 |
|
 |
|
Балданбрайбүн хийдийн ширээт лам, гэвш лхаарамба Лувсандамба Ринбүчи: Аливаа сайхан зүйл тааралдсан ч гэсэн шаардлагагүй бол түүнээс татгалзаж чаддаг байх хэрэгтэй |
|
|
 |
|
 |
Балданбрайбүн хийдийн ширээт лам, гэвш лхаарамба Лувсандамба Ринбүчи: Аливаа сайхан зүйл тааралдсан ч гэсэн шаардлагагүй бол түүнээс татгалзаж чаддаг байх хэрэгтэй
2014-09-09-Амар сайн байна уу? Та Монгол оронд тавтай сайхан морилж байна уу? Монгол оронд хүрэлцэн ирээд лам  хувраг, сүсэгтэн олонд номын рашаанаа хүртээж байна. Монгол орон танд хэрхэн санагдаж байна вэ?
-Би өмнө нь анх удаа 1993 онд Монгол оронд хүрэлцэн ирж байлаа. Тэр үед ийм их материаллаг хөгжил байгаагүй, хоёр гуравхан л өндөр барилгууд харагддаг байлаа. Нэг нь одоогийн Баянгол, нөгөөдөх нь Улаанбаатар зочид буудал байсан санагдаж байна. Түүнээс биш машин тэрэг багширалдаад, байшин барилга олон байгаагүй. Өнөөдөр бол хаа сайгүй машин тэрэг, гудамж талбай бүрт олон хүмүүс, барилга байгууламжууд олноор баригдсан байгааг харлаа. Энэ хэдхэн жилийн хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна. Бид хичнээн мөнгөтэй, хөрөнгөтэй болсон ч гэсэн дотоод сэтгэлээ ямагт орхиж болохгүй
-Материаллаг зүйлсийн хөгжил их байна гэж та яриандаа дурьдлаа. Монголд төдийгүй дэлхий даяар материаллаг зүйлсийн нөлөө маш их байна. Хэтэрхий их материаллаг зүйлсэд анхаарлаа хандуулахаар сэтгэл, оюуны боловсрол дутагдаж байна уу даа гэмээр санагддаг. Үүнд бурханы шашны гүйцэтгэх үүрэг юу вэ? Ирээдүй хойч үеийн залуус маань цаашид юу хийх нь чухал вэ?
-Өнөөдрийн нийгэмд өдрөөс өдөрт материаллаг хөгжил маш их хурдацтай хөгжиж байна. Материаллаг зүйлс их хөгжсөний шалтгаан нь шинжлэх ухааны хөгжлийн үр нөлөө гэж хэлж болно. Энэ бүхэн бол ердөө гадна талын хөгжил юм. Эдгээр шинжлэх ухааны хегжлүүд нь бидэнд маш их хөрөнгөлөг хүмүүсийг бүтээж байна. Тэдгээр херөнгөлөг хүмүүс гадна талаа маш өндөр хөгжүүлж байгаа хэдий ч, дотоод сэтгэлээ хөгжүүлэхээ орхигдуулж дотоод сэтгэлдээ хоосролтой байсаар л байна. Бид хичнээн мөнгөтэй, хөрөнгөтэй болсон ч гэсэн дотоод сэтгэлээ ямагт орхиж болохгүй. Гадна талдаа юугаар ч дутахааргүй байгаа атлаа дотоод сэтгэлдээ хоосон байгаагийн гол учир нь гэвэл бидний ханаж мэддэггүй зангаас болж байгаа юм. Аливаа зүйлийг надад байхгүй байлаа ч гэсэн, би энэ зүйлгүйгээр ч гэсэн амьдарч болно шүү дээ гэсэн болио мэдэл байх хэрэгтэй. Энэ бүхэн л дутагдсанаас болж бидний гадаад тал яаж хөгжинө, түүнийг дагаад л гадна талтай барьцалдаад явж байна шүү дээ Ингээд бид нар өөрийнхөө жинхэнэ дотоод сэтгэлийг орхичихдог. Бурханы шашинд энэ талаар юу гэж айлдсан байдаг вэ гэхээр хүн аливаа зүйлийг хэр хэмжээндээ хүссэнээрээ тохируулан хэрэглэхийг хүсэж байгаа бол болио мэдлийг хамгийн түрүүнд сэтгэлдээ бий болгох хэрэгтэй. Аливаа зүйлд ханаж цадаж, мэддэг зангийн үүднээс юу ч хийлээ гэсэн ерөнхийдөө тэр хүний дотоод оюун нь боловсорсон байгаагийн илрэл юм. Аливаа сайхан зүйл тааралдсан ч гэсэн шаардлагагүй бол түүнээс татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Шинжлэх ухаан нь бурханы шашинтай шүтэлцэж байж маш их зүйлийг нээж чадах юм
-Шинжлэх ухаан асар хурдацтай хегжиж байна. Мөн шинжлэх ухааны эрдэмтэд бурханы шашныг судлан шинжилж байна. Шинжлэх ухаан болон Бурханы шашны харилцан хамаарлын тухай?
