Нам там болох цагаар
2014-10-27Цагийн байдал ороо бусгай энэ үед ойрноос нам гээч улс төрийн байгууллага чухам юу болоод хувирчихав даа гэсэн бодол хэн бүхний толгойноос салахгүй боллоо. Нам гэдгийн утга учрыг онолын талаас нь тайлбарлаж олон үгээр цэцэрхэх гээд яахав. Ер нь орон орны түүхээс авч үзэхэд нам гэдэг нь ерөөсөө тодорхой улс төрийн зорилготойгоор олон түмнийг нэгтгэн зангидах хэрэгсэл юм болов уу. Гэхдээ чухам ямар зорилгоор гэдгээсээ хамаарч хүчит энэ зэвсгийн жинхэнэ утга учир тодорхойлогддог бололтой юм. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон хэдийгээр ард түмэн нь дуу хоолой нэгтэйгээр хүсэж байсан боловч, нэг хүний дарангуйлал тогтохоос болгоомжилж, гуравдахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохоос өөрөө татгалзаж байсан шударга нэгэн. Тэрээр албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн улс үндэстэндээ хандан бичсэн алдарт “Үдэлтийн захидалдаа” улс орны удирдагч нь үндэстнийхээ эрх ашгийг намын явцуу бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьдаг ёс суртахууны зарчмыг хатуу баримтлах ёстойг хатуу анхааруулсан байдаг. Үндэстний эв нэгдлийг алсдаа хагалж бутаргахад хүргэнэ гэж үзээд тэр аль ч намыг дэмждэггүйгээр үл барам харин ч намаараа хуваагдан талцахыг эсэргүүцдэг байжээ. Яг дээрх үгийг замбараагүй улс төрийн золиос болсон Зориг асан ч хороогдохынхоо өмнөхөн хэлсэн байдаг.
Нэг намын хатуу дэглэмд бүхэл бүтэн үеээрээ хэлмэгдэж, дарлуулж, боолчлуулж явсан үе өнгөрсөн зууны Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн нь үнэн, гэхдээ тэр үеийн намын хатуу диктатур “социализмын төгс ялалт өөд” гэсэн мундаг лоозонгийн дор манийгаа чангалж, бас муугүй хүмүүжүүлж байлаа. Үнэхээр ч энэ намын шалгарсан олон сэхээтэн, төрийн зүтгэлтнүүд эх орон ард түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр тэр үеийн МАХНамын төмөр мэт сахилга батыг эрхэмлэн өдөр шөнөгүй хүчин зүтгэж явсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй л дээ. Нам ард түмний холбооны талаар байнга ярьдаг байсан нөгөө муу нэртэй, луу данстай Бал даргад маань одоогийн намын асман феодалууд шиг өвөл зунгүй найр наадам, морь мал хөөх цаг зав байгаагүй ээ. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл нь өндөрт байсан учраас л тэр үед хүмүүжилтэй, боловсролтой, дэг журамтай, эрүүл энх бойжих орчин бидний үеийнхэнд бүрдсэн байсандаг. Намыг зөв зорилго зохион байгуулалтайгаар залж удирдаж чадах аваас үнэхээр агуу их хүч гэдэгтэй хэн ч маргахгүй.
Ингээд бид ерэн онтой залган цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялснаар нэг намын жанжин шугам гуу жалга руу таягдан шидэгдэж, олон намын тогтолцоо гэгч рүү улс орон маань онолын болоод практикийн ямар ч бэлтгэлгүйгээр гэнэт шилжсэн билээ. Нам төвтэй төрийн боолчлолын гинжнээс салсан лүмпэн пролетариуд бид савсаглан хөөрч, Жасрай асны заасан хонгилын үзүүр дэх гэрэл рүү хошууран зүтгэсэн боловч, байдал санаснаас огт өөрөөр эргэж, Очирбат ерөнхийлөгчийн амлаад байсан бар ч биш бүр баар улс болох тал руугаа орцгоож, садарлан согтуурч эхэлсэн нь гашуун боловч бас үнэн түүх. Сайны хажуугаар садаа олон гэгчээр өмнөх засаглалын үед болох болохгүйгээрээ дуудуулдаг байсан зарим эрээвэр хураавар олон этгээдүүд ч ардчилал хэмээх хатуу дэг жаягтай ариун үйлсийг хэн юу дуртайгаа хийж болдог анархи орчин гээд ойлгочихсон байлаа.
