 |
|
 |
|
Таван дарга ба таван өөр улс төр |
|
|
 |
|
 |
Таван дарга ба таван өөр улс төр
2014-09-09Оршил буюу Ардчилсан Нам мэндэлсэн товч түүх 
Ардчилсан Нам 2000 оны 12 дугаар сарын 6 буюу Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан тэр өдрийг товлон байж Их хурлаа хийж шийдвэрээ гаргаж, улс даяар зарласан билээ. 2000 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд тус тусдаа салангид оролцсоны уршиг, гол нь төр барьсан дөрвөн жилийн дотор Засгийн газраа дөрвөнтээ унагасны нөлөө бас олон ааштай төр засагт гаднын хөрөнгө оруулагчид үл итгэх болсноор улс орны эдийн засаг тодорхой хэмжээгээр сульдаж, ард түмний амьдрал тэр хэмжээгээр уруудсаны гор зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд үндсэндээ УИХ-д нэг ч суудалгүй ялагдсан нь нэгийг бодоход хүргэсэн хэрэг. Ийнхүү дор бүртээ хэлэлцээд голлох таван нам санал нэгдэж Ардчилсан Нам байгуулагдсан нь тухайн үедээ нийгмийн захиалга байлаа. Ерэн оны ардчилсан хувьсгалын түүчээ бологсдоос зонхилон бүрдсэн МҮАН /Монголын Үндэсний Ардчилсан Нам/, МСДН /Монголын Социал Демократ Нам/ хоёр гол цөм нь болж, МСМН /Монголын Сэргэн Мандлын Нам/, МоАН /Монголын Ардчилсан Нам/, МНН /Монголын Ногоон Нам/ -ууд энэ нэгдэлд орсон юм. Хэдийгээр эв нэгдлийн эрхэмлэж, нэгэн дээвэр дор нягтарч, нэг нам болохоо тунхагласан хурлаараа 100 хувь гар өргөн баталсан ч, нам намын удирдагч нарын дотор эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх тухай далдхан хүсэл өвөртөлж ирснийг үгүйсгэх аргагүй.
Яагаад гэхээр тийм байдал ердөө дараа жилээс нь цухалзаж эхэлсэн байдаг. Ардчилсан Намыг санаачлагч болохын хувьд хуралд бэлтгэх, бичиг баримтаа боловсруулах, иргэдэд энэ талаараа сурталчлах, бусад намуудтай уулзаж зөвшилцөх гээд үндсэндээ дөрвөн сар шахам үргэлжилсэн зохион байгуулалтын бүх ажлыг МҮАН, МСДН-ын нөхөд гүйцэтгэсэн бөгөөд ажлын хэсгүүд байгуулагдаж, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын зэрэг улс төрчид ахлан ажилласан ба хэсэг тус бүр арав орчим хүнтэй байлаа. 2000 оны 11 дүгээр сар гэхэд бэлтгэл ажил хангагдаж, гагцхүү намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн, хэнийг нэр дэвшүүлэх асуудал маргаантай үлдлээ. Анх төлөвлөснөөр бол намын даргаар М.Энхсайхан, ЕНБД-аар Н.Алтанхуяг гэсэн хувилбар дэвшүүлж, эхэндээ санал нэгдсэн боловч, хэд хэдэн зөвшилцлийн дараа Энхсайхан намын дарга болвол ЕНБД-аар Ё.Гэрэлчулууныг авна гэж зүтгэснээр эхний хувилбар задарч, асуудал нэлээд хурцадсан юм. Ингээд аль тал нь нэрээ татаж, аль аль тал нь хүлээж авч болох, төвийг сахигч, аядуу зөөлөн нэр дэвшигч хэмээн үзэж намын даргад Д.Дорлигжавыг сонгосон бол ЕНБД МСДН-аас байх анхны тохиролцооны дагуу З.Энхболдыг Их хуралд оруулсан түүхийг цөөвтөр хүн мэднэ.