-Өнөөдер шинжлэх ухаан маш их хөгжсөн нь үнэн. Далай багш "Өнөөдөр шинжлэх ухаантай хөл нийлүүлэн алхаж чадах ганц шашин бол Бурханы шашин яалт ч үгүй мөн байна" гэж айлдсан байдаг. Бурханы шашин бол сэтгэлийн шинжлэх ухаан юм. Зуугаад жилийн өмнө Амдо нутгийн Гэндэнчойнбол гэдэг эрдэмтэй хувраг амьдарч байсан гэдэг. Түүний тэмдэглэлийн дэвтэрт: "Зуугаад жилийн өмнөөс шинжлэх ухаан хөгжөөд ирлээ. Харин одоо л үүд хаалгаа нээх гэж байна. Миний ажиглаж байгаагаар бол бусад шашинууд шинжлэх ухаанаас маш их айж байна. Яагаад гэвэл энэ шинжпэх ухаан маш хүчтэй хөгжөөд ирэхээр бидний үзэл, номлолд маш хүчтэй хорлолтой байна гэж үзээд зайгаа барин эмээж эхлэж байна. Харин шинжлэх ухааныг бурханы шашны дэргэд үзэхээр ердөө бүдүүн бараг л зүйл байх юм. Ерөөсөө түүнээс эмээгээд байх зүйл биш байна. Харин ч манайхтай хөл нийлүүлэн алхаж чадвал хэн хэндээ дэм болно. Шинжлэх ухаан нь бурханы шашинтай шүтэлцэж байж маш их зүйлийг нээж чадах юм" гэж дурьдагдсан байдаг. Далай багш шинжлэх ухааны эрдэмтэдийн санаа бодлыг сонсоод гучаад жилийг өнгөрөөсөн байна. Далай багш "Та бүхний гадаад хүчин зүйлсийг зэвсгийн хүчээр мэдэж авч чаддаг зүйлс нь шинжлэх ухаан мөн. Харин дотоод сэтгэл рүү хандаж, дотоод сэтгэлийн хүчийг мэдэж авъя гэвэл энэ нь зөвхөн бурханы шашинд л гүн гүнзгий үзүүлсэн байдаг. Тийм учраас та бүхэн манайд шүтэлцэж мэдэх ёстой" гэж айлддаг. Тэдгээр эрдэмтэд ч гэсэн "Бидний эрэлхийлээд байгаа дотоод сэтгэлийн хүч чадал гээд байгаа зүйл нь зөвхөн бурханы шашинд л маш тодорхой бөгөөд нарийн байна" гэж Далай багшид хэлдэг байна.. Энэ хоёрын ялгааг би энэ талаас нь хэлнэ дээ. -Өөрийн орны уламжпалт шашин соёлыг цааш уламжлан авч үлдэхэд ирээдүй хойч маань ямар зүйлд анхаарвал зохилтой вэ?
