 |
|
 |
|
Монголын шигшээ баг эхний шатыг давж чадсангүй |
|
|
 |
|
 |
Монголын шигшээ баг эхний шатыг давж чадсангүй
2014-07-28Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан ирэх жил БНХАУ-д болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн  төлөөх эхний шатны тэмцээнийг давж чадсангүй. Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн гурван жилийн хугацаа дууссан тул 'Талын хөх чононууд" энэхүү сонгон шалгаруулах тэмцээнд эргэн ирсэн юм. Гэсэн ч эрхийн төлөөх эхний шатны тэмцээнийг зохион байгуулагч Гуамын шигшээ баг долоон оноотойгоор тэргүүлж, Макау дөрөв, Монгол, Умард Марианы арлууд тус бүр гурван оноотойгоор тэмцээнээ өндөрлүүллээ. Монгол Улсын шигшээ багийнхан өчигдөр Улаанбаатарт газардсан юм. Монголын хөлбөмбөгийн холбоо Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоог 2002 онд байгуулагдахад гишүүнээр элссэнээр 2003, 2005, 2008,2010 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө тоглож байлаа.
2010 оны тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тэмцээн 2009 оны гуравдугаар сарын 11-13-нд энэ жилийн адил Гуамд болж. Гуам, Монгол, Макау, Умард Марианы арлууд гэсэн чансаа багатай дөрвөн баг хүч үзсэн. "Талын хөх чононууд" эхлээд Гуамд 0:1-ээр хожигдож, удаад нь Макауг 2:1, Умард Марианы арлуудыг 4:1-ээр хожиж зургаан оноотой болсон ч хэсэгтээ хоёрдугаар байр эзэлснээр цааш тоглож чадаагүй. Хэсгийг долоон оноотой тэргүүлсэн Гуам Зүүн Азийн аварга шалгаруулах эрхийн төлөөх хоёрдугаар шатны тэмцээнд оролцож байлаа.
2013 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тэмцээн хоёр жилийн өмнө мөн л Гуамд болсон. Монголын хөлбөмбөгийн холбоо тодорхой шалтгааны улмаас эрхээ түдгэлзүүлээд байсан тул дөрөв биш гурван баг тойргоор тоглож, Макау, Умард Марианы арлуудыг илүүрхэн ялсан Гуам мөн цааш явж байв. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнийг нэг өнжөөд эргэн ирсэн манайхны хувьд Гуамын сүүлчийн жилүүдэд тогтоогоод байгаа ноёрхлыг түлхэн унагаж, хоёрдугаар шатны тэмцээнд шалгарч, өндөр зэрэглэлтэй багуудтай тоглохыг зорьж байсан нь дамжиггүй.
Ингэхэд Гуам гэж яг юу билээ. Гуам нь Номхон далайн баруун хэсэгт орших Марианы бүлэг арлын нэг бөгөөд нийт 159 сая хүн амтай (2010 оны дүн). Португалийн алдарт далайчин Фернан Магелланы 1521 онд нээсэн энэхүу арлыг АНУ 1898 оноос эзэмшиж буй. Гуамд далайн цэрэг, нисэх хүчний томоохон баазаа байрлуулсан бөгөөд хүн амын олонхи нь үүний үйлчилгээнд ажилладаг юм.
