 |
|
 |
|
Ц.Баасандорж: Өмгөөлөгчийн статус ийм дор байхад ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ |
|
|
 |
|
 |
Ц.Баасандорж: Өмгөөлөгчийн статус ийм дор байхад ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
2014-10-22Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын таван хүнийг "Нүүрс" хөтөлбөрөөс их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан  хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж, цагдан хориод байгаа. Бид Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.БААСАНДОРЖТОЙ ярилцлаа. -Ярилцлагаа эхлэхээс өмнө нэг зүйлийг тодруулъя. "Нүүрс"хӨтөлберийг баталсан Засгийн газрын албан ёсны тогтоол, шийдвэр гэж байна уу? -Эхлээд хэдэн зүйл хэлье. "Багануур" төрийн өмчит хувьцаат компани нүүрс олборлож, цахилгаан станцуудад зардаг. Цахилгаан станц дулаан үйлдвэрлэж иргэдэд мөн худалддаг. Цахилгаан станцууд нэг тонныг нь 20500 төгрөгөөр авдаг байсан. Энэ нь "Багануур" компанид алдагдалтай байж л дээ. "Багануур" төрийн өмчит учраас алдагдалтай байсан ч хамаагүй нийслэлийн иргэдэд дулааныг хямд үнээр хүргэхийг зорьж байсан. Харин "Нүүрс" хөтөлбөр бол нүүрсийг гэр хорооллын иргэдэд хямд хүргэх зорилготой. Нэг нь орон сууцны иргэдэд, нөгөө нь гэр хорооллынхонд дулааныг хямд хүргэх зорилготой ажил. Тухайн үед "Багануур"-ын нүүрс нэг тонн нь 150-200 мянган төгрөгийн үнэтэй ченжийн гараас иргэдэд хүрч байсан. "Нүүрс" хөтөлбөр хэрэгжсэнээр нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр худалдаалсан. Хог, чулуу, нунтагтай нүүрс тонныг нь 150-200 мянгаар хүргэж байсныг "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд чулуу, хоггүй, нунтагийг нь шигшиж шуудайлсан 80 мянган төгрөгийн үнэтэй нүүрсээр сольсон гэсэн үг. Давуу тал нь гэрийнхээ үүднээс шахуу авах боломжийг олгосон.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуралдааны тэмдэглэлүүд, бичлэг зэрэг нь байдаг. "Багануур" компанийн удирдлагууд өөрсдөө энэ хөтөлбөрийг дэмжсэн албан ёсны протокол, баримт бичиг байгаа. "Нүүрс" хөтөлбөрийг "Багануур" ТӨХК, "MGLSB" компанийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хэрэгжүүлсэн. Энд Засгийн газар менежмэнтийн буюу зуучлах, судалгаа хийх чиг үүрэгтэй оролцсон. Ингээд "MGLSB" компани "Багануур"-аас нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авсан. "Багануур"-аас Улаанбаатарт авчрах вагоны зардал, энд буулгаад шигшин ангилах, ажилчдын цалин, шуудайны зардал, шуудайлсан газраасаа нийслэлийн 168 цэгт хүргэх машины хөлс, дээр нь ашгаа нэмээд нэг тонныг 80 мянган төгрөгөөр зарсан. Ерөөсөө ийм л асуудал.
-"MGLSB" компани Л.Гансүх болон Ерөнхий сайдын охинтой ямар хамаатай билээ? -Ямар ч хамаагүй. Өмнө нь "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх компани эрж хайгаад олоогүй юм билээ. "Багануур-Илч" компанид санал тавихад ч хүлээж аваагүй байдаг.
