 |
|
 |
|
Цаст алтайн бүргэд өндөрт нисдэг |
|
|
 |
|
 |
Цаст алтайн бүргэд өндөрт нисдэг
2014-09-08Бид УИХ-ын гишүүн А.Бакейд нэлээн эрт казах түмний үндэсний их баяр-наурызын баяраар “Амьдралын тойрог”-тоо зочлох 
урилга өгч байв. Гэтэл төрийн ажил, хувийн бэлтгэл гээд амжаагүй. Нарны баяраас эхтэй урилга маань намар биеллээ олсон нь энэ.
БҮРГЭД, ДОМБОР, АЛТАЙ ТАВАН БОГДОО ШҮТДЭГ АГЫПАРЫН БАКЕЙ ГЭЖ ХЭН БЭ?
Манай нийтлэлийн гол баатар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул. Алтай Таван Богдын бэл, Ховдын голын эхэн, ой мод, өндөр уулсаар хүрээлэгдсэн сүрлэг сайхан нутагт төрж өвөө, эмээгийнхээ гар дээр мал маллаж, хадлан тэжээл бэлдэхээс эхлэн ажилд нухлагдаж өсчээ. Уламжлалт мал аж ахуйд нүүдэлчин түмний ёс заншил, гүн ухаан шингэсэн байдаг болохоор эцэг эхийн сургаал, захиасаас сурахын зэрэгцээ байгаль орчин, хүнтэй хэрхэн харилцахаас эхлэн бие даан ажиллах арга ухаанд тэрээр багаасаа суралцсан нэгэн юм.
Тэр улс төрд орохоос өмнө ХААИС-иар овоглож олонд танигдсан. Тус сургуулийн эдийн засгийн ангийн тэргүүний суралцагчдын нэг, Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байсан тул төгсөөд сургуульдаа багшаар үлдэж, улмаар хичээлийн эрхлэгч, захирал хүртэл албыг олон жил хашиж ирсэн учраас тэр. Мөн 1980-аад оны сүүлчээр Монголд өрнөсөн өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн эхэнд “Малыг малчдад” хөдөлгөөнийг ХААИС-ийн багш, нэр бүхий эдийн засагчид идэвхтэй дэмжиж байсны нэг юм. 2000 оноос АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нутгийнхаа буурлуудын захиас даалгавраар 2004 оны Их Хурлын сонгуульд нэр дэвшиж, 2004-2008 онд өлгийчүүдийг төрд төлөөлсөн. 2008 онд нутагтаа дахин нэр дэвшсэн ч цөөхөн саналын зөрүүгээр ялагдсан. 2012 онд даагаа нэхэж, ялалт байгуулснаар өдгөө төвөөс алслагдсан хязгаар нутаг Баян-Өлгий аймгийн үндэсний цөөнх, тодруулбал, казах, монгол, тува, урианхай гээд олон хэлтэн, ястан, үндэстнийг төрд төлөөлж буй УИХ-ын гишүүн. Мөн Их хурал дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг хашдаг. Албан бус сонгуульт ажил ч бас олон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Бүргэдээ шүтэж, тэр талаарх судалгаа, шинжилгээний ажилд чөлөөт цагаа зориулдаг. Өөр нэг томоохон хобби нь найзуудтайгаа явган аялах, аппараттай нөхөрлөж, үзсэн харсан сонирхолтой зүйлүүдээ гэрэл зурагт буулгах. Ер нь зураг авахдаа УИХ дахь нэг ангийн журмын нөхөр М.Зоригтыг дагуулахгүй ч авсан зургаа олонд дэлгээд байдаггүй даруухан аж. Хэр сайн зурагчин бэ гэдгийг ч ажлын өрөөгөө чимсэн “Алтай Таван Богд хайрхан”, “Морьтон бүргэдчид” зэрэг байгалийн сайхан зургуудаас нь харж болохоор юм.
