Сүүлт одны домог
2014-07-31Хүн төрөлхтөн эрт дээр үеэс нар, сар, оддыг ажиглаж, тэдгээр нь цаг хугацаанаас хамааран тодорхой давтамжтайгаар өөр өөр дүр 
төрхийг үзүүлдэг гэдгийг ойлгож мэджээ. Дундад зууны эрдэмтэд ч сансар огторгуйн үзэгдлүүд нэгэнт тогтсон горимын дагуу явагдаж, түүнд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэгт итгэж байв. Гэвч салхи, бороо, байгалийн үзэгдэл мэт гэв гэнэт үзэгдэж, гэв гэнэт алга болох сүүлт од хүмүүсийн ойлголттой зөрчилдсөн, учир битүүлэг, нууцлаг зүйл байжээ.
Хүмүүс сүүлт одны нууцыг нээж, өөрсдийн амьдралд хэрхэн нөлөөлдөгийг мэдэхийг хичээсээр ирсэн юм. МЭӨ 2-р зууны үед хятадууд сүүлт оддыг ажиглаж 29 төрөл зүйлд ангилан хувааж байсан баримт түүхэнд үлдсэн байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс сүүлт одыг сүсэг бишрэлтэй холбон ойлгож, бурханы илгээмжид тооцож байв. Сүүлт од үзэгдэхэд хаадын үхэл, дайн байлдаан, халдварт өвчний дэгдэлт, байгалийн ноцтой гамшиг тохионо хэмээн таамаглах одон орон судлаачид ч байв. Чингэс хаан тухайн үед үзэгдсэн томоохон сүүлт одыг ази болон европийг эрхшээлдээ оруулахыг илэрхийлсэн тэнгэрийн зарлиг хэмээн хүлээн авчээ. Английг булаан эзэлсэн 1-р Виллиамын хувьд 1066 онд үзэгдсэн сүүлт од амжилтын билэгдэл байв. Түүний баталгаа болгон тухайн үеийн түүх дурсгалын зүйлүүдэд сүүлт одыг олноор дүрслэн үлдээжээ. Сүүлт од урт удаан хугацааны туршид хүмүүсийн хувьд мухар сүсгээр тайлбарлагдаж, амьдрал үхлийг зөгнөдөг хэмээн ойлгогдсоор ирсэн юм.
Харин нэлээд сүүлд, 17-р зууны үеэс эрдэмтэд сүүлт одыг шинжлэх ухааны үүднээс судлах эхлэл тавигджээ. 1680 онд алдарт Исаак Ньютоны нүдэнд туссан нэгэн сүүлт одны гэрэл сансар огторгуйн талаархи хүн төрөлхтний ойлголтыг эрс өөрчилсөн юм. 11 сарын 19-ний өглөөний 4 цаг 30 минутад Кэмбрижийн их сургуулийн нэгэн оюутан сүүлт од үзэгдсэнийг гэрчилжээ. Мөн өдрийн үдээс хойш Нью-Ингландийн Бостонд адил сүүлт од ажиглагдсан тухай тэмдэглэл үлдсэн байна. Энгийн нүдэнд харагдахуйц тод гэрэлтэй сүүлт од 1680 оны 10-аас 11 сарын хооронд үзэгдээд нарлуу чиглэн алга болов. Харин сарын дараа нарны эсрэг талаас дахин үзэгдэж 1681 оны 3-р сар хүртэл ажиглагджээ. Хэрэв эдгээр нь нэг сүүлт од байгаад нарыг тойрсон гэж үзвэл түүний траектор ямархуу хэлбэртэй байхыг Ньютон зураглан үлдээсэн байна. Түүний тооцоогоор сүүлт од 10-11 сарын хооронд дэлхийн тойрог зам болон нарны ойролцоо иржээ. Харин нарыг тойрох үед хэсэг хугацаанд үзэгдэхээ байгаад, дараа жилийн 3 сар хүртэл дахин үзэгдэнэ гэдгийг уг траектор зураг илтгэж байв.