-Бидний урдаас дамжиж ирсэн нийт бусын дамжлагыг цааш нь үргэлжлүүлж, өвлүүлэн үлдээхэд одоо үе маань өөрсөддөө эзэн болоод маш сайн суралцах хэрэгтэй. Өмнө байсан ёс заншил, уламжлалаа сэргээх, Монголын зан үйл гэж юу байгааг хадгалан өвлүүлэхэд хамгийн түрүүнд өөрөө суралцах хэрэгтэй. Өмнө нь Монгол оронд бурханы шашин маш хүчтэй дэлгэрч байсан. Тэгээд цаг төр эргээд шашин устаж үгүй болсон. Өнөөдөр та бүхэн бурханы шашнаа сэргээх гээд оролдож байна. Та бүхэн юу хийх хэрэгтэй байна вэ гэхээр маш сайтар суралцах хэрэгтэй. Дотоод зан үйл, ёс заншилуудыг би үүнийг мэдэх хэрэгтэй гэсэн үүргийн дагуу суралц. Суралцсаны үндсэн дээр доройтсон зүйлийг нь мэдэж аваад сэргээнэ шүү дээ. Энэ чинь буруу болсон байна, үүнийг засах ёстой юм байна гэдгийг хамгийн түрүүнд өөрөө мэдэх хэрэгтэй. Ингээд мэдсэний үндсэн дээр дараагийн хойч үедээ залгамжпуулан үлдээх хэрэгтэй. -Олон зуун жилийн түүхтэй Балданбрайбүн хийдтэй Монголчууд хэрхэн холбогдож ирсэн түүхэн уламжлалын талаар ярьж өгнө үү?
-Балданбрайбүн хийд бол 1400-аад оны хийд. Зургаан зуун жилийн тэртээд байгуулагдсан хийд юм. Балданбрайбүн хийдтэй Монголчууд хэрхэн холбогдож хамгийн гол барилдпага тогтоож байсан үе гэхээр V Далай ламын үед энэ барилдлага хамгийн их хүчтэй, бүх зүйлийн үндэс болж өгсөн юм. Ингээд V Далай ламын үеээс эхэлж Балданбрайбүн хийдтэй холбогдож ном судраа залсан байдаг. Ингээд Гоман дацангийн сурах бичгийг зохиосон Гүнчэн ламын үеээс Монголчууд энэ дацанд ирж ном сонсоод буцаж эх орондоо очиж хийд орноо байгуулж түүнийг ёсчлон авч явдаг байсан байна. Ингээд холбоо харилцаа нь гүнзгий болж байсан байдаг. -Балданбрайбүн хийдийн талаар танилцуулж өгнө үү? Хийд нь хэдэн дацантай, сургалтын үйл ажиллагааны талаар?
-Балданбрайбүн хийд нь дотроо олон дацантай хурал номын үйл ажиллагаа явуулдаг. Энэ дацангууд нь тус тусын чиглэлтэй ч хэдий ч өглөө бүр дацангийн лам нар маань нийлж нийтийн хурал болох манжа гэдэг хурлаа хурдаг уламжлалтай. Ерөнхийдөө Гоман дацан, Лосаллин дацан бол гүн ухааны буюу чойрын таван боть номыг голлож үздэг. Өмнө нь Төвдийн Лхас хотод байсан дацанд өнөөдрийн бидний оруулсан шинжлэх ухаан гэх мэт зүйлийн ойлголтууд байхгүй байсан. Харин өнөөдөр байгаа Гоман, Лосаллин дацангуудад хичээлийн хажуугаараа шинжлэх ухааныг үзэж байна. Тэгээд урлахуй ухаан, эм зүй, зурхай зэрэг хичээлүүд дашрамд нь бие дааж судлаж болдог. -Эрт эдүгээгийн мэргэд бүхэн багшийг шүтсэнээр гарсан байдаг. Та Багшийг шүтэх есны талаар айлдаж өгнө үү?
-Буяны саданг шүтнэ гэдэг бол маш чухал. Буяны саданг шүтнэ гэдгийг хамгийн голчлон "Бодь мөрийн зэрэг" номонд үзүүлсэн байгаа. Үзүүлэхдээ хоёр янзаар үзүүлсэн байдаг. Оюун бодлоор багшийг шүтэх, найрлагаар багшийг шүтэх гэж айлдсан байдаг. Оюунаараа багшийг шүтнэ гэдэг нь багшдаа сүсэглэж сурахыг хэлдэг. Найрлагаар багшийг шүтнэ гэдэг нь багшийг юу гэж зарлиглана, түүнийг зарлигийн дагуу бүтээхийг хэлнэ. Хамгийн гол нь энэ хоёрын үүднээс багшийг шүтэхийг буяны саданг шүтнэ гэдэг. Надад Монгол шавь нар олон байдаг
-Монгол болон Төвд орны шашин соёлын харилцааны талаар таны байр суурь?