Анхдугаар хурал ерөнхийдөө баяр ёслолын байдалтай болж, бэлтгэж оруулсан АН-ын мөрийн хөтөлбөр, Үндсэн Дүрэм зэргээ сайшаан, Намын даргаар Д.Дорлигжав, ЕНБД-аар З.Энхболд нарыг баталж, ҮЗХ /Үндэсний Зөвлөлдөх Хороо/ байгуулагдах хүртэл ажиллах Зөвлөлдөх Зөвлөл гэж байгуулан тодорхой эрх мэдэл өгснөөр үйл ажиллагаа эхэлсэн билээ. Ардчилсан Намын анхаарлаа хандуулах гол ажил нь Ерөнхийлөгчийн сонгууль байв. АН энэ сонгуульд М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын нэрийг дэвшүүлсэн, улс орон даяар сунгаа хийсэн, нэр дэвшигч маань ялагдсан, Булган аймагт явагдсан нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлж, цөөвтөр саналаар ялагдсан гээд амжилт тааруухан түүх үргэлжилсэн. Эдгээр нь нэг талаас намын ялагдал мэт харагдавч нөгөө талдаа шинээр байгуулагдсан АН орон нутагт нэр хүндээ өсгөх, гишүүд болон иргэдтэй ойртож ярилцсан их ажлын он жилүүд байсан гэхэд болно. Ойр ойрхон явагдсан хоёр сонгуулиас гадна орон нутгийн сонгуульд ялагдсан нь намын удирдлагын ажилтай холбоотой хэмээн үзсэн тул ЕНБД З.Энхболдыг өөрчилж, Н.Алтанхуягийг оронд нь батлав. Түүх сөхвөл, олон олон баримтууд дурдаж болох ч түр орхиж, үе үеийн намын дарга нарын тухай товч өгүүлсүү.
Аядуу зөөлөн ч аль алинтай нь хэл амаа ололцдог Дорлигоо дарга
Тэрээр Монголын Ардчилсан Холбоог байгуулагч анхдагчдын нэг, анхны өлсгөлөнд оролцож, ардчиллын төлөө амь насаараа дэнчин тавигсдын нэг тул жирийн гишүүд, дэмжигчдийн талархал хүлээсэн, хайртай улс төрч яах аргагүй мөн. Хувь хүний хувьд төлөв, даруу, зөөлөн талдаа ч аливаа асуудалд нэлээд ул суурьтай ханддаг нь хуульч мэргэжилтэй нь холбоотой байх. Юмны түрүүнд орж, чанга хашгирахгүй ч хэлсэн, зөвлөсөн үг нь бусдад нөлөөлдөг учир тулгарсан асуудлыг шийдэхэд хэрэгтэй үг дуугардаг гэдэг. Тэр ч чанараараа Бямбасүрэн гуайн Засгийн газарт Шадар сайдаар томилогдож, жирийн иргэн хэн боловч хичээвэл төр жолоодож болох эхлэлийг тавигч мөн. Дорлигоо даргын үед Ардчилсан Нам хуучин МСДН-ын байранд төвлөрч байлаа. Гишүүд, дэмжигчид ер нь хэн хүссэн бүхэн ирж, санал бодлоо хэлдэг, нэг ёсондоо ардчиллыг дэмжигч болгоны төв штаб гэхэд болохоор олны хөлийн газар болов. Ялангуяа Н.Алтанхуяг ЕНБД болсноос хойш ийм байдал илүү нэмэгдсэнийг гишүүд андахгүй. Энэ хугацаанд “Ардчилсан Нам ард түмнээ сонсож байна” их аян зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүрэг 150 гаруй сумдад намын удирдлагууд хүрч ажилласан билээ. УИХ-д ганц суудалтай /Ж.Наранцацралт/ байсан бол Л.Гүндалай гишүүн нэмэгдэж, гол нь жирийн иргэд, бизнес эрхлэгчид, ер нь албан тушаалын наймаа, нэг намын эрх мэдэлдээ эрдсэн үйлдлүүдэд дургүйцсэн олон нийт АН-ыг дэмжих уур амьсгал бүрдсэн гэхэд болно.