-"MGLSB" компанийг ямар байдлаар сонгон шалгаруулсан байдаг юм бол? -Хуулиараа сонгон шалгаруулалт зарлахгүй. Төрийн болон орон нутгийн бараа, ажил үйлчилгээг худалдан авах хуулиараа төрөөс мөнгө гарч байгаа тохиолдолд тендер, сонгон шалгаруулалт явуулдаг. Энэ асуудал дээр төр менежмент л хийсэн учраас нэг ч төгрөг гаргаагүй. Хувийн компани олон зуун сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжөө Багануурын уурхай дээр аваачаад, өөрсдөө ажилчдын цалин хөлс, вагоны зардлаа төлсөн. Засгийн газар бол үнэ дээр нь оролцож 80 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй шүү гэсэн хязгаар тогтоосон.
-Ажилчдын цалин гэдэг нь юу билээ. Цэргүүдээр нүүрсээ шуудайлуулсан юм биш үү? -Сардаа 600-700 мянган төгрөгийн цалинтай. Заримдаа нэг сая төгрөгийн цалинтай хүмүүс ажиллуулж байсан. Ойролцоогоор 800 орчим ажлын байр гарсан. Цэргүүд бол ажиллаагүй. "Багануур" компанийн тухайд 27500 төгрөг гэдэг өөрсдөд нь ашигтай үнэ байсан л даа. Хэзээ ч тус компани тийм үнээр ийм хэмжээний нүүрс зарж байгаагүй.
-Таны үйлчлүүлэгч Л.Гансүхийн томилгооны талаар юу хэлэх вэ? -Гансүх гуай Ерөнхий сайдын зөвлөх албан тушаалтай. Засгийн газрын тухай хуулийн 34.2-т Ерөнхий сайд ажлын алба, зөвлөхтэй байж болно гэсэн байдаг.
-Ахлах зөвлөхтэй байна гэсэн заалт байдаг уу? -Зөвлөхөө ахлах гэнэ үү, зөвлөх гэж нэрлэнэ үү дотоод журмаараа л явна. Зөвлөхийн эрх үүрэг, хэр хэмжээг заагаад өгчихсөн байдаг. Энэ дээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх бол Багануурын уурхайд нөлөөлөл өгөх, үйл ажиллагаанд нь оролцох эрх хуулиараа олгогдоогүй. Тийм боломж ч байхгүй. Төрийн компанийн нүүрсийг ченжүүд 5-8 нугалж зарж байхад төр яагаад нийслэлийн иргэдэд хямд хүргэж болохгүй юм гэсэн санаа дунд нь явж байгаа юм.
-Л.Гансүхийн тухайд "Нүүрс" хөтөлбөртэй яаж холбогддог билээ? -"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт нь зөвлөх чиг үүрэгтэй л оролцож байсан. Засгийн газраас санаачилсан ажил учраас Ерөнхий сайд энэ асуудлыг ахлах зөвлөхдөө хариуцуулж өгсөн. Албан тушаалын хувьд өөрт нь үүрэг болгож хариуцуулсан ажил шүү дээ. Засгийн газрын үндсэн чиг үүрэгт "Нүүрс" хөтөлбөр орох боломжтой. Яагаад гэвэл, Засгийн газар бензин, будаа, ямаанд мөнгө өгч байна. Энэ чинь эцсийн эцэст хэрэглэгчийн гарт хямд үнэтэй бараа хүргэх л зорилготой.