-Ерөнхийдөө бурханы шашныг өмнө дэлгэрэлт, хойно дэлгэрэлт гэж хоёр хуваадаг. Өмнөх дэлгэрэлт нь Хятадын нутгаас урагш хүчтэй дэлгэрч байсан. Хойно дэлгэрэлт нь Шар малгайтны шашин буюу Богд Зонхавын шашныг "Жидор" буюу хойдын их дэлгэрэлт гэдэг юм. Монголын шашин бол Төвдөөс улбаалж дамжиж орж ирсэн шашин юм. Ингээд Төвдөөс маш хүчтэй дэлгэрч, бид номын ахан дүүсийн барилдлагатай болж байлаа. Тэгээд энэ дундуур цаг эргэж бүгд байхгүй болсон байдаг. Өмнө нь Монголчуудаас маш ихээр Төвдөд ирж шашны эрдэмд суралцаж байсан их мэргэдүүд байсан. Харин харилцаа маань Төвдийн болон Монголын асуудлаас болоод барилдлага маань нилээд доройтсон байдаг. Миний 1993 онд Монголд ирж байсан хамгийн гол зорилго бол өмнө нь байсан шашин номын сайхан харилцааг хэрхэн үргэлжлүүлж Монголчуудыг Энэтхэгг суралцах асуудлыг шийдэх байсан юм. Мөн энэ асуудлаар Тува, Буриад зэрэг газруудаар очиж байлаа. Бидний зүгээс багш явуулах бол явуулах хэрэгтэй бол явуулъя. Харин та бүхний зугээс хүн сургая гэвэл бид хүлээн авч бүгдийг нь сургаж явуулъя гэж шийдсэн юм. Энэхүү ярианы үндсэн дээр анх цөөн тооны хүмүүс ирж суралцаж байсан бол өнөөдрийн байдлаар Энэтхэгт ирээд ном эрдэмд шамдан суралцаад буцсан тав, зургаан зуун лам нар байна. Одоо 300 гаруй Монголчууд Энэтхэгт суралцаж байгаа. Суралцаж байсан анхны лам нараас номтой эрдэмтэй сайн гэвш нар гарч ирсэн байна. Манай Гоман дацанд чойрын буюу буддын гүн ухааны 16 зиндаа байдаг. Энэ арван зургаан зиндааны бүгдэд нь Монголчууд зөндөө байна шүү дээ. Монголчуудгүй нэг ч зиндаа алга. Монголчууд тийм олуулаа болсон байна. Хамгийн гол нь тэр хүмүүс сурч ирээд шашнаа цааш нь аваад явахыг л бидний хоорондын харилцаа гэнэ. Бид бүгдийг сайтар сургасан. Бидний хүсэл зорилго бол Бурханы шашнаа сайтар авч явахын тухайд байсан. Монголд байсан тэр шашныг буцаагаад сайхан сэргээхийн төлөө байсан. Энэ бүгдийг сэргээсний үндсэн дээр олон хүмүүс суралцаж байна. Тэгээд надад нэг ийм бодол байдаг. Юу вэ гэхээр. Тэнд сураад олон хүүхдүүд нутагтаа ирж байна. Тэнд сураад ирсэн хүмүүст бид өөрсдөө эзэн болох хэрэгтэй байна. Монголд буцаад ирдэг хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог баймааргүй байна. Бүгдээрээ тэнд нэг газарт байсан шиг, энд ч мөн адил нэг газарт байлгаж чадах юм бол жинхэнэ энэ үйл ажиллагаа маань ном ёсчлон бүтнэ шүү дээ. Бид тэнд олон хүүхдүүдийг суръя гээд ирэхэд нь хүлээж аваад хоол унд, орон байр, ном сурах багшийг нь хүртэл бэлдэж өгдөг. Жишээ нь: Гоман дацанд