2014-08-17-Та манай урлагийн алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсан хүн. Тэгэхээр тухайн цагийн сайхан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Анх 1954 онд хотод орж ирэхэд манай садангийн хүн одоогийн УДБЭТ-т, /Улсын хөгжимт драматик театр/ тайз засах ажил байна гэж дуудсан юм. Би ч айгаад яаж чадах вэ гээд очилгүй байгаад байсан чинь хоёр хоногийн дараа дуудаад “Чи бахь бариад цахилгаан засаад байж дөнгөх үү” гэхээр нь хүрээд очсон даруй л цахилгааны монтёр болгосон, Угтаа би тайз засна гэхээр нь байшингийн тааз л засч янзлах юм бодохгүй юу. Намайг театрт очиход алдарт Цагааны Цэвэгмид гуай дарга нь байсан, тухайн цагт тавхан Ардын жүжигчин байсан нь бүгд тэнд байсан. Н.Цэвэгмид, Г.Дашдэлэг, Э.Оюун, Д Ичинхорлоо бүгд байв даа. Миний багш Л.Намхайцзрэн гээд олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байлаа. Гавьяатууд бол олон байсан. Тэгэхэд чинь "Цогт тайж” кинсны буянаар хэд хэдэн гавьяат терчихсөн байсан юм.
-Хүмүүс Л.Намхайцэрэн гуайн тухай олон л дурсамж ярьж байдаг. Шавийн хувьд ямар нэг гэгээн дурсамж хэлбэл?
-Багш маань сүүлд Соёлын яамны орпогч сайдаар очсон юм. Яаманд байхдаа нэг өдөр намайг дуудаж байна. Хүрээд очсон чинь Завхан аймгийн театрт зураач, гэрэлтүүлгийн хоёр хүн хэрэгтэй гэнэ, С.Гунгаасүх эд нарыг яв гэсэн томроод болохгүй юм. Тэгэхээр хоёулаа явна гээд өнөөх сайд маань өөрөө явах гэж байдаг. Ийм л сонин хүн байсан юм. Бас нэг яаман дээр дуудсан чинь зөрөөд л одоохон гээд гарлаа. Би ч суугаад л байлаа нэг цаг боллоо, бүр хоёр цаг болгоод л өрөөнийхөө цоожийг дуугаргаж байгаад орж ирээд манай өрөө чинь онгорхой байх юм гээд гайхаж байна, тэгснээ намайг хараад чи яаж яваа юм гэж байна шүү. Би ч та л дуудаа биз дээ гэвэл “Нээрээ тийм л дээ, чамайг Сүхбаатар явуулахаар болсон” гэж байна. Ийм л мартамхай, уймраа ч гэмээр сонин хүн. Театрт байхад үүдээр орж ирээд л “Хөөе Иш ээ, энэ хүмүүсээ хөдөлгөөд энэ гэрлүүдээ янзлаач, харанхуй юм” гээд уцаарлаж байна. Би ч танд өчигдөр солих гэрлийн мөнгө байхгүй, та өгнө гэж хэлсэн шүү дээ гэлээ. Гэтэл учиргүй уурлаад яваад өглөө. Харин сүүлд нь нээрээ би чамд тэгэж хэлсэн юм билээ, уучлаарай гэж байсан.
-Анх цахилгаанчин байсан хүн яагаад тайз гэрэлтүүлж эхлэв?
-1956 онд нэг жүжиг тоглох гээд Ардын их хурпын депатутаар Д.Цэвээнжав дарга маань сонгогдчихсон. Өөрөө ч гол дүрд нь тоглох билүү. Нэг гэрэлтүүлэгч байдаггүй, намайг оронд нь гэрэлтүүлэх ажил хийлгэхгүй юу. Түүнээс хойш гурав хоногийн дараа Л.Намхайцэрэн багш дуудаад “Чи гэрэлтүүлгийн ажил хий” гэсэн. Их баярлаж байсан даа, 1959 онд багш маань Герман яваад гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж авчирсан юм. Түүнийг 1959-1962 он хүртэп тавиад театр маань сайхан гэрэлтүүлэгтэй болсон.
-Манай алтан үеийн сайхан бүсгүйчүүд бүгд байгаа биз дээ. Тэдэнтэй ямар харьцаатай байв даа?
