 |
|
 |
|
Ахмад дайчин С.Сумъяа: Даян дэлхийд дахиж дайн битгий болоосой |
|
|
 |
|
 |
Ахмад дайчин С.Сумъяа: Даян дэлхийд дахиж дайн битгий болоосой
2014-09-05Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн ажлын хүрээнд ХХЕГ-ын СМССХ, Хэвлэл мэдээллийн төвийн хамт олон  хамтарч тус дайнд оролцсон ахмад хилчдийг эрж хайх, олж уулзах ажлыг зохион байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд бид ахмад хилчин, Халх голын дайнд гар бие оролцож явсан дайчин Сэрээтэрийн Сумъяа гуайг олж гэрт нь очлоо.
Өдгөө нас сүүдэр 95 хүрч буй тэрбээр биднийг гэрт нь ороход унтлагынхаа өрөөнд сонин гарчиглан хэвтэж байсан юм. "Миний нүдний хараа сайн, чих л тааруу" хэмээн эхэлсэн бидний яриа хожим дуу хураагчаас сонсч буулгахад багагүй бэрхшээлтэй байсныг эрхэм уншигчид ойлгох биз ээ. Ингээд нэгэн цагт эх орныхоо сөөм газрын төлөө хангал залуу нас, халуун амиа тушаахад бэлэн явсан буурал хилчний ярианд та бүхнийг урья. -Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу. "Эх орны манаа" сониныхон таньтай уулзахаар зорьж ирлээ? -Сайн байна уу, хүүхдүүд. "Эх орны манаа" сонин маань гарсаар байгаа хэрэг үү. Ямар сайхан юм бэ. Намайг цэргийн алба хааж байхад л хэвлэгдэж байсан бидний ганц төв хэвлэл шүү дээ. Нэр нь ч хэвээрээ шив дээ. Их сайхан санагдаж байна. -Та аль нутгийн хүн бэ. Бага залуу нас нь хаана хэрхэн өнгөрсөн байдаг юм бол? -Намайг хуучнаар Түшээтхан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Цагаан жирэм хэмээх газарт 1919 онд айлын ууган хүү болон мэндэлсэн гэдэг юм. Тэгээд 10 нас хүртлээ эмээ, өвөөгийнхөө гap дээр мал маллаж өссөн. Хонь хурга хариулах, аргал түлш түүх, адуу мал эргүүлэх, сүү цагаа бэлтгэх гээд тэр үеийн хөдөөний хүүхдүүдийн хийдгийг л хийж өссөн дөө. Намайг 10 нас хүрмэгц өвөө маань Сангийн далай хийдэд лам болгохоор аваачиж Базарын Жигмэд гэдэг ламд шавь оруулж байлаа. Тэр ламаар ном заалгаж шашны хэлээр нэгдүгээр дамжаа дүүргээд 16 нас хүрээд сүмээсээ гарч хар болсон юм. Миний аав Бажаагийн Чоймбол гэж лам хүн байлаа. Сахил санваартай хүн байсан учраас сүм хийдийн шахалт хавчлагаас болоод ээжтэй минь хамт амьдарч чадаагүй юм билээ. Ээж минь Чунагийн Сэрээтэр гэж хүн байв. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Тэднийхээ төлөө л зүтгэсээр насыг барсан хүн дээ. Хөдөө мал маллаж амьдардаг байлаа. Хүүхдуүд нь бүгд цэргийн алба хаасан. Би гэхэд цэргийн алба хаагаад бүтэн долоон жилийн турш гэртээ харьж чадаагүй, ээждээ үзэгдээгүй хүн юм шүү дээ. Өвөө нь Хилийн цэрэгт амьдралынхаа багагүй жилийг зориулсан. -Бидний яриа яг л энэ тухай үргэлжилбэл сайн байна. Хил руү анх хэрхэн явж байв. Эх орны хунд хэцүү цагт туурга тусгаар улсынхаа эмзэг зурвас дээр хана хэрэм болон зогсч асан хилчдийн эгнээнд та хэрхэн нэгдэв? -Би 1939 онд цэрэгт явахаар гэрээсээ гараад 1945 онд эргэж харьсан юм. Цэргээс халагдаад нутагтаа ирэхэд ээж минь хэдэн малаа зуданд алдаад аргагүйн эрхэнд гурван дүүг минь аваад сумын төв бараадсан байлаа. Миний дараагийн дүү мөн л цэрэгт мордсон. Цэргээс халагдаад очиход ээж минь, "1939 оны цэрэг халагдаад ирлээ, чи