 |
|
 |
|
Ч.Хашчулуун: Гадаадын төрийн банк салбараа нээвэл Монголбанк байтугай УИХ ч хянаж чадахгүй |
|
|
 |
|
 |
Ч.Хашчулуун: Гадаадын төрийн банк салбараа нээвэл Монголбанк байтугай УИХ ч хянаж чадахгүй
2014-09-17БНХАУ-ын төрийн өмчит "Bank of China" Монголд салбараа нээх сургаар манай улстөрч, эдийн засагчид байр сууриа  илэрхийлж эхэлсэн. Монголын банкуудын холбоо ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан тоотоор хандаж дүгнэлт хүргүүлсэн бол эдийн засгийн асуудлаар мэргэшсэн хэсэг судлаач тусгай судалгаа хийжээ. Тус судалгааны багийн зөвлөхөөр ажилласан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Эхлээд судалгааны үндсэн зорилго, ямар мэргэжлийн хүмүүс багтсан, та ямар үүрэгтэй оролцсон гэдгээс яриагаа эхлэх үү?
-Зөвхөн ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засагтай гэлтгүй аливаа төр засаг улс орныхоо хэмжээний ямар нэгэн томоохон шийдвэр гаргахдаатухайн асуудлаар бодлогын судалгаа хийдэг. Төрийн мэдэлд, Засгийн газар нь дэргэдээ судалгааны ийм томоохон байгууллага, бүтэцтэй улс орнууд олон бий. Энэ утгаар нь харвал Монгол Улсад гадаадын төрийн өмчит банк салбараа нээх, үгүй нь бодлогын судалгаа хийх үндсэн сэдэв мөн. Тийм учраас манай баг гаднын төрийн мэдлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулбал нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалсан. Миний бие энэхүү судалгааны зөвлөхөөр ажиллаж, Австралид сурдаг магистр зэрэгтэй монгол судлаачид судалгааг гардаж хийсэн.
-Судалгааны дүн гэх үү, дүгнэлт гэх юм уу, тэндээс харвал гадаадын төрийн өмчит банк Монголд салбараа нээхэд эерэг, сөрөг аль тал нь давамгайлж байна вэ?
-Мэргэжлийн хүмүүсийн хийсэн бодлогын судалгаа учраас дүгнэлт гэж ярих нь зөв л дөө. Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн.
-Жишээлбэл ямар?
-Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш жилийн хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.
-Та гаднын банк стратегийн салбаруудад зээл их хэмжээгээр өгнө гэж байна. Гэхдээ манай улс гадаад зах зээлээс бонд босгож, түүнийгээ стратегийн салбарууддаа хөрөнгө оруулалт болгож өгч байгаа шүү дээ?
-Энэ бол нэг зээлдэгч биш олон хэрэглэгчээс авч байгаа ашгийн төлөө үйл ажиллагаа. Харин төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад "Bank of China" орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.
-Хэрвээ гаднын банк салбараа нээвэл нэг талаар дотоодын банкуудын зээлийн хүү буурч, жижиг дунд үйлдвэрүүдэд олгох зээлийн хүртээмж нэмэгдэж, тэр хэрээр банкуудын өрсөлдөх чадвар сайжирна гэж ярьж байгаа шүү дээ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэж ярьж байгаа нь том эндүүрэл. Тийм юм байхгүй. Ингэж ярьж байгаа нь өнөө маргаашаа л харсан болчимгүй явдал. Олон улсын судалгаанаас харахад, гаднын томоохон банкууд салбараа нээсний дараа энэ үзүүлэлтүүд харин ч эсрэгээр эргэсэн байдаг. Тухайлбал, Энэтхэг, Пакистанд гаднын улсын төрийн мэдлийн банк үйл ажиллагаагаа явуулснаас болж жижиг дунд үйлдвэрийн зээлийн нөхцөл нь дордсон, дотоодын хамгийн сайн харилцагчдыг нь гаднын банк авч, зах зээлд нь сорчлох, ялгаварлан оролцох хандлага нэмэгдсэн байдаг. Манайд ч ийм өнгө төрх харагдаж байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад томоохон найдвартай харилцагчид тун цөөхөн байдаг. Энэ цөөн хэдэн найдвартай харилцагч нь гаднын төрийн мэдлийн банк руу шилжих юм бол дотоодын банкны систем мөхөлд орох эхний дохио болно. Ингэснээр манай улсад хамгийн эрчимтэй хөгжиж байгаа банк санхүүгийн салбар бүхэлдээ гаднын төрийн нөлөөнд хүчтэй автах эрсдэл бий болно.