Намын дэргэд “Сайн байна уу” сонин гарч хийж буй ажил бүрээ орон нутагт түгээх ажлыг эхлүүлэв. Долоо хоног тутам “Цонх” сэтгүүл бэлтгэгдэн намын дотоод асуудлууд болон аймаг дүүрэгт хийгдэж буй намын ажлыг мэдээлэх болсон нь үр дүнгээ өгч байлаа. Намын дээд шагнал “Чингис хааны одон”- той болов. Намын удирдлага сайн ажиллаж, нэр хүнд нь өсөхийн хэрээр намын даргын суудалд санаархагчид нэмэгдэж байсан нь дараагийн сонгуулийн магадлалыг тооцсон хэрэг байсан буй заа. Дорлигжав намын даргаар ажиллах хугацаанд ҮЗХ найман удаа хуралдахад гишүүдийн сонирхдог гол сэдэв нь намын даргыг огцруулах байсан гэвэл итгэмээргүй байгаа биз. Тэр болгонд сандарч тэвдэж, элдэв арга саам хэрэглэж байгаагүй ч санал хураалт ил, далд ямар ч хэлбэрээр явагдсан удирдлагаа солихгүй дээр төвлөрдөг байснаас үзвэл Дорлигжав, Алтанхуяг нар гар нийлэхийн зэрэгцээ, гишүүд дэмжигчид хийж буй ажилд нь талархалтай ханддаг байсны илрэл гэж дүгнэдэг. Намын даргаас больсон хойноо ч Дорлигжав, Батлан хамгаалахын сайдаас эхлээд Эрдэнэтийн захирал, Ерөнхий Прокурор хүртэл өндөр албанд итгэл хүлээн томилогдоод явдгийг санамсаргүй тохиолдол гэж үзэмгүй. Өөрөөр хэлбэл, тэр сайн улс төрчдийн эхний эгнээнд бичигдэх хүн мөн болов уу.
Мэдлэг чадалтай ч гишүүдээсээ хөндийрсөн М.Энхсайхан дарга
Тэрбээр социализмын үед гадаадад эдийн засагчийн боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хамгаалсан, төр засгийн хариуцлагатай албанд цөөнгүй жил ажиллаж туршлага хуримтлуулсан, дээгүүр түвшинд танигдсан гээд тоочоод байвал ардчиллынхан дотроо дээгүүр эгнээнд бичигдэх эрхэм яах аргагүй мөн. Хэдийгээр ардчиллын “партизан биш ч анхнаас нь талархан дэмжигч байсан ба Ерөнхий сайд асан Д,Бямбасүрэн гуайн нөлөөгөөр ардчилсан намд элсэж, богино хугацаанд нөлөөгөө тэлсэн төрийн зүтгэлтэн гэдэгтэй хэн ч маргахгүй. АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нь түүний нэр хүндийн илэрхийлэл.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай түүнийг Тамгын газрын даргаараа томилж байлаа. 2000 онд намууд нэгдэж Ардчилсан Нам байгуулахыг голлон санаачлагч, зохион байгуулагчдын цөмд явсны хувьд дараагийн намын дарга Энхсайхан гэж цөөнгүй хүмүүст харагдаж, тиймэрхүү зохион байгуулалт хийгддэг байсан ч байж магадгүй. 1996 онд ардчиллын төлөө намууд эвсэж “Ардчилсан Холбоо Эвсэл” байгуулан сонгуульд оролцоход сонгуулийн штабыг Энхсайхан хариуцсан. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг нөхцөл бүрдсэн байсан хэдий ч штаб сайн ажилласны илэрхийлэл бол УИХ-ын суудлын 50-ийг эвслийнхэн авсан нь Энхсайханы зохион байгуулах авьяас чадвартай холбоотой нь ойлгомжтой. Уг нь эвсэл 51 суудал авсан байсан ч ялалтдаа бахардсан “АХЭ” Өвархангайн нэг суудлаа “хөөцөлдөлгүй” хаясан нь аливаа асуудлыг дангаараа шийдэх боломжгүйд хүргэж, алхам тутамдаа цөөнхийн “идэш” болох, улмаар өөр хоорондоо хэмлэлдэж, сайдын суудалд тэмүүлэх сэдэлд хөтлөгдөх болсон төдийгүй “элсний 13” байгуулан төрөөрөө олонтаа тоглох хүртлээ даамжран дампуурсан гашуун түүх зарим талаар Энхсайхантай холбогддог. Энэ бол намын дарга болохоос өмнөх явдал ч түүнийг намын даргаар санал нэгтэй батлахад саад болж байсан гэхэд хилсдэхгүй.
