал алхмыг хийсэн. Цагдаа, тагнуул дээрх тусдаа ажлын хэсгүүдийг нэгтгэсэн. Хоёрдугаарт, өөр ямар ч Засгийн газар, ямар ч УИХ, аль ч нам зоригтой хийчихэж чадаагүй мөнгөн шагналыг тэр амласан. 2000 оны 500 сая төгрөг гэдэг их мөнгө. С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой мэдээлэлд тэр хэмжээний мөнгө амлана гэдэг шинэ мэдээлэл орж ирэх, хэрэг илрүүлэлтийг идэвхжүүлэхэд нааштай алхам болсон. Харамсалтай нь үүнийг буруугаар ойлгосон хүн цөөнгүй гарсан. Тухайн үед ажлын хэсэг надад албан ёсоор хамтран ажиллах санал тавьсныг би хүлээж авсан юм. Өнөөдөр тэр үед надтай хамтран ажиллаж байсан хүмүүсээс одоо нэг ч хүн цагдаа, тагнуулын байгууллагад алга. Тиймээс би харьцангуй их мэдээлэлтэй, гэхдээ улсын нууцад хамаарах баримтуудыг дэлгэхгүй нь ойлгомжтой. -Тэгвэл 2004 оноос хойш хэрэг илрүүлэлт ямар байдалтай явж ирэв? -Эвслийн, эв нэгдлийн гээд олон засаг байгуулагдаж, хэрэг илрүүлэлтэд төдий л ач холбогдол өгөлгүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн үйл ажиллагаа бас саарсан, хүмүүс нь солигдсон. Одоо байдал бүр дордсон. Тусгайлсан, иргэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийг илрүүлэх ажлын хэсэг гэсэн нэгж ямар ч байгууллагад байхгүй, алга болгосон. Уг нь 2012 оны сонгуулиар АН эрх барьж, улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Билэгт болсон. АН ялах болгонд тэр хэргийн илрүүлэлтэд саад тотгор болох ямар нэгэн байдал үүсдэг. Би хэн нэгнийг шууд буруутгахгүй. Гэхдээ хэзээ ч би АН-ынхнаас, ялангуяа 1990-ээд онд ардчилалд хамт явж ирсэн нөхдөөс шаардаж байсан, шаардах ч болно. Хэргийг илрүүлэхийн тулд шийдэмгий, зоримог ямар алхмыг хийсэн юм бэ, ядаж Н.Энхбаярын дайны зүйл хийж чадсан уу, АН-ынхан. Тэр Ерөнхий сайд байхдаа 500 саяыг амлаж чадсан, түүний мөрөөр хэргийн тухай нэлээд шинэ мэдээлэл илэрсэн, олон сэжиг таамаг мухарлагдсан. Казиногийн хэрэг гэгч таамаг С.Зоригийн хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг Н.Энхбаярын үед тогтоосон. Тэгвэл өнөөдөр тэгж мухарласан зүйл байна уу, Элбэг ээ, Дорлиг оо гэж намын журмын нөхдөөсөө асуумаар байна. Д.Дорлигжав тийм ч муу хүн биш л дээ, хүнийхээ хувьд. Бид нэг шугаманд, “Цэнхэр лагерь”-т хамт явж байсан, хутга бариад нэгийгээ алчих тийм аймаар хүмүүс биш. Гэхдээ тэр Ерөнхий прокурор болоод өнгөрсөн жилийн аравдугаар сарын 2-ны өдөр шиг санагдана, С.