Ингэж толгойтой болгон нь нам байгуулан төрийн хоймор руугаа туг барин зүтгэснээр Монголчуудын түүхэнд байгаагүй их хагарлын шинэ эрин үе эхэлсэн билээ. Дээр нь Чапаевын дүр төрхтэй салман баатрууд хот хөдөөд олноор төрж, шинэ намуудын нэр сүрийг жинхэнэ утгаар нь бас гутааж байсан цаг саяхан мэт. Ардчиллын алтан хараацай хэмээн өөрийгөө өргөмжилж, хамраа сөхөн цээжээ түхийлгэгсдэд төрийн торгон жолоог залах туршлага анхандаа дутацгаасан нь мэдээж. Ард олныг намын нэрээр түрий барин дээрээс нь томож зангидан төрийн алба руу шургаж болдгийг тэд олж харсан болохоос биш дараа нь түүнийгээ дотроос нь хянах арга механизмыг тас орхигдуулсан билээ. Дээр нь өмнө нь амсаж үзээгүй албан тушаалын амтанд бялуурцгааж, шуналын хамуу хачиганд хазуулснаас нөгөө Монголоо гэх сэтгэл тэмүүлэл нь яваандаа мартагдаж, анхныхаа эрмүүн зорилгоосоо хазайж эхэлснийг бодохоос харамсмаар. Тэд түмэн олныхоо эрх ашгийг умартаж, өөрсдийн бодож боловсруулсан богинохон зорилгодоо хөтлөгдөн хагарч бутарч, салж нийлж мөн ч их мундраа хутгацгаасан даа. Энэ байдлыг нь харсан ард түмэн гутарч, хуучин үеийнхээ шулуун шударга удирдагчид шигээ хүмүүс эргэж ирнэ гэж найдан шинэ эриний эхэнд ер бусын сонголт хийчихсэний учир шалтгаан нь “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас..” гэсэн сүржин лоозон олон хүмүүсийн зүрх сэтгэлийг гижигдсэнийх байлаа. Энэ үед МАХН намын шинэ удирдлагын цөм нь шал ондоо хүмүүс болчихсоныг харамсалтай нь хэн ч олж анзаараагүй ээ.
Тэр үед өмнөх улаан намын ёс суртахуун, нандин чанар, сахилга бат нь уландаа гишгэгдэж, хөрөнгө мөнгөний төлөө хүн чанараа алдсан улайрал намын толгойд нь үүрлэж эхэлсэн. Хээл хахууль авилгал, богино хугацаанд хил хязгаараа алдаж, намын нэр дор мөнгөний төлөөх төрийн албаны наймаа ичгүүр сонжуураа алдсан. Дээр нь нийслэл хотоос эхлүүлсэн газрын наймаа хүрээгээ тэлж, Монгол нутгийн аль баялагтай хэсгээс нь сорчлон хувааж, лиценз нэрээр гар дамжуулан гадагш нь худалдах эрхийг тэд өөрсдөдөө хуульчлан олгосон юм. Нөгөө түмний ядуурлын тухай яриа бүр тас мартагдаж, энэ талаар хэн нэг нь чангахан дуугарах ч эрхгүйгээр барахгүй, хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдэд их удирдагчаа шүтэн бишрэх ерөөл магтаалчийн үүрэг ногдсон байлаа. Хаалттай харанхуй энэ дөрвөн жил хөрөнгө хүссэн цөөнхөд тун хурдан, амлалт биелэхийг нь мөрөөдсөн олонхид харин зуунаас удаан өнгөрсөөн. Намынхаа нэрээр дээрээсээ томилсон хүмүүсээ ард олноор сонгуулахаар тулгадаг, хоосон амлалт, цаасан мөнгө бүр сүүлд нь архиар хүртэл угжиж, согтоож байгаад саналыг нь авдаг дэлхийд хаа ч байдаггүй шившигтэй жаяг зөвхөн Монголд л буй болсон байлаа. Намаа зөвхөн төсвөөр тогтохгүй бүр хахуулийн хар мөнгөөр хүртэл санхүүжүүлдэг, санхүүжилт нь социализмын үеийн До яамны нь архиваас илүү нууцлагддаг бичигдээгүй хуулийг толгой дохин зөвшөөрч суух үүрэг л жирийн бид нарт үлдсэн байлаа.
