 |
|
 |
|
Ч.Цэвээнпүрэв: Бид залуу үеэ эрч хүчтэй байлгах ёстой |
|
|
 |
|
 |
Ч.Цэвээнпүрэв: Бид залуу үеэ эрч хүчтэй байлгах ёстой
2014-10-06Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг  өнөөдөр онцоллоо. Тэрээр өөрийн сурч мэдсэн, туршлагаар олж авсан зүйлээ бусадтай хуваалцаж, ногоон дэлхийгээ хайрлах, түүхээ уншиж ухаарахыг уриалж, нийгмийн сайн сайхны төлөө цаг заваа зориулж яваа нь уншигч та бүхэнд ч бас хэрэгтэй мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна. Ч.Цэвээнпүрэв өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол шар зурхайч хэмээн алдаршсан Д.Намсрай гуайн хамт Хэнтий аймгийг зорьсон юм. Тус аймгийн Өмнөдэлгэр сумын ахмадуудтай ахмадын өдрийг хамт тэмдэглэж, залууст зориулж эрүүл амьдралын хэв маяг эрүүл хүнс, зөв хоололт, ногоон байгаль сэдэвт лекц уншаад иржээ. Ирэнгүүтээ шавь нарынхаа бэлтгэл сургуулилтыг базаана хэмээн Богд хан уул, Цэцээ гүний орой руу явган аялалд гарсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
МИНИЙ ЧАДАХ ЗҮЙЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГАДААД, ДОТООДОД ТУЛАЛДАЖ,ТЭМЦЭЛДСЭН 20 ЖИЛИЙН ТУРШЛАГА
-Хэнтий аймаг руу явсан ажил тань бүтэмжтэй байв уу. Хүмүүс хэр хүлээж авч байна?
-Хэнтий аймгийн хэдэн сумаар орлоо. Монгол шар зурхайч Д.Намсрай гуай бид хамт явсан юм. Өмнөдэлгэр суманд ахмадуудтай хамт Ахмадын өдрийг тэмдэглэлээ. Дараа нь тамирчны замнал, амьдралын дадал туршлагаас олж авсан эрүүл байх зөвлөгөө, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн талаар залууст лекц уншиж санаа бодлоо хуваалцлаа. Хүмүүс сайхан хүлээж авч байна. Хоёр өдрийн ажил үр бүтээлтэй сайхан өнгөрлөө гэсэн бодолтой эргэж ирлээ. Одоо шавь нарынхаа бэлтгэлд анхаарч ууланд гардаг юм уу гээд бэлтгэлээ базааж сууна. Миний хувьд сүүлийн үед тэмцээн, уралдаанд оролцохоо цөөлж, Мэргэжлийн боксын шинэ холбоо байгуулан залуу тамирчдыг бэлтгэх, тэдэнд өөрийн туршлага, арга барил, сэтгэлзүйн бэлтгэл, тулааны тактикийг өвлүүлэх зорилгыг өөртөө тавьсан.
-Сайн дурын үүднээс, тухайлбал өөрийн сурсан, мэдсэнийг залууст өвлүүлье гэсэн зорилго тавьж байна уу?
-Тийм. Монголынхоо тамирчдыг мэргэжлийн тулааны төрлүүдээр дэлхийн хэмжээнд гаргахсан гэсэн бодол байна. Бас Мэргэжлийн боксын ордон барих санаачилга гаргаад явж байгаа. Өнөөдөр Монголд мэргэжлийн тулаанчдын ордон байтугай олигтой заал ч алга. Гэтэл дэлхийг эзэлж явсан монголчуудын удам тулаанчид байсан шүү дээ. Бид залуу үеэ эрч хүчтэй байлгах ёстой. Энэ бол миний ч, таны ч, бид бүхний үүрэг байх ёстой. Би Монгол Улсын иргэн болж мэндэлсэн, хөрс шороон дээр нь хөлд орж хүн болсон. Аав, ээж минь намайг өсгөж, ачит багш нар өдий зэрэгтэй болгож нэр алдарт хүргэсэн.Тэр ачийг яаж хариулах вэ. Тэгвэл надад байгаа, миний чадах зүйл өсвөр наснаас эхлэн гадаад, дотоодод тулалдаж тэмцэлдсэн 20 гаруй жилийн туршлага юм. Энэ бүхнээ Монголынхоо хүүхэд, залууст зааж өвлүүлэх хүсэл надад байна. Намайг гээд, надтай хамтарч ажиллахаар зориод ирсэн залуусыг эрч хүчтэй бас оюунлаг болгохын төлөө хичээж зүтгээд явж байна. Өнөөдөр эргээд харж байхад миний амьдрал байнгын бэлтгэл сургуулилт, тулаанаас тулааны хооронд өнгөрсөн байна. Тиймээс өөртөө цаг гаргаж, өөрийгөө болоод залуучуудыг хөгжүүлэхийн төлөө ажиллая гэж байгаа юм. Түүнээс гадна монголчуудын анхаарлын гадна орхигдсон нэг зүйлд анхаарлаа хандуулсан.