Сүүлт од юуны учир нарыг тойрох хөдөлгөөн хийх болов. Нар болон сүүлт одны хооронд нүдэнд үл үзэгдэх ямар нэгэн хүч үйлчилж байгаа юм биш биз гэдгийг Ньютон анзаарчээ. Тэрээр уг нууцлаг хүчийг гравитацийн хүч хэмээн нэрлэв. Үнэн чанартаа Ньютоны толгой дээр алим унаснаас бус, түүний хийсэн сүүлт одны ажиглалт ертөнц дахины таталцлын хуулийг нээхэд хүргэсэн юм. Ньютон сүүлт одыг бусад гариг эрхэстэй адил нарыг тойрон эргэдэг гэж үзээд, тодорхой хугацааны дараа дэлхийн ойролцоо дахин эргэж ирнэ хэмээн таамаглав. Траекторыг нь нарийвчлан тооцох замаар сүүлт од дахин үзэгдэх хугацааг тодорхойлж болно гэдгийг ойлгосон Ньютон өөрийн найз, одон оронч Эдмонд Халлейгийн хамт судлаж эхлэв. Гравитацийн хүчний томьёоллыг боловсруулж, сүүлт одны эргэлтийн давтамжийг тодорхойлж чадвал сүүлт одод нарыг тойрон эргэдэг хэмээх Ньютоны таамаглалыг батлах боломжтой. Нөгөө талаас сүүлт од байгалийн үзэгдэл бус сансар огторгуйн нэгэнт тогтсон зүй тогтлын дагуу үзэгддэг гэдгийг давхар нотлоно.

Халлей өмнөх цаг үед бүртгэгдсэн мэдээллүүдийг нэгтгэн, сүүлт оддын хэлбэр, үзэгдэх өнцөг болон нар хүртэлх зайг тооцоолж, адил төстэй шинж чанар байгаа эсэхийг судалсаны эцэст 3 сүүлт од түүний анхаарлыг татсан байна. Эхний 2 сүүлт од 1531, 1607 онд тус тус үзэгдсэн тухай тэмдэглэгдэн үлдсэн бол 3 дахь сүүлт одыг 1682 онд өөрийн нүдээр ажиглажээ. Тэдгээрийн үзэгдэх хугацаа 75 жилийн зайтай байв. Халлей эдгээр сүүлт оддыг нэг сүүлт од хэмээн зарлаж, дараагийн удаад 75 жилийн дараа 1758 оны эцэс, 1759 оны эхэн үеэр дахин үзэгдэнэ хэмээн таамагласан нь тухайн цаг үеийн эрдэмтэн хүний хувьд хэтэрхий эрс шийдэмгий дүгнэлт байв. 1758 оны 12 сарын 26-нд Германы эрдэмтэд уг сүүлт одыг ажиглаж, түүхэн таамаглал батлагдах үед Ньютон ч, Халлей ч аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байсан юм. Мухар сүсгийг ялж, шинжлэх ухаанд оруулсан үнэт хувь нэмрийг нь үнэлсэн эрдэмтэд уг сүүлт одыг Халлейн сүүлт од хэмээн нэрлэжээ. Халлейн сүүлт од нэлээд нарийн тогтсон давтамжтайгаар ажиглагддаг болохыг түүхэн мэдээллүүдээс мэдэж болно. Хамгийн анхны ийм мэдээлэл МЭӨ 164 оны Вавилоны бичээст тэмдэглэгдэн үлджээ. Чингэс хаан, 1-р Виллиам нарын үед үзэгдсэн сүүлт од бурхан, тэнгэрийн зарлиг бус тодорхой давтамжаар үзэгдэх Халлейн сүүлт од байсан юм. Уг сүүлт од хамгийн сүүлд 1986 онд дэлхийд ойртон ирэх үед хиймэл дагуулийн тусламжтайгаар түүний цөмийн зургийг авч дэлхий даяар шимтэн сонирхсон билээ. Халлейн сүүлт од дараагийн удаад 2061 онд ажиглагдах болно.
Ньютон, Халлей нараас хойш 300 жилийн дараа л сүүлт одны талаархи нарийвчилсан судалгаа хийгдэж, хүмүүсийн амьдралд үзүүлэх (үзүүлсэн) нөлөөлийг тодорхойлж эхэлж байна. Сүүлт одны цөм маш жижиг хэмжээтэй учир гэрлийг бараг ойлгодоггүй, иймд барагтаа л бол үзэгдэхгүй. Энэ байдал нь сүүлт оддыг илрүүлэхэд хүндрэл үүсгэж байв. Сүүлт одны траектороос харахад тэдгээр нь нарны аймгийн гаригуудаас ч илүү хол, алс сансараас ирдэг болохыг мэдэж болно. Гэхдээ яг хаанаас ирдэгийг тодорхойлох нь тийм ч амар хялбар ажил байгаагүй юм. Одон орончид Далай ван гаригийн тойрог замын гадна талд сансарын жижиг хэмжээний биетүүдийг агуулах Кюперийн хэмээх бүс (Kuiper Belt) оршин байгаа гэж үзээд 1940-өөд оноос түүнийг эрж хайж эхэлжээ. Гэвч хэдэн арван жил үргэлжилсэн эрэл хайгуул амжилтгүй болж Дэлхий ван гаригаас өөр зүйл дуран авайд нь харагдсангүй. Ихэнх одон орончид мухардаж судалгаагаа зогсоож байсан боловч тэдний дунд бусдын жишгийг дагаагүй 2 эрдэмтэн байв.
