 |
|
 |
|
Л.Болд: Гадаад яамны шинэ нэрийг цаашид өөрчлөх шаардлагатай |
|
|
 |
|
 |
Л.Болд: Гадаад яамны шинэ нэрийг цаашид өөрчлөх шаардлагатай
2014-10-20УИХ-ын чуулганаар нэр бүхий зарим сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн  Л.Болдтой ярилцлаа.
-Та Гадаад харилцааны сайдын ажлаа хүлээлгэн өглөө. Уг нь ажлаа өгөхөөс тань өмнө уулзаж, гадаад харилцааны салбарын сүүлийн үеийн амжилт, ололтын талаар ярилцахаар төлөвлөж байлаа. Иймд энэ салбарын ажил, асуудлаас яриагаа эхэлье. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Монгол Улс ASEM-ын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авлаа гээд нэлээн шуугилаа. Үүний ач холбогдол нь чухам юунд байна?
-Aзи, Европын уулзалт буюу ASEM-ын дээд төвшний 10 дугаар уулзалт хэдхэн хоногийн өмнө Итали улсад болж, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилттай оролцож, дараагийн дээд төвшний уулзалтыг Монголдоо зохион байгуулах эрхийг баталгаажууллаа.
Дээд төвшний уулзалт зохион байгуулах эрх авах асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраа санал нэгтэй дэмжсэнийг тэмдэглэх хэрэгтэй. Мөн үүний цаана олон хүний хамтын хөдөлмөр, хүчин зүтгэл бий. Хамгийн гол нь 2016 онд болох өндөр төвшний энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд үлдсэн хугацаанд хүч чармайлт гарган ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Энэ уулзалтаар дэлхийн 50 гаруй орны төр, засгийн тэргүүн Монголд нэг дор цуглана гэдэг нэр хүндийн төдийгүй өндөр хариуцлагын асуудал юм. Бид өнгөрсөн хугацаанд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын сайд нарын хурлыг эх орондоо зохион байгуулсан нь өмнө хүлээн авч байгаагүй томоохон арга хэмжээ байсан. Тэгэхээр түүнээс ч өргөн хүрээний том хурлыг зохион байгуулахад урт хугацааны тасралтгүй ажиллагаа, бэлтгэл шаардагдана. Үүнийг амжилттай зохион байгуулснаар Монгол Улс дэлхийн газрын зураг дээр илүү тод томруун болж, нэр хүнд, нөлөө маань өсөх юм. Мөн Монгол Улс Онлайн эрх чөлөө олон улсын эвслийг 2014-2015 онд даргалж байгаа бөгөөд эвслийн сайд нарын хурлыг ирэх оны тавдугаар сард эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Түүнээс гадна Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хурлыг Монголд хийх тухай мэдээлэл бас байна?
-Тийм ээ. Энэ хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ярилцсан. Хэдийгээр он дуусах дөхөж буй ч энэ ондоо багтаан хийх, шийдвэрлэх олон хариуцлагатай ажил гадаад харилцааны салбарт хүлээгдэж байгаа. Салбарын сайд солигдсон ч Ардчилсан намын бодлого үргэлжлэн хэрэгжээд явах учраас гадаад харилцааны салбарын ажил энэ хэвээр эрчтэй урагшилна гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал хориод жил хүлээж буй Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-т гишүүнээр элсэх асуудалд бодитой ахиц өнгөрсөн хоёр жилд гарсан, тэр ололтоо ахиулж үр дүнд хүрэх асуудал байна. Ирэх сард АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчийн төвшинд оролцоно, өнгөрсөн онд анх удаа Гадаад харилцааны сайдын төвшинд урилгаар оролцсон. AПЕК-ыг энэ жил БНХАУ даргалж байгаа. Монгол Улсыг гишүүнээр элсэх байр суурийг дэмжинэ гэдгээ бүх түх төвшинд илэрхийлсэн. Үүнд ихээхэн найдлага тавьж байгаа.
