Тархи: -Хөлнүүд эргээд.
Хөлнүүд: -Бидний үдээс тайлагдчихлаа.
Ам: -Нэг шар айраг өгөөч.
Нүд: -Хогийн шар айраг л харагдах юм.
Тархи: -Зүгээрээ, ходоод учирыг нь олно.
Шулуун гэдэс: -Ходоод учрыг нь олно ч гэх шиг... Надаар шидүүлдэг байж.
Тархи: -За яадгийн яадгийн.
Ходоод: -Пөөх, яасан сайхан болж байна аа.
Ам: -Ахиад нэг шар айраг.
Гар: -Хөөе, хармайнд мөнгө алга байна ш дээ.
Тархи: -Хамаагүй ээ, учир нь олдоно.
Давсаг: -Та нарт ч хамаагүй л байх. Би яах юм?
Ходоод: -Цөмөөрөө дуулах уу?
Тархи: -Дуулаад үзээрэй чи.
Бөөр: -Сайн амьсгал, сайн амьсгал....
Давсаг: -Би тэсэхгүйн ээ.
Тархи: - Хөлнүүд ээ. Наад давсгандаа туслаарай. Алив: нэг, хоёр...
Хөлнүүд: -Үдээс тайлагдчихсан гээд байхаддаа...
Тархи: -За яахав. Алив бие тонгойгоорой.
Тэнцвэрийн аппарат: -Би унтарлаа.
Ходоод: -Би лав дууллаа.
Тархи: -Бие тонгойхоо болиорой.
Тэнцвэрийн аппарат: -Би буцаад аслаа.
Ходоод: -Тэгсэн ч гэсэн дууллаа.
Давсаг: -Намайг хурдхан шийдээч ээ.
Тархи: -За таныг ойлголоо. Хөлнүүдээ! Булан тойръё.
Хөлнүүд: -Бидний үдээс тайлагдчихсоон...
Тархи: -Булан тойроод гээд байхаддаа.
Тэнцвэрийн аппарат: -Залууу ч авсаааааан сайхаааан ч явсааааааааан....
Нүд: -Аль булан бэ, хөөе?
Тархи: -Хамгийн ойрхон.
Зүүн нүд: -Зүүн булан руу.
Баруун нүд: -Баруун булан руу.
Хөлнүүд: -Би үдээсэн дээрээ гишигчихсөөн.
Духан дээрх булдруу: -За юу байцгаана?
Давсаг: -Хурдлаарай, хурдлаарай.
Хөлнүүд: -Нэг, хоёр, нэг, хоёр.
Давсаг: -Ёооох.
Ам: -Ахиад нэг шар айраг.
Духан дээрх булдруу: -Зөв, би ахиад нэг дүүтэй болмоор байна.
Тархи: - Амаа татаачээ булдруу минь ээ.
Духан дээрх булдруу: -За зүгээр байгаарай. Эрдэм шинжилгээний нэр минь гематома гэдэг юм шүү тэгэж яривал.
Бөөр: -За болий, болий, унтарлаа.
Баруун нүд: -Хоо хүүхэн.
Зүүн нүд: -Хаана?
Нугас: -Яаая. Лүүнзээ гэж мэдрээд байна.
Шудуун гэдэс: -Нугас аа, чи хаанаас гараад ирэв ээ?
Нугас: -Тархи унтарчихсан. Би орлож байна.
Тархи: -Би унтраагүй шүү хөөе.
Нүд: -Урд шонгийн мод байна.
Толгой: -Түс!!!
Нүд: -Хо, баахан однууд.
Тархи: -Харин би харж байна. Битгий заагаад бай. Анхаар удирдлагыг авлаа.
Нугас: -Алхаад. Нэг, хоёр.
Ам: -Залуууу ч явсаааан сайййййхан ч явсааааан.
-Аяга таваг чинь яагаад хагарчихаа вэ?
-Нөхөртөөгөө муудалцаад.
-Буйдан чинь бас эвдэрчихэж?
-Аан бид хоёр эвлэрээд.
CNN мэдээлж байна гэнэ: Саяхан барууны нэгэн оронд шөнө дунд орон сууцны барилгад гал гарч, дотор нь байсан 55 хүнээс 50 хүн угаартан нас барж, 5 хүн л амьд үлджээ. Хамгийн сонирхолтой нь тэр 5 хүн бүгдээрээ Монголоос ирсэн хар ажилчид байсан бөгөөд тэдний амьдрах чадварт гайхсан сэтгүүлчид:
- Энэ утаан дундаас яаж амьд гарав. Ямар нэг арга хэрэглэв үү гэж асуухад Монголчууд:
- Бүү мэд, юу ч мэдрээгүй. Нойрон дунд утаа үнэртээд байх шиг болохоор төрсөн нутаг Улаанбаатараа зүүдэлж байна гэж л бодсон гэжээ. Tэд тавуулаа Улаанбаатар хотод өсөж төрсөн, Улаанбаатарын уугуул иргэд байсан юм.