байдаггүй. Дайн дуусч 1945 оны цэргүүд ч ирэхэд мөн л миний хүү алга. Чамайг амиа алдчихсан юм байх гээд бүүр цөхрөнгөө бараад байлаа" гээд уйлж билээ. Түүнээс хойш ээж минь надаас салахгүй хаа ч очсон цуг явна гэдэг байв. Тэгэхэд би цэргийн албаа хаачихаад хойшоо сургуульд яваад ажилтай, цалинтай болчихсон байсан юм. Тиймээс ээжийгээ гурван дүүгээ аваад хот орж ирж байлаа. Улмаар есөн настай дүүгээ хилийн цэргийн сургуульд оруулаад өөрөө ажилтай, орон гэртээ болсон. Мөн удаах дүү маань Сулинхээрт цэргийн алба хаах болсон. Дүү нар маань ч дараалан цэргийн алба хаацгааж, өөрсдийн ажил, амьдралтай болж байлаа. Энэ бүхнийг нуршсаны учир миний амьдрал, манай гэр бүлийн хувь тавилан Хил хамгаалах байгууллагатай салшгүй холбоотой гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Анх 1938 оны тавдугаар сард цэрэгт мордлоо. Тэр үед япончууд манай улсад довтлох гэж байгаа тухай их ярьцгаадаг байлаа. Бас эсэргүү хэрэгтнүүдийн тухай их ярьдаг, цаг тайван бус, улс амыны сэтгэл санаа ч амар амгалан биш байв. Ингээд цэрэгт мордпоо. Хилийн цэрэгт алба хаана гэнэ. Хилийн цэрэгт татагдаж очоод карантинд хэд хоноод байтал биднийг нэг өдөр гэнэтхэн зүүн хязгаарт явуулах тухай яриа дуулдлаа. Гэтэл намын төв хорооны нарийн бичгийн дарга Баасанжав гэдэг хүн уулзаж даалгавар өгнө гэж биднийг цуглуулав. Энгэртээ улаан тугийн одон зүүсэн бууралдуу үстэй, өндөр, туранхай хар хүн байлаа. Намын төв хороо, Хилийн цэргийн удирдах газрын хүмүүс гээд арван хэдэн хар тэрэгтэй дарга нар ирцгээсэн юм. Тэдгээр хүмүүс бидэнд японы самурай нарыг довтлоход бүрэн устгах байлдааны бэлтгэлтэй байж, цэргийн эрдэмд шамдан суралцах тухай үүрэг даалгавар өгөв. Ингээд 25 машин цэрэг Баасанжав даргаар үдүүлээд хөдөлсөн дөө. Тэндээсээ шууд Хэнтий аймгийн Хэрлэн голын хөвөөнд хүрч нэг хоноод Баянтүмэнд хүрлээ. Тэнд байлдааны бэлтгэл сургуулилт хийнэ. Буудлага хийж, морин болон байлдааны сургуулиар өөрсдийгөө бэлтгэнэ. Бас улстөрийн хичээл орно. Иймэрхүү маягаар арваад хоноод байтал нэг өдөр намайг агтны цэргээр томиллоо. Тэр үед манай отряд 500-аад агттай байв. Газар газраас ирсэн ижил буруу, ороо догшин, онгон тарган морьдыг өдөр шөнөгүй харж манана гэдэг амаргүй. Нэг цэрэг 100 агт хариуцна. Удалгүй шинээр очсон бид хэдийг хороо, дивизэд хуваарилах боллоо. Ингээд Энгэр шандын отряд одоогийн Хилийн 0132 дугаар ангид хуваарилагдлаа. Отряд дээр очоод сургууль хийж төв дээрээ хорин хэд хонов. Хаашаа явах нь тодорхойгүй. Гэтэл ашгүй нэг өдөр тушаал гарч Дорнод аймгийн Хар нуурын хилийн заставт цэргээр очихоор боллоо. Заставт очиход хүн бүрт буу, сэлэм, гранат, баг, хүрз, 120 ширхэг сум, хоёр морь өгөв. Ингэж анх удаа өөрийн гэсэн их өмчтэй болж байгаа юм. Манай заставын дарга Гочоо гэж их сайхан яриатай Хөвсгөлийн дархад хүн байлаа. Заставын улстөрийн орлогч Цогт-Очир гэж монгол бичиг сайн мэддэг, сайхан бичдэг хүн байв. Хил дэр цаг тайван бус байсан учраас дарга нарын гэр бүл, хүүхэд, хөгшдийг хил дээр байлгахгүй хэмээгээд цөмийг нь арагш татсан. Тиймээс хоёр дарга маань нэг гэрт амьдарна. Харин би хоол ундыг нь бэлтгэж өгөхөөс гадна элдэв бичиг хэрэг хөтлөх ажилд нь туслахаар "Овоо бичиг үсэггэй сайн хүү" гээд надад ч нэлээд талтай. Тухайн үед орой болгон цэргүүдээр маршал Х.