А.Бакей ХААИС-ийг дөнгөж төгсөөд сургуульдаа багшилж байхдаа малын эмчийн ангийн дөрөвдүгээр курст сурч байсан нутгийнхаа охиныг гэргийгээ болгосон. Эхнэр нь өдгөө ҮХААЯ-нд мэргэжлээрээ ажилладаг. Анх айл болохдоо тэд Зайсан толгойн урд галладаг ганц өрөө умгар байшинд гал голомтоо асаасан бол одоо мөн тэр хавьд орон сууцанд амьдардаг юм байна. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Өдгөө тэд том болж аав, ээжийгээ өвөө, эмээ болгож амжжээ. Тэднийх нэг ач хүүтэй, тэр нь жаахан гэнэ /зургийг нь харуулав/.
“Амьдралын тойрог” уг нь гол баатрынхаа гэрт очиж, амьдралыг нь тольдож амттай яриа авах зорилготой ч эрхэм гишүүнийх зочин гийчдийн хөл ихтэй гэнэ. Иймээс Төрийн ордны дөрвөн давхар дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын ажлын өрөөнд саатсан юм. Гишүүд өрөөндөө их төлөв морин хуур залдаг бол түүний өрөөний хойморт Монгол Улсын төрийн далбаа, зүүн хойд талд том, жижиг домбор хүндтэй байрыг эзэлжээ. Ихэнх гишүүд өрөөгөө болон ширээгээ морины дүрс, зургаар чимж хийморь бэлгэддэг бол А.Бакей гишүүн ширээн дээрээ гар дээрээ бүргэдээ суулгаад давхиж яваа морьтны баримлыг залж, харин дүүрэн ном чихсэн шилэн нүүртэй хүрэн шүүгээн дээр далавчаа дэвж буй алтлаг өнгөтэй том бүргэд “суух” нь сүртэй. Бүргэд, домбор хоёртой хэр нөхөрлөдгийг асуухад “Хүүхэд байхад бүргэдтэй ойр явлаа. Гэхдээ ан ав хийж байгаагүй. Сургууль соёлын мөр хөөж хотын хүн болсноос хойш бүргэдийн талаарх судалгаанд анхаарч байгаа” гээд манай эрчүүд хурдан морь ярихаараа огшдог шиг “Бүргэд өндөрт нисдэг, тэр тусмаа манай Алтай Таван Богдын бүргэд бүр ч өндөрт нисдэг” хэмээн нүд нь сэргэж байна. Харин домбороо бол сайн тоглодог гэж хэлэхгүй ч дуугаргачихдаг гэнэ. Парламентад олуулаа гэсэн статусаар ажиллаж, засаг барьж, бодлого хэрэгжүүлж буй АН доторх үндэсний цөөнхийн төлөөллийн намтар, албан ажил, хувийн амьдрал, чөлөөт цаг, хоббиг сонирхоход нэг иймэрхүү.

Улаанбаатар хот дахь Баян-Єлгий аймгийн нутгийн зєвлєлийн дарга учир салбар зєвлєлийн гишїїдтэй байнга уулздаг.
УЛСЫН САЙН МАЛЧИН АХ НЬ ДҮҮГЭЭ НЭГДЛИЙН ДАРГА БОЛГОХЫГ ХҮСЧЭЭ
А.Бакей аав, ээжийнхээ мал маллах ажилд тусалж, сургуульд хожуу оржээ. Цэнгэл сумандаа наймдугаар анги хүртэл суралцаад Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр арван жилийг төгссөн байна. Сурлага сайтай байсан тул гадаад, дотоодын их, дээд сургуулийн алийг нь ч сонгох боломжтой байж. Гэхдээ мэргэжил сонгох үед улсын хошой аварга малчин хүргэн ахынхаа үгийг ч сонсч. Янз бүрийн санал гарсны эцэст сургууль төгсөгчийн /уг нь өөрөө бол дотроо Орос руу сургуульд явчих бодолтой байсан гэдэг/ санал гэхээс илүүтэй хөдөөнөөс ирсэн хүргэн ахынх нь зөвлөгөө зонхилжээ. Тэр нь тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд, одоогийн ХААИС-ийн эдийн засгийн анги байж. Үнэндээ тэр үед Хөдөө аж ахуйн дээдийн эдийн засгийн ангийг төгссөн хүмүүс нэгдлийн дарга болдог жишиг тогтоод байж л дээ. Ингээд хүргэн ах нь өөрийгөө бодсон ч юм уу, дүүгийнхээ ирээдүйг бодсон уу эдийн засагчийн ангийг сонгох нь зүйтэй гэснээр тус сургуулийн хуваарь авч. Тэднийхэн удмаараа малчин хүмүүс учраас бусад нь ч зөв зүйтэй хэмээн дэмжжээ. Өдгөө тэр сонголт зөв байсан хэмээн “Амьдралын тойрог”-ийн зочин маань ярьж байна. Харин би дотроо түүний сонголтод ах захаа хүндэлж, азай буурлынхаа үгийг дагадаг казахын хатуу ёс жаяг бас нөлөөлснийх болов уу гэж бодож суув. Учир нь хэдэн жилийн өмнө Баян-Өлгий аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан А.