|
|
|
|
В.Путин: Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна |
|
|
|
|
|
В.Путин: Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна
2014-09-04Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирлээ. ОХУ-ын төрийн тэргүүн дагалдан яваа хүмүүсийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд онцгой үүргийн нислэгээр буусан юм. Гурав дахь удаагаа манай улсад айлчилж буй түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар угтан авлаа. Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад зургаан цагийн айлчлал хийж, буугаад мордсон ч айлчлалын ач холбогдол өндөр байх болно гэж хоёр тал үзэж байна. Түүний багт Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Сергей Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин зэрэг албаны хүмүүс багтжээ. Үүний зэрэгцээ бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нар ирсэн юм. Мөн Оросын талаас хэвлэлийн нэлээд өнөр өтгөн баг ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Тодруулбал, Оросын 25-30 байгууллагын 50 гаруй сэтгүүлч ирсэн байлаа. Үүний зэрэгцээ БНСУ-ын Break news, АНУ-ын Bloоmberg Mongolia, БНХАУ-аас Шинхуа болон Японы Асахи зэрэг мэдээллийн хэрэгсэл энэхүү айлчлалыг шууд дамжуулсан юм. В.Путин Ц.Элбэгдоржийг урив Өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа. Халхын голын дайны 75 жилийн ойг тохиолдуулан манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгчийг хүндэт харуул ёслол төгөлдөр хүлээн авч, хүүхдүүд цэцэг барьсан юм. Угтан авах ёслолд хоёр талын албаны хүмүүс өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байв. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Баганат танхимд хүрэлцэн ирж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулав. Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа дууссаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж, хоёр талын сонирхсон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал солилцсон. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халхын голын байлдаанаар гагнагдсан бидний хамтын нөхөрлөл нь агуу их орны дайны хүнд жилүүдэд болон чөлөөлөх дайны өдрүүдэд улам батжин бэхжсэн юм. Манай орны тусгаар тогтнол, бие даасан байдал , Монголын ард түмний эрх чөлөөт, аз жаргалант амьдралын төлөө алтан амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг монголчууд бид үргэлж бахархан дурсч байдаг. Монгол Орос орны харилцааны түүхэн үндэс ч үүнд оршдог. Манай хоёр ард түмэн дайны цагт жинхэнэ бүтээн байгуулалт хийж мөр зэрэгцэн тэмцэж, зүтгэж байсныг бид бахархдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч таны хэлснээр бид дайны талбарт ч, сансарт ч хамт байсан баялаг түүхтэй. Таны айлчлал манай хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт бид итгэлтэй байна гэдгийг онцолж байв. Харин үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад урьсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн “Манай хоёр орны харилцааны гол үйл явдлын нэг болох Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байна. Энэ тулалдаанд мөр зэрэгцэн тулалдаж Монгол орны бүрэн эрхт байдлыг хамгаалсан Зөвлөлт, Монголын дайчдын эрэлхэг гавьяа, баатарлаг үйлс нь манай хоёр орны найрамдлын нэг бэлгэ тэмдгийн нэг болоод байна. Дайны жилүүдэд Монгол Улсаас манайд үзүүлсэн зээл тусламжийг бид үргэлж ойлгож, үнэлж явдаг. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг иж бүрнээр авч хэлэлцэх боломж олдсонд таатай байна. Эрхэм Ерөнхийлөгч таныг ирэх оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх баяр ёслолд оролцохыг урьж байна” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр орны харилцааны суурь, тулгамдаж байгаа асуудлууд болох дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, худалдаа эдийн засаг, санхүү хөрөнгө орууалт, хүмүүнлэгийн салбар болон олон улс, бүс нутаг, гурван талт харилцаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож тодорхой шийдэлд хүрсэн юм. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг хөндсөн санал тавьж байлаа. Тухайлбал, хоёр оны худалдааны тэнцвэрт харилцаа хэт зөрүүтэй байна. Тиймээс нөхцөл боломжийг таатай болгож 2020 он гэхэд худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх талаар ярилаа. Мөн Монголд үйлдвэрлэсэн ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаатай татвар, гаалийн хураамжгүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлж байх гэрээ, хэлэлцээрийг ойрын үед хийх саналыг манай талаас дэвшүүлсэн юм. Түүнчлэн хоёр талын худалдааны өөрийн мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглах, харилцан солилцоо хийх, худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ч ярилцав. Монгол, Оросын цэрэг техникийн харилцаа хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ирэх жил болох Аугаа их орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн парадад Монголын зэвсэгт хүчний төлөөллийг оруулах тухай ч ярилцаад амжсан юм. Харилцан визгүй зорчих асуудлыг шийдлээ Ийнхүү хоёр орны тэргүүн нар багагүй хугацаанд ярилцсаны эцэст 15 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурах ёслолд албаны хүмүүсийн хамт оролцов. Олон хэлэлцээр хийсний дотор хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг хоёр орны тэргүүн онцгойлон тэмдэглэв. Иргэддээ хил гаалийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, хоёр талын боомт гарцыг шинэчилж, заримынх нь статусыг олон улсын зэрэглэлд хүргэх талаар ажиллах боломжтой болсон байна. Ямар хэлэлцээр, поротоколд гарын үсэг зурсан талаарх мэдээг дэлгэрэнгүй хүргэж байна. 1. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад хэргийн сайд С.Лавров нар гарын үсэг зурав. 2. Хууль бусаар байгаа иргэдийг буцааж шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай журмын гүйцэтгэх протоколд Гадаад харилцааны сайд Л.Болд, Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.Ромодановский гарын үсэг зурав. 3. Ойн түймрээс сэргийлэх хэлэлцээрт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Байгалийн нөөц экологийн сайд С.Донской нар гарын үсэг зурав. 4. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах Зам тээврийн яам ОХУ-ын зам тээврийн санамж бичигт Зам тээврийн сайд А.Гансүх, Тээврийн яамны сайд М.Соколов нар гарын үсэг зурав. 5. УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, Оросын Төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрт Зам тээврийн сайд А.Гансүх, Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч нар гарын үсэг зурав. 6. Хамтран ажиллах тухай хоёр улсын хууль зүйн яам хоорондын хэлэлцээрт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд А.Коновалов нар гарын үсэг зурав. 7. Монгол Улсын барилга хот байгуулалтын яам ОХУ-ын Барилга орон сууц нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичигт Барилга хот байгуулалттын сайд Ц.Баярсайхан, Барилга хот байгуулалт орон сууц нийтийн аж ахуйн сайд М.Мень нар гарын үсэг зурав. 8. Монгол Оросын эдийн засгийг харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичигт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн хөгжлийн төрийн нарийн бөгөөд дэд сайд О.Фомичев нар гарын үсэг зурав. 9. Монгол Улсын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцах тухай баимт бичигт Боловсролын сайд Л.Гантөмөр, Роснефть хувьцаат нийгэмлэгийн дарга И.Сечин нар гарын үсэг зурав. 10. Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар, Холбооны цэрэг техникийн хамтын ажиллагааны албаны дарга нар гарын үсэг зурав. 11. Техникийн туслалцааны талаар Сангийн яам, ОХУ-ын холбооны төрийн сан хоорондын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Холбооны төрийн сангийн дарга нар гарын үсэг зурав. 12. Монгол Улсын иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний газар хоорондын хамтран ажиллах санамж бичигт Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж, Холбооны шилжилт хөдөлгөөний газрын дарга нар гарын үсэг зурав. 13. МҮОНРТ болон ОХУ-ын “Россия сегодня” олон улсын агентлагийн хамтын ажиллагааны санамж бичигт МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар, ОХУ-ын “Россия сегодня” олон улсын агентлагийн ерөнхий захирлын орлогч нар гарын үсэг зурав. 