2004 оны хавар сонгуулийн өмнөхөн Улаангомын онгоцны буудал дээр таарсан багын найз маань хагас дутуу мэндэлчихээд түргэхэн холдоод явчихсан мөртлөө, орой нь буудалд ганцаараа байхад орж ирэнгээ сүйд майд болоод явчихаар нь гайхаж учрыг лавлахад: –Хөгшин чинь бүр балраад байна аа. Хэдэн хүүхдээ өлсгөөд алчихгүйн тулд ажилд орохын дарамтаар энэ Ху намд нь элсчихсэн чинь одоо чамтай ч хүний өмнө олигтойхон мэндэлж чадахгүй гөлөлзөж байгааг хараа биз дээ. Хэрвээ чи бид хоёрыг саймширч байхыг манай дарга нар харах юм бол би шууд л нөгөө урвагч гэдэг цол хэргэмийг өөр дээрээ авч зүүнэ шүү дээ гэж байж билээ.
Тиймээ, шинэ мянганы эхний тэр жилүүдэд “зүүний нугалаа” гэгч зэвүүн цагийг санагдуулам их аян дайн зарлагдаж, МАХН-ын улаан батлахыг дунд сургуулийн юугаа ч мэдэхгүй нусгай жаалуудад хүртэл баруун солгойгүй хоморголон тарааж байсан нь тэднийг яваандаа цэргийн тангараг өргөсөн байлдагчид мэт өөрсдөдөө үнэнч зүтгүүлэх шалгарсан башир арга байлаа. Энэ намынхны харалган бодлогоор боссон хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдаж бухимдахдаа иргэд батлахаа уран чулуудаж байлаа. Цагдаа, шүүх засаглалыг хүртэл ах нар хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байсан энэ үед дэггүй банди нар намын хэрмэн хамгаалалтандаа итгэж дээр доргүй Солонгос руу хагас бүтэн сайнд нисэж банкны мөнгийг хүртэл минийх хэмээн эндүүрч мөрийтэй тоглон дэггүйтэж байв. Төр түмний гэхээсээ удирдлагад байгаа цөөхөн хэдэн хүний эрх ашиг давамгайлсан энэ бүлэглэлд намын нэртэй л бол ямар ч бор халзан төлөг төрийн толгой дээр гараад зайдагначихдаг, бүр багийн даргын зиндааны алба хашиж байсан эр дээдсийнхээ томилолгоогоор сая гаруй хүнтэй нийслэлийн хойморт утаа ханхлуулчихаад сууж байсан цаг саяхан. Намын нэрээр гадаадад томилогдсон дипломатууд нь тамхины наймаанд байнга холбогдож, тэр бүү хэл хүн хулгайлалцсан хэрэг мандааж, дэлхий дахинаа Монголын нэр хүндийг гутааж байлаа шүү дээ. Өвөрхангай аймагт болсон сонгуулийн дараа нэг өвгөн: -Нам гэдэг чинь өнөөдөр ёстой нэг нохойн наадам болоо шив дээ Зарим далан худалчийнх нь нэрийг сонсож, зүсийг нь харангуут л даралт ихэсчих юм гэж ярьж байж билээ. Нээрээ л аль ч намын олигархууд жирийн гишүүдээ сонгуулийн үеэр л нэг удаа ашиглаад бэлгэвч адил хаядаг болсныг нь бодохоос тэдний уран цэцэн үгэнд шургаж унатлаа молиго үнхсэн хэний боловч дургүй нь хүрч, толгой нь эргэн дотор нь муухайрахаас өөр аргагүй. Хөдөөгийн тосгонд өнгөрөөсөн хүүхэд ахуй цагаа одоо эргэн санахад манай зэргэлдээ хашааны нэгэн баяд самган сахилгагүй хэдэн банди нараа “нам байцгаатна” хэмээн тачигнан үе үе загнах нь чихэнд тод сонсогддог байсансан. Даруулгатай байцгаа гэсэн үг. Өнөөдөр ч ялгаагүй ардчиллын нэрээр биднээс сонгогдсон эрхэм гишүүд маань түмэн олноо гэсэн нэгэн үзэл бодлын дор дэгтэй даруулгатай байцгаана гэж өргөсөн тангаргаа аль хэдий нь умартаад эцэстээ чухам даварсан эр эмсийн далчиганадаг газар болж хувирах шив. Түмэн олны өмнө танхимдаа хэрэлдэж зодолдон шившгээ дэлгэхийгээ тэд хуулиар баталгаажсан хэм хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа.
