 |
|
 |
|
44 жилийн тэртээх дөнгөж өнөөдөр юм шиг л... |
|
|
 |
|
 |
44 жилийн тэртээх дөнгөж өнөөдөр юм шиг л...
2014-08-02Нэг үе алба хааж байсан 1971 оны цэрэг Б.Доржготов, Д.Мархаахүү 
Чөлөөнд байгаа бэлтгэл хурандаа Норовын Амгалангийн манай сонинд ирүүлсэн сонирхолтой дурсамжийг хүргэж байна. Тэр үеийн цэрэг дайчид бэрхшээлийг хэрхэн даван туулж байж, өнөөдрийн Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийг бататгав гэдгийг уншигч Та энэ дурсамжаас мэдэх болно. Тэгээд ч бэлтгэл хурандаа маань... "Урьд өмнөх дурсамжуудад дандаа л цэргийн дарга байсан, хүн даргалж, дарганцар царайлж явснаа дурссан байх юм. Харин энэ удаад урьд өмнөхөөс тэс өөр, армийн хамгийн бага тушаалтан эгэл бор цэргийн амьдрал, одоогоос 44 жилийн тэртээх хөгтэй, хөгжилтэй өдрүүдээ дурсаж байгаа нь өвгөн надад олон дахиж олдохгүй боломж хэмээн бэлгэшээж суунам" гэжээ. Дэд хурандаа Г.БААТАРНУМ Би 1969 онд 10 дугаар ангиа төгсөөд тэр үеийн Хөдөө Аж Ахуйн Дээд сургуульд элсэн орсон юм. Сургуульдаа 1 жил суралцаж I дамжаагаа дуусгаад зуны амралт эхэлж байтал цэргийн зарлан авч цэрэгт татагдав аа. 1970 оны 6 дугаар сарын сүүлчээр /22-нд шиг санаж байна/ Хар усан тохой дахь цэрэг татлагын баазад, Ажилчны районоос 3ил-130 машин дээр үеийн олон нөхдийн хамт ачигдан очиж хөл тавьснаар цэрэг амьдрал маань эхэлсэн юм даа. Энд буугаад л халимаг үсээ авахуулж, халуун усанд орж, эмч нарын үзлэгээр орж цэрэгт тэнцээд өмсөж явсан энгийн хувцсаа хураалгаж, цоо шинэ цэрэг хувцас өмсөж, мөрдөс, таних тэмдгээ будилан байж муруй хазгай оёж тогтоогоод байлдагч цолтой цэргийн албан хаагч болов оо. Хувцсаа өмсөөд л хувиарилах байрнаас нэр дуудаад Ардын армийн 134 дүгээр ангид хуваарилагдсан болохыг мэдлээ. Чухам энэ анги хаана байдаг, ямар зориулалтын болохыг мэдэх юм алга. Чанга дуутай, орос хромон гутлыг гармошик гарган дарж өмссөн нэлээд ганган дэслэгч цолтой дарга бидний 6 цэргийг дагуулж явлаа. Явах замдаа нөгөө дэслэгчээс: -Ах аа 134 дүгээр анги гэж хаана байдаг, юун анги вэ гэж асуугаад хариуд нь нэг сайн зандруулж аваад нам болж билээ. Энэ дэслэгч нь тэр үед ЗХУ-д УАЭХЦ-ийн дээд сургууль дөнгөж дүүргээд ирсэн Даваадорж гэж офицер байж билээ. Ингээд Хар усан тохойд Туул голын эрэг дээр барьсан палатканд лав л 7-8 хоносон, өдөрт 10 орчим, түүнээс цөөн цэрэг шинээр ирнэ. Лавлаж сонирхвол голдуу л дээд сургуулийн 1-2 дугаар ангид сурч байсан, эсвэл аль нэгэн техникум төгссөн, мөн 10 дугаар ангийг энэ онд төгссөн нөхдүүд л байх. 134 дүгээр анги нь Дархан хотод байрладаг, шинээр байгуулагдаж байгаа, зэвсэглэл нь их л нарийн техниктэй юм