 |
|
 |
|
Бүнньян Сайсанавонг: Лаос улсад нэг сарын хугацаанд визгүй зорчиж болно |
|
|
 |
|
 |
Бүнньян Сайсанавонг: Лаос улсад нэг сарын хугацаанд визгүй зорчиж болно
2014-10-21Монгол Улстай дипломат харилцаатай орнуудаас БНАЛАУ нь хүн ам, эдийн засгийн нөхцөл байдлаараа төстэй гэж  болно. Долоон сая хүн амтай, газар тариалан, хөдөө аж ахуйг эдийн засгийн гол тулгуур болгож хөгжүүлсэн Лаос улс нь Монголтой 1962 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Хоёр улс байгалийн баялаг, нөөц боломжид тулгуурлан цаашид хэрхэн хамтран ажиллах гарцууд байгаа талаар БНАЛАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсанавонгтай сонирхолтой яриа өрнүүллээ.
-Хагас зууны хугацаанд хоёр орны хооронд хамтын харилцаа хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа талаар яриагаа эхлүүлье?
-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жилийг үджээ. Энэ хугацаанд дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмол хийж байсныг тэмдэглэх хэрэгтэй.
1976 онд Лаосын Вьеньтян хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулж байсан бол Улаанбаатар хотод 1981 онд БНАЛАУ-ын Элчин сайдын яамыг байгуулсан байдаг. Хоёр орон урт хугацааны сайхан харилцаатай явсаар өнөөг хүрлээ. Монголын Засгийн газраас Лаос улсын мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтран ажиллаж, туслалцаа үзүүлж байна. Түүнчлэн хоёр үндэстэн хоорондын улс төрийн эвтэй харилцааг эдийн засгийн харилцаа руу өргөжүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Лаос нь дэлхийн улс орнуудтай өргөн хүрээг хамарсан олон салбарт хамтран ажиллахыг зорьдог. Тэр дундаа хөгжингүй орнуудтай Мянганы хөгжлийн зорилтууд болох ядуурлыг бууруулах, энх тайвны харилцаа тогтоох, хүрээлэн буй орчноо хамгаалах зэрэгт анхаарал хандуулж ажилладаг гэж болно.
-Хамтран ажиллаж байгаа салбар гэвэл эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй гээд олныг нэрлэх байх. Тэр дундаа бодит ажил хэрэг болж буй ажлуудын талаар ярихгүй юу?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал үржүүлэг, мал эмнэлэг, банк санхүү, харилцаа холбоо, спортын салбарт хамтарч байна. Боловсролын салбар гэхэд 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр гурван оюутанд харилцан тэтгэлэг олгож оюутан солилцох тухай гэрээ байгуулсан. Харин 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулж, тэтгэлгийн тоог найм болгон шинэчилсэн. Мөн хоёр орны Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, аж үйлдвэрийн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсан байдаг. Энэ хүрээнд олон ажлуудыг хийж байна.
-Лаосын эдийн засагт газар тариалан, хөдөө аж ахуй голлох үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Тэгвэл өнөөгийн эдийн засаг ямар байгаа талаар сонирхуулахгүй юу?
-Лаосын эдийн засагт хөдөө аж ахуй, усан цахилгаан станц, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж байна. Мөн манай улсын Засгийн газар өв соёлоо хамгаалах, байгаль орчин, ногоон эдийн засгийг дэмжин ажиллаж түүний тогтвортой хөгжлийг хангахад анхаарал хандуулдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурд, чанар зэрэг нь дэлхийн эдийн засагтай мөр зэрэгцэн алхах чадвартайг илэрхийлж байна гэж болно. Эдийн засагтай холбоотойгоор Мянганы зам гэх томоохон төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Лаосын бүх аймагт дэд бүтцээ сайжруулж зам, гүүр тавих ажлыг өрнүүлэх болсон. Түүнчлэн цахилгаан холбоо болон цэвэр усны шугам тавих ажлыг бүх аймагт эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх гол гарц болох дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх үүднээс эдгээр ажлыг хийж байна. Одоогийн байдлаар Лаос нь Монголтой адил цөөхөн орон руу нислэг үйлддэг. Тиймээс гадаад руу нислэг үйлдэх орнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой. Мөн эдийн засгийн чөлөөт бүсийг эрчимжүүлэх үүднээс усан боомтуудаа сэргээхээр ажиллаж байна. Эдгээр ажил нь мэдээж эдийн засгаа өргөжүүлж, сайжруулахтай уялдан хийгдэж байгаа юм.
