хямралд Оросыг буруутгадаг болон эдийн засгийн хоригийн тухай ярилцжээ. Мөн В.Путины дотны нөхөр гэгддэг С.Лавров Оросын Төрийн тэргүүний талаар бодлоо хуваалцсан байна.
-Сергей Викторович, та сүүлийн зургаан сарын хугацаанд их ядарсан харагдах боллоо?
-Улс орны маань гадаад бодлого сүүлийн саруудад хүнд байгаа учраас толгой өндийх завгүй ажиллаж байна. Гэхдээ энэ зун ажлаас хөндийрч хэдэн өдөр эх орондоо амарсан.
-Өнөөдрийн гадаад бодлогын хүндхэн нөхцөл байдал таныг цөхрөлд оруулж байна уу?
-Үгүй ээ, үгүй. Бид цөхрөх эрхгүй харин ч ажиллах ёстой хүмүүс. Иймд гадаад харилцааны нөхцөл байдлыг миний ядрахтай холбож ойлгож болохгүй. -Сүүлийн үед таны айлчлалын маршрут их давчуу болжээ? -Би долоо хоногийн дотор Минскээс Берлин, Парис, Африк, Душанбед айлчиллаа. Маршрут давчуу байгаа нь үнэн.
-Танд айлчлалаа цуцалсан тохиолдол байдаг уу?
-Би нэг ч удаа товлосон айлчлалаа хойшлуулж, цуцалж байгаагүй.
-Крымын асуудалд өрнөдийнхөн Оросыг буруутгаж байна. Биднийг энэ хямралын үндсийг тавьсан гэх юм?
-Бид Крымд Майданд өрнөсөн шиг үймээн үүсгэхгүй байх бодлого баримталсан. Үндэсний эв нэгдлийг бүрэлдүүлэхийн тулд нэгдсэн засгийн газрыг яаралтай байгуулах нь чухал. Дараа нь энэ ондоо багтаж хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй.
-Луганск, Донецкт мөн адил сонгууль болсон. Гэтэл тэнд одоо ч эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Ер нь сонгуульд санал өгсөн иргэдийн хэдэн хувь нь энх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа бол?
-Донбасст нэгдсэн засаглал хараахан тогтоогүй байна. Тэнд Оросын талыг дэмждэг хэсэг иргэд байхад Украины талыг баримтлагчид ч байна. Дашрамд хэлэхэд, бид санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрч, Донецк, Луганскийн сонгуулийн дүнг Киевийн Засгийн газарт илэрхийлэхийг хүссэн. Харамсалтай нь тодорхой үр дүнд хүрээгүй байна.
-Гэхдээ Украины урт хугацааны турш салан тусгаарлагчдын эсрэг тэмцэх болон Орос улстай дайтах тухай ярьж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Киевийн Засгийн газар АНУ-ын хүсдэг шиг тийм үйл явдлыг ярьж байна. Удирдагчдын гаргасан уриаг ард түмэн анализ хийх гэж оролддоггүй. Донбассд бүрэн хэмжээний иргэний дайн дэгдэж байна. Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа генерал Рубан“Донецк болон Луганскт Киевийн эрх баригчид өөрсдийн хүмүүстэйгээ дайтаж байна” гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна.
-АНУ-тай эхлүүлсэн найрсаг харилцаа болон барууны орнуудтай тогтоосон гадаад харилцаа дахин эсрэг чиглэлд явах хандлагатай болжээ?
-Хэрвээ Крым болон Украинд ямар нэгэн асуудал үүсээгүй бол тэд бидний эсрэг чиглэсэн өөр зүйл бодож олох л байсан. Европын холбоо, АНУ-ын эцсийн зорилго бол ямар ч үнээр хамаагүй Оросын байр суурийг ганхуулах юм. Тэд зорьсондоо хүрэхийн тулд юу ч хийж чадна. Ойрын бодит жишээ бол Сирийн хямрал байна.
-Бидний эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний талаар юу хэлэх вэ?
-Орос улс хариу үйлдэл үзүүлэх болно. Тэд өөрсдөө хоригийг хүссэн. Одоо бид хориг арга хэмжээ авах хэрэгтэй, үгүй гэдэг талаар олон хүн бичиж байна. ОХУ ийм нөхцөл байдалд хайхрамжгүй хандахгүй гэдгийг онцолмоор байна.
-МакДоналдс хүртэл Орос улсад хориг тавилаа. Иргэдийн дунд хүнсний хомсдол үүсэх вий гэсэн айдас төрөх боллоо?