хүрч ирээд л харгалздаг нэг багштай заавал болох ёстой. Мөн гэрийн багш, хичээлийн багш нартай болох ёстой. Бид өөрсдөө хэдий цагаач ч гэсэн, ирж суралцаж байгаа сурагч нараа ерөөсөө цалгардуулахгүй барьдаг. Хэн хэзээ ирсэн, хэзээ явсан гээд бүгдийг нарийн мэддэг. Түүн шиг энд буцаад ирэхэд нь та бүхэн яг эзэн нь болж хамгаалж баймаар байна. Түүнийгээ арчилж тордохгүй бол энэ бүхний маань хүч нь тарж сарниад, юу ч үгүй болчих вий гэж би их эмээж байна. Бүгдээрээ нэг газар байж чаддаг. Тэнд явуулж байсан үйл ажиллагааг энд буцаагаад явуулж чаддаг байхад өөрсдөө зүтгэх ёстой юу, Гандан хийдээс зүтгэх ёстой юу, ямартай ч байсан энэ асуудлыг орхигдуулж болохгүй. Би ийм зүйлийг дахин дахин бодож байна. Энэ маш чухал гэж үзэж байна. Надад Монгол шавь нар олон байдаг. Энд буцаад ирсэн ч олон байна. Анх Гоманд очиж байсан ахмад лам нар бүгд миний шавь нар мөн. Бүгд энд сууж байна. Надтай уулзахаар ирж байна. Тэгээд "За, чи хаана юу хийж байна" гэхээр "би тэр сумынхаа хийдэд байгаа", зарим нь "би гэртээ байгаа багшаа" гэж хэлж байна. Ерөнхийдөө бол бидний зарчим бол тэр биш юм. Хийдэд сураад буцаад гэргийтэний амьдрал руу орчихдог бол тэр биш шүү дээ. Хийдэд бүх сургалтаа аваад, буцаад тэр хороолол руугаа яваад өгчихдөг биш байх хэрэгтэй. Хүн хийдэд сурчихаад буцаад хийддээ хүрч ирээд хийд орондоо тус хүргээд, лам нараа арвижуулаад, шашныхаа зан үйлийг яг номоор нь хийж шинэ хүмүүстээ өөрийн сурсан мэдлэгээ өвлүүлж үлдээдэг байх хэрэгтэй. Бүх эрдэм чадалаа хийдийн багш нараасаа авчихаад гэртээ очоод хөнжилөө нөмрөөд хэвтчихдэг байж болохгүй. Өмнө нь Төвдөд олон мянган лам нартай байсан. Тэдгээр лам нарын хоолыг нь хийгээд тараах зардал хийдэд байгаагүй юм. Тэд өөрөө өөрсдийнхөө хоолыг олдог байсан. Бид эх орноо алдаж хүний нутагт цагаачилж хүрээд ирчихсэн. Одоо хүний нутагт хоолоо хэрхэн олох вэ гэсэн асуудал тулгарсан. Уг нь бид сурах хэрэгтэй байдаг. Сурахын тулд нэн тэргүүнд хоолоо олох хэрэгтэй болсон. Ингээд хоолыг хийдээсээ өгдөг болох арга хайсан. Одоо дацанд суралцаж байгаа лам нарт өглөө, өдөр, оройн хоолыг хийдээс өгдөг болсон. Мөн дараагийн хамгийн чухал асуудал бол лам нар бөөнөөреө байх, нэгдмэл байх тийм байр орон заавал байх хэрэгтэй. Хоол тусдаа байж болно. Харин байр бол хийдийнхээ хажууд байх хэрэгтэй. Хийдийн зүгээс хүмүүстээ эзэн болж буцаагаад хийдийнх нь ажлыг хийлгэдэг, ном эрдмийг нь өвлүүлэн үлдээдэг байх ёстой.
-Энэ асуудлуудыг шийдэхэд гарч буй хүндрэлүүдийг хэрхэн даван туулах вэ?