Хамгийн их өртэй компанийн эзэд ч нам байгуулж, төрөөр тоглодог, намынхаа харьяалал, нэр зүсийг дуртай үедээ өмссөн дээлээ солихоос ч амархан хэд хэд өөрчилдөг баагийнууд төрийн их танхимын од болдог сонин үе өнөөдөр ийнхүү үргэлжилж байна. Дээдсүүдийн замбараагүйтэл доодсуудын завхрал болон хувирдаг хорвоогийн жам ёсоор гэмт хэрэг хүчирхийлэл өнөөгийн ядуусын дунд жирийн амьдралын хэв маяг нь болтлоо хавтгайрлаа. Ганцхан жишээ татъя. 2005 онд зөвхөн Улаанбаатар хотод гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан нийт хохирлын хэмжээ 43 тэрбум төгрөг буюу нийслэлийн тэр үеийн төсвөөс давж үүний дөнгөж 3 хувь нь хохирлоо барагдуулж байсан гээд бод доо. Нам төвтэй өнөөгийн төр засаг иргэдийнхээ амь нас эд хөрөнгийг үндсэн хуулинд зааснаар ингэж л “хамгаалж” байна. Нүсэр их зардал чирэгдэлтэй эдгээр эрхмүүд нь сонгуулийн үеэр бизнесменүүд, дунд шатныхнаасаа сая саяар нь хандив нэрээр авилга авдаг татварын мөнгөөр санхүүждэг, дараа нь дээрээсээ шагналын томилгоо авдаг, бизнесийн бүлэглэлийн эрх ашгаар төрийн албыг хуваалцдаг тендер будилуулдаг, арван хувийн ашигаа нэхдэг бүр тодорхой хэлбэл хууль огт үйлчилдэггүй төрийн дуулгатай гэмт хэрэгтнүүд болсон байна. Намдаа хандив өргөх нэрээр авилга өгч байж улс төрд орсон увайгүй банди нар дөрвөн жилийн дотор өгсөн мөнгөө хэд дахин өсгөж аваад арилдаг болов. Бүр төрийн яам нь ажилчдынхаа цалинг ийм тоглоомчинд тавиад туучихсан инээдтэй бөгөөд эмгэнэлтэй тохиолдол ч гарч байлаа. Зээлийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулагчид энэ цагт бий болов.
Удирдах зөвлөл ч юм уу, намын бүлэг гэгч нь хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьдаг, улс төрч гэж өөрсдийгөө андуурагсдын хор найруулгын газар болжээ. Намын удирдлага гэдэг үг нь албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө тэмцлийн хэрэглүүр гэдэгтэй утгаараа яг дүйцэж, энэ халхавчийн цаана хамгийн том хар наймаа хэлцлүүд явагдаж, намын багтай дээдсийн хүрээлэнгийн луйварчдад өөрсдийнх нь баталдаг хууль үйлчилдэггүй жишиг жаяг Монголд нэгэнт тогтчихлоо. Ичих булчирхай гэж байсан бол өөрсдөөс нь ичсэндээ болоод улайсаад хайлчихсан эрхмүүд минь ёс зүйн хороо мороо гэж солиоролдох нь бүр инээдтэй.
Авилгынхаа түвшингээр Африкийн Танзаны ард нь очихсон тууж яваа энэ орны ядуучуудын амьдрал нь барзгар хэдий боловч найр наадам баяр цэнгэлээр дүүрэн Монголд намынхаа удирдагчдын зуун зуун саяын үнэтэй араб хүлгүүдийн хөлснөөс нь авч магнайдаа түрхэх гэж зүтгэж байхдаа “төрийн” цагдаадаа занчуулахдаа гомддоггүй гүндүүгүй эрс зөвхөн Монголчууд. Чухам яг шударга шүүхийн өмнө зогсоогоод яллах юм бол, арван мянган төгрөгний эд зүйл хулгайлсан хэргээр арван жилээр таслуулж байсан хүүхэд тэвэрсэн жаахан охиноос илүү ял сонсох учиртай хүмүүс саарал ордноор дүүрэн гонжоом углаж гэмгүй царайлчихаад явж байгаа. Сонгогдож чадахгүй бол шоронд орох хүмүүс бидний дунд олон байгаа шүү гэж “шударга” Нямдорж нам нэгтнээ загнаж байхыг бид бүгдээрээ зурагтаар харсан. Энэ үг одоо биелэлээ олоод эхэлчихсэн байгаа. Хэн нэгнийх нь босгосон нам гэгч сүржин нэртэй, унь тооно нь цуурч халцарч, цаваг туурга нь дотроосоо илжирсэн хазгар хар овоохойнуудын аль нэгнийх нь ханын нүд рүү толгойгоо шургуулдаггүй л юм бол ухаантай чадалтай, өнгөтэй өөдтэй нь гадагшаа дүрвээд дуусч байгаа энэ оронд чинь нам болоод лам бус хүмүүс мөрөөрөө амь зуух нөхцөл бараг үгүй болчихоод байна шүү дээ Та минь ээ.