-Монгол, Лаосын эдийн засгийн салбарт ижил зүйл цөөнгүй бий. Энэ салбар хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн холбож байдаг юм бол?
-Хоёр улсад хамтран ажиллах олон салбар мөн нөөц боломж их байдаг. Тухайлбал, хоёр оронд байгалийн баялаг, ой усны нөөц их гэдгийг хэлж болох юм. Лаос нь хөдөө аж ахуй болон модон бүтээгдэхүүн экспортолдог. Нэгэн сонирхолтой түүхийг сөхөхөд 2003 онд хоёр улсын урт хугацааны найрамдлын түүхийн бэлгэ тэмдэг болгон Лаосын Үндэсний Ассамблей Монголын УИХ-д хатуу модоор хийсэн сандал ширээ зэрэг тавилга бэлэглэсэн байдаг. Монгол Улсын хувьд мал аж ахуй, арьс, ноос ноолуур, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний арвин их нөөцтэй. Тиймээс хоёр улс харилцан төлөөлөгч урьж хамтын ажиллагааны туршлага солилцох хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр худалдааны салбарт ажиллах боломж гарна гэсэн үг. Хоёр улс хөрөнгө оруулагчдын худалдааг харилцан дэмжиж ажиллахаар тохиролцсон. Эхний удаад Лаосаас Монгол руу жирийн будаа, наалдамхай будаа, кофе, элсэн чихэр, модон тавилга, гар урлал, шар айраг зэргийг экспортлож болно. Харин Монголоос мах, махан бүтээгдэхvvн, ноос, ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлох боломж байна.
-Лаос нь Монголтой адил далайд гарцгүй орон. Тэгэхээр экспорттой холбоотой гадаад худалдааг хэрхэн зохицуулж байна вэ?
-Лаос улс нь АСЕАН-ны гишүүн орнуудаас ганцаараа далайд гарцгүй орон. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд манай Засгийн газраас далайд гарцтай орнуудтай хамтран ажиллах бодлого баримталж ирсэн. Тухайлбал, Вьетнам, Тайланд, Хятад зэрэг хөрш орнуудтай Лаосын Засгийн газар хамтардаг. Улмаар эдгээр орны далайн боомтыг ашиглах зөвшөөрөлтэй. Үүгээр дамжуулан эдийн засгийн эргэлтээ сайжруулах эх үүсвэрийг бий болгосон юм. Лаосын нийгэм эдийн засгийн өсөлт нь жилд дунджаар найман хувиар өсч байдаг. Бидний хувьд далайд гарцтай орнуудтай Засгийн газар хоорондын гэрээ хийх нь үр дүнтэй арга замуудын нэг гэж үздэг.
-Монголын талаас Лаост будаа тарих төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж энэ нь хоёр орны хамтын ажиллагааны нэг хэсэг болж байгаа. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Лаосын будааны үйлдвэр нь Монголын компанитай хамтран Лаост будаа тариалах ажлыг эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар энэхүү ажил маань дөнгөж эхний шатандаа явж байна. Лаосд будаагаа тариад эхэлсэн. Удахгүй Монголд цагаан будааны нэгэн төрөл болох жасмин будаа худалдаанд гарч эхлэх юм. Хамтарсан хөрөнгө оруулалттай хоёр компани нь цаашид ажлаа өргөжүүлнэ. Тухайлбал, Лаосчууд Монголд мал үржүүлгийн ажил хийхээр төлөвлөж байна. Энэ ажлыг мэдээж хоёр улсын Засгийн газрын оролцоотойгоор шийдвэрлэх юм.