-Иргэдэд тустай гээд байгаа энэ хөтөлбөрөөс яагаад 3.6 тэрбум төгрөгийи зөрчил илэрдэг билээ. Авлигатай тэмцэх газрынхан худал тоо хэлнэ гэж байх уу? -Хоёр асуудал яваад байгаа. Нэгдүгээрт, нүүрсний зөрүү. "Багануур" компаниас нүүрсийг вагонд ачих, шигших, шуудайлахад нунтаг нүүрс үлдэнээ дээ. Тэр нунтаг нүүрсийг "Багануур" компанийн охин компани болох "Багануур-Илч" авч борлуулдаг. "Багануур-Илч" компанийн авч борлуулсан нүүрсний үнийг "MGLSB" компани төлөх ёстой гээд Үндэсний аудитын газрын Ичинхорлоо гэдэг хүнээр дүгнэлт гаргуулсан. Энэ нь нэг тэрбум хэдэн зуун сая төгрөгийн асуудал. Хоёрдугаарт, нэг тонныг 27500 төгрөгөөр өгч, авалцана шүү гэж "Багануур" компанийн удирдлагууд сууж байгаад "MGLSB" компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээг 2012, 2013 онд хийсэн. Энэ гэрээнийхээ 2.2-т нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр зарахаар тохиролцсон байдаг. Тэгэнгүүт 39 мянган төгрөгөөр зарах ёстой байсан гэж Үндэсний аудитын газрын Ичинхорлоо үзсэн. Ингээд 11500 төгрөгийн зөрүүг нийт борлуулсан нүүрсний хэмжээгээр үржүүлж хохирол болгоод гаргаж ирсэн. Гурван тэрбум 365 сая төгрөгийн хохирлын түүх ийм. Энэ мөнгийг Гансүх гэдэгхүн идсэн гээд байгаа. Хоёр гэрээний 3.6-д "Багануур", "MGLSB" компаниуд тооцоо хийхдээ шигшиж шуудайлсан нүүрсээр тооцоо хийнэ гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, "Багануур-Илч" компанийн борлуулж ашгаа олдог нунтаг нүүрсний үнийг тооцохгүй гэсэн санаа. Гэтэл "Багануур-Илч"-ийн олсон ашгийг зориуд хохирол болгож гаргаад Гансүхэд хамаатуулж байгаа юм.
-Үндэсний аудитын газрынхан уу? -Тийм. Уг нь Үндэсний аудитын газар нь нүүрсийг тэдэн төгрөгөөр зарах ёстой байсан гэх дүгнэлт хийдэг субьект биш. Яагаад гэвэл, "Багануур" компани гүйцэтгэх удирдлага, ТУЗ-тэй. Компанийн тухай хуульд зааснаар, гүйцэтгэх удирдлага нь энэ төрлийн гэрээ хэлцэл хийх эрхтэй. Дэлгүүрийн эзэн бараагаа хэдээр зарах нь өөрийнх нь эрх байхад хөндлөнгийн нөхөр ирээд худалдан авагчаас нь хариуцлага нэхээд байж болохгүй биз дээ. Үүнтэй яг адилхан. "Багануур" нүүрсээ ченжүүд, цахилгаан станцууд, өөрийн охин компани "Багануур-Илч"-дээ хямдхан өгч байгаа шүү дээ. Тэднийг ч гэсэн 39 мянган төгрөгөөр нүүрсээ ав гэлдээ. Би Ичинхорлоо гэдэг хүнтэй уулзсан. Буруугаа өөрөө ч ойлгож байна лээ.
-Яг юу ярьж байх юм? -Авлигатай тэмцэх газар дотооддоо Татварын ерөнхий газарт олон ажил ажилласан нэг эмэгтэйг нягтлан бодогчоор ажиллуулдаг юм байна. Тэр эмэгтэй Ичинхорлоогоос ч өмнө урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан гэсэн. Тэгэнгүүт АТГ-ын мөрдөн байцаагч Золжаргал Үндэсний аудитын газрын Ичинхорлоог өрөөндөө дуудаж авчраад "Манай шинжээч ийм дүгнэлт гаргасан" гэж байгаа юм. Хуулиараа АТГ-т ийм шинжээч ажиллах ёсгүй. Шинжээч гэдэг нь мэргэжлийн хүн болохоос АТГ-ын нягтлан бодогчийг хэлдэггүй. Гэтэл АТГ мэргэжлийн бус хүний гаргасан дүгнэлтийг цаасан дээр гаргуулчихаад Ичинхорлоод тулгаад "Манай хүн ийм дүгнэлт гаргасан байна. Одоо та ямар дүгнэлт гаргахаа өөрөө мэд" гэдэг байдлаар нөлөөлсөн. Ийм байдлаар дүгнэлтээ гаргасан гэдгээ Ичинхорлоо өөрөө ярьдаг юм. Ярианы бичлэгийг нь би СD дээр буулгаад авчихсан байгаа.