Чойбалсангийн 022 дугаар тушаалыг уншуулна. Тушаалд эсэргүү хэрэгг оролцсон хүн байвал шударгаар өөрийгөө илчил, тэгвэл ял зэм оноохгүй, өршөөл үзүүлнэ гэсэн санааг тусгасан байдаг юм. Тэр үед цэргийн гол дарга нарыг эсэргүү, Японы тагнуул туршуулын хэргээр баривчилж хороохыг нь хороож, заримыг нь шорон гянданд хорьж хэлмэгдүүлэх явдал ч багагүй байсан шүүдээ. Ингэж байтал нь гэнэтхэн "манараад" явчихсан даа. -Дайн эхэлсэн байх нь. Ингээд юу болов. Танай отряд, застав ямар үүрэг гүйцэтгэсэн бол? -Манай отряд тэр чигээрээ дайнд орох тушаал авч Халх голын байлдааны зүүн үзүүрийг хамгаалж, Буйр нуурын хавьцаа байрлах тушаал хүлээж авсан. Орос цэргүүд ороод ирчихсэн байлаа. Цэргийн яамнаас ч цэргүүд ирчихсэн. Манайхны зарим нь ар талын ажил амжуулна, нуувч ухна. Нэг үгээр бол отряд бүхэлдээ хориглон хамгаалтад шилжээд байлаа. Халх голын дайн 1939 оны тавдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. Тухайн үед Ж.Лхагвасүрэн жанжин, маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн цэргийн командлагч, маршал Г.К.Жуков гээд цэргийн том дарга нар ирж байлдааны үүрэг даалгавар өглөө гэж дуулддаг байлаа. Халх голын дайн эхэлснээс хойш хориглон хамгаалалтад байгаа манай отрядынхонд байлдах хувь олдоогүй. Байлдааны зүүн үзүүрийг хориглон хамгаалах үүрэгтэй учраас тушаал хүлээж суухаас өөр замгүй. Тэртээ тэнд байлдаан болж онгоц шунгинах, их буу нүргэлэх, тоос манан хадах нь тодхон харагдана. Зарим өдрийн агаарын ширүүн тулалдааны үед тэнгэр, нар харагдахгүй шахам битүү онгоц сүлжилдэж, утаа олгойдон их буу нүргэлэх нь ч бий. Зарим өдөр хоёр талаас нийт 400 гаруй онгоц агаарт хөөрч тулалдаанд орж байсан тухай жанжин Ж.Лхагвасүрэн дурдатгалдаа бичсэн байдаг шүү дээ. Ямар ч дайнд цэргүүд хориглох, давших гэсэн хоёр үүрэпэй. Хориглох дайн нь сэтгэл санааны хувьд тун амаргүй, аймшигтай. Нуувчинд хэвтчихээд дайсан хэзээ хаанаас гараад ирэх бол, танк нь гарч ирээд дайрчих юм биш байгаа гэж үргэлж айж түгшиж хэвтэнэ гэдэг амаргүй даваа. Ингэж байтал ашгүй дайн дуусч, орос цэргүүдийн зарим хэсэг нь нутаг буцлаа. Харин бид нэлээд хугацаанд тэндээ байсан. Дайны талбарт цэвэрлэгээ хийхээр хоёр талаас цагаан тугтай эмнэлгийн цэвэрлэгээний багийнхан ажилладаг байв. Дайны хуулиар эмнэлгийн багийнхныг буудах эрхгүй. Тэд үхсэн цэргүүдийн хүүрийг тоолж бүртгэх, зэвсэг цуглуулах, сэг зэмийг ариутгаж халдваргүйжүүлэх гээд хүнд бэрх нөхцөлд амаргүй ажил гүйцэтгэдэг байсан юм. Хурааж цуглуулсан зэвсэг техник гэхэд л хэдэн зуун мянгаар яригдана шүү дээ. -Тухайн үед хилчдийг удирдаж дайнд орсон дарга нараас бодит хохирлын тухай та бүхэнд мэдээлэл өгч байв уу? -Дээр үед Хилийн цэргийн удирдах газрын дарга байсан генерал Ж.Жамъян гуай бидэнд энэ дайны тухай ярьж байлаа. 