|
|
|
|
Гэрийнхээ хаалгыг сайтар хааж бай... |
|
|
|
|
|
Гэрийнхээ хаалгыг сайтар хааж бай...
2014-08-21Нөхөр, эхнэр, үр хүүхдүүдийнхээ хамт тусгаар амьдрах орчин нь гэр. Энэ бол зөвхөн тэдний л амьдралын орон зай. Тэд энэ орчинд бие биенээ хайрлан энхрийлж, халамжлан анхаарч, бие биенээ жинхэнээр нь мэдэрч, аажим аажимдаа бие биедээ дасч, шингэн уусдаг. Тэр орчин нь ямагт халуун дулаан байж чаддаг бол бүгдээрээ сэтгэл хангалуун амьдарч, бусдын бахархлыг төрүүлэх хэрээрээ бусдад жинхэнэ тус болж чаддаг. Сэтгэлийн халуун дулаан уур амьсгал гэдэг эхийн хэвлийгээс гадна, хамтаараа амьдарч жаргаж байгаа гэр оронд нь үргэлжилнэ. Үр хүүхдүүд нь заримдаа гэрээсээ гаднах хүйтэн уур амьсгалыг мэдрэхдээ айн цочирдож "Аав аа, ээж ээ яагаад ийм байгаа юм бэ? "хэмээн сэтгэл нь зовинон шалгаана. Тэр болгонд нь хариу болгож "Амьдрал тэгш байдаггүй юм аа хүүхдүүд минь. Бид өөрсдөө ийм байж чадаж байгаа юм чинь өрөөл бусдад бас тийм байхад нь туслах хэрэгтэй" гэж сургамжилна. Хүүхдүүд өсч том болоход тэдний сэтгэлийн илч дулаан хамтдаа л "томорч" байдаг. Гэр гэдэг газар дээрх эхийн дулаан хэвлий, хайр ямагт бялхаж үрждэг орчин.
Айлд зочин морилж ирэх бүрийд монголчууд хаалгаа дэлгэн угтаж, мордож буцахад нь хаалганыхаа гадна заавал үдэж өгдөг. Буцаж орохдоо хаалгаа заавал хаана. Магадгүй таагүй үйлдэл болон харилцаанаас шалтгаалж хэн нэгнийхээ харцанд буусан бухимдлын сүүдрийг аргадаж учирлан арилгахыг хичээдэг. Гомдлоос нь урсан асгарах нулимсыг нь арчиж, толгойг нь цээжиндээ нааж аргадна, бас учирлана. Заримдаа учраа ололцож чадалгүй бачимдан муудалцахдаа бусдад мэдэгдэхгүйг хичээн, сэтгэл дотроо эвлэрэх зайгаа үлдээх гэж зөөлхөн дуугаар "хэрэлдэнэ". Сэтгэлд ээнэгших хайрын илчиндээ хожим нь эвлэрч, бие биедээ "бууж өгч" тайтгарахдаа, хаалгаа хааж гэр дотроо л бүхнийг шийдэж чадсандаа баярлан бие биенээ эрхлүүлдэг. Амьдралд тохиолдох адармаатай олон асуудлаа гэр дотроо шийдэж бай, хэмээн ганцхан хаалга байдаг байж болох. Олон хүмүүс орж гарахын учралд заавал угтаж, үдэж бай хэмээн наран тойрох урд зүг рүү хаалгаа харуулан гэрээ барьдаг байх, монголчууд бид. Сэтгэл хичнээн жихүүцэвч, хэн нэгнийг угтаж үдэхдээ нарны дулаан илчинд сэтгэлээ бүлээсгэж бай хэмээн тохиосон ч байж болох.