Анхнаасаа энэ хэргийг АТГ өөрөө зохион байгуулсан гэж санагдаж байгаа. Хэрвээ үгүй бол мэргэжлийн бус хүнээр урьдчилсан байдлаар дүгнэлт гаргуулж, хаа хамаагүй Үндэсний аудитын газар хэмээх өөр эрх хэмжээтэй байгууллагыг оролцуулахгүй байсан. Ичинхорлоод л гэхэд дүгнэлтээ хурдан гаргана шүү гээд 21 хоногийн хугацаа өгсөн байгаа юм. Ийм байдлаар шинжээчид нөлөөлж алдаатай дүгнэлт гаргуулсан. Ичинхорлоогийн дүгнэлтийг бариад "Оюун-Эрдэм" гэдэг аудитын газарт очиж "Энэ бол үндэсний хэмжээний хамгийн том аудитын байгууллага. Үүнээс өөр дүгнэлт гаргавал асуудал үүснэ шүү" гэж хууль сануулан байж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гарсны дараа АТГ-ынхан "Хөндлөнгийн аудитын байгууллага ийм дүгнэлт гаргачихлаа" гэдэг байдлаар зурагтаар ярьсан. Н.Алтанхуягийн эргэн тойрны хүмүүс төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь идчихлээ, Гансүх гэдэг хүн ийм луйварчин шүү гэсэн мессежийг орон даяар түгээж энэ хэргийг дэгдээсэн байхгүй юу.
-АТГ-т ингэх шалтгаан байсан уу. Ерөнхий сайд бол АТГ ажил хийлгэхгүй байна, хүнийг хэлмэгдүүлж байна гээд байгаа шүү дээ? -Одоо бол мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж явагдаж байгаа. Яагаад гэвэл, шинжээчийн дүгнэлт гараад гурван сар болоход өмгөөлөгчид танилцуулаагүй. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинжээчийн дүгнэлт гарсан даруйд өмгөөлөгчид танилцуулах ёстой. Хоёрдугаарт, өмгөөлөгчийн эрхийг зөрчдөг асуудал гардаг. АТГ-ын даргад гомдол гаргахаар авч хэлэлцдэггүй, прокурорт гомдол гаргахаар эднийг хамгаалдаг. Ийм учраас цаана нь өөр ашиг сонирхол байна гэж би харж байгаа.
-Энэ хэргийг шалгаад бараг долоон сар болчихлоо. Удахгүй прокурорт шилжинэ биз дээ? -Энэ хэрэг дээр АТГ-ын 12 мөрдөн байцаагч долоон сар ажиллаж байгаа. Уг нь дүүргийн мөрдөн байцаагч гэхэд ганцаараа нэг л хэрэг дээр ажилладаг. Гэтэл ийм олуулаа, ийм удаан хугацаанд ажиллачихаад хэргээ нотолж чадахгүй хүнийг хориод л байна. Прокурорт шилжүүлэх яагаа ч үгүй. Хүнийг ийм олон сар хорьж байгаа нь эрүүдэн шүүж байгаагийн нэг хэлбэр. Тэгээд ч хүнийг хорьж байгаад шалгана гэдэг бол чадвар муутай мөрдөн байцаагчийн хийдэг үйлдэл. Бусад оронд олон хүн алсан, террорист үйл ажиллагаа явуулсан хүнийг нотлох баримттайгаар л хорьдог шүү. Гэтэл манайд эдийн засгийн хэргийг шалгахдаа нотлох баримтгүй байж хориод байна. Гансүхийг хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр хориод байгаа.