22000 мянган хүн тус дайнд оролцсоноос 1000 орчим цэрэг, дарга алагдсан гэж хэлдэг байсан. Гэтэл саяхан нэг сонин дээр огт өөрөөр бичсэн байна билээ. Би Жамъян гуайн хэлсэн баримтыг л үнэн гэж итгэдэг. Дайн ер нь тун муухай. Би дурсаад байх нэг их дуртай биш. Нэг удаа дайны үед олзлогдсон 200-гаад цэргийг тууж хүргэх тушаалыг бид авсан юм. Зарим нь гутал шаахай ч байхгүй, гутал үдээсийг нь хүртэл авчихсан. Тэднийг явган тууж явтал хоёр цэрэг нь эцэж ядраад явдаггүй ээ. Гэтэл нэг орос дарга давхиж ирээд шууд л буудаж орхисон. Тэгтэл хоёр цэрэг хүрз барьж ирээд тэр дор нь булаад хаячихаж билээ. Тийм юм нүдээр үзээгүй явсан бидэнд маш эвгуй байсан шүү. Ярих ч зүйл биш. Даян дэлхийд дахиж битгий дайн болоосой. -Ингээд дайн дууслаа. Гэвч түүхэнд бичсэнийг үзэхэд хил дээр цаг тийм ч амархан тавираагүй бололтой байдаг шүү дээ? -Дайн дууссан ч гэлээ дэл сул оргодол босуул япон цэрэг, тагнуул тасарна гэж үгүй. Машинтай цэргүүд энд тэнд бөөгнөрөх нь ч харагдана. Хил дээрх өдөөн хатгалга зөндөө байлаа. Манай заставынхан руу дайрах тохиолдол ч мэр сэр гарна, хааяа буудалцах нь ч бий. Харуулынхан маань орой нар шингэж, харанхуй болохоор гарч шөнөжин яваад хил дээр очиж үүргээ гүйцэтгэнэ. Дөрвүүлээ нэг хөнгөн пулемёт, тус бүр буу, гранат, сэлэм, жаал зугаа хоол хүнстэй явна. Юу ч үзэгдэхгүй түнэр харанхуйд дайсны тагнуул туршуул, оргодол босуулууд хаанаас ч гарч ирээд бариад авч мэднэ. Тэр хооронд сэлмээ сугалж амжих завдал гарахгүй шүү дээ. Тиймээс бид шууд цохиход амар хялбарыг нь бодож нэг нэг бороохой бэлтгэж авч явдаг байлаа. Зундаа бас амаргүй ээ. Өвс ургамал ихтэй учраас шумуул нь амраахгүй. Бороо их ордог учраас шавар шалбааг ихтэй. Чоно элбэг. Ер нь л алхам тутамд айдас хүйдэс салахгүй шүү дээ. Уг нь ургамал ногоотой, үржил шимтэй, зээр, тарвага гээд ан гөрөө элбэгтэй сайхан нутаг. Харин өвөлдөө цас их унаж, айхтар хүйтэрнэ. Түрийгээр татсан цасан дунд хүн, морьгүй сульдаж ядарч цуцах нь энүүхэнд. Заримдаа хэдэн өдөр шөнөөр нүд чиггүй цасан шуурга тавих нь ч бий. Харуулд гарахдаа нэг замаар явахгүй, дөрвүүлээ хоорондоо зай барьж өөр өөр замаар явцгаана. Тийм үед морь л их хань болно. Морь бол зам мөрөө алдахгүй, өчүүхэн дуу чимээг ч андахгүй сонор соргог амьтан шүү. Тэгж явсаар очих газраа хүрч, нууц дохиогоо солилцон харуул манаагаа хүлээлцэж, ээлж халаагаа өгч авалцана. Өглөө нар мандахад сая нэг сэтгэл цэлмэх шиг болно. Заримдаа цагийн нөхцөл байдлаас болоод 48 цаг улирч харуул манаанд суух нь ч энүүхэнд. Отряд ганц хоёрхон машинтай, голдуу ердийн хөсгөөр хамаг ажлаа залгуулна. Түлээ түлш, хоол ундаар хомсдох тохиолдол элбэг. Ингэж байтал 1941 он гарлаа. Одоо нэг халагдах болов уу гэтэл дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн юм. Тийм үед юун халагдах тухай ярих, тийм юм болвол эх орноосоо урвасан нэр авна. Урвагч болно шүү дээ. Гэтэл надад сургуульд явж эрдэм ном сурах тухай бодол орж ирээд салдаггүй. Сургуульд л явмаар санагдаад. Тэгэхэд манай отрядын комиссар Сандав гэж хүн байлаа. Тэр хүн намайг сургуульд сургасан юм. Сургуульд явах болсныг дуулаад заставынхан маань намайг үдэн гаргаж өгөхөд хоёр дарга маань 120 төгрөг өгч байлаа. Тэр үеийн 120 төгрөг чинь их мөнгө шүү дээ. Ингээд Гандангийн дэнжид байх Хилийн цэргийн төв сургуульд элсэн суралцаж эхэлсэн. Хоёр cap гаруй өнгөрөөд байтап "Чамайг жижүүр дээр хүн уулзъя" гэж дуудууллаа гэлээ. Уг нь ээждээ сурах болсон тухайгаа захидал бичиж явуулсан юм л даа. Гэтэл яг тэр үед түүнийгээ мартчихаж. "Хүн танихгүй энэ газар хэн байдаг билээ" гээд яваад очтол ээж минь зогсч байсан. 