- Эдийн засгийн хориг манай улсыг хүнсний хомсдолд оруулж чадахгүй. Энэ асуудал биш.
-Та Виталий Чуркиныг НҮБ-д томилуулах гэж В.Путиныг уйгагүй ятгасан гэсэн яриа байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Виталийг томилох нь миний санал байсан юм. Би түүнийг батлан даах нэмэлт өгөгдлүүдэд тайлбар хийсэн. Ерөнхийлөгч Виталийг томилох саналыг хүлээн авч, тэд тусгайлан ярилцсан. Би Виталий Чуркиныг 1992 оноос мэдэх эртний танилууд.
-Таныг Владимир Владимировичтай сайн харилцаатай учраас сайд болсон гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-Владимир Владимирович засгийн газрыг удирдсан 1999 онд бид танилцсан. Би тухайн үед НҮБ-д төлөөлөгчөөр ажиллаж байв. Бид 2000 онд Нью-Йорк хотод ганцхан удаа л уулзсан. Харин2004 В.Путин намайг сайдын албан тушаалд томилсон юм. Одоо бол албан ажлын шаардлагаар өдөр бүр уулздаг.
-Ерөнхийлөгчтэй өдөр тутам уулздаг гэлээ. Владимир Владимировичтай ярилцахад ямар байдаг вэ?
-Ерөнхийлөгчийг дагалдан гадаадад томилолтоор явах, ОХУ-д айлчлах гадаадын удирдагчдын талаар ярилцдаг. Владимир Владимирович хэн хүнээс илүү сонсогч. Энэ бол магтаал биш, зусардалт ч биш. Харин хувь хүний онцлогийг үнэлсэн үг юм. Путин танд үргэлж ярих боломжийг олгодог ба хэзээ ч хүний яриаг тасалдаггүй.
-Та Хиллари Клинтоны намтар номоо хэвлүүлээд удаагүй байна. АНУ-ын тэргүүн хатагтай асан тэрбээр манай улсын Ерөнхийлөгчийн талаар нэлээн сонирхолтой зүйлсийг бичсэн. Та уншсан уу?
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Европын улс орны удирдагчдаас НҮБ-ын дарга нарыг хүртэл цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэнийг уншсан.
-Та жил бүр Ерөнхийлөгчтэй хамт уулын голд завиар аялдаг. Ийнхүү аялахдаа яагаад бие хамгаалагчгүй явдаг юм бэ?
-Завиар хамгаалагчгүй аялах нь миний санаа байсан. Владимир Владимирович энэ саналыг бүрэн дэмжиж найз нөхдийн хүрээнд аялдаг юм.
-Яагаад найзууд тань таныг “Хандгай” гэж хочилдог юм бэ?
-Энэ хочийг би оюутан байхдаа авсан. МГИМО(Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль)-д суралцах хугацаандаа би оюутны барилгын отрядын даргаар ажилладаг байлаа. Манай бригад нэгдүгээр дамжаанд Хакас, хоёрт Тува, гуравдугаар дамжаанд Алс Дорнод, харин төгсөх курсдээ Якутэд ажилласан юм. Удирдсан бригадаа бусдаас илүү шахаж ажлуулдаг учраас намайг ийнхүү хочлох болсон. Гэхдээ би энэ хочиндоо дургүйцдэггүй.
-Таныг оюутан байхдаа синегаль хэл судалсан гэдэг. Одоо энэ хэлээр ярьж чадах уу?
-Би дунд сургуульд Англи хэл сурсан. Харин МГИМО-д синегаль(Шри-Ланка улсын үндэсний хэл), франц хэлийг судалсан. Үнэндээ 1976 онд Шри-Ланка явж ирснээсээ хойш энэ хэлээр нэг ч удаа яриагүй. Одоо бол ярьж чадахгүй. Харин уншиж чадна шүү.
-Гэхдээ цейлон цай уудаг биз дээ?
-Нээрээ энэ талаар бодож үзээгүй юм байна. Би хар цай уух дуртай. Ер нь тэгж их хоол хүнсэндээ анхаарал хандуулдаггүй. Өлсөхгүй л бол хангалттай гэж боддог.
-Та нэгэн ярилцлагадаа“Сайд болоод дэлхийн 136 орноор зочилсон” гэсэн байдаг. Харин энэ тоо хэдээр нэмэгдсэн бэ?
-Тэр үеэс хойш айлчилсан улсынхаа талаар бодохоо больсон. Энэ тоо нэмэгдсэн нь маргаангүй.
Х.Эрдэнэзаяа