-Тэр нь юу билээ?
-Ой мод, ногоон байгууламжийг хайрлах, тарьж .ургуулахад багагүй цаг заваа зориулж байна. Өвгөд дээдсээс заяасан, цус хөлсөөрөө хамгаалж ирсэн газар нутгаа бид хайрлаж чадахгүй байна. Намайг бага байхад монгол орны газар нутгийн 17 хувь нь ой мод байлаа. Өнөөдөр найман хувь хүрэхгүй гэсэн статистик гарч байна. Мөн Монголын газар нутгийн 80 хувь цөлжсөн гэсэн судалгаа сэтгэл хирдхийлгэж байгаа юм. Бид энэ нутагтаа амьдарна, үр хүүхэд маань үлдэнэ, түүнээс цааш ч амьдрал үргэлжилнэ шүү дээ.Тэгэхээр тэр тухай бодохгүй байж болохгүй.Би хүүхэд байхын уулын оройд авирах, уулаар явж бэлтгэл, сургуулилт хийх дуртай. Улаанбаатар хотын эргэн тойрны уул хадаар гүйж, бэлтгэл хийж явахдаа ой мод, бутыг нь хардаг байлаа. Одоо эргэн харахад хотын ойр орчин харамсалтай дүр зураг харагдаж байна. Үүнд байгууллагуудын гар сэтгэл яагаад хүрч ажиллахгүй байна вэ. Тиймээс байгаль орчноо нөхөн сэргээх, мод, ногоон байгууламжаа хайрлаж хамгаалахад хүүхэд, залуусын оролцоог бий болгоё. Тэр тусмаа энэ ажилд тулааны тамирчдын оролцоо түлхүү байх ёстой.
Энэ бодлын үүднээс тамирчдынхаа хамт уул хадаар явж, мод хамгаалж ирсэн. Сүүлийн үед мод тарьж эхэлсэн. Мод тарих ажилд Монгол-Германд алдар нэрээ дуурсгасан эрдэмтэн зохиолч Ч.Галсан гуай, түүний хүү Г.Галтайхүү нартай хамтарч ажилладаг. Мэдээж нэг удаа мод суулгаад орхичиход ургахгүй. Багагүй хугацаанд асарч, бөөцийлж байж ургуулна. Би Англид ажиллаж, амьдарч байхдаа тэнд арав гаруй мянган мод тарьсан туршлага байгаа болохоор, дээр нь эх орноо ойжуулах гэсэн мундаг сэтгэлтэй Ч.Галсан зохиолч, түүний хүү Г.Галтайхүү болон олон сайхан залуус ажиллаж байхад зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс сая мод тарих буянтай ажилд нь хамтран оролцлоо.

ЭРДЭМТЭН МЭРГЭДЭЭ ХҮНДЭЛСЭН ОРОН ИЛҮҮ ХӨГЖДӨГ
-Би олон тулаанчтай уулзаж, ярилцаж байлаа. Ихэвчлэн түүх судлал, үндэсний үзлээр “өвчилсөн” хүмүүс шиг санагддаг. Та ч бас ялаагүй...