1939 онд цэрэгт мордсоноос хойш уулзаагүй ээжийгээ хараад өөрийн эрхгүй нулимс урсдаг байна шүү. Ээжтэйгээ хэдэн үг сольчихоод даргаасаа чөлөө гуйтал, "Ээжтэйгээ нэгэнт л уулзсан бол болоо биш үү. Хагас сайн өдөр болтол чөлөө өгөх бололцоогүй" гээд чөлөө өгдөггүй ээ. Ээждээ очоод, "Надад чөлөө өгдөггүй нь ээ" гэвэл "Ээж нь жаахан цагаан идээ авч ирсэн юм, яадаг юм билээ" гэхээр нь "Та маргааш яг хоёр цаг гэхэд энд хүрээд ир, би гарч ирээд авъя" гээд явууллаа. Маргааш ээж тогтсон цагтаа ирээд бага сага цагаан идээ, өрөм ааруул, чанасан мах тэргүүтнийг авчирч өглөө. Өнөөхөө нөхөдтэйгээ хувааж идэх санаатай цэргийн байранд оруулаад захиралдаа баригдаж балрах дөхсөн шүү. Азаар анхааруулаад өнгөрч байлаа.  -Та мөн ОХУ-д суралцсан байдаг шүү дээ. Тэр тухайгаа яриач? -Ташкентэд гурван жил Хилийн цэргийн морин сургуульд суралцсан юм. Сургуульд явсан түүх минь бас хөгтэй. Нэг өдөр хичээл дээрээ байж байтал сургуулийн бага эмч Дашням арваад хүүхэд сонгож аваад эмчийн үзлэгт орууллаа. Дараагийн өдөр мөн л арван хүүхэд дуудагдлаа. Би байдаггүй. Тэгэхээр нь өөрөө сайн дураараа нөгөө сүүлийн арван хүүхэд дунд ороод зогсчихсон юм. Гэтэл нэг хүн илүү байна шүү дээ л гэж байна. Би жагсаал дунд дуугүй л зогсоод байгаа шүү дээ. Азаар нэг их яриа хөөрөө ч болсонгүй. Эмчийн үзлэгээр орлоо. Тэгэхэд би дотооддоо сураад нэг жил болчихсон байсан юм. Тухайн үед Хилийн цэргийн удирдах газрын даргаар хожим армийн генерал болсон Батын Дорж гуай, боловсон хүчний даргаар нь хожим хөдөлмөрийн баатар цол хүртсэн Ж.Жамъян генерал байсан юм шүү дээ. Ингээд ОХУ-д суралцахаар болсон нийт 40 гаруй хүн боллоо. Бидэнд зориулж хойно төгсөөд ирсэн хүн орос хэл заана. Бид чинь монгол бичиг л мэдэхээс өөр зүйл мэдэхгүй. Орос үгээ уйгаржин монголоор бичих гэж их хөглөнө. Ингээд долоо хоногийн дараа явах болоход манай хилийнхэн биднийг удирдах газрын үүдэн дээрээс үдэн гаргаж өгөхдөө тамхины том цагаан хайрцаг дүүрэн чанасан мах, хоёр шуудай боорцог, домбон саахар гээд зөндөө зүйлийг замын хүнс хэмээн өгч байлаа. Замдаа долоо хоног явж байж Узбекстаны нийслэл Ташкент хотод хүрсэн. Удалгүй хичээлдээ орж А, Б-тэйгээ танилцаж байлаа даа. Ингээд гурван жил болсон. Манайхны зарим нь тэндээсээ орос эхнэр авлаа. Би ч тэгсэнгүй. Монголдоо очиж байж амьдралаа төвхнүүлэх санаатай. Ингээд төгсч ирээд хуучин нэг жил сурсан Хилийн цэргийн төв сургуульдаа салааны даргаар томилогдлоо. Тэгж байтал сургууль маань татан буугдаж зүүн хязгаарт ажиллахаар болсон. 