800 саяын төсөлтэй багш
2014-09-22МУИС-д хичээл заагаад ердөө 14 хонож буй шинэхэн багш Ү.Отгонбаяр манай “Амьдралын тойрог” булангийн зочин. Баасан  гаригийн үдийн хичээлийн дараа түүнтэй болзлоо. Саравчтай малгай, саарал жинс, үүргэвчтэй залуу биднийг угтсан нь МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн багш Ү.Отгонбаяр. Япон, Америк, Англи, Дани зэрэг улсад сурч магистр, докторын зэрэг хамгаалснаас гадна, олон зуун сая төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлсэн, бас судлаач багшаар нэртэй сургуульд багшилж байгаад эх орондоо ирсэн гэдгийг өмнө нь сонссон болохоор толгой тархинаас нь ихийг “ухах” санаатай очлоо. Монголчууд бид “Холоос ирсэн хүнээс үг сонс” гэдэг дээ. Залуучуудад үлгэр дууриал болох түүнээс чамгүй л олон зүйлийг асууж шалгаахаар хичээлийнх нь танхимд орцгоолоо.
Олон нийт таньдаг, байнга л хэвлэлд бичиж, ярьдаг хүмүүсээс бид энэ удаа холдож, төдийлөн танигдаагүй ч монголчуудын таньж мэдэхэд илүүдэхгүй, хийсэн бүтээсэн зүйлтэй шилдэг залуучуудын төлөөллийг олж чадсандаа олзуурхлаа.
Гадаадад сурдаг, сурч төгссөн монголчуудын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт чуулж, Төрийн гурван өндөрлөг илгээлт дамжуулж, Гадаад харилцааны сайд илтгэл тавьж томоохон хэмжээний хурал болсон. Сурвалжлагын гол дүрээ бид тэндээс олсон юм.
11 ДҮГЭЭР СУРГУУЛИАС ТӨРСӨН МАТЕМАТИКЧ

Ү.Отгонбаяр багшийг сүүлийн 17 жил гадаадын их дээд сургуульд сурч, багшилж байсан тухай өмнө нь сонссон байв. Ангид ормогцоо залуу багш өмнө нь хэвлэл энэ тэрд гарч байгаагүй, туршлага муутай гэдгээ бидэнд анхааруулсан юм. Гэхдээ тэр өнгөрсөн жил эх орондоо ирэхдээ эдийн засагч Д.Жаргалсайханы “De Facto” нэвтрүүлэгт орж шинжлэх ухаан яагаад хэрэгтэй тухай ярилцаж байсныг салбарынхан нь сайн мэддэг юм билээ.
Удаан хугацаанд гадаадын сургуульд багшилж, төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан залуу багшийн тухай манай уншигчид болон боловсролын салбарынхан их сонирхож байгаа нь гарцаагүй. Түүний бага нас, математикт хэрхэн дурласан талаар сонирхосноор бидний яриа эхэлсэн.
Отгонбаярын аавыг Үүеэ гэдэг. Аав, ээж нь хоёул МУИС-ийн газарзүйн анги төгссөн,газар зүйч мэргэжилтэй хүмүүс байдаг гэнэ. Гэхдээ мэргэжлээрээ ажилласан нь тун бага. Аав нь Барилгын цэргийн ангид олон жил ажилласан,харин ээж нь насаараа төмөр замд ажилладаг байсан тухай тэрээр дурссан юм. Тэд Сүхбаатар аймгийн уугуул аж. Отгонбаяр багш эхээс дөрвүүл, гурван ахтай, айлын бага нь. Хамгийн том ах нь холбооны инженер мэргэжил эзэмшсэн бол удаах нь физикч аж. Бага ах нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж газар зүйч болсон байна.
Отгонбаяр 1976 онд Улаанбаатар хотод төржээ. Олонх хүүхэд тоо, математикийн хичээлд бус арай өөр хөнгөн төрлийн хичээлд дуртай байдаг бол Отгонбаяр багаасаа тооны хичээлд илүү байж. Тэрээр Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургууль байгуулагдахад шалгалт өгч долдугаар ангиасаа элсэн оржээ. Түүнээс өмнө тэр үеийн Октябрийн районы 47-р дунд сургуульд сурдаг байсан аж. 11 дүгээр сургуульд ороод физик, математекийн хичээлийг улам гүнзгийрүүлэн үзэх боломж гарсан нь хожмоо надад хэрэг болсон шүү гэж байлаа. Сайн багшийн шавь болж, уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд математикийн улсын болон бүсийн олимпиадад чамгүй олон амжилт гаргасан байна. Математикийн улсын олимпиадаас 1992 онд хүрэл, 1993 онд мөнгө, 1994 онд алтан медаль хүртэж, тэр жилээ олон улсын олимпиадаас мөнгөн медаль авчээ.Тэрээр “Би ер нь тооны хичээлд дурладаг хүүхэд байсан. Дунд ангид ороод компьютер, мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой гэдгээ ойлгож эхэлсэн. Тэгээд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд МУИС-ийн математикийн ангид элссэн” гэж ярив.