Нэг залуу хүнсний дэлгүүр орон 3 лааз нохойн хоол авав. Кассчин дээр очиход
Кассчин: "Та нохойтой юу"
Залуу: "Тийм"
Кассчин: "Та нохойтойгоо ирсэн үү"
Залуу: "үгүй, гэртээ үлдээсэн"
Кассчин: "Уучлаарай, би нохойг чинь харах хүртлээ танд нохойн хоол зарж чадахгүй." гэв.
Хэдэн өдрийн дараа залуу дахин нөгөө дэлгүүр рүү орон муурны хоол аваад кассчин дээр очиход нөгөө кассчин нь: "Та мууртай юу"
Залуу: "Тийм"
Кассчин: "Та мууртайгаа ирсэн үү"
Залуу: "үгүй, гэртээ үлдээсэн"
Кассчин: "Уучлаарай, би муурыг чинь харах хүртлээ танд нохойн хоол зарж чадахгүй." гэв.
Хэдэн өдрийн дараа залуу нөгөө дэлгүүр лүү цаасан уут барисаар орж ирэв.Нөгөө кассчин дээр очоод түүнийг гараа цаасан уутанд хийхийг хүсэв.
Кассчин гараа хийж үзээд: "Энэ их дулаан, зөөлөн, наалдамхай мэдрэгдэж байна" гэхэд
Залуу: "Би одоо жорлонгийн цаас авч болно биз дэ"
Би өвөөгөө нас барсны дараа төрсөн юм гэнэ лээ. Тэгээд өвөөг дурсаж байх гэж өгсөн нэр нь надад ерөөсөө таалагддаггүй юм.
-Чамайг хэн гэдэг юм? -Өвөө.
Утас дугарав
-10 жилийн минь найз ярьж байна. Би 470-тайгаа 120-оос 1-рүү явж байна. Буцахдаа 850-аар дайрна. Чи 32 дээр байна уу? 100 айл руу дөхөөд ир. Цаадуул чинь 17-оос 570-айгаа 4:30-д хөдөлсөн гэнэ ээ. Дэнжийн 1000-аар дайраад хүүхдийн 100-гийн тэнд 50-р дэлгүүр дээр уулзья гэж байна. Хоёулаа 40.000-т орчихоод дараа нь тэнднийг аваад тэндээсээ шууд 3, 4 оръё. Утас тасрав
-Түй чорт, математиктаа сайн байснаараа насаараа дээрэлэхчих юм байна л даа.
Амьдрал намайг дуул гэлээ
Гэрийнхэн сонсооод боль гэлээ
Андууд минь намайг дуул гэлээ
Авгай сонсоод салья гэлээ
Охид намайг дуул гэлээ
Орцныхон сонсоод хөөж туулаа
Хүүхдүүд намайг дуул гэлээ
Хөгшчүүд сонсоод цус харавлаа
Дахилт: Ай миний
Авралгүй солгой хоолойг
Амьтад л ойлгох бай даа
Dandii-г яагаад тэгж нэрлэсэн юм бол.10 жилдээ дандаа “D” авдаг байсан болохоор юм болов уу? “Dan+D=Dandii”
Дүүргийн цагдаагийн хэлтэс дээр цэргийн хурандаа, оюутан хоёрыг автобусанд хужааг бүлэглэн зодсон хэргээр саатуулжээ. Байцаагч эхлээд хурандаагаас мэдүүлэг авч байна гэнэ.
Хурандаа:
-Би автобусанд ороод удаагүй байтал энэ /хужааг заав/ хажууд ирээд хөл дээр гишгээд зогсоод байсан. Тэгэхээр нь хоёр минутын дараа авахгүй бол хашраая гэж бодсон. Тэгээд л хоёр минут болсон гэж ээ.
Оюутан:
-Энэ цэрэг ах цагаа ч нэг хараад л, хужаа руу ч хараад л дахиад цагаа хараад хужаа руу ч хараад тэгээд л шууд зодож эхэлсэн. Тэгэхээр нь өнөөдөр хужаа нарыг орон даяар товлосон цагт зодож байгаа юм байх гэж бодоод л.