Монголчууд бид их ах дүүсэг хүмүүс л дээ. Туурга тусгаарлан ханаа шийрлэж, тулах баганаа хоёулаа түшиж, тулгандаа галаа өрдөж айл болсон хэрнээ заримдаа хэн нэг нь аав ээж, ах дүүсээ гэрийнхээ хоймортоо суулгаж, авах гээхийн ухаанаа тэднээр заалгах нь бий. Олон хүмүүс ямагт зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй орж гардаг болохоор хаалга нь ямагт онголзож, гажсандаа хяхтнан дуугардаг. Сэтгэлд хяруу унаж, жиндэж даарах тусам халуун дулаан хайрыг аажим аажмаар хөргөөж орхино. Олон олон хүмүүсийн хайрын бус, хүнийрхүү хүйтэн сэтгэлд үр хүүхдүүдийн сэтгэл нь жиндэн даарч, айж балмагдсандаа аав ээжээ ч хайрлаж ачлахаа умартах нь бий. Өнөө эс ч маргаашийн нэгэн өдөр амьдралд учирдаг хатуу тавилангийн нэгэн шалтгаан нь энэ. Өөрсдөө сэтгэл нь хөрч нэг л мэдэх дор гэртээ орохоос ч дургүй болно, халуун дулаан уур амьсгал үгүй болохоор. Хэн нэгэнтэй нь хамтдаа "гэрлэсэн хадмууд" нь харин үүнийг хэзээ ч ойлгож ухаардаггүй. Хамаг бурууг нь өөрийнхөөсөө зайлуулан өмөөрч, өрөөлийг буруутган хамтдаа үзэн ядаж байхдаа нэгэн айлын амьдралыг "самарч", аз жаргалыг нь хулгайлж байгаагаа мэддэггүй.
Хүн болгон төгс төгөлдөр биш. Амьдрал гэдэг ямагт аз жаргалаар бялхаж байдаг дардан зам ч биш. Учрангуутаа уусаж нийлдэг хосууд ч байдаггүй. Харин тэдэнд өөрийн гэсэн гэр орон бий, заяагаа холбосон болохоор. Сэтгэлд гэгээн нэгэн хайр байдагтай адил, гэрт орж гарах ганц л хаалга бий. Олон хүмүүстэй бид учирч уулзаж, найзалж нөхөрлөдөгтэй адил олон хүмүүс та нар дээр зочилж ирж буцдаг. Зочин болгон цэцэг барьж ирдэггүйтэй адил, зарим хүмүүс атаат хорон сэтгэл өвөрлөж ирэх нь бий. Та нарт таалагдсан эс таалагдсан сэтгэлээ зочноо мордсоны дараа хаалгаа хааж байгаад ярилцагтун, заавал учраа олж ойлголцож байгтун. Тэр хэрээр гэрийн тань хаалга бөх байж, гэрт тань ямагт дулаан эрчим мэдрэгдэж байх болно. Хардаж муудалцахдаа хаалгаа онгойлгоод бусад руу хашгирах аваас гэрт тань хүйтэн агаар орж, сэтгэлийг тань жиндүүлдэг юм. Энэ гэр бол та нарын л орон зай, өөр хэнийх ч биш. Дулаан, эс бөгөөс хүйтэн жиндүүн байх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л шалтгаалдаг. Гэрт тань зочилж бус, дайрч орох гэж зүтгэсэн нэгнээс эелдгээр татгалзаж, хаалгаа заавал хааж бай. Энэ хаалга танай гэр бүлийг муу муухай бүхнээс хамгаалж байдаг юм. Хаалгаа заавал, тэгэхдээ зөөлхөн хааж байгаарай.
Аав хүн гэдэг...
"Орноосоо буулгүй эцэг болох амархан, орноосоо буугаад аав болох хэцүү". Энэ бол зүгээр л хошигнол, гэхдээ эрэгцүүлж нэг бодмоор хошигнол. Үүлэн борооны үйлдлийн дараа хайртай бүсгүйгээсээ "би жирэмсэн болчихжээ" гэж хэлэхийг нь сонсоод нэгэнтээ цочирдоно, томорч түрсэн гэдэстэй хайртай бүсгүйгээ олны газар хөтлөн алхахдаа бусдын сонжсон харцан дор хоёронтоо ичингүйрнэ, өвдсөндөө чарлан ёолох хайртай бүсгүйн дуу алдах чимээний хэмнэлд энэ ертөнцөд хүн болж ирснээ уйлж хашгиран чарлах үрийнхээ дууг сонсохдоо гурвантаа уярч балмагдана. Яг л тэр мөчид "би аав боллоо шүү дээ" хэмээн сэтгэлдээ хашгирахдаа энэ ертөнцөд яах гэж зорьж ирснээ гэнэт ухаардаг. Тэр мөч эр хүний амьдралд эргэлт болж амьдралын утга учрыг, хүн болж ирсэн тавилангийн хариуцлагыг, сэтгэлдээ наран мэт хайрласан бүсгүй нэгэн тавилангийн түшиг, бас салшгүй нэгэн холбоосыг мэдэрдэг. Олон олон бардамхан залуусын амьдралд нэгэнтээ зогтусдаг зогсоол нь энэ. Ухаарал ч бий, учирлал ч бий энэ зогсоолд.