1950 оны дөрвөн сараас одоогийн Буянт-Ухаад олон улсын нисэх онгоцны буудал нээх гэж байсан юм. Тэгээд тэнд очиж нисэхийн гаалийн постын анхны ажилтан болж байлаа. Дараа нь Сүхбаатар, Сэлэнгийн байцаан өнгөрүүлэхэд очиж ажиллалаа. Цэргийн хүн тушаалаар. Хаа оч гэнэ тэнд нь очиж ажиллана. Үгүй гэж хэлэх эрхгүй. Удалгүй хоёр яам нэгдлээ. Зарим офицерууд халагдаж, зарим нь хөдөө яваад газар тариаланд хуваарилагдлаа. Харин намайг Батлан хамгаалах яаманд хуваарилжээ. Надтай хамт гурван офицер яаманд очсон байлаа. Цэргийн яамныхан бор малгайтай, харин биднийх ногоон. Тиймээс цэргийн яамныхан биднийг ногоон малгайтнууд гэж дуудна. Энэ мэтээр цэргийн албанд улс төрийн хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэсээр 1976 онд тэтгэвэртээ гарсан. Үндсэндээ 38 жил цэргийн албанд ажиллахад 19 жилээ хил дээр, 19 жилээ батлан хамгаалахад ажиллаж өнгөрүүлсэн байдаг юм. Бэлтгэл ахмад цолтой. -Ханийнхаа тухай ярихгүй юу. Анх яаж танилцаж байв? -Манайх хоёр охинтой айл. Миний эхнэр Майдар гэж хүн байлаа. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын хүн. 1946 онд хотод байдаг ах эгч нартайгаа уулзахаар ирээд байх үед нь анх танилцаж байлаа. Гэр нь мал хөрөнгө ихтэй тул аав ээж нь хүүхдүүдээ хот руу явуулах тун дургүй. Танилцаад нэг жилийн дараа зун нь долоо хоногийн чөлөө аваад 300 гаруй км газрыг морин өртөөгөөр туулж анх хадам болох айлынхаа босгыг алхаж байлаа. Тэгээд учир байдлаа хэллээ. Хөдөө амьдарч болохгүй, улс нийгмийн зардлаар сургууль соёл төгссөн, цэргийн байгууллагадаа ажиллах ёстой ч гэлээ. Тэгсэн хадам аав охиноо хот руу явуулахгүй гээд халгаадаг юм биш. Харин хажуунаас ээж нь, "Хүүхдүүд амьдралаа бодолгүй яахав" гэж хэлснээр бидний амьдрал шуудрах тал руугаа орсон шүү. Харамсалтай нь миний гэргий 1985 онд автын ослоор бурхан болчихсон юм. Сайн ханийг гүйцэх сайхан зүйл гэж энэ орчлонд юу байхав. Нэг хэсэг маш их ганцаардцаг байлаа. Гэхдээ өнөөдөр үр хүүхэд, ач гучийнхаа буянаар эрүүл саруул сайхан амьдарч байна даа. -Танд их баярлалаа. Хилчин уншигчдынхаа өмнөөс эрүүл энхийг хүсье. Ярилцсан дэд ахлагч Г.Нямгэрэл Эх сурвалж: "Эх орны манаа" сонин |
| Ахмад дайчин С.Сумъяа: Даян дэлхийд дахиж дайн битгий болоосой |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо 14:16 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
|
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо »»
|
|
Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ 14:03 Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим
|
Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тодруулбал, цахим »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13:56 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны 01-р сарын 22-ны Пүрэв гарагт цахилгаан эрчим хүчний »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт маш чухал учраас https://em.hdc.gov.mn/ цахим хуудсыг ашиглаж хэвшээрэй 13:52 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. »»
|
|
Хятадад 6G сүлжээний туршилтын II үе шат эхэлжээ 13:44 БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй
|
БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Хятад улсад хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн утасгүй »»
|
|
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна 11:04 ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн,
|
ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ 10:47 Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна.