-Та өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өндөр үр бүтээлтэй ажилласан сайдын нэг. Үүнийг хэн ч хүлээн зөвшөөрч, энэ талаар нэг хэсэгтээ яригдана гэдгийг ч ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэг ажил хүлээлцэх үеэр онцолсон байсан. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг хэдхэн хоногийн зайтай хүлээн авсан гээд ойрын хугацаанд давтагдахааргүй амжилтууд бий. Таны хувьд хийсэн ажлуудаасаа онцлон дурдвал?
-Сүүлийн арван жилд хэрэгжсэн айлчлалын тооноос давж гарах хэмжээний олон айлчлал, тэр дундаа өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг өнгөрсөн хоёр жилд зохион байгуулсан байна. Хоёр сарын дотор дөрвөн орны Ерөнхий сайдыг хүлээн авсан, хоёр долоо хоногийн хугацаанд хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулсан зэрэг амжилтууд бий. Түүнчлэн хоёр хөршийн тэргүүний айлчлалын араас залгуулаад Монгол, ОХУ, БНХАУ гурван орны төрийн тэргүүний гурван талт уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Үнэхээр ч хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг дагаад улс төр, эдийн засгийн олон асуудал нааштайгаар шийдэгдсэн. Монгол-Оросын хамтарсан үйлдвэр, компани, нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хоёр орны худалдааг эрчимжүүлэх, дэд бүтэц, зам тээвэр, уул уурхай, барилга, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хоёр талаасаа хэлэлцэн нэгдмэл ойлголцолд хүрч, ажил урагшилж эхэллээ. Ард иргэдийн хамгийн ихээр хүлээж байсан ОХУ-д визгүй зорчих асуудлыг шийдвэрлэлээ. Ирэх сарын 14-нөөс эхлээд монгол иргэд хойд хөршид визгүй зорчих боломжтой болж байна. Өмнөд хөрш маань ч бидний хувьд мөн стратегийн чухал түнш. Манай улсын экспортын дийлэнх хувь Хятадын зах зээл, худалдан авалтаас хамаардаг. БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр шийдэгдсэн хөнгөлөлттэй зээл, тусламжаас гадна хоёр талын Засгийн газар хооронд болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийн ард тус бүр олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөл, ажлууд байгаа юм. Хувийн хэвшлийн хооронд л гэхэд цахилгаан станц барих, төмөр зам тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэрээ, хэлцлүүд байгуулагдсан бөгөөд эдгээрт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд урьдчилсан дүнгээр 2.5 тэрбум ам.доллар болохоор байгаа. Хоёр хөршийн харилцаанд энэчлэн ихээхэн ахиц гарсанаас гадна ер нь Гадаад харилцааны яамны газар, хэлтсүүд чиглэл бүртээ сайн ажилласан гэдгийг энд онцлон дурьдъя. Ази, номхон далайн орнуудын харилцаа болон Америк-Монголын хамтын ажиллагаа, тэрчлэн Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсан. НҮБ-ын үйл ажиллагаанд Монголын оролцоо, байр суурь өсөн нэмэгдсэн, ЕАБХАБ-д гишүүнээр элссэн. ASEAN, АПЕК, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гээд бүс нутгийн яриа хэлэлцээний механизмуудтай хамтын ажиллагаагаа ойртуулж, оролцоо байр сууриа нэмэгдүүлсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан “Улаанбаатарын диалог” яриа хэлэлцээний механизмыг бий болгох чиглэлд Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан олон чухал хурлыг Улаанбаатартаа зохион байгуулсан, НҮБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зэрэг олон ажлыг урагшлууллаа.
-НҮБ-ын гурван гол байгууллагын хоёрт нь гишүүн болохоор Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа?
-Тийм ээ. 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд бид нэрээ дэвшүүлсэн. Эдгээр сонгуульд Монголыг дэмжиж байгаа орнуудын тоог энэ хугацаанд нэмэгдүүлж чадсан. Тиймээс их ачаалалтай ч гэлээ сэтгэл зүрхнээсээ ажилдаа хандаж миний бодлого, үйл ажиллагааг дэмжсэн Гадаад харилцааны яамны нийт хамт олон, дипломатууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Энэ ажлууд дундаас иргэдийн амьдралд ойр шийдвэр, бодлого юу байв аа?
-Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан зорилтын нэг нь иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг илүү тааламжтай хялбар болгох явдал. Хамгийн сүүлд ОХУ-д визгүй зорчих эрхтэй боллоо. Монголчуудын хамгийн их зорчдог БНСУ-ын визийг нөхцөлийг тодорхой хэмжээнд хөнгөллөө. Шинээр Герман, Франц, Итали, Серби гээд 10 гаруй оронд визийн хөнгөлөлттэй зорчих эрхтэй болсон. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортоор хориод оронд, дипломат болон албан паспорт бүхий иргэд нэмээд 25 оронд визгүй зорчих эрх нээгдээд байгаа юм. Мөн Монголын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрыг Бразил, Индонези, Бусан, Истанбул, Бишкек зэрэг долоон оронд шинээр байгуулж, богино хугацаанд үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн Монголд шинээр Польш, Унгар, Болгар, Беларусь зэрэг орнууд Элчин сайдын яамаа нээхээр болсон бол Европын холбоо болон Итали, Индонези, Бразил, Тайланд, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Саудын Араб, Арабын Эмират зэрэг орнууд Элчин сайдын яамаа нээх асуудлаар яриа эхлүүлсэн нь урагштай явж байгаа.
-Та Гадаад харилцааны сайдаар томилогдсоныхоо дараахан “Иргэн бүр Элчин сайд” гэдэг санаачлага дэвшүүлсэн. Мөн саяхан “Иргэн төвтэй гадаад бодлого” гэдэг үгийг онцолсон байсан. Эдгээр нь таны итгэл үнэмшлийн нэг хэсэг байх. Гадаад харилцаа гэдэг итгэл үнэмшил, ур чадвар ихээхэн шаардагддаг ажил гэх нь ч бий?
-Миний хувьд олон жилийн өмнө оюутны дипломын ажлаа гадаад харилцааны сэдвээр бичиж байлаа. Түүнээс хойш төрийн, олон нийтийн, улс төрийн гээд олон шатанд ажиллахдаа гадаад харилцаанд түлхүү анхаарч, сэтгэл зүрхээ зориулж ирсэн байдаг юм. Аливаа харилцааны эх үндэс нь итгэл үнэмшил дээр суурилж, ур чадвар дээр түшиглэн хөгждөг. Гадаад харилцаа ч тэгэхээр ялгаагүй. “Иргэн бүр Элчин сайд” гэсэн ойлголт байх ёстой. Хэдийгээр гадаад харилцаа гэдэг бага зардлаар эдийн засгийн өндөр ашиг хүртэж болох салбар ч гэлээ байнга л худалдаа хийе, хөрөнгө оруулья гэж ярьдаг салбар бас биш юм. Нөгөө талаас үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах арга зам юм. Тэгэхээр бид гурван саяулаа энэ салбарт санаа тавьж байж, хэдэн зуун сая, цаашлаад тэрбумаар яригдах хүн амтай хоёр хөрштэй, дэлхийн бусад гүрнүүдтэй эн зэрэгцэж гадаад харилцаагаа хөгжүүлэх ёстой. Бид улсаараа энэ үүргийг хүлээж, эх орныхоо нэрийн хуудас болж, иргэн бүр гадагшаа хандаж, харилцаж байж үүнийг хөгжүүлнэ. Харин үүнийг нь Гадаад харилцааны яам дэмжиж, тусалж, сурталчилж чадах юм бол үнэхээр нэг хүний хөдөлмөрийг арван хүний хөдөлмөртэй тэнцэх үр дүнд хүргэнэ. Тийм ч учраас сайдаар ажиллах хугацаандаа хилийн чанадад амьдарч байгаа монголчуудынхаа сайн дурын нэгдэл, нийгэмлэгүүдийг түшиглэн ажиллахад анхаарсан. Өнгөрсөн есдүгээр сард хилийн чанад дахь монголчуудынхаа чуулга уулзалтыг анх удаа эх орондоо зохион байгуулж, санал санаачилгыг нь дэмжих, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх, дуу хоолойг төрийн бодлогын төвшинд хүргэх алхмыг хийсэн. Хилийн чанадад Монгол хүний эрх нь зөрчигдөх тохиолдолд тусламж үзүүлэх, иргэний эрхийг нь хангах, төрийн үйлчилгээг хүргэх зэрэгт бэлэн ажилладаг байхыг л би ажил авсан даруйдаа Элчин сайдууд, дипломатууддаа сануулж, үүрэг болгож байлаа. Би ажлын үр дүнг нэгдүгээрт үүгээр л хэмжинэ. Үүний дараа хэчнээн гэрээ, хэлэлцээр байгуулав, хэчнээн айлчлал зохион байгуулав гэдгийг ярина гэж хэлсэн. Ингэж эрх ашгийн дарааллыг эрэмбэлж өгсөн. Эндээс л иргэн төвтэй гадаад бодлого эхлэх ёстой юм.
