Тэр өдөр Дмитрий гэртээ их орой ирлээ. Түүний машин хотын цаанаа л дотно, дулаахан гэрлийг сүлбэн нисч байлаа. Энэ гэрэл гудамжаар тэнүүчилж, шөнийн харанхуй нөмөрсөн байшингийн харанхуй булан бүрий рүү зориг муутайхан өлийнө. Хажуугаар өнгөрөх машинуудын гэрэл ч энд тэндхийг сүлбэх мэт гэрэлтүүлж, энд тэнд цөөхөн таарах явган зорчигчид руу нүд ирмэн хаа нэг гийгүүлэн алга болно. Хот газар шөнөдөө огт өөр болдог билээ. Өдөр нь байдаггүй жүжигчид хүмүүсийн ой сэтгэхүйд амилан босно.
Шөнө болгон тэд үзэгчдийнхээ өмнө шидэт жүжгээ тоглоно. Шөнийн энэ шоуны гол найруулагч нь хүний ургуулан бодох сэтгэхүй билээ. Энэ нь автобусны зогсоолын сүүдрийг хүнд үл харагдах араатан, зарлалын самбарыг шөнийн хотоор яах гэж ч юм зугаалж яваа үл таних бүсгүй болгон хувиргана.
Түүний ганган машин хотын зах руу аваачдаг гудамж руу орлоо. Дмитрий болж өнгөрсөн өдрийн талаар бодож байв. Их л хэцүү, дарамттай, тогтворгүй өдөр байлаа. Ажил дээр нэг л болж өгөхгүй, гэрт нь ч өөрийг нь хүлээх хүн үгүй. Үүнийг санамагц түүнд дотроос ямарваа нэгэн өт мохоо шүдээрээ чулуу мэрэх шиг мэдрэмж төрнө.
Урьд нь олон сарын өмнө түүнийг гэрт нь Катя хүлээдэг байлаа. Ер нь бол Дмитрий түүнд хайргүй, гэхдээ хүндэлдэг гэж боддог байлаа. Бүсгүйд ямар ч сэтгэл алдарсан зүйл байхгүй хэмээн өөрийгөө зөвтгөж, тайвшруулж байсан ч дотоод сэтгэлдээ энэ бол худлаа гэдгийг тэр мэддэг байлаа. Дотоод сэтгэл дэх өвчнийг намжаахын тулд тэр өөрийгөө худал зүйлд итгүүлэхийг оролдож байв. Гагцхүү түүний зүрх бодол ухаанд нь захирагдахыг хүсэхгүй байв. Зүрх сэтгэл хэзээ ч үгэнд итгэдэггүй. Тэр мэдэрдэг юм. Гүнзгий зүсэгдэж, нил цус алдаж байгаа хурууг битгий өвд хэмээн ятгаж болно гэж үү дээ? Түүний зүрх сэтгэл дэх шаналал маш хүчтэй байсан учир заримдаа ил гарч ирдэг байлаа. Дима энэ ертөнцөөс нуугдаж, хөнжлөөрөө толгойгоо бүтээхийг хүсч байлаа. Яг л багадаа өвөөгийнхөө ярьж өгсөн аймшигт өгүүллэгийг сонсоод ингэдэг байсан шиг.
Дмитрийн толгойд хэд хэдэн өгүүлбэр орж ирэв.
- Чи намайг хэзээ ч үнэлж байгаагүй. Чиний хувьд бүсгүй хүн гэдэг байх л ёстой юмны нэг. Залуу бүрт байх ёстой үнэ цэнэгүй бараа шиг хэмээн Катя бухимдан хэлдэг байсан.
- Битгий тэгж ярь л даа. Тийм ээ. Миний буруу байж болно. Гэхдээ би.. гээд л Дмитрий гэмшингүй бувтнадаг байлаа.
- Ахиад л нөгөө улиг болсон зүйлээ ярьж өөрийгөө бүү зөвтгө. Бид ахиад эвлэрнэ, би чиний өвөрт ахин орно гэж бүү найд. Чиний хувьд хайр сэтгэл гэдэг зүгээр л хэлбэр төдий зүйл. Хэнд ч хэрэггүй хэлбэр.