-"Bank of China"-гийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ салбараа нээвэл эхний ээлжид томоохон аж нэгжүүдэд л зээл өгнө гэж мэдэгдсэн?
-Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг тоолбол цөөхөн шүү дээ. Уул уурхай, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа хэдхэн компани л бий. Энэ компаниуд гаднын төрийн мэдлийн банкнаас зээл авч эхэлбэл эргээд зээл авсан банкныхаа хараат байдалд орно. Үүнтэй зэрэгцээд Хятад улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд төрийн мэдлийн банк нь их хэмжээний зээл өгснөөр тэдний үйл ажиллагаа улам эрчимжиж, манай дотоодын аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх боломж хомс болно. Үүнээс үүдэж ялгаварлах байдал үүснэ. Энэ нь дотоодын зах зээлд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдана. Өрсөлдөөний нөхцөлийг харахад Хятадын зээлийн хүү маш бага байдаг. Бага хүүтэй тэр зээл манай зарим үндэсний аж ахуйн нэгжид олдохгүй л гэсэн үг. Тэд зээл авахын тулд зах зээл дээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг зөвшөөрөх хэрэгтэй болно. Энэ нөхцөлд тоглоомын дүрэм автоматаар л Хятадын хөрөнгө оруулагчдын талд шууд шилжинэ.
-Уул уурхайн томоохон компаниудын хувьд Хятадын төрийн мэдлийн банкнаас зээл авахын тулд гол барьцаа хөрөнгө нь ордын лиценз байх болов уу. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол лицензээ шилжүүлэхээс өөр аргагүй болох уу?
-Тэгж таарна. Төр, хувийн хэвшлийн ямар ч банк зээлийнхээ барьцаанд алт болон өндөр төлбөртэй, үнэ буухгүй үл хөдлөх хөрөнгө л авахыг бодно. Орос улс нэлээд том нефтийн ордоо Хятадын талд өрөндөө өгсөн. Тажикстан улс өрөндөө газар тасдаж өглөө. Манайд ч бас ийм нөхцөл үүсч болзошгүйг үгүйсгэх аргагүй. Манай дотоодын аж ахуйн нэгжүүд их хэмжээний зээл авахын тулд үйлдвэрийн объект, төсөл, уурхайнуудаа барьцаалаад, дараа нь зээлээ эргэн төлж чадахгүй байдалд орвол тэдгээр барьцаа нь бүгд хураагдана. Хэлбэр нь тухайн компанийн уурхай, төсөл хөтөлбөр, объектуудыг хураан авч байгаа мэт боловч хэтийн үр дагавар нь Монголын нийгэм, эдийн засагт сөргөөр тусч, нэг улсаас хараат байдал улам л нэмэгдэнэ.
-Хэрвээ "Bank of China" салбараа нээвэл зээлээ ам. доллараар олгох уу, эсвэл юаниар уу. Ер нь Хятадын төрийн мэдлийн банк Монголд салбараа нээвэл манай эдийн засагт Хятадын мөнгөний бодлого нэвтэрнэ гэх яриа хэр ортой вэ?