Мураттай ярилцаж байхад “Би одоо ч ахаасаа эмээгээд дэргэд нь тамхи татаж чаддаггүй” хэмээн хуучилсан нь санаанд орлоо. Тэгээд А.Бакей гишүүнээс “Та ах нарынхаа үгийг хэр сонсдог вэ” гэхэд “Ах нарын үг бол ном шүү дээ. Тэгээд ч ах, эгч нар бол дандаа зөв явахыг л захиж сургадаг. Манай казахын ёсонд ихэс дээдсийнхээ үгийг хүндэтгэж сонсдог. Тэр байтугай нэг гэрт суухдаа хүртэл хамгийн ахмад нь гэрийн хойморт суудаг. Тэр эрэмбэ хэзээ ч эвдэгдэхгүй” гээд “Настай хүмүүсийн урдуур, хойгуур багачууд, залуус хөндлөн гарч болохгүй” зэрэг ёс уламжлал одоо ч мөрдөгдөж байгаа хэмээж байна. Ардчилал, зах зээл эхэлж нийгэм үзэл суртлын хүлээсээс гарсныг манайхны зарим замбараагүй байж болох шиг ойлгож хэтийдсэн нь бий. Тэгвэл, казахууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг нийгмийн өөрчлөлтийг хэрэгжүүлсэн ч чөлөөт байдал гээд уламжлалт ёс заншлаа гээгээгүй аж.
ЗУНЫ ХАЛУУНД ЗУЗААН ЦАМЦТАЙ ХӨЛСӨӨ ДУСЛУУЛСАН НЬ
Түүнийг оюутан байх үед залуус наймдугаар сарын 20-доор ирэнгүүтээ зун, намрын ажилд Сангийн аж ахуйд явдаг байжээ. Их төлөв будаа, тариа, төмс хүнсний ногоо хурааж хадлан тэжээл бэлдэнэ. Баян-Өлгийгөөс ирсэн, монгол хэлэндээ тааруухан, хотын ёс жаягийг мэдэхгүй, зуны халуунд зузаан дээл өмссөн шинэхэн оюутан сургуульдаа ирэнгүүтээ ургац хураалтад явжээ. Ах нь хуримаа хийгээд ирэх ёстой хугацаанаасаа хэд хоногоор хоцорч ирсэн тул 3-4 дүгээр курсын ах, эгч нартай Зүүнхараагийн сангийн аж ахуйд очсон байна. Хэл сайн мэдэхгүйгээс жаахан ганцаардмал, зузаан дээлээ тайлалгүй ажилд зүтгэн хөлсөө дуслуулж явахад нь дөрөвдүгээр курсын оюутнууд түүнийг хажигласангүй харин ч халамжилж, чадахгүй, мэдэхгүйг нь зааж зөвлөж байсан гэдэг. Ингээд сарын дараа гэхэд монгол хэлэндээ ч сайжирч, төгсөх курсын ах нартай мөр зэрэгцэн ажиллаж ажилд сайн гэдгээ ч харуулж. Ингээд есдүгээр сарын сүүлчээс хотод ирж, улсын заан З.Дүвчин тэргүүтэй ангийн нөхөдтэйгээ нэг ширээнд тохой залган сууж эрдэмд шамджээ. Ингэхдээ нэгдүгээр курсээс эхлэн оюутны эрдэм шинжилгээний хурлыг алгасалгүй илтгэл тавьж эхэлсэн байна. Улс төрийн эдийн засгийн ухаан, Монголын түүхийн сэдвээр илтгэл тавихад ихийг уншиж бэлдэх ёстой. Бусдын өмнө гарч илтгэл тавина. Энэ бүхэнд хичээсээр хоёрдугаар курсээс эхлэн Д.Сүхбаатарын нэрэмжит цалин авах болжээ. Тэр тухайгаа А.Бакей гишүүн “Бидэнд эдийн засгийн ухааны доктор Г.Галбадрах гэж мундаг онолч багш хичээл зааж байлаа. Мөн доктор П.Санжид, Х.Дашдондов, О.Чойжилсүрэн, Л.Жаргал, Д.Дорлигсүрэн гээд олон сайхан багш нарын минь ач буян намайг өдий зэрэгт хүргэсэн” хэмээн дурсч байна.