гэнэ гэсэн бүдэг бадаг сураг гардаг юм байна. Ингэж би гэдэг хүн 1970 онд шинээр цэрэгт татагдсан он жавуудынхаа хамтаар АА-ийн 134 дүгээр анги буюу зенит пуужингийн II дивизионы ууган цэрэг болох бахархалтай амьдрал маань, бүр цаашлаад 30 орчим жил ажил, амьдрал маань армитайгаа холбогдох хувь заяа энэ ангиас эхэлсэн юм даа. Ингээд 7 дугаар сарын эхээр Дархан хотоос баруун тийш 20 гаруй километрт "Ширээ нуруу" хэмээх дэнжид байрласан нэлээд олон палатканд хүрэлцэн очсоноор тухайн үед цэргийн анхан шатны бэлтгэлийн үеийн карантин гэдэгт орлоо доо. Энэ үеийн цэргийн карантины дэг журам, сургалт, өдер тутмын амьдрал, үйл явдлыг тухайн үеийн цэрэг дарга нар маань өнөө үеийн өвгөн буурал ахмадууд маань л мэднэ дээ. Ангийн байрлалын районд ердөө л шинэхэн хэдэн палатка, биднээс нэлээд зайтай ангийн үндсэн байрлал болох барилга байгууламжийгбарилгын цэргүүд барьж байх. Ирсэн даруйд бүх л юм цоо шинэ. Палаткууд, бидний ор дэр, хөнжил гудас, бүр хоол идэх аяга таваг хүртэл урьд огт хэрэглэж байгаагүй зүйлс угтаж билээ. ёстой л эр биеийн чадал, авхаалж шалгасан 40 гаруй өдөр хоногууд үргэлжилж, бид цэргийн анхан шатны бэлтгэлээ дуусгаж билээ. 8 дугаар сарын 10-дын орчим бид тангарагаа өргөх болсон учир урьд өдөр нь бүх бэлтгэлээ хангаж, хувцас хэрэглэлээ угааж цэвэрлээд, тангараг өргөх талбайгаа туг лоозонгоор чимэглэж бэлтгэл хийсээр их л орой амарцгаасан юм. Хэвтээд удаагүй байтал тэнгэр дуугарч, аянга цахилгаан тачигнаж, аймшигтай хүчтэй салхи гарч аадар бороо эгээ л хувингаар асагах мэт орлоо. Энэ үед бараг л нөгөө галав юүлнэ гэгч нь энэ юм болов уу гэж бодогдохоор байж билээ. Удалгүй палатка майхныг салхи авч шидээд 2 давхар орон дээр хэвтэж байсан цэргүүдийг лав л 2-3 метр хол шидсэн юмдаг. Аянгын гялс хийх төдий гэрэлд харваас бүх майхан хавтгай болсон, энд тэндгүй л нүцгэн цэргүүд гүйлдэж, газраар ундуй сундуй хөглөрсөн зүйл харагдана. Ийм байдлаар үүр цайхын өмнө бороо зогсож, гэгээ орвоос байрлалын районд босоо үлдсэн нэг ч зүйл үгүй. Офицеруудын гэрүүд хүртэл нурж бүгд хавтгай болжээ. Дайн болоод өнгөрсний дараах дүр зургийг кино дэлгэцнээс харж байсантай адил тийм л дүр төрх харагдаж билээ. Гэгээ орж өглөө болохын хамт хувцсаа өмсөх гэсэн бүгд байхгүй, салхи аваад арилжээ. Бүх л карантинаараа эрэлд гарсан ч хааяа нэг өрөөсөн гутал, суран бүс, бутны оройд орооцолдож үлдсэн өмд, китель төдийхөн зүйл олдов. Ингээд бид хувцас байхгүй, нүцгэн, дан цагаан цамц, эсвэл майк, турсик төдийхэнтэй жагссан юм даг. Нөгөө тангараг өргөхөөр зассан хүндэтгэлийн байр, туг лоозон сураг ч байхгүй болжээ. Гэвч бид энэ өдөр тангарагаа өргөсөн л юм даа. Цуглуулан байж бүрдүүлсэн хувцсаа ээлжлэн өмсөж 4-5 уул нэг ээлж болоод буугаа цээжийдээ агсаж тангарагаа өргөцгөөж билээ. Тэгээд зарим маань унасан тарсан, урагдаж хэмхэрсэн зүйлүүдээ сэргээн босгох, зарим нь салхинд унасан офицеруудын гэрийг босгох ажилд дайчлагдав аа. Би ангийн орон сууцны албаны дарга, бага дэслэгч Ванягийн гэрийг босгохоор хэсэг нөхдийн хамт хуваарилагдсан юм. Гэрийг нь босгох гэж ханых нь эрсийг буруу харуулж барьсан хэрэг мандаж нуруу руугаа унь хугартал гөвшүүлж байсан хөгжилтэй дурсамж үлдэж дээ. Байгалийн гэнэтийн гамшигт үзэгдпээр манай оныхон эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангарагаа өргөж байсан нь олон давтагдаагүй тохиол байх аа. Энэ! өдөр бид ихэнх нь нүцгэн явцгааж, оройхон БХЯ-наас ирсэн шийдвэрийн дагуу ангийн нөөцөд байсан шинэ хувцсыг олгосноор ёстой нөгөө "сохорсон биш завшив" гэгчийн үлгэрээр дахин шинэ хувцас өмсөх завшаан тохиолдож, бид бөөн баяр болцгоож билээ. Ер нь бүх зүйл шинээр байгуулагдаж байсан учир ажил, хөдөлмөр ч нэлээд хүндхэн байж дээ. Эд бүгдийн дотроос Ширээ нуруун дээр зэвсэг техникээ далдлах нуувч, окопуудыг ухах ажил хамгийн хүнд нь байсан юм. Тэр их том нүхнүүдийг бид ямар ч техникийн оролцоогүй улаан гараараа ухацгаасан юм шүү гэж дурсахад тус ангид алба хаасан дараа үеийнхэн гайхаж байсан. Улмаар Дархан хотын төмөр замын буудлаас тэр үеийн ЗХУ-аас ачигдаж ирсэн зэвсэг техникээ хүлээн авч ангийн байрлалдаа татан авч ирэх нүсэр их ажил олон хоногоор үргэлжилж, бид ард нь гарснаар цэрэг даргагүй бүгд баяр хеөр болцгоож билээ. Энэ үед ажиллаж байсан офицер, дарга нар бараг бүгд залуухан, ихэнх нь ЗХУ-д цэргийн дээд сургууль төгсөөд ирсэн 1-2 дахь жилдээ ажиллаж байсан шинэхэн залуучууд байсан. Удалгүй өвлийн улирал эхэлж маш их цастай хүйтэн жил болсон юм. Дүн өвлийн хүйтнээр бид дан даавуун палатканд амьдарцгааж, даарах хөрөхийг биеэрээ үзсэн юмдаг. Палатак, асар болгонд 200 л-ийн поошигоор хийсэн зуух байрлуулж өдөр, шөнөгүй мод түлдэг боловч тэрүүхэн орчиндоо халааж дулаацуулаад, майхны мухарт халуун дулаан илч хүрч очно гэж юу байх вэ. Шөнө хөвөнтэй хөнжил, дээрээсээ цэмбэн шинелээр хучаад хэвтэхэд орон дотроо бөмбөгнетөл чичирч байгаад өдрийн ажилдаа ядарцгаасан бид өөрийн эрхгүй л нойрондоо нам цохиулж өглөөтэй золгодог байлаа. Идэх хоолоо ангийн гал зуухнаас байрандаа авч ирээд хөлдүү талхаа түлээний сүхээр бяц цохиж няцлаад халуун цай, шөлөндөө хийж гэсгээгээд идэцгээдэг байж билээ. Цэргүүд усанд орно, нүүр гараа угаана гэдэг ердөө мартагдсан зүйл байлаа. Ингээд шинэ жилийн