-Хятад улс юаниа олон улсын валют болгох бодлогыг баримталж байгаа. Тийм учраас Монгол шиг байгалийн баялагтай оронд төлбөрийг нь аль болох юаниар хийх сонирхол давамгайлж байгаа. Манайх бол чөлөөт эдийн засагтай, дэлхийн зах зээлд ид оролцож байгаа улс. Гэтэл нэг улсын мөнгөн тэмдэгтийн нөлөөнд орчихвол тус улсын хамаарал илүү хүчтэй болж эргээд гарахад хэцүү болно. Дээр нь тухайн банкны бодлого нь хаалттай байгаа нөхцөлд энэ эрсдэл улам л нэмэгдэнэ. Ер нь гаднаас орж ирж байгаа банкууд ихэвчлэн валютаар зээл өгөх сонирхолтой байдаг. Учир нь валютаар зээл олгосноор тухайн банкинд ямар нэгэн эрсдэл байхгүй. Валютаар зээл өгч эргээд хүүгээ валютаар авна. Гэтэл манайд ханш маш их хэлбэлздэг шүү дээ. Тэгэхээр ам.долларын зээл авчихаад төгрөгөөр хүүгээ төлье гээд тухайн үеийн ханшаар шилжүүлэхэд ханш унасан байвал асар их хэмжээний хохиролд ордог. Манай томоохон компаниуд, жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд ам.долларын зээл авах сонирхол байдаг боловч эргээд зээлийнхээ эргэн төлөлт дээр асуудал үүсдэг. Тиймээс их хэмжээний ам. долларын зээл авахад эрсдэл өндөр байдаг. Хоёрт, гаднын банк аж ахуйн нэгжүүдийн хамгийн ашигтай ажиллаж байгааг сорчлон зээл олгож, найдвартай, томоохон компаниудыг нь өөртөө татдаг. Үлдэж буй жижиг дунд үйлдвэрийн зээлийн эрсдэл нь өндөр учраас зээлийн хүү нь өсдөг.
-Дотоодын арилжааны 13 банкийг Монголбанк бодлогынхоо хүрээнд нэгтгэж, хяналт шалгалт хийж зохицуулдаг. Гэтэл гаднын томоохон банк салбараа нээхэд манай Засгийн газар болон Монголбанк хяналт шалгалтхийх боломжгүй гэдгийг та хэллээ. "Bank of China" салбараа нээвэл арилжааны зээл олгохгүй томоохон төсөл хөтөлбөрт зээл олгоно гэж ярьж байгаа ч хяналт шалгалтын механизм байхгүй учраас арилжааны зээл олгосон ч бид яаж ч чадахгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Одоогийн байдлаар хяналт шалгалтын тогтолцоо бүрдээгүй. Ер нь гаднын банк орж ирээд ямар байдлаар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг эрх зүйн орчин харанхуй байна. Төлөөлөгчийн газрын статус нь тодорхой бус байна. Охин компани эсвэл салбар гэдэг статусаар орж ирэх үү гэдэг нь ч тодорхой бус. Ийм нөхцөлд дэлхийд хамгийн том банкны нэрээр орж ирэхэд нь "та нар дуртай юмаа хий" гэвэл дотоодын банкны салбарт хохирол гаргана, алдаагаа засах гэхэд аль хэдийнэ хожимдсон байх эрхзүйн орчинтой байна шүү дээ, бид. Өндөр хөгжсөн орнуудын банкуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ нэгд, эхлээд эрх зүйн орчноо сайн болгох хэрэгтэй. Ямар үйл ажиллагааг нь зөвшөөрч, ямрыг нь хязгаарлах вэ гэдгийг судлах нь хамгийн чухал. Хоёрт, хэрвээ гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулбал үр дагавар ямар байх уу. Үнэхээр манайд хэрэгтэй юү, эсвэл дотоодын зах зээлийн хамаг ашгийг хүртэж, Энэтхэг, Пакистан шиг өрөнд оруулаад гараад явахыг үгүйсгэхгүй. Мөн гаднын банк нэвтэрснээр дотоодын банкны салбар хямралд орж, хэдэн мянган хүн ажилгүй болох, орон нутагт үзүүлэх үйлчилгээ хумигдах уу, үгүй юү гэдгийг зөвшөөрөл өгөхөөсөө өмнө нарийвчлан судлах хэрэгтэй. Манай улсын банкны салбарт гаднын арилжааны, хувийн өмчлөлтэй банк бол бий. Тодруулбал, 2012 оны байдлаар банкны салбар дахь гадаадын хувь эзэмшилтэй банкууд 43 хувийг эзэлж байна. Монгол Улсын эдийн засагт олон орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэн ажиллах нь чухал. Харин анх удаа төрийн мэдлийн банк орж ирэх гэж байгаа учраас сайн судлах нь л зүйтэй. Гуравт, гаднын төрийн мэдлийн банк орж ирэх нь