ХААИС-Д ҮҮДНИЙ ЖИЖҮҮРЭЭС БУСДЫГ ХИЙСЭН
Ажил, амьдралынхаа гарааг хаанаас эхлэх нь тухайн хүний хувь заяаны залуурч нь. Тэгвэл А.Бакей гишүүний тэр залуурч бол ХААИС юм. Түүнийг төгсөх үед сургуулийн удирдлагууд багшаар авч үлдэх шийдвэр гаргажээ. Гэхдээ тэр үед сургуулиа онцсайн төгссөн залуусыг Төв Хорооны боловсон хүчний хэлтсээс хуваарилдаг. Тэр дагуу дуудахаар нь яваад очтол нь “Сургууль чинь багшаар авч үлдэнэ гэж байна. Гэхдээ дан онолоор сайн ажилтан болж чадахгүй. Иймээс дөрвөн сар сангийн аж ахуйд ажилла” гээд Зүүнхараа руу томилолт өгч, ингээд оюутны зун, намрын ажилд хөлсөө дуслуулж явсан газартаа зөвлөлтийн мэргэжилтнүүдийн удирдлагад эдийн засагчаар /гэхдээ Хөдөө аж ахуйн дээд сургуулийн багшийн давхар томилолт өвөртлөн/ ажиллажээ. Төлөвлөгөөт эдийн засгийн нарийн тооцоог гаргаж сурах гэж тэнд багагүй ч туршлага хуримтлуулж. Тэндээс ирээд багшийн ажилдаа шууд ортол, нэг бус хэд хэдэн хичээл давхар заахаар болсон байв. Тэр болгоныг зэрэгцүүлж бэлдэх бэрх. Лекц бэлдэхийн тулд ганц ном унших хангалтгүй. Мэргэжлийн сурах бичгүүдийг зэрэгцүүлж тавиад тэндээс гол зүйлүүдийг харьцуулна, нэмэлт материалыг судалгааны бүтээлүүдээс харах ёстой. Цагийн ачаалал ч их, өдөрт найман цаг, нэг ангид хичээл ороход 90 минут оюутны өмнө зогсоно. Тэгээд лекцээ дуржигнатал уншаад байхгүй сурагчдын анхаарлыг татах, арга барил эзэмшиж дадлагажихаас эхлэн ХААИС оюутан А.Бакейг багш болгож туршлага суулгасан эрдмийн их уурхай ажээ. Ер нь бол 4-5 жил нойр, хоолгүй зүтгэж байж арай гэж багшийн дөр суудаг учраас багшийн ажлыг хүнд хөдөлмөр хэмээн тэрээр онцолж байна лээ. Өөрийнх нь хэлснээр энэ хөдөлмөрт тэрээр 1984-2004 он хүртэл тасралтгүй зүтгэсэн бол энэ салбарт 25 жил ажиллахдаа дагалдан багш, багш, тэнхимийн эрхлэгч, декан, нийгэм-эдийн засгийн, сургалтын болон эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал гээд тэнд бүх ажлыг хийжээ. Шинэ жил, Октябрийн баяр, Майн баяр гээд баяр, ёслолын үеэр хариуцлагатай эргүүлд гарахдаа сургууль нь төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй тул аль нэг газраа хөлдөж ус алдвал сантехникч, галч, цахилгааны утсанд асуудал үүсвэл цахилгаанчин болно. Харин хийгээгүй хоёрхон ажил үлдсэний нэг нь сургуулийн ректор, нөгөө нь үүдний жижүүр ажээ. Түүний шавь нар “Манай багш өндөр шаардлага тавьдаг, хатуу байсан” гэлцдэг. Энэ тухайд өөрөөс нь лавлахад инээгээд “Тэр үед залуу багш байж, өндөр шаардлага тавьдаг, хатуу байсан шиг билээ. Нас яваад ирэхээр аяндаа зөөлөрдөг юм байна лээ” гэж байна. Хамгийн гол нь багш хүн оюутнуудтайгаа хамт сурч, өөрийгөө хөгжүүлдэг. Түүний хувьд багшилж байхдаа эдийн засгийн ухааны чиглэлээр аспирантурт сурч, докторын зэрэг хамгаалсан. Энэ бол багш хүнд заавал тавигдах шалгуур болохыг тэрээр онцолж байв. Багш зөвхөн мэдээлэгч биш, уншсан, сонссоноо өөрөө боловсруулдаг, түүнийгээ амьдруулж шавь нартаа мэдлэг олгож, сургахын тулд судлаач байх ёстой. Энэ чанарыг эзэмшихэд судалгааны бүтээл хийх, ном бүтээл туурвих чадвар заавал шаардлагатайг тэрээр хэлж байна.