Монголын шигшээ багийг энэ удаагийн тэмцээнд Воислав Бралушич, Зоригийн Баттулга нар удирдаж оролцлоо. Дасгалжуулагчдын багийг цухас танилцуулъя. Серб мэргэжилтэн Бралушич UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн "В" зэрэглэлтэй. Манай улсад өсвөрийн хөлбөмбөгчдийн "Дэрэн" клубийг удирдахаар 2011 оны сүүлчээр ирсэн. "Дэрэн"-гийн дараа Монголын үндэсний лигийн "Эрчим" клубт туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад өдгөө ахлах болсон, манай улсын хөлбөмбөгийг сайн мэдэх нэгэн. "ДЦС-4" ТӨХК-ийн клубийн Азийн хөлбөмбөгийн холбооны "Ерөнхийлөгчийн цом"-ын тэмцээнд үзүүлэх амжилт жилээс жилд өсч буй нь энэхүү дасгалжуулагчтай салшгүй холбоотой. З.Баттулга нь сүүлчийн хоёр жилийн турш МонгОлдоо босоо байгаа "Эрчим" клубийн гол тоглогчийн нэг бөгөөд бөгөөд Монгол Улсын шигшээ багт уригдаж, цөөнгүй тоглолтод оролцсон туршлагатай. Тоглохын хажуугаар дасгалжуулагчийн ажилд хүчин зүтгэдэг бөгөөд Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн "В" зэрэглэлтэй, энэ чиглэлээр өндөр амжилт үзүүлэх боломжтойгоо өнгөрсөн жилүүдэд өсвөрийн ангилалд хангалттай харуулсан, Японд боловсрол эзэмшсэн нэгэн. З.Баттулга серб мэргэжилтэй хамт "Дэрэн" клубт дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө "Эрчим"-д удирдлагад нь тоглодог, ойлголцоход асуудалгүй нь туслах дасгалжуулагчаар сонгогдоход гол нөлөөлсөн нь тодорхой.
'Талын хөх чононууд" эхний тоглолтоо долдугаар сарын 21-нд Умард Марианы арлуудтай хийж, 4:0-ээр хожсон. Дасгалжуулагч 4-2-3-1 хувилбарыг сонгосон бөгөөд хаалгачаар БАриунболд, хамгаалагчаар (Баруун талаас) Б.Мөнгөнтулга, Ц.Энхжаргал, Б.Гарьдмагнай (С), Г.Билгүүн, төвийн хагас хамгаалагчаар ХДэнд-Аюуш, АЧинзориг, довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар БДашням, МТөгөлдөр, АМөрөн, ганцдовтлогчоор С.Гал-Эрдэнэ нар гарч тоглосныг бид мэдээлж байсан билээ. Үүний дараа Гуам Макаутай тоглоход бороо орсон нь талбайн эздийн тоглолтод нөлөөлж, маш олон боломж алдсанаар 0:0-ээр тэнцсэн юм. Ингэснээр Монголын шигшээ баг хэсгээ ганцаар тэргүүлэх болов.
Манайхан долдугаар сарын 23-нд Гуамын эсрэг хийсэн тоглолтын протоколыг харахад дасгалжуулагч нь нэг өөрчлөлт хийж, өмнөх тоглолтод гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгаалагч Б.Мөнгөнтулгыг суулгаж, хагас хамгаалагч Н.Наранболыг оруулж ирсэн байлаа. Монгол тамирчдын хурд хүч эсрэг багийнхнаас илт дутуу тул ахлах дасгалжуулагч хамгаалах тактик барьсан юм билээ. Өмнөх 4-2-3-1 ч өөрчлөгдөж 4-1-4-1 болсон бөгөөд үндсэн бүрэлдэхүүнд хаалгачаар БАриунболд, хамгаалагчаар (Баруун талаас) Б.Дашням, ЦЭнхжаргал, Б.Гарьдмагнай (С), Г.Билгүүн, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар Х.Цэнд-Аюуш, төвийн хагас хамгаалагчаар АМөрөн, АЧинзориг, М.Төгөлдөр, Н.Наранболд ганц довтлогчоор С.Гал-Эрдэнэ тоглосон. Гэвч эсрэг багийн Райн Гэй тоглолтын 16 дахь минутад хийснээр манайхны байдал тун хүнд болсон юм. Хожигдоод эхэлсэн тул хоёрдугаар үед довтлохоос өөр аргагүй болов. Ингээд урагш шахалт хийж тоглосон ч амжилт олсонгүй. Зэрэгцсэн дөрвөн хагас хамгаалагч нэг зэрэг шахаж чадахгүйгээс болоод санасандаа хүрч чадахгүй байлаа. Харин эсрэг багийн сөрөг довтолгоо маш аюултай болж байсан. Манайхан хоёрдугаар үед өмнөх тоглолтын 4-2-3-1 хувилбартаа эргэн шилжсэн ч 75 дахь минутад эсрэг багийн Шэйн Мальколм манай хаалганд хоёр дахь бөмбөгийг хийсэн. Ахлах дасгалжуулагч Воислав туслах дасгалжуулагч З.Баттулгыг хоёрдугар үед талбайд гаргаж тоглуулсан байна.