онцгой үзэгдэл. Хэрвээ ашгийн төлөө Япон, Солонгос, Америкийн арилжааны банк орж ирвэл үйл ажиллагаа нь харьцангуй ил тод байдаг. Тайлан судалгаагаа ил тод гаргаж, бирж дээр бүх хөрөнгө оруулагч нарт танилцуулдаг. Харин төрийн банкны үйл ажиллагаа, шийдвэр нь хаалттай байдаг. Шийдвэр, бодлого нь Засгийн газрынхаа эрх ашгийн дагуу л явна гэдэг нь гарцаагүй. Тэр нь манай Засгийн газар болон Монголбанкны бодлоготой нийцэж байна уу, үгүй юү гэдэг нь өөрөө асуудал. Манайх өөрийн нутагтаа санхүүгийн зээлийг хянах, удирдах, чиглүүлэх боломж нь хумигдана. Учир нь, Хятадын төрийн банкны ,өөрийн хөрөнгийн хэмжээ асар том шүү дээ. Манай дотоодын арилжааны банкуудын бүх хөрөнгийг нийлүүлээд ч "Bank of China"-гийн нэг хувьд нь ч хүрэхгүй. Ийм их, асар том хөрөнгөтэй банк орж ирж байгаа нөхцөлд манай олон жижиг банкуудыг нэг алхаад л үгүй хийнэ. Дараа нь бид сэргээж, нөхөж чадахгүй байдалд үлдэнэ шүү дээ. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа банк ашгийн төлөө л орж ирдэг, зээлийн хүүг нь бууруулж хүртээмжийг нь нэмэгдүүлж Монголыг хөгжүүлэх гэж орж ирэхгүй. Энэ бол тодорхой.
-Гаднын аль нэгэн улсаас хийж байгаа шууд хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 1/3-ээс хэтрэхгүй байх хууль манайд бий. Хэрвээ төрийн мэдлийн банк нь орж ирвэл Хятад улсын хөрөнгө оруулалт хуульд заасан энэ хэмжээнээс давчих уу?
-Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 1/3-ээс хэтрэхгүй байхаар заасан байдаг. Одоогийн байдлаар бол Хятад улсаас оруулсан хөрөнгө оруулалт энэ хэмжээнээс хэдийнэ хэтрээд явж байгаа. Хэрвээ Хятадын хөрөнгө оруулалттай том компаниуд дээр төрийн мэдлийнх нь банк орж ирвэл энэ хоёрын хослол илүү л нөлөөтэй болно. Монголын компаниудад өгөхгүй байгаа, олдохгүй байгаа зээл Хятадын хөрөнгө оруулалттай компанид олгоно. Өөрөөр хэлбэл, зээлийн нөхцөл ялгаварлалтай болно гэсэн үг. Дотоодын үндэсний компаниудад өрсөлдөх боломж гарахгүй. Тиймээс зэргэцүүлээд аль болох гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, эрүүл өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Мэдээж Хятадын төрийн өмчийн банк, тус улсын компаниудтай хамтран ажиллалгүй яах вэ, ажиллах ч болно. Тэгэхдээ аль болох дотоодын зах зээлд оролцохгүйгээр арилжааны банкуудаар дамжиж эсвэл Засгийн газраар дамжиж үйл ажиллагаа явуулахыг дэмжих нь зүйтэй.
-Хэрвээ салбар байгуулах зөвшөөрөл олговол хөрөнгө оруулах, зээл олгох чиглэлийг хязгаарлах боломжтой гэж зарим хүн ярьж байгаа. Гэтэл таны хэлж байгаагаар Төв банк, Засгийн газар ч хяналт тавьж чадахгүй, боломжгүй юм биш үү?
-Аливаа нэг банк салбараа байгуулахад тодорхой чиглэл, хязгаарлалттай байж болно гэсэн яриа байдаг боловч өнөөдрийн манай хууль эрх зүйн орчинд огт тийм зүйл байхгүй. Юуны үндсэн дээр хязгаарлалт тавьж, юуг зөвшөөрөхийг хэн ч мэдэхгүй. Ийм нөхцөлд гэрээ байгуулах нь утгагүй болно. Оюутолгой төсөл дээр Ашигт малтмалын хууль байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Монголын Засгийн газар өөртөө 34 хувийг авч байсан бол гаднын банк орж ирэхтэй үүсэх харилцааг сайн судалж, боловсронгуй болгосон эрх зүйн орчин одоогоор байхгүй. Тиймээс банкны тогтолцоонд нэг оролцогчоос тодруулбал, гаднын төрийн мэдлийн банкны салбараас хараат байдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал харшилна.Тиймээс хууль эрх зүйн орчноо бий болгоогүй цагт үйл ажиллагаагаа явуулах нь аюултай. Энэ нөхцөлд хамтран ажиллах, Төвбанк болон Засгийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулах нь зөв.