дараахан бидний амьдрах казармууд ашиглалтад орсноор шилжин байрласан нь ёстой л нөгеө диваажин гэгч нь ийм байдаг байх даа л гэж бодогдож байж билээ. Тэр үед улс орны болоод армийн удирдлагаас хүйтэн дайны хэнээрхэлд автаж цаг хугацаатай уралдаж, байлдааны бэлэн байдал гэдэг үл үзэгдэх хийрхэлд захирагдаж байснаас бус хүнээ огтхон ч боддоггүй байсны нэгэн жишээ юм даа гэж өнөөгийн өндөрлөгөөс дурсаж сууна. Эхлээд цэргийн байр, амьдрах орчин, зэвсэг техник, эд ахуйгаа хадгалах байр саваа бэлэн болгочихоод хүмүүсээ авч шинэ ангиа байгуулж болох л байсан. Гэсэн ч тэр үеийн бэрхшээл бидэнд муу юм болоогүй, харин ч хатуужил, тэвчээр суулгасан амьдралд өгөөжтэй болж өнгөрч дээ гэж өвгөн би одоо мунхаглаж сууна. Шинэ дайчид бид тангарагаа өргөөд гурван жил албаа хаах үндсэн салбартаа хуваарилагдахад миний бие дэслэгч Галиндэв захирагчтай Тагнуулын салаанд СРЦ-ийн паланшетчин цэрэг болж томилогдов. Манай салаа СРЦ тасаг, холбоо тасагтай бүрэлдэхүүндээ 20 орчим хүнтэй байлаа. 1971 оны хавар явагдсан ангийн захирагчийн шалгалтаар бүх хичээлдээ "онц" суралцсан учир би ахлах байлдагч цолоор, 6 дугаар сард 1968 оны цэрэг халагдаж тасгийн дарга хэмээх албанд томилогдож бага түрүүч цолоор шагнагдаж байлаа. 1971 оны зун дэслэгч Галиндэв захирагч маань /хожим хурандаа цолтой Дундговь аймгийн цэргийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан/ албан тушаал дэвшиж Улаанбаатар хот руу томилогдож оронд нь сургууль дөнгөж төгссөн дэслэгч Аюушжав манай салааны захирагчаар томилогдон ирж билээ. Ингээд бид 1971 оны намраас байлдааны жижүүрлэлтэд гарч эхэлсэн юм. Энэ байдалд дараах үйл явдал нөлөөлсөн байх. 1971 оны 9 дүгээр сарын дундуур шиг санаж байна. БНХАУ-ын БХЯ-ны сайд байсан Линь-Бяо-ийн хөлөглөж явсан онгоц манай улсын нутагт учир битүүлэг шалтгаанаар сүйрч, энэ нь дэлхийгээр шуугисан үйл явдал болсон юмдаг. Уг онгоцонд Линь-Бяогийн гэр бүл, ойр дотны хүмүүс явсан гэдэг. Тухайн үед Мао Цзэ-Дүнтэй муудалцсанаас Мао-ийн амийг хорлох ажиллагаа явуулж үйл ажиллагаа нь бүтэлгүй болмогц Линь-Бяо орос руу зугтаж яваад онгоц нь осолдсон тухай цуурхал ч юм шиг яриа гараад өнгөрсөн юм даг. Түүний онгоцыг БНМАУ-ын хилийг нэвтэрч нутгийн гүнд хүртэл явахад тухайн үед манай агаарын хяналтыг хийж байсан орос цэргийн ангиуд, манай өөрийн цэргийн ангиуд ч мэдээгүй юм билээ. Алба маань хэвийн тайван үргэлжилсээр 1972 он гарав аа. Хавар 5 дугаар сарын эхээр шиг санаж байна. Нэг өдөр ЗХУ-д цэргийн дээд, дунд сургуульд сонсогч элсүүлэхээр БХЯ-ны боловсон хүчнээс хүн ирсэн сураг гарлаа. Өдөр нь ангийн захирагчийн өрөөнд дуудаж