Энэ тоглолтын дараа хөлбөмбөг сонирхдог хүмүүс "Өмнө нь хангалттай хождог байсан Гуамаа ч барахаа болилоо" хэмээн ярьж, бичсэн нь их. Гэхдээ энэ удаа шигшээ багийнхаа өмөөрмөөр байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайт й&.сот руу орж харахад Монгол Гуамыг 2003 онд Хонгконгг 2:0, 2004 онд Балбын Тхимпхуд 5:0, 2005 онд Тайваньд 4:1, 2007 онд Макауд 5:2-оор хожсон ч 2009 онд нэг, энэ удаа хоёр гоолын зөрүүтэй хожигдсоныг харж болно. Бидний зүрх сэтгэлд Туам бол муу" гэсэн ойлголт бий болоод удаж буй болохоос биш нөхцөл байдал үнэхээр өөр болжээ.
Гуамын шигшээ баг америкжаад эхэлсэн тухай 2009 оноос л сонсч байсан. Энэ жил нийт тоглогчийн гурав нь цэвэр гуам, бусад нь эрлийз эсвэл АНУ-д төрсөн байна. Ихэнх тоглогч нь АНУ-ын коллежүүдэд сурч, "соккер"-оор тогтмол хичээллэдэг бөгөөд шигшээ баг нь тоглох болохоор Гуамд ирдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ.
Гуамын шигшээ багийн Адольф Жозеф ДеЛаГарса нь АНУ-ын "Мэжор лиг"-ийн "Лос-Анжелес Галакси" клубийг төлөө 2009 оноос хойш 140 тоглолтод оролцсон "Хатуу самар"."Лос-Анжелес Галакси" клубийг алдарт Дэвид Бекхэм тоглодог байснаар, Лэндон Донован, Робби Кин нар тоглодог байснаар нь бид мэднэ. Гуамын шигшээ баг ийм л байна. Тэгээд ч манайх тэдэнд нутаг нь хоёр хожигдсон. Аль ч спортод нутгийн дэвжээ гэж айхавтар зүйл бий. Хэрвээ Улаанбаатартаа авчраад тогловол арай өөр байх болов уу.
Ерөнхийдөө Гуамд хожигдсоноор эхний шатанд нэгдүгээр байр эзэлж, цааш тоглох магадлал маш бага болсон. Ингээд долдугаар сарын 25-нд гурав дахь тоглолтоо Макаугийн эсрэг хийв. Эргээд 4-2-3-1 хувилбарт шилжсэн бөгөөд гарааны бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар (Баруун талаас) Б.Мөнгөнтулга, Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай (С), Ц.Энхжаргал, төвийн хагас хамгаалагчаар Х6Дэнд-Аюуш, АЧинзориг, довтлох чиглэлийн хагас хамгаалагчаар БДашням, М.Төгөлдөр, АМөрөн, ганц довтлогчоор С.Гал-Эрдэнэ тоглосон. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл яваад байгаа тул энд нэг зүйлийг зориуд тодотгож хэлмээр санагдлаа. Монгол Улсын шигшээ багийн албан ёсны ахлагч нь Б.Гарьдмагнай юм. ДЛүмбэнгарав олон жил Монголын хөлбөмбөгийн нуүр царай болж, шигшээ багийн ахлагчийн үургийг гүйцэтгэсэн. Гэвч бэртлийн улмаас 2011 онд Мьянмартай хийсэн 2014 оны ДАШТ-ий эрхийн төлөөх шатны тоглолтод оролцоогүй тул шигшээ багийн ахлах үүргийг дэд ахлагч Б.Гарьдмагнай хүлээсэн. Өөрөөр хэлбэл албан ёсоор нэгдүгээр ахлдагч болчихоогүй байсан. Тиймээс ч "Талын хөх чононууд" 2013 оны хавар Азийн хөлбөмбөгийн холбооны "Challenge Cup" тэмцээний эрхийн төлөө Лаос, Афганистан, Шри-Ланкатай тоглоход Д.Лүмбэнгарав ахлагчийн туузтай тоглож байлаа. Харин серб дасгалжуулагч Б.Гарьдмагнайг нэгдүгээр ахлагчаар сонгож, Д Лүмбэнгаравтай хамт гарааны бүрэлдэхүүнд. гарсан ч гэсэн ахлагчийн туузтай тоглосон юм. Хэдийгээр багийн ахлагчийн туузгүй ч гэсэн Д Лүмбэнгарав, Ц.Энхжаргал нарын туршлагатай тоглогчийн багт үзүүлэх нөлөө их гэлэг нь ойлгомжтой.