Гэвч 2003 онд Энхсайхан Ардчилсан Намын дарга болов. Тэрээр намын байрыг шинэчлэхээс ажлаа эхэлж, улмаар хуучин ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь халж, шинэ хүмүүсээр багаа бүрдүүлсэн ба “АН партизануудаас салах цаг болсон” хэмээн мэдэгдсэн нь жирийн гишүүд дэмжигчдийн дургүйцлийг хүргэсэн удаатай. Намын байр өнгө засан яамдтай төсөөтэй болсон ч жирийн гишүүдээсээ хөндийрсөн гэх шүүмжлэл дагуулсан тал бий. Энхсайхан даргын үед АН-ын гишүүдийн дундах талцал газар авч хэд хэдэн аймаг дүүрэгт намын хороо хуваагдан хоёр дарга, хоёр тамгатай болох эхлэл тавигдав. Хаа сайгүй намынхаа хөл, гар болж явдаг жирийн гишүүд шахагдаж, хөндлөнгийн болж хувирсан байлаа. Яг ийм эгзэгтэй үед буюу 2003 оны эцсээр намаас “шахагдсан” хэсэг нөхөд санаачлан “Алтан гадас” ТББ байгуулсан билээ. Намын цаашдын амьдралд энэ байгууллага аажим аажмаар зонхилох болсныг дурдах нь илүүц биз. Намын дарга, сайдын албан тушаал хоёр ялгаатайг анзаараагүй, эсвэл нам ингэж шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурьтай Энхсайханы байр суурь гишүүдийн сэтгэлд нийцсэнгүй. Ерөнхийдөө даргаасаа залхах уур амьсгал бий болчихов.
Харин 2004 оны сонгуульд АН чамлахааргүй суудал авсан нь Энхсайханы идэвхтэй оролцоо мөн. Ийнхүү Энхсайхан даргыг өөрчлөх санаархал түр зогссон байх. Нөгөө талдаа АН энэ сонгуульд Эрдэнэбатын Эх орон Нам болон С.Оюуны Иргэний зориг-Ногоон Намтай эвсэл болж орсны үр дүн байсан. Ингээд нам тус бүрээс бүрдсэн “түүхий өндөг атгасан мэт” гэгдэх Засгийн газар байгуулагдаж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон. Харамсалтай нь Эрдэнэбатын нөхөд эвслээ орхин гарч сөрөг хүчинтэйгээ сүжрэх болсноор засаг унаж, нөгөө талынхаа тоглоом болох гашуун түүх давтагдсан билээ. Гашуун ч гэлээ болсон түүхийн зарим хэсгийг хойно өгүүлнэ. 2005 онд Ерөнхийлөгчийн сонгууль болов. Нам хоёр хүн дэвшүүлж сунгаа зохион байгууллаа. Энэ сунгаа нэлээд будилаантай бас далд зорилготой байсан тухай улс төрчдийн дунд төдийгүй хэвлэл мэдээллээр зөндөө л бичигдсэн болохоор нуршаад яахав. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд даргын суудлаа дүрмийн дагуу өгснөөр Энхсайхан намаасаа хөндийрч улмаар өөр нам байгуулах хүртлээ “гомдсон” хачирхалтай түүх эхлэв. Ингээд дүгнэвэл Энхсайхан сайн эдийн засагч байж болох ч сайн улс төрч л лав биш гэж улс төрчид дүгнэдэг нь санамсаргүй хэрэг биш буй заа.
Нам “нам тайван” байсан үе буюу Гончигоо даргалсан түүх
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэсэг амсхийгээд намын даргын өрсөлдөөн эхлэв. Ардчиллын анхагч, анхны Улсын Бага Хурал, УИХ-ын дарга, академич, Чингис хааны одонт, УИХ-д хамгийн олон сонгогдсон гээд намын нүүр царай, үлгэр жишээ болсон Гончигоо гишүүнээс өөлөөд байх юм гарахгүй. Муу хэлэх хүн ч олдохгүй. Энэ л эрчээрээ намын даргын сонгуульд түүртэлгүй сонгогдсон байж таарна. Тэрээр Элбэгээ, Бат-Үүл нартай дүйцэхээр хурц дайчин, эрч хүчтэй хүн биш л дээ. Гэхдээ Энхсайхан шиг хувирамтгай, З.Энхболд шиг яхир хатуу хүн бас биш. Харин бусдынхаа үгийг сонсож, дундаж хувилбарыг сонгохдоо гаргуун гэдэг тул эвлэрүүлэх, зөөллөх, зохицуулах шаардлага гарвал голлон оролцуулдаг нь хувь хүнийх нь ухаан, номын хүний чанартай нь холбоотой. Өндөр албанд олон жил суусан гээд зан чанар нь бараг өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, ихэмсэг, дарга зан гаргаад байдаггүй.
