 |
|
 |
|
Цэцэгт толгодын туурь (өгүүллэг) |
|
|
 |
|
 |
Цэцэгт толгодын туурь (өгүүллэг)
2014-09-04Нэг. Хөдөөгийн бяцхан сууринд тэрбээр миний харсан хамгийн сайхан бүсгүй байсан юм. Түүний тунгалаг хар нүд, ялиг ягаан  туяатай хацартайгаа зохицсон нимгэн цагаан царай нь одоог болтол санаанаас минь гардаггүй билээ. Бүсгүй дандаа л цагаан даашинз өмсч явдагсан. Дөнгөж арваннайман нас шүргэж явсан түүнийг манай суурингийн эр хүйстэн болгон сонжиж явсаныг би тодхон санаж байна. Яагаад ч юм бэ, би бусад эрчүүдийн адил түүнийг битүүхэн харж явсан юм. Тэгэхэд би арвандолоон нас ч хүрээгүй байсан билээ. Магадгүй, тэр миний анхны хайр байсан байх. Магадгүй ч гэж дээ, анхны минь хайр байсан юм. Гэвч би тэр хайраа ойлгоо ч үгүй, хайрлаа ч үгүй төгсгөсөн билээ. Түүнийг Хатангоо гэдэг байсан юм. Хатангоогийнх манайх хоёр хөршүүд байсан билээ. Дунд сургуулийн есдүгээр ангид ордог жилээ би Хатангоотой дотносон үерхсэн юм. Түүнтэй байхад надад сайхан байдаг байсан болохоор би нэг ч удаа түүнээс холдохыг хүсч байсангүй. Манай суурингийн өмнө байдаг Цэцэгт толгод хэмээх хадтай бяцхан толгод руу бид хоёр мөн ч олон удаа гарч, элдвийг хүүрнэж суусансан. Тэгэхэд Хатангоо Цэцэгт толгодын тухай надад нэг домог ярьж өгсөн юм. Хатангоогийн ярьсан тэр домгоор хэзээ ч юм бэ, бүү мэд. Эрт цагт энэ толгод Халзан толгой нэртэй байсан аж. Халзан толгойн энгэрт шинэхэн ханилсан эр, эм хоёр нутагладаг байжээ. Тэгтэл тэр хоёрын үзэсгэлэн төгс царай зүсэнд атаархаж явдаг нэгэн муу санаатан залууг нь хорлож амийг нь егүүтгэжээ. Хайртай ханиа алдсан бүсгүй өвөл, хавар, зун, намрыг ч үл анзааран Халзан толгойн оройд суун асгартал уйлдаг байжээ. Бүсгүй уйлсаар, нулимс нь суусан газрынх нь шороонд шингэсээр л байжээ. Сүүлдээ бүсгүй уйлсаар байгаад хараагүй болжээ. Бүсгүйн уй гашуу, нулимсанд норсон толгой хар аяндаа гэв гэнэт л цэцэгт хучигдан өөрчлөгджээ. Түүнээс хойш хүмүүс Халзан толгойг Цэцэгт толгод гэж нэрлэх болжээ. Цэцэгт толгодын зүүн суганаас нүдний хараанд сайн гэгддэг Нүдэн хэмээх халуун рашаан урсдаг нь амрагаа санан гансарч ухархайгаа ширгээсэн бүсгүйн нулимс аж. Тэр рашаан эгц улаан хадны энгэрээс дусагнан гоожих агаад хажууд нь очоод хүн үнэн сэтгэлээсээ мэгшин уйлвал дуслах нь хурдалдаг гэлцдэг байсан юм. Харин чанга, чанга дуугарвал дусагнахаа больдог гэсэн үгтэй юм. Хатангоо бид хоёр домог үнэн эсэхийг шалгахаар уйлж ч үзсэн, чанга чанга хашгирч ч үзсэн. Уйлж, мэгшихийг нь Хатангоо туршсан. Хатангоо үнэн санаанаасаа мэгшээгүй юм байлгүй, мөнөөх рашаан дусдагаараа л дусч байсан. Харин намайг чанга, чанга хашгирахад рашаан дусахаа больж байсан нь үнэн билээ. Мөн Хатангоо Цэцэгт толгодод бүсгүй хүн ойр ойрхон гараад байвал хүсээгүй байхдаа жирэмсэлдэг гэсэн юм. Тийм болохоор Хатангоо заримдаа Цэцэгт толгодод гарахдаа учиргүй дургүйцдэг байсан билээ. Харин би Хатангоотой хоёулахнаа байхыг хүсдэг байсан