-Зарим хүн гаднын томоохон банкийг дагаж их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хөрөнгө оруулалт татах сайхан боломж. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гаднын төрийн мэдлийн банкны салбарыг байгуулж, ядуу амьдарснаас хэн нэгнээс хамааралтай баян амьдарсан нь дээр гэх юм. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Даяаршсан дэлхийд бие биеэсээ тодорхой хэмжээнд хамаарах явдал байгаа. Огт хамааралгүй холбоогүй явна гэвэл худлаа. Харин энэ хамаарлаа хийхдээ өөрсдөдөө хамгийн ашигтай хувилбараар боловсруулах ёстой. Тийм учраас л илүү судлах хэрэгтэй. Манай ямар салбарт хамаарал байж болох вэ, ямар нөхцөлд багасгах, эсвэл нэмэгдүүлэх вэ гэсэн нэгдсэн бодлого байх ёстой. Тухайлбал, манай улс нийт экспортынхоо 90 хувийг нэг улс руу гаргаж байгаа нөхцөлд улам нэмэгдүүлэхэд сөрөг тал нь илүү болно. Нөгөө талд шатахууныхаа дийлэнхийг нэг улсаас авч байна. Энэ улсаасаа худалдан авалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэвэл бас л сөрөг талтай. Тэгэхээр нөхцөлийг нь сайн судалж нэг талын хамаарлаа зөв эрүүл, өөртөө ашигтайгаар байлгаж, хэрэгтэй бол шинэ харилцаа холбоо үүсгэх хэрэгтэй. Зөвхөн хоёр хөрштэйгөө тулж харилцаж болохгүй. Манай хоёр хөрш том нь үнэн боловч дэлхийн санхүүгийн зах зээл дээр бидэнд гуравдагч хөрш гэж бас бий. Тэдэнтэйгээ харилцаагаа тасалж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй гэж ярьж байгаа. Тэр үнэн л бол ганц банкны ч биш, бүх л салбарт гадаадын төрийн өмчит компанийг дотоодын зах зээл рүүгээ оруулахыг цаашид хязгаарлах нь зөв. Төрийн өмчийн компани бол тухайн улсынхаа төрийн бодлогыг хэрэгжүүлдэг субъект гэдгийг санах хэрэгтэй. Харин аж ахуйн нэгж, хувьцаат компани байвал тэр нь зах зээлийнхээ ном журмаар ажилладаг хэвийн байгууллага. Ийм компаниудтай хамтарч ажиллахад манай засаглалд ч сайнаар нөлөөлнө.
Э.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин |
Ч.Хашчулуун: Гадаадын төрийн банк салбараа нээвэл Монголбанк байтугай УИХ ч хянаж чадахгүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо 16:06 Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө.
|
Налгар намын сайхан улиралд дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид товолсон цагтаа Далан Хар уулын энгэр дэх үзэсгэлэнт сайхан Хөххотод маань хуран цугларч, найрсаг сэтгэлээр танилцан, хөгжлийн шинэ боломжийг хайн, тал нутгийн өрнөл хөгжлийг магтан шагшиж, хөгжлийн талаар хамтдаа ярилцсан нижгжир форум болж өнгөрлөө. »»
|
|
Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав 16:00 Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ажиллагаа солилцооны 5 дахь удаагийн арга хэмжээ 08-р сарын 25-нд Хөх хотод болов. Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Орос, Бүгд Найрамдах Никарагуа Улс зэрэг дөрвөн орны 100 гаруй зочид төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцан, хамтын хөгжлийн гарцыг хайн хэлэлцэв.
|
Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ажиллагаа солилцооны 5 дахь удаагийн арга хэмжээ 08-р сарын 25-нд Хөх хотод болов. Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Орос, Бүгд Найрамдах Никарагуа Улс зэрэг дөрвөн орны 100 гаруй зочид төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцан, хамтын хөгжлийн гарцыг хайн хэлэлцэв. »»
|
|
Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик 15:14 Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш умард талаараа гурван хошууг сундалдаг бол Хятадын хамгийн том элсэрхэг нутаг болох Муу-Усын элс нь өмнөд хэсгээрээ дөрвөн хошуутай хиллэдэг. Эдгээр цөл, элсэрхэг газар нь Ордос хотын нийт нутаг дэвсгэрийн 52 хувийг эзэлдэг бөгөөд жилийн турш ган гачиг, бороо багатай байдаг тул маш эмзэг экосистемтэй юм.
