|
|
|
|
Ч.Мөнхбаяр: Түгшүүртэй айлчлал боллоо |
|
|
|
|
|
Ч.Мөнхбаяр: Түгшүүртэй айлчлал боллоо
2014-08-25Д.Болор
Иргэний хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлаад буцлаа. Иргэний хөдөлгөөний хувиар айлчлалд ямар дүн тавьж байна?
-Миний хувьд айлчлалын өмнө түгшүүрийн харанга дэлдэж байсан. "Нэг улсаас хэт хараат болох ноцтой алхмууд дараалан хийгдэж байна, 10-30 тэрбум долларын зээл хүсч байна гэх шум гарч байна, үүнийг тусгаар тогтнолоороо л төлөхгүй бол өөр төлөх арга байхгүй" гэж. Санаж байсанчлан, түгшим айлчлал боллоо. Өөр улсын дугаар нэг хүнийг ингэж сүр сүндэртэй угтаж байсныг ер санахгүй юм. Манайхан сонгуульт хугацаат албыг гэр оронтойгоо эндүүрээд, ерөнхийлөгчийг аав, эцэг гээд байдаг. Тэгвэл Си Зиньпинийг “Их аав” гэсэн байдалтай л угтлаа гэж ойлгогдсон шүү. Төрийн байгууллагууд төдийгүй, ард иргэд ч гэсэн “Их аав” гэж хандах, “Их аав ирж хэв журам тогтооно” гэдэг ч юм уу харах байдал ажиглагдлаа. Энэ бол сэтгэлгээний их гажуудал юм. Төрийн том албан тушаалтан ч Си Зиньпинд зориулан найраглал бичээд, дуу болгож угтах гэж оролдлоо шүү дээ. Айлчлалын үеэр хоёр улсын хооронд 26 баримт бичиг үзэглэгдлээ. Нөгөө шуугиулаад байсан 10-30 тэрбум биш, 162 сая ам.долларын зээл авах боллоо. Энэ нь ч сайн. Өмнөх их өрөө яая гэж байхад. Үндсэндээ нэг улсаас хэт хараат байдлыг нэмэгдүүлэх баримт бичгүүд үзэглэгдсэн гэж хэлж болно. Урьд, БНХАУ-тай стратегийн түншлэл гэх бусад улстай тогтоосон харьцаанаас илүү өндөр зэрэглэлийн харилцаа тогтоочихоод, ОХУ-тай мөн тийм зэрэглэлийг нэр төдий тогтоох зэргээр нүд хуурсан зүйл хийж тайвшруулж байсан. Сая тэгвэл иж бүрэн стратегийн түншлэл гээд бүр өндөр зэрэглэлийг зөвхөн Монгол-Хятадын харилцаанд тогтоочихлоо. Үзэхэд бол Монголын түүхий эд их хэмжээгээр, хямд үнээр гарахыг л дөхөмтэй болгох баримт бичгүүд олон байна. Нүүрс боловсруулах, ХАА-н зэрэг эерэг төсөл байгааг үгүйсгэхгүй. Ийм зүйлсийг л хоёр улс хамтарч ахиу хийдэг болбол сайн байна. Монголд юаний байр суурийг дээшлүүлэх гэрээ хийгдлээ. Боомтуудын менежментийг хамтарч хийнэ гэж байна. Хойд Солонгостой хамтын ажиллагааг хөгжүүлэх "Түмэн гол" төсөл дээр ажиллацгаана гэж байна. Эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй болно гэж байна. Уул уурхайн холбогдолтой зам, эрчим хүчний дэд бүтцүүдийг нэлээн анхаарч. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг Өрнөдийн ертөнцтэй сөргөлдөгч байгууллагад элсэхийг анхааруулж, Оросын элчин ч элс гэж мөн анхааруулах шив дээ.
Айлчлалын өмнөх илгээлтдээ Си Зиньпин дарга "Хамтран хүртэж, хамтдаа хожьё. Би их хожно, чи бага хожно, би ихийг авна, чи бага ав гэхгүй" гэж дурдлаа. Энэ нь их сонин санагдлаа. Яахлаараа хамаг юмаа нийлүүлээд хамтдаа хүртэх болдог юм. Яагаад монголчууд баялгаасаа их хожиж, ихийг авч болохгүй вэ. Ямар учиртай тэгшитгэл вэ. Хэт хараат байдлыг нэмэгдүүлсэн түгшүүртэй айлчлал боллоо. Хөлөг морио давираад хаашаа давхи гээд байгаа юм. Таван баллын системээр бол гурав хасах гэсэн үнэлгээ тавимаар байна даа.
-БНХАУ-ын даргатай манайх цөмийн зэвсэггүй орон гэдгээ ойлгуулсан талаар мэдээлэл байна. Уран, цөмийн зэвсэггүй орон гэдгээ батлах ёстой байх?