Далан жил дангаараа ноёрхсон нам гэгч энэ чөтгөр шулмын тойргийн эзэд шинэ мянганы эхэнд бүр олуулаа болж аваад ирэхдээ найман зууны түүхтэй монгол төрийг минь дэлхий нийтийн өмнө гутамшиг болгож, ард олон нь архидалт, ажилгүйтлийн их тэнгист живж байгааг хараад айдас хүйдэс тань төрөхгүй байна гэж үү. Бид дүүрчээ гэсэн ч дараагийн үедээ санаа тань зовохгүйгээр хоол чинь хоолойгоороо давж, нойр чинь амар тайван хүрч байна гэж үү. Еэ бүү үзэгд, өнөөх Богдын лүндэнд айлдсанчлан муу ёрын цөвүүн цаг гэгч л өнөөдөр ирсэн бололтой.
Өдөөсөн дайндаа ялагдаад гарах газаргүй болсон Адольф Хитлерийг амиа хорлох гэж байхад нь “Та хайртай ард түмнээ ийм байдалд оруулчихаад ингээд орхиж болж байгаа юм уу” гэж дотнын нэг хамтрагч нь асуухад нь тэрээр “Тэд өөрсдөө намайг сонгосон, тэр үйлээ одоо өөрсдөө эдлэх болно” гэж хариулж байсан гэдэг. Энэ бүтэхгүй нөхөр гэдгийг нь мэдсээр байж дахин дахин дээш нь залж явуулаад байгаа мулгуу бид нар эцсийн эцэст өөрсдөө л буруутай биз дээ. Зуу гаруй жилийн тэртээд хөгшин Европоор тэнүүчилж явсан энэ хий үзэгдлийн нэрний эхний үсгийг нь Т –гээр солиод уншихад жинхэнэ дүр төрх нь нүдэнд харагдахаар болтлоо жирийн түмнийг залхааж гүйцлээ. Дэлхийн соёлт улс гүрэнд үйлчилдэг нам гэгч сонгомол эвсэл нь эх зах, дэг жаягаа алдсан ядуу Монголын газар шороон дээр буухдаа мөнгө, эрх мэдлийн төлөө ичгүүр сонжуураа алдсан шуналт нэгнийг албин чөтгөрөөс доор “амьтан” болгодог дамжаа болон хувирдаг юм байна. Ингээд бодоход бид хорин жилийн өмнө хагацлаа саллаа гээд хөөрцөглөөд байсан чинь намынхаа дөнгөнд буцаад бүгдээрээ углагдчихсан юм биш үү. Өвгөн Вашингтоны муу ёрлоод байсан өнөөх олон намын зөрчилдөөн хоёр зууны дараа Монголын хөрсөн дээр жинхэнэ ёсоороо ингэж амиллаа. Хуулиас дээгүүр оршдог бичигдээгүй хуультай намуудын хэрмэн ханыг бид л өөрсдөө нурааж, дотор нь байгаа догширсон эздийг төрхөмд нь буцаахгүй бол соёлт ертөнцийн шударга иргэдийн жигшил зэвүүцлийг төрүүлэм замбараагүй энэ оронд ёстой нөгөө ертөнцийн гурвын хэллэгээр: Утаа хогондоо дарагдсан хот Урвайж ноохойлдсон хүн сүрэг Ухаад хаячихсан ангал нүх л үлдэх нь. Ш.Пүрэвсүрэн Удахгүй хэвлэгдэх “Хорвоогоор аялахуй” номноос
|
Нам там болох цагаар |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Тэд өөрсдөө намайг сонгосон, тэр үйлээ одоо өөрсдөө эдлэх болно” гэж хариулж байсан гэдэг. Энэ бүтэхгүй нөхөр гэдгийг нь мэдсээр байж дахин дахин дээш нь з********ж явуулаад байгаа мулгуу бид нар эцсийн эцэст өөрсдөө л буруутай биз дээ.
2014-10-27 | 16:29:38 | 202.70.41.148 | |
Зочин Сайны хажуугаар садаа олон гэгчээр өмнөх засагл********ын үед болох болохгүйгээрээ дуудуулдаг байсан зарим эрээвэр хураавар олон этгээдүүд ч ардчил******** хэмээх хатуу дэг жаягтай ариун үйлсийг хэн юу дуртайгаа хийж болдог анархи орчин гээд ойлгочихсон
2014-10-27 | 16:06:02 | 202.70.41.148 | |
Зочин Нам ард түмний холбооны т********аар байнга ярьдаг байсан нөгөө ******** нэртэй, луу данстай Б******** даргад маань одоогийн намын асман феод********ууд шиг өвөл зунгүй найр наадам, морь м******** хөөх цаг зав байгаагүй ээ. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл нь өндөрт байсан учраас л тэр үед хүмүүжилтэй, боловсролтой, дэг журамтай, эрүүл энх бойжих орчин бидний үеийнхэнд бүрдсэн байсан
2014-10-27 | 16:04:23 | 202.70.41.148 | |
|
|
|
|
“Хот тохижилтын газар”-ын дарга төсөвт 4,1 тэрбумын хохирол учруулжээ 18:45 Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
Японы батлан хамгаалахын дэд сайд Макото Оника Монгол улсад ажлын айлчлал хийлээ 18:28 Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
|
Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ »»
|
|
Дуучин Solar-ийн Монголд хийсэн дууны клип цацагджээ 17:42 MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн "But I" дууныхаа видео клипийн цацжээ.
|
MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн "But I" дууныхаа видео клипийн цацжээ. »»
|
|
Үг үйлдлийн зөрүү 17:35 Ямар нам сөрөг хүчний байр сууринд байхаас үл хамааран үргэлж яригддаг нэг сэдэв бий. Энэ бол төрийн алба тойрсон сэдэв.
|
Ямар нам сөрөг хүчний байр сууринд байхаас үл хамааран үргэлж яригддаг нэг сэдэв бий. Энэ бол төрийн алба тойрсон сэдэв. »»
|
|
Баянзүрх дүүрэгт 20 тоннын чингэлэг шатаж, нэг хүн хүнд түлэгджээ 17:19 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт
|
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт »»
|
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынхан аравтын системээр хоршиж ажиллан зудыг хохиролгүй давжээ 17:19 ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна.
|
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна. »»
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашин шатжээ 17:15 Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд өчигдөр 10:00 цагийн үед суудлын автомашин шатжээ.
|
Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд өчигдөр 10:00 цагийн үед суудлын автомашин шатжээ. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ 17:14 “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлж 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тэргүүллээ.
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлж 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тэргүүллээ. »»
|
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ 15:20 Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ.
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ. »»
|
|
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 14:53
|
|
|
Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ 14:47 Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх
|
Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх »»
|
|
Х.Нямбаатар: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын хамаг л шимийг хүртчихээд, шүүхийн шийдвэр гарсан байхад 800 метр газрыг яагаад чөлөөлдөггүй юм 14:42 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор »»
|
|
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал 13:14 Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй
|
Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй
»»
|
|
”Хятад-Лаос-Тайланд-Малайз” чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг нэвтрэв 13:01 Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг Чэндү хотын Чин Байжян дүүргийн Чэндү олон улсын төмөр замын боомтоос хөдөллөө.
|
Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг Чэндү хотын Чин Байжян дүүргийн Чэндү олон улсын төмөр замын боомтоос хөдөллөө. »»
|
|
Цолмон покерын тэмцээнээс 45.540 ам.доллар хожив 12:02 БНСУ-ын Жэжү арал дээр явагдаж байгаа Азийн покерын тэмцээн (APT)-д монголчууд чамгүй амжилт үзүүлсээр өндөрлөж байна.
|
БНСУ-ын Жэжү арал дээр явагдаж байгаа Азийн покерын тэмцээн (APT)-д монголчууд чамгүй амжилт үзүүлсээр өндөрлөж байна. »»
|
|
Ирээдүй золионд 11:56 2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард болох байсан
|
2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард болох байсан »»
|
|
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ 11:51 Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
|
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. »»
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв БНСУ-ын “Hoseo University”-тэй хамтран ажиллана 11:42 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллалаа.