- Катя.
- Би ядарч байна, ойлгож байна уу? Чи өдөр болгон надад нэг л үг хэлдэг. Өдөр болгон чинийх байгаач гэж гуйдаг. Харин дараа нь надад ямар ч анхаарал тавилгүйгээр өөрийнхөө хийх юмыг л хийгээд явдаг хэмээн Катя уурлан хашгирав.
- Надад амар байна гэж чи бодож байна уу? Намайг залхдаггүй гэж чи боддог уу? хэмээн Дмитрий өөрийгөө зөвтгөнө.
- Гайхалтай. Бид бие биенээсээ залхаж. Бүр бүрмөсөн хэмээн Катя нулимсаа арчин байж цүнхэндээ эд хогшлоо хийж байгаа нь өөртөө тун итгэлтэй харагдаж байв. Дмитрий яахаа ч мэдэхгүй сууна.
- Чамайг би бусдын адил биш, надад өөр хэний ч өгөөгүй тэр зүйлийг өгнө гэж би боддог байлаа хэмээн Катя уйлна.
- Чи юу яриад байна аа?
- Чи мэдэж байна уу? Би чамайг том эндүүрч хэмээн Катя хаалга саван гарч одов....
-Катя хэмээн тэр сандалнаасаа үсэрсэн боловч тэр даруй буцан суув. Хормын дотор Дмитрийн толгойд ёстой галт уул дэлбэрэх шиг л болов. Тэрбээр бүсгүйг бүхий л зүрх сэтгэлээрээ үзэн ядаж, хамаг биеийг нь уур хилэн эзэмдэн авсан авч тэр даруй араас нь гүйж, барьж аваад өмнө нь сөгдөн буцаж ирэхийг гуймаар санагдав. Гэхдээ одоо түүнээс ийн гуйх нь ямар ч ашиггүй хэмээн Дима бодож байлаа. Тэрбээр өөрийгөө яг л хайртай тоглоомоо алдсан жаахан хүүхэд шиг санаж байлаа. Тэр бүсгүйд гомдож, бас өөрийгөө зүхэж байлаа.
- Харамсалтай л байна хэмээн Дмитрий хэлэхдээ хашаа руугаа эргэж байлаа. Машины гэрэл хорин дөрвөн цагийн хүнсний дэлгүүрийн цонхыг гэрэлтүүлэв. Одоо түүнд юу ч хамаагүй болсон байлаа. Ямартаа ч хамаагүй болсон мэт сэтгэгдэл төрж байлаа. “Сэтгэлийн хямрал” хэмээн өөрийн дотоод сэтгэлийн байдалд Дмитрий тодорхойлолт өгөв.
Гэнэт Димагийн толгойд гэрт хөргөгчинд нь юу ч байхгүй гэсэн бодол төрж, яагаад ч юм түүнд тун хөгжилтэй санагдав. Гэдэс хонхолзоно, өдөр ч юм идэх зав гараагүйгээ санав. Хорин дөрвөн цагийн хүнсний дэлгүүр түүний толгойд бодогдонгуут тэрбээр тоормосон дээрээ рефлексээрээ гишгэв.
-Зиак, юу худалдаж авах билээ хэмээн Дима хэлээд машиныхаа сандлыг тухтайхан налав. Талх, хиам бас өндөг авах юм байна. Маргааш бас юм идэх хэрэгтэй гээд ямар нэг зүйл санах гэсэн мэт нүдээ анилаа.
Энэ мөчид хажуугийн зорчигчийн талын хаалганы цонхыг нэгэн хүн тогшив. Тэр үед Дмитрий нүдээ нээлээ. Хаалга түгжээгүй байсан болохоор өнөө хүн өөрөө онгойлгоод ороод ирэв.