Жирийн иргэн, гишүүд дэмжигчид нь түвэггүй ойртож, сэтгэлийн үг, санал бодлоо хуваалцахад боломж олгодог энгийн, даруу, эелдэг дотно харьцаатай гээд сайн чанарууд түүнд олон. Үүнээс нь болсон уу Гончигоо даргын үеийг намын хувьд аядуу тайван байсан хэмээн дүгнэх нь бий. Улс төрийн талаас авч үзвэл тийм ч аядуу тайван байгаагүй юм. "Эрэл”-ийн нөхөд эвслээ тараасны дараа АН-ын толгойлсон засаг унаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярын санаачилгаар “стандартын бус” гэх Засгийн газар байгуулагдаж, УИХ-д “Бүдүүн бүлэг” төрөв. Хуулийн дагуу АН бие даасан бүлэг байгуулах эрх зүйн үндэслэлгүй болсон учир арга буюу хуульд нийцүүлэн энэ эмгэнэлтэй ч өөр гарцгүй хувилбарыг нам дотроо зөвшилцөн байж бүрдүүлсэн байдаг. Гагцхүү нөхцөл байдлыг жирийн гишүүд ойлгохыг хүсээгүй. Тэдний хувьд хуйвалдаан урьтал болж харагдаж байлаа. АН-ын дарга маань “Бүдүүн бүлгийн- дэд дарга буюу МАХН-ын даргын орлогч маягтай болсон нь АН-ын гишүүдээр зогсохгүй, жирийн иргэдийн ч гайхширлыг төрүүлж, АН-ыг устгалаа гэсэн зэмлэл, доромжлол, гүтгэлэг муу муухай болгоныг Гончигоо даргад үүрүүлэв. Тэр угийн тайван, асуудалд ухаантай ханддаг чанараараа бүгдийг тэвчин өнгөрөөсөн болов уу.
Ямар ч гэсэн зорилгодоо үнэнч байж намаасаа урваж шарваагүй л үлдсэн юмдаг. Намын доторх талцал улам гүнзгийрсэн хэдий ч Баярын Засгийн газарт АН-ын сайдууд ажиллаж, тэр хэмжээгээр төрийн цөөнгүй албанд АН-ын гишүүд ажиллах болсныг буруутгах аргагүй. Өөрөөр хэлбэл, АН УИХ-д олонх болж чадаагүй ч төрийг засаглахад нөлөөтэйгөөр оролцох болсон нь Гончигоо даргын том хувь нэмэр гэж үздэг. Ингээд үзвэл нам “нам тайван” биш харин ч хөдөлгөөнтэй, хувирал өөрчлөлттэй үе байж. Чухам энэ үед “Алтан гадас” улам бэхжин, хүчирхэгжиж, намын үйл хэрэгт нөлөө бүхий олон гишүүн, боловсон хүчнүүд энд төвлөрөх болсон юм. Өөрөөр хэлбэл, намтай, засаг төртэй холбоотой асуудал, хэнийг, хаана томилох гээд бодлогын чанартай шийдлүүд үндсэндээ “Алтан гадас” -д төвлөрсөн гэхэд болно. Учир нь намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийн олонх нь “Алтан гадас”-ын гишүүд байсан нь ч нөлөөлсөн байх. Нөгөө талдаа намын төв аппаратад бодлого гаргах түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин үгүйлэгдэж, ор нэрийн төдий ажиллах болсон нь ч нөлөөлсөн байх талтай. Төрийн бус гэж байгуулагдсан “Алтан гадас” АН-ын гол нөлөө бүхий хүчирхэг фракц болсон нь мөн л тухайн үеийн эрэлт шаардлага байсан гэхэд болно.