байна гэсэн тушаал жижүүрээр дамжин над ирлээ. Тушаал ёсоор ороод захирагч, дэд хурандаа Нанзайхүүд илтгэв. Хажууд нь нилээн ширүүн харцтай, халзан толгойтой дэд хурандаа цолтой, ахимаг насны дарга сууж байлаа. Нанзайхүү дарга маань нөгөө хүнд миний дуудуулсан цэрэг энэ байна Бага түрүүч Амгалан гэдэг гэж байна. Гэтэл нөгөө дарга /дэд хурандаа Долгордорж/ миний талаар лавлаж байснаа ЗХУ-д цэргийн сургуульд хүн элсүүлж байна. Чамд цэргийн сургуульд сурч төгсөөд ирээдүйд цэрэг армитай амьдралаа холбох бодол байна уу? гэж палхийтэл асуугаад, танай ангийн захирагч, ирээдүйд офицер болох боломжтой хүн гэж чиний тухай танилцуулж байна гэв. Яг энэ үе хүртэл би цэргийн хүн болж, офицер болно гэсэн бодол байгаагүй юм. Халагдаад ХААДС-д үргэлжпүүлэн сурч төгсөнө гэж боддог байсан. Нөхөр дэд хурандаад илтгэе! Энэ талаар би өөрөө бодож байж шийдвэрээ хэлье гэж илтгээд гарлаа. Байр руугаа ороод болсон явдлын талаар салааны захирагч, дэслэгч Аюушжавт илтгээд бид хоёр зөвлөлдөв. Дарга маань чи цэргийн сургуульд явах нь зүйтэй. Тэгэхдээ бүр улс төрийн дээд сургуульд яв. Украины Львов хотод цэргийн улс төрийн дээд сургууль байдаг юм. Тэнд манай монголчууд сурдаг юм. Чи ирээдүйд цэргийн улс төрийн ажилтан бол, энэ талаар чамд авьяас, чадвар бий гэж ятгалаа. Уг нь би салааныхаа ухуулагч гэж албанд томилгоотой, бас ч үгүй ангийн тэргүүний гэсэн сэтэртэй байсан нь нөлөөлсөн болов уу? Гэхдээ миний эрхэм дарга ирээдүйг маань зөв олж хараад замыг маань чиглүүлж өгч дээ гэж хожмоо би Аюушжав даргадаа ямагт талархаж явдаг юм даа. Дарга маань хэдийгээр тэнгэрийн орондоо заларсан ч таныгаа би ямагт дурсаж, хүндэтгэж явдаг даа Ингээд л өргөдлөө бичиж, дэд хурандаа Долгордоржид өгснөөр сургуульд элсэх бүрэлдэхүүнд багтаж, ангиасаа 30 орчим цэрэг Зил-130 машины тэвшин дээр чихэлдэн байж Улаанбаатарт ирж эмнэлгийн үзлэг, ерөнхий эрдмийн шалгалтад орж, намар нь 8 дугаар сарын 20 хүртэл карантинд бэлтгэл хийж байгаад өөрийн хүссэн Львов хотын цэргийн улс төрийн дээд сургуульдаа элсэн орсон билээ. Анх ангиас 30 орчим цэрэг ирж байсан бол намар нь ердөө 4-үүл үлдэж I батарейнд алба хааж байсан 1969 оны цэргүүд болох түрүүч С.Нэргүй, Г.Асралжав бид гурав Львовын сургуульд, зэвсэг засварын салаанд алба хааж байсан манай оны цэрэг, бага түрүүч Арсланбаатар Одесс хотын ЦНДС-ийн их бууны ангид элсэн орцгоож, бусад нөхөд маань албаа үргэлжлүүлэн хаахаар анги руугаа буцацгааж билээ. Чөлөөнд байгаа хурандаа Н.АМГАЛАН Эх сурвалж: "Соёмбо" сонин |
| 44 жилийн тэртээх дөнгөж өнөөдөр юм шиг л... |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|