“ОНГИРЧ БАЙНА ГЭЖ БИТГИЙ ОЙЛГООРОЙ”
Оюутан залуусын хувьд гадаадад сурна гэдэг ховор олдох боломж, мөрөөдлүүдийнх нь нэг байдаг. Отгонбаярын хувьд тэдний нэгэн адил боломж олдсон байна. Гэхдээ боломж гэхээсээ илүүтэй тэрээр сайн суралцдаг оюутан байсан гэхэд илүү тохиромжтой болов уу. Тэрээр 1997 оноос хойш гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцаж, судалгаа хийсээр өдийг хүржээ. Дөнгөж их сургуульд суралцаж байхдаа дундаас нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах болсон байна. Тэрээр Токиогийн их сургуульд бакалавр, магистрын зэргээ хамгаалжээ.
“Оюутан хүн гэдэг зөвхөн багшийн заасан зүйлийг сураад сууж болохгүй. Би Японд сурч байхдаа математикийн хичээлүүд дээрээ багш нараасаа түрүүлж явдаг, байнга ангийн найзуудтайгаа хамтарч бие дааж ном уншаад семинар хийдэг байсан. Цаашид өрсөлдөгч байя гэвэл зүгээр хичээлээ сонсоод явах хангалтгүй” гэж амжилтынхаа эхлэлийг даруухан тодотгов. Багш хичээлээ заана, дараа нь давхар хичээл бие дааж судлан багш нараасаа асууж, илүү ихийг мэдхийг хүсдэг байжээ. Японд сургуулиа дүүргэснийхээ дараа мөн л алс холын Америк орныг зорих болсон гэнэ. АНУ-ын Пенсилваниа мужийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан байна. Тодруулбал, сэлгэдэггүй геометр гэсэн сэдвээр судалгаа хийж докторын зэрэг хамгаалжээ.
Үүний дараа Дани улсын Копенхаген хотын Копенхагны их сургуульд гурван жил судалгаа хийсэн байна. Түүний судалгаа, шинжилгээ хийх ажил үүгээр зогсоогүй. Отгонбаяр багш Копенхагны их сургуульд судалгаа хийж байхдаа Их Британы Кардифын их сургуулийн эрдэм шинжилгээний хуралд оролцох боломж тохиожээ. Энэ үеэр түүнд Кардифын их сургуулиас “Манайд ажиллах төсөл бичнэ үү” гэсэн хүсэлт ирсэн байна. Ингээд тус сургуулийн хамт олонтой хамтран ажиллаж, судалгаа хийх төсөл бичиж дахин Их Британи улс руу нүүх хэрэг гарчээ.
Отгонбаяр багштай ярилцаж байхад тэрээр гадныхан шинжлэх ухааны салбартаа хэрхэн анхаарч, нарийн ханддаг тухай бидэнд сонирхолтой мэдээлэл өгч байлаа.
Тухайлбал, Их Британид судалгааны долоон том зөвлөл байдаг гэнэ. Түүний бичсэн төсөл нь Инженерийн болон Байгалийн шинжлэх ухааны Судалгааны Зөвлөлд нь багтсан байж. Төсөл бичихэд нэг онцлог байдаг байна. Төслөө ямар сургууль дээр хэрэгжүүлэх, хэн хэнтэй хамтран ажиллах тухайгаа тусгах нь чухал байдаг аж. Өөрөөр хэлбэл, тухайн сургуультайгаа хамтарч бичдэг гэсэн үг. Ингээд 2010 онд төслөө бичиж нэг жилийн дараа батлагдаад гурван жил Кардифын их сургуульд судалгаа хийжээ. Гэхдээ дан ганц судалгаа хийгээгүй аж. Хажуугаар нь хичээл заадаг байж. Тодруулбал, Кардифын их сургуульд гурван жил судлаач багшаар ажилласан гэсэн үг.