болохоор хүний хөлөөс дайжин Цэцэгт толгодын оройд гарахыг байнга хүсдэг байсан юм. Хоёр. Хатангоо бид хоёрын үй зайгүй дотносдог тэр жилийн намар манай сургуульд залуухан хөгжмийн багш ирсэн билээ. Хөгжмийн багш залуу ирсэн даруйдаа л шахам хөгжмийн дугуйлан хичээллүүлсэн юм. Хатангоо намайг тэр дугуйланд нь хамт явъя гэсэн боловч би нэрэлхүү зангаасаа болоод ч гэх үү, Хатангоог харамлах сэтгэлээсээ болоод ч гэх үү цааргалан яваагүй билээ. Харин хийл хэмээх сэтгэл сэмлэм аялгуутай тэрхүү чавхдаст хөгжмийг гайхалтай сайн сурсан юм. Хатангоог хийлээ дарахад нь зүрхийг минь хайр, найргүйгээр хэн нэгэн өргөсөөр хатгах адил ер бусын өвдөлт өгдөг байсан билээ. Одоо бодоход тэр өвдөлт намайг Хатангоог харамлах сэтгэлээр өвчлүүлж, амьдралыг гэрэлтэй нүдээр харах боломжийг минь хааж байсан шиг санагддаг юм. Миний сэтгэлийн хөндүүрийг улам л өвтгөх гэсэн юм шиг өнөөх хөгжмийн багш залуу Хатангоог улайм цайм л гэрт нь орой, үдэш дөхүүлж өгдөг болсон билээ. Намайг харамлах, шаналах сэтгэлээрээ шатаж явааг минь гадарласан болоод ч тэр үү нэг удаа Хатангоо “Чи зөвөөр ойлго л доо. Би юу гэж өөрөөсөө олон ах хүнтэй найзлах юм. Хөгжмийн багш намайг сайн шавиа гэж бодоод л оройтоход минь гэрт дөхүүлдэг юм. Угаасаа ч багш найз бүсгүйтэй гэсэн. Тэр найз бүсгүй нь оюутан юм гэнэ лээ. Тэгээд ч гэсэн эр хүн байж бүсгүй хүнийг орой, үдэш ганцааранг нь гэрт нь дөхүүлж өгөхгүй бол муухай биз дээ? Чи өөрөө ямар намайг оройтохоор очиж авах биш” гэсэн гомдлын үг чулуудсан билээ. Би Хатангоогийн энэ үгэнд огт итгээгүй бөгөөд хөгжмийн багш залуутай найзалж байгаагаа надаас нууж байна л гэж бодсон юм. Гурав. Хатангоотой өнгөрүүлсэн тэр нэгэн шөнө миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай хэрнээ насан туршид минь үл тайлагдах оньсого болж үлдсэн билээ. Тэгэхэд би эр хүн болсон юм. Аав, ээжийнхээ эзгүйд намайг хань татан гэртээ хонуулсан Хатангоо тэгэхэд эхээс төрснөөрөө өвөрт минь орж ирэн “Чи одоо нөхөр нь, би эхнэр нь болж энэ шөнийг өнгөрөөе” гэсэн билээ. Ийм юм болно чинээ бодож яваагүй намайг учраа олоогүй гайхан мэгдэж байтал Хатангоо хачин сурмагаар хамаг хувцсыг минь тайлж орхисон юм. Энэ шөнийн жигтэй явдал намайг Хатангоогоос нэгмөсөн хөндийрөх шалтгаан болсон бөгөөд түүний тэрхүү эрээ, цээрээгүй байдал жигших, зэвүүцэх сэтгэлийг төрүүлсэн билээ. Миний эг маггүй хачин байдлаас ямар нэгэн санаа авсан ч юм уу Хатангоо “Чи надад итгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол би яг домогт гардаг бүсгүй шиг Цэцэгт толгод дээр гарч суугаад уйлах болно” гэсэн юм. Би Хатангоод итгээгүй. Хатангоог Цэцэгт толгод дээр гараад домогт гардаг бүсгүй шиг уйлна гэж бодоогүй билээ. Дөрөв. Би Хатангоогоос сэтгэлээ хөндийрүүлэх гэж хэрэндээ хичээсэн. Нүдэн булгийн дэргэд очин үнэн санаанаасаа ч уйлж үзсэн. Гайхалтай нь, би Хатангоог төдий л удалгүй мартаж орхисон юм. Магадгүй, өөрөө өврөө нээсэн