Жэйн Лиу, Дэвид Жевит нар 1987 оноос Хавайн аралд байрлах дуран авайн тусламжтайгаар ажиглалтаа эхлүүлжээ. Тэд 5 жилийн дараа жижиг хэмжээний тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөнийг ажигласан нь Кюперийн бүст хамаарах хамгийн анх илэрсэн сансарын биетэд тооцогдож 1992QB1 хэмээн нэрлэгдэв. Түүнээс хойш Далай вангийн тойрог замын гадна талд байрлах 1000 орчим ийм биетийг илрүүлээд байна. Энэ нь уг бүст хамаарах биетүүдийн өчүүхэн хэсэг нь бөгөөд тэнд 3 тэрбум км-ээс өргөн орон зайд нийт 6 тэрбумаар тоологдох сансарын биет байгаа хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм.
Тэдгээр биетүүдийн зарим нь эргэлтийн явцад хоорондоо мөргөлдөн тойрог замаасаа гажиж, нарны аймгийн дотор орж ирэх бөгөөд богино давтамжит сүүлт од хэмээн нэрлэгдэнэ. Ийм сүүлт од 10-20 жил хүртэл харьцангуй богино хугацаанд нарыг тойрдог. 75 жилд нарыг тойрох алдарт Халлейн сүүлт од мөн энэ ангилалд хамаарана. Харин 200-аас хэдэн сая жилийн урт давтамжит сүүлт одод нь Кюперийн бүсээс ч алс хол байрлах Оортын үүлнээс ирдэг гэж үздэг.
Дэлхийгээс нар хүртэлх зайнаас 50000 дахин хол байрлах Оортын үүл нь нарны аймгийн хамгийн гадна талын бүс бөгөөд хэдэн миллиардаар тоологдох сансарын жижиг хэмжээний биетүүдийг агуулдаг. Нарны аймаг үүсэн бий болох үед сансарын биетүүдийн мөргөлдөөнөөс цацарсан жижиг хэсгүүд сансарт тархаж Оортын үүлийг үүсгэжээ. Иймд сүүлт одны судалгаа нарны аймгийн үүсэл хөгжлийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.
Гэвч Оортын үүл хэт хол, мөн тэнд байх биетүүд хэт жижиг хэмжээтэй учир тэдгээрийг дэлхийгээс харж, судлахад хүндрэлтэй. Харин дэлхийд ойртон ирэх сүүлт од одон орончдын хувьд маш сайн судалгааны материал болдог. Саяхныг хүртэл манай нарны аймгийг сансарт харьцангуй тусгаараалагдсан зүйл гэж үздэг байв. Гэвч алс холын одод, галактикууд ч манай нарны аймагт нөлөөлдөг болох нь сүүлт одны судалгаанаас тодорхой болжээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд хийгдсэн одон орны шилдэг нээлтүүдийн нэг юм. Гэрэл Оортын үүлнээс нар хүртэлх зайг 2 жилийн хугацаанд туулна. Харин Оортын үүлнээс нарны аймагт орж ирэх сансарын биетүүд энэ зайг туулахад хэдэн арваас хэдэн зуу, заримдаа хэдэн мянган жилийг зарцуулдаг. Сансарын биетүүд нарнаас ойролцоогоор 800 сая км хүртэлх зайд ойртоогүй үед бидэнд харагдахгүй. Харин Бархасвадийн тойрог замыг өнгөрөх үед халж, ууршин сүүл үүсгэх үед л бидэнд харагдах боломжтой болно. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл сансарын хэд хэдэн станцыг сүүлт од руу илгээжээ. 2005 онд Темпел сүүлт од руу Дийп импакт станцыг илгээж, түүний нягт болон бат бөх чанарыг хэмжив. 1999 онд хөөргөсөн Стар даст станц Вайлд-2 сүүлт одны дундуур дайран гарч, цуглуулсан тоосонцорын дээжийг 2006 онд дэлхийд авч ирэв. Сүүлт одны тоосонцрын дээж нарны аймгийн үүсэл хөгжил, түүнд хамаарах биетүүд юунаас бүрдэж байгааг илтгэх маш чухал мэдээллүүдийг агуулж байв.