14. МИАТ компани, ОХУ-ын “Аэрофлот” компанийн хамтын ажиллагааны санамж бичигт МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нар гарын үсэг зурав. Ийнхүү дээр дурдсан гэрээ хэлэлцээрийг амжилттай хийсний дараа хоёр орны тэргүүн нар үг хэлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө. Өнөөдөр манай оронд айлчлан ирж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж хоёр талын сонирхсон асуудлаар нөхөрсөг, нээлттэй санал солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Монгол Улс, ОХУ-ын харилцаа бол уламжлалт, нөхөрсөг, найрамдалт харилцаа юм. Энэ харилцаа бол цаг хугацаа, түүхэн сорилтоор шалгагдсан харилцаа юм. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ цаг мөчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлан ирсэн явдалд бид туйлын талархалтай байна. Манай орны халдашгүй дархан байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа үл хайрлан тэмцсэн Орос, Монголын дайчдын түүхэн гавьяаг бид үүрд дурсч байх болно. Дайчин нөхөрлөлийн хүчийг бид дэлхийд харуулж чадсан. Монгол Улс, ОХУ-ын дайчин нөхөрлөлөөр гагнагдсан найрамдал хамтын ажиллагаа энх цагт ч их бүтээн байгуулалтад өрнөн үргэлжилсэн юм. Бид Оросын анд нөхөдтэйгээ тогтоосон бүтээлч нөхөрсөг харилцаагаа манай хоёр орны ард түмний нандин ололт, чухал өв гэж үздэг. Өнөөдрийн таны айлчлал ч хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг бид харж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ Энэ айлчлалаар томоохон асуудлыг нарийн тодорхой хэлэлцлээ. Юуны өмнө худалдаа эдийн засгийн хүрээнд бэхжүүлэн, хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхой болголоо. Хэлэлцээний үр дүнг харгалзан ноён Ц.Элбэгдорж бид хоёр цаашид хамтран ажиллах талаар тодорхой арга зам, төлөвлөгөөг хэлэлцэв. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болно. Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, хамтран ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Уул уурхайн салбарт хуримтлуулсан баялаг туршлагаа бид ашиглах бүрэн боломжтой байгаа. Азийн хамгийн том зэс молибден үйлдвэрлэгчийн нэг болох бидний хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг дурдаж болно. Энэ үйлдвэрт технологийн иж бүрэн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Агаарын тээврийн хүрээнд ч хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. ОХУ цахилгаан нийлүүлэх чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Цаашид Монгол Улсын бүх салбартай хамтран ажиллахад бэлэн байна. Тэр дундаа мах махан бүтээгдэхүүний стандарт бүрэн сайн хангагдаж чадвал энэ салбарт хамтрах үүд хаалга нээлттэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна” гэснээр гэрээ хэлэлцээр хийх ёслол дууссан юм. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барив. Халх голын байлдаанд оролцсон хүмүүсээс Монголд 34 хүн эдүгээ энх тунх амьдарч байгаа юм байна. Харин Оросоос таван ахмад дайчин энх тунх байдаг ажээ. Үүний дараа Халхын голын байлдаанд оролцсон баатрууддаа ОХУ-ын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлж, Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр түүний ажлын айлчлал өндөрлөж “Чингис хаан” олон улсын нийсэх онгоцны буудлаас нутгийн зүг жолоо заллаа. Д.Гэрэлцэцэг Эх сурвалж: Зууны мэдээ
|
В.Путин: Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
М.Мөнхзаяа Сөүлийн марафоноос олимпын эрхээ авлаа 10:36 Солонгосын Сөүл хотноо 79 орны 40 мянга орчим гүйгч оролцсон томоохон марафон боллоо.
|
Солонгосын Сөүл хотноо 79 орны 40 мянга орчим гүйгч оролцсон томоохон марафон боллоо. »»
|
|
“Мет Гала-2024” улаан хивсний ёслолын шилдэг төрхүүд 10:27 Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулах Мет Гала арга хэмжээ болдог.
|
Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулах Мет Гала арга хэмжээ болдог. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 10:23
|
|
|
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 18:36 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа.