-Л.Гансүх зөвлөхийг хэзээ баривчилсан билээ. Үе үе л цагдан хорих хугацааг нь сунгах юм. Батлан даалтад гаргах боломж алга уу? -Долдугаар сарын 29-ний өдрийн 12.00 цагийн үед АТГ-аас "Та манай дээр хүрээд ирээрэй" гэж дуудсан юм билээ. Ирэхээр нь 18.00 цаг хүртэл "Та хүлээж байгаарай" гэж хэлээд паартай гавлаад гарсан гэсэн. Ингэж хуурч ирүүлээд орой гэнэтхэн "Таныг баривчлахаар боллоо" гээд шүүгчийн захирамж бариад орж ирсэн юм билээ. Гансүх өмнө нь батлан даалтад байхдаа дуудсан цагт нь хуулиа хүндлээд тайлбар, мэдүүлгээ өгч байсан. Тэр хүн хилээр оргоогүй, мөрдөн байцаалтад саад болоогүй. Хуулиараа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тохиолдолд цагдан хорьдог байхад зөрчөөгүй байхад нь хорьчихсон. Тэгээд Төв аймгийн хамгийн хүнд нөхцөлтэй хорих ангид аваачсан. Тэгсэн мөртлөө тэнд байхад нь цөөн хэдэн удаа л байцаалт авсан. Уг нь мөрдөн байцаагч нар хүний эрхийг хязгаарласан хоног тутамдаа хариуцлага хүлээж ажлаа хийх ёстой. Батлан даалтад гаргах хүсэлт гаргасан байгаа. -Та үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байгаа юу? -Эхний үед уулзаж чадахгүй байсан. Авлигатай тэмцэх газраас зөвшөөрөл өгвөл уулзуулна гэж хорих ангийнхан хэлсэн юм. Авлигатай тэмцэх газар хүнийг өмгөөлөгчтэйгээ уулзах эсэхийг шийддэг байгууллага биш. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай хуулиар өмгөөлөгчтэй нь саадгүй уулзуулна гэсэн заалт бий. Намайг очихын өмнө АТГ-ынхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг "Энэ хүнтэй хамаагүй уулзуулахгүй шүү. Уулзуулбал өөр дээр чинь эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэж дарамталсан байна. Ингээд би үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадалгүй удсан. Би олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай хэлж байж АТГ хууль бус үйл ажиллагаагаа зогсоосон.
-Энэ асуудлаараа Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооныхонд хандсан уу? -Тэд чимээгүй өнгөрүүлсэн. Би өчнөөн мөрдөн байцаагчид дээрэлхүүлж, хөөгдөж, заримд нь зодуулж гарч байсан. Удаа дараа энэ асуудлаараа Өмгөөлөгчдийн холбоо руу утсаар хэлж, бичгээр хандаж байсан. Гэтэл тэд дуугүй л байсан. Яагаад гэвэл, МӨХ өөрсдөө АТГ-ынхнаас айдаг байхгүй юу.
-Харин Хүний эрхийн үндэсний комиссынхон юу гэсэн байдаг бол? -АТГ өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүссэн зөвлөмжийг ШШГЕГ-ын удирдлагуудад хүргүүлсэн. Энэ бол АТГ-ын хэлтсийн дарга Энхтөр, мөрдөн байцаагч Золжаргал нар хүний эрхийг хууль бусаар хязгаарласныг баталж байгаа юм. Хоёрдугаарт, би одоо АТГ-аас зөвшөӨрөл авахгүй үйлчлүүлэгчтэйгээ уулзаад байна гэдэг чинь өмнө нь энэ хүмүүс хууль бусаар шаардлага тавьж байсныг илтгээд байна.
-"Нүүрс" хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх энэ хэрэг дээр хохирогчоор хэнийг тогтоосон байдаг вэ? -Өмнөхөөсөө илүү ашиг олсон "Багануур" компани гээд байгаа шүү дээ. Гэтэл тус компанийн охин компани "Багануур-Илч" нунтаг нүүрсээ авч зараад ашгаа олчихсон. "MGLSB" компани нунтаг нүүрснээс ашиг хүртэх байтугай оролцоо ч үгүй. "Багануур"-ыг удирдлагууд нь хохироосон юм уу, нүүрсийг нь худалдаж авсан хүмүүс хохироосон юм уу. Одоо "Багануур" компанийн удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авч байгаад аяндаа хэрэгт татах байх. Мөрдөн байцаах байгууллагуудад ийм тактик бий болчихсон.