БИД ХӨРШҮҮДЭЭ ХҮНДЭТГЭЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд манай улсад хоорондоо тун ойрхон зайтай айлчлал хийсэн хоёр хөршийн төрийн тэргүүний хэлсэн үг, гэрээ, хэлцлийн талаар түүнээс сонирхсон юм. А.Бакей гишүүн аливаа улс орон хөршөө сонгох боломжгүй, тэр бол хувь заяа гэдгийг онцлоод хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал чухал ач холбогдолтой болсон хэмээн үзэж байгаа гэв. Мөн БНХАУ-ын дарга манай улсад айлчилж УИХ-ын индэр дээрээс Монголын ард түмэнд төдийгүй дэлхий нийтэд хандан “Бид Монгол Улсын тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хөгжил дэвшлийн төлөө цаашид бүхий л талаар хамтран ажиллана” хэмээсэн нь бусад улс оронд ч гэсэн нэгийг бодогдуулсан үг болохыг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал ч хөгжлийн, эдийн засгийн олон гарц нээсэн хэмээн тэрээр дүгнэж байна. Ер нь хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаас Монгол Улсын эдийн засаг, улс төр, газар нутгийн ямар нэгэн хүчин зүйлийг харгалзахгүйгээр хоёр хөрш хөгжих боломжгүй. Тиймээс хөршөө хүндэтгэж, хамтран хөгжих нь зүйтэй гэсэн байр суурь ажиглагдлаа хэмээн ярьж байна.

Тэрээр єнгєрсєн зун нутагтаа очихдоо хорвоод ховор ургадаг вансэмбэрїї цэцэгтэй тааралдан зургаа татуулжээ.
ЭНЭ ЗУН АЛТАЙ ТАВАН БОГДДОО ХОЁР УДАА ОЧЖЭЭ
Тэрээр энэ зун төрийн ажлыг хувийнхтай хослуулан цаг ашиглаж бас багагүй ажил амжуулсан байна. Тухайлбал, хаврын чуулган дөнгөж завсарлаад Алтай Таван Богдын төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан очиж, ус нутгийнхан нь ч сайхан хүлээж авчээ. Тахилга гэдэг нь нэг талаас шашин шүтлэг, нөгөөтэйгүүр байгаль дэлхийгээ хайрлах үзэл, энэ талаас ард түмний сэтгэлийг төлөвшүүлэхэд ач холбогдолтой. Тиймээс буянтай ажилд гар бие оролцлоо хэмээн тэрээр сэтгэл өөдрөг байгаа гэнэ. Харин УИХ-ын даргатай хамт Баян-Өлгийг зорихдоо тэрээр наадмын дараа явжээ. З.Энхболд дарга Алтай Таван Богдод очихын зэрэгцээ нутгийн иргэдтэй уулзан байгалийн сайхныг сонирхож, тэнд аялал жуулчлал хөгжүүлэх боломж нөхцөлтэй газар дээр нь танилцсан. Тиймээс олон зүйлийг газар дээр нь ярьж, зөвлөлдөж явсан нь ач холбогдолтой болсон хэмээн үзэж байгаа гэнэ. Тэгвэл удахгүй хоёр гурав хоногоос А.Бакей гишүүн мөн л тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулзаж, тайлангаа тавихаар зэхэж суугаа аж. Түүний тойрог онцлогтой. Тэнд казах, урианхай, тува, дөрвөд гээд олон үндэстэн, ястан ахан дүүс амьдардаг. Тэдэнд зориулж тайлангаа монгол, казах хоёр хэл дээр бэлдэхдээ эвхэгдээд тэмдэглэлийн дэвтэр болчихдог өвөрмөц хэлбэрийг сонгосон харагдана. Дотор нь батлуулсан хууль, тогтоомж, ажлын хэсэгт ажилласан байдал, цаашид хийх зүйлүүд гэхчлэн дэс дарааллыг тун нямбай гаргасан харагдав.