-Бид тэнд очоод хэрхэн үүнийг хийсэн вэ гэхээр өмнө нь бол энэ ёс Төвдөд байгаагүй юм. Хүний нутагт ирээд хүн болгон өөрөө өөрсдийнхөө хоолны төлөө гэвэл амжихгүй байсан. Энэ асуудлын талаар дацангийн удирдлагууд элдэв аргыг оюун ухаанаа заран байж нийтийн гал тогоо гэдэг газрыг байгуулсан. Нийтийн гал тогоо байвал бүх юм хялбар шийдэгдэх боломжтой. Санхүүгийн асуудлыг нь янз бүрийн аргаар шийдэж хоол ундыг нь залгуулсан. Энд ч гэсэн нийтийн гал тогоотой болж болно. Хамгийн гол аньс нь юундаа байдаг вэ гэхээр, хийд маань нэг хүний хийд биш, нийтийн хийд гэдэг дээр байх юм бол энэ яг хэрэгжиж чаддаг зүйл. Түүнээс биш би хамба нь гэдгээрээ түүнийг эзэмдсэн тохиолдолд нийтэд хоол тараана гэсэн ойлголт ер нь их хэцүү шүү дээ. Тэгэхээр хийд өөреө уийтийнх байх ёстой. Хийд өөрөө нийт лам нарын эдлэл хэрэглэл мөн байх ёстой. Тэр утгаар нь бид барьж чадах юм бол энэ ерөөсөө асуудал байхгүй. Нэгдүгээрт та нарт өөрсдийн чинь хийд байна. Хоёрдугаарт өөрсдийнхөө эх орондоо байна. Мөн гэр бүл чинь та нартай хамт байна шүү дээ. Тийм учраас энэ тал дээр асуудал огт байхгүй юм шиг надад санагддаг. Та нар хичээх л юм бол нийтийн гал тогоотой болж чадна. Бүр тус тусдаа хоолоо олоод идсэн ч чадна шүү дээ. Яагаад гэвэл энэ эх орон, эдлэл хэрэглэл гээд бүх юм та нарынх. Бидэн шиг биш шүү дээ. Бидэнд минийх гэсэн юм байхгүй байсан учраас биднийх гэсэн юм байх ёстой гэж үзсэн. Ерөнхийдөө хийд гэдэг бол нийтийнх байх ёстой. Нийтийнх байх тусмаа хялбар байдаг. Нэг хүн эзэн болчихвол энэ байдал маш их хүндрэлтэй болчихдог.
-Та Монголын сүсэгтэн олон болон лам хуврагуудад зориулж номын айлдвараа хайрлана уу хэмээн хүсэж байна?
-Надад хайрлаад байх зарлиг гэж юу байхав. Гэхдээ би өөрийн бодлыг хүргэе. Өөрийн эрх чөлөөт Монгол орноо хэрхэн цааш нь авч явах вэ гэхээр, бидний толгой дээр байгаа хүмүүс ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Бидний юу хүсэж, юу бодож тавьсан хүн маань бидний хүссэн тэр ажлыг хийж өгдөг баймаар. Дээр нь байгаа удирдлагууд нь сайн хийж чаддаг, доор нь байгаа хүмүүс нь тэр хүмүүсээ үнэлж чаддаг, хүндэлж чаддаг харилцан өндөр ойлголтон дээр энэ бүхэн цаашаа явах учраас үүнийг хамгийн түрүүнд өөрсдийн үүргэнд авч хэрэгжүүлээсэй. Тэгэхгүй дээд талаас хүндлэл байхгүй, доод талаа ч харж байгаа юм байхгүй хоёр тусдаа яваад байх юм бол эх орон гэдэг чинь юу болж үлдэх юм билээ. Харилцан нэг нэгэндээ хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Төвд яагаад эх орноо алдсан вэ гэвэл дээгүүр байгаа хүмүүс нь ажлаа сайн хийгээгүй. Мөн төр засгийн удирдлагууд нь ажпаа сайн хийхгүй цалгардуулж хувьдаа их зүйлийг завшиж зөвхөн амин хувийнхаа төлөө явсанаас эх орноо алдсан юм. Тэд буруу үйл хийгээд эх орноо алдахаар, тэдний доор байгаа хэдэн сайн хүмүүс ялгаа байхгүй, явах замруугаа л явах хэрэгтэй болж байна. Дээр байгаа хүмүүс нь доор байгаа хүмүүсийн асуудлыг үүрч чаддаг байх нь чухал юм. Далай