-Л.Гансүхийг хуурай өлсгөлөн зарласан тухай дуулсан. Үнэн үү? -Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт өлсгөлөн зарласан. Өнөөдрийнхтэй нийлээд гурав хонож байна. Зүгээр л ажлаа хийж явсны төлөө олон сараар хорьсныг эсэргүүцэж байгаа юм. Хамт эрүүгийн хэрэг үүсгэсэн Төмөрбаатар, Тулга, Мөнгөнтуяа нарын дөрвөн хүнийг Гансүхийн талаар ингэж ярь гэж тулгасан, заналхийлсэн, дарамталсан асуудал нь надад баримттай байгаа.
-Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёр таны үйлчлүүлэгчийг эргэж очсон. Үүнийг хууль зөрчсөн гэж АТГ мэдээлсэн. Энэ талаар та юу хэлэх вэ? -УИХ-ын тухай хуулийн 7.1.18-д, УИХ-ын гишүүн төрийн аль ч байгууллагад саадгүй нэвтэрч хэнтэй ч уулзах эрхтэй гэсэн байдаг. "Төрийн аль ч байгууллага" гэдгийг хорих байгууллага, "саадгүй нэвтэрнэ" гэдгийг хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй, "хэнтэй ч" гэдгийг хоригдож байгаа хүнтэй ч уулзаж болно гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг улстөржүүлээд нэг талаас нь тайлбарласан шүү дээ. Ер нь мөрдөн байцаагч нь улсынхаа, Засгийн газрынхаа эсрэг мэдэгдэл хийж дайрдаг үзэгдэл манай улсад л байна. Энэ нь өөрөө үндэсний эв нэгдэлтэй холбоотой асуудал байхгүй юу. Хууль зүйн сайдынхаа, Засгийн газрынхаа эсрэг мэдээНэл хийснээр улсынхаа нэр хүндийг унагааж байна. Яахав, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай хуульд сэжигтэн, яллагдагчтай уулзахдаа зөвшөөрөл авна гэсэн заалт бий. Энэ хуулийн заалт УИХ-ын гишүүн хүнд хамаарах заалт уу, үгүй юу гэдгийг ярих тухай асуудал байхгүй юу.
-Та АТГ-ыг хууль зөрчлөө, улсынхаа эсрэг ажиллалаа, хэрэг зохиолоо гэж байна. Улсын ерөнхий прокурорын Дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаар АТГ-ыг хянах байгууллагагүй боллоо гэж хүмүүс хэлдэг. Энэ талаар ямар санаа бодолтой явдаг вэ? -Энэ байгууллагыг АТГ-т нэгтгэснээр шалгадаг байгууллага байхгүй болсон. Авлигын болон Эрүүгийн хуульд ч тус байгууллагыг шалгах газрыг үлдээгээгүй. Ерөөсөө өөрснийгөө шалгавал шалгана. Нэг өрөөнд сууж байгаа Золжаргал Энхбаатарыгаа шалгадаггүй юм бол өөр хэн ч шалгахгүй. Хяналт шалгалтгүй явдал өөрөө дарангуйлал хэлмэгдүүлэлтийг бий болгодог. Дээрээс нь энэ байгууллагыг УИХ-ын дор байгуулсан нь хамгийн том алдаа. Гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох засаглал тус тусдаа байх ёстой. Хууль тогтоодог субьектийнхээ дор АТГ-ыг байгуулсан нь манай Монгол Улс цагдаадаа итгэдэггүй шүү гэдгийг илтгэсэн хэрэг. Бусад улсад Мөрдөх алба нь гүйцэтгэх засаглалынхаа дор байдаг. Тэр нь авлигаас эхлээд бүх хэргийг шалгадаг. Гэтэл Ерөнхийлөгчийн дор шүүх, прокурор, Засгийн газрын дор тагнуул, хилийн цэрэг, цагдаа, гадаадын иргэн харьяат, мэргэжлийн хяналт, УИХ-ын дор АТГ хараат байна. Тэд өөрт оногдсон хууль, хүчний байгууллагаар хоорондоо алалцаж байна. Одоо АТГ-ынхан шүүх, цагдаа, прокурор гээд бүгд рүү дайрч байна.