-Уучлаарай, та намайг Ольминский буудал хүртэл хүргээд өгч чадахгүй биз? Эндээс холгүйхэн хэмээн эмэгтэй хүний тайван хоолой сонсогдов. Энэ бол дэлгүүрийн лангууны ардаас сонсч болох, эсвэл бүдүүлэг байдлаараа бусдын дургүйг хүргэсэн эмэгтэй, эсвэл эрэгтэй хүнийхээс ялгахад хэцүү тийм хоолой биш байлаа. Энэ бол онцгой дуу хоолой байв. Өглөөний шүүдэр цэцэг шинэхэн өөдрөг өнгө аястай хоолой байлаа. Ийм дуу хоолойноос бүлээн дулаан уур амьсгал, эсвэл жиндүү хүйтэн нэгэн зэрэг ялгарч байлаа. Энэ бол үлгэрийн дагина, эсвэл лусын дагинын дуу хоолой байв. “Энэ телевиз, эсвэл радиод ажилладаг байх аа” гэж Дмитрий тэрхэн зуур бодоод тухайн үедээ сандрангуйхан:
-Юу? хэмээн асуулаа.
-Би өөр хотоос ирсэн юм аа. Найз бүсгүйндээ ирж байгаа юм. Гэвч харамсалтай нь танай дүүрэгт төөрчихлөө. Ольминскийн буудал энэ хавьд л гэж надад хэлсэн юм л даа.
-Тэгэлгүй яахав. Та суу. Хүргээд өгье гэж Дмитрий зөвшөөрөв.
Үл таних эмэгтэйн хоолой яг л шидэт хий мэт түүний толгойг дүүргэж, түүнээсээ болоод тэр оройн хоолоо бүрмөсөн мартаж орхиод зөвхөн тэр үлгэрийн мэт тунгалаг, уянгалаг хоолойн талаар л бодож байлаа.
Дараагийн арван таван хором орчим тэд дуугарсангүй. Тэд бараг хашаа болгоноор орж үзнэ. Ольминский зөрлөг дээр хаврын хүйтэн салхи үлээж байлаа. Дмитрийн машин гудамжны гэрлийн дэргэд зогсоод, шархандаа амь тавьж байгаа араатан шиг хэдэнтээ хачин байдлаар дуугараад чимээгүй болов. Дмитрий хөдөлгүүрээ унтраалаа.
-Юу ч ойлгохгүй юм. Энэ хотод төөрөх уг нь хэцүү дээ гээд тэр хажууд суугаа бүсгүй рүү харав. Харанхуйд сайн харж чадахгүй байсан. Харин одоо түүнийг хөлөөс нь толгой хүртэл нь сайн ажиглаж болох байв. Дмитрийн зүрх гэнэт түргэн цохилж эхлэв. Өмссөн даашинз нь бүсгүйн гоолиг гоё, жинхэнэ эмэгтэйлэг хөлийг нь нууж чадсангүй. Их л зөөлхөн, торгомсог арьстай харагдана. Гайхалтай гоё хөлөн дээр нь нэг ч шалбархай, үрчлээ, сорви харагдсангүй. Гэнэт тэр учиргүй халууцаж, өмдөн дотор нь нэг зүйл хөдлөх шиг болов. Тэр харцаа дээшлүүлэв. Гэнэт бодол санаанд нь энэ нууцлаг, сэтгэл хөдөлгөм үл таних эмэгтэйн цаад дүр төрх харагдах шиг болов. Тэр үнэн харжээ. Үнэхээр тэр маш гоолиг дээрээ дур булаам бие бялдартай бүсгүй ажээ. Нуруу цээж нь тэвхгэр учир хөх нь хэний ч санаанаас гарамгүй гоёхон дүртэй харагдана. Түүний хөх залуухан охидынх шиг жижиг ажээ.