Ширүүн бороон дунд болсон тоглолтын эцсийн дүнд япон дасгалжуулагчтай, шинэ залуу тоглогчидтой Макау манайхныг 3:2-оор хожсон. 1:0-ээр хожигдожявахад буюу 54 дэх минутад ДЛүмбэнгарав булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж тоог тэнцүүлсэн ч дараалан хоёр гоол алдсан юм. Тоглолтын 89 дэх минутад тоо 1:3 байхад сонирхогчдын "Континенталь" багт тоглодог АЦолмон хаалганаас ойгоод гараад ирсэн бөмбөгийг мөргөж хийсэн нь манайхны сүүлчийн амжилт байлаа. Энэ тоглолтод манайхан гоолын цөөнгүй боломж алдсанаар эхний шатны тэмцээнд гуравдугаар байрт орж, таван жилийн өмнө үзүүлж байсан амжилтаа бууруулсан юм.
Дасгалжуулагч нар тэмцээнд бэлтгэх хугацаа баг байсан болоод ч тэр үү манайхан хоорондоо сайн ойлголцоогүй, тактикийн тал дээр бэлтгэгдээгүй байсан. Багийн уур амьсгал тийм байгаагүйг тоглогч нар ярьж байсныг нуугаад яах вэ. "Нэгийгээ бөмбөг алдахад орилж хашгичих' нь түгээмэл байсан" гэсэн. Монгол Улсын шигшээ багийн дундын шугамд жаахан том толгойтой, их зантай, ах захаа сайн мэддэггүй хэдэн тоглогч байдгийг Монголын хөлбөмбөгийн сонирхдог хэн ч гэсэн гадарлах л байх. Басхүү ахлах дасгалжуулагч Воислав тоглогчдоо чөлөөтэй тоглуулж чадаагүйг сая явж ирсэн цөөн биш хүнээс дуулсан. Серб эр өөртэйгөө өмнө нь ажиллаж байгаагүй хүмүүст хүнд характертайгаа таниулсан бөгөөд бөмбөг авах бүрт нь шахуу зааварлаж, нэг ёсондоо удирдлагатай хүүхэлдэй аятай байлгах гэсэнд нь тоглогчид дурамжхан байсан нь тодорхой. Хэдийгээр З.Баттулга өндөр ур чадвартай тоглогч ч гэсэн анхнаасаа тоглогч биш туслах дасгалжуулагчаар явах нь тодорхой байсан. Өөрөөр хэлбэл бэлтгэл сайн хийгээгүй түүнийг талбайд гаргасан, Умард Марианы арлуудын хаалганд гоол хийсэн БДашнямыг нөгөөдөр нь Гуамтай хийсэн чухал тоглолтод тоглож үзээгүй баруун жигүүрийн хамгаалалтад нь тавьсан, шигшээ багийн гол тоглогчдын нэг П.Алтантулгыг авч явчихаад нэг ч удаа ашиглаагүй зэрэг сонирхолтой үйл явдлууд болж өнгөрсөн юм. Гэхдээ Воислав шигшээ багийг үргэлжлүүлэн удирдах хэрэгтэй, тэр Монголын хөлбөмбөгт юм өгөх хүн.
Эхний шатны тэмцээнийг тэргүүлсэн Гуамын шигшээ баг ирэх арваннэгдүгээр сарын 11-18-нд Тайваньд болох хоёрдугаар шатны тэмцээнд өрсөлдөх эрхтэй боллоо. Тэд Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай хүч үзнэ. Эндээс шалгарсан нэг баг яг жилийн дараа манай урд хөршид болох шигшээ тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ гэсэн томчуудтай өрсөлдөх юм.