-Монголчууд эцэг, өвгөд, эрдэмтэн мэргэдээ дээдэлж ирсэн. Сүүлийн үед энэ уламжлал хаягдаж байгаад харамсдаг. Баруунд түүхт хаад, агуу эрдэмтдээ асар их хүндэлдэг. Яаж хүндэлж ирэв, тэр хэмжээгээрээ өнөөдөр хөгжлийн оргилд явж байна. Гэтэл төр нь ч, иргэд нь ч өвгөд дээдэс, багш нар, ахмадуудаа хүндлэхээ байчихаж.“Уулын чимэг мод, улсын чимэг эрдэмтэн” гэдэг шүү дээ. Бид эрдэмтэн мэргэдээ хүндэлж хайрлаж , тэдний суу ухаан, эрдэм чадлыг залуу үе маань авч үлдэх ёстой. Цаг, жам хоёр биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс энэ талаар залуучууд, дүү нартаа байнга хэлж, захидаг юм. Хамгийн чухал нь хүнийг хүндэлж сурах. Нэг талаар баруунд хэвшсэн эрхийн асуудлыг манайд зарим талаар ярих нь илүүц. Бид өвгөд дээдсээс үлдээсэн соёл уламжлалыг дагаж явахад алдах юм байхгүй. Өнөөдөр бид тааралдсан газраа адис авч байхаар агуу эрдэмтдээ огт тоодоггүй. Хүүхэд залуусын зарим нь тэдний хэн болохыг танихгүй шахам. Нэг үгээр хэлбэл, тэдний хүмүүжил европжиж, ах захаа хүндлэхгүй байна. Европт биднийг “Хөөе хятад аа. Хөгшөөн” гэж угтдаг. Тэгвэл монголчууд ахмад хүнийг “Хөөе, чи хөгшөөн төгцөг өө” гэдэггүй биз дээ. Тиймээс би энэ талд анхаарч ажиллаж байгаа. Бидэнтэй бэлтгэл хийж байгаа хүүхэд, залууст тийм зүйл байхгүй. Тэд бол яг нэг дэгийн дор явдаг. Баруунд миний удирдлагад мэргэжлийн боксоор хичээллэж байсан хүүхдүүд ч ялгаагүй. Ёс журамд баригддаг, дэгийн дор хүмүүждэг. Баруунд эцэг эхчүүд нь хүүхдээ боксоор хичээллүүлэхээс илүү хүмүүжүүлэх гэж авчирч өгөх нь ч цөөнгүй. Лондоны Шаолины сүмд бэлтгэл хийхэд ийм байдал ажиглагддаг байлаа. Сонин байгаа биз, Европ Азиас сурч байна гэдэг. Хүүхдийг хүмүүжүүлэх ухаан Ази Дорно дахины ёс уламжлалд маш гүн гүнзгий шингэсэн байдаг.
-Өнөөдөр Монголын нийгмийн амьдралаас юуг нь өөрчилж шинэчилмээр байна?
-Боловсролын тогтолцоо, эрүүл мэндийн салбарт өөрчлөх зүйл асар олон байна. Манайхан нэг л их эм тариа шүтэх юм. Би тамирчны замналд өөрийн биеэр үзэж туулсан, эрүүл байх, хоол ундаа зөв тохируулах гэхчлэн туршлагадаа тулгуурлан“Эрүүл мэндийн зөвлөмж” бичиж, хоёр ч цуврал гаргасан. Хүнд тулаан хийдэг бидэн шиг хүмүүс хоолны дэглэм барих хэрэгтэй. Олон раунд тулалдахын тулд хүчээ яаж хуваарилах вэ. Тэвчээр яаж гаргах вэ. Хэдий үед нь ямар хүч гаргах вэ гээд бодох юм их бий. Энэ бүхний эхэнд эрүүл байх, зөв хооллох асуудал хамгаас чухал. Эцэст нь хэн юу хийдэг байхаас үл хамаарч эрүүл хүн Монголын баялаг байж, Монгол хүний үнэ цэнэ асар өндөр байх ёстой болж байгаа юм даа.
-Яаж?