Өөрийн үргэлжлэл болох үртэй болохдоо эр хүн гэнэт амьдралыг огт өөрөөр хардаг. Өөрийг нь өвчсөн мэт адилхан тэр л үрийнхээ үнэгчлэн инээмсэглэх төрхийг харахдаа хад чулуу мэт хатан зүрх нь хайлан уярч, урсгал ус мэт намуухан урсдаг. Үрийг нь хэвлийгээсээ төрүүлсэн тэр бүсгүй өмнө сөгдөж, үүнийх нь төлөө насан туршдаа хайрлах болно хэмээн сэтгэлдээ андгайлдаг. Өдөр хоногоор өсч өндийж, элдвийн ааш араншингаараа бусдын өхөөрдлийг татаж, ядарч бухимдсан сэтгэлд нь наран мэт мэлтийн гэнэт уяруулах тэр л бяцхан үр нь амьдралынх нь утга учир болно. Зүгээр л гар дээрээ наран мэт өргөж зөөлхөн зулайг нь үнэрлэхэд сэтгэлийн чанадаас уярал залж, зүрхний тэртээгээс хайрын булаг урсана. Хүүхдээ уйлахад нь зүрх нь урагдаж, сэтгэл нь сэмэрч, бачимдал нь бараан үүл мэт хуралдан аянга мэт цахилна, гэхдээ түүнийгээ ил гаргахгүй. Хүүхдээ өвдөхөд нь уйлж хашгирахгүй ч гэлээ сэтгэлдээ тарчлан хашгирна, гэхдээ ил гаргаж дуугарахгүй, борооны өмнөх бараан үүлс мэт дүнсийнэ. Үрээ инээж баясахад нь үүлгүй тэнгэрийн наран мэт мишээнэ, муухан мушийна. Эр хүний үрээ хайрлах хайр нь сэтгэлдээ буцалж, хал нь гаднаа чулуу мэт цахилж байдаг.
Санаснаар болдоггүй энэ орчлонд аав хүн үрийнхээ төлөө шаналж амьдардаг юм. Үгэнд нь оролгүй огт өөрөөр явж одоход ч сэтгэл дотроо л аргадаж учирладаг юм. Өөрийг нь огт тоохгүй юм шиг авирлаж, ээжийгээ баярлуулж байхад нь хүртэл эр хүний ууч сэтгэлээр "овоо доо миний муу хүүхдүүд" гэж сэтгэлдээ хайрыг ширгээж байдаг юм. Насны хяруун дор хүч нь дутаж суухдаа хэдэн муу хүүхдээ л сэтгэлдээ өмөөрч "за яахав дээ, залуу явж үзээгүй юм биш" хэмээн уучилна. Замбуулин энэ хорвоод бүргэд шиг дэвж явахдаа омголон байсан үеэ хүүхдүүдээсээ анзаарч "ертөнцийн нэгэн жам" хэмээн хэгжүүрхэнэ. Шүүдрийн мянган дуслаар цай чанаж эхийгээ ачлаарай гэж үрдээ захихдаа өвсний нэгэн дусал шиг сэтгэлдээ уяран бөнжийж байдаг юм, аав хүн. Сэтгэл нь хорвоогийн жаргал зовлон дунд сэмэрч байхдаа үрээ л "сайн явахыг нь үзэх" гэж өөрөө зуу наслахыг хүсдэг юм сэтгэлдээ. Өөрийнх нь үргэлжлэл үр хүүхэд нь энэ ертөнцөд үлдэж байгаа болохоор амьсгал хураахдаа хүртэл амгалан тайван байж чаддаг юм, аав хүн. Үүлтэй тэнгэрийн тэртээгээс даль жигүүрээ хумин довтолгох эр бор харцага, жигүүрхэндээ хүчтэй байсаар халихдаа үртэй хүний мянган жаргалыг сэтгэлдээ тээж оддог юм. Аяа аав мину зээ.