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. »»
|
|
Биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх галт тэрэг өнөөдрөөс явж эхэллээ 17:43 Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.
|
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. »»
|
|
ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг шүүхийн хүний нөөцийн бодлогын талаар анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө 17:03 Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн явуулдаг "Ярьж буй хууль" нэврүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг уригдан оролцлоо. Тэрээр шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэх талаар баримталж, хэрэгжүүлж буй бодлогынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнтэй сэтгүүлч, нийтлэлч Б.Түвшинтөгс ярилцжээ.
|
Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн явуулдаг "Ярьж буй хууль" нэврүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг уригдан оролцлоо. Тэрээр шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэх талаар баримталж, хэрэгжүүлж буй бодлогынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнтэй сэтгүүлч, нийтлэлч Б.Түвшинтөгс ярилцжээ. »»
|
|
Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ 16:41 Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
|
Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. »»
|
|
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 16:25 Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан.
|
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. »»
|
|
Нэр дэвшигчид тавдугаар сарын 14-21-ний хооронд тодорхой болно 15:30 ЕХ-ноос 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
ЕХ-ноос 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
СЕХ | Хууль бус сурталчилгаа газар авч байгаа тухай гомдол ирсээр байна 14:22 Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой (2024.05.07) мэдээлэл хийлээ.
|
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой (2024.05.07) мэдээлэл хийлээ. »»
|
|
Яармагийг I хороололтой холбох гурван гүүр 96%, зургаан эгнээтэй холбоос замуудыг барих ажил 48%-тай байна 13:46 Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил 2023 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж байв. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил он дамжин үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн юм.
|
Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил 2023 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж байв. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил он дамжин үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн юм. »»
|
|
Эммануэль Макрон, Ши Жиньпин нар хэлэлцээ хийжээ 13:25 5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв.
|
5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв. »»
|
|
Х.Болдсүх Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга боллоо 11:52 Монгол тамирчин Х.Болдсүх Солонгосын дээд лигийн аварга багийн бүрэлдэхүүнд багтаж, бүх оддын 3 онооны шидэлтийн аварга, Лигийн аваргын цом өргөлөө.
|
Монгол тамирчин Х.Болдсүх Солонгосын дээд лигийн аварга багийн бүрэлдэхүүнд багтаж, бүх оддын 3 онооны шидэлтийн аварга, Лигийн аваргын цом өргөлөө. »»
|
|
"Сүүн дархлаа" төслийн хүрээнд 12 сургуулийн 19,300 сурагчид долоо хоногийн 2-3 өдөрт сүү өгч байна 10:53 Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
|
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна. »»
|
|
Эх нялхасын сувилагч ижил нэртэй хүнийг андуурч үр зулбуулах эм өгсөнөөс 24 долоо хоногтой эх дутуу төрж хүүхэд нь энджээ 10:24 Эх нялхасын үр хөндөлтийн сувилагч Б.У нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэхээр ирсэн 24-25 долоо хоногтой жирэмсэн эх Д.Н-т төрөлт сэдээх /үр зулбуулах/ “Мизопростол” нэртэй дөрвөн ширхэг эмийг уулгаснаар, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар эхийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч нь ийн мэдүүлжээ.
|
Эх нялхасын үр хөндөлтийн сувилагч Б.У нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэхээр ирсэн 24-25 долоо хоногтой жирэмсэн эх Д.Н-т төрөлт сэдээх /үр зулбуулах/ “Мизопростол” нэртэй дөрвөн ширхэг эмийг уулгаснаар, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар эхийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч нь ийн мэдүүлжээ. »»
|
|
Дуучин Мадонна Бразилд тоглолтоо үнэгүй толилуулжээ 10:14 Попын хатан хаан 65 настай алдарт дуучин Мадонна өнгөрсөн оны сүүлээр дэлхий даяар аялан тоглолтоо эхлүүлсэн билээ.
|
Попын хатан хаан 65 настай алдарт дуучин Мадонна өнгөрсөн оны сүүлээр дэлхий даяар аялан тоглолтоо эхлүүлсэн билээ. »»
|
|
Агаарын бохирдолтой зарим оронд хүмүүсийн дундаж наслалт 3-6 жилээр буурч байна 10:13 -Дэлхийн хамгийн их бохирдолтой 100 хот бүгд Ази тивийнх, тэдний 83 нь зөвхөн нэг улсад байна-
|
-Дэлхийн хамгийн их бохирдолтой 100 хот бүгд Ази тивийнх, тэдний 83 нь зөвхөн нэг улсад байна- »»
|
|
Бидний иддэг гахайн мах баталгаатай юу 10:09 Гадуур худалдаалж бгаа гахайн махнууд бүгд хятадаас орж бгаа. Солонгос Хятад хоолны газрууд бүгд урдаас ирж бгаа махаар хоол хийж бгаа.