Ирээдүйн Ерөнхийлөгч намаа даргалсан нь
Намын даргаар Ц.Элбэгдорж сонгогдлоо. Хэдийгээр олон нэр дэвшигч даргын төлөө өрсөлдөх байсан ч асуудлыг үндсэндээ “Алтан гадас” фракц залуурдаж байсан тухай цөөнгүй хүн мэдэх байх. 2008 оны сонгуульд бэлтгэх их ажлын гараан дээр гэсэн үг. Ардчилсан хувьсгалын манлайлагч, туршлагатай улс төрч, Монгол төрийн жолоог залж байсан төрийн зүтгэлтэн тэрбээр хэсэг хугацаанд улс төрөөс хөндийрч, ардчиллын өлгий Америк орноо англи хэлийг сурах ялдамд дэлхийд нэртэй Харвардын Их сургуулийг дүүргэн, хэнд ч чамлагдахааргүй, бас дийлдэхээргүй мэргэшсэн улс төрч болсон гээд түүний талаар өөлөөд байх юмгүй яах аргагүй намын даргад тохирсон нэр дэвшигч. Улс төрч хүнд байх гол шалгуурын нэг болох уран илтгэх чадвар бол Элбэгээд төрөхөөс заяасан авьяас.
Мань хүнийг үг хэлсний дараа алга ташин дэмжихгүй хүн бараг үлддэггүй. Хүмүүсийг байлдан дагуулж чаддаг нь түүний мөн чанар. Элбэгээ даргын үед нам харьцангуй цэгц, дайчин байдалдаа эргэж орох хандлагатай болсон ба гишүүд, дэмжигчид намаа тойрон нягтрах хандлага гарч эхэлсэн нь дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн ойлгож болох. Чухамдаа бол Ардчилсан Нам Ерөнхийлөгчтэй байж чадах эсэхийг харуулах тохироо бүрдсэн учраас тэр. Сонгуулийн үр дүнгийн талаар хүн бүр сайн мэднэ. Ардчилсан Ерөнхийлөгч төрсөн, “долоон сарын нэгэн”-ий эмгэнэлтэй үйл явдал гээд олныг дурдаж болох.
Товчдоо бол энэ ялалт Ардчилсан Намын гишүүдэд асар их нөлөө үзүүлж, урам хайрласан юм. Гэвч намын доторх хуваагдал зарим талаар нэлээд газар авсан нь тодорхой учир шалтгаантай гэж харагддаг. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд АН ялах магадлалыг багцаалсан фракц бүлэглэлүүд өөр өөрийн байр суурийг орон нутагт бэхжүүлэх ил, далд хүсэл сонирхлын үр дагавар байсан юм. Орон нутагт ч Засаг дарга болон түүнтэй ойролцоо албан тушаалд сонирхох хурган дарга нар төрсөн нь ч нөлөөлсөн байх. Гэсэн хэдий ч Элбэгээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр давтан сонгогдож, түүний нэр нөлөө Монголоосоо хальж, дэлхийн “хүн” болж чадсан нь АН-ын үйл ажиллагааны үр дагавар гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай.
“Мөнхийн генсек” буюу Н.Алтанхуяг намаа авч яваа шинэ түүх эхлэв
Түүнийг журмын нөхөд нь ингэж нэрлэдэг нь учиртай. Тэр ардчиллын анхдагчдын тэргүүн эгнээнд явсан, анхны жагсаал, цуглаан, өлсгөлөн суулт гээд иргэний зориг, тэсвэр тэвчээр сорьж эрсдэл дагуулсан бүхэнд оролцсон гавьяатайг хэн ч үгүйсгэхгүй. Зарим сонин хэвлэлд бичээд байгаа шиг хоёр, гуравдугаар эгнээнд явж байгаагүйг түүхэн баримтуудаас харж болно. Нэгдүгээр эгнээнд нам, эвсэл бүрээс нэг л хүн гарахаас биш хоёр гурваараа чихэлдээд эхлэхээр зөрчил үүсч “Жамух” төрдөг жамтай. Тиймээс нэгдүгээр эгнээнд гарагчаа тодруулах үүргийг хариуцлагатай хүлээх найдвартай, бас бусдыгаа хүлээн зөвшөөрүүлэх чадвартай нэгэн гарцаагүй шаардагддаг.