-Бүгд байсан. Д.Цогзолмаа, Хандсүрэн гуай, Долгорсүрэн, Пүрэвсүрэн гээд сайхан сайхан эгч нар бүгд ажиллаж байсан, Миний хувьд ямар юм байх вэ, хөдөөнөөс ирсэн бүрэг амьтан ажлаа хийгээд л явна. Нэг удаа жижүүрийн утсаар Цогзолмаа гуай намайг дуудаад "Иш ээ тэр өрөөний диван дээр нэг дугуй толь байгаа, түүнийг аваад хадгалчихаарай. Би өглөө авья” гэж байсан. Өглөө ч ажил цуглах үеэр
өөрөө ороод ирэхээр нь бушуухан шиг л аваачаад өгсөн. Их баярлаад л “Энэ чинь Москвагийн Большай театраас дурсгал болгож авсан юм” гэж байснаас харахад их дуртай толь нь байсан байх. Д.Цогзолмаа гуай чинь мундаг соёлтой хүн байсан шүү, үүдээр орж ирэхдээ хэнтэй ч хамаагүй мэхийж мэндлээд явна. “Цогт тайж”-ийн Хуланд тоглодог Долгорсүрэн гуай их сайхан ааштай. Гэрт нь цахилгааны холбогдолтой ямар нэг ажил гарвал намайг гуйна. Нөхөр нь манай Соёлын сайд асан нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай угтаж аваад л хоёулаа их сайхан хүмүүс байсан даа. Тэр үеийн хүмүүсээс амьд байгаа нь цөөн дөө.
-Тэднээс арай хожуу үеийнхэн гээд тантай ажиллаагүй хүмүүс байхгүй биз дээ?
-Одоо энэ Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Жамъяндагва бид гурав нэг жил театрт очиж байсан юм. Манай Д.Жамъяндагва нарийхан өндөр шар хүү хоорт зогсдог байлаа. Тэгээд энэ Ардын жүжигчин Х.Уртнасан, Л.Эрдэнэбулган гээд бүгд ирсэн. Гэтэл сая манай Д.Жамъяндагвын шавь нар нь багшийгаа халчих шив дээ, Бүгд л түүнийг дагаж, зааж, зуруулж өдий зэрэгт хүрснийг нь мэдэх юм байна.
-Л.Эрдэнэбулган гэснээс түүнтэй ярилцаж суусан чинь “Манай дуурийн урлагт 10 жилийн нас байна уу, үгүй юу” гэж байна билээ. Таны хувьд халуун тогоонд нь байсан хүн юу гэж хэлэх бол?
-Миний хувьд манай дуурийн урлаг 10 бүү хэл хэдэн зууны настай гэж бодож байна. Манай Л.Эрдэнэбулган 1960 онд дагалдан дуучнаар ирж байсан юм. Тэгээд залуу хүн Болгарт суралцаж ирээд дарга ч явсан хүн. Хүмүүс түүнд их дургүй байдаг, манай хүн өөрөө жаахан эвгүй зантай. Ямар сайндаа өөрийнх нь тоглосон Жалцав гэж дүр бий. Театрынхан л яг Жалцав мөн гээд жиг жуг гэлццэг л байсан. Тэр дүр нь нэг онц биш зантай хүний дүр л дээ.
-Саяхан дуурийн театр есөн дуучнаа халсан. Та нарын үед ахмад үе, залуу үе гээд нуглаа гарах явдал байв уу?
-Бидний үед огттийм зүйл байсангүй. Хүмүүс нь ч сайхан байжээ. Нэгнээ муучлах, ажлаас халах гэдэг бол хол байжээ.Аль болох дэмжиж ажиллахыг л бодно.
-Х.Уртнасан гуай ямархуу охин театрын босгоор алхаж байв?
-Манай Уртаа шөвийсөн туранхай, годгоносон охин ирж байсан. Намайг Ишээ ахаа л гэнэ. Түүнийг тойрон хүрээлэгчид, найз нөхөд бүгд л Иш ээ ахаа гэдэг юм. Анх манай театр чинь Улсын хөгжимт драматик театр гэж дуучид бүжигчид, жүжигчид хамт байгаад сүүлд одоогийн энэ УДЭТ Залуучуудын театр нэртэйгээр тасраад явсан юм. Тэгэхэд манай дарга А.Таяа байж, намайг дуудаад “Иш ээ театр тасраад явах гэж байна. Би даргаар нь явна. Тэгэхээр чи намайг дагаад явна шүү” гэсэн юм. Гэтэл манай Л.Намхайцэрэн багш дуудаад “Чамайг Залуучуудын театрт очино гэж дууллаа. Би чамайг явуулахгүй, дэргэдээ ажиллуулна, тавьж өгөхгүй шүү” гэсэн ч нэгэнт Соёлын яамны тушаал гарчихсан учир яах билээ.
-Тэнд очихдоо мөн л тухайн цагийн мундагуудтай хамт яваа биз?