Гэхдээ даашинзны цаана нуугдах тэр эрхтэнийг Бурхан бүтээсэн болов уу гэмээр гайхалтай зохицолтой харагдана. Өөрөөр Дмитрий түүнийг дүрслэн хэлж чадахгүй байлаа. Үнэндээ энэ бүсгүйг Бурхан л хичээнгүйлэн бүтээсэн гэмээр төгс төгөлдөр, эмэгтэйлэг ажээ. Бөөрөнхий сэргэр хөх нь бүсгүйг даллан дуудах мэт. Гудамжны гэрлийн тодхон гэрэл бүсгүйн зуны даашинз руу өнгийн бүсгүйг бараг нүцгэлчих шахам байгаа тул Дмитрийн хувьд хамгийн сайхан боломж олгож байв. Тэрбээр бүсгүйн даашинзны цаанаас товойх энхрий, сайхан товчийг харан нүдээ баясгана. Тэр бүсгүйн биенээс нүдээ салгаж чадахгүй байсан ч өөрийгөө барихыг оролдож байлаа. Бүсгүйн царай төрх гоолиг биедээ сайхан зохицжээ. Ийм хөөрхөн царайг Дмитрий амьдралдаа харж байсангүй. Нүүрний хэлбэр зөв, арьс нь залуухан, бага зэргийн ягаан өнгөөр өнгөлсөн уруул нь үл ялиг инээмсэглэнэ. Тэдний харц мөргөлдөхөд Дмитрий шингэн хүчилтөрөгч мэт гайхалтай тунгалаг ус бүхий нуурын ёроол руу шунгаж байгаа мэт сэтгэгдэл төрөв. Цэнхэр нүд нь талст шиг хэтэрхий тунгалаг агаад уруулынхаа хамт инээмсэглэж байлаа. Түүнийг ажигласан дөрвөн хормын турш бүсгүй ч өөрийг нь ажиглаж байсныг залуу ойлгов. Бүхнийг илчилсэн гэрэл үл таних эмэгтэйн хамаг нандин зүйлийг дэлгэн харуулахаас гадна залуугийн нууцхан үйлдлийг ч ил тод мэдэгдүүлж байв. Дмитрий ичингүйрэн харцаа бууруулав. Түүний шанааны судас лугшин цохилох агаад хоёр хөлнийх нь хооронд байх эрхтэн нь гадагшаа гарахыг хүсэмжлэн түүний өмдийг зад татах шахаж байлаа.
Үүнийг нуухын тулд Дмитрий суудлаа зассан боловч ингэснээрээ харин ч өөртөө анхаарал илүү татав. Хорин зургаа орчим насны тэр бүсгүй ч түүнээс харцаа бууруулав. Нам гүм болов. Дмитрий энэ байдлыг эвдэхээс эмээнэ. Энэ байдал цааш үргэлжлэх тусам нэг үг ч болов дуугарахад улам бүр хүндрэлтэй болж байлаа.
-За за, танд тусалсанд баярлалаа. Таны сэтгэлийг зовоосонд уучлаарай гэж гэнэт бүсгүй хэлэв.
Тэрээр цүнхээ шалан дээрээс авч явахыг завдав. Хэрэв энэ бүсгүй одоо л явчих аваас ахиж хэзээ ч түүнийг олж харахгүй гэж бодоод гэнэт л:
-Хүлээж бай л даа. Ийм орой хаачих вэ дээ? Төөрчихнө. Манай энд харанхуй шөнө маш аюултай гэж дуржигнуулав.
Бүсгүй түүн рүү цоо ширтэв. Энэ удаа залуу бүсгүйн харцнаас дальдичсангүй харин нүд рүү эгцлэн харлаа. Нарийхан хар хөмсөг нь бүсгүйн царайг жинхэнээсээ чимэх ажээ. Бүсгүйн нүднээс ч бас дур тачаал мэдрэгдэх шиг.
-Би энд холгүй амьдардаг юм. Ганцаараа. Манайд хоноод өглөө хоёул тэр газрыг чинь хайж олж болох юм гэж би санал болгож байна.
Тэд бие биенээсээ харцаа үл салгана. Бүсгүй юу ч хэлэлгүй зөөлөн ч гэсэн яруу тод байдлаар цүнхээ эргүүлэн тавилаа. Дмитрий түүний хөдөлгөөнийг ойлгож, бодлоо өөрчлөхөөс нь өмнө хурдхан машинаа асаалаа.
Бурхад л ингэж явдаг байх даа хэмээн Дмитрий бодов. Хурууны үзүүрээс авахуулан гоёмсог үс хүртэл тэр чигтээ бурханы биеллээ олсон дүр гэлтэй. Бүсгүйн хөдөлгөөнийг харан биширч, байн байн түүн рүү нууцгайхан ширтэж байхдаа тэр юу ч дуугарсангүй. Ингээд гэртээ орууллаа. Ингэж дуугүй байх нь дэмий юм гэж бодсон залуу энэ тэрийг ярих гэж оролдов.