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллалаа. »»
|
|
Алгирмаа дууны түүх 11:35
Манжийн албанд мордоод амьд үхсэн нь үл мэдэгдэх эр нөхрөө хүлээж гашуудан суух бэрдээ хадам эцэг, эх нь дарамт шахалтыг илтэд үзүүлсний улмаас эрээ санагалзах Монгол сэвгэр алсын барааг ширтэн зогсдог байжээ.
Алгирмаа дууны түүх
|
Манжийн албанд мордоод амьд үхсэн нь үл мэдэгдэх эр нөхрөө хүлээж гашуудан суух бэрдээ хадам эцэг, эх нь дарамт шахалтыг илтэд үзүүлсний улмаас эрээ санагалзах Монгол сэвгэр алсын барааг ширтэн зогсдог байжээ.
Алгирмаа дууны түүх
»»
|
|
Уурлах үед хүний биед юу болдог вэ? 11:19
Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.
|
Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.
»»
|
|
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 11:17 Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин,
|
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, »»
|
|
ГЭГЭЭНТЭН И.МӨНХСАРУУЛ: ХАМГИЙН ЭНГИЙН БӨГӨӨД ХҮЧТЭЙ ХИЙМОРИЙН ЗАСАЛ БОЛ УУХАЙЛЖ, ХУРАЙЛАХ ШҮҮ ДЭЭ 11:13 Монгол хэл бол тэнгэрийн хэл. Үг бүхэн учиртай. Үгийн үндэс, эгшиг, авиаг задлаад үзэхэд л өвгөдийн ухаан ундарна
|
Монгол хэл бол тэнгэрийн хэл. Үг бүхэн учиртай. Үгийн үндэс, эгшиг, авиаг задлаад үзэхэд л өвгөдийн ухаан ундарна »»
|
|
“Хэрэггүй” хичээл амьдралд хэрэг болох нь 11:04 Юугаараа ч юм хүн төрөлхтөн сайн, муу хүн гэж хуваагддаг шиг ертөнцийн бүхий л зүйл хоёр талд хуваагдаж байна.
|
Юугаараа ч юм хүн төрөлхтөн сайн, муу хүн гэж хуваагддаг шиг ертөнцийн бүхий л зүйл хоёр талд хуваагдаж байна. »»
|
|
Далий ягаан гэх цэцэг хортой юу 10:57 Өнөөдөр би хоёр найзтайгаа агаарт гарч "далийн ягаан" гэдэг шидтэй цэцгэн дээр сууж ядаргаагаа тайлах байлаа.
|
Өнөөдөр би хоёр найзтайгаа агаарт гарч "далийн ягаан" гэдэг шидтэй цэцгэн дээр сууж ядаргаагаа тайлах байлаа. »»
|
|
Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан ХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдэхэд илүүдэхгүй зүйлс 10:52 Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.
|
Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. »»
|
|
Б.Сэр-Од 6 дахь олимпдоо оролцоно 10:08 Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.
|
Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө. »»
|
|
Наадмын нээлт, хаалтын ёслолд 2.9 тэрбум төгрөгийг зарцуулна 09:10 Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болжээ.
|
Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болжээ. »»
|
|
Хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжлээрэй! 07:36 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
|
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал, түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. »»
|
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ 07:35 Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ.
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ. »»
|
|
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг амь насыг аварчээ 07:34 Өнөөдөр СХД-ийн 18-р хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна дуудлага 09:03 цагт ирсэн.
|
Өнөөдөр СХД-ийн 18-р хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна дуудлага 09:03 цагт ирсэн. »»
|
|
Энхтайваны гүүрэн дээр шатсан автомашины галыг бүрэн унтрааж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ 07:33 Өнөөдөр /2024.05.05/ өглөө 10:00 цагийн үед Энхтайваны гүүрний орчимд зорчиж явсан автомашин шатаж, улмаар аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөний зогсоож, зорчих чиглэлийг өөрчлөөд байсан юм.