Энэ хоёр том элсэн цөл газар Хатан голоос ердөө 3 км, Бээжингээс ердөө 800 км-ийн зайд оршдог. Энэ нь Хатан голын аюулгүй байдал, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн экологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байдаг.
|
Хятадын долоо дахь том цөл болох Хөвчийн элсэн цөл нь баруунаас зүүн тийш умард талаараа гурван хошууг сундалдаг бол Хятадын хамгийн том элсэрхэг нутаг болох Муу-Усын элс нь өмнөд хэсгээрээ дөрвөн хошуутай хиллэдэг. Эдгээр цөл, элсэрхэг газар нь Ордос хотын нийт нутаг дэвсгэрийн 52 хувийг эзэлдэг бөгөөд жилийн турш ган гачиг, бороо багатай байдаг тул маш эмзэг экосистемтэй юм.
Энэ хоёр том элсэн цөл газар Хатан голоос ердөө 3 км, Бээжингээс ердөө 800 км-ийн зайд оршдог. Энэ нь Хатан голын аюулгүй байдал, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн экологийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байдаг. »»
|
|
Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн 15:09 Монгол-Хятадын V экспо сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн сонирхол татахуйц хэсэг болох гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай нь дотоодын дэвшилтэт технологи, шинэлэг технологиудыг толилуулах болно.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай руу ороход таны анхаарлыг хамгийн түрүүнд татдаг зүйл бол ухаалаг гэр ахуйн барааны хэсэг юм.
|
Монгол-Хятадын V экспо сүр дуулиантайгаар нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн сонирхол татахуйц хэсэг болох гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай нь дотоодын дэвшилтэт технологи, шинэлэг технологиудыг толилуулах болно.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай руу ороход таны анхаарлыг хамгийн түрүүнд татдаг зүйл бол ухаалаг гэр ахуйн барааны хэсэг юм.
»»
|
|
Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр 14:43 -“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь сурвалжилга
|
-“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа -2025” Өвөр Монгол дахь сурвалжилга »»
|
|
Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо 14:37 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3-р ээлжийн сургалт, мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын 3-р ээлжийн сургалт, мөн хамгийн эцсийн сургалт өнөөдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө амжилттай өндөрлөлөө. »»
|
|
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав 14:32 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын
|
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын »»
|
|
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ 11:36 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон
|
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон »»
|
|
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа 10:45 “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн
|
“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн »»
|
|
ОУХМ Э.Даваахүү Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ 10:41 Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын
|
Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын »»
|
|
“Хусаад хож” гэсэн гарчигтай лайвуудаар иргэд сугалаанд оролцож, залилуулж байна 09:54 Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд
|
Сүүлийн үед цахим орчинд “Хусаад хож” гэсэн гарчигтай лайвууд их хийгдэж байна, цагдаагийн байгууллагад сугалаанд »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
20 орчим насны дөрвөн залуу ганцаараа явж байсан эмэгтэйг машиндаа хүчээр суулган дээрэмджээ 15:40 Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод,
|
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, »»
|
|
Энхтайваны гүүрийг 2026 онд шинэчлэн засварлана 15:32 Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид
|
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав 11:16 Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан
|
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан »»
|
|
Ховдын 2 суманд үер бууж, 95 гэр, 84 хашаа усанд автжээ 10:33 Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ.
|
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ. »»
|
|
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана 10:23 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах
|
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа 09:23 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
»»
|
|
Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн 09:19 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
|
Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг. »»
|
|
Өнөөдөр СОНДГОЙ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно 09:18 Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид” 09:17 Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
|
Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. »»
|
|
Дорно дахины “Швейцар” Рашаан хот 09:14 "Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
|
"Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа 09:10 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна. »»
|
|
Хянган нутгийн налгар наадам 09:07 Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.
|
Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам. »»
|
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Лавров: Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй 17:30 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
|
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн »»
|
|
Украины дрон Оросын цөмийн цахилгаан станцад цохилт өгч, гал гарчээ 09:35 Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
|
Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|