|
Гадуур худалдаалж бгаа гахайн махнууд бүгд хятадаас орж бгаа. Солонгос Хятад хоолны газрууд бүгд урдаас ирж бгаа махаар хоол хийж бгаа. »»
|
|
Жүжигчин И Мин Жон, И Бён Хон нар анх удаа охиныхоо зургийг ДЭЛГЭВ 10:00 Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох И Мин Жон, И Бён Хон нар охиныхоо зургийг анх удаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
|
Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох И Мин Жон, И Бён Хон нар охиныхоо зургийг анх удаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ. »»
|
|
Халимаг улс хүн амын өр, бизнесийн идэвхээр толгой цохиж байна 09:58 Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ.
|
Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ. »»
|
|
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлж, Завхан Говь-Алтай, Дундговь аймаг сүүлд жагсжээ 09:41 “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа.
|
“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа. »»
|
|
Сэлэнгэ аймаг ой хээрийн түймэр гарах нэн аюултай зэрэглэлд хүрчээ 09:10 Ой хээрийн түймэр гарах эрсдэл Сэлэнгийн Сүхбаатар, Алтанбулаг, Бугант, Хүдэр сумдын нутгаар аюултай, бусад сумын
|
Ой хээрийн түймэр гарах эрсдэл Сэлэнгийн Сүхбаатар, Алтанбулаг, Бугант, Хүдэр сумдын нутгаар аюултай, бусад сумын »»
|
|
Нийслэл Улаанбаатар 14 “охин хот”-той болно 09:04 Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар бүхэл бүтэн улсаа Улаанбаатар хэмээх ганцхан хоттой болгосон нь хатуухан хэлэхэд
|
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар бүхэл бүтэн улсаа Улаанбаатар хэмээх ганцхан хоттой болгосон нь хатуухан хэлэхэд »»
|
|
“Saudi Aramco” Азид нийлүүлэх газрын тосны үнээ нэмэгдүүлжээ 23:06 Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
|
Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. »»
|
|
“Хот тохижилтын газар”-ын дарга төсөвт 4,1 тэрбумын хохирол учруулжээ 18:45 Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. »»
|
|
Японы батлан хамгаалахын дэд сайд Макото Оника Монгол улсад ажлын айлчлал хийлээ 18:28 Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
|
Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ »»
|
|
Дуучин Solar-ийн Монголд хийсэн дууны клип цацагджээ 17:42 MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн "But I" дууныхаа видео клипийн цацжээ.
|
MAMAMOO хамтлагийн гишүүн Solar Монголд зураг авалтаа хийсэн "But I" дууныхаа видео клипийн цацжээ. »»
|
|
Үг үйлдлийн зөрүү 17:35 Ямар нам сөрөг хүчний байр сууринд байхаас үл хамааран үргэлж яригддаг нэг сэдэв бий. Энэ бол төрийн алба тойрсон сэдэв.
|
Ямар нам сөрөг хүчний байр сууринд байхаас үл хамааран үргэлж яригддаг нэг сэдэв бий. Энэ бол төрийн алба тойрсон сэдэв. »»
|
|
Баянзүрх дүүрэгт 20 тоннын чингэлэг шатаж, нэг хүн хүнд түлэгджээ 17:19 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт
|
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт »»
|
|
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумынхан аравтын системээр хоршиж ажиллан зудыг хохиролгүй давжээ 17:19 ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна.
|
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж байна. »»
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашин шатжээ 17:15 Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд өчигдөр 10:00 цагийн үед суудлын автомашин шатжээ.
|
Цэнгэлдэх хотхоны баруун талд, Чингисийн өргөн чөлөөний замд өчигдөр 10:00 цагийн үед суудлын автомашин шатжээ. »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ 17:14 “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлж 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тэргүүллээ.