|
Өнөөдөр /2024.05.05/ өглөө 10:00 цагийн үед Энхтайваны гүүрний орчимд зорчиж явсан автомашин шатаж, улмаар аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөний зогсоож, зорчих чиглэлийг өөрчлөөд байсан юм. »»
|
|
Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая 18:42 Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд нь зөвхөн ном худалдан авах газар биш, харин хүмүүс номын дэлгүүрээр зочилж сэтгэлийн амар амгаланд хүрдэг. Хүмүүс номонд агуулагдах билгийн очыг номын дэлгүүрээс хайж олдог. Хятадын бүх ардын ном уншлагын үйл ажилагаа жилээс жилд эрчимтэй явагдаж байна. Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая.
|
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр. Дэлхийн ном унших өдөр юм. Номын дэлгүүрүүд нь зөвхөн ном худалдан авах газар биш, харин хүмүүс номын дэлгүүрээр зочилж сэтгэлийн амар амгаланд хүрдэг. Хүмүүс номонд агуулагдах билгийн очыг номын дэлгүүрээс хайж олдог. Хятадын бүх ардын ном уншлагын үйл ажилагаа жилээс жилд эрчимтэй явагдаж байна. Хятадын номын дэлгүүр дэх өөрчлөлтийг харцгаая. »»
|
|
Компьютерын чимээ гаргадаггүй гар бүтээхэд таван жил зарцуулжээ 18:14 Компьютерын тансаг загварын хэрэгслийн “Norbauer & Co.” компанийг үүсгэн байгуулагч Райн Норбауэр чимээ гаргадаггүй
|
Компьютерын тансаг загварын хэрэгслийн “Norbauer & Co.” компанийг үүсгэн байгуулагч Райн Норбауэр чимээ гаргадаггүй »»
|
|
“Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт байр олгоно” 17:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. »»
|
|
Далай тэнгисийн хамгийн гүн нүхийг илрүүлжээ 17:26 МЕХИКО, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. Судлаачид Мексикийн буланг Карибын тэнгисээс тусгаарладаг
|
МЕХИКО, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. Судлаачид Мексикийн буланг Карибын тэнгисээс тусгаарладаг »»
|
|
Ложистикийн түвшинг дээшлүүлэхийг онцлов 17:12 Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотын олон улсын ложистикийн паркт ирж, баруун бүс нутгийн тэнгисийн болон хуурай газрын нэгдсэн ложистикийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
|
Энэ сарын 22-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүнчин хотын олон улсын ложистикийн паркт ирж, баруун бүс нутгийн тэнгисийн болон хуурай газрын нэгдсэн ложистикийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. »»
|
|
Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ 16:52 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр энэ сарын 01-ний өдөр хөтөлбөрийн нээлтийг хийлээ.
|
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр энэ сарын 01-ний өдөр хөтөлбөрийн нээлтийг хийлээ. »»
|
|
"Жанжин цом 2024" наадмын эхний шатны дүн гарлаа 16:06 Монгол Улсын соёл, урлагийн ууган байгууллага- Жанжин клубын 100 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Соёлын ордноос зохион байгуулж буй "Жанжин цом 2024" яруу найргийн наадмын эхний шатад дараах яруу найрагчид шалгарав.
|
Монгол Улсын соёл, урлагийн ууган байгууллага- Жанжин клубын 100 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Соёлын ордноос зохион байгуулж буй "Жанжин цом 2024" яруу найргийн наадмын эхний шатад дараах яруу найрагчид шалгарав. »»
|
|
Хадам ээжийнхээ интернет банкаар орж 13.7 сая төгрөгийн тэтгэвэрийн зээл аваад мөнгийг нь ашиглажээ 14:19 Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох
|
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох »»
|
|
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын байр луу шилжүүлж, ТЕГ-ыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхээр болжээ 13:53 Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий
|
Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчид олголоо 13:49 ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /AFP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ дэлхийн
|
ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /AFP/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ дэлхийн »»
|
|
МҮОНРТ сүүлийн гурван жилд зар сурталчилгааг хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн түгээсэн 13:22 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар »»
|
|
Катарын ард түмний аж амьдрал, ахуй соёлыг толилуулж байна 12:33 Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ.
|
Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ. »»
|
|
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 11:48 Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага
|
Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага »»
|
|
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан автомат хаалтуудыг буулгаж байна 11:42 Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим
|
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо, 100 айл, шинэ зам орчим »»
|
|
Д вирусийн эмийг татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 10:24 УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
|
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Ховдод зарим гол үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулав 10:10 Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна.
|
Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна. »»
|
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Салтанатын ах: Шүүх хурал олон нийтийн хандлагыг өөрчилсөн гэдэгт эргэлзэхгүй байна 11:57 Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн
|
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|