-Лаосын нэг онцлог бол эрчим хүчний хэрэглээгээ усан цахилгаан станцаас хангадаг. Хэрэв манайд усан цахилгаан станц байгуулвал хамтран ажиллах боломж бий юу?
-Лаос улсаар Меконг мөрөн урсдаг. Газар зүйн байрлалаас хамааран олон салаалсан байдаг нь улс орны хэмжээнд хэрэглэж болох нөөцөөс гадна хөрш зэргэлдээ орнуудад эрчим хүчээ экспортлох боломжийг бүрэн бүрдүүлсэн. Одоогийн байдлаар Тайланд, Вьетнам, Камбожи улсад эрчим хүч нийлүүлж байна. Манай улсын хувьд усны эрчим хүчний салбар нь улсын хөгжил дэвшил, үйлдвэрлэл, бизнес, хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэх, богино болон урт хугацааны стратегийн гол салбаруудын нэг юм. Цахилгаан станц нь байгаль хүрээлэн буй орчноо хамгаалах, цахилгаан эрчим хүчний нөөцөө өргөжүүлэх түүнчлэн байгаль, усны нөөцийн тогтоцын тогтвортой ашиглалтыг хангах чиг үүрэгтэй. Манай хоёр улс энэ чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалт хийж, харилцан туршлага судалж ажиллах боломжтой.
-Манай их, дээд сургуульд Лаосын оюутан олон суралцдаг. Ер нь эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагаа түлхүү байх шиг. Цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна?
-Монголын боловсролын салбар нь дэлхийн жишигт нийцсэн маш сайн системээр явж байгаа гэж би хувьдаа боддог. Салбар сайн хөгжиж байгаагийн гол шалтгаан нь зөв бодлоготой уялдаж байгаа хэрэг. Одоогоор Монголын их сургуулиудад Лаосын 40 гаруй оюутан суралцаж байна. Тэдгээрийн 16 нь эрүүл мэнд, анагаахын чиглэлээр сурдаг. 2011-2014 он хүртэл Лаосын талаас жил бүр найман оюутан ирж суралцсан. Харин Монголоос Лаост суралцах оюутны тоо харилцан адилгүй байдаг. Лаос оюутнуудын хувьд энд ихэвчлэн анагаах ухаан, техник, уул уурхайн чиглэлээр суралцаж байна. Мөн цаашид ХААИС-д мал эмнэлгийн чиглэлээр сурах хүсэлтэй оюутнууд их болсон. Монголоос манай улсад 20 орчим оюутан сурч байна. Эрүүл мэндийн салбарын тухайд Лаост Монгол-Лаосын найрамдлын нэрэмжит эмнэлэг бий. Тус эмнэлэгт Монголын дөрвөн мэргэжилтэн очиж ажиллаад ирсэн. Одоогоор гурван Монгол эмч ажиллахаар төлөвлөж байна. Цаашид энэ хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Жил бүр эмч, мэргэжилтэн илгээж байгаа нь хамтын ажиллагааны нэг илэрхийлэл юм.
-Та хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааг хэрхэн харж байна вэ. Ямар салбарт хамтарвал үр дүнтэй байх бол?
-Ирээдүйд манай хоёр улсад хамтран ажиллах олон салбар бий. Уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, газар тариалан, мал аж ахуй, мал эмнэлэг зэрэг салбарт хамтрах нөхцөл бүрэн бүрдсэн. Лаосын зүгээс уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол сүүлийн үед их болсон. Түүнчлэн Монгол, Лаос улсад ижил төстэй олон зүйл байдаг. Тухайлбал, хүн ам цөөн, далайд гарцгүй, эдийн засгийн гол тулгуур нь газар тариалан, мал аж ахуй гээд олныг дурдаж болно. Бидний харилцаа эртнээс бие биеээ дэмжин, туслаж ирсэн түүхтэй.