-Эрүүл байхын гол үндэс нь биеийн тамир, хөдөлгөөн гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Эрүүл хүн баялаг бүтээж, хөгжлийг авчирна гэж үзвэл нэгдүгээрт хүнээ л болох учиртай. Тэгвэл барууны орнууд хөгжил, дэвшлийг нэгдүгээрт тавихын зэрэгцээ спортыг нэн тэргүүнд авч үздэг. Хичээллэх, бэлтгэл сургуулилт хийхээс эхлээд бүх орчин нөхцлийг бүрдүүлдэг. Англид хөл бөмбөгийн нэг жижигхэн тосгон л гэхэд өчнөөн хөл бөмбөгийн талбайтай. Гүйлтийн замууд ч тийм. Фитнесс клубууд нь ч үнэгүй. Тэр байгууламжууд хэний ч өмч биш. Хэн дуртай нь очиж бэлтгэл хийх, тоглох эрх нээлттэй. Гэтэл Монголд өнөөдөр хөл бөмбөгийн ганц нэг талбай байгуулагдсан ч бүгд эзэнтэй. Сагс, гар бөмбөгийн талбайнууд төдийгүй машины зогсоол нь эзэнтэй, төлбөр нэхдэг. Энэ юуг харуулж байна вэ, яагаад биеийн тамир, спортоор хичээллэх гэсэн хүүхэд залуусаас төлбөр мөнгө нэхэж байна вэ. Энэ асуудлыг төр, засгаас анхаарах хэрэгтэй. Монголчууд цөөхөн, дээр нь хүүхэд залуус нь цоглог, эрч хүчтэй, эрүүл байхын тулд биеийн тамир, спортын газрууд хэрэгтэй. Гэтэл мөнгөгүй хүүхдүүд хаачих вэ, хаана тоглох вэ. Иймээс хүүхэд, залуусын дунд өвчлөл их, ихэнх нь эмнэлэг рүү гүйж байна.Тэгвэл, баруунд спортоор хичээллэх бүх боломж нээлттэй, хүүхэд залуус нь эрүүл чийрэг. Хүн амынх нь наслалт 100 давж, ахмадууд нь нас 80, 90 гарсан ч цог золбоотой, спортоор хичээллээд гүйж явдаг. Манайд залуус нь боломжгүй байгаа юм чинь ахмадууд хүний тооноос хасагдсан байдалтай байна. Энэ зөвхөн боловсрол, эрүүл мэндтэй холбоотой юм биш Монголын хувь заяатай холбоотой асуудал.
ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД МОНГОЛООРОО ҮЛДЭХ, ЭРҮҮЛ БАЙХ АСУУДАЛ ЧУХАЛ
-Ингэхэд “Эрүүл мэндийн зөвлөмж”-үүдээ ном болгон гаргах гэж байгаа гэсэн. Тэр юу болсон бэ?
-Эрүүл хүн Монголын баялаг. Эрүүл, эрч хүчтэй залуус улс орноо хөгжүүлж, бүтээн байгуулна шүү дээ. Би 2010 оноос эрүүл мэндийн зөвлөмж гаргаж эхэлсэн. Албан байгууллага, хамт олны хүсэлтээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх сургалт явуулж, лекц уншиж байгаа. Суудлын ажилтай хүмүүст хөдөлгөөний дутагдал их байна. Дээр нь Улаанбаатарын хүн амын дотор өвчлөл их байна. Тэр нь юутай холбоотой вэ гэвэл, бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, буруу хоололт, хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдолтой холбоотой юм. Утааг арилгаж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон, тэгэхээр зөв амьсгалах, амьсгалын дасгал чухал. Амьсгалаа зөв хуваарилж сурснаар энэ их стерсс бухимдалтай нийгэмд хүн булчингаа суллаж, тархиа амрааж чадна. Иогийн дасгалын гол утга учир үүндээ байдаг. Уламжлалт анагаах ухааны энэ мэт аргууд гэвч нийгмийн ухамсарт хүрэхгүй байна. Нөгөө талаас ахуйн асуудлууд бас бий. Манайхан урд хөршөөс идэх, уух, өмсөх зүүхээ авдаг. Гэтэл тэр нь хоёрдогч түүхий эд, тодруулбал хуучин хувцас, хаягдлаас гарган авч химийн бодис, будагч бодис хольж дахин боловсруулсан зүйлүүд байдаг. Түүнээс үүдэн арьсны харшлаас эхлэн янз бүрийн өвчин үүсдэг. Гэтэл тийм зүйлүүд авахгүй байж яагаад болохгүй гэж гээд олон асуудал бий. Энэ мэт маш олон судалгаанд суурилж “Эрүүл мэндийн зөвлөмж” номынхоо эхийг бэлтгэсэн. Үүнээс өмнө гаргасан хоёр удаагийн зөвлөмжид энгийн болоод хэрэглэж болох хоол, хүнсний тухай оруулж байсан.Энэ удаа ном болгохдоо дасгал хөдөлгөөн, эрүүл амьдрах зөв дадал зэргээр баяжуулж хүн бүрийн ширээний ном байх зорилт тавьсан. Хүүхдүүдэд хэрэгтэй зөвлөмжүүд их оруулсан. Багаасаа зөв дадал хэвшилд суралцвал цаашдаа бүх зүйл зөв явна шүү дээ. Тухайлбал, тараг уудаг хүний ясны бүтэц, уудаггүй хүнийхтэй харьцуулахад ямар байх вэ гэхчлэн судалгаанд суурилсан мэдлэгийг номдоо шингээхийг зорилоо.