|
Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олсон байна. »»
|
|
Үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple тэргүүлжээ 10:41 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг Apple »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
ТЭЦ-4 унтарвал юу болох вэ? 10:28 Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр
|
Аль ч дулааны цахилгаан станцын гол хэсэг нь зуух,уурын турбин,генератор болдог. Товчхон хэлбэл зуух нүүрсний дөлөөр »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо 18:16 2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж,
|
2025 оны XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн аймаг, нийслэлийн шилдэг уяачдыг шалгаруулж, »»
|
|
Малдаа явсан иргэн осгож, нас баржээ 14:47 Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна.
|
Малдаа явсан иргэн осгож, нас барсан байна. »»
|
|
УБТЗ-ын 1300 вагон эрчим хүчний нүүрс тээвэрлэж байна 13:19 Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна.
|
Энэ өвлийн эрчим хүч, дулааны хэрэгцээг найдвартай хангахын тулд УБТЗ-ын эзэмшлийн 1300 вагон нүүрсний тээвэрт оролцож байна. »»
|
|
Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байна 13:14 Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
|
Намрын чуулганаар малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. »»
|
|
Шинээр газар эзэмших иргэдийн хүсэлтийг ирэх онд шийдвэрлэнэ 13:10 Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн
|
Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн »»
|
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзлаа 10:13 АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд
|
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал Замын-Үүд сумын “Эрдэнэнар” нар, батарей хосолсон станц дээр ажиллажээ 10:04 Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал
|
Монгол Улс эрчим хүчний импортоос хэт хамааралтай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байгаа энэ үед тархмал »»
|
|
Б.Мөнхнасан: Эх орны үнэ цэнэ, нэг нэгнээ хайрлах итгэлийг мэдрүүлдэг албаны онцлог бол миний бахархал 09:43 “Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж,
|
“Хүн бүр бие биенээ хайрладаг, аюулгүй байдлыг нь хангадаг хамгаалагч нь байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ дайж, »»
|
|
Эмнэлгийн ажилчдын хоёрдугаар сарын цалин дээр 30 хувь нэмэгдэж орно 17:54 Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө.
|
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар, мэдээлэл өглөө. »»
|
|
Сэтгэлийн бохирдол 17:42 Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин
|
Орчин үеийн хүмүүс гаднах төрхөндөө ихэд анхаарал хандуулдаг. Эрчүүд нь ганган машин унаж, гартаа хамгийн орчин »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
“Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна” 15:11 БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш
|
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш »»
|
|
"ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана 15:03 Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна.