-Монгол Улсын гадаад бодлого гэдэг тусгаар тогтнолын баталгаа гэж та дээр хэллээ. Тэгвэл энэ салбарын бодлоготой холбоотой шийдвэрийг гаргах механизм их чухал байж таарна. Монгол Улс гадаад ертөнц нэг байр суурь, имижтэй байх нь чухал байх?
-Тийм ээ. Аймаг, нийслэл, сум хороо, байгууллага бүр, цаашлаад иргэн бүр гадаад харилцаатай болсон өнөөгийн нөхцөлд нэгдмэл байдал тун чухал сэдэв болж байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж, 2013 оны 01 тоот зөвлөмжөө гаргасан. Ингэхдээ төрийн гадаад бодлого нэгдмэл байх, Засгийн газрын байгууллагуудын гадаад бодлого, гадаад харилцаа нэгдсэн зохицуулалттай, нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх зарчмыг зөвлөмжид тусгасан юм. Харин дараагийн шатанд энэхүү нэгдмэл байдлыг шийдвэр гаргах төвшинд хэрхэн хангах вэ гэдэг чухал асуудал болж байна. Өнгөрсөн хавар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон хоёр ч ажлын хэсэг ажиллаад нэгдмэл байдлыг шийдвэр гаргах төвшинд хадгалах хууль шаардлагатай гэж дүгнэсэн юм. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хууль, Гадаад бодлогын үзэл баримтлал, Дипломат албаны тухай болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг илүү тодорхой болгох зорилготой Төрийн гадаад харилцааны хуулийн төслийг яам боловсруулаад байгаа. Уг хуулийн төслийг боловсруулахдаа нийт 60 орчим улсын гадаад харилцаагаа зохицуулдаг эрх зүйн баримт бичгүүдэд харьцуулалт хийж тоймлон судалсан. Энэ хуулийн маань ноён нуруу буюу гол үзэл баримтлал алдагдалгүй батлагдаж тууштай мөрдлөг болговол манай улсын гадаад бодлогод үр өгөөжөө өгөхөөс гадна дөрвөн жил тутам өөрчлөгдөж байдаг улс төрийн намуудын үзэл баримтлал, бодлого нөлөөлөхгүй зөвхөн Монгол Улсын эрх ашигт тууштай үйлчлэх байх гэж бодож байна.
-Та одоо сул гишүүн болчихлоо. Засагт хяналт тавьж ажиллана биз?
-Би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд өмнө нь удирдаж байсан батлан хамгаалах болон гадаад харилцааны салбарын бодлого, үйл ажиллагаатай цаашид ч холбоотой ажиллаж таарна. Одоо эдгээр салбарт хийсэн ажлаа ярихаас илүүтэй энэ салбарт хүлээгдэж буй асуудлуудыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувиар дэмжиж ажиллахыг чухалчилж байна. Сүүлд эрх авсан ASEM-ын дээд хэмжээний уулзалт л гэхэд маш өндөр төвшний бэлтгэл ажил, сахилга батыг шаардана. 2016 оны сонгуулийн дараа болох хурал учраас засаг, төр солигдох гэх мэт улс төрийн шалтгаанаар эдгээр ажил цалгардах вий гэсэн болгоомжлол бас байна. Мэдээж засаглалын зарчмын хувьд УИХ гүйцэтгэх засаглалдаа хууль, журмын хүрээнд хяналт тавьж ажиллах болно. Мөн Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар энэ чиглэлээр хийх ажил бий.
