2014-09-08БЗД-ийн Өлгийн 5 дугаар хорооны 25-297 тоотод оршин суугч Шижир овогтой Чимэддоржийн Дэлгэрмаа Хавдар өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд аюулт хорт хавдрын өвчнөөс амь насыг нь аварсанд талархал илэрхийлж, өөрийн зохиосон шүлгээ Эрүүл мэндийн яаманд ирүүлжээ. Ингээд шүлгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Эмч хүний эрдэм чадлыг үнэлье
Эрдэнийн тансаг гоёлоор чимээгүй ч
Эрдэм чадал ид хаваа гайхуулсан
Эмч хүн бас байх юмаа
Ээж, аав, ахан дүүсээс минь дутуугүй
Энэрэл хайраар намайг ивээж
Эдгэшгүй хүнд хорт хавдрыг авч
Оройтсон ч гэсэн огтолж залгаад
Онгорхой цоорхойг нь
Огт өвтгөлгүйгээр оёж нийлүүлээд эдгээдэг
Олон түмэн арддаа
Оройгүй их аз жаргал бэлэглэдэг
Онцгой авьяастай эмчийг нэрлэвэл
Хавдрын эмч Ганбаатар
Хамтарч мэс засал хийсэн Гэрэлмаа нарт
Хачин ихээр баярлаж талархдагаа
Хавь ойрынхондоо би магтаж, сайшааж
Туйлын ихээр бахархадаг
Тунчиг онгирч байнам
Томоогүй намайгаа
Тойлж сувилж
Тордож эдгээсэн ахлах сувилагч Алтанцэцэг
Туслах сувилагч Мөнхжаргал нарт
Талархаж явдагаа
Тоймчилж би шүлэглэж байна
Тоочоод барашгүй
Тун олон сувилагч нарыг
Хүндэтгэн хайрлаж явдагаа
Хүүхэн Ч.Дэлгэрмаа нь
Хүүрнэн ярьж байнам
Хүсэл мөрөөдлөө шүлэг найрагтаа багтаанам
Бас болоогүй
Боолтын сувилагч Алтанчимэг, Ням-Осор нараар
Бахархаж явдагаа нуулгүй ярьдаг
Энэ том эмнэлгийн гавьяаг магтаад дуусашгүй
Илчлэг хоол, идээ ундаагаар
Их л дотночлон өвчтөн биднийг
Ижий ааваас өөрцгүй
Өрөвдсөн харцаар харж
Өмнөх хоолоо аягалж өгдөг
Өрлөг их буянтай тогооч Ариунаа, Эрдэнэсувд нар
Ингээд нэрлээд байвал гарын арван хуруу багадна
Цэв цэвэрхэн халаадаар
Цэмцгэр ноё хувцасласан
Цоглог жавхаатай үйлчлэгч эгч Батдулам
Цаг үргэлж өвчтөний өрөөг
Цэмцийтэл угааж арчдаг
Цааш нь магтвал олон олон
Цаг наргүй хөдөлмөрлөдөг
Цайгаа уух завгүй
Хавдар судлалын үндэсний төвийн хамт олонд
“Хайртай” шүү гэдгээ нуулгүй илчилье
Эцэст нь хүсэхэд
Эрүүл мэндийн сайд Н.Удвалд уламжлахад
Эрүүл мэндийн манаанд зогсож
Эдгэршгүй хүнд өвчтөнийг
Эмчилж, сувилж, арчилж, тордсон
Эдгээр хүмүүсийг энэрэлдээ багтааж
Цалин урамшууллыг нь
Цаг алдалгүй нэмж өгөхийг хүсэж
Эмчлүүлж эдгэрсэн Ч.Дэлгэрмаа би
Ээдээ мөн аминчлан гуйя
Бас болоогүй нэгэн гуйлт байна
Байн байн гуйх л юм би
Энэ гуйлт бол ард түмнийхээ өмнөөс
Эмнэлгээ томруулахыг хүсэж
Хавдар судлалын үндэсний төвийн хамрах хүрээ өдрөөс өдөрт ихсэж байгаа үед
Хачин өндөр орд харш биш
Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл барих асуудлыг
Өнөө маргааш гэж хойшлуулалгүй
Өмнөө тавьсан зорилттоо багтааж өгөхийг
Өвчтөн би Монголын ард иргэдийн өмнөөс
Таны сонорт хүргэхийг минь болгоон соёрхож
Бодож тунгаагаад биелүүлж өгөхийг бурханчлан хүсье.
2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 45 минут
БЗД-ийн Өлгийн 5 дугаар хорооны 25-297 тоотод оршин суугч Шижир овогтой Чимэддоржийн Дэлгэрмаа