Сүүлт одны бүрэлдэхүүн хэсгүүд туйлын танил бодисуудаас бүрддэг. Иймд бид дэлхийн нөхцөлд ч сүүлт одыг дууриалган бүтээх боломжтой. Үүний тулд эхлээд үндсэн бүтэц болох ус, чулуулгийн хэлтэрхийнүүд шаардлагатай. Чулуулгийг шороогоор орлуулж болно. Сүүлт од эдгээрээс гадна органик бодисуудыг агуулдаг. Үүнийг орлож чадах зүйл бол шар буурцгийн сүмс юм. Дараагийн шаардагдах бодис - аммиакийг хуурай мөс (dry ice)-өөр орлуулна.
Шаардлагатай бодисуудыг хольж барьцалдуулсаны дараа үүсэх, шороонд бохирдсон цасан бөмбөлөг мэт зүйл бол сүүлт одны цөм юм. Бодисууд болон хуурай мөсний хоорондох температурын зөрөө 100 хэмээс илүү учир тэр нь устай идэвхтэй харилцан үйлчлэлд орно. Орчны температурыг бага зэрэг нэмэгдүүлэх үед "гар хийцийн" сүүлт одноос сүүл үүсэхийг ажиглаж болно. Сансарын вакум орчинд сүүлт одны цөмд агуулагдах мөс хайлж, шингэн төлөвт шилжилгүйгээр шууд ууршиж сүүлт одны сүүлийг үүсгэдэг байна.
Сүүлт одноос ууршсан мөс тоосонцорыг сансарт тархааж, гэрэлт бөмбөлөг үүсгэнэ. Ийм бөмбөлгийн хэмжээ 1 сая км-т хүрэх нь ч бий. Сүүлт од нь тоосонцорын сүүлнээс гадна нарны нөлөөгөөр цахилгаанжсан хийн буюу 2 дахь сүүлийг үүсгэдэг. Тоосонцорын сүүл сүүлт одны хөдөлгөөний эсрэг чиглэх бол хийн сүүл нарны салхи буюу нарнаас цацрах цахилгаанжсан бөөмсийн нөлөөгөөр нарны эсрэг зүгт чиглэнэ. Сүүлт одны сүүлний урт 500 сая км буюу нарнаас дэлхий хүртэлх зайнаас ч урт байх тохиолдол байдаг.

Гэхдээ харахад гоёмсог гэж хэлж болох хэлбэр нь түүний төгсгөл ойртож байгааг илэрхийлдэг. Сүүлт од бидэнд харагдаж байгаа гэдэг нь түүний нас цаашид хэдхэн мянган жил үлдсэн, хүнээр зүйрлэвэл амьдралынх нь сүүлийн хэдхэн секундтэй дүйцнэ. Нарыг тойрон эргэх тусам сүүлт одны цөм жижгэрсээр байх болно. Иймд ихэнх сүүлт од нарыг 1000-аас олон удаа тойрч амжихгүй. Халлей мэтийн сүүлт од 150 мянган жилийн дараа үзэгдэхээ болно.
Сүүлт од нарыг тойрох үедээ хайлж, хэмжээ нь багассаар алга болох боловч зарим нь шууд нарыг мөргөж устана. Гэхдээ сүүлт одны үлдэгдлүүд бүрэн алга болохгүй бөгөөд жижиг хэсгүүдэд задарч дэлхийн агаар мандалд орж ирдэг байна. Судалгаагаар сүүлт одноос үлдсэн 100-1000 ширхэг чулуулаг нарны аймгийн дотор аялсаар байгаа үздэг. Хэмжээ нь 100 м-т хүрэх тохиолдол ч бий. Иймд эдгээр нь дэлхийн амьдралд аюул учруулах магадлалтай гэж үздэг.