|
Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. »»
|
|
НИТХ-ын дарга А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ 14:19 НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр
|
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр »»
|
|
Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо 14:02 Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын
|
Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Халтиргаа гулгаанаас сэргийлэн зам талбайг цэвэрлэж байна 10:23 Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр
|
Нэгдүгээр сарын 20-ны өглөөний байдлаар Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 71 км зам, 846 мянган ам метр »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Хүн -20 градуст 20 минутанд хөлдөнө 09:51 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
Өнөөдөр нийгмийн халамжийн зарим тэтгэмж олгогдоно 09:42 Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн
|
Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн дагуу өнөөдөр буюу 20-ны өдөр дараах тэтгэмжийн »»
|
|
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв 09:34 Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны
|
Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 13:08 Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний »»
|
|
"Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна" гэх зурвасаар иргэдийг залилж байна 12:49 Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх
|
Сүүлийн үед “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийгдсэн байна. Хэрэв та нэвтрэх гэж оролдоогүй бол доорх »»
|
|
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов 12:10 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.16/ Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын ерөнхий захирал »»
|
|
2026 оны гал морин жилд онцгойлон засалтай хүүхдүүд 12:02 Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох
|
Дорнын уламжлалт зурхайн ухаан нь олон мянган жил од, гараг эрхэс, сав ертөнц буюу байгаль дэлхий, шим ертөнц болох »»
|
|
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно 11:53 Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон
|
Нэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон »»
|
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 11:42 Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6
|
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өнөөдөр /2026.01.19/ 01:13:24 цагт 3.6 »»
|
|
Монгол улсын хил үүссэн түүх 11:39 Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур,
|
Монголчуудын анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, »»
|
|
Мотор нь цохисон машины дугуйг... Нямдоржоо, шпи шүү... 11:35 За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл
|
За, би Монголын Зохиолчдын эвлэлийн /МЗЭ/ гишүүн биш юм. Гэхдээ ямар ч байсан нэг ном момхон бичдэг. Өөрөөр хэлбэл »»
|
|
Сугалаанд оролцохоосоо өмнө тухайн ААН зөвшөөрөлтэй эсэхийг ингэж шалгаарай 11:19 Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ,
|
Сангийн яам мэдэгдэл гаргалаа. Тодруулбал мэдэгдэлдээ, »»
|
|
“What3words” апплейкшн дуудлага, мэдээллийн байршлыг цаг алдалгүй тогтоох боломжтой 11:06 Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй
|
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг/what3words-аар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
С.Оюун: МЗЭ-ийн өмнөх мөнгө санхүү, үнэт зүйл, өв хөрөнгийг шалгуулах цаг болсон 17:53 МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун:
|
МЗЭ-ийн XIX их чуулган болж өндөрлөлөө. Хурлын талаар Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн С.Оюун: »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 17:50 Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн
|
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн »»
|
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа 14:25 “Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд
|
“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд »»
|
|
Сэрэмжлүүлэг: ХУД дүүрэгт шатахуун ачсан машин осолдож 16 тн түлш асгарлаа 01:07 Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны
|
Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн амруу эргээд Си Юү салбарын харалдаа зам дээр 2026 оны »»
|
|
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчиллээ 16:46 Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
|
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2026.1.16/ ээлжит бусаар хуралджээ. Энэ удаагийн хурлаас дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: »»
|
|
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно 10:51 Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
|
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно. »»
|
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
ОХУ дайн эхэлснээс хойш 1 сая гаруй цэргээ алдсан байж магадгүй 11:31 Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн
|
Орос, Украины дайн эхэлснээс хойш бараг дөрвөн жилийн хугацаанд Москва дор хаяж 19 генералаа алдсан гэж мөрдөн »»
|
|
Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна 09:57 ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан
|
ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан »»
|
|
Гренландыг АНУ-д нэгтгэх нь хамгийн зөв гарц гэв 08:52 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой
|
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнууд цаг хугацааны явцад одоогийн нөхцөл байдлын хамгийн оновчтой »»
|
|
Испанид галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алджээ 13:14 Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг
|
Өчигдөр буюу ням гаргийн орой орон нутгийн цагаар 19:45 цагийн үед Испанийн Кордова мужид хоёр хурдны галт тэрэг »»
|
|
"Мөнхийн ерөнхийлөгч" Мусевени 7 дахь удаагаа сонгуульд ялжээ 09:05 ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн
|
ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 17 /ВВС/. Африкийн Уганда улсад пүрэв гарагт болсон ерөнхийлөгчийн »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|