-Монгол бол Цөмийн зэвсэггүй орон гэдгээ социализмын үед зарласан, шаардлагатай гэрээ хэлэлцээрүүдэд нь социализмын үед нэгдчихсэн орон. Үүнийгээ хий хоосон дахин дахин мэдэгдээд байх бус, амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, цөмийн зэвсэгтэй орнуудын эвсэлд нэгдэж болохгүй. Одоо ажиглагч гишүүн нь байгаа. Хоёрдугаарт, цөмийн өргөн хөтөлбөрөө зогсоож, уламжлалт бичил хэрэглээгээ л үлдээ. 1968 онд Монгол улс нэгдсэн Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд "бусад улсад цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд нь туслахгүй байх" гэсэн байдаг. Тэгэхлээр цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг ураныг хайгаад, олборлоод, баяжуулаад, экспортлоод байж болохгүй. Цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд дөхөмтэй цөмийн хаягдлыг авч булшилж бүр ч болохгүй. Гэтэл Иран, Хойд Солонгостой сэжигтэй харьцаа үүсгээд л байж байх жишээтэй.
Манай улс төрчид хил орчимдоо цөмийн хаягдал булчихвал харь дайсан халдах аюулгүй болно гэдэг. Харь дайсан гээд байгаа БНХАУ, ОХУ өөрсдөө манай хилд ойролцоо олон цөмийн обьектоо байгуулж, цөмийн цагаригаар хүрээлсэн байдаг. Манай Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд "хил орчимдоо цөмийн хаягдал булж болохгүй" гээд л заачихсан байдаг байхгүй юу. Дээрх зүйлүүдийг анхаарч байж л батлана даа.
-Танай хөдөлгөөнийхөн Си Зиньпин даргыг угтаад жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл их гарсан?
-Айлчлалын өмнө бол зургаа долоон жагсаал болох янзтай байсан. Парламентын бус намууд (ПБН) Си Зиньпин итгэл үл хүлээгч ерөнхий сайдтай уулзвал, мөн Си Зиньпинд зориулсан хүндэтгэлийн чуулган болбол жагсана гэж мэдэгдсэн. Монголын Ногоон Нам (МНН) Монгол улсыг мангар тэнэг гэсэн утгатай мэнгу гэсэн ханз үсгүүдээр тэмдэглэхийг эсэргүүцэн, санал асуулга зохион байгуулна гэсэн. "Хүсэл зорилгоо нэгтгэе!" нэгдсэн хөдөлгөөн Н.Алтанхуяг сайдад Ашигт малтмалын хууль, Газрын хууль, их өр, нарийн царигтай төмөр зам зэрэг асуудлаар тайлбар өгөхийг шаардаж, өгөхгүй бол жагсана гэсэн. Мөн өмнөд монголчуудыг дэмжигчид, Газрын хуулийг эсэргүүцэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэстний үзэлтнүүд жагсана гэж байсан. Үндэсний үзэлтнүүд бол "Хиагтын гэрээ давтагдах ёсгүй!" гэж жагсана гэж байсан. Си Зиньпиний айлчлал Хиагтын гэрээний ажиллагаа эхэлсний 100 жилийн ойтой бараг давхацсан шүү дээ. 22-нд айлчлал дууссан, 26-нд Хиагтын гэрээний ажиллагаа эхэлсэн байдаг.Төрөөс жагсаал цуглаан зохион байгуулуулахгүй гэж маш их хүч гарган ажилласан. Усаар буудах тусгай том машин хүртэл авчирсан. Иргэний хөдөлгөөд, намын идэвхтэн бүртэй тулж ажилласан. Цагдаагийн байгууллага дээр цуглуулж анхааруулга өгсөн. Энэ бүхэн нь нөлөөлсөн байх. Намайг жагсаал цуглаануудыг нэгтгэн зохион байгуулна гэнэ гэсэн яриа тарчихсан байсан. Бие өвдсөн байхад, гэрт ирж уулзан, жагсаж болохгүй гэсэн анхааруулга өгсөн. Нөхөд маань арга хэмжээ төлөвлөөгүй тул би хувьдаа жагсаагүй. Харин өмнөд монголчуудыг өмгөөлж нэг залуу жагсаад, өдөржин саатуулагдаад шөнө суллагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагссан байгаа. Си Зиньпинд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болдгоороо болсон. Си Зиньпин чуулган дээр "Миний нутаг" шүлэг уншсан нь олон түмэнд янз бүрийн бодлыг төрүүлсэн. Дашрамд хэлэхэд, Монголын төр түмэн зөвшөөрөөгүй байхад хавар Нүхтэд нарийн царигтай төмөр зам барих "БНХАУ-ын төмөр замын бүтээн байгуулалтын групп" гэдэг байгууллага 1000 гаруй хятад ажилчидтайгаар ороод ирчихсэн байна гэдэг мэдээлэл түгсэн. Иргэний хөдөлгөөнийхөн Нүхтэд үнэхээр тийм байгууллага орж ирснийг үзэж мэдэн, зураг авч баталгаажуулсан байгаа. Монголын төр түмэн зөвшөөрөөгүй байхад ингэж өөрийн улсын мужид байгаа юм шиг шууд орж ирээд төмөр замаа барьж болдог юм уу. Сая Си Зиньпин тэнд очиж ажлынх нь нээлтийг хийж өгөх сураг дуулдаад байсан. Тэгсэн эсэхийг мэдэхгүй байна. Н.Алтанхуяг сайдад иргэний хөдөлгөөнүүд энэ тухай асуулга тавьсан ч хариу өгөөгүй. Энэ талаар бид цаашид анхааран ажиллацгаах болно.