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлж 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тэргүүллээ. »»
|
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ 15:20 Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ.
|
Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ. »»
|
|
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 14:53
|
|
|
Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ 14:47 Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх
|
Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх »»
|
|
Х.Нямбаатар: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын хамаг л шимийг хүртчихээд, шүүхийн шийдвэр гарсан байхад 800 метр газрыг яагаад чөлөөлдөггүй юм 14:42 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор »»
|
|
Жаргалт амьдралыг хүртээсэн ногоон амьдрал 13:14 Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй
|
Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй
»»
|
|
”Хятад-Лаос-Тайланд-Малайз” чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг нэвтрэв 13:01 Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг Чэндү хотын Чин Байжян дүүргийн Чэндү олон улсын төмөр замын боомтоос хөдөллөө.
|
Хятадын анхны "Хятад-Лаос-Тайланд-Малайз" чиглэлийн бүх төмөр замын ачааны галт тэрэг Чэндү хотын Чин Байжян дүүргийн Чэндү олон улсын төмөр замын боомтоос хөдөллөө. »»
|
|
Цолмон покерын тэмцээнээс 45.540 ам.доллар хожив 12:02 БНСУ-ын Жэжү арал дээр явагдаж байгаа Азийн покерын тэмцээн (APT)-д монголчууд чамгүй амжилт үзүүлсээр өндөрлөж байна.
|
БНСУ-ын Жэжү арал дээр явагдаж байгаа Азийн покерын тэмцээн (APT)-д монголчууд чамгүй амжилт үзүүлсээр өндөрлөж байна. »»
|
|
Ирээдүй золионд 11:56 2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард болох байсан
|
2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард болох байсан »»
|
|
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ 11:51 Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
|
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. »»
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв БНСУ-ын “Hoseo University”-тэй хамтран ажиллана 11:42 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллалаа.
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Солонгос улсад ажиллалаа. »»
|
|
Алгирмаа дууны түүх 11:35
Манжийн албанд мордоод амьд үхсэн нь үл мэдэгдэх эр нөхрөө хүлээж гашуудан суух бэрдээ хадам эцэг, эх нь дарамт шахалтыг илтэд үзүүлсний улмаас эрээ санагалзах Монгол сэвгэр алсын барааг ширтэн зогсдог байжээ.
Алгирмаа дууны түүх
|
Манжийн албанд мордоод амьд үхсэн нь үл мэдэгдэх эр нөхрөө хүлээж гашуудан суух бэрдээ хадам эцэг, эх нь дарамт шахалтыг илтэд үзүүлсний улмаас эрээ санагалзах Монгол сэвгэр алсын барааг ширтэн зогсдог байжээ.
Алгирмаа дууны түүх
»»
|
|
Уурлах үед хүний биед юу болдог вэ? 11:19
Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.
|
Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна.
»»
|
|
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 11:17 Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин,
|
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, »»
|
|
ГЭГЭЭНТЭН И.МӨНХСАРУУЛ: ХАМГИЙН ЭНГИЙН БӨГӨӨД ХҮЧТЭЙ ХИЙМОРИЙН ЗАСАЛ БОЛ УУХАЙЛЖ, ХУРАЙЛАХ ШҮҮ ДЭЭ 11:13 Монгол хэл бол тэнгэрийн хэл. Үг бүхэн учиртай. Үгийн үндэс, эгшиг, авиаг задлаад үзэхэд л өвгөдийн ухаан ундарна
|
Монгол хэл бол тэнгэрийн хэл. Үг бүхэн учиртай. Үгийн үндэс, эгшиг, авиаг задлаад үзэхэд л өвгөдийн ухаан ундарна »»
|
|
“Хэрэггүй” хичээл амьдралд хэрэг болох нь 11:04 Юугаараа ч юм хүн төрөлхтөн сайн, муу хүн гэж хуваагддаг шиг ертөнцийн бүхий л зүйл хоёр талд хуваагдаж байна.