Сүүлт одны үйлдсэн аюулын ул мөрийг эрдэмтэд анх 20-иод жилийн өмнө Умард Ирландаас илрүүлжээ. Мянган жилийн өмнөх модны үлдэгдэл 750 жилийн хугацаан дахь цаг агаарын өөрчлөлтийн дүр төрхийг хадгалж байв. Зарим жилүүдэд модны өсөлт зогссон байгааг түүний жилийн цагираг харуулжээ. Тухайлбал 540 онд мод ихээхэн гэмтэж, өсөлтийн хэлбэр эрс өөрчлөгдсөн байна. Энэхүү олдвороос мөн онд Умард Ирландын нутагт байгалийн ямар нэгэн гамшиг болсон гэж дүгнэж болох боловч адил төрлийн олдвор Монгол, Сибир, хойд Швед, хойд, өмнөд америк тивээс ч бас илэрсэн байна.

Эдгээр нь 540 онд дэлхийг хамарсан гамшиг болсоны илэрхийлэл байв. Ийм хэмжээний гамшигуудаас тохиолдох магадлал хамгийн өндөртэй нь галт уулын дэлбэрэлт бөгөөд агаарт цацагдсан үнс нурам нарны гэрлийг хааж, агаарын хэмийг бууруулахад хүргэнэ. Тухайлбал 1991 онд Пинатубо галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам дэлхийн агаарын хэмийг 2 жилийн туршид 0.5 хэмээр бууруулсан гэж үздэг.
Гэвч галт уулын дэлбэрэлт өөрийн гэсэн нотлогоог үлдээдэг. Хойд туйлд хийсэн өрөмдлөгөөр 540 онд хамаарах мөсний дээжээс галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс нурмын ул мөр болох хүхрийн хүчил илэрсэнгүй. Иймд дэлхийн хэмжээний байгалийн гамшиг сансараас үүдэлтэй хэмээх дүгнэлтэд хүргэнэ. Дөнгөж 300 м диаметртэй сүүлт од, бага гаригийн үлдэгдэл дэлхийн гадаргад унахад цаг агаарт өөрчлөлт оруулах болно.
Саяхны иймэрхүү жишээ нь 1908 оны 6 сарын 30-нд Сибирт унасан Тунгусын солир юм. 20 мянган км/ц худтай сансарын биет агаарт дэлбэрч олон жижиг хэсгүүд болон задарчээ. Дэлбэрэлтээс үүссэн тоос агаарт дэгдэж, түүнд ойсон гэрэл хаа холын Лондон хотод үзэгдсэн байна. Судалгаагаар 60 м диаметртэй харьцангуй жижиг хэмжээний биет байсан нь тогтоогдсон боловч Лондон хотын газар нутагтай тэнцэх хэмжээний газарт 60 сая мод налан унасан байв.
1994 онд эрдэмтэд нэгэн аварга дэлбэрэлтийн гэрч болжээ. Хэдийгээр дэлхийгээс 60 сая км-ийн зайд болсон боловч нарны аймгийн хэмжээстэй харьцуулахад энэ нь дэлхийн хажууханд болсон үйл явдал юм. 1993 онд илэрсэн Шумахер Леви-9 сүүлт од Бархасбадийн татах хүчний нөлөөгөөр 21 хэсэгт хуваагдан, уг гаригтай мөргөлдөх гэж байв. Хэдхэн км диаметртэй сүүлт одны үлдэгдлүүд аварга Бархасбадид хэрхэн нөлөөх нь эрдэмтэдийн сонирхолыг ихээхэн татаж байжээ.

Гэвч дэлбэрэлтийн цар хэмжээ аймшигтай байв. Сүүлт од Бархасвадийн агаар мандалд орсоны дараа гадаргаас дээших 3000 км өндөрт галан бөмбөлөг үүсгэсэн дэлбэрсэн байна. Энэ нь дэлхий дээр байгаа бүх цөмийн бөмбөгнөөс 600 дахин их энергийг агуулна. Бархасбадийн гадарга дээр дэлхийгээс ч том хэмжээний ул мөр үлдээсэн уг дэлбэрэлт түүхэн ажиглалтууд дундаас хамгийн том нь байсан юм. Хэрэв ийм хэмжээний дэлбэрэлт дэлхий дээр болвол төгсгөл жинхэнэ утгаараа ирэх болно. 65 сая жилийн өмнө дэлхий ч бас сансарын биетийн "довтолгоонд өртөж", үлэг гүрвэлүүд мөхөхөд хүрсэн билээ.