Оюун ахыгаа дурсч хөшөөнд нь цэцэг өргөж байхад хэлсэн үгэндээ “Энэ хэрэгт тусдаа ажлын хэсэг шаардлагагүй” гэсэн. Гэтэл үгүй юм, тэр хэрэг маш том үр дагавартай, илрэхгүй байх тусам сөрөг үр дагавартай. Монголын цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж чадаж байгаагаа тэр хэргийн илрүүлэлтээр харуулах ёстой. Өнгөрсөн алдааг Мөрөн байна уу, Алтанхуяг ч байна уу хэн нэгэн рүү түлхэж болох ч Монголын улс төрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой. Зоримог алхам хийж чадаагүйгээ, хэрэг илрүүлэх нь Монголын ямар ч Засгийн газар, УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нэгээхэн ажил байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй шүү дээ. Доорх хүмүүс нь ажиллахгүй саад хийж байхад хагас дутуу ч гэсэн хүлээн зөвшөөрөөд өөрийн чадах хэмжээнд ажилласан хүн бол түрүүнд миний дурьдсанчлан Н.Энхбаяр л байгаа юм. -Тухайн үед Францаас баривчилж авчирч байсан Д.Энхбат агсан тэр хэргийн мэдээлэлтэй нэгэн байсан уу, эсвэл хэлмэгдсэн нэгэн үү? -500 саяын урамшуулал амлангуут ажлын хэсгүүд идэвхжсэн. Тэр үед сөрөг тагнуулын албанд байсан Б.Хурц мэдээлэгч нарынхаа шугамаар авсан мэдээллийн дагуу Францад байсан Д.Энхбат агсныг С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт мэдээлэл сайтай гэж үзсэн байдаг.Ингээд тухайн үеийн тагнуулын даргад рапорт бичиж, Францад байгаа Д.Энхбатыг авчрах талаар дурьдсанаар хүн хулгайлсан гэх дуулиант хэрэг гарсан. Д.Энхбатын өмгөөлөгчөөр тагнуулын Б.Баатар генералын асуудлаар ажлаасаа халагдсан бэлтгэл хурандаа Л.Санжаасүрэн гарч ирж, асуудал улстөржсөнөөр гэрч болох ёстой хүнийг хохирогч болгож С.Зориг амь насаа алдсан хэргээс холдуулж замхруулсан. Тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр бүр сүүлд тэр талаар мэдсэн байдаг. -Одоо асуултаа жаахан өөрчилье. Би ярилцлагынхаа эхэнд “Энэ өдөр танд юу бодогддог вэ” гэж асуусан. Одоо харин аравдугаар сарын 2-ныг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэж асуумаар байна. Учир нь та цэцэг өргөхөөс илүү өөр асуудлыг сөхөх учиртай гэж үзэж байх шиг? -Талийгаач орос школтой хүн байсан юм. Би орос маягаар 100 татаж, түүнийг дурсдаг байлаа, жил болгоны энэ өдөр. Энэ жил тэгж өнгөрүүлмээргүй байна. Цэцэг өргөж, өнгөрүүлдэгийг ч шүүмжилмээр байна. Энэ өдөр надад Л.Санжаасүрэн хурандаа, Б.Хурц нараас асуух асуулт байна. Нэгдүгээрт, Д.Энхбат гэдэг хүн мэдээлэл сайтай гэдгийг хэн хэлсэн бэ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажилтан Б.Хурцын мэдээлэгч нь хэн байв. Хүнийг дэмий хардаж, гүтгэхийн оронд түүнийгээ хэлчих хэрэгтэй. Хоёрдугаарт, “Д.Энхбатыг Францаас олон улсын хууль зөрчиж, нууц байдлаар хулгайлж авчир” гэсэн шийдвэрийг хэн гаргасан бэ, тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр уу, хурандаа Д.Батсайхан уу. Өнөө хүртэл би энэ асуултын хариуг гайхаж боддог. Үүнийг тодорхой болгож байж энэ их улстөржилт, чөтгөрийн тойрог болчихсон асуудлуудын хариу гарна. "Зууны мэдээ" сонин Ч.ҮЛ-ОЛДОХ |
С.Зоригыг алагдлаа гэж сонссон хүн бүр "Манайхан өөрсдөө дотроосоо нухчихлаа даа” гэж бодсон |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|