Маргаашийнхаа тухай дандаа бодож бай
...Өглөө сэрэхэд минь нарны туяа цонхны хөшиг нэвтлэн гийж, онгорхой цонхоор шувуудын жиргээ хөгжилтэйеэ исгэрч, энэ ертөнцийн түмэн авиа чихнээ сонордохуйяа сэтгэлийг сэргээнэ. Энэ л гэгээлэг ертөнцийн түмэн гэрэл гэгээ, хөг аялгуунд амьд бүхэн сэргэж идэх хоол, амар амгалан амьдрахуйн буман нугачаанд сэргэж, бас бүдчинэ. Яг энэ өдөр энэ ертөнцийн эгшиг хэмнэлд дор хэн нь энэ ертөнцийг орхиж, хэн нь энэ ертөнцөд залран ирэхийг таахуйяа бэрх. Өнөөдөр оршин байгаа бид нэгэн агаараар амьсгалж, нэгэн нарны гэрэл дор ав адилхан амьдралын хэмнэлээ үргэлжлүүлэх гэж эвшээлгэж, яарч сандарч, бас дуулж бүжиглэн, зарим нь аажуухан алхангаа кофе ууж, сонин шагайлж өөр өөрийн орон зай руугаа тэмүүлэх. Зарим нь баярлаж, зарим нь гуниглаж, хэн нэг нь уйлж, хэн нэг нь өөртөө болон бусад руу инээмсэглэж шөнийн түнэр харанхуйд болж өнгөрсөн сайн муу илч энерги бүхнээ бусад руу илгээх аж.
Өглөөний наранд сэрсэн тэр л мэдрэмжээрээ хүмүүс бид оройг хүлээдэг. Өөр юу ч санамсаргүйгээр өөрчлөгдөхгүй бол, бид маргаашийн тухай тэгтлээ бодохгүйгээр өнөөдрөөр амьсгалдаг. Хэн нэгэнтэй маргалдаж бухимдсан сэтгэлээ шар айргаар даруулж, хээнцэрхэн бүсгүйд дурласан сэтгэлээр мухлагаас сарнай цэцэг худалдан авч түүн рүүгээ зорьж, магад нэгний магтаалын үгэнд баярлан цаас эрээчиж, гомдоосон нэгэндээ гэрээслэл бичин амиа егүүтэхийг завдаж, голоо зогоох хоолны төлөө биеэ арилжиж, гомдол баяр дунд хүмүүн бид савчиж амьдардаг. Нар жаргаж харанхуй нөмрөхөд уушийн газрууд хүмүүсээр дүүрч, ууж идэн тамшаалах орчинд энэ өдөр амьд яваадаа баярласан хүмүүсийн хөлчүү дуу танхим дүүргэж, эргэж ирэхгүйгээр одсон нэгний төлөө харууслын хундага өргөж, дусал нулимсаа хурууныхаа өндгөөр арчина. Бас шинээр дурлаж, маргаашийн өдөр энэ ертөнцөд морилон ирэх жаахан хүүхдүүдийн төлөө дарстай хундагаа өндөрт өргөж, нэгэн ерөөлийг бие биедээ дамжуулна. Бид хүссэн ч эс хүссэн ч энэ ертөнцийн наран эргэдгээрээ эргэдэг, бас жаргадагаараа жаргадаг.