-Орооч. Би энд амьдардаг юм. Энд жаахан замбараагүй байгаа л даа. Бүү тоогоорой гэж Дмитрий хэлээд инээмсэглэв. Бүсгүй ч өөдөөс нь инээмсэглээд:
-Санаа бүү зов доо. Би танд нэг их төвөг учруулахгүй. Миний аврагчийн нэрийг хэн гэдэг билээ? гэлээ.
-Аан, тийм л дээ. Намайг Дмитрий гэдэг. Харин таныг?
-Наталья.
Дмитрий бага зэрэг сандран бүсгүй рүү харлаа. Түүний жинхэнээсээ хайрладаг байсан хамгийн анхны бүсгүй бас ийм нэртэй байсан. Тэр үед тэд наймдгаар ангид байлаа. Тэд хамт сурах агаад химийн хичээл дээр нэг ширээнд суух хувь тавилан оноожээ. Наташатай хамт лабораторийн ажил хийдэг байсан тул химийн хичээлд тэр маш их дуртай байв. Хийж буй зүйлдээ автахдаа заримдаа тэд бие биенийхээ гарт санаандгүй хүрдэг байлаа. Энэ л мэдрэмжийг Дмитрий насан туршдаа мартахааргүй хадгалж явдаг.
Гэнэт сэхээ орсон Дмитрий:
-Зогсоод яахав. Ор, Наташа гэлээ.
Цааш харан зогссон бүсгүй түүн рүү эргэн хараад их л оньсого шиг байлаа.
-За. Харин одоо намайг хаана байрлахыг заагаад өгөөч.
Дараагийн хагас цагийн туршид Дмитрий бүсгүйг сайтар ажиглаж байв. Бүсгүй биш тэр өөрөө л айлд ирчихсэн юм шиг догдолж байлаа.
Тэр гал зууханд суугаад халуухан цай оочилно. Угаалгын өрөөнд ус гоожих чимээг чагнангаа яах ийхээ бодож байлаа. Ямар нэг үл үзэгдэгч хүч түүнийг удирдах шиг. Тэр хэзээ ч урьд өмнө нь гудамжинд охид бүсгүйчүүдтэй танилцаж байсангүй, тэр байтугай гэртээ урьж байсангүй. Тэр биеэ барьж чаддаг, бас тооцоотой нэгэн. Амьдралын бүх зүйлийг төлөвлөдөг-сургууль, ажил гээд л. Тэр байтугай өнөөдөрхөн хэрэлдэн салсан Катя хүртэл “амьдрал” нэртэй том байшингийн нэгэн бүрэлдүүлэгч хэсэг нь байсан. Тэр энэ барилгыг өөрийн гараар барьж байв. Тун тэгшхэн, нямбай, тэгш хэмтэй. Гэвч энэ удаа түүнд ямар нэг зүйл тохиолдов.
Өрөөнд харанхуй нөмөрчээ. Тэрбээр өөрийн орыг Наташад өгч өөрөө чихарч дуугарсан буйдан дээр хэвтэв. Бүсгүйг орон дээр унт гэж ятгаж чадсандаа их л хөхүүн болсон тэр эвтэйхэн байрлал олохын тулд тийчигнэж байлаа. Цорын ганц өрөөний цонхоор сарны гэрэл тусна. Дмитрий дээш харж хэвтээд бодолд автжээ. Наталья угаалгын өрөөнөөс гараад өрөө рүү ирж яваа дуулдав. Харанхуйд тэр их л болгоомжтой алхах аж. Түүнийг дотуур хувцсаа өмсөөгүй байгааг залуу сайн харж байв. Гэнэт санаадгүй хажуугаар өнгөрөх машины гэрэл цонхоор тусч түүний чармай нүцгэн биеийг харагдуулж орхив. Үнэхээр гоо сайхан бие цогцос залуугийн сэтгэлийг дуудна. Мөр, гар гээд бүх бие нь онцгой чадвартай мастер урласан гэлтэй. Түүнийг ахин харахын тулд тэр юугаа ч өгөхөөс буцахгүй болов.