Энэ үүргийг сайн гүйцэтгэгч нь Н.Алтанхуяг байсан. Өдгөө ч дур дураараа авирлах гээд байдаг, тал тал тийшээ харсан олон “сайд”-ын харааг нэг тийш эргүүлж, тогтоон барьж, улс орны ирээдүйг тодорхойлох том том ажлуудыг амжуулсаар байгаа нь дээр дурдсан чадварынх нь ач тус гэх. Тэгээд ч АН-ын ЕНБД байхдаа гишүүд, дэмжигчдийнхээ дунд орж, талархал хүлээж явсан нь ч нөлөөлж, намын даргаар тавигдсан нь ҮЗХ-ны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан ч түүний “соцдек” угшил, “Алтан гадас” фракцийн удирдагч, нөлөө бүхий гол албан тушаалуудад нэр дэвшигчийг шалгаруулсаар ирсэн жишиг зэрэг нь цөөнгүй хүмүүст таалагдаагүй нь бас үнэн. Тухайн хэсэг өөрсдийн үгээ янз бүрээр илэрхийлсээр ирсэн байдаг. Эхэндээ намын даргыг их хурлаар баталгаажуулах ёстой гэж зүтгэдэг. Үнэний хувь бий байх.
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, УИХ-ын сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн өмнө гээд хэд хэдэн удаа хуралдсан Их хурлуудаас намын даргаа алга ташин дэмжиж, хүлээн зөвшөөрснийг үгүйсгэж болохгүй. Хэчнээн зөрчилдөөнтэй байсан ч УИХ-ын сонгуульд АН олонх болсон, орон нутгийн сонгуулиар үндсэндээ бүх аймаг, ихэнх сумдад ялалт байгуулсан, Ерөнхийлөгчөө давтан ялуулсан, УИХ-ын дарга төрүүлсэн, “Шинэчлэлийн Засгийн Газар” эмхлэн ажиллуулсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчтай болсон үндсэндээ төр, засгийн бүх түвшинд Ардчилсан Нам засаглаж байгаа нь яаж ч үгүйсгэх аргагүй Ардчилсан Намын гавьяа, даргынх нь зохион байгуулсан ажлын үр дүн биш гэвэл арай үнэнд нийцэхгүй биз. Өнгөц харвал нам зарим хэсэгтээ санал зөрүүтэй ч сонгуулийн ажилд нэгэн тугийн дор нягтарч чадсаны үр дүн мөн байх. Аливаа намын үндсэн дүрэмд зааснаар бол намын удирдлагадаа сайн үнэлгээ өгөх үндсэн хэмжүүр нь сонгуулийн үр байдаг. Тэр заалтыг хамгийн сайн биелүүлсэн даргаар Алтанхуяг тодорч байна.
Сайн муу янз бүрээр гоочлуулан, алдаж онож яваа ч Монгол Улсын түүхэнд бичигдэж, АН-ын нэр хүндийг хамгийн өндөр өргөж чадсан дарга хэмээн нэрлэгдэх хувь тавилан түүнд ногдох нь гарцаагүй гэсэн үг. Алтанхуяг даргын тухай сүүлийн үед хангалттай бичигдэж байгаа болохоор нэмж магтах, эсвэл муулах шаардлагагүй гэж үзэв. Түүх үргэлжилж байна. Ирэх жил Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой болно. Ардчилсан Нам хүнээр бол эр бие жигдэрч, ухаан санаа тэгшрэн, ноён нуруу тогтох 25-ны жил орж байна гэсэн үг. Чин үнэндээ бол АН ололт амжилтаа цааш улам өргөжүүлэх үү, эсвэл төрөө ч, намаа ч “шинэчлэн” бужигнах уу гэдгийг шийдэх эгзэгтэй, эрсдэлтэй цаг үетэй тулгарч байх шиг. 25-ны жилийг хатуу л гэдэг. Олхонууд ШААБАР |
| Таван дарга ба таван өөр улс төр |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
|
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн. »»
|
|
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
|
Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн. »»
|
|
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
|
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч »»
|
|
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
|
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
|
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
|
|
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
|
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж, »»
|
|
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
|
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр »»
|
|
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
|
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. »»
|
|
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
|
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. »»
|
|
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
|
|
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
|
|
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх »»
|
|
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
|
|
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
|
|
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
|
|
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
|
|
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
|
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн »»
|
|
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
|
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн »»
|
|
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: »»
|
|
ЭМД-аар хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлэх хувийн эмнэлгүүдийн жагсаалт 11:28 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт,
|
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт, »»
|
|
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
|
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон »»
|
|
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
|
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй »»
|
|
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|