-Та Өвөрмонгол иргэдийг өмгөөлөх хөдөлгөөн, арга хэмжээ зохион байгуулдаг байх аа?
-Тийм ээ, нөхдийн хамт өмнөд монголчуудын эрх ашгийг хамгаалах янз бүрийн ажил зохион байгуулж ирлээ. Өнгөрсөн тавдугаар сард Чингис хааны талбайд хамтран цуглаан зохион байгуулсан үзэл бодол нэгт залуу маань сая айлчлалын үеэр "Өмнөд Монголд эрх чөлөө!" гэсэн лоозон барьж жагссан. Бид Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газарт хандан, өмнөд монголчуудын эрх ашгийг хамгаалах багц санал дэвшүүлэн ажиллаж байгаа.
-“Эзэн-100” хөтөлбөрт ураны талаар хөтөлбөр орж, багагүй хэрэгжсэн талаар Цөмийн энергийн газрын дарга Ш.Тэгшбаяр ярилцлагадаа онцолсон байна лээ. Та энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?
-“Эзэн-100” хөтөлбөр нь хэнийг Монголын эдийн засгийн эзэн болгочихов оо гэж гайхмаар л үр дүнтэй боллоо. Тэр 100 хоногт гадаадынхны эзэгнэл ноёрхол гүнзгийрэн бэхэжсэнээс өөр үр дүн гарсангүй.Манайд чинь одоо цөмийн ажил л хамгийн ахицтай явагддаг болсон шүү дээ. Цөмийн хаягдал булшлах талаар Японтой нууц гэрээ байгуулсан, БНХАУ дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрсөн, тэр нь нарийн царигтай төмөр замаар тээвэрлэгдэн хэрэгжинэ гэх шуугиан их тараад байна. Нөгөөтэйгүүр, иргэний хөдөлгөөд, ялангуяа "Босоо Хөх Монгол", "Гринпис Монголия" зэрэг хөдөлгөөд Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны хайгуулын эсрэг үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн тул цөмийн ажил нэг их сайн хэрэгжсэн гэж бодохгүй байна. Нэмж хэлэхэд, хөдөлгөөдийг физикч бус, мэргэжлийн бус гэх явдал багагүй байдаг. Эрх ашгаа хамгаалахад мэргэжил зайлшгүй биш. Би мэргэжлийн бус хүн гээд эрх ашгаа хамгаалахгүй гэвэл утгагүй биз дээ. Би мэргэжлийн бус хүн гээд эх орноо хамгаалахгүй гэвэл бүр ч утгагүй биз дээ.
-Улс төрийн жижиг намууд энэ Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Та ямар санал дүгнэлттэй байна. Сайн ажиллаж чадаж байна уу?
-Миний бие иргэний хөдөлгөөний ажилд идэвхтэй оролцохын тулд МНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаасаа түдгэлзээд байгаа. Тиймээс намын байр суурийг албан ёсоор илэрхийлэхгүй. Мэдээллийн журмаар хэлэхэд, газрын хууль, ашигт малтмалын хууль, их өр, баян хоосны ялгаа, авлига, Улаанбадрах дахь цөмийн хөнөөл, төрийн албыг төрлийн алба болгох, Н.Алтанхуяг хоригдож буй зөвлөх Л.Гансүхтэйгээ хууль бусаар уулзсан. Засгийн газарт ард иргэдийн 20 хувь итгэл үзүүлж байгаа гэсэн есөн асуудлаар Засгийн газрыг огцрохыг шаардсан. Би тэдэнтэй санал нэг байгаа. Одоогийн Засгийн газар бол Монголын түүхэн дэх хамгийн муу, сөрөг үйл ажиллагаатай байна.
Зууны мэдээ |
Ч.Мөнхбаяр: Түгшүүртэй айлчлал боллоо |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|