багш үргэлж Төвдийн засгийн газрын удирдлагуудад ийн хэлдэг. "Та бүхэн ард түмний төлөөлөл болсон ажилчин шүү. Түүнээс биш толгой дээр суусан захирал гэж хэзээ ч битгий бод. Та бүхэн ард түмний дээр байгаа удирдлага гэхээсээ илүү би ард түмний төлөөх ажилчин гэж бодох хэрэгтэй" гэж айлддаг. Би үүнийг Далай багшийн чухал айлдвар мөн гэж боддог. Та бүхэн ч гэсэн ийм байгаасай гэж хүсэж байна. Та бүхэн ажил хийж байгаа удирдлагууддаа хүндлэлтэй бай, хүндлэлтэй байсан шиг удирдлагууд нь ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэх хэрэгтэй. Энэ маш чухал шүү. За тэгээд хуврагуудад хандаж хэлэх зүйл гэвэл хийд орон, шашин оршино гэдэг нь ерөнхийдөө хуврагийн аймгаас харгалзаатай байдаг юм. Хуврагийн аймаг байх уу, байхгүй юу гэдэг нь Бурхан багшийн айлдсан номхотголын ёсонд харъяалагдаж байна. Номхотголын ёсоо ном дүлбанд айлдсан шиг хэн сайн сахиж чадна хуврагуудын аймаг баттай байна гэсэн үг. Тийм учраас шашнаа сайтар авч явахын тухайд хуврагууд хичээгээрэй. Улс төрөө авч явахын тухайд удирдлагууд нь хичээгээрэй. Ингэж явбал та бүхний ирээдүй гэрэлтэх нь дамжиггүй юм. Үүнийг гэрэлтүүлэх өөр гуравдагч арга гэж байхгүй. Энэ бүхэн та бүхний гарт байна. Гарт байгаа бүхнээ багаж болгон хэрэглээрэй. -Алжаалыг умартан байж манай сонинд ярилцлага өгсөн танд баярлалаа. Та Монгол оронд дахин морилоорой гэж хүсэж байна?
-Танд энэ "Шаамар ламрим" судрыг өгч байна. Та энэ номыг заавал уншиж судлаарай. -Танд баярлалаа. Ж.Найданжав
Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин |
| Балданбрайбүн хийдийн ширээт лам, гэвш лхаарамба Лувсандамба Ринбүчи: Аливаа сайхан зүйл тааралдсан ч гэсэн шаардлагагүй бол түүнээс татгалзаж чаддаг байх хэрэгтэй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ТАНЫ ЯРИА СУРГААЛ ЗӨВ БАЙНА ГЭХДЭЭ ТА МОНГОЛЫН БҮХ ХИЙДИЙН ХАМБА ЛАМ НАРЫГ ГЭР БҮЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ЗААВАР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫН ЛАМ НАР ЯАГААД АЛГА БОЛДОГ ГЭВЭЛ БҮХ ХАМБА ЛАМ НАР АВГАЙ ХҮҮХЭД АВЧ ТЭДНИЙ БАРЬЦААНД ОРСОН ИЙМ БАЙДАЛД ОРСОН ХАМБА НАР ХИЙДИЙН ОРЛОГО МӨНГИЙГ ХУВИЙН ШУГАМААР АВАХ БОЛНО ТЭГЭЭД ШАШИН ХӨГЖИХ ГАРЦГУЙ БОЛЖ БАЙГАА дээр үед монголын хамба нар гэр бүлгүй байдаг байсан түүний хүчинд БУРХАНЫ ШАШИН ХҮЧТЭЙ БАЙСАН ОДООНИЙ МОНГОЛЫН ХАМБА ЛАМ НАР ШУДАРГА САЙН ЛАМ НАР АА ДАЛД АРГААР ХОРЛОДОГ БОЛСОН БҮГД ШУНАЛТАЙ ШУДАРГА БУС БОЛСОН НЬ ЖИНХЭНЭ ҮНЭН ШҮҮ лувандамба ламтан минь танай төвд орон шүгдэн чөтгөр шүтээд ********ын боол болсон нь түүхэн үнэн шүү монголчууд ОДОО гүрү даваа гэж б********ай ********ийн б********гаар энэ буг чөтгөрийг лам нар олон байгаа гэдгийг танд анхааруулж байна энэ чөтгөр танай үхсэн төвд лам давгажанцангийн сүнс шүү дээ энэ бузар сүнсээ монголоос зайлуулж өг гэж танаас хүсье МОНГОЛ ЫН ЖИРИЙН НЭГ ЛАМ
2014-09-09 | 10:08:13 | 202.179.10.94 | |
|
|
|
|
|

ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|