Түүний хэрэгжүүлсэн төсөл нь 800 сая төгрөгийн төсөвтэй байсан тухайгаа хэлэв. Ү.Отгонбаяр “Их хэмжээний төсөвтэй төслийг ганцаараа хэрэгжүүлсэн гэж яриад онгирч байна гэж битгий ойлгоорой. Үүгээр би гадны орнууд шинжлэх ухааны салбартаа ямар их анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулж, хөгжүүлдэг вэ гэдгийг л илэрхийлэх гэсэн юм” хэмээв.
Тэрээр төслийнхөө талаар “Миний төслийн нэр Noncommutative Algebraic Topology буюу Монголоор Сэлгэдэггүй Алгебралаг Топологи. Би өөрөө математикийн сэлгэдэггүй геометр гэдэг салбарт голчлон судалгаа хийдэг.Энэ нь алгебра, геометр, анализ гэсэн математикийн гол салбаруудын уулзвар дээр байдаг маш сонирхолтой салбар. Миний төсөл нь сэлгэдэггүй геометр талгебралаг топологийн аргачлалыг гүнзгий ашиглах тухай юм. Жишээлбэл Бөрнсайд бүлгийн локалчлал ашиглан KK онол судлах гэх мэт.
Төслийн санхүүгийн талын асуудлыг бол хариуцсан байгууллагууд нь маш нарийн тоооцоо хийгээд хянаад явдаг болохоор миний оролцоо маш бага.Төслийн мөнгө бол миний цалингаас гадна, гадаад дотоодын хурал цуглаанд оролцох, бусад эрдэмтдийг урих, мөн тэдэн дээр айлчлан очиж хамтран ажиллах зэргийг санхүүжүүлнэ. Дээрээс нь сургуулийн нарийн бичиг болон цахим тооцооны мэргэжилтнээс туслалцаа авахад зориулж хүртэл мөнгө тооцож оруулдаг.Ер нь нарийн тооцоотой, үүнийг нь суруулийн санхүүгийн алба хариуцаад явдаг. Төсөл хэрэгжиж дууссаны дараа харгалзах Судалгааны Зөвлөлдөө санхүүгийн болон судалгааны үр дүнгийн тайлангаа өгдөг” юм гэж тайлбарлалаа.
Суралцана, судалгаа хийнэ, багшилна гэхээр энэ бүх боломж бололцоо гадаадад хэр зэрэг байдаг талаар сонирхоод амжив. Үүний хариуд “АНУ-ын том сургуулиудад хэрэв математикаар докторын сургалтад хамрагдах гэж байгаа бол ихэнх тохиолдолд тэтгэлэг өгдөг. Тухайлбал, Пенсилваниа мужийн их сургуульд 40 гаруй мянган оюутан суралцдаг. Жилд арван мянга гаруй оюутан төрөл бүрийн мэргэжлээр төгсдөг гэж болно. Олон чиглэл, салбар байсан ч бүгд л эхний жилдээ математикийн хичээл үзэх шаардлагатай болдог. Гэтэл тэр олон оюутанд математик заах багш нар хүрэлцдэггүй. Тиймээс энэ орон зайг нөхөх хүмүүс нь докторын зэрэг хамгаалах гэж буй оюутнууд байдаг. Тиймээс хичээл зааж буй тэдгээр оюутнуудад тэтгэлэг гэхээсээ илүүтэй цалин өгдөг” хэмээн тайлбарлав. Залуу хүн гэхэд сурахын төлөө олон зүйлийг амжилттай амжуулж байжээ. Түүний хувьд хичээл зааж цалин авахын зэрэгцээ суралцана гэсэн үг. Гадныхан математик, физик зэрэг суурь шинжлэх ухааны чиглэлд тэтгэлэг олгох нь харьцангуй элбэг байдаг нь түүнд давуу тал болсон аж.
Их Британид байхад түүний төслийнх хугацаа нь ч дуусч. Тэгээд салбарынхаа боловсон хүчин бэлтгэх талд дээр өөрийн сурч мэдсэнээ гаргах цаг нь ирсэн гэж Отгонбаяр багш үзээд Монголдоо ирсэн нь энэ аж. Тэрээр одоо МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимд багшилж байгаа юм. Тэрээр Монголдоо бүрмөсөн төвхнөхөөр болжээ.