Эрдэмтэд дэлхийд ойртон ирэх сүүлт оддын ажиглалтыг хийсээр байна. Жижиг гариг, солируудыг илрүүлэхэд амархан бөгөөд тойрог замыг нь хэдэн мянган жилээр урьдчилан тооцоолж болно. Иймд тойрог замыг нь өөрчлөх зэргээр дэлхийд учруулах аюулаас урьдчилан сэргийлэх боломж бий. Энэ боломжийг ойрын ирээдүйд бүрдүүлэхээр эрдэмтэд ч мэрийцгээж байна.
Тэгвэл сүүлт одны хувьд ийм боломж хомс юм. Сүүлт одыг мөргөлдөлтөөс хэдхэн жилийн өмнө, бүр хэдхэн сарын өмнө ч илрүүлэх тохиолдолд бий. Энэ нь пуужин бүтээж хөөргөх мэтийн мөргөлдөлтөөс зайлсхийх арга хэмжээ авахад хангалттай бус хугацаа юм. 1997 онд Хэйл боп хэмээх гоёмсог сүүлт од ажиглагдсан. Гэвч уг сүүлт од хаанаас ирсэн нь ч мэдэгдэхгүй гэв гэнэт гарч иржээ. Судалгаагаар түүний эргэлтийн давтамжийг 3000 жил хэмээн тогтоосон байна.
Дэлхийтэй мөргөлдөх томоохон хэмжээний сүүлт одыг эрт илрүүлэхэд бэрх боловч яаран айдаст автах хэрэггүй юм. Учир нь ямар нэгэн хотыг устгах хэмжээний сүүлт од дэлхийтэй мөргөлдөх магадлал 1000 жилд 1 байдаг. 65 сая жилийн өмнө үлэг гүрвэлийг сөнөөсөнтэй адил хэмжээний сүүлт од унах магадлал 100 сая жилд нэг удаа гэгддэг байна.

Магадгүй бид сүүлт одноос айх бус талархах хэрэгтэй байх. Учир нь дэлхий дээр амьдрал үүсэхэд сүүлт од нөлөөлсөн байх магадлалтай гэж үздэг. Дэлхий үүссэнийхээ дараахан хэт өндөр температуртай, амьдрал үүсэх нөхцөлгүй байв. Гэвч амьдрал үүсэх голлох нөхцөлүүдийн нэг ус хаанаас дэлхийд ирэв. Эрдэмтэд 3.8 тэрбум жилийн өмнө чулуун бөөгнөрөл байсан дэлхий сүүлт одтой мөргөлдсөн гэж үзжээ. Тухайн үед мөргөлдөөн болох магадлал одоогийнхоос 1000-10000 дахин их байв. Сүүлт одонд агуулах ус мөргөлдөлтийн үед ууршиж, дараа нь бороо болон дэлхийг бүрхсэн байна.
сүүлт одны хэлтэхийнүүд одоо ч биднийг анзаараагүй байхад дэлхий дээр унасаар байдаг. Зөвхөн нэг хоногт унах ийм хэлтэрхийн хэмжээ 60 тоннд хүрдэг байна. Тэдгээр нь дэлхийн амьдралын эх сурвалж болсон органик бодисуудыг тээвэрлэн ирдэг. Сүүлт од дэлхийд амьдрал үүсгэсэн ачтан байж болох юм. Гэхдээ түүнд дэлхийн амьдралыг устгах хар хүч ч бас бий. Сүүлт од бурханы мутартай адил аварга хүчийг агуулж бидний амьдрал, үхлийг шийддэг хэмээх эртний хүмүүсийн итгэл үнэний хувьтай байжээ. Бас сүүлт од манай нарны аймагтай адил сансарын өөр нэгэн орон зайд амьдрал түгээж байж ч магадгүй юм.
Дашрамд дурдахад дэлхийд ойртон ирж буй Айсон хэмээх сүүлт од энэ оны 12 сарын эхээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас ажиглагдах боломжтой болно. Наранд 1 сая 800 мянган км, дэлхийд 50 сая км тус тус ойртож, их хэмжээний тоос, хий ялгаруулах учир шөнийн тэнгэрт тэргэл сар мэт гэрэлтэнэ хэмээн эрдэмтэд нотлож байна. Гэхдээ наранд ойртох зай хэт бага байгаа учир богино хугацаанд ууршиж алга болох магадлалтай юм байна.
|
| Сүүлт одны домог |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|