ОЛОНХИЙГ СӨРӨХ ҮЕ ХААЯА ГАРДАГ
А.Бакей гишүүн эрдмийн мөр хөөсөн эрхэм. Гэтэл улс төр хэнийг ч өөрчилдөг, намын шийдвэр гээд магадгүй хүн чанар, баримталдаг зарчмаас нь хазайсан зүйлийг хэлүүлж ч болох. Нөгөөтэйгүүр, тэр худал хэлж болохгүй, ахмад настан, дээдсээ хүндлэх ёстой, цагаан сахалтай аксахалуудын өмнө ёс бус зүйл хийж, хэлж болохгүй гэхчлэн хатуу дэг жаягтай казах түмний хүү. Үндэстний доторх цөөнхийн итгэлийг хүлээсэн Их хурлын гишүүн.
Хэдийгээр нам нь 2012 оны сонгуульд олуулаа болж засаг барьж, бодлого хэрэгжүүлж байгаа давуу талтай ч манай ихэнх хууль тогтоомж олонхийн санаа бодол, нийтлэг хандлагыг дагадаг тул тэр дотор цөөнхийн эрх ашгийг хамгаалах амаргүй. Гэтэл казах, тува, урианхай ястан, үндэстний өвөрмөц онцлог, шашин шүтлэг гээд өөр зүйлүүд бий. Эцэст нь хоорондоо зөрчилдөж буй энэ бүх зүйлийн алтан дундажийг хэрхэн тааруулж яваа талаар нь сонирхов. Энэ асуултад тэрээр “Хэцүү зүйл алхам тутамд тохиолддог.
Улстөрч хүн өөрийнхөөрөө байх уу, олонхийг дагах уу” гэдэг сонголт байнга тулгардаг. Тухайн асуудлаар хэдийгээр өөрийн итгэл үнэмшлээр хандъя гэвч олонхийн байр суурийг дагахаас аргагүй байх нь бий. Тэр болгонд нарийн ухаан зарж, өөрийгөө зөв ойлгуулж явахгүй бол болохгүй. Бүх зүйлд өөрийгөө тодруулан сүр бадруулж гол баатарт тоглох гээд эсвэл хэт бөөрөнхийлөөд байвал ард түмэн харж байна. Хэрэгтэй үед байр сууриа зөв илэрхийлж ноён нурууг барьж явах нь улстөрч хүнд чухал. Гэхдээ миний ард дан ганц Бакей гэх хувь хүн бус өвөрмөц онцлогтой Баян-Өлгийн казах түмэн, түүнчлэн тува, урианхай, дөрвөд гээд өвөрмөц онцлог бүхий ард түмний эрх ашиг давхар байдаг учраас яах аргагүй олонхийг сөрж сонгогч түмнийхээ төлөө тодорхой байр суурь илэрхийлэх үе гардаг” хэмээн хариуллаа.
А.Бакей гишүүнтэй хуучилсан “Амьдралын тойрог” булан энэ хүрээд өндөрлөж байна. Цаст Алтайн бүргэд өндөрт нисдэг шиг Алтай Таван Богдод төрж өссөн эрхэм гишүүний ажил үйлс өөдрөг байх болтугай.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|
| Цаст алтайн бүргэд өндөрт нисдэг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|