- Сүүлийн үед манайхан барууны эрүүл мэндийн янз бүрийн ном, зөвлөмжийг их орчуулж хэвлүүлж байна. Түүнээс таны ном юугаараа ялгаатай вэ?
-Баруунаас орчуулсан тэдгээр номуудад монголчуудын уламжлалд суурилсан мэдлэг байхгүй шүү дээ. Бид байгаа бололцоогоо ашиглах ёстой. Эцэг өвгөдийн үеэс авч ирсэн Дорно дахины уламжлалыг үгүйсгэж болохгүй. Бид үндэсний соёлоосоо өгсүүлээд өөрсдийн боломжийг ингэж шахаж гаргадаг байж таарахгүй. Сүүлийн үед баяр болохоор асар их мөнгөний урсгал урд хөрш рүү урсч, баярын дараа өвчин эмгэг нэмэгдэж эмнэлгүүд ачааллаа даахгүй болдог. Үүнийг би олон жилийн туршлагаараа мэднэ. Энэ урсгалыг зогсоох хэрэгтэй. Энэ чиглэлд манай хэвлэлийнхэн, сэтгүүлчид ажиллах хэрэгтэй. Өнөөдөр хэт боловсруулсан цагаан идээ ямар ч шим шүлтгүй болчихдог. Үйлдвэрийн аргаар гаргаад байгаа тараг, сүү амттай болохоос шим байхгүй. Бид амтны мэдрэмжид захирагдаад сурчихаж. Хоолны газрын хажуугаар явахад сайхан үнэртээд, эсвэл дэлгүүрийн шилэн лангууны цаанаас гоё өнгөөр татдаг зүйлд хууртаж болохгүй. Цөөхөн монголчууд энэ талын мэдлэг бага байж таарахгүй. Үүнээс болж манайд хорт хавдарын үзүүлэлт асар өндөр боллоо. Дөнгөж наймхан сартай хүүхэд хорт хавдар боллоо гэж байгааг юу гэж ойлгох вэ. Сүүлийн үед хүүхэд, өсвөр үеийнхний шүд санаа зовоох асуудлын нэг болсон. Бидний үед гайгүй байсан шүү дээ. Энэ юуг харуулж байна гэвэл бас л хэрэглээ, хямдхан чихэр, печеньтэй холбоотой. Тэр зүйлүүд хүүхдийн сүүн шүдийг маш амархан гэмтээдэг. Сүүн шүд муудвал дараагийн гарах шүдэнд нөлөөлдөг. Энэ бүхнийг уламжлалт анагаах ухаанд олон янзын аргаар эмчилж болох тухай зааж ирсэн байдаг. Мөн өвчнөөс сэргийлэх тухай зөвлөмжүүд их бий. Анагаах хүч чадалтай эрдэмтэй ургамлуудын тухай судар ном ч байна. Түүнээс гадна бидний ёс заншилд цээрлэх ёсон гэж асар том ухаан явж ирсэн. Энэ бүхнийг би “Эрүүл мэндийн зөвлөмж” номдоо орууллаа. Жирийн байдаг л нэг номын хэмжээнд хийхийг хүсээгүй. Сургалтад ашиглах, ширээний ном байх,танин мэдэхүй, анагаах чанартай эмийн ургамлын мэдээлэл гэхчлэн олон талаас бодож хийсэн. Эмийн ургамлуудад хайнга хандаж байгаад би хувьдаа эмзэглэж явдаг.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Манай уншигчдад, монголчуудад хандаж та юу хэлэхийг хүсч байна?
-Монгол монголоороо байх, гурван сая хүрэхтэй үгүйтэй цөөхөн ард түмэн эрүүл саруул байлгахад төр бодлогоор анхаарах ёстой. Монгол Улсыг монгол хүний нүдээр харж, монгол ухаанаар хөгжүүлэх учиртай. Монгол хүний нүд, монгол ухаан хоёроор харсан, бодсон зүйл нэг их буруудахгүй байх аа. Бүх зүйлийг баруунчлах, хуулбарлах гэж ядах хэрэггүй. Мэдээж дэлхийн жишгийг дагах ёстой ч түүний зэрэгцээ бид монгол ухаан, уламжлалаа хадгалах ёстой.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье. |
Ч.Цэвээнпүрэв: Бид залуу үеэ эрч хүчтэй байлгах ёстой |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|