Д.НАНЖИД /ӨДРИЙН ШУУДАН/ |
| Монголын шигшээ баг эхний шатыг давж чадсангүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин 159 мянган хүнтэй гэж байна даа.
2014-09-14 | 17:26:47 | 59.85.226.242 | |
|
|
|
|
|

Эдийн засгийн хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирчээ 17:35 Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны
|
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь үндсэн дөрвөн хэлбэрт хуваадаг. Бие махбодын хүчирхийлэл, Сэтгэл санааны »»
|
|
Талийгаач охины ээж О.Отгонтуяа: Эхлэл нь таны хүү болох Э.Г байсан шүү 17:32 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн
|
2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 10 гаруйхан хоногийн »»
|
|
“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ? 17:28 Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан
|
Уг нь гааль гэдэг барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх явдалтай тэмцэх, гаалийн болон бусад татвар хураан »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Ватиканы Апостолын номын сан дахь Монголын түүхтэй холбоотой судалгааны материалыг судална 17:03 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн »»
|
|
Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа 16:57 НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт
|
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт нийт »»
|
|
“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв 14:00 Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал
|
Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал »»
|
|
Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ 13:57 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий
|
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий »»
|
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирлаар М.Нарангэрэл сонгогдлоо 13:21 Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал
|
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 3.933 нэгж талбарын газар чөлөөлөлтийг хийж 11.575 айлын орон сууц барих суурь нөхцөл бүрдэв 12:57 Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж
|
Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1.021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2.332 нэгж »»
|
|
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 12:52 Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог 12:48 -Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь
|
-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь »»
|
|
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар таван сард 3 сая тонн нүүрс тээвэрлэв 12:47 Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
|
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг »»
|
|
Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна 12:44 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай
|
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай »»
|
|
Нисгэгч, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг онцоллоо 17:07 ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж
|
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Т.Мөнхдорж »»
|
|
NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ 16:46 Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.
|
Netflix “Physical Asia: Welcome to Mongolia” нэртэй шинэ тусгай дугаарыг үзэгчдэд хүргэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. »»
|
|
Монгол улс “Азийн гамшгийн бэлэн байдлын төв”-д гишүүнээр элсэнэ 16:32 Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын
|
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монгол Улсыг “Азийн гамшгийн бэлэн байдлын »»
|
|
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо 15:49 2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.
|
|
Зулын 25-ны их дүйчэн өдөр энэ сарын 14-нд тохионо 14:58 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн
|
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн »»
|
|
Төсвийн байнгын хорооны даргад Н.Наранбаатарыг нэр дэвшүүлж дэмжив 14:56 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.04/- ийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн »»
|
|
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов 14:44
|
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:26 Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
|
Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, »»
|
|
"Хот энэ жил газар чөлөөлөлтийн сантай болсон. Ирэх оноос санхүүжилт нь бэхжинэ" 12:26 Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Японы хий үзэгдэлт арал Хашима 12:09 Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос
|
Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос »»
|
|
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна 11:21 Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын
|
Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын »»
|
|
Үхэлтэй зургаан хоног тэмцсэн Ц.Түмэндэлгэр /Бодит явдал/ 11:20 Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү.