-Тэгэлгүй яах вэ. Өнөөх Д.Сүхбаатар жанжины эхнэрт тоглодог Ө.Рэнцэнноров дарга нь болж, мөн “Цогт тайж"- ийн Арслан тайжид тоглодог Цэрэндэндэв, “Үер”-ийн Болдод тоглодог С.Гэндэн гээд алдартай хүмүүс олон байсан. Сүүлд Хүүхэлдэйн театрт байхад одоо энэ Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн дагалдан жүжигчнээр манайд ирж байсан юм. 1963 онд Б.Лхагвасүрэн залуухан, түүний шүлэг зохиол бичдэгийг ч мэдэхгүй шүү дээ.
-Их найрагч маань ямаршуухан залуу байв. Лав л жүжигчин болсонгүй?
-Яаж жүжигчин болох билээ. Тоглосон кино байдгийг бол мэднэ биз дээ. Жүжигчин болох ч байсан юм билүү хэн мэдлээ. Юутай ч их том зохиолч байж дээ. Сүүлд би шавийн хамт Москвад мэргэжил дээшлүүлэх гэж очсон юм. Гэтэл тэнд сурч байсан Б.Лхагвасүрэн, Соёлын яаманд байсан Хайзан хоёр утасдаад л “Хаана байна" гэхээр нь би буудлын нэр, өрөөний дугаараа өглөө. Би Хайнзанг сайд гэж тоглоом шоглоомоор дуудна. Тэгээд л хамт явсан шавьдаа манай сайд байсан хүн ирнэ гээд хэлчихгүй юу. Өнөөх шавь маань бөөн хөл болоод ширээ засаад сүйд. Гэтэл Хайнзан гэж пөөнийсөн, салбайсан хар юм, Б.Лхагвасүрэнтэй хамт орж ирлээ дээ. Шавь маань өөр өрөөнд ороод л “энэ үнэхээр сайд байсан юм уу” гэж байна. Тийм ээ гэвэл “мөн ч хээгүй хүн байна шүү” гэж байж билээ. Тэгэхэд Б.Лхагвасүрэн их наргиантайгаар
“Гааль хуульгүй болоосой
Гарын бэлэгтэй явах юмсан
Оросын мөнгөтэй ч болоосой
Онгоцоор нисээд явах юмсан” гэж шүлэглээд, би түүнийг нь ая оруулж дуулаад хөгжилдөж байсан. Аргагүй л зохиолч хүн хэлэх мөрүүд байгаа биз. Б.Лхагвасүрэн бид хоёр сүүлд намын орлогч гишүүнээр хамт элсч байлаа. Тэр цагт чинь эхлээд орлогч гишүүнээр элсүүлээд хоёр жил болсны дараа жинхэнэ гишүүн болох үгүйг хэлэлцэнэ. Одоо ч авахгүй гээд байхад өгдөг болжээ.
-Хөдөө гадаа бол их явсан биз дээ?
-Манай Ардын жүжигчин Д.Гомбосүрэн гуай бригад ахлаад их явна даа. Бригадаас гадна, би хөдөө аймгийн театруудад зөвхөн гэрэлтүүлгийн ажил хийх гэж 110 удаа явсан байдаг юм. Анх Говь-Алтай аймагт Алтай чуулга байгуулагдаж, Соёлын сайдын даалгавараар Алтай чуулгын гэрэлтүүлгийг хийж байлаа. Үүнээс хойш аймгуудын захиалга тасраагүй дээ.
-Намхайцгрэн гуай Орос эхнэртэй байсан гэдэг. Та бодоход олон уулзаа даа?
-Уулзалгүй яах вэ. Намхай багш нэг жижиг гэрлийн бүрхүүл тавих болсон ч намайг гэртээ аваачина. Лена гэж сайхан зантай орос авгай байсан. Гэрт очоод юм хийхэд хар лент авчирчихаад л үнэрлээд зогсоно, тэгээд манай аав цахилгааны хүн байсан юм. Үүнийг үнэрлэхэд мөн ч сайхан шүү гэдэг байсан. Ус нутгаасаа хол бүсгүй үрийн тэр төрх их л эмзэг тусдаг байж билээ. Лена Хөгжим бүжгийн сургуульд эмч байсан юм. Нэг удаа хурал дээр таараад л Намхайцэрэн Лена гэж дуудахаар нь гайхаад байсан чинь оросууд нөхрөөрөө овоглож дууддагыг мэддэггүй байж.
-Тайзны гэрэлтүүлэгч гэдэг асар их мэдрэмжийн ажил. Залуу цагтаа өвөрмөц шийдэл бүхий гэрэлтүүлэг хийж шуугиулж байсан байлгүй?