|
Юугаараа ч юм хүн төрөлхтөн сайн, муу хүн гэж хуваагддаг шиг ертөнцийн бүхий л зүйл хоёр талд хуваагдаж байна. »»
|
|
Далий ягаан гэх цэцэг хортой юу 10:57 Өнөөдөр би хоёр найзтайгаа агаарт гарч "далийн ягаан" гэдэг шидтэй цэцгэн дээр сууж ядаргаагаа тайлах байлаа.
|
Өнөөдөр би хоёр найзтайгаа агаарт гарч "далийн ягаан" гэдэг шидтэй цэцгэн дээр сууж ядаргаагаа тайлах байлаа. »»
|
|
Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан ХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдэхэд илүүдэхгүй зүйлс 10:52 Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.
|
Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. »»
|
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 10:23
|
|
|
Эммануэль Макрон, Ши Жиньпин нар хэлэлцээ хийжээ 13:25 5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв.
|
5-р сарын 6-ны үдээс хойш Парисын Елисей ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хэлэлцээ хийв. »»
|
|
Халимаг улс хүн амын өр, бизнесийн идэвхээр толгой цохиж байна 09:58 Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ.
|
Бүгд найрамдах Халимаг улсын хүн ам ОХУ-д хамгийн өртэй нь. 2023 онд зээлийн өр, жилийн дундаж цалингийн харьцаа нь 109 хувьд хүрчээ. »»
|
|
“Saudi Aramco” Азид нийлүүлэх газрын тосны үнээ нэмэгдүүлжээ 23:06 Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
|
Саудын Араб Азид нийлүүлэх бүх төрлийн газрын тосны үнээ гурван сар дараалан нэмэгдүүлж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. »»
|
|
The Telegraph: Хятад алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь Тайванийг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна 17:15 Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд
|
Хятад улс 170 тэрбум ам.долларын (135 тэрбум фунт стерлинг) алтны нөөц бүрдүүлсэн нь Тайванийг тойрсон зөрчилдөөнд »»
|
|
Салтанатын ах: Шүүх хурал олон нийтийн хандлагыг өөрчилсөн гэдэгт эргэлзэхгүй байна 11:57 Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн
|
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукеновагийн ах шүүх хурал нь олон нийтийн »»
|
|
Хурдны зам нурснаас болж амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгдээд байна 13:50 Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж,
|
Тавдугаар сарын нэгний шөнө хоёр цаг 10 минутад Гуандүн мужийн Мэйжөү хотын Мэйда хурдны замын нэг хэсэг нурж, »»
|
|
Турк улс Израилтай хийх бүх худалдаагаа зогсоолоо 10:16 Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ.
|
Турк улсын Худалдааны яамнаас Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад үүнтэй холбогдуулан Израилтай бүх худалдаагаа зогсоосон хэмээн мэдэгдлээ. »»
|
|
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ 00:17 АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул
|
АНУ-ын эдийн засаг тогтворжиж, инфляц Төв банкуудын зорилтот түвшинд таамаглаж байснаас илүү богино хугацаанд хүрэх төлөвтэй байгаа тул »»
|
|
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав 14:40 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан
|
ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан »»
|
|
Перу улсад шөнийн цагаар зорчиж явсан зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдсан хэрэг гарчээ 14:27 Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ.
|
Перу улсад зорчигч тээврийн автобус хадан дээрээс унаж, 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан хэрэг явдал гарчээ. »»
|
|
Ши Жиньпин Европын орнуудаар айлчилна 19:09 БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-аас 10-ны хооронд Серби, Франц, Унгарын төрийн тэргүүн нарын урилгаар төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. »»
|
|
Бөжүн 26-6 газрын тосны ордын өрөмдлөг эхэлжээ 11:49 Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ.
|
Бөхай тэнгисийн газрын тосны орд болох Бөжүн 26-6 газрын тосны ордын эхний шатны төслийн ажлыг эхлүүлж, дэлхийн хамгийн том метаморф нефтийн ордыг ашиглах гараа тавигджээ. »»
|
|
Казакстан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиа чангатгав 11:27 Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр
|
Казакстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр 31 настай Салтанат Нукеновын амь насыг онц хэрцгийгээр »»
|
|
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
|
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм. »»
|
|
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. »»
|
|
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
|
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. »»
|
|
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
|
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. »»
|
|
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
|
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|