Өрөөнд нам гүм. Хагас цаг хэртэй буйдан дээр унтаагүй хөрвөөх Дмитрийн хувьд энэ бүрэнхий тарчлааж байв. Бүсгүй рүү ухасхийж, тэврэхийг тэр туйлаас их хүсч байлаа. Түүнийг эзэмдэх гэсэн хүсэл нь барьж дийлэмгүйгээр оволзоно. Хэрэв дахин түүнийг харахгүй бол лав солиорох биз гэж Дмитрий бодно. “Хэрэв...” гэж бодсон тэрбээр гэнэт буйдангаас босов. Өөрийн энэ үйлдэлд гайхсан тэрбээр өрөөнд юу болж байгаа бол гэсэн шиг чимээ чагнав. Нам гүм. “Тэр лав сонсоогүй байх” гэж тэр бодвол хувь заяа түүнд ахин нэг бэлэг барив. Тэр ор руу дөхөн очиж бурханлиг бүсгүй нь нимгэн даавуугаар биеэ хучин хэвтээг харлаа. Хэдийгээр тэр хэдэн шийдэмгий бус алхам хийсэн ч түүний хувьд энэ нь зуун жил шиг санагдав. Бүсгүй рүү аажмаар дөхөж, орны яг дэргэд ирээд зогсов. Хамаг бие нь тэвдэн сандрав. Бүсгүй инээмсэглэсэн хэвээр түүн рүү харж байлаа. Цээж нь нэгэн хэмнэлээр дээш доош хөдөлнө. Бараг үл таних залуугийн ухаангүй үйлдлээс огт айхгүй байгаа бололтой. Биеэ хучсан нимгэн даавуу бүсгүйн ташаа, өгзөг хөхийг тодотгохыг харсан Дмитрий өөрийн эрхгүй чичирч, гар нь хүйт оргин ирлээ. Зүрх нь амаараа гарчих шахам цохилно. Хоолой нь хатна. Чухам ийм л бүсгүйчүүд эрчүүдийн сэтгэлийг догдлуулж, зүрх зоригийг бадраан ямар нэг гавъяат үйлс байгуулахад хүргэдэг бололтой. Өшөө жаахан л удвал гавъяа байгуулахад бэлэн болох байлаа. Бүсгүйн нүд залууг ширтэж, уруул нь бага зэрэг хөдөлж байлаа. Уруул нь яг л гүзээлзгэнэ шиг шүүслэг, бас чийглэг байлаа.
Залуу бүсгүйн өмнө чармай нүцгэн зогсоно. Түүний эрхтэн хатууран бадайрчээ. Бүсгүй түүн рүү хараад юу ч үл дуугарна. Гэдэснээс догуурхан юу болоод байгааг бүсгүй харсан эсэхийг ч Дмитрий анзаарсангүй. Дима буцах чадваргүй болсон бөгөөд үүнийг тэр ойлгоосой гэж маш их хүсч байв. Наташа үл ялиг толгой дохиход залуу дэргэдүүр нь орж хэвтлээ. Гэвч бүсгүй ямар нэг хариу үйлдэл хийсэнгүй. Дмитрий бага зэрэг өндийгөөд бүсгүйн хүзүүн дээр зориггүйхэн үнсэхэд бүсгүйгээс салахын аргагүй гоо сайхан үнэртэнэ. Тэрбээр бүсгүйн хүзүүг үнсэж, улмаар дээшилсээр арайхийн уруулыг нь олов. Бүлээхэн, шүүдрээр бүрхэгдсэн мэт чийглэг уруулыг нь тэр эгээ л вампир шиг озон шуналтай гэгч нь үнслээ.