Өглөөний нар манддагаараа мандаж, үдшийн нар жаргадагаараа жаргана, энэ бол ертөнцийн хэн ч өөрчилж чадахгүй хэмнэл. Өнөөдөр бүх зүйл болдогоороо болж өнгөрнө, юуг ч өөрчлөхгүй. Энэ л үедээ маргаашийн тухай заавал бодож бай. Эргэцүүлж маргааш юу хийж чадах, юунд хүрч болох тухай заавал бодож бай. Өнөөдрийн энэ амар амгалан амьдрал хэвээрээ үргэлжилж чадах уу? гэж өөрөөсөө асуу. Маргааш надад хэцүү бэрх зовлон тохиолдвол давж чадах уу? гэж эргэцүүл. Маргааш гэдэг ирж яваа цаг. Магад бидэнд юу авч ирэхийг таах ч аргагүй. Зовлон жаргал ээлжилдэг хорвоод юу ч эс тохиолдох билээ. Зорьж зүтгэж яваа үйлс бүхэн бүтэмжтэй байхыг хүн болгон л хүсдэг. Түүний төлөө юу хийж болохоо эргэцүүлж нэг тунгаах хэрэгтэй. Алдаа оноо гэдэг хүний мөн чанарыг шалгадаг шалгуур. Амраг хайрт, анд нөхөдтэйгээ энэ хэвээрээ байж чадах эсэх нь энэ л хэмжүүр. Аав ээждээ ачлалт үр нь хэвээрээ үлдэх эсэх нь энэ л амьдралын хэмнэл. Бид өнөөдрөөр амьдарч чадаж байгаа юм чинь үргэлж маргаашийн тухай бодож байх хэрэгтэй мэт. Учир нь тэр ирж яваа цаг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:gala_mn@yahoo.com |
Гэрийнхээ хаалгыг сайтар хааж бай... |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиггүй өндөг худалдаалсан зөрчил илэрчээ 17:36 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ.
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 07-13-ны өдрүүдэд гүйцэтгэжээ. »»
|
|
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 16:49 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.
|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна. »»
|
|
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон 16:17 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
“Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Өргүй Монгол хөдөлгөөн”, “Зээлтэй иргэдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ЦЕГ:С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас ДНК Т.Чимгээ,Б.Содномдаржаа , Ц.Амгаланбаатар нартай таараагүй 15:59 Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
|
Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 сарын 3 өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад Америкийн нэгдсэн улсын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон. »»
|
|
Анхаарал сулрах эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ 15:38 Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан
|
Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан »»
|
|
Каннын кино наадмын улаан хивснээ 15:31 Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья.
|
Францын Номин эрэгт 77 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ. Улаан хивсний ёслолд уригдсан алдартнуудын онцлох дүр төрхөөс танилцуулья. »»
|
|
“Уулчин Л.Пүрэвсүрэн олдоогүй. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 19-нд үргэлжлүүлнэ“ 15:27 Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд
|
Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон Ц.Өсөхжаргалын цогцсыг өнөө өглөө Эверестийн өмнөд »»
|
|
УИХ-ын даргын ивээл дор зохион байгууллагддаг "Номын баяр" 18-нд нээлтээ хийнэ 14:34 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. »»
|
|
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ 14:30 Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.
|
Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудлын эзэд татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаарыг нь хоёр салгаж, нэг давхарт нь хоолны газар үйлчилгээ эрхэлж байгаа ч улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж. »»
|
|
ТБХ:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14:08 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.17/ хуралдаан 09 цаг 45 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
"ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮД БАГА БАЙНА" 13:50 Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа.
|
Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олжээ 12:15 Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ
|
Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олсон гэж саяхан эх сурвалж мэдээллээ »»
|
|
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 12:04 Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал
|
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал »»
|
|
Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална 12:02 Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой.
|
Г.Занданшатар: Орон нутагтайгаа зөвшилцсөн, үр ашигтай уул уурхайн төслүүд л хэрэгждэг байх ёстой. »»
|
|
Төв номын сан 3 сая судар номоо авч үлдэж, үйл ажиллагаа хэвээр явуулна 11:35 Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө.
|
Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө. »»
|
|
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ 11:05 Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм.
|
Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. »»
|
|
Манай “хоршоо”-г тойрсон асуудлууд 11:04 “Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ
|
“Шинэ хоршоо” хөдөлгөөн гэж юу вэ »»
|
|
"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү? 10:57 Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг.
|
Залуусын хүсэн хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг. »»
|
|
Apple компани iOS 18 системийн шинэ функцийг танилцуулав 10:56 “Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр
|
“Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр »»
|
|
Ж.Гүррагчаа, Д.Содном, Д.Чойжамц хамба тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд УРИАЛГА гаргажээ 10:53 Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
|
Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл /НҮТББ/ саяхан байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн »»
|
|
100 тонн нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ 10:52 Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам
|
Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам »»
|
|
Хиймэл оюун ухаан сээтэгнэж чаддаг боллоо 10:46 OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа.