“МОНГОЛД САЯ ХҮНД ДӨНГӨЖ 600 ЭРДЭМТЭН НОГДОЖ БАЙНА”
Бид нэлээд хэсэг хугацаанд математик, судалгаа шинжилгээний талаар ярилцсан байв. Шинжлэх ухааны салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, шаргуу хөдөлмөрлөж байгаа ч залуу хүний хувьд хувийн амьдралынх нь талаар бид хэсэг ярилцлаа.
Отгонбаяр багш англи, япон хэлтэй. Тэрээр эхнэртэйгээ зургаан жилийн өмнө Дани улсад танилцаж байжээ. Тэд гэрлээд өдгөө таван жил болж байгаа юм байна. Эхнэр Э. Халиун нь зураач, график дизайнер мэргэжилтэй. Одоогийн байдлаар Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийг Монголдоо оруулж ирж, хувийн бизнес эрхэлж байгаа аж. Улсын их дэлгүүр, MaxMall их дэлгүүрүүдэд салбартай гэнэ. Том хүү нь гурван настай, бага нь гурван сартай.
Отгонбаяр багш залуу хүний нүдээр Монголд гарч байгаа шинэлэг, өөрчлөлтүүдийг ч мөн ажиглаж явдаг байна. Сүүлийн 17 жил гадаадад амьдарч байхдаа жил бүхэн эх орондоо ирдэг байжээ. 2000 оны эхэн үеэс монголчууд өөрсдөө юм хийхийг хүсдэг мэрийлттэй, бүтээлч болсон нь ажиглагдсан тухай бидэнтэй хөөрөлдөв. Элдэв гоёл чимэггүй түүний ярианаас математик, судалгаа шинжилгээний сэдэв яаж ийгээд л холбогдоод байв. Судалгаа хийх хугацаанд түүнд чөлөөт цаг тун ховор олддог байсан гэнэ. Харин цаг гарвал гэр бүлдээ зарцуулах, сонгодог хөгжим сонсох, ном унших сонирхолтой аж. Орчин үед цахим ном гарснаас хойш Отгонбаяр багшийн хамгийн дуртай зүйл нь цахим ном болсон гэнэ. Ер нь телевиз үзэх гэхээсээ илүүтэй ном унших нь залууст маш хэрэгтэй гэдгийг тодотгов.
Гадаадад сайн мэдлэг эзэмшээд эх орондоо ирнэ гэдэг сайн хэрэг. Сурсан мэдсэнээ зөвхөн оюутнуудад хичээл заах байдлаар гаргахгүй байлгүй гэсэн асуултад маань “Миний үндсэн үүрэг бол оюутан залууст хичээл заах. Сайн боловсон хүчин бэлтгэнэ гэдэг өөрөө математикийн салбарын төвшинг дээшлүүлэх гол хөшүүрэг болно. Жилд олон оюутан төгсөж байгаа хэдий ч яая даа гэсэн 2-3 боловсон хүчин бэлтгээд байж болно. Хамгийн гол нь чанартай сайн боловсон хүчин байхад салбар хөл дээрээ босч чадна. Тиймээс миний зорилго бол чанартай сайн хичээл заах” хэмээн өөрийнхөө Монголд ирсэн зорилгоо хэлэв. Мэдээж боломж гаргаад судалгаагаа хийх гэнэ.
Монголын шинжлэх ухааны төвшинг олон улстай харьцуулахад ямар байдаг талаар сонирхон асуухад “Юнескогийн статистикийн институтээс гаргасан судалгаагаар Монголд сая хүнд дөнгөж 600 эрдэмтэн ногдож байгаа гэсэн байна. Гэтэл хөгжингүй орнуудад гэхэд доод тал нь гурван мянган эрдэмтэн байдаг. Дани улсад гэхэд Монголоос арав дахин их буюу зургаан мянга байна. Ингээд үзвэл манай эрдэмтдийн тоо харьцангуй цөөн. Ялангуяа 1990 оноос хойшхи шилжилтийн үед шинжлэх ухааны салбар нэлээд орхигдсон” гэж багш дүгнэлээ. Тиймээс энэ салбарыг дээшлүүлэх эх үүсвэр бол сайн боловсон хүчин. Сайн боловсон хүчин бэлтгэхийн төлөө математикийн гавал багш эх орондоо, төрөлх сургуульдаа иржээ. Түүний энэ ажилд амжилт хүссэнээр бид сургуулийн үүднээс салсан юм.
М.ГАН, Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|
| 800 саяын төсөлтэй багш |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|