Бүсгүйн уруул ч түүнд хариу өгч, харин гар нь хамаг биеийг нь тэврэн өөр рүүгээ наав. Зөөлхөн хөх цээжинд нь наалдахыг тэр мэдэрлээ. Даавууны цаанаас ч гэсэн тэрбээр хөхний нь товчийг мэдэрч улам бүр наалдав. Тэгтэл бүсгүй ямар ч эрийг дур тавиулам янзтай тачаангуй байдлаар дуу алдав. Дмитрий ганц хөдөлгөөнөөр л бүсгүйн нөмөрсөн даавууг хуу татав. Тэр ахин бүсгүйг хараад хамаг бие нь дур хүслээр оволзов. Цээжээс нь гал бадраана. Энэ мөчид бүсгүй инээмсэглэж, гар нь цээжин дээр нь ирж түүнийг зогсоов. Тэр гайхан бүсгүй рүү харахад тэрээр долоовор хуруугаа гозойлгож, уруулдаа хүргэв. Дараа нь хуруугаа тун ч урлагтайгаар долоогоод улмаар түүгээрээ Дмитрийн хүзүү цээж, хөхний нь товчийг нэгэнтээ шүргүүлэв. Залуу дуу алдаж улмаар ойртоход энэ удаа ч бүсгүй түүнийг зогсоов. Тэрээр хуруугаа ахин долоогоод залуугийн цээжинд хүрлээ. Савх шиг хуруунууд нь залуугийн цээжийг шүргэв. Удаахан тойрог хөдөлгөөнөөр тэрээр иллэг хийж эхлэв. Энэ бүсгүй түүний дур сэрлийг хөдөлгөж зөвхөн өөрийнхөө дүрмээр тоглож байлаа. Энэ нь ч залууд таалагдах аж. Дараа нь нойтон хуруу нь гэдэс ташаа руу нь гулсав. Тэрээр орноос өндийгөөд залуугийн эсрэг талд хөлөө нугалан суув. Дмитрий түүн рүү үсэрчихгүй юмсан гэж их л хичээж байлаа. Тэр хамаг биеэрээ бүсгүйг хүсэмжилж байлаа. Залуу багын мөрөөдөл нь толгойд эргэлдэж, бүсгүйгээс боломжгүй зүйлийг нэхэж байв. Тэр бараг шаардаж байсан ч тэр биеэ барив. Бүсгүй ч түүнийг удирдаж байлаа.
-Би хүсч байна гэж Дмитрий дуу алдав.
-Чшшшш гэж Наташа түүнийг зогсоогоод тоглоомоо үргэлжлүүлнэ. Түүний алга залуугийн хөлөөр гулсана. Тэр мөн л бүсгүйн эсрэг талд сууна. Бүсгүйн хөл маш удаан түүн рүү дөхөж түүний өсгийд хүрэв. Тэр яагаад ч юм чичрэв. Бүсгүйн хөнгөхөн хөл цааш хөлийг нь даган хөдөлж, улмаар хөлөө дэлгэхэд тэнд дэлбээгээ нээсэн умдаг нь харагдав. Залуугийн эрхтэн байж ядан чичирнэ. Тэрээр ахин дунд хуруугаа долоогоод түүнийгээ өөрийн умдаг руу явуулав. Наташа дуу алдав. Бүсгүйн өсгий залуугийн эрхтэнд хүрчээ. Улмаар хуруугаараа ил гарсан ягаахан толгойг нь зөөлхөн хавчихад өнөөх нь чинээндээ тултал томров. Дмитрий түүний хөлийг бариад ам руугаа ойртууллаа. Улмаар хурууг нь долоож, үл ялиг хөхөж эхлэв. Наташа ахин дуу алдаж, өнөө умдаг дээр байсан хуруу нь маш хэмнэлтэйгээр хөдөлж эхлэв. Улмаар бүсгүй гэнэт түүн рүү ухасхийж уруулаа уруулд нь хүргэв. Дмитрий хэзээ ч ингэж үнсэлцэж байсангүй. Түүний уруулд давсархаг цус амтагдаж байлаа. Бүсгүй Дмитрийг үнсэж байгаад яваандаа түлхэв. Залуу ч орон дээр дээш харан уналаа. Наташа дөрвөн хөллөн түүний дээр гараад хацраас нь зөөлхөн хазлаа. Залуу гараараа бүсгүйн өгзөгийг барьж аваад алгаараа базаллаа. Бүсгүй ч түүний гарыг барьж аваад түлхэв. Түүний хэл хацар, хүзүү, цээжийг үнсээд улмаар гэдэс рүү оров. Бүсгүйн нойтон хэл эрхтэнийг нь оролдож, улмаар төмсөгийг чиглэв. Бүсгүй төмсөгийг амаараа болгоомжтой үмхэж аваад бага зэрэг татлаа. Улмаар уруулаараа эрхтэний толгойг бага зэрэг үмхэж аваад хавчив. Дмитрий ямар нэг юм шивнэлээ. Тэр өөрийнхөө дуу хоолойг сонсохгүй байв. Ам нь чийг дааж, хэл нь халуун, зөөлөн байлаа. Сайхан бүсгүйн хэл түүний эрхтэнийг илж, үмхэж, оролдож байлаа.