-Та айхгүй байна уу. Өөрөө ээдрээтэй хэрэг дээр ажиллаж байгаа. Дээрээс нь таныг гэх холбоод дуугүй байна шүү дээ? -Би айхгүй байна. Өнөөдөр намайг өчнөөн дарамталж, утсыг минь чагнаж, нөлөөлж, заналхийлж байна. Энэ хүмүүс надад асуудал үүсгэж өмгөөлөх эрхийг минь хаавал өөр ажил хийгээд л явчихна. Тэр бол сонин биш. Би хүнийг өмгөөлвөл хийсэн шиг хийнэ. Хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш явахгүй. АТГ-ынхан сонсог. Би зогсохгүй.
-Үнэнийг хэлэхэд Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалахгүй байхад гайхаж л байна. -Би Хуульчдын холбоондоо итгэж чадахгүй байна. Тэд залуу өмгөөлөгч нарыг дарж байна. Тэднийг хэвлэлээр ярьсны төлөө амбиц гаргаж, нэр хүнд хөөцөлдөж байна гэж ярьж байна. Бид ярих ёстой. Тэгэхгүй бол зарим өмгөөлөгч дуугүй байж байгаад хүнээ шоронд явуулчихдаг, цагдаагийн бууны нохой хийдэг. Өмгөөлөгчдийн холбооны тодорхой эрх бүхий албан тушаалтнууд хууль бус үйлдлийг сөрж байгаа хүмүүсээ дарж байна. Ер нь манай өмгөөлөгчдийн холбоо үе улиран нэгнийгээ дэмжиж дээш гаргадаг хүмүүсийн нэгдэл болчихсон. Өнөөдөр өмгөөлөгч нарын эрх ашиг шалдаа унаж байна. Үүд сахиж байгаа өмгөөлөгчийг цагдаагийн хэн нэгэн чирээд гаргаж байгаа нь жирийн асуудал болчихсон байна. Бид нар шүүх хурал дээр мэтгэлцдэг прокурор луугаа өргөдөл гаргаж гүйдэг өрөвдөлтэй хуульчид болчихсон. Өмгөөлөгчийн статус ийм дор байхад хүний эрх, эрх чөлөөний тухай яриад ч хэрэггүй. Дээрээс нь манай өмгөөлөгч, хуульчдын холбооны удирдлагууд өмгөөлөгчдийн эрх зүйн статусыг дээшлүүлэх ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Саяхан хүртэл өмгөөлөгч нар үйлчлүүлэгчтэйгээ утсаар л ярьдаг байсан. Би Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гуайтай уулзаж, Хууль зүйн яам руу өргөдөл, гомдол барьж гүйж байж л өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзах боломжтой болж байна. Үүнийг би биш Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо хийх ёстой байсан.
-Дахиад нэг асуулт байна. Та хэдэн төгрөгөөр Ерөнхий сайдын зөвлөхийг өмгөөлж байгаа юм бэ. Бүдүүлэг загнасан бол өршөөгөөрэй? -Би Гансүх гуайг өмгөөлснөөрөө тодорхой хэмжээний мөнгө авсан. Хувь хүний нууц учраас тоог нь хэлээд яах вэ. Би тийм ч өндөр үнэтэй өмгөөлөгч биш. Би ядарсан хүн ирвэл 10 мянга, 20 мянган төгрөгөөр ч өмгөөлөх тохиолдол байдаг. Заримд нь үнэгүй тусалдаг.
Г.УЛСБОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/ |
Ц.Баасандорж: Өмгөөлөгчийн статус ийм дор байхад ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|