-Миний сайных юу байх вэ. Манай Э.Оюун багш л гэрлэн хөшиг гэж нэг зүйл гадаадад бий. Түүнийг л хийх хэрэгтэй гээд байнга ярина. Нэг ажил бага өдөр түүнийг хийх гээд л оролдоод сууж байтал хэсэг хүмүүс орж ирээд л Л.Ванган гуай "Энэ чинь яасан сонин шинжлэх ухаан бэ надтай уулзаарай” гээд гарлаа. Би тэрүүхзндээ айгаад, арга байжуу, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд дуудаж байхад чинь. Тэгээд л хулгаад очтол “би эд нараар ийм зүйлийг хийлгэх гээд ердөө хөдөлдөггүй, чи үүнийг хаанаас сурав, хэн зааж өгөв” гэнэ. Би ч хэн ч заагаагүй, Оюун багш л иймэрхүү юм байдаг гэж хэлсэн юм гэсэн. Тайзны арын хөшиг рүү гэрлээ ойлгоод техникийн аргаар хөшиг татдаг арга байхгүй юу.
-Таны хувьд дэлхийн олон сонгодог бүтээлд ажилласан байж таарна. Энэ талаар хууч дэлгэхгүй юу?
-Дэлхийн олон сонгодогыг тавихад хамт ажиллаж байлаа. “Спартак” бүжгэн жүжгийг тавих гээд манай Д.Жамъяндагва их сүртэй л гэрэл их сайн байна шүү гээд явах, Тэгэхэд манайх Новосибирсктэй хамтарч тавих байсан юм. Үүний дагуу би тэнд очиж гурван сар болсон. Тэр бүтээлийн гэрлийг би их сүрхий хийсэн учраас нэг хэсэг яригдсан, залуу ч байж дээ. Спартакийг олон жадны үзүүрт өлгөөтэй байхыг харуулах гэж зорьсон юм. Үүнийг л гэрэл, мэдрэмжээр хийсэн дээ.
-Та дандаа театраар явсан хэдий ч олон даргын нүүр үзсэн байх. Хэн нь хамгийн ширүүн байв?
-Анх Ц.Цэвэгмид гуайн удирдлага дор ирж байлаа. Түүнээс хойш олон л даргатай байсан. Харин манай А.Таяа дарга их ширүүн, шударга хүн байсан даа. Бас манай Л.Намхайцэрэн багш аливаа зүйлийг шууд л хэлнэ. Тойруулж, хэлэх гээд зовоод байдаггүй.
-Ингэхэд хөдөөнөөс ирсэн хархүү яагаад гэнэт цахилгаанчин болов оо. Сургууль соёл юу билээ?
-Ах нь ямар ч сургууль төгсөөгүй. Хатгалд Түүхийн эдийн баазад ажиллаж байхад цахилгааны монтёр Аюуш гэж хүн дөрөө үүрээд, ширэн цүнхнээс элдэв багаж гаргаад явдаг байлаа. Би түүнийг их сонирхоно. Орой ажил тараад багаж сэлтийг сонирхоно. Тэгээд ганц нэг гэрэл чийдэн солих, утас залгах гээд анхан шатны мэдэгдэхүүнтэй болчихгүй юу. Энэ л хэрэг болсон.
-Хүүхдүүдээс чинь таны мэргэжлийг өвлөсөн үү?
-Нэг охин маань намайг дагаж гэрлийн хүн болсон. Одоо энэ Соёлын төв өргөөний гэрэл цахилгааныг зохицуулдаг хүн байгаа. Театрт надтай адил нэгэн насыг өнгөрөөсөн гэрэлтүүлэгч байдаггүй юм. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж намайг ид залуу ажиллаж байхад манайд утга зохиолын эрхлэгчээр залуухан ирж байсан юм. Пүүжээ дүүгээ намайг дагуулж ажилд оруулсан ч цалин бага, ажил ихтэй гээд яваад өгсөн. Энэ мэт хүн удаан тогтдоггүй байсан.
-Д.Пүрэвдорж гуай Та хоёр дотно байв уу?
-Гайгүй дотно байсан. Бүр сүүлд СУИС дээр Д.Жамъяндагва бид хоёр тэдний өрөөнд сууж байтал Пүүжээ ороод ирлээ. Гэтэл Зохиолчдын хорооны ар талд нэг цайны газартай юм байна, түүнийх нь гэрэл цахилгаан болдоггүй, намайг нэг хараач гэж яваа юм гэнэ. Олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байжээ. Сайхан ч байж.
С.Ууганбаяр