-Цаг үеийн шинжтэй зарим асуултыг танд тавимаар байна. Та ямар ч асуудлыг, тэр дундаа өөртэйгээ холбоотой асуудлыг ч улстөржүүлэхгүй, хэтэрхий чимээгүй өнгөрөөдөг. Энэ удаад ч бас ажил, бодлого л яриад байх юм. Гэтэл танаас сайдын суудлыг авахын тулд л Гадаад харилцааны яамны нэрийг өөрчилж хууль гаргаж байна гэж УИХ-ын гишүүд хэлж байсан шүү дээ?
-Би сайдын ажлаа өгч байгаа ч үүний цаана ямар нэг хариуцлагын, улс төрийн асуудал яригдаагүй болохоор, хийх ажлаа нэр төртэй хийсэн болохоор сэтгэл тайван байна. Харин ч хүнд ачаанаас чөлөөлөгдөж байгаа мэдрэмж төрж байна. Ямар нэг ажлыг, тэр дундаа өндөр хариуцлагатай ажил, үүргийг гүйцэтгэхэд олон талын дэмжлэг чухал байдаг. Тийм дэмжлэггүйгээр ажиллах амар биш гэдгийг би сайн мэддэг. Намын бодлого, шийдвэрээр би ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь хэвийн л зарчим. Цаашид Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг УИХ-аас дэмжиж ажиллана. Харин энэ улс төрийн шийдвэрээс хамаараад төрийн ажил хохирдог, ажлаа хийж байгаа хүмүүст төвөг, саад учирдаг байж л болохгүй.
Яамны нэрийн тухайд ямар зорилгоор өөрчилсөн бэ гэдгийг хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэнэ биз ээ. Ер нь бол шинэ нэр маань олон улсад байдаг нийтлэг жишгээс ангид, Гадаад харилцааны яам гэдэг тусгаар улсуудад л байдаг сонгодог утгыг нь бүдгэрүүлсэн явдал болсон нь үнэн. Цаашид нэрийг нь өөрчлөх шаардлагатай. Гадаад харилцааны яам гэдэг бол угаасаа хуулиараа эдийн засгийн гадаад харилцааг багтааж ирсэн. Үүнийг нэрэнд нь тодотгож, монгол төрийн гадаад бодлогыг гадаад ертөнцөд явцууруулж ойлгуулах нь буруу.
-Та “Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого” гэж ярьж байсан. Энэ утгаараа харин ч дээрх бүтцийн өөрчлөлт, шинэ нэрийг дэмжих байх гэж бодож байлаа?
-Монголын хувьд гадаад харилцаанд эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх нь хамгийн чухал. Нөөц бололцоогоо бүрэн шавхаж ажиллах шаардлагатай байгаа. Нэг жишээ ярихад миний сүүлийн нэг жилийн хугацаанд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй гурван удаа уулзалт хийсэн. Эхний хоёр нь харилцан айлчлал байсан бол сүүлийнх нь ASEAN-ы уулзалтын үеэр болсон яриа хэлэлцээ байсан юм. Энэ уулзалтуудаар би түүнд транзит тээвэр гэх мэт арав, хорин жилээр хүлээгдсэн асуудлууд яагаад чухал болохыг ойлгуулж чадсан нь сая БНХАУ-ын дарга Си Зинпиний айлчлал амжилттай болоход нөлөөлсөн. Улс төрийн утгаар энэ асуудлыг бид тохиролцож чадсан хэрэг. Хэрэв би Гадаад харилцаа болоод эдийн засгийн сайд нэрээр түүнтэй энэ сэдвээр ярилцсан бол ноён Ван И Гадаад хэргийн сайдын төвшинд хэлэлцэх, сонсох байсан эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн агуулгаар хандах биш харин эдийн засгийн сайд нарын хэлэлцэх асуудал гээд хойш тавих, үүнээс болоод уг асуудал сунжрах нөхцөл үүсэхээр байсан юм. Ийм утгаар нь би “Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого” гэж хэлсэн юм.
Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|
Л.Болд: Гадаад яамны шинэ нэрийг цаашид өөрчлөх шаардлагатай |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|