бүсгүйг эр хүн амархан мартдаг болоод л тэр биз. Харин тэр зун нь Хатангоо жирэмсэн болчихсон байсан. Өдрөөс өдөрт томрох гэдсээ хүнээс ичингүйрэн нууж, Цэцэгт толгодын оройд гарч суух Хатангоог би бусдын адил жигшин зэвүүцэх болсон билээ. Манай сургуулийнхан Хатангоог хөгжмийн багш залууг дагаж гүйж байгаад жирэмсэлсэн гэж хов жив болгон ярьцгаасан. Би суурингийнхаа хүмүүсийн ярианд үнэн сэтгэлээсээ итгэж байсан. Тэгэх тэгэхдээ бүр “Хохь нь, болж” хэмээн дотроо тавлаж байсан юм. Тэр үед би “Цэцэгт толгодод ойр ойрхон гараад байвал эмэгтэй хүн өөрийн мэдэлгүй хүсээгүй жирэмслэлтэй учирдаг” гэсэн Хатангоогийн үгийг ч мартчихсан байсан юм. Тэр үгийг мартах болсон шалтгаан манай суурингийнхны амны бай болоод байсан Хатангоо, хөгжмийн багш хоёрын тухай яриа байсан билээ. Тав. Хатангоогийн хэвлийд буй хүүхдийг хүн болгон л хөгжмийн багш залуугийнх гэж итгэж байлаа. Би ч тэр үгэнд итгэж байсан. Манай сургуулийн хүүхдүүдийн хамгийн их дурладаг байсан хөгжмийн дугуйланд төд удалгүй нэг ч хүүхэд очихоо больсон билээ. Олны ярианы бай болоод байгаагаа мэдсэн ч юм уу, эс мэдсэн ч юм уу толгой гудайн алхах хөгжмийн багш залуу манай сургуулийнхны нүдэнд орсон өргөс болж байсныг би сайн санаж явдаг юм. Нэг удаа шуудангийн салбараас орж өөртөө захиа ирсэн эсэхийг асуусан түүнийг шууданч бүсгүй нэг л ёозгүй нүдээр харж, “Чи өдөр болгон шахуу л захиа сурах юм. Чамд захиа бичих ариун явдалт хүн энэ орчлон дээр байдаг юм уу?” гэж тавлах, үзэн ядах хослуулан хэлэхийг би сонссон юм. Тэгэхэд хөгжмийн багш залуу нэг л гайхсан, цөхөрсөн харцаар шууданчийг харчихаад гарч билээ. Тэр харц яг юу хэлснийг одоо болтол бодоод олдоггүй юм. Зургаа. Арван есөн нас дөнгөж хүрэх гэж байсан тэр намраа Хатангоо хүүхдээ төрүүлэх гээд төрүүлж чадаагүй нас барсан юм. Ямар ч байсан Хатангоо үхье гэж бодоогүй л байсан байх. Хэрвээ Хатангоо үхье гэж бодсон бол төрөхийг хүсэхгүй байсан байх аа. Харин Хатангоо нас барахынхаа өмнө надад захиа өгүүлсэн юм. Өглөө орноосоо босоогүй хэвтэж байсан надад ээж “Хатангоо энэ захиаг чамд өгүүлж байна” хэмээн дөрвөлжилж нугалсан бяцхан захиаг өгсөн юм. Ээжийн авч ирсэн захиаг би задалж ч үзээгүй гал руу чулуудчихсан билээ. Хатангоогийн тэр захиаг ид дүрэлзэж байсан гал яах, ийхийн зуургүй залгиж орхисон юм. Тэгэхэд ээж “Яаж байна аа, чи? Үеийн юм болохоор л Хатангоо чамд зовлон, жаргалаа бичээ биз. Хүний сэтгэлийг хуваалцчихад яадаг байна аа? Тусгүй хүүхэд вэ, чи” гэж илт хэрэгт дурласан янзтай харамсангуй өгүүлж билээ. Долоо. Хатангоогийн хүүхэд ч хүн болж чадаагүй юм. Энэ тухай манай аав, ээж хоёр “Хоёрын хоёр амь нэг дор эрсэдлээ. Нялх амьтан яаж ч төрөлтийн хүндрэл даах билээ дээ. Эмч нар ядаж хүүхдийг нь хүн болгочихьё гэж хичээгээд дийлээгүй гэнэ. Муухай л юм боллоо доо” хэмээн ярьж байсан юм. Найм. Хатангоогийн хувь заяа ингэж оньсого адил дууссан юм. Бүх хүнд гэмтэн гэж санагдаж