- Наташа гэж Дмитрий дуу алдав.
- Би мэдэж байна. Би чинийх, намайг эзэмдээч.
Тэр орноосоо үсрэн босоод бүсгүйг тэврэв. Бүсгүй ч хөлөөрөө түүнийг ороон авав. Дима орноосоо босч бүсгүйг хүйтэн ширэн дээр тавилаа. Бүсгүйг тэвэрч байх хооронд түүний эрхтэнийг даган дур сэрлийн шингэн ялгарч байлаа. Тэр бүсгүйн хөхийг энхрийлнэ. Гар нь үсийг нь илбэж, эрхтэн нь нойтон бэлгийн уруулыг даган гулсана. Тэр халуухан биенээс холдож улмаар бүсгүйн доодох руу шунгав. Эрхий хуруугаараа тэр том бэлгийн уруулыг ангайлгаж эмэгтэй хүний үнэрийг мэдрэв. Амтлаг цэцэг түүнд дэлбээгээ нээж өгөв. Хэврэгхэн дэлбээг гэмтээчихгүй гэх шиг тэр эрхтэнээ зөөлөн оруулав. Улмаар явуулсаар угт нь тулгав. Бүсгүй дуу алдаж хуруунууд нь гар руу нь шигдэн оров.
-Хонгор минь, алив ээ. Чи юунд удна вэ гэж тэр гуйна.
Түүний эрхтэн бүсгүйн биед орж улмаар хамаг хүчээрээ бүлж эхлэв. Цохилт бүрийд бүсгүй дуу алдан хашгирч байлаа. Залуу бүсгүйн биед нь ямар нэг юм шивнэнэ. Тэд хамтдаа хашгиралдана.
Халуухан шингэн бүсгүйн биед садрав. Бүсгүй яг л гичий чоно шиг хүнгэнэн уухилна. Дмитрий өвдөг дээрээ сөхрөн унажээ. Гар нь суларч улмаар толгойгоо хөхөн дээр нь тавилаа.
Дмитрий орон дээрээ сэрлээ. Тэр тун аз жаргалтай байлаа. Хэзээ ч зүрх сэтгэлд нь ийм их цэцэг цэцэглэж байсангүй. Тэр өөрийгөө өндөрт дүүлэн нисэх шувуу шиг л санаж байв. Баруун гараараа нууцлаг үл таних бүсгүйг хайж байлаа. Гэвч тэр олсонгүй.
-Бурхан минь гээд тэр нүдээ нээв.
* * *
Дмитрий машиндаа сууж байлаа. Гадаа хэдийнэ үүр хаяарчээ. Гадаа болжмор жиргэж, гудамжаар нойрмог хүмүүс хөлхөлдөнө. Гар нь хажуугийн суудлыг тэмтэрч байж. Хорин дөрвөн цагийн дэлгүүрээс тэр ердөө хорьхон метрийн зайд байлаа. Дэлгүүр орох замдаа зүүрмэглэсэн байж.
Зүүд нь бодит байдал байгаагүйд тэр харамссангүй. Одоо тэр дэлгүүр явж мянган сарнай худалдаж аваад Катя дээрээ очно. Одоо л тэр түүнгүйгээр амьдарч чадахгүй, зүрх сэтгэлээсээ түүнийгээ бэлэглэнэ гэдгээ тэр ойлгов. Катя түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй хүн нь гэдгийг тэр ойлгов. Энэ бол түүний амьдралын хамгийн зөв шийдвэр болно гэдгийг тэр мэднэ.