Ирээдүйд ч мөн улам гүн гүнзгий харилцах болно. Монгол орны газар нутгийн ихэнх нь хээр тал зонхилдог бол Лаосын газар нутгийн 50-70 хувь нь ой мод байдаг. Мөн Монгол оронд мал аж ахуйн салбар сайн хөгжсөн. Тодруулбал, 50 гаруй сая тоо толгой малтай бол манайх хэд дахин цөөн тооны малтай. Харин Лаос газар тариалангаа хамгийн сайн хөгжүүлсэн. Энэ бүгдээс харахад бие биеэ нөхөх олон хүчин зүйл бий. Тиймээс эдгээрт тулгуурлаж хамтран ажиллах боломж байна гэж харж байна.
-Лаос байгалийн үзэсгэлэнт газруудаараа сүүлийн жилүүдэд жуулчдыг татах болсон. Энэ салбарын туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Төр засгийн хэмжээнд анхаарал хандуулдаг чухал салбарын нэг нь аялал жуулчлал. Өнгөрсөн жил БНАЛАУ нь Европын Соёл, аялал жуулчлалын зөвлөлөөс “2013 оны Дэлхийн шилдэг аялал жуулчлалын цэг, Лаос” шагнал хүртсэн. Жилд гурван сая гаруй жуулчид манай оронд зочилдог. БНАЛАУ нь газар зүйн онцлог, түүх соёл, байгалийн үзэсгэлэн бүрэлдсэн газар нутаг, уул ус хүрхрээ, эртний агуй, буддын шашны ариун сүмүүдээр аялал жуулчлалын салбарыг цогц болгон хөгжүүлж чадсан. Мөн Засгийн газраас эко аялал, соёлын болон түүхэн аялал жуулчлалын хөгжилд онцгой анхаарч хөрөнгө оруулалт хангалттай сайн хийдэг. Тиймээс энэ салбар хурдацтай хөгжиж байна. Миний бие Монголд Лаос улсыг төлөөлөн суугаад гурван жил болж байна. Энэ хугацаанд олон зүйлийг олж харлаа. Түүний нэг нь яахын аргагүй Монголын түүх, өв соёл, байгаль. Энэ бүгдийг цогцоор нь хөгжүүлж чадвал аялал жуулчлал Монголд хөгжих нөөц, боломж бий.
-Монголчууд визгүй зорчдог орны тоонд Лаос ордог. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол иргэд манай улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих зөвшөөрөлтөй байдаг. 1978 оноос дипломат паспорттой иргэд, 2007 оноос энгийн паспорттой иргэд Лаос улсад харилцан нэг сарын хугацаанд визгүй зорчих болсон. Сүүлийн үед монголчууд Лаос руу жуулчлах сонирхолтой болсон.
-Монгол орны талаар таны сэтгэгдэл?
-Монгол болон Лаосын ард түмэн ах дүүгийн холбоогоор холбогдсон нөхөрсөг харилцаатай. Лаос нь цаг ямагт Монгол орон болон монголчуудыг дотны нөхөр шигээ бодож ирсэн. Тиймээс ч манай хоёр орны харилцаа урт удаан хугацаанд үргэлжилж байна. Цаашид ч илүү бат бэх болж үргэлжлэх учиртай. Миний бие Элчин сайд байх хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээж ажиллана. Лаосууд наймын тоог аз авчирдаг гэж билэгшээдэг. Миний хувьд Лаос улсыг төлөөлөн Монголд суугаа найм дахь Элчин сайд. Мөн танай сонины “Элчин сайд ярьж байна” булангийн найм дахь зочин болж байгаадаа таатай байна. Бидний харилцаа, хамтын ажиллагаа мөнхөд үргэлжилнэ гэдэгт Элчин сайд миний бие итгэж, түүгээр бахархаж явдаг.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
Бүнньян Сайсанавонг: Лаос улсад нэг сарын хугацаанд визгүй зорчиж болно |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|