байсан хөгжмийн багш залуу ч тэр намраа хаа нэг тийшээ арилж одсон билээ. Тэгэхдээ тэрбээр “Би ямар ч буруугүй шүү” гэдэг ганц өгүүлбэрийг хэлж чадаагүй юм. Магадгүй, түүнд тэгж хэлэх боломж байгаагүй ч юм бил үү? Тэгж хэлсэн байлаа ч гэсэн хүмүүс түүнд итгэхгүй байсан биз. Чин үнэндээ бүх үнэнийг Хатангоо хүүхэдтэйгээ хамт үүрд аваад явчихсан билээ. Хожим нь Хатангоогийн аав, ээж хоёр айл саахалтынхаа хүмүүст “Хатангоо цаг нь болохоор бүх үнэнийг өөрөө хэлнэ гэдэг байсан юм” хэмээн ярьсан байж билээ. Ес.Би саяхан Цэцэгт толгод дээр гарч баахан суулаа. Тэр явдлаас хойш хориод жил болжээ. Энэ хорин жилийн дотор олон юм өөрчлөгджээ. Манай суурингийн таньдаг хүмүүсийн маань ихэнх нь бурхны орон руу одож, үлдсэн зарим нь амь амьдралынхаа мөрийг хөөн хаа нэг тийшээ шилжин оджээ. Хатангоогийн гэрийн буйр ч тэр, манай гэрийн буйр ч тэр ялгалгүй элдэв лууль, шарилжинд дарагдан бараг эдгэрчээ. Харин миний сэтгэлийн гүн дэх тэр нэгэн шарх ерөөсөө эдгээгүй билээ. Мэдээж, тэр шархны гүнзгий сорви нь Хатангоогийн надад өгсөн захидал байсан юм. Тэр байж болох үнэнийг би өөрөө устгасан юм. Магадгүй, тэр захианд хөгжмийн багш залуугийн хэлж чадаагүй гурван үгний учир утга байсан ч байж мэдэх юм. Заримдаа би тэр захиаг уншаагүйдээ өөртөө ч баярладаг юм. Учир нь, үнэн гээч зарим тохиолдолд мэдэж болохгүй зүйл байдаг шүү дээ. Арав. Цэцэгт толгодын тухай, Хатангоогийн тухай энэ бяцхан түүхийг хол замд дөрөө нийлж явахад нэгэн танил минь надад ярьж өгсөн билээ. Харин тэр танил маань надад өөрийн ярьсан түүхээ үнэнээр нь яриагүй юм шиг л санагдсан. Учир нь, түүнийг тэр түүхээ ярьсанаас хойш нэлээд хэдэн жилийн дараа би Цэцэгт толгодыг өөрийн биеэр үзэж, нутгийн хүмүүстэй уулзсан юм. Тэгэхэд нутгийн хүмүүс Цэцэгт толгодын тухай “Сүүлийн үед цөлжилт ихсээд ч тэр юм уу, дээр нь энд тэндхийн доншуучид алт, эрдэнэс хайж ухсанаас болоод ч тэр юм уу хавар эрт багширтал ургадаг шар цэцгүүд нь ургахаа больсон. Нүдэн рашаан нь оргүй ширгэсэн” хэмээн ярьж байсан билээ. Магадгүй, Цэцэгт толгодын тухай жинхэнэ үнэн энэ ч байж мэдэх юм. Хэрвээ хэзээ нэгэн цагт намайг дахин очиход Цэцэгт толгодын нэр өөрчлөгдсөн байвал энэ орчлонгийн бүх зүйл үнэнээс нуугдахын төлөө оршдог гэдэгт би л лав бүрэн дүүрэн итгэх болно. 2007.07.14 Зохиолч Ц.Буянзаяа “Манан дундах эрвээхэй” ном /34-41-р тал/ |
Цэцэгт толгодын туурь (өгүүллэг) |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Бага тойруу орчимд зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг өнөөдрөөс ачиж эхэллээ 17:05 Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан
|
Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан »»
|
|
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ 17:04 Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын
|
Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын »»
|
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|