|
Өвлийн тэсгим хүйтэнд хацар нүүр час час хийж, хамаг бие дагжин даарах нь хэцүү. »»
|
|
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Итали–Монголын бизнес форумын хаалтад үг хэлэв 11:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд »»
|
|
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл 16:33 Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ"
|
Цахим орчинд хотын дарга Х.Нямбаатар "Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
Б.Энх-Оргил “One Championship” холбооны аварга болох эсэх нь ирэх баасан гарагт шийдэгдэнэ 15:30 Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт
|
Netflix-ийн Physical: 100 Asia шоуны оролцогч, холимог тулаанч Б.Энх-Оргил энэ сарын 5-нд Тайландын Бангкокт »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгисны улмаас амьсгалын зам руу орсон тохиолдолыг амжилттай авчээ 14:14 Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч
|
Эмнэлгийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүйгээр гаднын биет залгих нь түгээмэл бөгөөд ихэнхдээ ходоод руу ордог ч »»
|
|
НҮБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарна 14:09 ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй
|
ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /Xinhua/. Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад тулгарч буй »»
|
|
Багануурын уурхайд ХОЁР ХҮН амь насаа алджээ 13:50 Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
|
Багануурын уурхайд хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. »»
|
|
207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11:45 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
“Админерал” компанид давуу байдал үүсгэсэн албан тушаалтнуудыг шүүхээр шийтгэжээ 11:30 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа »»
|
|
Б.Хуягбаатар: НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ 11:18 Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2
|
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.30 м2 »»
|
|
Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ 11:12 Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
|
Өнгөрсөн сарын 28-наас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. »»
|
|
Биткойны ханш эрчимтэй унаж байна 10:54 Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар
|
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойн арваннэгдүгээр сард уналттай байсан. Тэгвэл арванхоёрдугаар сар »»
|
|
Онлайн покер ажиллуулсан иргэдийн 2.1 тэрбум төгрөгийг хурааж, 1.6-3 жил хорих ял оноолоо 10:54 Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн
|
Гар утасны "Pokerrr 2" аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн »»
|
|
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ 10:48 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, »»
|
|
Ж.Чинбүрэн: Эмийн хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно 10:44 Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.
|
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. »»
|
|
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: 2025 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил 92.3 хувийн хэрэгжилттэй байна 10:36 Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай
|
Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай »»
|
|
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ 10:33 НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны
|
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны »»
|
|
2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал 6-9 дүгээр ангийнхан цахимаар хичээллэнэ 10:31 Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн.
|
Даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. »»
|
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавилаа 10:28 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа »»
|
|
Гэр хорооллын 872 өрхийг дулаалж, 165 айлд “Нүүдэлчин эко зуух” олгожээ 10:26 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд
|
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд »»
|
|
Sabrina Carpenter “Алиса гайхамшгийн оронд”-оос сэдэвлэсэн шинэ кинонд гол дүр бүтээнэ 10:23 Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд”
|
Sabrina Carpenter жүжигчний карьертаа илүү анхаарах болж, Льюис Кэрроллын алдарт “Алиса гайхамшгийн оронд” »»
|
|
Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага 17:55 НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар 1 /Forbes/. 2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын »»
|
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
“Prada” групп “Versace”-г худалдан авчээ 15:29 МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп
|
МИЛАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /CNN/. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын “Prada” групп »»
|
|
Кремль: Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй 13:37 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /DW/. Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын »»
|
|
Баяннуур хот хужирлаг газрыг сайжруулан ургац хурааж байна 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-16 »»
|
|
Хамтарсан сурвалжилгын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос нутгийн малчны хотонд 15:48
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга-15
»»
|
|
Нарны эрчим хүчний толины үйлдвэрлэлтэй танилцана уу? 11:32 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -13 »»
|
|
Гайхамшигт торгоны зам 13:30 Гайхамшигт торгоны зам
|
Гайхамшигт торгоны зам »»
|
|
Хонконгийн орон сууцанд гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 146 хүрлээ 08:55 Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ.
|
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 146-д хүрчээ. »»
|
|
Цэлгэр талын дуулал 08:45 Цэлгэр талын дуулал
|
|
|
600 орчим дроноор Украинд халдав 07:24 ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ.
|
ОХУ-ын армийн Бямба гаригийн /2025.11.29/ агаарын цохилтын дараа Киев даяар 600 мянга гаруй хүн тог цахилгаангүй болжээ. »»
|
|
Хятад даяар галын аюулгүй байдлын шалгалтыг эхлүүллээ 06:40 Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад
|
Хонгконгийн орон сууцны хороолол шатаж, дор хаяж 128 хүний амь үрэгдсэнтэй холбоотойгоор Хятад даяар барилгуудад »»
|
|
Ийм загварын хүнд ачааны машиныг Монгол Улсад экспортолдог юм байна 06:31 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -11 »»
|
|
Норд бэнзийнхэн “ногоон” машин үйлдвэрлээд эхэлжээ 06:18 “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10
|
“Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга -10 »»
|
|
230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов 14:33 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint”
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” »»
|
|
Цайны магтаал 14:07 Цайны магтаал
|
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|