|
OpenAI компани хиймэл оюун ухааны бүтээл болох ChatGPT чатботын хамгийн сүүлийн хувилбарыг танилцууллаа. »»
|
|
ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга, дэд захирал байсан Ж.Батчулуун нарын хэргийг шүүхээс буцаав 10:29 ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан
|
ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийн урьдчилсан »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ 10:14 “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.
|
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай. »»
|
|
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 10:02 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10:21 Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
|
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.05.16) Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. »»
|
|
Жейло, Бен Аффлек нар тусдаа амьдарч эхэлсэн үү? 10:20 Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх
|
Холливудын дуулиант хосуудын нэг болох Женнифер Лопес болон Бен Аффлек нарыг хоёр тийш болох гэж байгаа гэх »»
|
|
Голын сав дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав 10:16 Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын
|
Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын »»
|
|
Хөгжлийн банкны хуучин удирдлагууд ялаа эдлэхээр боллоо 10:13 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ.
|
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ. »»
|
|
Б.Солонго Б.Баабар С.Баярцогт нарыг халз мэтгэлцээнд дуудав 10:08 Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ.
|
Хууль зүйн дэд сайд Б.Солонго нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ. »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад БЭЛЭН БОЛЛОО 09:43 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. »»
|
|
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 20:54 Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
|
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.16) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. »»
|
|
“С” сүлжээ дэлгүүрийн ажилтанууд үйлчлүүлэгчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ 14:10 Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан,
|
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, »»
|
|
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 14:08 "Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
|
"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. »»
|
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна 10:05 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
|
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ 09:48 Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж
|
Санал авах өдөр ажиллаж байгаа ажилтнуудад албан байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлж »»
|
|
"Улаанбаатар марафон"-д 140 гаруй гэр бүл гүйхээр бүртгүүлжээ 09:44 "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж,
|
"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, »»
|
|
Монгол Улсад 10-аас дээш ам бүлтэй 6,176 өрх бий 09:25 "Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна.
|
"Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
Тойрогт нэр дэвшигч үү, ам угтуул авч байгаа бөх үү? 08:38 Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр
|
Сүүлийн үед УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа зарлаад буй зарим горилогчийг харахад сонгуулийн тойрогт нэр »»
|
|
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 08:31 Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт,
|
Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, »»
|
|
ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ 08:14 Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд
|
Хүннү Эйр компани Далиань хотын Проспект травэл компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд »»
|
|
Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ 08:07 Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх
|
Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх »»
|
|
САЛТАНАТ НУКЕНОВАГИЙН ААВ: Бид улсынхаа шүүхэд итгэж байна 19:14 Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ.
|
Казахстанд 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө гарт амиа алдсан Салтанат Нукеновагийн аав Амангельды Нукенов хэвлэлд анх удаагаа ам нээжээ. »»
|
|
|
Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ 14:03 АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.
|
АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ. »»
|
|
14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ 12:54 Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
|
Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. »»
|
|
БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ 10:19 БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
|
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. »»
|
|
Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв 10:14 БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд,
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, »»
|
|
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа 10:07 БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга
|
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга »»
|
|
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ 09:59 Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч,
|
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, »»
|
|
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ 09:21 Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг.
|
Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. »»
|
|
ОПЕК сарын тайлангаа гаргав 17:03 Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.
|
Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ. »»
|
|
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ 08:53 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна »»
|
|
Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА 17:49 Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.
|
Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ. »»
|
|
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ 16:16 МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр
|
МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр »»
|
|
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ 15:03 Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.
|
Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. »»
|
|
Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо 10:45 Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/
|
Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ »»
|
|
Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ 10:29 Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.
|
Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов. »»
|
|
13000 жилийн өмнөх хүний мөр 11:39 Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.
|
Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ. »»
|
|
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна 22:12 СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна
|
СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна »»
|
|
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ 11:55 547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.
|
547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв. »»
|
|
Украины фронтын байдал хүндхэн байна 08:40 Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа.
|
Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. »»
|
|
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв 14:47 Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн
|
Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн »»
|
|
Ерөнхийлөгчөөр 5 дахь удаагаа сонгогдсон Владимир Путин Төрийн тэргүүний тангараг өргөлөө 10:41 Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна.
|
Владимир Путин ирэх зургаан жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал хашна. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|